WE CAN CHANGE

Ирэх жил барилгын салбар сэргэх үү, унах уу?

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн БАТ
Өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжаваар тэргүүлсэн хэлтсийн дарга нар Танхимын эгнээнд элсээд нэг жил болж байгаа аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаатай танилцах ээлжит аялаа хийжээ.

Энэ удаад "Хасу констракшн" ХХК, "Кнауфгипс" ХХК болон "Коёотэ" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Танхимаас үзүүлж буй үйлчилгээний талаар санал гомдлыг нь сонсож, бизнесийн орчны асуудлаар саналаа солилцсон байна.

Дээрх компаниуд бүгд барилга угсралт, барилгын материалын худалдаа эрхэлдэг-аж. Тиймээс тэд барилгын салбарт нүүрлээд байгаа хямрал, түүнээс гарах арга зам, төр засгаас явуулах бодлогын талаар санаа бодлоо хуваалцжээ. Монголын тэргүүлэх чиглэлийн нэг болох барилгын салбар нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжсөн хэдий ч, эдийн засгийн хямралын нөлөөгөөр тухайн салбарын тогтвортой хөгжил алдагдахад хүрээд байгаа бөгөөд төр засгаас хэрэгжүүлж буй бодлогууд нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа гэдэг дээр бүгд санал нэгджээ. Түүнээс гадна барилга барихад цуглуулдаг 124 гарын үсгийг цөөлөх, барилгын салбар дахь хүнд суртал, хээл хахуулийг арилгах асуудлыг төр засагт хүчтэй тавих, банкны зээлийг хөнгөвчлөх, барилгын үйлдвэрлэгч компаниудаа дэмжих асуудлыг хөндөж ярьжээ.

Ирэх жил барилгын салбар сэргэх үү, унах уу? гэдэг нь тодорхой бус л байна гэсээр уулзалт өндөрлөжээ.

Ц.Ханд

Алтан тэвшийн хөндий дэх асуудлууд

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн БАТ
Далайн төвшнээс дээш 1310 метрт 4700 га газрыг эзлэн оршдог нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо 1 044 500-д хүрээд байна. Хүн амын тоо болоод бусад зарим үзүүлэлтээрээ дэлхийн томоохон хотын нэгд зүй ёсоор тооцогдоно. Гэвч хөгжлийнхөө чигийг нэгмөсөн тодорхойлж, хандах зүгээ тогтоож хараахан амжаагүй байна. Чухам тиймээс НИТХ, НЗДТГ-аас санаачлан “Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухаан технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Нийслэл хот үүсэн байгуулагдаад зургаан жаран, нэгэн аравныг туулсан гэх боловч Алтан тэвшийн хөндий буюу одоогийн энэ байршилдаа бууриа застлаа олонтаа нүүдэллэснээс үүдэн хотжилт нь харьцангуй хожуу хөгжжээ. Өргөө, Их хүрээ нь нийтдээ 28 удаа нүүдэллэсний дотор 1719 оноос хойших гуч орчим жилд 17 удаа нүүдэл хийсэн гэх баримт түүхийн сурвалжид байдаг ажээ. Хотын түүхийг судалдаг эрдэмтэд Их хүрээний суурьшлыг 1778 оноос тогтворжсон гэж үздэг байна. Дэлхийн 107 дахь саятан /хүн амынхаа тоогоор/ хот болон бүртгэгдсэн Улаанбаатар хот 1954 оноос л Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж эхэлжээ. Тиймээс орчин үеийн шийдлээр, тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгээр хөгжсөн түүхийг тэр үеэс түүчээлж болно гэсэн үг. Энэ өнцгөөс харвал Улаанбаатар нь харьцангуй шинэ залуу хот ч гэж болно. Нийслэлийн түүхийн нэгэн шинэ хуудас 21 дүгээр зууны эхнээс нээгдсэн гэж түүхч эрдэмтэд үзэж байна. Учир нь тэр үеэс хотын хүн амын өсөлт нэмэгдэж, тэр хэрээр хотын дэд бүтэц,нийгэм эдийн засаг, нийтийн үйлчилгээний чиглэлээр шинэчлэл хийн хотжилтын давалгаа хүчтэй өрнөсөн гэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт илтгэлдээ онцолсон.

Хот өөрийгөө тэтгэх эдийн засагтай байж хот хөгжинө

Өдгөө Улаанбаатар хот дотоодын нийт бүтээгдэхүүний 49 хувийг дангаар үйлдвэрлэж байна. Гэтэл энэ үзүүлэлт Бээжинд 5, Токиод 27, Москвад 23 хувьтай л байдаг байх юм. Түүнчлэн улсын төсвийн 34 хувийг төвлөрүүлэхийн дээр барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, нийгмийн бусад үйлчилгээний 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Одоогоор 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь нийслэл хотод эдийн засгийн хүчтэй төвлөрөл бий болсныг, нөгөө талаас нийслэлийн эдийн засаг бүтцийн хувьд тэнцвэргүй, жижиг үйлдвэр үйлчилгээ давамгайлсныг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот дэлхийн бусад нийслэлийн нэгэн адил эдийн засгийн хувьд бие даасан бүтэцтэй байхын чухлыг доктор, профессор Г.Нямзагд илтгэлдээ дурдлаа. “Улаанбаатар хот эдийн засгийн биеэ даасан чадамжтай болоход нэгдүгээрт, төсөв санхүүгийн харьцангуй бие даасан байдлыг хангах, хоёрдугаарт, нийслэлийн өмчийг өсгөх, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх санхүүгийн корпораци байгуулах, гуравдугаарт хотын эрхзүйн орчныг сайжруулах, ялангуяа нийслэлийн татварын хуульчлалыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 6,8 саяд хүргэх, ядуурлын төвшинг 17 хувь болгон бууруулах, ажиллах хүчний оролцооны төвшинг 70 хувь болгон өсгөхөөр тусгагдсан. Зургаан жил гэдэг хотын хувьд бол богино хугацаа. Тиймээс энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гарц нь Улаанбаатар хотыг ойрын хугацаанд өөрийгөө тэтгэх эдийн засагтай, хүнсээ хангах чадамжтай,иргэн бүр нь ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлоготой болгох явдал гэж эдийн засагчид тодорхойлж байна.

Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүс болжээ

“Нийслэлийн хөгжил-шинжлэх ухаан, технологи” эрдэм шинжилгээний бага хуралд Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын секторын эрхлэгч М.Өлзийбатын тавьсан илтгэл олны анхаарлыг татаж байлаа. Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд шилжсэнийг болохыг эрдэмтэн онцлон анхааруулж байлаа. 2004 оны дөрөвдүгээр сараас одоог хүртэл Улаанбаатар хотод 2500 газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс зуу гаруй нь гурван магнитутын хүчтэй байжээ. Түүнчлэн мөн хугацаанд дөрөв болон түүнээс дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгдсэн нь анхаарахгүй өнгөрөх аргагүй аюултай үзэгдэл юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлт өртөө, Сонгино, Нисэх орчимд болон Түргэний гол, Хустайд газар хөдлөлтийн улмаас хагарал үүсчээ. Одоогийн байдлаар чичирхийлэл газрын гүнд 15-аас бага километрийн гүнд явагдаж байгаа ажээ. Хотоос 50 километрийн алсад 7,5 магнитутын хэмжээтэй газар хөдөлсөн тохиолдолд энэ нь хотын төвдөө хадан хөрсөндөө 7-8 баллын хүчтэй мэдрэгддэг байна. Эмээлт өртөө,Өлзийт хорооллын орчимд газар хөдлөлийн идэвх нь сэргэж байгаа нь хамгийн аюултай юм. Булган аймгийн Могод сум, Дундговь аймгийн Дэрэн сум нь манай орны газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүс байсан бол одоо бүсийн хил нийслэл хот орчимд, хотын төвд шахам ирээд байгаагаас хот байгуулалт, барилгын чанарын асуудал зүй ёсоор тавигдаж байлаа. Улаанбаатар хотод дээхэн үед бол угсармал барилгууд зонхилж байсан бол одоо цутгама, холимог бүтэцтэй барилгууд олноор бий болж байна. Барилгын материалын 75 хувийг гадаадын улс орнуудаас оруулж ирж байгаа нь барилгын материалын чанарын асуудал анхаарал татахын дээр хөрөнгө оруулалтын урсгал ч гадагш чиглэсэн байгааг эрдэмтэд шүүмжилж байсан юм.

Газрын гүний ус хомсодсоор, хэрэглээ өссөөр байна

“Улаанбаатар хот орчмын газрын доорх усны экологийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Өнөржаргал илтгэл тавьсан юм. Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр нь газрын гүний ус байдаг. Энэхүү газрын гүний усны судалгааны эхлэлийг 1946 онд ОХУ-ын /тухайн үеийн ЗХУ-ын/ эрдэмтэд тавьжээ. Одоогийн байдлаар газрын гүний усны нөөцийг дөрвөн цэгт судлан, ажиглалт мониторинг хийж байдаг байна. Газрын гүний ус нь жилийн 2,3,4 дүгээр саруудад хамгийн ихээр хомсдон 14-15 метрийн гүнд орж доошилдог бол 6,7,8 дугаар сард хамгийн ихээр нэмэгдэн 2-3 метрийн гүнд ойртон ирдэг байна. Улаанбаатар хотын усан хангамжийн дээд болон төв эх үүсвэр, ТЭЦ-, ТЭЦ-4-ийн орчимд байрлуулсан мониторингийн цэгийн ажиглалтаас харахад газрын гүний усны нөөц сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсаар байгаа юм байна. Энэ нь ус хангамжийн эх үүсвэр болсон голын эрэг орчимд элс, хайрганы олборлолт хийх болсны дээр хот орчмын ногоон бүсэд суурьшсан айл өрхүүд дураараа худаг гаргаж байгаатай холбоотой юм байна. 2001-2008 онд газрын гүний ус 2,7 метрээр доошилсон гэсэн судалгаа гарчээ. Энэ үзүүлэлт ирэх 2010 онд гурван метрт хүрч буурна гэсэн тооцоо ч байна. Газрын гүний усны нөөц ийн хомсдож байхад нийслэлчүүдийн усны хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа юм. Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг нэг иргэн хоногт 410 литр ус хэрэглэдэг ажээ. Гэтэл энэ үзүүлэлт АНУ-д 190 литр, ХБНГУ-д 130 литр, БНСУ-д 112 литр, Унгарт 300 литр байдаг байна. Одоогийн байдлаар нийслэлийнхэн нэг хоногт 212 мянган шоометр ус хэрэглэж байгаа бөгөөд 2010 онд 286, 2020 онд 438, 2050 онд 708 мянган шоо метр болон нэмэгдэнэ гэж урьдчилан тооцоолжээ. Хэрэглээ нь өсч, нөөц нь багассаар байгаа энэ урвуу үзүүлэлтийг эерүүлэхэд нийслэлийн иргэн нэг бүрийн санаачлага, сэтгэл зүтгэл хэрэгтэйг эрдэмтэд онцлон өгүүлсэн. Бид өглөө босоод шүдээ угаахдаа 5-7 минут зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд цоргоо хаахгүй усаа гоожуулахад 15-20 литр ус урсан алга болдог байна. Мөн айл бүрийн ариун цэврийн өрөөний суултуурын ус хураагуурт 12 литр ус хуримтлагддаг. Ийм хэмжээний усыг өдөрт хэчнээн ч удаа урсгаж орхидогоо бид тооцоолдог бил үү. Энэмэтчилэн наад захын хэрэглээгээ хянаж чадвал нийслэлийнхээ хөгжилд, цаашлаад улс эх орныхоо ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох билээ.

Нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хөгжингүй орны нийслэлтэй эн зэрэгцэхүйц хөгжүүлэхийн тулд тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаа хотын агаар, хөрс, усны бохирдол, Улаанбаатар хотын газар ашиглалтын асуудал гэхчилэн олон чухал сэдвүүдийг “Нийслэлийн хөгжил-шинжлэх ухаан технологи” эрдэм шинжилгээний бага хурлаар хөндөн тавьсан. Бид “Хотын амьдрал” булангийнхаа дараа дараагийн дугаараар эдгээр тулгамдсан асуудлын талаар сурвалжлан уншигч та бүхэндээ хүргэх болно.

Д.Цээпилмаа

Хэн нийслэлд амьдрах эрхтэй вэ

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн БАТ

Аливаа улс орны нийслэл гэдэг өөрийн өвөрмөц онцлог, тогтсон дэг жаягтай. Гаднаас нэвтрэх эрх, үйлчилгээний тогтсон журам сахих гээд бүгд хуулинд захирагдсан байдаг. Хэрвээ хотод урт, богино хугацаагаар амьдрахаар болвол бүхий л эдлэх эрхийнхээ хүрээнд татвараа төлөх хуультай. Өглөө бүр үүдэнд нь багсайсан олон хураамжийн бичиг хийчихсэн байна. Энэ нь тэр хүний төлөх ёстой татвар. Хэрвээ хугацаанд нь төлөхгүй бол тэр хүн хотоос хөөгдөнө. Ийм хуулийн дор иргэн хүн эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг жамтай. Харин монголчууд бид татвар гэдэг ойлголдыг төдийлөн ухаарахгүй явсаар л байна.

Нийслэл хот хаяагаа тэлж хүн ам ихэсч байна гэж амтай бүхэн ярина. Хэрэг дээрээ үүнийг зогсоох талаар авсан арга хэмжээ байхгүй. Нийгмийнхээ амьдралыг хамгийн сайн мэддэг нь баг, хороодын засаг дарга нар. Монголд төрийн түшээдээсээ эхлээд хуулинд захирагддаг хүн алга гэж тэдний халаглах нь түмэн үнэн билээ.
Өнөөдөр нийслэлийн хаяанд зөвшөөрөлгүй буучихаад дүүрэг, хороодын ажилд хүндрэл учруулж байгаа нүүдэллэгсэд олон. Тэд хууль эрхийнхээ дагуу амьдрах орчноо сонгож чадаагүй байж цахилгаан, устай болгож өг гэх мэтийн олон санал тавьж гомдоллоно. Тэгээд зогсохгүй нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахыг хүснэ. Хуурамч бичиг баримт бүрдүүлж чирэгдэл учруулна.

Монгол хүн хаа дуртай газраа амьдрах эрхтэй боловч хуулинд захирагдахгүй байх учиргүй билээ. Эдлэх эрхээ мэддэг хэрнээ өөрийнхөө гүйцэтгэх үүргийг бусдаас илүү мэддэг баймаар. Өдрөөс өдөрт зүсээ өөрчилж байгаа их хотынхоо хөгжилд нэг ч болов иргэн нэмэр болох байтал авто зам тавих замыг нь чөлөөлж өгөхгүй хэдэн зуун саяар нь аманд багтамгүй мөнгө нэхэж, хоёр гурван жилээр хөндлөн хэвтчихээд ажил удаашруулсан айл хэд хэд гарсныг юу гэж хэлэх вэ?

Долоон буудлаад тавигдаж буй зам дагуух хэд хэдэн аж ахуйн нэгж хүнд суртал гарган объектуудаа замаас зайлуулахгүй хугацаа алдуулахад холбогдох газрууд буулгаж замын ажлыг хурдавчлуулсныг иргэд дэмжиж, төр төмөр нударгатай байх ёстой гэж ярьж байлаа. Нийслэлийн иргэн байна гэдэг хөдөө малын бэлчээр дээр татсан тамхиа хаа дуртай газраа хаячихаад явдагтай адил юм биш. Соёлыг нь дээдэлж, иргэнийхээ үүргийг гүйцэтгэх учиртай.
Манайхны нэг хэсэг хөдөөнөөс орж ирэхдээ орон сууцанд амьдарч, машин унаж тансаглах бодолтой байхад нөгөө хэсэг нь амьдрах аргаа мэдэхгүй, их газрын хаяа бараадвал арга нь олдох байгаа гэсэн хийсвэр бодолтой байх жишээтэй. Тэдний буруу гэж юу байх билээ. Уламжилж ирсэн амьдрал нь хотоос хөндий юм чинь.

Нийслэлд хэн амьдрах ёстой вэ гэдгийг ойлгодог хүн цөөн. Улсын нийслэл хот гэдэг сум, аймгийн төв биш, соёл, шинжлэх ухааны төв байдгаараа онцлогтой. Нийслэлд хэн ч амьдарч болно. Гэхдээ иргэнийхээ үүргийг ухамсарласан байх ёстой. Өнөөдрийн алхам тутамд тохиолдох жолооч нарын хэрүүл, нийтийн тээврийн мөнгө хураагчидтай харьцах харилцааны соёл тэднийг яав ч хотын иргэн биш гэдгийг илтгээд өгнө.

Манай улсад нэгэн үед шилжилт хөдөлгөөн ихээхэн журамтай байсан. Тэр битгий хэл сумаас аймагт, аймгаас хотод зорчиход орон нутгаас тусгай зөвшөөрлийн хуудастай явдаг байлаа. Одоо хамаагаа алдаж, хэн дуртай хүн хотын хаана хана дугуйлах зай байна вэ тэнд дур мэдэн буудаг болсон.

Тиймээс Нийслэл хотод амьдрагсдад шалгуур тогтоож хуультай болгомоор. Иргэн хүн боловсон цэвэр орчинд амьдрахыг хүсч байгаа. Уух ус, унах унаа, гишгэсэн газрынхаа татварыг төлж чаддаг байж нийслэлд амьдрах эрхтэй байх ёстой. Гэтэл иргэд нь хот, хөдөөгийн ялгааг танихгүй, эрхээ эдлэхээ мэдээд үүргээ мартчихдаг нь яав ч нийслэлийн иргэнийн шалгуурт тэнцэхгүйд хүрээд байна.
Нийслэл хот улс орны нүүр царай, соёлын төв байдгаараа онцлогтой.

Н.Лхагвасүрэн

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага ихэсч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд гал түймрийн зургаан дуудлага иржээ. Эдгээр дуудлагын 80 гаруй хувийг гэр хорооллын айдлуудын дуудлага эзэлж байгаа аж. Он гарснаас хойш Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 880 гаруй галын дуудлага ирсэн байна. Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Баярмаа манай сониноор дамжуулан ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн юм.

-Хүмүүс ихэвчлэн юунаас шалтгаалан гал алдаж түүнд өртөөд байна вэ?
-Хүмүүсийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан иргэд өөрсдөө эд материал, эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайлбал, гүйцэд унтарч дуусаагүй үнсээ ил задгай асгах, утас нь ил гарсан цахилгааны утас хэрэглэх, зориулалтын бус баригдсан, чанарын шаардлага хангаагүй пийшин зууханд галлагаа хийх зэргээс гал гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед галтай холбоотойгоор хүний амь нас, эрүүл мэнд хохирсон золгүй явдал гарав уу?
-Одоохондоо тийм зүйл гараагүй байна. Ер нь сүүлийн жилүүдэд галын дуудлага тогтмол өсч байгаа. Жил бүр сэрүүний улирал эхлэхээр галын дуудлага харьцангуй өсдөг. Өнгөрсөн долоо найман сард өдөрт дунджаар 1 -2 дуудлага ирдэг бол одоо өдөрт 4-5 дуудлага ирж байна.

-Энэ асуудалтай холбогдуулж танайх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайхаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхлээд байгаа. Тухайлбал, зарим дүүргийн айл өрхүүдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг хийж, галын аюулаас хамгаалах ухуулга яриа Хийсэн. Үзлэгийн явцад 173 зөрчил илрүүлэн 57 зөрчлийг нь арилгуулж, бусад шийдвэр биелүүлээгүй хувь хүн, албан тушаалтныг 50 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ аваад байна. Цаашид энэ тал дээр хэрэгжүүлэх олон ажил төлөвлөж байгаа.

Г.Долгорсүрэн

Дэлхийд цорын ганц нүүдэлчдийн нийслэл

2009 оны 09-р сарын 30 Нийтэлсэн БАТ

Манай хөрш Монголын нийслэл хоёр мянганы турш бие биедээ дайсагнасан ч зэрэгцэн сүлэлдэн оршсоор байгаа суурин ба нүүдлийн гэсэн хоёр иргэншлийг нэг дор харж болох ховорхон газар юм. Хотын төвөөс нь 10-хан минут явах төдийд л Улаанбаатар нүүдэлчдийн суурин болж хувирна. Улаанбаатар бол дэлхий дээрх цорын ганц нүүдэлчин улсын нийслэл. Нүүдэлчдийн цорын ганц хот ч гэж нэрлэж болно. Учир нь Монголын бусад хот нь томоохон суурингуудтай төстэй. Тэгээд ийм хот тун цөөн. Хотын төвд нь дэлхийд хэмжээгээрээ хоёрт ордог том Сүхбаатарын талбай бий. Монголын нийслэлийн зүрх нь өргөн уудам тал нутгийг нь бэлгэдсэн ийм том талбай байхаас ч аргагүй юм. Ард түмний баатартаа зориулан босгосон морьтой хөшөө нь ч энэ талбайд том харагддаггүй юм.

Талбайг тойроод ерөнхийдөө засаг захиргааны төв нь байрладаг. Тэдгээрээс нь Сталины дарангуйлал, Хятадын уран барилгын хэв шинж холилдож харагдана. Хотын төв хэсгийг баруунаас зүүн тийш үргэлжилсэн эцэс төгсгөл нь үл ойлгогдох гол гудамжийг “Энхтайваны” гэж нэрлэдэг.

Энд Зөвлөлтийн, Хятадын, барууны болон өөрсдийнх нь гэсэн түмэн янзын өнгө алагласан дүр зураг зэрэгцэн оршдог. Монголын үндэсний хээ угалз бүхий тавцан дээр заларсан Лениний хөшөө, дэлхийн нэртэй бренд L’Огеаl-ын реклам, буддын шашны лам нар, гар утсаар ярьж яваа залуус, төв дэлгүүрийнхээ өмнө босгосон хээ хуартай монгол гэр, Бритни, Шакира зэрэг Америкийн оддын зураг өлгөсөн барнууд, гудамжинд гэрийн шаахайтайгаа суучихаад “суурин” утаснаас хаашаа ч юм залгаж яриулдаг цагаан утасны эзэд гээд энэ бүгд төв гудамж дагуу явах замд тааралдана. Сүхбаатарын талбайгаас хойшоо эсвэл урагшаа ердөө л 10 минут алхахад жинхэнэ монгол гэрүүд бүхий бүхэл бүтэн хороололд очиж нүүдэлчдийн хот гэдгийг нь илүү тодоор ойлгоно. Энд гудамж гэж үгүй. Байшингууд нь дугаар ч үгүй. Байшин ч гэж байхгүй дээ. Модон хашаануудын завсарт цагаан гэрүүд, цардаж засаагүй замууд, дугуй түрэн хөөцөлдөх хүүхдүүдийг л харах болно.

