-Хэрэв түрээсийн сууц баригдвал нэг өрх 60 мянган төгрөгөөр суух боломжтой-

Дөрвөн жилийн өмнө "40 мянган орон сууц" хөтөлбөр батлагдахад сарын тогтмол орлогын эх үүсвэргүй иргэд, залуу гэр бүлд зориулж түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгох зорилт тусгагдсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд дээрх зорилт хэрэгжсэнгүй. Хэрэгжихгүй байхад юу саад болж байгаа болон төрөөс түрээсийн орон сууц барихад хэрхэн анхаарч байгаа талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Г.Мягмараас тодруулсан юм.

-"40 мянган орон сууц" хөтөлбөр батлагдахад түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгох зорилт тусгагдсан. Түрээсийн орон сууц барих талаар төрөөс ямар бодлого барьж байна вэ?

-Энэ нь бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх гарц мөн. Уг нь улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр зах зээл дээр баригдсан орон сууцнаас худалдан авах, шинээр барих зэргээр түрээсийн орон сууц бий болгох арга зам байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд төрөөс түрээсийн орон сууц барих, худалдан авах зэрэгт хөрөнгө тусгагдаагүй.

-Түрээсийн сууц барьснаар жил бүр хүрээгээ тэлж байгаа гэр хорооллыг хязгаарлах боломжтой юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол?

-Түрээсийн сууц нь цаашид орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Иргэд тэр бүр урт хугацаатай зээлээр орон сууц худалдаж авч чадахгүй. Нийт хүн амын 35 хувь нь ядуу амьдралтай байна. Үүний дотор cap бүр тогтмол орлогогүй иргэн олон. Тэдний ихэнх нь гэр хороололд амьдардаг.

-Хөрөнгө төсөвлөгдөөгүй учраас өнгөрсөн хугацаанд түрээсийн сууц баригдаагүй гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Түрээсийн сууц бий болгох тухай "40 мянган орон сууц" хөтөлбөрт тусгагдсан байсан шүү дээ?

-Яамны зүгээс жилийн бүр төсөвт тусгадаг. Гэсэн ч хөрөнгө нь батлагдаагүй.

-Ирэх жилийн улсын төсөвт хөрөнгө батлуулж чадсан уу?

-Тусгагдаагүй.

-Тэгэхлээр төсөвт хөрөнгө суугаагүй болохоор 2011 оноос нааш авч хэлэлцэхгүй гэсэн үг үү?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "100 мянган орон сууц" төсөл хэрэгжиж эхлэхэд түрээсийн орон сууц бий болгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Түрээсийн сууц баригдахгүй байгаа шалтгаан нь ердөө санхүүжилт болоод байгаа юм уу?

-Тийм ээ.

-Яам сургалт, судалгааны албатай. Ойролцоогоор хэчнээн хүн айлын хашаа байшин, байр, хажуу өрөөг хөлсөлж амьдарч байна вэ?

-Одоогоор яаманд нэгтгэсэн тоо байхгүй. Дүүргүүдэд ойролцоо тоо байгаа байх. Хүн ам, орон сууцны тооллого хүний томуугийн өвчлөлөөс болж жилээр хойшлогдсон. Тооллогоор орон сууцны хангамж ямар байгаа талаарх судалгаа гарна. 2015 он гэхэд хүн амынхаа 30 хувийг орон сууцаар хангах зорилт тавьж байгаа. 2002 онд орон сууцны хангамж 22 хувьтай байсан. Гэтэл 2005 1 онд энэ тоо буурсан байсан. Энэ нь жилд нийлүүлэгдэж байгаа орон сууцны тоо, шинэ гэр бүл бүлийн тоо зөрүүтэй байгаатай холбоотой. Эрэлт ихэсч байхад орон сууцны нийлүүлэлт бага байсан учраас үнэ хөөрөгдсөн.

-Эхний ээлжинд хэчнээн түрээсийн сууц барих шаардлагатай вэ. Энэ талаар тооцоолсон зүйл байгаа юу?