Монгол америкчуудынх шиг том хотын, эсвэл оросуудынх шиг нийслэлд амьдрах бүртгэлтэй болохын төвөг чирэгдэл гэж үгүй. Гэрээ машин дээр ачаад Улаанбаатарт ирж хаа ч хамаагүй буугаад гэрэ тойруулаад хашаа маягийн юм босгочихно. Ингээд л нийслэлийн иргэн болох нь тэр. Энд агаар нь хөдөөгийнх шиг нь биш. Бас бэлчээр гэж байхгүй. Тийм хэдий ч олноороо тал нутгаасаа нийслэл руу нүүсээр л. Хүмүүст орон зай хэрэгтэй. Зөвхөн хүмүүст төдийгүй монгол айлын ноход Бомбейн ядуучууд ч атаархам хэмжээний хонууртай.

Улаанбаатарын хүмүүс элэгсэг, сайхан сэтгэлтэй бас нийтэч. Монголчуудтай ойр төрөл болох Оросын Буриадаар дамжин Монголд ирсэн бол энэ зан нь илүү тод мэдрэгдэнэ. Оросын жуулчид Монголд тусгайлан урамшуулалттай. Таны сонирхсон ямар нэг асуултад хазгай мурий ч бол оросоор хариулж чадахгүй хүн гэж огт үгүй. Ядлаа гэхэд англиар хариулна. Ази тивд гадаад хэлийг ийм гүн гүнзгий үзэж судалж буй орон Монголоос өөр байхгүй.

Яаж очих вэ?

Москвагаас шууд галт тэрэг хөлөглөн Владимир, Доод Новгород, Пермь, Екатеринбург болон Сибирийн том хотуудаар дайран Монголд очиж болно. Онгоцоор ч нисэх боломжтой. Эсвэл Буриадаар дайрсан автозамаар давхиад шуудхан Улаанбаатарт хүрнэ. Энэ нь Монголын хувьд ганц боломжийн автозам.

Хаана хооллох вэ?

Улаанбаатарт хямдхан ч амттай хоолтой Хятад, Солонгос хоолны газар олон. Хэрвээ арай өөр маягаар ходоодоо баясгая гэвэл “Корчма” нэртэй украйн хоолны газарт тухалж болно. Эзэн нь зөвлөлтийн үеийн худалдааны сүүлчийн төлөөлөгч Сергей Васильевич Опанасенко.

Юу үзэх вэ?

Зайсан толгой хотыг бүхэлд нь харж болох хамгийн ойрхон бас тэр хавьдаа хамгийн өндөр газар. Энд 1939 онд Халхын голын байлдаанд тулалдаж явсан Зөвлөлтийн дайчдад зориулсан бүхэл бүтэн хөшөөт цогцолбор бий. Баруун талд нь Солонгосын шашныхны мөнгөөр босгосон Буддагийн том сэрэг дүр бүхий бурхны алтадсан хөшөө, зүүн талд нь цагаан чулуу шигтгэн урласан Чингис хааны хөрөгтэй уул бий.

Засгийн газраас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.

Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн дотор 31550 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Харин баригдаж буй орон сууцыг оруулан тооцвол дээрх тоо 40150 айлд хүрч, хөтөлбөр амжилттай хэрэгжих юм. Мөн Орон сууцны корпораци байгуулж, 278 иргэнийг урт хугацаатай зээлд хамруулсан тухай салбар хариуцсан яам мэдээлж байсан. Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарыг орон сууцжуулах талаар ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй аж.

Мөн хоёр жил гаруйн өмнө багш нарыг орон сууцжуулах зорилгоор гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ мэтчилэн олон санаачлага гаргасан ч багш нарыг орон сууцжуулах ажил үр дүнд хүрсэнгүй хэмээн дээрх үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдлээ. Тэдний үзэж буйгаар 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан барилгуудын ихэнх хувийг гадны болон хувийн хэвшлийн компаниуд гүйцэтгэсэн. Үүн дээр Засгийн газар оновчтой бодлого баримталж чадаагүйн улмаас орон сууцны нэг метр кв үнэ 800-1500 ам.доллар байхаар жишиг тогтсон гэнэ.

Тэгвэл боловсролын салбарт р ажиллагсдын сарын дундаж цалин 350 мянган төгрөг. Энэ нь тэдний хувьд орон сууцанд орно гэдэг хүнд даваа болохыг нотолж байгаа аж. Түүнчлэн, Засгийн газрын зүгээс бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай зээлд хамруулахдаа иргэдийн цалин, орлогын хэмжээг бодитоор хараагүй учраас эмч, багш зэрэг төрийн албан хаагчид зээлд хамрагдаж чадаагүй юм байна.

Одоогоор 4000 төрийн албан хаагчийг орон сууцанд оруулах гэж байгаа. Тэгвэл Засгийн газар дээрх байруудыг худалдан авч төрийн албан хаагчдад хөнгөлттэй, урт хугацааны зээлээр өгөх шударга бодлого баримтлах хэрэгтэйг хэлсэн. Манай оронд 129 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 60 орчим мянган хүн боловсролын салбарт ажилладаг аж. Энэ нь нийт төрийн албан хаагчдын 50 хувийг эзэлж байгаа юм. Иймд боловсролын салбарт ажиллагсад 4000 орон сууцны талыг нь хуваарилах хэрэгтэй аж. Бэлэн болсон дээрх орон сууцыг төрийн албан хаагчдын тоонд харьцуулж үзэхэд 32 хүний нэг нь орон сууцтай болох тооцоо гарчээ. Ингэхлээр энэ харьцааг тэнцүүлж, шударгаар орон сууц хувиарлахыг тэд хүсч байна. Улсын хэмжээнд 700 гаруй сургууль, мөн тийм хэмжээний цэцэрлэг бий аж.

Боловсролын салбарт ажиллагсад бусад салбарынхантай харьцуулахад тогтвор суурьшилтай ажилладаг байна. Тиймээс тэдэнд урт хугацааны хөнгөлттэй орон сууцны зээл олгохдоо цалинг нь харгалзан үзэх хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрийг харгалзан үзэж, зээлийн хүүг багасгах шаардлагатайг хэлсэн.

О.Урантогос

Алтан тэвшийн хөндий дэх асуудлууд

2009 оны 09-р сарын 23 Нийтэлсэн БАТ
Далайн төвшнээс дээш 1310 метрт 4700 га газрыг эзлэн оршдог нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо 1 044 500-д хүрээд байна. Хүн амын тоо болоод бусад зарим үзүүлэлтээрээ дэлхийн томоохон хотын нэгд зүй ёсоор тооцогдоно. Гэвч хөгжлийнхөө чигийг нэгмөсөн тодорхойлж, хандах зүгээ тогтоож хараахан амжаагүй байна. Чухам тиймээс НИТХ, НЗДТГ-аас санаачлан “Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухаан технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Нийслэл хот үүсэн байгуулагдаад зургаан жаран, нэгэн аравныг туулсан гэх боловч Алтан тэвшийн хөндий буюу одоогийн энэ байршилдаа бууриа застлаа олонтаа нүүдэллэснээс үүдэн хотжилт нь харьцангуй хожуу хөгжжээ. Өргөө, Их хүрээ нь нийтдээ 28 удаа нүүдэллэсний дотор 1719 оноос хойших гуч орчим жилд 17 удаа нүүдэл хийсэн гэх баримт түүхийн сурвалжид байдаг ажээ. Хотын түүхийг судалдаг эрдэмтэд Их хүрээний суурьшлыг 1778 оноос тогтворжсон гэж үздэг байна. Дэлхийн 107 дахь саятан /хүн амынхаа тоогоор/ хот болон бүртгэгдсэн Улаанбаатар хот 1954 оноос л Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж эхэлжээ. Тиймээс орчин үеийн шийдлээр, тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгээр хөгжсөн түүхийг тэр үеэс түүчээлж болно гэсэн үг. Энэ өнцгөөс харвал Улаанбаатар нь харьцангуй шинэ залуу хот ч гэж болно. Нийслэлийн түүхийн нэгэн шинэ хуудас 21 дүгээр зууны эхнээс нээгдсэн гэж түүхч эрдэмтэд үзэж байна. Учир нь тэр үеэс хотын хүн амын өсөлт нэмэгдэж, тэр хэрээр хотын дэд бүтэц,нийгэм эдийн засаг, нийтийн үйлчилгээний чиглэлээр шинэчлэл хийн хотжилтын давалгаа хүчтэй өрнөсөн гэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт илтгэлдээ онцолсон.

Хот өөрийгөө тэтгэх эдийн засагтай байж хот хөгжинө

Өдгөө Улаанбаатар хот дотоодын нийт бүтээгдэхүүний 49 хувийг дангаар үйлдвэрлэж байна. Гэтэл энэ үзүүлэлт Бээжинд 5, Токиод 27, Москвад 23 хувьтай л байдаг байх юм. Түүнчлэн улсын төсвийн 34 хувийг төвлөрүүлэхийн дээр барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, нийгмийн бусад үйлчилгээний 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Одоогоор 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь нийслэл хотод эдийн засгийн хүчтэй төвлөрөл бий болсныг, нөгөө талаас нийслэлийн эдийн засаг бүтцийн хувьд тэнцвэргүй, жижиг үйлдвэр үйлчилгээ давамгайлсныг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот дэлхийн бусад нийслэлийн нэгэн адил эдийн засгийн хувьд бие даасан бүтэцтэй байхын чухлыг доктор, профессор Г.Нямзагд илтгэлдээ дурдлаа. “Улаанбаатар хот эдийн засгийн биеэ даасан чадамжтай болоход нэгдүгээрт, төсөв санхүүгийн харьцангуй бие даасан байдлыг хангах, хоёрдугаарт, нийслэлийн өмчийг өсгөх, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх санхүүгийн корпораци байгуулах, гуравдугаарт хотын эрхзүйн орчныг сайжруулах, ялангуяа нийслэлийн татварын хуульчлалыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 6,8 саяд хүргэх, ядуурлын төвшинг 17 хувь болгон бууруулах, ажиллах хүчний оролцооны төвшинг 70 хувь болгон өсгөхөөр тусгагдсан. Зургаан жил гэдэг хотын хувьд бол богино хугацаа. Тиймээс энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гарц нь Улаанбаатар хотыг ойрын хугацаанд өөрийгөө тэтгэх эдийн засагтай, хүнсээ хангах чадамжтай,иргэн бүр нь ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлоготой болгох явдал гэж эдийн засагчид тодорхойлж байна.

Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүс болжээ

“Нийслэлийн хөгжил-шинжлэх ухаан, технологи” эрдэм шинжилгээний бага хуралд Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын секторын эрхлэгч М.Өлзийбатын тавьсан илтгэл олны анхаарлыг татаж байлаа. Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд шилжсэнийг болохыг эрдэмтэн онцлон анхааруулж байлаа. 2004 оны дөрөвдүгээр сараас одоог хүртэл Улаанбаатар хотод 2500 газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс зуу гаруй нь гурван магнитутын хүчтэй байжээ. Түүнчлэн мөн хугацаанд дөрөв болон түүнээс дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгдсэн нь анхаарахгүй өнгөрөх аргагүй аюултай үзэгдэл юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлт өртөө, Сонгино, Нисэх орчимд болон Түргэний гол, Хустайд газар хөдлөлтийн улмаас хагарал үүсчээ. Одоогийн байдлаар чичирхийлэл газрын гүнд 15-аас бага километрийн гүнд явагдаж байгаа ажээ. Хотоос 50 километрийн алсад 7,5 магнитутын хэмжээтэй газар хөдөлсөн тохиолдолд энэ нь хотын төвдөө хадан хөрсөндөө 7-8 баллын хүчтэй мэдрэгддэг байна. Эмээлт өртөө,Өлзийт хорооллын орчимд газар хөдлөлийн идэвх нь сэргэж байгаа нь хамгийн аюултай юм. Булган аймгийн Могод сум, Дундговь аймгийн Дэрэн сум нь манай орны газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүс байсан бол одоо бүсийн хил нийслэл хот орчимд, хотын төвд шахам ирээд байгаагаас хот байгуулалт, барилгын чанарын асуудал зүй ёсоор тавигдаж байлаа. Улаанбаатар хотод дээхэн үед бол угсармал барилгууд зонхилж байсан бол одоо цутгама, холимог бүтэцтэй барилгууд олноор бий болж байна. Барилгын материалын 75 хувийг гадаадын улс орнуудаас оруулж ирж байгаа нь барилгын материалын чанарын асуудал анхаарал татахын дээр хөрөнгө оруулалтын урсгал ч гадагш чиглэсэн байгааг эрдэмтэд шүүмжилж байсан юм.

Газрын гүний ус хомсодсоор, хэрэглээ өссөөр байна

“Улаанбаатар хот орчмын газрын доорх усны экологийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Өнөржаргал илтгэл тавьсан юм. Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр нь газрын гүний ус байдаг. Энэхүү газрын гүний усны судалгааны эхлэлийг 1946 онд ОХУ-ын /тухайн үеийн ЗХУ-ын/ эрдэмтэд тавьжээ. Одоогийн байдлаар газрын гүний усны нөөцийг дөрвөн цэгт судлан, ажиглалт мониторинг хийж байдаг байна. Газрын гүний ус нь жилийн 2,3,4 дүгээр саруудад хамгийн ихээр хомсдон 14-15 метрийн гүнд орж доошилдог бол 6,7,8 дугаар сард хамгийн ихээр нэмэгдэн 2-3 метрийн гүнд ойртон ирдэг байна. Улаанбаатар хотын усан хангамжийн дээд болон төв эх үүсвэр, ТЭЦ-, ТЭЦ-4-ийн орчимд байрлуулсан мониторингийн цэгийн ажиглалтаас харахад газрын гүний усны нөөц сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсаар байгаа юм байна. Энэ нь ус хангамжийн эх үүсвэр болсон голын эрэг орчимд элс, хайрганы олборлолт хийх болсны дээр хот орчмын ногоон бүсэд суурьшсан айл өрхүүд дураараа худаг гаргаж байгаатай холбоотой юм байна. 2001-2008 онд газрын гүний ус 2,7 метрээр доошилсон гэсэн судалгаа гарчээ. Энэ үзүүлэлт ирэх 2010 онд гурван метрт хүрч буурна гэсэн тооцоо ч байна. Газрын гүний усны нөөц ийн хомсдож байхад нийслэлчүүдийн усны хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа юм. Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг нэг иргэн хоногт 410 литр ус хэрэглэдэг ажээ. Гэтэл энэ үзүүлэлт АНУ-д 190 литр, ХБНГУ-д 130 литр, БНСУ-д 112 литр, Унгарт 300 литр байдаг байна. Одоогийн байдлаар нийслэлийнхэн нэг хоногт 212 мянган шоометр ус хэрэглэж байгаа бөгөөд 2010 онд 286, 2020 онд 438, 2050 онд 708 мянган шоо метр болон нэмэгдэнэ гэж урьдчилан тооцоолжээ. Хэрэглээ нь өсч, нөөц нь багассаар байгаа энэ урвуу үзүүлэлтийг эерүүлэхэд нийслэлийн иргэн нэг бүрийн санаачлага, сэтгэл зүтгэл хэрэгтэйг эрдэмтэд онцлон өгүүлсэн. Бид өглөө босоод шүдээ угаахдаа 5-7 минут зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд цоргоо хаахгүй усаа гоожуулахад 15-20 литр ус урсан алга болдог байна. Мөн айл бүрийн ариун цэврийн өрөөний суултуурын ус хураагуурт 12 литр ус хуримтлагддаг. Ийм хэмжээний усыг өдөрт хэчнээн ч удаа урсгаж орхидогоо бид тооцоолдог бил үү. Энэмэтчилэн наад захын хэрэглээгээ хянаж чадвал нийслэлийнхээ хөгжилд, цаашлаад улс эх орныхоо ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох билээ.

Нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хөгжингүй орны нийслэлтэй эн зэрэгцэхүйц хөгжүүлэхийн тулд тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаа хотын агаар, хөрс, усны бохирдол, Улаанбаатар хотын газар ашиглалтын асуудал гэхчилэн олон чухал сэдвүүдийг “Нийслэлийн хөгжил-шинжлэх ухаан технологи” эрдэм шинжилгээний бага хурлаар хөндөн тавьсан. Бид “Хотын амьдрал” булангийнхаа дараа дараагийн дугаараар эдгээр тулгамдсан асуудлын талаар сурвалжлан уншигч та бүхэндээ хүргэх болно.

Д.Цээпилмаа

Алтан тэвшийн хөндий дэх асуудлууд

2009 оны 09-р сарын 23 Нийтэлсэн БАТ
Далайн төвшнээс дээш 1310 метрт 4700 га газрыг эзлэн оршдог нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо 1 044 500-д хүрээд байна. Хүн амын тоо болоод бусад зарим үзүүлэлтээрээ дэлхийн томоохон хотын нэгд зүй ёсоор тооцогдоно. Гэвч хөгжлийнхөө чигийг нэгмөсөн тодорхойлж, хандах зүгээ тогтоож хараахан амжаагүй байна. Чухам тиймээс НИТХ, НЗДТГ-аас санаачлан “Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухаан технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Нийслэл хот үүсэн байгуулагдаад зургаан жаран, нэгэн аравныг туулсан гэх боловч Алтан тэвшийн хөндий буюу одоогийн энэ байршилдаа бууриа застлаа олонтаа нүүдэллэснээс үүдэн хотжилт нь харьцангуй хожуу хөгжжээ. Өргөө, Их хүрээ нь нийтдээ 28 удаа нүүдэллэсний дотор 1719 оноос хойших гуч орчим жилд 17 удаа нүүдэл хийсэн гэх баримт түүхийн сурвалжид байдаг ажээ. Хотын түүхийг судалдаг эрдэмтэд Их хүрээний суурьшлыг 1778 оноос тогтворжсон гэж үздэг байна. Дэлхийн 107 дахь саятан /хүн амынхаа тоогоор/ хот болон бүртгэгдсэн Улаанбаатар хот 1954 оноос л Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж эхэлжээ. Тиймээс орчин үеийн шийдлээр, тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгээр хөгжсөн түүхийг тэр үеэс түүчээлж болно гэсэн үг. Энэ өнцгөөс харвал Улаанбаатар нь харьцангуй шинэ залуу хот ч гэж болно. Нийслэлийн түүхийн нэгэн шинэ хуудас 21 дүгээр зууны эхнээс нээгдсэн гэж түүхч эрдэмтэд үзэж байна. Учир нь тэр үеэс хотын хүн амын өсөлт нэмэгдэж, тэр хэрээр хотын дэд бүтэц,нийгэм эдийн засаг, нийтийн үйлчилгээний чиглэлээр шинэчлэл хийн хотжилтын давалгаа хүчтэй өрнөсөн гэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт илтгэлдээ онцолсон.

Хот өөрийгөө тэтгэх эдийн засагтай байж хот хөгжинө

Өдгөө Улаанбаатар хот дотоодын нийт бүтээгдэхүүний 49 хувийг дангаар үйлдвэрлэж байна. Гэтэл энэ үзүүлэлт Бээжинд 5, Токиод 27, Москвад 23 хувьтай л байдаг байх юм. Түүнчлэн улсын төсвийн 34 хувийг төвлөрүүлэхийн дээр барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, нийгмийн бусад үйлчилгээний 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Одоогоор 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь нийслэл хотод эдийн засгийн хүчтэй төвлөрөл бий болсныг, нөгөө талаас нийслэлийн эдийн засаг бүтцийн хувьд тэнцвэргүй, жижиг үйлдвэр үйлчилгээ давамгайлсныг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот дэлхийн бусад нийслэлийн нэгэн адил эдийн засгийн хувьд бие даасан бүтэцтэй байхын чухлыг доктор, профессор Г.Нямзагд илтгэлдээ дурдлаа. “Улаанбаатар хот эдийн засгийн биеэ даасан чадамжтай болоход нэгдүгээрт, төсөв санхүүгийн харьцангуй бие даасан байдлыг хангах, хоёрдугаарт, нийслэлийн өмчийг өсгөх, өгөөж үр ашгийг нь дээшлүүлэх санхүүгийн корпораци байгуулах, гуравдугаарт хотын эрхзүйн орчныг сайжруулах, ялангуяа нийслэлийн татварын хуульчлалыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 6,8 саяд хүргэх, ядуурлын төвшинг 17 хувь болгон бууруулах, ажиллах хүчний оролцооны төвшинг 70 хувь болгон өсгөхөөр тусгагдсан. Зургаан жил гэдэг хотын хувьд бол богино хугацаа. Тиймээс энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гарц нь Улаанбаатар хотыг ойрын хугацаанд өөрийгөө тэтгэх эдийн засагтай, хүнсээ хангах чадамжтай,иргэн бүр нь ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлоготой болгох явдал гэж эдийн засагчид тодорхойлж байна.

Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүс болжээ

“Нийслэлийн хөгжил-шинжлэх ухаан, технологи” эрдэм шинжилгээний бага хуралд Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын секторын эрхлэгч М.Өлзийбатын тавьсан илтгэл олны анхаарлыг татаж байлаа. Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд шилжсэнийг болохыг эрдэмтэн онцлон анхааруулж байлаа. 2004 оны дөрөвдүгээр сараас одоог хүртэл Улаанбаатар хотод 2500 газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс зуу гаруй нь гурван магнитутын хүчтэй байжээ. Түүнчлэн мөн хугацаанд дөрөв болон түүнээс дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгдсэн нь анхаарахгүй өнгөрөх аргагүй аюултай үзэгдэл юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлт өртөө, Сонгино, Нисэх орчимд болон Түргэний гол, Хустайд газар хөдлөлтийн улмаас хагарал үүсчээ. Одоогийн байдлаар чичирхийлэл газрын гүнд 15-аас бага километрийн гүнд явагдаж байгаа ажээ. Хотоос 50 километрийн алсад 7,5 магнитутын хэмжээтэй газар хөдөлсөн тохиолдолд энэ нь хотын төвдөө хадан хөрсөндөө 7-8 баллын хүчтэй мэдрэгддэг байна. Эмээлт өртөө,Өлзийт хорооллын орчимд газар хөдлөлийн идэвх нь сэргэж байгаа нь хамгийн аюултай юм. Булган аймгийн Могод сум, Дундговь аймгийн Дэрэн сум нь манай орны газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүс байсан бол одоо бүсийн хил нийслэл хот орчимд, хотын төвд шахам ирээд байгаагаас хот байгуулалт, барилгын чанарын асуудал зүй ёсоор тавигдаж байлаа. Улаанбаатар хотод дээхэн үед бол угсармал барилгууд зонхилж байсан бол одоо цутгама, холимог бүтэцтэй барилгууд олноор бий болж байна. Барилгын материалын 75 хувийг гадаадын улс орнуудаас оруулж ирж байгаа нь барилгын материалын чанарын асуудал анхаарал татахын дээр хөрөнгө оруулалтын урсгал ч гадагш чиглэсэн байгааг эрдэмтэд шүүмжилж байсан юм.

Газрын гүний ус хомсодсоор, хэрэглээ өссөөр байна

“Улаанбаатар хот орчмын газрын доорх усны экологийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Өнөржаргал илтгэл тавьсан юм. Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр нь газрын гүний ус байдаг. Энэхүү газрын гүний усны судалгааны эхлэлийг 1946 онд ОХУ-ын /тухайн үеийн ЗХУ-ын/ эрдэмтэд тавьжээ. Одоогийн байдлаар газрын гүний усны нөөцийг дөрвөн цэгт судлан, ажиглалт мониторинг хийж байдаг байна. Газрын гүний ус нь жилийн 2,3,4 дүгээр саруудад хамгийн ихээр хомсдон 14-15 метрийн гүнд орж доошилдог бол 6,7,8 дугаар сард хамгийн ихээр нэмэгдэн 2-3 метрийн гүнд ойртон ирдэг байна. Улаанбаатар хотын усан хангамжийн дээд болон төв эх үүсвэр, ТЭЦ-, ТЭЦ-4-ийн орчимд байрлуулсан мониторингийн цэгийн ажиглалтаас харахад газрын гүний усны нөөц сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсаар байгаа юм байна. Энэ нь ус хангамжийн эх үүсвэр болсон голын эрэг орчимд элс, хайрганы олборлолт хийх болсны дээр хот орчмын ногоон бүсэд суурьшсан айл өрхүүд дураараа худаг гаргаж байгаатай холбоотой юм байна. 2001-2008 онд газрын гүний ус 2,7 метрээр доошилсон гэсэн судалгаа гарчээ. Энэ үзүүлэлт ирэх 2010 онд гурван метрт хүрч буурна гэсэн тооцоо ч байна. Газрын гүний усны нөөц ийн хомсдож байхад нийслэлчүүдийн усны хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа юм. Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг нэг иргэн хоногт 410 литр ус хэрэглэдэг ажээ. Гэтэл энэ үзүүлэлт АНУ-д 190 литр, ХБНГУ-д 130 литр, БНСУ-д 112 литр, Унгарт 300 литр байдаг байна. Одоогийн байдлаар нийслэлийнхэн нэг хоногт 212 мянган шоометр ус хэрэглэж байгаа бөгөөд 2010 онд 286, 2020 онд 438, 2050 онд 708 мянган шоо метр болон нэмэгдэнэ гэж урьдчилан тооцоолжээ. Хэрэглээ нь өсч, нөөц нь багассаар байгаа энэ урвуу үзүүлэлтийг эерүүлэхэд нийслэлийн иргэн нэг бүрийн санаачлага, сэтгэл зүтгэл хэрэгтэйг эрдэмтэд онцлон өгүүлсэн. Бид өглөө босоод шүдээ угаахдаа 5-7 минут зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд цоргоо хаахгүй усаа гоожуулахад 15-20 литр ус урсан алга болдог байна. Мөн айл бүрийн ариун цэврийн өрөөний суултуурын ус хураагуурт 12 литр ус хуримтлагддаг. Ийм хэмжээний усыг өдөрт хэчнээн ч удаа урсгаж орхидогоо бид тооцоолдог бил үү. Энэмэтчилэн наад захын хэрэглээгээ хянаж чадвал нийслэлийнхээ хөгжилд, цаашлаад улс эх орныхоо ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох билээ.

Нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хөгжингүй орны нийслэлтэй эн зэрэгцэхүйц хөгжүүлэхийн тулд тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаа хотын агаар, хөрс, усны бохирдол, Улаанбаатар хотын газар ашиглалтын асуудал гэхчилэн олон чухал сэдвүүдийг “Нийслэлийн хөгжил-шинжлэх ухаан технологи” эрдэм шинжилгээний бага хурлаар хөндөн тавьсан. Бид “Хотын амьдрал” булангийнхаа дараа дараагийн дугаараар эдгээр тулгамдсан асуудлын талаар сурвалжлан уншигч та бүхэндээ хүргэх болно.

Д.Цээпилмаа

-Өөрийнхөө мөнгөөр, өрөөлөөс зээл аван байж барьсан, босгосон байшинд нь Засгийн газрын яамны төлөөлөгч, корпорацийн ноёнтон нэг хадаас хадаад, нэг шавар наагаад өгөөгүй нь лавтай-

Нөгөө алдарт “40 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжээд дуусчихсан гэнэ. Сонссон хүн гайхмаар, гайхсандаа эргэлзэж, эрж хаймаар ийм мэдээлэл цацагдав. Хэдийдээ хэрэгжээд, хэн нь энэ хөтөлбөрт хамрагдсан нь бүү мэд. Хачин эргэлзээтэй бөгөөд хамгийн худлаа мэдээлэл энэ байх. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахаар амалсан энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд иргэд нэлээд сонирхсон. Эцэстээ явуургүй гэдгийг нь ч ойлгосон.

…"40 мянган айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр мэдээлэжээ. Сайд андуурав уу, иргэд буруу сонсов уу. Ямартай ч сайдын тайланд дурдсанаар Засгийн газраас таван жилийн өмнө хэрэгжүүлэхээр амласан уг хөтөлбөр аль хэдийн хэрэгжээд дуусчихсан бололтой юм. Анх бага, дунд орлоготой иргэдэд зориулж уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас төлөвлөсөн ч бодит амьдрал дээр шал өөрөөр тусгалаа олжээ. Цаасан дээр буусан мэдээг сонирхоход “40 мянган айлын хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш 2004-2008 онд 31550 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Үүнээс 15 мянга гаруй нь нийтийн зориулалттай орон сууц юм. Мөн 2009 оны эхний дөрвөн сарын байдлаар 2432 айлын орон сууц ашиглалтад оржээ. Гэхдээ амины байшинг оролцуулаад албаны хүмүүс ийм тоо гаргасан байна. Тухайн үeд Засгийн газрын амласнаар, бас холбогдох байгууллагуудын тайлбарлаж байснаар бол бага дунд орлоготой иргэдийг оронсууцжуулахын тулд төрөөс бонд хүртэл гаргасан. Засгийн газраар овоглосон 60 тэрбум төгрөгийн бондын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арван дөрөв хоногт нэг удаа явуулдаг байлаа. Бондын арилжаанаас мөнгө “босгон” түүгээрээ бага, дунд орлоготой иргэдийг орох орон оочих аягатай болгоно хэмээн том дуугарч байсан тэр цагаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Харин бондын арилжаанаас хичнээн мөнгө босгосон, босгосон мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй. Сайдын тайлагнаж, цаасан дээр бууснаар бол уг хөтөлбөр “онц” авахаар хэрэгжсэн гэнэ. Гэхдээ энэхүү мэдээллийг сонсоод ойлгоогүй шигээ, уншаад бас ойлгосонгүй. Ойлгохгүй байгаагаа, энэ ойлгомжгүй зүйлд хариулт авмаар буйгаа холбогдох албаны хүмүүсийн сонорт хүргэмээр байна. Байгаагаа барьцаанд тавин, цалин цавгаа хураан байж босгосон амины орон сууцнуудыг яахаар Засгийн газар “өмчлөх” эрхтэй болчих воо. Засгийн газар иргэн Доржийн байшинг барихад ширхэг хадаас, ширхэг банз үнэгүй өгөөгүй нь туйлын үнэн. Үнэ хөөрөгдөж, эдийн засгийн халалт үүсгэж, иргэдийг чирэгдүүлж байсан хэрнээ "Засгийн газрын буянаар иргэн Дорж, Долгор байшинтай боллоо" хэмээх нь зах зээлийн жамаас өөр гаж сэтгэлгээ, гаж үзүүлэлтийн нэг гоё хэлбэр бололтой. Өөрийхөө мөнгөөр, өрөөлөөс зээл аван байж барьсан, босгосон барилгад нь Засгийн газрын яамны төлөөлөгч, корпорацийн ноёнтон нэг хадаас хадаад, нэг шавар наагаад өгөөгүй нь лавтай. Яахаар тэгээд баригдсан хойно нь байшинг нь өөрийнхөө хөтөлбөрт хамруулж, өмчилж суугааг нь ойлгож чадахгүй нь. Осолдохгүй л эрх баригчдын маань толгой зүгээр л байдаг байгаа даа гэсэн бодол төрөөд байх. Харийн газар “хараар” ажиллан байж хураасан мөнгөөрөө орон сууц худалдаж авсан нь өнөөх л “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн ач болж таарах нь ээ. Хүний юмаар хүүдэгнэх өвчин тусчихсан төрийн эрхмүүд хөтөлбөр хэрэгжлээ гэж том дуугарч, барим тавин мэдээлэл өгөхөөсөө уг нь ичдэг л баймаар юм даа. Эсвэл иргэдийн юу ч ойлгохгүй, юм мэддэгүй хэмээн боддог юм болов уу. Зүүд нойрон дунд зүлгэн дээр гэр, байшингууд бариад өгчихсөн хэрэг үү. Байшин барихад, байр худалдаж авахад Засгийн газраас нэг ч төгрөгийн хөнгөлөлт, зээл тусламж үзүүлээгүй хэрнээ иргэний босгосон амины байшиг албаны хөтөлбөрт хамруулаад байгаа нь сонин. Яг үнэндээ Орон сууцны санхүүжилтийн корпораци Засгийн газраас гаргасан 60 тэрбум төгрөгийн бонд юу болсон, хаана ямар барилгыг санхүүжүүлж, хичнээн бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангасан талаарх бодитой мэдээлэл байхгүй. Барилга барихын тулд газар худалдаж авахаас эхлүүлээд гарын үсэг цуглуулах гэж төрийнхний хүнд суртал хүлээсэнд дарамтлуулдгаа барилгынхан нуудагггүй. Ихэмсэг зан, элдвийн гарын үсгээрээ далайлгаж, дарамталдаг хэрнээ Засгийн газар баригдсан байшинг хөтөлбөртөө хамруулж, хөөрхөн аашлах нь юун. Эрхбаригчдын толгой энгийн иргэнийхнээс өөр юм уу, эсвэл бид ой муутай юм уу. Өөрсдөө хүнд сурталаар айлгаж, өрөөлийн барьсныг минийх хэмээн өмчлөх Засгийн газраас хэрэгжүүлсэн “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн үнэн төрх царай ийм л байна. Удахгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгасан төрийн эрхмүүд оосор бүсгүй орд цагаан гэрүүдийг орон сууцны тоонд багтааж тоолох догоо, энэ янзаараа бол. Хөдөөд гэрээ барин галаа асаасан дүү минь хөтөлбөрт хамрагдсан хэмээн тоологдохыг үгүйсгэх аргагүй нь. "Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” л гэдэг шиг болж дээ, энэ хөтөлбөр.

Ж.НЯМ

-Их л зөв хөдөлж байж ирээдүйд олон тэбумаар хийгдэх хөрөнгө оруулалтын шанг татна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэхүйц бүтээгдэхүүнийг санал болгох ёстой гэдгээ ч ойлгож байгаа. Ямар ч байсан бидэнд алдах эрх байхгүй. Арван банкны нэрийн өмнөөс энэ үйл ажиллагааг хариуцлагатай, нэр төртэй, зөв хийх ёстой. Үүний төлөө л ажиллаж байна-

Монголын ипотекийн корпораци МИК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяртай уулзаж ярилцлаа.

АНУ-аас үүдэлтэй санхүүгийн хямрал ийм шалтгаантай байсан

-Танайхыг Орон сууцны санхүүжилтийн корпорацитай андуурмаар юм. Магадгүй, зорилго нэг учир тэр байх л даа?

-Орон сууцны санхүүжилтийн корпорацийг Засгийн газрын “40.000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгцүүлэх зорилгоор байгуулсан гэж ойлгож байгаа. Харин манайх бол өөр. Монголын ипотекийн корпорацийг Монголбанк болон арилжааны арван банк нийлж байгуулсан. Монгол Улсад хөрөнгийн хоёр дахь зах зээлийг бий болгож хөгжүүлэх зорилготой. Хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулж байна. Бид ирээдүйд бий болох үр өгөөжийг сайжруулахын тулд бааз сууриа сайн бүрдүүлчих юмсан гэж их хичээлээ. Одоо л ажил жигдэрч байна.

-Хоёр дахь зах зээлийг бий болгоно гэв үү?

-Тийм ээ. Орон сууцыг иргэдэд хүртээмжтэй болгох хэрэгтэй. Хэн хүнгүй орон сууцтай болохын тулд урт хугацаатай, хямд эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Харин яаж. Чухам л хөрөнгийн хоёр дахь зах зээл буюу ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх ёстой юм. Арилжааны банкуудад орон сууцны зээл байна. Арав, хорин жилийн хугацаанд эргэн төлөгдөх болзолтой. Тэр мөнгө удаан хугацаанд эргэж хуримтлагдана. Тэгэхээр заавал олон жил хүлээлгүй, одоо байгаа зээлийн багцаа барьцаалж, үнэт цаас гаргадаг, түүнийгээ борлуулж хөрөнгө татдаг байж болно. Ийм тогтолцоог л хоёр дахь зах зээл гэж хэлээд байгаа юм. Нэгэнт сайн барьцаагаар баталгаажчихсан байгаа зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгийн шинэ эх үүсвэрийг богино хугацаанд бий болгоно гэсэн санаа. Чухам л ингэж чадвал орон сууцны зээл тааламжтай болно. Хугацаа уртсана. Хүү багасна.

-Ингэхэд “ипотек”, “моргейж” гэж ярьж байна. Ямар ялгаатай ойлголтууд вэ?

-Ипотек гэдэг нь энгийнээр, дээр хэлсэн шиг үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авах гэсэн л санаа. “Моргейж” гэдэг нь ипотек гэсэн ойлголтыг англиар илэрхийлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, нэг ойлголтыг хоёр өөр хэлж байна гэсэн үг.

-Бид ипотекийн зах зээлийг хөгжүүлнэ гэж зорьж байна. Гэтэл АНУ-ын санхүүгийн хямрал чухам л ипотекоос үүдэлтэй гэдэг шүү дээ.

Ирээдүйгүй юм руу зүтгээд байгаа юм биш үү?

-”Сүүлийн зуун жилд тохиолдож байгаа дэлхий нийтийг хамарсан” гэх тодотголтой АНУ-аас эхтэй банк, санхүүгийн хямрал нь үнэндээ моргейжийн зах зээлтэй холбоотой юу гэвэл тийм. Гэхдээ наанатай, цаанатай ойлгох ёстой. “Сабпрайм” гэж нэрлээд байгаа ипотекийн зээл үүдээс үүдэлтэй юм. Америкийн банкууд төлбөрийн чадваргүй зээлдэгчдэд урьдчилгаа төлбөргүйгээр, ямар ч бичиг баримтын баталгаажилтгүйгээр урт хугацааны зээлийг их хэмжээгээр өгсөнтзй холбоотой. Зарим тохиолдолд эхний гурван жил хөнгөлөлттэй нөхцөл амлаад, гурав дахь жилээс хүүг нь нэмэх “байдлаар явж байсан. Гэтэл ийм байдлаар олгогдсон тэр их зээл хэд хэдэн уршиг дагуулсан. Юу гэвэл, нэгдүгээрт, орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөх шалтгаан болсон. Хоёрдугаарт, ирээдүйд орлого нь баталгаажаагүй хүмүүст зээл өгснөөр чанаргүй зээл ихэсч, банкууд хүнд байдалд орсон. Нэг үгээр хэтэрхий хөөрчихсөн байгаа болж доголдсон. Нөгөөтэйгүүр орон сууцны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээн дээр тоглолт хийдэг бие даасан олон оролцогч тал бий болчихсон байсан. Гэвч тэд хариуцлага хүлээдэггүй, тийм тогтолцоо ч байгаагүй. Жишээ нь: би чамд орон сууцны зээл олж өгснийхөө төлөө тодорхой хэмжээний төлбөр аваад л явчихна. Харин дараа нь чи зээлээ төлж чадах уу, үгүй юу гэдэг нь надад хамаагүй үлддэг байв. Хэтэрхий хөгжчихсөн зах зээлд энэ мэт сөрөг үзэгдэл байсан учир моргейжийн хямрал нүүрлэсэн хэрэг л дээ. Эдгээр баталгаа муутай зээлүүдийг сайн зээлүүдтэй холиод үнэт цаас гаргаж дэлхий дахинд худалдсан. АНУ-аас үүдэлтэй санхүүгийн хямрал ийм л шалтгаантай байсан.

-Гэхдээ Америкийн банкуудад ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр их хэмжээний зээл олгох шалтгаан байсан байлгүй дээ?

-Тэнд сүүлийн хэдэн жил орон сууцны үнэ тасралтгүй өссөн. Банкууд цаашид ч үнийн өсөлт хэвээр байна гэж таамаглаад, дээр дурьдсан шиг урьдчилгаа төлбөргүй зээл олгосон байх. Эрсдлийг орон сууцны үнийн өсөлтөөр хаана гэж төлөвлөсөн л дөө. Харамсалтай нь, төлбөрийн чадваргүй зээлдэгчид зээлээ төлж чадахгүй болоод ирэхээр орон сууцны зохиомлоор өсч байсан үнэ буурч, бодит байдалдаа орсон. Банкууд ийм нөхцөлд анх төлөвлөж байсанчлан барьцаанд байгаа орон сууцыг зарах гэтэл зах зээлд үнэ нь буурсан учир мэдээж алдагдал хүлээж эхлэхгүй юу. Хамгийн эрсдэлтэй нь, олгогдсон байсан, баталгаа муутай зээлийг бүгдийг нь сайн зээлүүдтэй нийлүүлээд үнэт цаас болгоод хөрөнгийн зах зээлд зарчихсанд байгаа юм. Сайн, муу зээл нийлсэн тэрхүү үнэт цаасыг бусад орнуудын томоохон санхүүгийн байгууллага, хөрөнгв оруулагчид худалдаад авчихсан. Нэгэнт л Америкийн орон сууцны зээлүүд муудаж байгаа юм чинь хөрөнгө оруулагчдад хүртэл давхар цохилт болно биз дээ. Энэ мэтчилэн АНУ болон дэлхийн санхүүгийн томоохон түнш улсыг хамарсан хямрал эхлэхгүй юу. Ийм л учиртай юм. Түүнээс таны асуусан шиг бид өнөөдөр ирээдүйгүй тогтолцоо руу тэмүүлээд байгаа юм биш. АНУ-ын үндэсний нийт бүтээгдэхүүний нэлээдгүй хувийг моргейжийн зах зээл бүрдүүлж байна. Орон сууц бол хүний байнгын өсөн нэмэгдэж байдаг, анхдагч хэрэгцээнүүдийн нэг. Орон сууцтай болсноор дагалдах бусад ажлын байр нэмэгддэг. Олон талын ач холбогдолтой, үржүүлэх чадвартай салбар шүү дээ. Тиймээс хөрөнгийн хоёр дахь зах зээлийг зөв хөгжүүлбэл эдийн засагт авчрах эерэг нөлөөлөл нь их. Бид ипотекийн хөгжлийн талаар бэлэн үлгэр жишээг сая АНУ-ын жишээнээс харлаа. Юуг нь анхаарах юм, яавал дээр юм гээд бэлэн жортой болчихож байгаа нь магадгүй, бидний давуу тал байж болно. Моргейжийн зах зээл хөгжихөд эрх зүйн таатай орчин хэрэгтэй.

-Бид АНУ-ын жишээнээс ямар сургамж авах ёстой вэ. МИК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийвэл хэр зөв замаар явж байгаа бол?

-Би саяхан ОУВС-гаас зохион байгуулсан олон улсын хуралд суугаад ирлээ. Моргейжийн зах зээлийн мөн чанар юу юм, АНУ-ын хямрал, түүний сургамж юув, хөгжиж буй орнууд хоёр дахь зах зээлийг хөгжүүлэхийн тулд юуг урьдчилан харах ёстой юм, ямар оэлтгэлтэй байх ёстой вэ гээд ярилцлаа. Тэгзэд харж байхад Монголын ипотекийн корпорацийн өнөөг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагаа нь нэлээд зөв чиглэлтэй яваа юм байна гэж ойлгогдсон. Товчхондоо бид зөв л алхаж байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Монголд өнөөдрийн байдлаар 220 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл олгогдчихсон байж байна. Харьцангуй чанартай, маш сайн зээлүүд бий. Дээр ярьсан Америкийн “Сабпрайм” зээл манайд байхгүй. “Прайм” буюу шаардлагад нийцсэн зээл бий гэсэн үг. Тэр зээл арван жилийн турш орлогоо хүлээгээд л байж байна. Тэгвэл бид ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалаар нь баталгаажуулаад, үнэт цаас болгон хөрөнгө оруулагчдад худалдах ёстой. Ингэж байж хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулна. Хямд эх үүсвэр орж ирнэ гэдэг хүү багасах, хугацаа уртсахын үндэс гэж дээр хэлснээ бас давтмаар байна.

-Ингэхэд МИК-ийг яагаад банкууд нийлж байгуулсан юм бэ?

-Тэд тус тусдаа орон сууцны зээлээ хөрөнгө оруулагчдад санал болгох нэг өөр. Харин нэгдэж нийлээд явбал илүү үр дүнтэй. Ийм л шалтгаан байсан.

-Миний орон сууц худалдан авсан зээлийг хөрөнгө оруулагчдад зарлаа. Надад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй юу?