-Эхний ээлжинд 2500-3000 байх шаардлагатай. Түрээсийн байр 2-4 ам бүлтэй өрх амьдрахад тохиромжтой дунд зэргийн хоёр өрөө байхад л болно. Гэхдээ түрээсийн сууцыг нэг дор хуарангийн хэлбэрээр барих нь тохиромжгүй.

-Гадны улсын түрээсийн байрны төлбөр хэд байдаг вэ?

-Дунджаар 30 ам.доллар байдаг. Тэгэхлээр манайд 60 мянган төгрөг байхад болно. Ер нь түрээсийн сууцны төлбөрийг ч аль болох бага тогтоовол сайн байдаг.

-Орон нутагт түрээсийн сууц байх хэрэгтэй гэж үздэг хүн олон байдаг. Орон нутагт барихад хөрөнгө их зарцуулагдах уу?
-Орон нутгийн мэдэлд түрээсийн байр байх хэрэгтэй. Наад зах нь нарийн мэргэжлийн боловсон хүчин гэрээгээр ажиллуулахад байлгах байр хэрэг болдог.

Б.Мягмансанж

Барилгын салбарт авлига нүүрлэжээ

2009 оны 12-р сарын 22 Нийтэлсэн БАТ
Сонгогчдын эрх ашгийг хамгаалах "Урагш дэвших" холбооноос "Барилгын салбарт авлига, хээл хахууль газар авч буй талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тус салбарт авлигыг бат бөх орших нөхцөлийг бүх шатны эрх бүхий албан тушаалтнуудын ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэдэггүй, албан тушаалаа урвуулан ашигладаг зэргээр бүрдүүлдэг гэнэ. Тухайлбал, Газрын алба, Мэргэжлийн хяналтын алба, Барилга хот байгуулалтын яам, Барилга ашиглалтад хүлээж авах комиссынхонд илүү их авлига үүрлээд байгаа аж. Эдгээр байгууллага, албан тушаалтнууд ажлаа хариуцлагатай, шударгаар биелүүлдэггүйгээс зөвшөөрөлгүй газарт зах замбараагүй ямар ч төлөвлөлтгүй, иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчин, өнгө үзэмж, шаардлага хангахгүй барилга нэртэй хятадын чанар муутай барилгын материалын цуглуулга олширч байна хэмээн "Урагш дэвших" холбооны тэргүүн Х.Сувд ярив. Түүнчлэн барилгын салбарт хяналт шалгалт сул байдгаас захиалагч, хөрөнгө оруулагч, оршин суугчдын эрх ашгийг ихээхэн хохироож байгаа барилга гүйцэтгэлийн компаниуд олон байгаа аж. Иргэдэд захиалсан хугацаанд байрыг нь хүлээлгэн өгч ашиглалтад оруулалгүй хохироодог. Гэсэн хэдий ч гэрээгээ зөрчин барилгын материалын үнэ нэмэгдсэн гэж шалтаглан ханшаа өсгөдөг байна. Мөн барилгын зураг төслийн дагуу орчны тохижилтыг хийдэггүй. Нэгэнт баригдаж дууссан барилгад оршин суугчид нь амьдарч байхад дур зоргоороо, давхар нэмж барих, нэг барилга барих газрын зөвшөөрлийг ашиглан хэд хэдэн барилга барьдаг байна. Газрын зөвшөөрлөө авсны дараа барилга эхлэх зөвшөөрөл өгөх байтал ямар ч газрын зөвшөөрөлгүй байхад барилгаа барьж эхлэх эрх олгодог аж. Энэ мэтчилэн тоо томшгүй зөрчил дутагдал гаргаж хууль зөрчиж байхад дээр дурьдсан эрх бүхий зөвшөөрөл олгодог хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд хариуцлага тооцдоггүй нь авлига хээл хахуульд автсаны шинж хэмээн "Урагш дэвших" холбооныхон үзэж байсан. Түүнчлэн Гүйцэтгэх гэрээгээр, иргэдийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгыг, банк, санхүүгийн байгууллагад, өөрийн хөрөнгөөр барьж буй мэт хуурамч материал бүрдүүлэн тэдний байрыг барьцаалан зээл авч, оршин суугчдыг байрандаа ороход зээлийг барагдуулаагүй учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгохгүй 2-3 жил хүлээлгэж байгаа тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Хууль зөрчиж иргэдийг ихээхэн хохироож буй барилга гүйцэтгэлийн компани одоогоор 10 байгаа аж. Үүнээс "Авзага трейд" ХХК нь хамгийн их асуудал үүсгэн иргэдийг их хэмжээгээр хохироосон байна. Тус компанийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 10 дугаар байр чанарын шаардлага хангаагүй баригдсан гэнэ. Оршин суугчид ороод cap ч болоогүй байхад шал нь доороосоо товойн хөөж эхэлсэн аж. "Авзага трейд" мөнгө нэмж нэхжээ Энэ талаар оршин суугч Ж.Нямсүрэнгээс цөөн асуултад хариулт авсан юм. -Та байрныхаа гэрчилгээг авч чадаагүй байгаа гэв үү? -Би өнгөрсөн тавдугаар сарын 26-нд хүчээр шахуу байрныхаа түлхүүрийг авсан. Түүнээс хойш байрныхаа гэрчилгээг авах гэж "Авзага трейд" ХХК-ийн захирал Н.Мэнд-Амартай холбогдох гээд утас руу залгахаар утсаа салгачхаад байгаа юм. -Ямар учраас та байрныхаа түлхүүрээ хүчээр авахад хүрэв. Төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүй байсан юм уу? -Би "Авзага трейд" ХХК-д 2007 онд 33 мянган ам.доллар өгөөд байрны гэрээ хийсэн. Би тэр үед гадаадад ажил хийж байсан юм. Тэгээд өнгөрсөн хавар гэрээ ёсоор байраа авах гэтэл надаас барилгын материалын үнэ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр 23 сая төгрөг нэмж тушаахыг шаардсан. Барилгын материал үнэ хэчнээн нэмэгдсэн ч гэсэн ингэж нэмэгдэх учиргүй. Зарим хүний хэлж байгаагаар "Авзага трейд" ХХК-нд ажилладаг мөн ойрын хамаатан хүмүүст байраа хямдралтай өгөөд, харин гэрээ хийсэн хөндлөнгийн хүмүүсээс нэмэлт мөнгө авах болсон гэдэг юм. Байрны түлхүүрийг өгөхдөө дээрх мөнгийг өгөхийг шаардсан. Иймд би аргагүйн эрхэнд 23 сая төгрөг өгнө гэж гарын үсэг зурж, түлхүүрээ авсан. Харин дараа нь би мөнгө нэмж төлөхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл "Авзага трейд" ХХК намайг шүүхэд өгсөн юм. Удахгүй анхан шатны шүүх хурал болно. Би өмгөөлөп хөлслөж авсан. Өмгөөлөгчийн хэлснээр бол нэмэлт мөнгө өгөх ёсгүй юм гэсэн. -Танай байр чанар муутай баригдсан гэж сонссон. Энэ талаар? -Шинээр ашиглалтад орсон байр гэхэд хаалга, цонх нь түгжээгүй байсан. Мөн ороод удаагүй байтал ариун цэврийн өрөөнд ус алдаж эхэлсэн. Одоо ч гэсэн үе үе ус алддаг. Герман паркетан шалтай гэсэн боловч урд хөршийн хуурамч материалаар хийсэн байгаа. Ө.Ядамсүрэн