-Тийм юм байхгүй. Зээлдэгч банктай байгуулсан гэрээний дагуу зээлээ төлөөд л явна. Зээлийг зарах үйл явц зээлдэгчийн эрх ашгийг үл хөндөнө. Энэ чинь ердөө л мөнгө босгож байгаа хэлбэр шүү дээ. Ирзэдүйд банкинд ирэх мөнгө өнөөдөр хөрөнгө оруулалт болно гэсэн үг. Маш энгийн бөгөөд ойлгомжтой санхүүгийн систем байгаа биз. Моргейжийг олон улс орон амжилтгай туршаад, хөгжүүлээд явж байна. Хүн амын дийлэнхийг орон сууцжуулахад энэ аргыг хэрэглэж байна. Бид ч бас хоцрох ёсгүй. Ямарваа нэгэн баялаг хязгаарлагдмал.
Тэрхүү баялгийг олж ирэхэд хэдий хэр зардал гарав гэдгээс хамаараад тухайн баялагийн зах зээл дээрх үнэ ч өөр байна. Энгийн логик энэ.

-Моргейжийн зах зээлийг Монголд хөгжүүлэх эрх зүйн орчин бий юу?

-Одоогоор хараахан бий болоогүй байгаа. Зөвхөн эрх зүйн орчин биш, бүртгэлийн болон өмчлөлийн орчинг хүртэл сайн бүрдүүлэх ёстой юм. Моргейжийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн тогтвортой байдал бас чухал нөлөөтэй. Санхүүгийн холбогдох жижиг дэд бүтцүүд бий болж байж амжилтад хүрдэг. Гэхдээ бүгдийг бэлтгэж байж эхлүүлнэ гэвэл өрөөсгөл. Хөгжлийнхөө явцад шинээр бий болгоод л явах учиртай.

-Бид давын эмнө юу хийх ёстой гэж?

-Өөрсдийгөө бусдад таниулах хэрэгтэй. МИК-ийн үнэт цаасны арилжааг нэр хүндтэй байлгахын тулд бид одооноос эрсдлийг тооцож хянамгай ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэхүйц бүтээгдэхүүнийгсанал болгох ёстой гэдгээ ч ойлгож байгаа. Бид одоо нэр бүхий таван банкнаас зээлийн багц худалдаад авчихсан байна. Тэр багцуудаа яаж байрлуулж, яаж удирдах вэ, хөрөнгө оруулагчдад ямар төрлийн үнэт цаас санал болгож шинэ эх үүсвэр татах вэ гээд судалж байна. Хэлэлцээ явагдаж байна. “Авлаа, өглөө” гэдэгтээ хараахан хүрээгүй. Дөнгөж анхных учир бид маш анхааралтай, болгоомжтой хандаж байгаа. Их л зөв хөдөлж байж. ирээдүйд олон тэрбумаар хийгдэх хөрөнгө оруулалтын шанг татна. Гэхдээ энэ бол бодоод суугаад байна гэсэн үг бас биш. Бидний худалдаж авсан таван багц бол туршилтынх. Түүнийг хөрөнгө оруулагчдад ямар байдлаар санал болгохоо ч бас туршиж үзэх гээд байж байна. Хөрөнгө оруулагчдыг яаж татав вэ, гэрээ хэлцлээ яаж хийх вэ гээд бүгдийг л турших гэж байна. Харин дэлхий нийтийг хамарч байгаа санхүүгийн хүндрэлтэй байдал биднээс илүү их ажиллахыг шаардаж байгаа. “Та нар ийм юманд анхаараарай” гэдэг дохиог хүчтэй өгч байгаа учир нэг бодлын их сургамжтай гэж ойлгож байна. Ямар ч байсан бидэнд алдах эрх байхгүй. Арван банкны нэрийн өмнөөс энэ үйл ажиллагааг хариуцлагатай, нэр төртэй, зөв хийх ёстой. Үүний төлөө л ажиллаж байна.

-Та бүхэн моргейжийн зах зээлийг бий болгох гээд ажиллаад байдаг. Бүр таван ч банкны зээлийн багцийг худалдан авлаа гэж байна. Гэвч нэгэнт л эрх зүйн орчин байхгүй учир цааш явах уу даа. Миний санахаар УИХ өмнө нь Ипотекийн тухай хуулийг батлалгүй буцааж байсан санагдах юм?

-Ямар хууль батлах гэж байна, ач холбогдол нь юу юм гэдгийг хаа хаанаа нэгдүгээрт мэддэг байх ёстой. Тиймээс моргейжийн зах зээлийн талаарх ойлголтыг бий болгох нь чухал. Хууль мэдээж хэрэгтэй. Гэвч Ипотекийн тухай хууль одоог хүртэл батлагдаагүй. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас хойш болгоомжлол бий болсон байж магадгүй. Мөн УИХ дахь улстөрийн намуудын ойлголт ч дутсан байх талтай. Харин одоо Ипотекийн тухай хууль нэн шаардлагатай гэдгийг хаа хаанаа маш сайн ойлгосон гэж бодож байна. Одоо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Бид ч саналаа хэлээд явж байгаа. Миний ойлгосноор Ипотекийн тухай хуулийн төсөл тун удахгүй парламентад орох байх. Тэгэхээр удахгүй хуультай болчих биз. Нөгөө талд нь, хуульгүй байхад юу ч хийж болохгүй гэж бас болохгүй. Хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуульд ипотекийн талаар нэлээд олон заалт байдаг юм шүү дээ. Компанийн үйл ажиллагааны хүрээ гэж бий. Ямар ч байсан бид одоохондоо хуулийн орчинд л ажиллаж байгаа. Яваандаа илүү төгс төгөлдөр үйл ажиллагаа явуулахын тулд эрх зүйн таатай орчин хэрэгтэй л болж таарна.

-Орон сууцны зээлээ зарахын тулд хөрөнгө оруулагчдад ашигтай хувилбар санал болгох ёстой. Тэр нь юу байх ёстой вэ?

-Бид үнэт цаасаа гадна талд зарж болно. Туршилтын наймаагаа ч гадна талд хийж байгаа. Цаашдаа ч тэгэх байх. Гэхдээ Монголын хөрөнгийн зах зээл хөгжих ёстой. Тэгэхийн тулд тоглогч нар бий болох хэрэгтэй. Бид хөрөнгө оруулагч байгууллагуудыг бий болгох нь зөв. Тэтгэврийн болон нийгмийн даатгалын сан байна. Урт хугацаанд ашиглагддаг. Тэгвэл тэр сангуудын хөрөнгийг моргейжийн зах зээлд оруулж болж байна. Дэлхий нийтийн жишиг ч ийм. Моргейжийн зах зээлд хөрөнгө оруулагч байгууллагуудыг бий болговол өгөөж нь улс дотроо шингэнэ гэсэн үг. Тиймээс МИК дотоодын хөрөнгийнзахзээлийгхөгжүүлэхэд нвлээд үүрэг гүйцэтгэх ёстой гэж боддог. Таны асуусан шиг хөрөнгө оруулагчийн сонирхол байх ёстой. Мэдээж, томоохон хөрөнгө хийж байгаа хүнд хамгийн чухал нь найдвартай, эрсдэлгүй ажиллагаа чухал. Бид энэ талд баталгаа бий болговол зүгээр. Санал болгож байгаа бүтээгдэхүүнээрээ, үйл ажиллагаагаараа, эрсдлийг хамгаалж буй арга хэрэгслээрээ итгэл төрүүлсэн байх ёстой. Нөгөөтэйгүүр хэр таарсан ашгийг санал болгож байж л хөрөнгө оруулэгчдын татах болно.

Урьдчилгаатай зээл илүү их хариуцлагыг бий болгодог

-Орон сууцны эрэлт их байгаа. Гэвч банкуудын зээлийн нөхцөл арай хатуудаад байгаа юм болов уу. Минийхээр уг нь орон сууцны ззэлийг урьдчилгаагүй өгдөг байвал зүгээр юм шиг. Гэтэл Таны хэлэхээр тиймгүй бололтой. Заавал урьдчилгаа шаардах нь манай нөхцөлд хэр зохистой байх бол. Массд урьдчилгаа төлөх бэлэн мөнгө ч байхгүй байгаа шүү дээ?

-Аль ч тохиолдолд мөнгө бий болгож, түүгээрээ хөрөнгө оруулах нь илүү үнэ цэнэтэй байдаг л даа. Маш гоё юмыг үнэгүй авах, эсвэл түүнд бага ч болов мөнгө төлөөд авах хоёр өөр. Би байртай болмоор байна гэж чин сэтгэлээсээ хүсч л байгаа бол тэр хүн заавал их, бага хэмжээгээр хуримтлал бий болгосон байдаг. Хашаандаа байшин барих хүн эхлээд мод, чулуу цуглуулна биз дээ. Нэг ёсондоо урьдчилгаа төлбөр хийгээд эхэлдэг. Тэгэхгүйгээр, зүгээр л би байшин баримаар байна гээд суугаад байвал энэ санаа хэзээ ч бүтэхгүй. Түүн шиг үнэ цэнтэй, хариуцлагатай болгож, урьдчилгаа авч өгсөн зээл илүү найдвартай, чанартай байдаг юм. Урьдчилгаатай зээл илүү их хариуцлагыг бий болгодог. Тиймээс ямар ч урьдчилгаагүй орон сууцны зээл гэсэн ойлголт одоохондоо лав байхгүй. Харин урьдчилгаа төлбөрийн хэмжээ их, бага ямар байх нь тухайн нөхцөл байдлаас шалтгаална л даа. Ойлгож байна, урьдчилгаа төлөх бэнчингүй хүн их байгаа гэдгийг. Гэхдээ олон арга байна шүү дээ. Байгууллага нь ажилтныхаа орон сууц авах зээлийн урьдчилгааг дааж болно. Нэг бол улсын төсөв энэ үүргийг үүрч болно. Банк, санхүүгийн тогтолцоондоо сэв суулгахгүйгээр энэ мэт аргыг хэрэглэж болно.

-Үнэхээр хоёр дахь зах зээл хөгжөөд, хүмүүс хямд орон сууцтай болно гэдэг сайхан. Гэвч тухайн худалдан авч байгаа байрны үнэ бодит эсэхийг хянах тогтолцоо сул юм шиг санагддаг. Магадгүй, банкууд илүү хариуцлагатай байх ёстой юм болов уу?

-Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гэдэг нь моргейжийн зах зээлийг хөгжүүлэх нэг том дэд бүтэц мөн. Хэрэв 50 саяын өртөгтэй байрыг 100 сая гэж үнэлээд байх юм бол банкиндхохиролтой. Зээл өртгийн харьцаа одоо 70×30 байна. Өөрөөр хэлбэл, нийт өртөгт хандах зээл 70 хувьд нь байна гэсэн үг. Хэрэв үнэлгээний байгууллага зах зээлийн бодит үнээс хэтрүүлэн үнэлсэн бол хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Банк эрсдлээ хариуцахын тулд зах зээлд байгаа ижил төстэй дор хаяж гурван байрыг байршлаар нь болон шинж чанараар нь харьцуулан үнэлж байж дундаж үнэ гаргадаг байх ёстой. Үнэлгээг журамтай, цэцтэй болгохгүй бол моргейжийн зах зээл сулрана. Үнэлгээний байгууллагаар үнэлснийг банк шалгадаг. Ийм л тогтолцоо байх нь зөв.

-Уучлаарай, банкууд их хэмжээний, ялангуяа орон сууцны зээлээ зогсоосон. Бэлэн мөнгө гаргахгүй, аль болох хадгаламж татахыг чухалчилж байгаа. Банкны салбар хүндхэн байна. Ийм үед моргейж, хөрөнгийн хоёр дахь зах зээл гэж яриад байх хэр зохимжтой бол?

-Зээл ихэнхдээ хумигдсан гэдэг нь үнэн. Хаанаас эх үүсвэртэй болох вэ гэдэг. нь ганц манайд биш дэлхий дахинд асуудал болоод байгаа юм биш үү. Харин ч моргейжийн зах зээлийг даруй хөгжүүлмээр байна. Тэгж байж эх үүсвэртэй, мөнгөтэй болно шүү дээ. Бид хөгжлөөс хоцорч сэтгэж болохгүй. Өнөөдөр болж байгаа үйл явдлыг маш хурдан, сэргэг тусган авч, хаяхыг ньхаяад явахгүй бол болохгүй л дээ. Эх үүсвэртэй болсноор орон сууцны нийлүүлэлт ихсч, үнэ буурна. Хүмүүс тохилог байртай, хариуцлагатай болсноор улс орны эдийн засагт ч ахиц өөрчлөлт гарна. Орон сууц их баригдахаар барилгын салбар хөгжинө. Хүмүүсийн амьдралын чанар нь сайжирна.

Роберт Ж.Шиллер

Орон сууцны үнийн талаар маш их буруу ойлголт байдаг. Хаа сайгүй маш олон хүн дэлхийн эдийн засаг маш хурдацтай өсөн тэлж, ингэхийн хэрээр газрын нөөц багасч, байшин, орон сууцны үнэ эрчимтэй нэмэгдэн гэж үздэг шиг байгаа юм.
            Чухамхүү энэ ташаа ойлголт нь хөрөнгө оруулалтын зорилгоор хүмүүс байшин авах гол сэдэл болдог бөгөөд цаашлаад үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөрөгдөхөд хүргэж, уг “хөөсөнцөр” задран өнөөгийн эдийн засгийн хямралд хүргэх нөхцөл болсон юм.  Уг ташаа ойлголтоос болж байшин, хямралын дараа ч орон сууцны үнэ дахин хөөрөгдөж мэднэ. Одоо ч зарим хүн уналтад орсон эдийн засгийн орчинд байшин, орон сууц хямдхан худалдаж аваад хэд дахин өсгөхөөр төлөвлөж суугаа нь нууц биш.
            Гэхдээ хэрэг дээрээ бидэнд газар тийм ч дутагдалтай болчихсон зүйл биш ээ. Дэлхийн томоохон орнуудад фермийн болон ойн бүсэд ордог маш их хэмжээний газар хангалттай байдаг бөгөөд хэзээ ч хотын зориулалтаар хувиргах боломжтой. Бөмбөрцөгийн хуурай газрын зөвхөн нэг хувьд л шигүү суурьшилтай хотын газра нутаг байдаг. Хамгийн их хүн ам төвлөрөн аж төрдөг орнуудын хувьд ч гэсэн ийм газар 10 хувиас бага байна.
            Фермийн зориулалттай ашигладаг газрыг хотын эдэлбэр газар болгон ашиглахад хуулийн зохицуулалтын хязгаар саад байдаг боловч хэрвээ эдийн засгийн сэдэл, ач холбогдол нь өсвөл алс хэтдээ түүнийг хялбархан шийдвэрлэж болно. Төр засгийн газрууд газрын хязгаарлалтаас болж иргэддээ боломжийн үнээр байр, орон сууц өгөх боломжгүй гэж тайлбарлах нь улам л бэрх болсоор байгаа.
            Фермийн газрын үнэ хурдацтай өсөөгүй, өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид их хэмжээний өгөөж гарна гэж үзээгүй байна. АНУ-ын хувьд л гэхэд хөдөө аж ахуйн зориулалтын газрын үнэ ХХ зууны туршид жилд 0.9 хувийн бодит өсөлттэй гарсан байна. Иймэрхүү газрын хувьд гол ашиг тус нь газрын үнийн өсөлтөөс бус харин түүний дээр явагдаж буй хөдөө аж ахуйн бизнесийн орлогоос бүрддэг аж.
            Америкт шинэ зуунд гарсан тариалангийн газрын үнэ нь 2000-аад оны орон сууцны үнийн өсөлттэй давхцдаг бөгөөд Америкийн хөдөө аж ахуйн яамны мэдээгээр 2008 онд гэхэд нэг га тариалангийн газрын үнэ дундажаар 6800 ам. доллар байсан. Ийм талбайд хангалттай газар бүхий 10-20 хувийн байшин, эсвэл 300 хүний орон сууцны байр барьж болно. Ингэж үзвэл нэг хүнд ногдох газрын үнэ нь 20 ам.доллар буюу оршин суух бүх хугацаанд жилийн 0.50 доллар байх аж. Мэдээжээр энэ нь хүмүүсийн хэрэгцээтэй хүсч буй байршилтай биш боловч хот төлөвлөлтөөр ийм байршлыг бий болгодог.
            Олон хүмүүс АНУ нь хүн амтайгаа харьцуулахад өргөн уудам газар нутагтай тул бусад улс оронд тохирохгүй гэж үзэх хандлагатай. АНУ-д нэг ам дөрвөлжин километр газарт 31 хүн ногдож байхад энэ тоо Мексикийн хувьд 53, Хятадад 138, Их Британид 246, Японд 337, Энэтхэгт 344 тус тус байх ажээ.
            Гэвч газраас гарч дэлхийн зах зээл дээр борлуулагддаг бүтээгдэхүүнүүдийн хувьд (хүнс, мод, этанол) тодорхой нэг газрын үнэ хаа ч байсан бараг л адилхан байх ёстой. Газрын үнэ онцгой өндөр улс оронд дэлхийн зах зээлийн үнийн түвшинд буухгүй л бол фермерүүд ашиг гаргаж ажиллахгүй. Мэдээжээр үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлийн өртөг, тэдгээрийн ялгааг тооцох нь ойлгомжтой.
            Нөгөө талаас барилгын материалын хомсдол ч гэсэн орон сууц, байшингийн үнэ өндөр байх хангалттай шалтгаан биш юм. Жишээлбэл, АНУ-д Барилгын үнийн индексийг (Engineering News Record Building Cost Index) хөдөлмөр, цемент, ган, модны үнийг үндэслэн тооцоолдог бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд өргөн хэрэглээний үнэтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлт харагдаж байгаа юм. Нэгэнт л эдгээр үйлдвэрлэлийн хүчин зүйлийн дэлхийн зах зээл байхаас хойш, энэ нөхцөл байдал бусад орны хувьд ч нэг их хол зөрүүтэй харагдахгүй юм.
            Хүмүүсийн бас нэг ноцтой эндүүрэл бол үнийн түвшинг үнийн өөрчлөлтийн хувьтай адилтгаж ойлгох хандлага байдаг. Өөрөөр хэлбэл аливаа нэг улс орны орон сууц, байрны үнэ нөгөө улсынхаас өндөр байх нь үнийн өсөлтийн түвшин нь бас өндөр гэх үзэл юм.
            Бодит үнэн гэвэл харин ч огт эсрэгээрээ байх талтай. Нэг улсад байрны үнэ илүү өндөр байх нь ирээдүйд үнэ буурах нөхцлийг бүрдүүлэх магадлалтай байдаг.
            Саяхны үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөлтийн үед олон нийтэд нөлөөлж байсан үзэл, үнэлгээ нь ихэвчлэн бодитой бус байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө Карл Кэйсийн хамтаар үнийн хөөрөгдөлт явагдаж буй хотуудад байр худалдан авагчдаас санал асуулга явуулж, ирэх 10-аад жилд тэдний худалдан авсан байрны үнэ жилд дундажаар хэдэн хувиар өсөхийг лавласан юм. Ихэнх хүмүүс жилд 10 хувь гэж байлаа. Энэ хувийг 10 жилд нь тооцоод үзвэл 2.5 дахин өснө гэсэн тооцоо юм. Амьдралын турш нь энэ үнэ нь 2000 дахин өснө гэсэн үг юм. Хэрвээ байрны үнэ удаан хугацааны туршид ингэж хурдацтай өсдөг байсан бол өнөөдөр хүмүүс ийм өндөр үнэтэй байшинг авч чадахгүйд хүрнэ.
            Иймд дэлхийн эдийн засгийн өнөөгийн хямрал бол үндсэндээ үл хөдлөх хөрөнгө (мөн хувьцаа)-ийн зах зээл дээр гарсан үнийн хөөрөгдлийн хөөс задарснаас бий болсон бөгөөд эдгээр хөөс нь үнэд нөлөөлж буй хүчин зүйлийг нийтээрээ буруу ташаа ойлгож төсөөлж байсантай холбоотой юм. Харин өнөөг хүртэл энэ эндүүрлийг засч чадаагүй байгаа бөгөөд энэ нь цаашид ч үнийн хэт хөөрөгдлөөс үүдэлтэй асуудал гарч болохыг анхааруулж байгаа юм.

Орчуулсан Д.Бадамдаш


Роберт Ж. Шиллер бол Иелийн Их Сургуулийн Эдийн засгийн ухааны профессор бөгөөд МакроМаркетс ХХК-ийн Ерөнхий эдийн засагч. The Subprime Solution: How Today’s Global Financial Crisis Happened, and What to Do about It; Animal Spirits: How Human Psychology Drives the Economy and Why It Matters for Global Capitalism зэрэг бүтээл туурвисан юм.

БАЙРАНД амьдрах уу? ХАУСАНД амьдрах уу?

2009 оны 09-р сарын 21 Нийтэлсэн БАТ

Би Хаусанд амьдрах гэдэг сүүлийн үед миний өдрийн бодол шөнийн зүүд болоод байнаа.   Зарим үед гэрлүүгээ харьж явах замдаа айлуудын хашаандаа тарьсан цэцэг, моднуудыг нь  хараад л, ийм жижигхэн газар дээр ингэж дажгуй амьдарч болоод байхад Монголдоо яагаад болохгүй гэж? гэсэн шүү юм  бодоод байдаг юм. 

Жаахан байхад аав маань өөрөө байшин бариад  ороход дүү бид хоёр их л баярлаж байсан. Дараа нь манайх байранд ороод нүүхэд  хөлс хөдөлмөрөө шингээн барьсан тэр байшингаа аав их л хямдхан зарчихсан санагддаг.

Шинэ байранд орсоны дараа  2 дүү маань гэртээ дээс тоглоод, эсвэл ангийнханыгаа дагуулж ирээд гэртээ пижигнүүлж өгдөг байлаа.  Манай доор өндөр  настай өвөө эмээ хоёр амьдардаг байсан юм.  Биднийг гэртээ пижигнүүлж байхад хөөрхий тэр өвөө эмээ хоёрын даралт ихсээд олигтой унтаж чаддаггүй байсан гэдэг. Байнга л тэр эмээ өвөө хоёрт бид нар чихдүүлдэг байлаа.  Удалгүй  өвөө эмээ хоёр бид дөрвөөс залхаад нүүгээд явчихсан.

Дараа нь манай хажуугын айлын ах эгч хоёр  шөнө болохоор түгшүүр зарладаг болсон юм. Эхлээд дуулалдана. Дараа хэрэлдэнэ. Эцэст  амь авраарай гээд эхнэр манай хаалгыг  цохиод л,  цагдаа шүүх болоод л, байнгын хэрүүл үргэлжилдэг байлаа.  Тэр айл нүүж нэг санаа амартал, дээд айлд маань 2 жаахан хүүхэдтэй айл нүүж ирвээ.  Хүүхдийн буруу ч гэж юу байхав дээ.  Тэд тоглоно. Гүйнэ. Яг бид нар багадаа  доод айлаа залхаадаг байсан тэр үйлдлийг минь бидэнд ойлгуулж өглөө. 

Дараа нь японд ирээд бас нэг өөр төрлийн байрны зовлонг мэдэрч байна даа. Нэг давхарын байрнууд нь нар тусдаггүй маш их чийгтэй.  Бас байрнуудынх хана их нимгэн болохоор хажуу айлын гэрт юу болж байгааг бараг л бүгдийг мэднэ.  Дуу гаргахгүйгээр олон зүйл хийж сурах  хэрэгтэй болно доо.

За тэгээд хуучин модон байшинд орчих юм бол  Хар салхины үеэр байшинтайгаа бүжиглэж байгаа юм чинь. Газар хөдөлвөл байшинтайгаа ганхаад л. Анхандаа ч их л айдаг байсан. Сүүлдээ дасчихдаг л юм байна.

Тэгээд одоо миний туйлын хүслэн, Зүлгэн дээр гэрээ барьвал би үнээ сааж чадахгүйгээс цааш тэр зүлэг  энэ тэрийг  бол мөрөөддөггүй.  Гэхдээ дээд доод айлын хамаарал багатай амьдрах сан гэж бодоод л, бас хашаандаа  цэцэг тарьмаар санагдаад.   Хаусанд амьдарахыг мөрөөдөөд л сууж байна.

Уг  нь чанаргүй барилгуудыг хөөрөгдөж байхаар гэр хороолол руу усны шугам татаад өгөх нь хамаагүй амар санагддаг юм. Тэгвэл чанаргүй барилгануудаас хавьгүй илүү байшин  бариад эрх дураараа амьдрахгүй юу.

Иргэншээгvй иргэд

2009 оны 09-р сарын 18 Нийтэлсэн БАТ
Монголчууд бид нvvдлийн соёл иргэншлээс суурьшмал амьдралд шилжин амьдрах болсон нь нэг талдаа дэвшил боловч нєгєє талдаа бэлэн биш нєхцєлдард иргэдээ бєєгнєрvvлээтэхсэн нь ихээхэн хэлмэгдvvлэлт болж хувирав. Vндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн хаа дуртай газраа амьдрах эрхтэй гээд заачихсан. Vvний нєлєєгєєр нийслэлийн эргэн тойронд гуу жалга, уулан дээр нvvж ирээд гэрээ барьчихдаг болсон. Єнєєдєр ч гэсэн шилжин ирэгсдийн урсгал vргэлжилсээр байна. Улаанбаатарт амьдрал байна гээд ойлгочихсон. Тэд их хотын захад ус, цахилгаангvй, тєрєл бvрийн vйлчилгээнээс хол, их санасан газар есєн шєнє хоосон хонов гэгчийн vлгэр болж хувирав. Харъяалагдах нутаг сумаасаа ямар ч хэл vггvй єєрсдийн зоргоор нvvгээд ирсэн учир нийгмийн ямар нэгэн хамгааллаас тасарчихсан. Нєгєє эцэг хуулиндаа тєр малаа хамгаална гээд заасан ч хvнээ хамгаалахаа тєдийлєн анзаарахаа байчихсан гэж ойлгогдохоор.

Хvн нь малаасаа оюун ухаанаараа ялгагдах учраас єєрсдийгєє аваад явчихаж чадна гэж бодсон хэрэг. Энэ зуны vерт єртсєн айлуудын ихэнх хєдєєнєєс шилжин ирэгсэд байлаа. Хєгжлийнхєє хэтийн тєлвийг гvйцэд тодорхойлж, тєлєвлєж чадаагvй манай нийслэлд арав гаруйхан жилийн дотор хvн амын суурьшил хэт ихсээд ирсэн. Єнєєдєр тєр нь анхаарахгvй иргэдээ бухимдуулав. Иргэн хvн эрхээ эдлэхээ мэддэг байтлаа хvлээх vvргээ биелvvлэхээ ор тас орхичихсон. Улсын нийслэл хотод хэн амьдрах ёстой юм бэ? Яагаад нийслэлийн иргэн гэж хvндэтгэл vзvvлээд байгаа билээ гэдгийг иргэддээ ойлгуулсангvй. Хотын иргэн, хєдєє, тосгодын иргэн гэсэн ялгавар дэлхий нийтэд тvгээмэл бий. Єндєр хєгжилтєй орны том хотууд єртєг єндєртєй. Ядуу буурай орнуудад эдийн засаг нь хямраад ирэхээр иргэд нь нийслэл, тєв суурин газраадаа бєєгнєрсєн олон жишээ бий. Vvнийг єнєєдєр бид амсаж байна.

Монголчууд эртнээсээ соёлтой байсан нь одоо хэр нь олон талаар мэдрэгддэг. Нийслэл хvрээнээс хєдєєлж ирсэн лам, хар хэн ч бай хєл алдан хvндэтгэдэг байсан ёс одоо хєдєєд байсаар л байгаа. Харин хvрээнийхэн дэндvv соёлтой байсан гэдэг. Энэ соёлын ул мєр одоо арилжээ. Нийслэл хотын иргэн гэж хэн байх ёстой юм бэ? Нийслэл хот иргэнээ бvртгэдэг байхаас биш, нvvдэлчдийг бvртгэдэггvй жишээ бий. Монголд ажилгvйдэл ихэссэнийг Улаанбаатараар харж болно. Хэдэн жилийн ємнєєс сэдсэн бvсчилсэн хєгжлийг бий болгоно гэсэн нь талаар болж, нийслэлдээ иргэдээ бєєгнєрvvлэв. Єнєєдєр монголчуудыг нутаг ус, ах дvv, анд найз, амраг саднаа гэсэн сэтгэл авч явж байна. Ийм нvvдэлчний элгэмсэг харьцаагvй бол нийслэлд хэн амьдрах юм бэ?

Манай нийслэлийг иргэншээгvй иргэд эзэлчихжээ. Хотын соёлыг иргэд нь бий болгодог болохоос биш хотоо соёлжуулах гэж жилийн жилд хэдэн саяар нь мєнгє урсгаад байх ёсгvй билээ. Єнєєдєр нийслэлд гарч байгаа элдэв бузар хэргийн 90 хувийг иргэншээгvй иргэд vйлдэж байна. Улаанбаатарынхан хэзээнээсээ биеэ зєв авч явдаг, алхаа гишгээ нь хvртэл єєр, автобусанд суухдаа хvртэл биед хvрдэггvй байсан тал бий. Гудамж талбай хоггvй байхыг хотын иргэд л мэднэ. Тамхины иш, шvлсээ хаясны тєлєє торгодог хотууд байдгийг мэдvvлмээр. Хуучны 40, 50 мянгатынхан соёлтой иргэдийн нэг хэсэг байсан тvvхтэй. Тэд хувцаслалт, боловсролоороо ялгаатай байлаа. Єнєєдєр нийслэлийн захын хорооллууд, vйлчилгээний зах, такси, микро автобусуудын жолооч, мєнгє хураагч нараас эхлээд иргэншээгvй иргэдийг олж харж болно.

Бидний алхам дутамд хаа хамаагvй суусан, тамхи татсан, согтуурхсан, чанга чанга ярьсан хvмvvс тааралдана. Тэд бол нийслэлийн иргэншээгvй иргэд мєн. Малаасаа уйдаж машин сонирхсон хєдєєнийхєн нийслэлд орж ирж, нийтийн тээврийн унаанд хирээ vнэртvvлж, хэлэх хэлэхгvй vг хэлж явдаг нь хэтрvvлэг биш билээ. Тэр нь хєдєєний ахуйгаасаа салаагvйн жишээ. Улаанбаатараа нэгдvгээр зэрэглэлийн єртєг єндєртєй хот болгох цаг нэгэнт болжээ. Ингэж иргэншиж чадахгvй иргэдээ зохицуулбал яасан юм бэ?

Н.Лхагвасvрэн
Дугаар 120/120/

Хотын оршин суугч єдєрт 2.5 кг хог vvсгэдэг

2009 оны 09-р сарын 18 Нийтэлсэн БАТ

Дэлхийн нийт жилд дор хаяж 400 сая тонн хогоор шим мандлаа бохирдуулдаг нь геологичдын тогтоосон хэвийн хэмжээнээс даруй 20 гаруй хувиар илvv vзvvлэлт аж.

Ийм хэмжээний хог хаягдал дэлхийн геохимийн тогтолцоог доголдуулсан нь олон жилийн ємнєх явдал гэнэ. Жишээ нь, орчин цагийн хvн тєрєлхтний ганц жилд ялгаруулдаг нvvрстєрєгчийн хийн хэмжээ байгалийн урвалаар ялгардаг хэмжээнээс хоёр дахин их буюу дунджаар 85 сая тоннд хvрчээ. Орчин цагийн их хотуудын дийлэнх нь хог хаягдлын гол эх vvсвэр. Хот суурин газрынхны vvсгэдэг хэдэн зуун мянган тонн хогийн дийлэнх нь боож, баглах эд зvйлс гэнэ. Жилээс жилд байдал улам дордож буй бєгєєд ердєє 20-30-хан жилийн ємнє хотын оршин суугчмйн бий болгодог байсан хогийн хэмжээ єнєєгийн их хотын оршин суугчийн vvсгэдэг хогоос 3-4 дахин бага байжээ. Жишээлбэл, Оросын хот суурин газрын иргэн бvр жилд 300 кг хог хаядаг гэх тооцоо бий. Москва хот гэхэд л жилд 15 сая тонн хог vvсгэдэг байна. Тэдгээрийн 80 хувийг дахин боловсруулах боломжгvй аж. Дэлхийн ихэнх хэсэгт хог хаягдалтай холбоотой vзvvлэлтvvд єссєєр байна.

Сvvлийн 20 гаруйхан жилийн хугацаанд АНУ талын Номхон далайн эрэг хєвєє дэх хуванцар хаягдын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, хогон арал vvсгэсэн нь бараг гурван сая тоннд хvрчээ. Хуванцар хаягдлын уршгаар жилд сая гаруй усны шувуу, 100 мянга гаруй усны хєхтєн амьсгал хураадгийг амьтан судлаачид тогтоосон байна. Эрэг хавиас олддог vхсэн хєхтєн, шувуу, загасны гэдэс дотроос тамхины асаагуур, тариур, шvдний сойз зэрэг зvйлс хамгийн их олддог аж. АНУ тэргvvтэй хєгжингvй орнууд жилд 220 сая тонн хог хаягдал vvсгэдэг. Энэ нь хєгжингvй орнуудын иргэн бvр єдєрт дунджаар 2.5 кг хог тарьдаг гэсэн vг. 2004 оны судалгаагаар зєвхєн АНУ гэхэд л жилд 315 сая гаруй компьютер хаядаг нь тогтоогджээ. Vvнээс тооцвол тус улс жилд 120 сая гаруй тонн цахилгаан хэрэгсэл хаядаг байна. Тэдгээрийн 10 гаруй хувийг Америкийн нутагт дахин боловсруудаг бол 80 гаруй хувийг нь Хятад, Энэтхэг, Пакистанд дахин боловсруулдаг.

"Бага орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилт" сэдэвт зөвлөгөөн салбарынханы дунд өчигдөр төрийн ордонд ширүүхэн болж өндөрлөлөө. Уг семинарыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хорооноос зохион байгуулсан аж.

Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байхад хүн амыг орон сууцаар хангах асуудлыг төр дангаараа хариуцдаг байсан. Тэр ч бүү хэл улсын хөрөнгө оруулалтаар барьсан орон сууцыг албан байгууллага, иргэдэд үнэ төлбөргүй хуваарилан олгох бодлогыг хэрэгжүүлж байв. Харин 1990 оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, эрх зүйн орчинг шинээр бий болгон хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тавигдсан юм. Тиймээс 1996 онд Орон сууц хувьчлах тухай хуулийг батлуулан хэрэгжүүлснээр төрийн мэдлийн орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй олгосон. Энэ нь ч иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлсэн гэдэг нь ойлгомжтой.

Түүнчлэн манай улс хүн ам, орон сууцны тооллогыг 2000 онд анх удаа явуулснаар иргэдийн зөвхөн 22 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон сууцанд амьдарч байгааг тогтоосон. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд хүн амын орон сууцны хангамжийг сайжруулахад чиглэсэн бодлого, тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч бэл бэнчин, хэтэвч зузаантай нь паартай байшин, паалантай жорлонд нь ороод суучихдаг болсон. Харин цалингийнхаа хэдэн бор юмаар амьдралаа залгуулдаг хэсэг ажилтан, ажилгүйчүүдийн эгнээнийхэн болон ядуус нар ихэвчлэн гэр хороололд аж төрдөг. Мэдээж үүнийг дагаад манай улс агаарын бохирдлоороо дэлхийд айргийн тавд давхиж явна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гэхэд л хотын төвийн агаарын бохирдлын 70 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байна. Түүнчлэн гэр хорооллын нэг өрх жилд ойролцоогоор таван тонн нүүрс, 1.5 тонн мод түлдэг аж. Мөн өвлийн улиралд гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээ хотын төвтэй харьцуулбал, долоо дахин их байдаг гэнэ. Харин нийслэлийн иргэдийн 20 хувь буюу хамгийн бага орлоготой иргэд өрхийн орлогынхоо 40 хүртэлх хувийг түлшинд зарцуулдаг аж. Уг нь БНХАУ, Япон, Солонгос, ОХУ-ын компаниуд манай улсын орон сууцны барилгуудад хөрөнгө оруулж нэмж байгаа ч бага орлоготой иргэдэд зориулсан өртөг багатай орон сууц барих нь өдрийн од шиг л дуулддаг.

Монгол Улсын иргэд дотооддоо чөлөөтэй шилжин суурьших эрх нь баталгаажснаас хойш Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй явагдаж 2000 оноос хойш хотын хүн ам үндсэндээ дотоод шилжилтийн дүнд өсөж өнөөдрийн байдлаар нийслэлд 1067.5 мянган хүн амтай гэх тооцоо гарчээ. Шилжин суурьшигчдын 37.0 хувь нь амьдралын доод түвшинд хамрагддаг бөгөөд 72.7 хувь нь Улаанбаатар хотын захын хэсгээр төлөвлөгдөөгүй суурьшлын бүсэд суурьшдаг байна. Мөн нийслэл хотын хэмжээнд 2007 оны байдлаар нийт 234.7 мянган өрх айл оршин сууж байснаас гэр хорооллын 142.2 мянган өрх буюу 60.6 хувь нь үндэсний орон сууц болох гэрт, 39.4 хувь нь төвлөрсөн төвийн халаалт, халуун, хүйтэн цэвэр ус, ариутгах татуурга, цахилгааны төвлөрсөн шугам бүхий байшинд амьдардаг ажээ.

Эцэст нь тэмдэглэхэд, шилжилт хөдөлгөөнөөс үүдэн сүүлийн таван жилд хотын гэр хороолол дахь хашааны тоо 65 хувиар, өрхийн тоо 55 хувиар нэмэгдэж гэр хорооллын эзлэх хэмжээ, тэнд оршин суугчдын тоо хоёр дахин өссөн нь Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлын гол эх үүсвэр болж буйг энэ удаагийн зөвлөгөөнөөр онцолж байсан юм. Мөн бага орлоготой иргэдийг орон сууцаар хангах талаар хэлэлцэж буй нь зөвхөн нийслэлийн хөрөнгөөр богино хугацаанд шийдвэрлэгдэх асуудал биш гэдгийг дуу нэгтэй хэлж байсан.

Харин энэ бүхнийг ажил хэрэг болгоход хамгийн түрүүнд анхаарах ёстой жагсаалтад доорх зүйлийг тодотгосон юм. Тухайлбал, гэр хорооллыг амины жижиг сууцны хороолол болгон өөрчлөн хөгжүүлэх буюу орон сууцны загваруудыг боловсруулан талбайн хэмжээ, кв.метрийн нэгж үнийн жишиг тогтоох. Одоо суурьшсан гэр хороолол болон амины орон сууц барихаар төлөвлөж буй шинэ бүсүүдийг дэд бүтцээр хангахад хувийн хэвшлийг татан оролцуулах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх. Гэр хорооллын өмчлөгдсөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, газар өмчлөлийн зориулалт өөрчлөх эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэн барилгажих хорооллын төлөвлөлтийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх. Бага орлоготой иргэдийн орон сууцны үнийг удаан жилийн хугацаанд төлөгдөх бололцоог бүрдүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцсэн юм.

Зөвлөгөөний үеэр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс гэр хорооллыг хэрхэн орон сууцжуулах талаар тодрууллаа.

-Семинарын гол үр дүн юу вэ?
-НҮБ-аас санаачлан Ази, Номхон далайн орнуудын бага, дунд орлоготой иргэдэд зориулан тухайн улс орнууд ямар бодлого явуулж байгааг хэлэлцэн хуралдаж байна. Тэр утгаараа энэ удаагийн зөвлөгөөнөөр улс орнуудын туршлагыг судлаад хамгийн оновчтойг сонгох, тухайн нутаг дэвсгэрт амьдардаг ард иргэдийн онцлог, төр засгийн бодлогыг яаж эмхтгэн нэгтгэж болох вэ гэсэн гол зорилготой юм. Ер нь бол ихэнх улс орон л бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах асуудалд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэн, ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлдэг юм билээ. Үүнийг зөвхөн төрийн бодлого гэхээсээ илүүтэй аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор нэг цогц асуудал болгох ёстой гэдгийг ойлгох ёстой. Бусад орнуудын туршлагыг судалж, нэгтгэн нэг санаа гаргах учиртай. Түүнээс гадна дараа жил сайд нарын уулзалт болно. Тэр үед энэ асуудлыг хөндөж, хэлэлцүүлээд дэмжигдвэл тухайн улс орнууд нь төрийн бодлого, НҮБ-ийн хэмжээнд дэмжээд явах ач холбогдолтой.

-Бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах Азийн ямар орны туршлагыг манай оронд хэрэгжүүлбэл илүү оновчтой вэ?
-Яг энэ асуудлыг зөвлөгөөнөөр ярьлаа. Тайланд улс сая гаруй өрхөө байраар хангасан байна. Сая хүний ард дунджаар гурван хүн бий гэж үзэхэд, гурван сая хүний орон сууцны асуудал шийдэгдсэн гэсэн үг. Энэ туршлагын талаар нэлээд ярилцлаа. НҮБ-ийн мэргэжилтнүүд ч өөрийн саналаа гаргаж байна. Мөн барилгын компани, МИК-ийнхан, төслүүд хэрэгжүүлж буй манай орон нутгийнхан ч санал хэлж байна лээ. Бид хэдэн төгрөг олоод байр бариулдаг. Гэтэл дэд бүтэц хөгжөөгүй, хангалтгүйгээс иргэд гаднаас усаа зөөдөг гэхчлэн байранд оруулснаас илүү дарамт болчих гээд байдаг. Тийм дарамт бий болгохгүйн тулд бүх байгууллагууд хамтарч шийдвэр гаргахгүй бол тус тусдаа ажиллахаар үр дүнд хүрэхгүй. Ний нуугүй хэлэхэд, төсөл хэрэгжүүлсэн мэт харагдах ч өгөөжөө өгөхгүй байх жишээтэй.

-Бусад орны жишигт иргэдээ ямар арга замаар орон сууцжуулсан байдаг вэ?
-Энэ талаар ярьсангүй. Харин жишээ дурьдаад өнгөрөх шив.

О.Сэлэнгэ

Нийслэлийн нийт усны хэрэглээний ердөө нэгхэн хувийг гэр хорооллын 135 мянган өрх хэрэглэдэг болохыг албаны хүмүүсийн хийсэн судалгаа нотолж байна. Бас нэгэн баримт түшихэд Улаанбаатарын хорт утааны 80 хувийг энэ л өрхүүд үйлдвэрлэдэг гэсэн судалгааг өнгөрсөн жил нийслэлийн Агаарын чанарын албанаас тогтоосон. Нийслэлийн хүн амын эрүүл мэндэд уршиг тарих, тэр дундаа амьсгалын замын өвчлөл хийгээд бохирын өвчин эрс нэмэгдэхэд энэ хоёр тоо ихээхэн нөлөөлж байгаа. Эрүүл мэндийн салбарынхны хийсэн судалгаагаар амьсгалын замын өвчлөлийн 93,77, хүүхдийн бронхит өвчний 90,91 хувь нь агаарын бохирдлоос болсон байх юм.

Өвчлөлийн тоог бууруулж, гэр хорооллын эрүүл ахуйн орчныг сайжруулан, усан хангамжийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцжуулахаас өөр гарцгүй. Харин үүнийг эрчимжүүлэхийн тулд төрөөс барьж буй томоохон бодлого нь “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр. “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөр, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” хөтөлбөр, Японы засгийн газрын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлж буй “Гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл” мөн л үүнд чиглэсэн. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд чамгүй хугацаа өнгөрсөн ч нүдэнд үзэгдсэн нааштай үр дүн алга. Гэтэл албаны хүмүүс орон сууцны хөтөлбөр хэзээний хэрэгжиж дуусч байгаа талаар алга ташин мэдээлэл хийж, ар хударгаар нь айнаа л нөгөө гэр хорооллын өрхүүд, гудамж талбай бүл нэмсээр.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд 128 мянгаар тооцогдож байсан нийслэлийн гэр хорооллын өрх даруй арав гаруй мянгаар үржээд амжжээ. Жилд 5000 өрх шинээр хашаа хатган, байшин барьж байна.

Мэдээж хэрэг гэр хорооллын нийт өрхийн дийлэнх нь бага дунд орлоготой, орон сууц худалдан авах чадвар бараг байхгүй. Харин үүнийг зохицуулан нэг айлын эзэмшиж буй хашааны газарт арван айлын нэг давхарын орон сууцыг барьж, хөнгөлөлттэй зээлээр олгох төсөл санаачлаад байгаа тухайгаа нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Зураг төслийн хэлтсийн дарга М.Батбаяр “Бага орлоготой иргэдийн орон сууцны санхүүжилтын асуудлууд” зөвлөгөөний үеэр танилцуулж байна. Энэ нь бага орлоготой иргэд орон сууцныхаа үнийг удаан жилийн хугацаанд төлөх, хөдөө орон нутгаас ирэгсэд, оюутнуудыг түрээсийн байраар хангах бололцоог бүрдүүлэх гэнэ. Нөгөөтэйгүүр гэр хорооллын өмчлөгдсөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно гэж төслийг санаачлагчид ярьж байна. Ингэснээр яндангийн тоо багасч агаарын бохирдол буурах гэнэ.  Санаа нь зөв ч арга нь биш бололтой. Газраа өмчлөөд авсан иргэд өөрсдийн газраа өгөөд ус дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй, иймэрхүү нийтийн сууцанд амьдрах саналыг зөвшөөрөх үү. Нөгөөтэйгүүр барилгаа давхарлах байдлаар нягтаршилаа нэмэгдүүлэхийн орон хавтгайруулан тэлчихээр нийслэл эрчим хүч, дулааны эх үүсвэрээ дийлэхээ болино гэсэн үг.

Дээр нь эдгээр бичил орон сууцыг барих барилгынхан бас л хөнгөлөлттэй зээл гэх үгийг цухуйлгана лээ. Бага орлоготой иргэдэд зориулсан гэх гоё хэлж зээл өгдөг ч байсан ч бодит байдал дээр орон сууцны үнэ улам бүр тэнгэрт хадаж, нэг ам метр талбайн үнэ 600-700 ам.доллараас даваад байгаа нь ам ажил хоёр хол зөрүүтэйг харуулна. Иргэдийн амьдрах нөхцлийг сайруулах, хямд өртөгтэй орон сууцаар хангахаар төр засгаас бие даасан байгууллага хүртэл байгуулсан ч үр дүн нь өнөөдөр ийм л байна. Тэгэхээр ямар ч байсан төсөл хөтөлбөрүүд байгаа оносонгүй гэдгийг өнгөрсөн хийгээд өнөөгийн нөхцөл байдал бүрэн харуулж байна. Хотыг утаанаас нь салгах нэрийн дор салбар салбар луу тэрбум тэрбумаар нь хөрөнгө зарцуулдаг ч нийслэл утаанаасаа салах нь битгий хэл багасах найдвар алга. Гэр хорооллоос эх аван хотыг тэр аяар нь бүрхсэн энэ утаа ойрын хэдэн жилдээ ч энэ л эрчээрээ өтгөрсөөр,  төрөөс аягүй бол төр гуайн нүдийг ч сохлох хэмжээнд хүрэхийг жилдээ хагас түмээр нэмэгдэж байгаа шилжин ирэгсдийн нүүдэл баталж байна. Тиймээс ойрын жилүүдэд нийслэлийг орон сууцжуулна гэсэн хэтэрхий хийсвэр төлөвлөгөөгөө таягдаж хаяад оронд нь “яндангийн тоо тэдэн түмээр, агаарт эзлэх хорт хийний хэмжээг тэдэн граммаар нэмэгдэнэ” гэдэг бодит үнэнийг болгоох цаг иржээ. Тэгвэл ядахдаа гоё ганган мөрөөдөлд хөтлөгдөн хот хүрээ рүү зүтгэгсдээс нэг хэсэг нь ч гэсэн нийслэлээс цээрлэх болов уу.  

Л.НАРАНТӨГС

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хоёрдугаар хэсэг-

“40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Зам, тээвэр, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2004-2008 онд 31550 айлын орон  сууц /сууцны тусдаа байшинг оролцуулан/-ыг ашиглалтад оруулсан байна. Үүнээс 15 мянга гаруй нь нийтийн зориулалттай орон сууц юм.

Мөн 2009 оны эхний дөрвөн сарын байдлаар 2432 айлын орон сууц ашиглалтад орсон байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан судалгаагаар энэ онд ашиглалтад орох боломжтой 80 хувийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй 6167 айлын орон сууцны 104 барилга баригдаж байгааг оруулан тооцвол “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40150 айлын орон сууц баригдах тооцоо гараад байна.

“Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийг байгуулж, Засгийн газрын бондын эх үүсвэрээс 28,3 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны төслийн эх үүсвэрээс 4,4 тэрбум төгрөгийг хөтөлбөрт оролцогч банкуудад байршууллаа.

2219 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэн 672 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, иргэдийн орон сууцны зээлийн санхүүжилтэд 4,7 тэрбум төгрөг зарцуулж 278 иргэнийг урт хугацаатай зээлд хамруулжээ.

Буянт-Ухаа, Баянголын амны орон сууцны хороолол, “Хотын шинэ төв”, “Ургах нар” зэрэг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж, дэд бүтэц байгуулахад зориулж улсын төсвөөс 2004-2008 онд 43,08 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж орон сууц барих нөхцөлийг бүрдүүлжээ.

Барилгын салбарын хэмжээнд 2008 оны жилийн эцсийн байдлаар барилга угсралт болон барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий 1634 байгууллага, аж ахуйн нэгжид 61600 гаруй хүн ажиллаж байна.  

Барилга угсралт, их засварын ажлын 95 орчим хувийг дотоодын барилгын компаниуд гүйцэтгэж байгаа ч мэргэжлийн ажилчид дутагдалтай байгаа учир гадаадаас ажиллах хүч авч байна.

Цаашид:

• Орон сууцны хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхийн өмнө нарийн судалгаа, тооцоо хийж, эрэлт, хэрэгцээг хангах боломжийг судлан, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсний үндсэн дээр хэрэгжүүлэх,

• Хүн амын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн тулгуур төв хотуудын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарах,

• Барилгын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, давтан сургах, шинэ техник, технологи эзэмшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулах,

• Импортыг орлох зарим барилгын материалын үйлдвэрүүдийг барих, тэдгээрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэхэд төр, засгаас дэмжлэг, туслалцаа үзүүлэн хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах,

• Үл хөдлөх  эд хөрөнгө барьцаалах тухай хуулийг хэрэгжүүлж орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,

• “Орон сууц хөгжүүлэх сан”-гийн журмыг боловсруулан батлуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх. Уул уурхайн бүтээгдэхүүнээс олох ашиг буюу эх орны хишгийн тодорхой хувийг Орон сууц хөгжүүлэх санд төвлөрүүлэн бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц барихад зарцуулах нь орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой гэж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам үзэж байна.

Засгийн газар 8 дугаар сард ургац арвин байв

Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцав.
Энэ хугацаанд:

- Холбогдох хуулийн төслүүдийг батлуулснаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах боломж бүрдэв.   

- ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчилж, уг айлчлалын үеэр хоёр орны “Стратегийн түншлэлийн тунхаг” “Төмөр замын салбар хамтран ажиллах тухай санамж бичиг“,Дорнод уран” компани байгуулах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.

- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг төрөөс хангах   ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, 12 жилийн сургуулийн 1,2 дугаар   ангийн сурах бичгийг 100 хувь, 11 жилийн сургуулийн сурах бичгийг сурагчдын 40 хүртэл хувьд нь төрөөс хангаж эхэллээ.

- Ургацын балансыг нэгтгэв. Урьдчилсан байдлаар 2009 онд 338.9 мянган тн үр тариа, 150,5 мянган тн төмс, 99,2 мянган тн хүнсний ногоо тус тус  хураан авахаар болоод байна.

Тогтоолд өөрчлөлт орууллаа
2009 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Засгийн газрын 2009 оны 59 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа.
Энэ дагуу :

- Нийт ажиллагчдын тоо гэснийг “Тухайн ажил үйлчилгээ гүйцэтгэхэд шаардагдах нийт ажиллагчдын тоо”  

- Уул уурхай, олборлолтын салбарт Түүхий газрын тос, байгалийн хийн олборлолт гэснийг “Түүхий газрын тос, байгалийн хийн хайгуул олборлолт”

- Уул уурхай, олборлолтын салбарт Уул уурхай, олборлолтын бусад туслах үйл ажиллагаа гэснийг “Уул уурхайн хайгуул, олборлолт бусад туслах үйл ажиллагаа”

- Барилгын салбарын ангилалд “Уул уурхайн барилга угсралт, бусад” гэж дэд салбар нэмж оруулсан байна.

2009 он гарснаас хойш 87 оны 16821 иргэн манай улсад ирж хөдөлмөр эрхэлсэн бөгөөд дийлэнх хувийг ОХУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Япон, Вьетнам, Казахстан, ХБНГУ, Украйн, Англи, АНУ, Австрали, Малайз, БНЭУ, Шинэ Зеланд, Канад, Турк, Филиппиний иргэд эзэлж байна.

Давхардсан тоогоор 28059 иргэн ажлын байрны төлбөртөө 2009 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 9,9 тэрбум төгрөг төлжээ.  

Товчхон:

• Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнг Батлан хамгаалахын сайд Л.Болд танилцууллаа.

• Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад Уул уурхай, олборлолтын салбарыг нэмж орууллаа.

• “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав.

• Уул уурхай, дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам”-ыг хэлэлцээд хавсралт ёсоор баталлаа

• Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын хуралдааны дүнгийн тухай танилцуулав. 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 2-ны байдлаар засгийн газрын хуралдааныг 27 удаа, ээлжит хуралдааныг 17, ээлжит бус хуралдааныг 10 удаа зохион байгуулж, 252 асуудал хэлэлцэж, 83 асуудалтай танилцсан байна.

• Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд 2009 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Лян Гуалиегийн урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар болов.

• 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ. Түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нүүрс нөөцлөлтийг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулж 2009 оны 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд /Д.Зоригт/, Cангийн сайд /С.Баярцогт/, Төрийн өмчийн хорооны дарга /Д.Сугар/ нарт даалгалаа.

•  БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн 60 сая ам долларыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-т зарцуулахаар тогтлоо.

• Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2009 оны эхний хагас жилийн явцын тухай мэдээлэлтэй танилцав.

Үүнтэй холбогдуулан:

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг 2009 он дуусах хүртэлх хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх,

- 2009 онд хэрэгжүүлж эхлэх болон дуусгахаар төлөвлөсөн зорилт, арга хэмжээг хугацаанд нь багтаан хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах,

- Хөрөнгө, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан хэрэгжихгүй байгаа арга хэмжээнүүдийн судалгаа гаргаж, шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгав гэж Засгийн газрын ХМА-наас мэдээлэв.

”Зэлтэрийн гацаа”

2009 оны 09-р сарын 15 Нийтэлсэн БАТ
-Үлдсэнд нь сэтгэлийн зовлон үрэгдсэнд нь үлдэхгүйн зовлон болсон энэхүү уламжлалыг халах нь зэлтэрийн гацаанаас гарах бас нэг гарц ч байж болох-

"Өвөлдөө хасах 25 хэм хүрдэг энэ газар гоожуурын ус, эсвэл ус цэвэршүүлэх систем гэх юмгүй, хэдэн мянган хүн гадаах модон жорлон болон худгийн усаа дундаа хэрэглэж байна"


Өөр нүдээр хараад уулга алдсан гадныхны үг энэ. Бид байгаа байдалдаа хэтэрхий их дасчээ. Хэн дуртай нь хөдөө орон нутагтаа багтах шингэх газаргүй болохоороо бор гэрээ үүрч авчраад хаа дуртай газраа ханаа шийрлээд амьдрах гээд зүтгэх биднийг тэд ингэж л харж дээ. Сүүлдээ Улаанбаатар хот төлөвлөлт энэ тэр нь аль хэдийнээ мартагдаад зүгээр л нүүдэлчин ардын цуглуулга аятай боллоо. Хотоо аятайхан болгох гээд нэлээдгүй чармайж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ их хөлийн нүүдэлд дөрвөн уулын дундах алга дарам газар дайнд бөмбөгдүүлчихсэн аятай болов. Утаа униар, хөрс, усны бохирдол учир тоймоо алдлаа. Яавал шийдэж болох талаар олон ч жил маргав. Олон ч ажил эхлүүллээ. Үр дүн нь захаасаа гарч эхлэхээр нүүдэлчдийн их нүүдэлд юу ч үгүй тарамдаад алга болчихно. Нэг хэсэг нь хийгээд л нөгөө хэсэг нь сүйтгээд л… Харамсалтай нь сүйтгэдэг нь хийдгээсээ хэдэн хувь илүү байх юм. Нэг нь цэвэрлээд нөгөө хэд нь хогоо хаялаад л, нэг нь тохижуулаад л нөгөө хэсэг нь эвдэж нураагаад л. Нэг л иймэрхүү эргүүлгэн дунд Хан уулын хормой, Хатан Туулын хөвөө доройтож гүйцлээ.

Энэ ч үүднээс дуугарахаас аргагүй нэг сэдэв бол оршуулгын газар. Хотын захын хороолол, тэр дундаа талийгаачдаа хүндлэн дээдэлж нутаглуулдаг оршуулгын газар өнөөдөр үнэхээр нүд хальтирам болжээ. Улаанбаатарын эргэн тойрны энэ дэнжүүд дээр Монголын ядуучууд болон талийгаачдийг нутаглуулсан оршуулгын газар зэрэгцэн оршино. Талийгаачдийг хүндэтгэж, тайван нойрсуулж байгаа юм энд алга.
Улаанбаатарын эргэн тойронд орших чимээгүй хот холоос харахад юу болох нь мэдэгдэхгүй болтлоо сүйтгэгджээ. Эртний эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүрт нь талийгаачдын булшнаас тонож авсан зүйлсийг гадаадын жуулчдад зарж, тоногдсон булшнууд нь онгорхой үлдэж, улмаар наранд ялзарч байна. Тонуулчид болон зэрлэг амьтдад сүйтгэгдсэн талийгаачдын бие эрхтний тасархай энд тэндгүй хэвтэж, тэнгэрт нь махчин шувууд эргэлдэн ниснэ.

Сүйтгэгдсэн булшны байдлаас харахад зарим нэг нь дор хаяж арваад жил онгорхой хэвтэж байгаа нь илэрхий. Дийлэнх нь хэзээ нэгэн цагт хүний бие байсан гэж хэлэхийн аргагүй үлдэгдлүүд болж, урагдаж тасарсан хувцасны сэгүүд онгорхой хайрцгуудад хэвтэнэ. 


Чимээгүй хотыг үйлдвэр болон эмнэлгийн хог хаягдлын цэг болгож, оршин суугчид нь чимээгүй хотоор хоол хайн тэнүүчилж, авсных нь модыг түлээ болгон хэрэглэх нь бүр ч таагүй. Ширүүхэн борооны дараа хог хаягдал, өтгөн шингэн, өнгөрсөн одоо холилдон урсч хотын гудамжууд руу гулсана. Нүдээр харахаараа л "пай пүй" гэж сэжиглэдэг булшны үлдэгдэл, хүний ялгадсыг "нүүрээ хувиргаад" гудамжаар урсахад бид төдийлөн тоодоггүй. Зам харгуй нь л урсчаагүй бол бусад нь ч яахав гэж дотроо залбирах хотын удирдлагуудын хамар доогуур чимээгүй хот, халдварт гэх тодотголтой шар, суулга мэтийн хуучны танилуудаас гадна зүсийг нь харах нь бүү хэл нэрийг нь ч сонсоогүй элдэв өвчин цохиж явааг огтхон ч тоохгүй. Ундныхаа уснаас, хүнснийхээ ногооноос, амьсгалах агаараасаа тэрхүү мэдэх хийгээд эс мэдэх өвчний нянгаас хэдэн мянгаар нь ууж идэж байгаа хотын иргэд бид бас тэрүүхэндээ зохицсон дархлаатай болоод байх шиг.

Хотын хүн нэмэгдэхийн хэрээр хүрээгээ тэлэх нь ойлгомжтой ч чимээгүй хот чимээтэй хотын хөлд зугуухан шахагдсаар. Хэдхэн жилийн өмнө чимээгүй хотын хажуугаар өнгөрөхөд далдын юмнаас айж ширвээтдэг байсан бол өнөөдөр тэрхүү далдын зүйлс биднээс айдаг цаг болсон. Энэ утгаараа амьтай амьгүй нь ялгагдахгүй хөлхөлдөх эдгээр иргэдээ ялгаж салгах цаг нь болсон мэт. Тэнд буу гээд орж ирэхэд нь заагаад өгч чадахгүйгээс хойш буусан газар нь л зохицуулахаас гэсэн бодлого барьсан хот төлөвлөлт “Зэлтэрийн гацаа"-нд орсон нь хэний ч нүдэнд ил. Өвөг дээдэс, ээж аавынхаа ариун шарилыг хүндлэн эргэж тойрч засч янзалдаг уламжлал бий ч нэгэнт дээр нь айл бууж амьдрал цэцэглэчихсэн байхад яалтай ч билээ. Үлдсэнд нь сэтгэлийн зовлон үрэгдсэнд нь үлдэхгүйн зовлон болсон энэхүү шарил нутаглуулах уламжлалыг халах нь зэлтэрийн гацаанаас гарах бас нэг гарц ч байж болох. Шовгор толгой болгон дээр хаа сайгүй үзэгдэх болсон суварга хэмээгчийг чимээгүй хотын нийт иргэдэд зориулан дориухан босгоод улсын хамгаалалтад авчихвал гомдоллох хүн тоотой л байх.

Нэг мэдэхэд намар. Дахиад мэдэхэд өвөл. Сураагүй юм биш болно доо гэж явсаар, хотын амьдрал энэ мэт үргэлжилсээр... Хөл алдсан нэг нь живж хөлөө олсон нэг нь хөлжсөөр жил тойрно. Бурхан болоочдоо бодсон ч хувиа хичээн өөрсдийгөө бодсон ч өнөөгийн оршуулгын газар нэг л биш. Хотын төвд биш ч бас захад гэхээргүй энэ газруудад хөдөөлүүлсөн талийгаачдын хүүр, булшин дунд хүүхдүүд өсч торниж байна. Хот газаргүй боллоо. Иргэдэд олгох эзэмшлийн газрын нөөц дууссан гэхийн оронд нэгдсэн журмаар яагаад Даландавхар, Цагаан даваа гээд газруудыг бид цэгцэлж болохгүй гэж. Угаас завсар, зайгүй болж хаагдсан эдгээр газруудын талаар эртнээс зарлан талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, чандарлах арга хэмжээг багаахан төсвөөр зохион байгуулах замаар газрыг нь цэвэрлэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж яагаад болохгүй гэж. Ингэвэл өөд бологсдын булшийг хүүрийн тонуулчид хөндөж чадахгүй. Газаргүй болсон хот ч багагүй төлөвлөлт хийх газартай болно. Зэлтэрийн гацаанаас яагаад гарч болохгүй гэж.

Л.ТӨГС

Нийслэлийн хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тиймээс жил бүрийн сэрүү унах цагаар нийслэлчүүдийн маань сэтгэлийг зовоож, хэтэвчний бэлээс ихээхэн хороодог нэгэн томоохон асуудал байдаг нь өвлийн бэлтгэл. Намрын дунд сараас л гал түлэхгүй бол гэрт суухад даарч эхэлдэг. Тэгээд л гэр хорооллын иргэд хүйтнийг ая тухтай давахын тулд хуурай мод, сайн нүүрсний эрэлд гардаг. Хэдийгээр агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл боловч иргэд маань гэртээ даарч суухгүйн тулд нүүрсийг яах аргагүй хэрэглэх болдог. Уг нь манайд утаагүй буюу брикетэн түлш үйлдвэрлэдэг хориод байгууллага бий. Гэвч иргэд тэндээс гарч байгаа түлшийг дулаан ялгаруулалт, илчлэг нь муу байдаг хэмээн ам муутай байдаг. Тиймээс л нүүрсийг сонгоход хүрдэг байна. Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотой түлээ, нүүрсний захуудад хөл хөдөлгөөн ойрын үед эрс нэмэгджээ. Энэ удаагийн "Өдрийн сурвалжлага"-аа "Хангай", "Цайз" захаас хийлээ. Энэ жил тус захуудын түлээ, нүүрсний үнэ урьд жилүүдийнхээс харьцангуй бага хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл үнэ ханш нь одоохондоо тогтвортой байгаа юм. Харин энэ сарын 10-нд нэмэгдсэн шатахууны үнийн өсөлтөөс хамаарч түлээ нүүрсний үнэ ханш удахгүй өснө гэдгийг тэндхийн худалдаачид хэлж байна. Ойрын хэдэн өдөртөө одоо байгаа үнээсээ нэг их өсөхгүй, өвлийн бэлтгэлээ амжаад хийчихвэл үнийн өсөлттэй тулгарахгүй байж болно гэдгийг "Хангай" захын худалдаачид хэлэв. Харин "Цайз" захын хувьд түлээ нүүрсний үнэ түрүү өдрүүдийнхээс өссөн байдалтай байна. Тэндхийн худалдаачид "Өнөөдөр байгаа энэ үнэ ханш маргааш ч өөрчлөгдөж болно. Үнийн хувьд өдөр өдөртөө өөр байдаг. Нийслэлд сэрүүхэн байх тусмаа түлээ, нүүрсний үнэ нэмэгдэж, харин дулаан болчихвол арай хямдхан байх жишээтэй. Үүнээс хойш үнэ улам л өснө" хэмээн ярьж байв. Хэдийгээр эдгээр хүний үгэнд шууд итгэх аргагүй ч цаг цаашилсан энэ үед хаашдаа авах болохоор түлээ нүүрсээ одооноос л нөөцөлсөн нь дээр бололтой. Магадгүй маргааш гэхэд л цас хаялж, өнөөдөр байгаа "боломжийн" үнэ ханшаар олдох түлээ байхгүй болчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Ингээд өвлийн бэлтгэлээ хийх гэж байгаа уншигчиддаа "Хангай", "Цайз" захуудын түлээ нүүрсний үнэ ханш ямар байгааг хүргэе. Өчигдрийн байдлаар тус захуудад Багануурын нүүрс ирээгүй байлаа. Харин Налайх, Алаг толгойн нүүрсийг бөөний болон жижиглэнгийн үнээр зарж байв. Дээрх захуудад нүүрс ачилтын их багын хэмжээгээр үнэ нь ялгарч байгаа бөгөөд Налайхын замын гүүр хаагдсан байгаа болохоор нүүрс, тээврийн хөлс нийлээд үнэ нь нэмэгдээд байгаа юм байна. Харин модны үнэ ханшийн хувьд түрүү жилийн мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй байна. Урд жил жижиглэнгийн хар мод 1600 төгрөг, нарс мод 1300 төгрөгийн ханштай байсан бол энэ жил модны үнэ 1000 төгрөг хавьцаа л хэлбэлзэлтэй байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Хашаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд эзэнгүй, хашаа хатгачихсан, удаан хугацаанд зориулалтаар нь ашиглаагүй газрыг ийнхүү хуулийн дагуу эрхийг нь цуцалж байна. Газраа авчихаад зориулалтаар нь ашиглаагүй  хоёр жил болбол хураан авах хуультай байдаг ажээ.

Үүний дагуу аж ахуй нэгжүүдийн газрыг эзэмших эрхийг нь хүчингүй болгож дуудлага худалдаанд оролцуулах гэж байна.

Хэрвээ тухайн иргэнд ойрын хоёр жилд бус таван жил, арван жилийн төлөвлөгөө байвал яах вэ. Магадгүй гурав дахь жилдээ тэр хүн ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхээр санхүүгээ тооцож байвал яах вэ гэдэг асуудал “удирдагчдад” хамаагүй бололтой. Магадгүй тэдний хувьд мөнгө тийм ч чухал асуудал биш, өөрсдөө болохоор газар аваад л хүссэн байшингаа барьж орхидог болохоор ийм хууль, шийдвэр гаргадаг байж ч болох юм.

Иргэнээ дээдэлсэн ардчилсан нийгэмд Иргэн хамгаас илүү бөгөөд төр иргэний эрх ашгийг хангахын төлөө ажилладаг. Иргэн хүн өмчтэй байж, өмчөө хамгаалуулахын төлөө төрд татвар өгдөг. Харин манай улсад энэ зарчим арай л өөрөөр үйлчлээд байх шиг. Төр “чамд мөнгө байхгүй бол би авлаа” гээд булаагаад авчихаж болдог юм бол иргэний өмч гэж байх шаардлага үгүй мэт.

Ингээд хоёроос дээш жил болсон хэмээн 60 гаруй аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна. Үүний нэг болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутагт Шижирийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар дөрвөн га газрыг дуудлагаар худалдах аж. Мөн БЗД-ийн 11-р хорооны нутагт “Ургах наран” хорооллын урд хэсэгт налайх чиглэлийн автозам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар гурван га газрыг дуудлагаар худалдахаар болжээ.

Өнгөрсөн хавар болсон “Хашаа” ажиллагааны хүрээнд мөн л цөөнгүй хашааг буулгасан. Зөв л дөө. Гэвч ердөө замын наана цаана байгаа хоёр хашааны нэгийг нь болохоор юу юугүй хугачин буулгаатах сан. Эзэн нь гайхаж “яагаад эднийхийг бас буулгахгүй байгаа юм бэ” гэхэд “энэ чинь сайдын хашаа” гэж хэлээд буулгалгүй орхин явж байгааг энэ хоёр нүдээрээ телевизийн дэлгэцнээс харан гайхаж сууснаа нуух юун. Энэ удаагийн “Хашаа” арга хэмжээ нь харин ямаршуухан дүр зургаар үргэлжлэх юм бол доо.

М.Жаргал
Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ. Тэгвэл хөдөөнөөс хот руу ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа нь хөдөө тал эзгүйрч, малчдын ур ухааныг өвлөх хүнгүй болоход хүргэж байна. Монголчууд нүүдэлчин ард түмний асар их түүх соёлын өвтэй ч хөдөөний иргэд амжиргаагаа дагаад, мөн нөгөө талаас байгалийн гамшиг, ган гачигийн давтамж ойртсоноос болж хот чиглэсэн нүүдэл тасрахгүй байна. Нэг сая хүн амтай хот руу ирэх иргэдийн тоо нэмэгдсэн учраас хөдөөний малчдын мал ахуйг залгуулах хойч үе, байгалийн гүн ухааныг эзэмшсэн малч удам тасархад ч хүрч болохыг малчид хэлж байна. Таны харж байгаа Сэлэнгэ аймгийн Түнхэлийн хувьд 3600 иргэдтэй байсан бол одоо 2900 гаруй болжээ. Хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдлийн дийлэнх хувийг хотод боловсрол эзэмшихээр ирж байгаа оюутнууд эзэлж байгаа. Тэгвэл боловсролын яамны статистик дүнгээс харахад, 2008-2009 оны хичээлийн жилийн хувьд манай улсад дээд боловсрол эзэмшихээр бүртгэгдсэн 161 мянган оюутны 65 мянган оюутан нь хотын харяалалтай байгаа бол үлдсэн 100000 гаруй мянга нь хөдөө орон нутгийн оюутнууд байгаа юм. Иймээс жил ирэх тусам нэмэгдэж байгаа хот руу чиглэсэн нүүдэл, хөдөө талыг эзэнгүйдэхэд хзргэж байгаа учраас хот төлөвлөлт дэд бүтцийн хувьд зөв зохистой бодлого үгүйлэгдэж байна.

Саяхан нэгэн төрийн бус байгууллагаас 10 сарын хугацаанд "Орон сууцны үнийн өсөлтөнд хэн нь буруутай вэ?" гэсэн санал асуулыг явуулсан байна. Санал асуулгыг явуулахдаа хэн нэгнийг буруутгаж яллахыг гол болгосонгүй. Харин иргэд орон сууцны үнийн өсөлтийг аль субъект илүү зохицуулах боломжтой вэ гэж үзэж байгааг харуулахыг зорьсон гэнэ. Олны үг ортой гэдэг. Санал асуулгад нийт 1947 санал ирсэн байна. Үүний 47.9 хувь нь буюу 933 хүн "төр" гэдэгт саналаа өгсөн байна. Төр бол зохицуулах, хяналт тавьж байх үүрэгтэй газар. Тиймдээ ч оролцоо, зохицуулалт муугаас орон сууцны үнэ хий хөөрөгдөн өссөн гэж санал асуулгад оролцогчдын олонх нь үзэж байгааг үүнээс харж болох юм.

35.49 хувь нь буюу 691 хүн "барилгын компаниуд" гэсэн хариултанд саналаа өгчээ. Энд нэг чухал зүйлийг онцлоход барилгын компаниуд өөрсдөө үнээ тогтоодог гэдгийг санах хэрэгтэй. Үнэ тогтоолтонд төр оролцож байгаа юу гэвэл үгүй, банкууд оролцож байгаа юу гэвэл бас үгүй юм.

2.98 хүн буюу 58 саналыг "Монголын төмөр зам" гэдэгт өгсөн байна. Төмөр замын ачаалал ихтэй, вагоны хүрэлцээ муугаас ихээхэн хэмжээний материал хил дээр гацаж байсан. Үүнээс үүдэн барилгын материал хомсдон үнэд орж, улмаар орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж зарим мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ төрөлд цөөн хариулт өгсөн байгаа нь байрны үнэ өсгөх гэсэн нэг шалтаг хэмээн иргэд үзэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

8.78 хувь нь буюу 171 санал "Банкууд" гэсэн хариултанд иржээ. Банкуудын зээлийн бодлогоос шалтгаалаад орон сууцны үнэ өссөн хэмээн оролцсон 11 хүн тутмын 1 нь үзсэн байна.

Хамгийн сүүлийн хариулт болох "Хэн ч буруугүй" гэсэн хариултанд нийт саналын 4.83 хувь буюу 94 санал иржээ. Тэд дээр дурьдсан Монголын төр, барилгын компани, банк болоод төмөр замынхнаас хамааралгүй өөр шалтгааны улмаас орон сууцны үнэ өссөн гэж үзсэн байна. Өөр шалтгаан гэдэгт дэлхийн эдийн засгийг хамраад байгаа хямрал, зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн байдал, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт зэргийг хамруулж болох юм.

Орон сууцны үнийн өсөлтөнд хэн буруутай вэ? /нийт санал 1947/

“Моргейж” гэж үүнийг хэлдэг юм

2009 оны 09-р сарын 04 Нийтэлсэн БАТ
УИХ баяр наадмын өмнөхөн "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль"-ийг баталсан. Албан ёсны баримт бичгүүдэд Ипотекийн багц хуулийн талаар яригддаг.

Гэтэл бид моргейж гэж бас яриад байна. Угтаа бол энэ хоёр нэр томьёо нэг л утгыг илэрхийлж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацааны зээлийг Америкт моргейж, Европт ипотек гэж нэрлээд заншчихсан. Нэг зүйлийг өөр өөрөөр нэрлээд байна гэж ойлгож болно. Зарим эд зүйлийг нутаг нутагт өөр өөрөөр нэрлэдэгтэй л адил.

Урт нэр томьёо хэрэглэх түвэгтэй санадсанаас аль сурснаараа яриад байгаа хэрэг л дээ. Үүнд нэг их буруу юм байхгүй.

Санхүүгийн энэ тогтолцоо яагаад хэрэгтэй вэ гэдгийг товчхон тайлбарлах гээд үзье.

Манай иргэд он удаан жил ажиллаж байж бараг л тэтгэвэрт гарах дөхөхөөрөө орон сууцтай болдог. Зарим нь насаараа орон сууц мөрөөдсөөр амьдралаа өнгөрүүлэх жишээтэй. Тэгвэл бусад улс оронд үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацааны зээлийг иргэддээ өгөөд л ахуй амьдралын асуудлыг хэрэгтэй цаг үед нь шийдчихдэг тогтолцоонд өнгөрсөн зууны эхэн үеэс шилжиж эхэлжээ.

Манай улсад энэ харилцааг зохицуулах хууль сая л батлагдсан болохоос биш энэ тогтолцоо манайд ч бас тийм шинэ содон зүйл биш л дээ. Урт хугацааны зээлээр орон сууцтай болох асуудал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2003 оноос эхэлсэн. Бидний л мэдэхийн хуулийг боловсруулах ажил 2006 онд явж л байсан.

Их ч судалж, их ч маргаан хэлэлцүүлгээр орсон доо. Тийм удаан боловсруулагдсан хууль гайгүйхэн шиг л болж гарах ёстой.

Нэгэнт батлагдсанаас хойш амьдрал дээр хэрэгжүүлж үзэх л үлдэж дээ.

Моргейж даатгалын тухай хууль эрсдэлээс хамгаална
2006 онд "40 мянган айлын орон сууц" хөтөлбөр батлагдсантай холбогдон Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулагдаж эдүгээ Монголын үндэсний Моргейж корпорацийн захирлаар ажиллаж байгаа Ж.Жаргалсайхан анхны гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Мөн тэр онд арилжааны Банкууд нийлэн Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Тус зах зээл дээр олон өрсөлдөгч байх тусам сайн ажиллаж, бие биенийхээ алдаа оноог засаж, ололттой талыг дэмжиж ажилласнаар орон сууцанд орох олон хүмүүст сайн сонголт бий болгох боломжтой юм.

Хууль батлагдсан нь эрх зүйн боломжийг тодорхой хэмжээгээр нээж өглөө. Харин бүрэн боломжтой гэж хэлэх хараахан болоогүй байна. Учир нь аливаа хуулийг хэрэгжүүлэхэд түүнийг хэрэгжүүлэх механизм хамгийн чухал байдаг. Тухайлбал, Хоршооны тухай хууль байна. Механизмыг нь сайтар бүрдүүлээгүй учраас дампуурахад хүрсэн. Гэхдээ хуультай болж байгаа нь чухал. Тухайлбал, Ипотекийн хөрөнгийн эх үүсвэр гаднаас орж ирэх боломжтой болж байна. Төрийн оролцоо бодлогын түвшинд сайжрах ёстой.

Засгийн газраас ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хэдэн жил багагүй ажилласан. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж, барилгын эрэлт ихэссэн. Үүнээс үүдэн хэн дуртай нь орон сууц бариад эхэлсэн. 500 тэрбум төгрөгийн зээл барилгын салбарт өгсөн гэсэн мэдээ бий. Орон сууцны зээл нь лав 200 тэрбумаас хэтрээгүй байх, иргэдийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг 130 аад тэрбум гэж үзэж байгаа. Тэгэхээр 170-аад тэрбум төгрөг барилгын компаниудад сох дутаад дээр нь иргэдийн урьдчилгаа, банкны зээлээ залгиад дууссан ч юм байхгүй агаарт өлгөгдөж орхисон гэсэн үг. Эрэлт нийлүүлэлтийг тэнцүүлж явахгүй бол хямрал нүүрлэх аюул зайлшгүй тулгардаг.

Моргейжийн талаар өнөөдөр нийгэм даяараа ойлголт маш сайтай болсон байдаг. Харамсалтай нь үр дүнгий нь хүртэх талаар итгэл буурсан байгаа болов.

Ипотекийн тухай хуулинд даатгалын тухай нэлээд зүйл орсон байгаа. Тэгэхээр эрсдэл энэ хуулиараа зохицуулагдаад явах нь мэдээж. Гэхдээ Ипотекийн багц хуулийн бүрэлдэхүүнд Моргейж даатгалын тухай хууль байх ёстой.

Моргейж зээл ч иргэдээс урьдчилгаа төлбөр авдаг
Моргейж зээл иргэдээс заавал урьдчилгаа төлбөр авна. Энэ бол хууль. Гэхдээ тухайн хүний зээлийн түүх сайн байгаа нөхцөлд урьдчилгаа авдаггүй явдал бий. Саяын Америкаас эхлэлтэй моргейжийн хямрал урьдчилгаа аваагүйтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Моргейж систем бол муу биш. Урьдчилгаагүй зээл өгөхөөр иргэний хариуцлага хүлээх байдал сулраад ирдэг талтай. Тухайлбал, жаахан хүндрэлтэй тулгарангуут зээлээ хаяад яваад өгч байна. Тэгвэл хүн өөрийн мөнгөө хэзээ ч хаяхгүй.

Моргейжид хамрагдсан хүмүүст байнгын ажилтай байх ёстой гэсэн ганц алтан зарчим үйлчилдэг. Моргейж бол та ажлаа л сайн хийж, цалин хөлсөө нэмэгдүүлж ажилла, тэгвэл орон сууцтай санаа амар амьдарна гэсэн үг. Иймээс үүнд улс орны хөгжилд томоохон түлхэц болох үндэс байгаа юм. Тухайн иргэн байнгын ажилтай байж зээлээ төлнө. Иргэд ажил, хөдөлмөр эрхэлж зээлд хамрагдахыг хүснэ шүү дээ.

Нөгөөтэйгүүр манайхан урт хугацааны зээлээ бодож үзээд хэдхэн саяар авах орон сууцаа нэгээс хоёр дахин нугалж төлөх юм байна гээд л сэтгэлээр унадаг тал бий Өртэй, зээлтэй бол амьдрал дээшлэхгүй гэж ярьдаг. Иргэн Дорж 10 сая төгрөгийн үнэтэй байрыг 10 жилийн хугацаатай авчээ гэж бодъё. 10 жилийн дараа энэ мөнгө 20 сая төгрөг болно. Гэтэл Дорж нэг дахин нугалж төлөх нь байна гээд л сэтгэлээр унана шүү дээ. Тэгвэл 10 сая төгрөг бол өнөөдрийн мөнгө. Хүүд төрсөн 10-аад сая төгрөг нь 10 жилийн дараах мөнгө гэдгийг бодох ёстой. 10 жилийн дараах мөнгийг өнөөдрийн мөнгө рүү шилжүүлбэл 12-13 сая төгрөг л болно. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг ойлгох ёстой. Дээр нь Дорж 10 жилийн хугацаанд орон сууцанд сэтгэл амар амьдарна. Энэ бол маш том амьдралын өгөөж юм.

Улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Манай улс санхүүгийн энэ системийн Америк загварыг шууд хуулах бус өөрийн нөхцөл боломжоор шийдэх ёстой. Ганцхан энгийн жишээ хэлье. Америк, Англид ажиллаж сурч байсан монголчуудаас үг сонсож суухад тэнд гэр бүлийн гишүүдийн тоогоор өрөөтэй байх ёстой гэж ярьдаг. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд тусдаа өрөөтэй байх ёстой байдаг юм байна.

Манайд ямар билээ. Өнөөдөр залуу гэр бүл арайхийж нэг өрөө байрыг 10 жилийн хугацаатай зээлээр авлаа гэж бодъё. Удалгүй мөнөөх айл бүл нэмж, доод тал нь хоёр хүүхэдтэй болно. Гэтэл нэг өрөө умгар өрөөндөө 10 жил амьдрах хэрэгтэй болно. Хуулиараа 10 жилийн хугацаанд байрны зээлээ төлөхөөр гэрээ хийчихсэн байдаг. Тэгэхээр иргэд сонголтоо ажил амьдралын ирээдүйн төлөвлөлттэйгээ зохицуулан моргейжид хамрагдах ёстой. Хүн бүр өөрийн ирээдүйн гэр бүл төлөвлөлтөө сайн бодож хийх ёстой. Хууль гэхээсээ энэ хуулийг хэрэгжүүлдэг тогтолцоо нь өөрөө иймэрхүү асуудлыг зохицуулдаг байх нь хамгийн зөв шийдэл билээ.

Ц.Сэрх
Барилгын компаниудыг дотор нь “гүйцэтгэгч” ба “хүүлэгч” гэж хоёр хэсэгт хувааж болох юм байна. Бидний сайн мэдэх, нэр хүнд бүхий компаниудын ихэнх нь харамсалтай нь “хүүлэгчид” ажээ. Тэд мэргэжлийн гүйцэтгэгч компаниар барилгуудаа бариулах ба цааш борлуулах менежментийг нь хийдгээрээ ялгардаг байна. Бас энэ явцдаа барилгын үнийг жинхэнэ дамлаж хүүлдэг онцлогтой.

Харин тэднээс гүйцэтгэгчид юугаараа ялгарах вэ. Яг өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчид шинэ барилгын нэг ам метр талбайг 250 мянга орчим ам.долларын өртгөөр босгож байна. Мөн анх барилгын ажлыг эхлүүлэх хөрөнгийн 30 хувийг өөрсдөө гаргаж, энэ 30 хувьд таарах ажлыг гүйцэтгэснийхээ дараа захиалагч болох “хүүлэгч” компаниас дараагийн шатны 30 хувийг авах замаар барилгыг барьж дуусгадаг. Харин захиалагч болох “хүүлэгч компани тухайн барилгын ажил 30 хувьтай болсон хойно худалдан авагчдаас урьдчилгаагаа авч, гүйцэтгэгч компани руу хөрөнгө оруулалт хийнэ. Энэ явцад нэг зүйл анзаарагдана. Тэр нь юу гэхээр барилгын томоохон компаниуд өөрсдөөсөө хөрөнгө гаргахгүйгээр гүйцэтгэгч, худалдан авагчийг хооронд нь зуучлах замаар хөрөнгө босгож болох ба энэ хооронд үнийг хоёроос тав дахин өсгөх боломжтой аж.

Гүйцэтгэгчид бол 3-4 тэрбум төгрөгийн тендерт оролцох бололцоогүй “жижиг” гарууд ч гэж ойлгож болно. Харин олны танил болсон томоохон компаниуд тэр хэмжээний тендер, том төслүүдийн гүйцэтгэгчийн болзол хангаж чаддаг. Гэхдээ ажлаа өөрсдөө биш давхар гүйцэтгэгч шалгаруулан барилгаа бариулдаг байна. Гүйцэтгэгч компани нь дунджаар хоёр зуугаад ажилчинтай, хүлээж авсан ажлаа өөрсдийн хөрөнгөөр эхлүүлэх чадавхтай байна гэхээр бас жижиггүй.

Яг ийм бизнес эрхэлдэг компанийн захирал нэгэн бидэнд ярихдаа өнөөдөр захиалгаар гүйцэтгэж буй барилгынхаа нэг ам метр талбайг 300 орчим ам.долларт босгож байгаагаа хэлсэн юм. Энэ үнийн дүнд барилгын материал, тээврийн зардал, ажилчдын цалин хөлс, тодорхой хэмжээний ашиг зэрэг бүгд шингэсэн хэрэг. Гэтэл ийм үнээр босч байгаа барилгыг дамжуулан борлуулагчид доод тал нь ам метрийг нь 500 мянгаар борлуулж байгаа аж. Мөн хамгийн үнэтэй барилга дээд тал нь ам метр нь 2000 ам.долларт хүрч байна. Тэгвэл дэлхийн хаана ч, ямар ч орон сууцны барилга ам метр нь 2000 ам.долларын өртгөөр босно гэдэг үнэмшилгүй гэнэ.

Нийслэл нь эсгий гэрээсээ салаагүй байгаа хориннэгдүгээр зууны монголчуудад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол барилгажилт, орон сууцны хангамж. Сая гаруй хүнтэй нийслэлчүүдийн дийлэнх нь гэр хороололд түүхий нүүрсэн түлшээр дулаанаа шийдэн амьдарч байна. Бас эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөөд, өчнөөн тэрбум төгрөгийг түгжчихээд байгаа гэх барилгын салбар банкны асуудалтайгаа хамт сөхөгдчихөөд байдаг. Гэтэл цаана нь юу нуугдаж байна? Асуудал юундаа байгааг бодитой ярих болсон юм шиг биз гэдэг үүднээс дээрхийг өгүүллээ. Үнэхээр орон сууцны барилгын ам метр талбай хоёр зуу гаруйхан мянган төгрөгийн өртгөөр босч байхад бид “хүүлэгчдийн” гар дээрх давж дийлэхгүй үнийн өмнө сөгдчихдөг юм биш биз?

З.БОРГИЛМАА

Хатан Туулын ус бохирдож байна, ширгэж байна гэж дээр дооргүй ярьцгаав ч хамгаалж сэргийлж байгаа хүн алга. Төв цэвэрлэх байгууламж Туул голд бохироо цутгадаг гэдэг ч зөвхөн төв цэвэрлэх байгууламж гэлтгүй иргэд хувь хүмүүс ч голын бохирдолд нөлөөлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдох арга хэмжээг авсан ч голын бохирдол нэмэгдсээр л. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс гарч байгаа химийн бохирдолтой усыг урьдчилан  цэвэрлэх байгууламжаар дамжуулан Туул голд цутгах ёстой байдаг ч энэ горим алдагдсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Үүний улмаас Туул голын бохирдол ихээр нэмэгдэж өмхий үнэр хамар цоргих болоод багагүй хугацаа өнгөрлөө. Зүүн хойд Азийн орнуудын гол, мөрөнд хийсэн шинжилгээгээр бохирдлын түвшингээр нэгдүгээрт Хятадын шар мөрөн, хоёрдугаарт Туул гол оржээ. Хятадын Шар мөрөнд хэдэн мянгаар тоологдох үйлдвэрүүд бохироо цутгадаг бол Туул голд 100 гаруй үйлдвэр бохирдлоо асгадаг аж. Үүний улмаас зуу гаруй жилийн өмнө 3.5 метр гүн, 30-50 метр өргөн байсан гол өнөөдөр 10 хүрэхгүй метрийн өргөнтэй болон хумигджээ. Бохирдлын түвшингээрээ ч маш бохир гэсэн нэрийг хэдийнэ зүүсэн. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан 1996 оноос Улаанбаатар хотын гадаргын ус асар хурдтайгаар бохирдож бас татарч эхэлжээ. Төв цэвэрлэх байгууламжийг байгуулахдаа нийслэл хотыг 600 мянган хүн амтайгаар тооцоолон 40 мянган шоо метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтайгаар байгуулсан байна. Гэтэл өнөөдөр нийслэлд нэг сая гаруй хүн ам оршин сууж их хотын хэмжээнд хүрсэн.

Энэ байдлаас үүдэн жилд 120 гаруй мянган шоо метр бохир ус цэвэрлэгдэлгүй Туул гол руу урсаж байна.

Улсын их хурлаас баталсан “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаа-лалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн дагуу голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн лицензийг гурван сарын дотор цуцлах ёстой. Гэтэл одоо Туул голын ай савд элс, хайрга олборлодог 170 гаруй компани ажиллаж арьс, шир, ноолуур боловсруулах 30-аад үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс Туул гол бол хүний үйл ажиллагааны улмаас бохирдож буй хамгийн том гол гэхэд хилсдэхгүй. Туул голын эхээс Налайх хүртэлх хэсэг хүний үйл ажиллагаанд өртөөгүй, харин Налайхаас доош хэсгийг хүний үйл ажиллагаанд маш ихээр өртсөн, цаашид ч илүүтэй бохирдож болзошгүй гэж мэргэжлийн зүгээс үзэж буй юм. Ингэж хуваах болсон шалтгаан нь голын дээд хэсгээр хүн амын суурьшилт бага сийрэг байдаг.

Харин улирлын чанартай цөөн айл өрх эрэг дагуу зусдаг байна. Харин голын дунд хэсэгт Улаанбаатар хотын төвлөрсөн төв болон хотын харьяа дүүргийн таван цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус шууд гол руу нийлдэг аж. Доод хэсгээр нь бохирдуулагч эх үүсвэр байхгүй ч төв аймгийн Заамар сумын алтны олдвор ашиглалт, хайгуул судалгааны үйлдвэрүүдээс үүдэн бохирдол үүсч зарим газар голын голдрил ч алдагдах аюул нүүрлээд байна. Гадаргийн усыг маш цэвэр, цэвэр, бага бохирдолтой, бохирдолтой, бохир, маш бохир гэсэн ангиллуудад хуваадаг байна. Гэтэл Сонгино орчмын Туул голын бохирдол маш бохир ангилалд хамаардаг аж. Гэтэл энэ ангилал хүрээгээ тэлсээр Тавантолгой, Хадан хясаа орчмын голын бохирдол ихэссэн байна.

Сүүлийн жилүүдэд Туул голын ус Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх хэсэгтээ өвөл хаврын улиралд хүчилтөрөгчийн агууламж нь багасаж онцгой их бохирдлын хэмжээнд хүрэх болжээ. Үүнээс шалтгаалан Сонгиноос доош хэсэгт хүчилтөрөгчийн агууламж нь багасан онцгой их бохирдол өмнөх жилүүдэд таван cap хүртэл хугацаагаар үргэлжилдэг байсан бол сүүлийн жилүүдэд долоон сараар үргэлжлэх болсон аж. Үүний улмаас эдгээр хэсэгт засаг жараахай бөөнөөр үхэх тохиолдол гарчээ. Загас жараахай бөөнөөр үхэж, өмхий үнэр ханх тавих болсон нь Туул голоос халдварт өвчин үүсэх нөхцөлд бүрдсэнийг сануулж буй мэт.

Голын ус биологийн хувьд бохирдолтой байх нь хүний эрүүл мэнд аюулгүй байдалд нөлөөлж халдварт өвчин үүсэх эх үүсвэр болдог байна. Туул голын бохирын байдал ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир байдалд байгаа юм. Төв аймгийн "Уу" булангаас Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр орчмын Туул голын найман цэгээс усны дээж авч 23 шинжилгээний үзүүлэлтээр шалгасан байна. Эрүүл зүйн нян судлалын үзүүлэлтээр Туул голын нянгийн нийт тоо стандартад заасан хэмжээнээс их гарчээ. Үүнд Налайх орчимд долоо, Туул голйн доод хэсгээр 47-70 дахин их гэдэсний савханцрын тоо 10-110 дахин их гарчээ. Мөн Алтанбулаг орчмоос эмгэг үүсгэгч нян илэрсэн байна. Энэ нь голын ус ахуйн бохирдол болон ялангуяа хүн малын гаралтай ялгадсаар ихээхэн бохирдож байгааг харуулж байна. Үүнээс үзэхэд ганцхан Туул гол ч биш нийслэл орчмоор урсаж байгаа Сэлбэ гол ч гэсэн маш их хэмжээний бохирдолтой байгаа юм. Гол мөрнийг бохирдуулж буй гол буруутан нь хүмүүс бид юм. Хүссэн газраа бохироо асгаж, шаардлага тавихад бидний эрх хэмээн ханцуй шамлана. Үүнийхээ хариуд Хатан Туулаасаа салахад тун ойрхон болжээ.

О.Урантогос

Барилгын салбар дахь хямрал үргэлжилсээр…

2009 оны 09-р сарын 01 Нийтэлсэн БАТ
Барилгын салбарт үүссэн хямралыг мэргэжилтнүүд тайлбарлахдаа, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо эрс ихэссэн, эрх зүйн орчин хангалтгүй, төрийн байгууллагын хүнд суртал, авилга болон зохицуулалт муу, гадны хөрөнгө оруулалт зогссон, банк санхүү, зээлийн чадвар сул зэрэг нь шууд нөлөөлсөн хэмээсэн.

Хямрал үүссэнээр хөрөнгө оруулалт эрс буурч, эх үүсвэр нь хумигдаж, банкны зээл зогссоноор иргэдийн худалдан авах чадвар муудаж банк, барилгын компани, иргэдийн дунд өрийн асуудал хурцадмал байдалд орсоор л байна.

Засгийн газарт барилгын холбогдох холбоод салбараа хямралаас гаргах олон төрлийн санал боловсруулж, өргөн барьсан ч өнөөг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй явна.

Тус салбарын халуун цэгт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс нэлээд бухимдуу дуу хоолойгоо ийнхүү өргөж байна.

Я.Батцэцэг-Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Удирдах Зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал:
-Зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх хэсэг болоод угсралтын компаниуд нь бүхэлдээ хувийн хэвшилд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь Монгол Улсын зах зээлийн хөгжлийн явцад бий болсон үндэсний томоохон бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид. Гэвч хямралын үеийн эрсдэлийг дан ганц барилгын салбар, угсралтын компаниуд, үйлдвэрлэгчид үүрэх нь нэг талаас эдийн засаг, нийгмийн хувьд ямар ч боломжгүй, нөгөө талаас шударга ёсонд нийцэхгүй. Анхнаасаа манай барилгын салбарт төрийн цэгцтэй бодлого, хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байсан бөгөөд энэ нь хот төлөвлөлт, үнийн өсөлт дээр хамгийн тод илэрч харагдсан. Тухайлбал, хойд, урд хоёр хөршийн барилгын материалын үнэ өсөхөд төрийн эзэмшлийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр мөн тэднээс дутахгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн бөгөөд төр энд зохицуулалт хийгээгүйгээс эцсийн бүтээгдэхүүн болох барилгын үнэ өссөн. Барилга барих газрыг дуудлага худалдаагаар компаниудад худалдаж, тэртэй тэргүй олдоц муутай байсан газруудын үнийг “тэнгэрт” гаргасан. Төрийн мөнгөний бодлого алдагдаж Төв банкны бодлогын хүү тогтворгүй байв. Их барилгын цикл урттай үйлдвэрлэлийн салбарт арилжааны банкуудаас олгож байсан зээл нь тухайн үйлдвэрлэлийн хувьд асар богино хугацаатай, хэт өндөр хүүтэй байсан. Зах зээлийн үе дэх эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн өнөөгийн бодит байдал болон ирээдүйн чиг хандлага, үйл явцын өрнөл, нөхцөл байдалд төрийн эрх үүрэг бүхий байгууллагуудын зүгээс хийх ёстой байсан судалгаа, шинжилгээ, дүгнэлт, зохицуулалтын ажил олон жилийн туршид ор тас хаягдсан.

Өнөөдөр дээр дооргүй барилгын үнэ өндөр байна, өдрөөс өдөрт өсч байна гэж ярих болсон. Барилгын үнэ өсөхөд төр засаг, банк санхүүгийн байгууллагууд цөмөөрөө өөрсдийн “хувь нэмрийг” хангалттай оруулж, түүнээсээ арилжааны банкууд мэт газрууд чамлахааргүй их ашиг орлого хүртэж байсан атлаа өнөөдөр болохоор бүх бурууг барилгын компаниудад тохож байгаа нь яаж ч бодсон шударга бус, үндэслэлгүй үйлдэл.

Эрх тушаалтнууд, энгийн иргэдийн зүгээс шаардаж байгаачлан барилгын нэг метр квадратын үнийг тодорхой түвшинд хүртэл буулгаж түүнээс үүсэх эрсдлийг хүлээх л үлдлээ. Харамсалтай нь энэ бол хүмүүсийн боддогчлон зөвхөн барилгын компаниуд хийчих ажил биш. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд наана нь хэд хэдэн арга хэмжээ авах нь зайлшгүй бөгөөд мөн л олон талын оролцоо хэрэгтэй болно. Үүний дараа барилгын гүйцэтгэгчдээс гадна тус салбарын үйл амьдралд шууд холбоотой, өөрөөр хэлбэл миний дээр хэлснээр барилгын үнийг “хамт өсгөлцсөн” Засгийн газар, Монгол банк, арилжааны банкуудын зүгээс хийх алхмуудыг тодорхойлох учиртай.

Бидний төсөөлж буйгаар эхний ээлжинд арилжааны банкууд нь барилгын компаниудад өмнө олгосон зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулах, Засгийн газар, Сангийн яам, Монгол банктай тохиролцож муу зээл, зээлийн хүүгээ багцлан худалдан борлуулах, шинэ зээлийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх бусад олон талын арга хэмжээ яаралтай авч, банк санхүүгийн салбарт тодорхой хэмжээний эрсдлийг өөрсдийн ашгаас хүлээх ёстой, Хэрэглээ талыг дэмжсэн санхүүжилтийн эх үүсвэрүүд бодит биеллээ олж, хууль эрх зүйн орчин бүрдэх, зах зээлийн амьдрал зөв гольдролдоо орж чөлөөтэй явах тэр үе хүртэл Засгийн газрын зүгээс холбогдох яамд, Монгол банк, арилжааны банкуудтай зөвлөлдөн дуусаагүй барилгуудыг санхүүжүүлэх эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэхийн төлөө бага ч гэсэн эрсдэл үүрч төрийн зохицуулалтыг хийх онцгой үүрэгтэй гэж би бодож байна.

Төр засаг малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнийн уналт, хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, банкны хадгаламж эзэмшигчдийн эрсдлийг үүрч тодорхой арга хэмжээ авч, мөнгөний эх үүсвэрийг бий болгож байсан атлаа шилжилтийн хүнд үед эх орны хэвлийд бий болж бойжсон барилгын салбарыг ор тас мартсан мэт ямар ч арга хэмжээ авалгүй, цаг өнгөрөөсөөр байгаад харамсаж байна. Барилгын салбарын үйлдвэрлэл угсралтын үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэдэн компани дампуурлаа зарлавал тэнд ажиллаж байгаа далаад мянган хүн, орон сууц захиалагчид, зээл олгосон арилжааны банкууд, түүний хадгаламж эзэмшигчид, улмаар улс орны нийт эдийн засаг, ирээдүйн өсөлт дэвшилтэнд ямар хэмжээний хор хохирол учрахыг төсөөлшгүй. Барилгачид бидэнд хариуцлагаас мултрах, үүргээ биелүүлэхээс татгалзах, ашгийн төлөө улайрах хүсэл зорилго огт үгүй бөгөөд улирлын чанартай явагддаг барилгын ажил дуусахад 3 cap хүрэхгүй хугацаа үлдэж байхад нүүрлээд удаж буй хүндрэл бэрхшээлээс гарах ямар ч найдвар өнөөдөр харагдахгүй байгаад л асуудлын гол нь байгаа юм.

Бид энэ төрийн бүтээгдэхүүн, улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэгч, татвар төлөгч, үндэсний үйлдвэрлэгчид, ажил олгогчид, бүтээн байгуулагчид, улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж байгаа томоохон салбарын төлөвлөл гэдгийг анхааран үзэж яаралтай арга хэмжээ авахыг дахин хүсье. Уг нь барилгын салбар нь хэрэглээ тал нь тодорхой, зах зээл нь чөлөөтэй, хямралаас гарах арга замаа зөв тодорхойлж чадвал хамгийн эрсдэл багатай, улс орны эдийн засагт үлэмж нөлөө бүхий стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбар.

Г.Батсүх-”Барилга МН” ХХК Ерөнхий захирал:

-Засгийн газрын 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг дэмжиж олон барилгын компаниуд хөрөнгө оруулалт хийж ажилласан. Манай бизнесийнхэн ямар нэгэн тооцоо судалгаагүй барилгын салбарт хөрөнгө оруулснаас маш их хэмжээний хөрөнгийг түгжигдмэл байдалд оруулсан. Хэрэв Засгийн газар 40000 айлын орон сууцны хөтөлбөрт уриалаагүй, банкууд барилга орон сууцны зээлийг ихээр олгоогүй байсан бол барилгын салбар өнөөдрийнх шиг ийм хүнд байдалд орохгүй байх байсан.

Тэгэхээр Засгийн газар, банк хоёр бас эрсдлийг хамт үүрэлцэх ёстой. Барилгачид дангаараа энэ эрсдлийг үүрэх ёсгүй. Засгийн газар болон банкууд мөнгөгүй учир одоогоор ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байна. Төр барилгын салбарыг хямралаас гаргах бодлогоо боловсруулан хууль тогтоолоо гаргаж, банкууд олгосон зээлүүдийнхээ хүүг хөнгөлөх зэргээр хамтдаа хамтран ажилласанаар хүнд байдлаас гарах болно.

Барилгын салбарыг хямралаас гаргахад төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Хэрэв энэ байдлаараа ямар нэгэн арга хэмжээ авахгүй үргэлжилбэл маш олон иргэд болон аж ахуйн нэгжүүд хохирно. Барилгын салбарыг дагаж олон бизнес уналтанд орж, ажилгүйдэл ядуурлыг улам нэмэгдүүлэх аюултай. Барилгын салбарынхан бүгд хэцүүдчихээгүй, сайн менежмент, тооцоо судалгаа сайтай компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

О.Лхагвадорж-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо

-Барилгын салбарт тулгараад байгаа бэрхшээлийг аль болох хохирол багатай давахын тулд барилгын материалын үйлдвэрүүд дотоод нөөц бололцоогоо шавхан барилгын байгууллагуудад бүтээгдэхүүнээ зээлээр .болон байраар солих бартерийн системээр ажиллаж өнөөг хүртэл аргацааж ирлээ. Ихэнхи үйлдвэрүүд технологийн нэг шугамаар ажиллаж ажилчдаа сул цалинжуулан нийгмийн даатгалыг төлж байна, Цаашид байдал улам хүндэрч бүрэн зогсоход бэлэн болоод байна.

Орон сууцны зарим барилгуудыг барьж дуусгахад зориулан арилжааны банкуудаас олгох зээлийг банк, барилгын компани, барилгын материалын үйлдвэрүүдийн хооронд гурвалсан гэрээ хийх замаар материалын үйлдвэрээр дамжуулан олгож үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, импортоор дамжин гадагш урсаж байгаа мөнгөний урсгалыг зогсоож, мөнгөний эргэлтийг дотооддоо чиглүүлэх боломжийг бий болгох нь эн тэргүүний авч хэрэгжүүлэх ажил болоод байна. Арилжааны банкуудаас зарим үйлдвэрүүдэд олгосон хөрөнгө оруулалтын чанартай зээлийг Засгийн газар бондоор солин шинээр байгуулахаар төлөвлөж байгаа Хөгжлийн банкинд төвлөрүүлэн байршуулах замаар зээлийн хүүг багасгах, хугацааг сунгах, банкууд болон үйлдвэрлэгчдийг дэмжих талаар Засгийн газарт асуудал боловсруулж шийдвэрлэх хэрэгтэй.

Барилгын материалын үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн барилга угсралтын байгууллагуудад тухайн бүтээгдэхүүнд ногдох нэмүү өртгийн албан татварыг жилийн эцсээр буцаан олгох эдийн засгийн урамшууллын системийг ЗТБХБЯ, Сангийн яам хамтарч шийдвэрлэх, Мөн түүнчлэн өвлийн улиралд цемент, арматур зэрэг барилгын материалыг худалдан авч улсын нөөц бүрдүүлэн, үйлдвэрүүдийн тусгай саванд хадгалснаар барилгын салбарыг ажилтай байлгаж, барилгын улирал эхлэхэд үйлдвэpүүд эргэлтийн хөрөнгөтэй болж, тэдгээрийн жигд ажиллагааг хангах, валютын урсах урсгалыг хааж хомсдлоос шалтгаалах үнийн хөөрөгдлийг зогсоох боломж байгааг судалж шийдвэрлэх, Хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа энэ жилийн хувьд барилгын гол нэр төрлийн материал болох цемент, арматурын импортыг гаалийн татварын бодлогоор хязгаарлах замаар үндэсний үйлдвэрүүдийн зах зээлийг хамгаалах, барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэгддэг импортын 60 гapyй нэр төрлийн эрдэс бодис, химийн зарим хагас бүтээгдэхүүн, бетоны нэмэлтүүдийг БОЯ-наас олгож байгаа тусгай зөвшөөрөлд хамрагдаж буйг цуцлаж онц хортой бус барилгын үйлдвэрлэлд хэрэглэж буй бүтээгдэхүүнийг саадгүй оруулах нөхцлийг хангах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам эpгэн харах хэрэгтэй.

“Ашигт малтмалын тухай” хуулийг хэрэгжүүлэх дүрэм журамд барилгын материалын үйлдвэрлэлд ашигладаг түгээмэл тархацтай ашигт малтмалыг хүдрийн ашигт малтмалтай адилтган өндөр шалгуур тавьж элдэв хураамж, татвараар дарамталж байгааг зогсоож, уулын ажлын төлөвлөгөө тайлан, техник эдийн засгийн үндэслэл тооцоо зэрэг элдэв бичиг цаас шаардаж 2-3 cap хүлээлгэдэг хүнд суртлаас чөлөөлж хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө тайланг хянаж зохицуулах эрхийг ЗТБХБЯ-д шилжүүлэх асуудлыг Эрчим хүч, уул yypxaйн яаманд тавьж шийдвэрлүүлэх, улмаар хуулинд өөрчлөлт оруулах. Гадаадын /БНСУ БНХАУ / 100 хувийн хөрөгө оруулалттай бетон зуурмагийн узелүүд өөрийн орнуудаас хүү багатай, урт хугацааны зээл авч, улмаар бүтээгдэхүүний үнийг бууруулах, удаан хугацаагаар зээлээр өгөх зэргээр үндэсний ижил төрлийн үйлдвэрүүдийн зах зээлийг хааж байгаа бодит байдлыг харгалзан нэг талаас ийм төрлийн үйлдвэрүүдийг нэмж байгуулахгүй байх, нөгөө талаас хэрэглэж байгаа түүхий эдийн чанар, байгаль орчныг нөхөн сэргээх талаар оруулж буй хөрөнгө оруулалт, бүх төрлийн татвар төлөлт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг эдийн засгийн чанартай хяналт шалгалтыг хүчтэй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд төр засгаас үзүүлж буй дэмжлэг болох юм.

Импортын чанар муутай замаск, эмульс бэлэн хуванцар хаалга, цонх, хуванцар хоолой шаарган хөвөн, бэлэн хөөсөн полистрол хавтангийн импортыг хориглох, Эх орны түүхий эдийг ашиглан дотооддоо үйлдвэрлэж байгаа шохой, шохойн чулуу, гантиг зэрэг материалыг ашиглан барилгын тодорхой хэсгүүдэд ашиглагдаж байгаа импортын керамик хавтанцар, чулуун хавтан, эмульс зэргийг орлуулан дотоод нөөц бололцоог дээд зэргээр ашиглан зардал хэмнэх замаар нэг талаас барилгын үнийг бууруулах, нөгөө талаас үндэсний үйлдвэрүүдийн зах зээлийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай Уурын зуухны хаягдал цацраг идэвхтэй үнсээр барилгын дээвэр болон шалны дулаалгад ашиглаж байгаа буруу зуршлыг зогсоож сүүлийн үед үйлдвэрлэж байгаа керамзит алевролит, перлитийн төрлийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр дулаалга хийх асуудлыг зураг төсөвт тусгах замаар хэрэглээг өөрчлөх магнийн цементэн угсармал сендвич хавтан, холимог бүтэцтэй хөнгөн дүүргэгч бүхий гулдмай зэрэг барилгын материалын үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй барилгын шинэ дэвшилтэт технологи бүхий хийц эдлэлүүдийг ашиглан бага орлоготой иргэдэд зориулсан 2 давхар нийтийн орон сууц, таун хаус хэлбэрийн сууцуудын төслүүдийн үүсгэл санаачлагыг дэмжиж, 100 мянган орон cyyц төслийн хүрээнд хэрэгжүүлж, газрын асуудлыг хотоос шийдэж өгөх хэрэгтэй байна.

Ц.Оюунханд