Иргэд түрээсийн сууц баригдахыг хүлээж байна

2009 оны 12-р сарын 21 Нийтэлсэн БАТ

Улаанбаатар хотыг анх 500 мянган хүний даацтайгаар төлөвлөж байсан. Гэсэн ч одоо төлөвлөгдсөнөөсөө хоёр дахин их ачаалал үүрч байна. Энэ нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж чадаагүйтэй холбоотой. Сая гаруй хүн амтай нийслэл хотын тулгамдсан асуудлуудын тэргүүнд хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, хог хаягдал бичигддэг. Тэгвэл Улаанбаатар хот руу чиглэх хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, агаарын бохирдлын ихэнх хувийг бий болгож байгаа гэр хорооллын өрхийг бууруулах гарц байгааг дуулгах гэсэн юм. Энэ нь түрээсийн орон сууц. Энэ нь бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны асуудлыг шийдэх гарц яах аргагүй мөн. Гадны олон улс түрээсийн сууцуудын төрөл хэлбэрийг орон сууцны хангамжийн нэг хэсэг болгон ашигласан байдаг. Мөн бага, дунд орлоготой иргэдээ орон гэртэй байлгах төрийн бодлогын нэг байсаар ирсэн. Гадны иргэдийн заримынх нь амьдрал түрээсийн сууцнаас эхэлж, үр хүүхэдтэй болохоороо хувийн хауст амьдрана. Хүүхдүүд нь насанд хүрч, хоёулхнаа үлдсэн эцэг эх, хань ижлээ мөнх бусаар алдсан иргэд нөгөөх түрээсийн сууцандаа эргэн ирдэг аж. 2005 онд "40 мянган орон сууц" хөтөлбөр батлахад сарын тогтмол орлогын эх үүсвэргүй иргэд, залуу гэр бүлд зориулж түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгох зорилт тусгагдаж байсан. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд дээрх зорилт хэрэгжсэнгүй. Уг нь улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр зах зээл дээр баригдсан орон сууцнаас худалдан авах, шинээр барих зэргээр түрээсийн орон сууц бий болгох арга зам байсан. Тус зорилт "40 мянган орон сууц" хөтөлбөрт тусгагдсан ч хөрөнгийн асуудлыг шийдэж өгөөгүй нь одоог хүртэл хэрэгжихгүй байгаагийн шалтгаан болжээ. Тус хөтөлбөр ирэх оноос "100 мянган орон сууц" төсөл болж үргэлжилнэ. Гэр хорооллын иргэдийн газрыг чөлөөлүүлж барилга угсралтын ажил дуусах хугацаанд хаана байлгах нь шийдэгдээгүй хэвээр байгаа. Тэгвэл тус төсөл хэрэгжиж дуустал иргэдийг байлгахад ч түрээсийн орон сууц чухал үүрэг гүйцэтгэх юм. Нийслэлийн төвийн хэсэгт өмчилж авах газар байхгүй болоод хэдэн жилийг ардаа орхилоо. Малаа зуданд үхүүлж амьдрах аргагүй болсон малчид үерийн далан, өндөр хүчдэл, оршуулгын газартай хаяа нийлүүлэхээс өөр аргагүй байдаг. Хэдий зөвшөөрөлгүй газар бууж болохгүйг мэддэг ч хотын захад цахилгаангүй, нийтийн тээвэр хүрдэггүй газарт очихыг үл хүснэ. Хэрэв түрээсийн орон сууц өнгөрсөн дөрвөн жилийн дотор үе шаттайгаар барьж ашиглалтад оруулсан бол хориглосон газарт буусан өрх, залуу гэр бүл, хажуу өрөө хөлсөлдөг иргэд, хашаа байшин түрээсэлдэг иргэдийн тодорхой хувийн орон сууцны асуудлыг шийдэх байсан биз. Нөгөөтэйгүүр, сургууль төгсөгчдийн ихэнх нь орон нутагт очиж ажиллахаас татгалзан мэргэжлийн бус хөдөлмөр эрхэлдэг. Энэ нь орон нутгийн хөгжил, амьдрах таатай орчин байхгүйтэй холбоотой байдаг. Тиймээс түрээсийн орон сууцыг зөвхөн нийслэлд бус аймгийн төвүүдэд баривал сургууль төгсч байгаа залуу мэргэжилтнүүдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Дээрх олон асуудал түрээсийн орон сууц барих хангалттай шалтгаан болно. Төрөөс үүнд анхаарлаа хандуулж бага, дунд орлоготой иргэдээ дэмжинэ гэдэгт найдаж байна. Б.Мягмансанж

Гэр хорооллын цахилгаан байс хийгээд хэлбэлздэг. Үүнээс болж иргэдэд багагүй хүндрэл учирч байна. Саяхан Баянгол дүүргийн XVI хороонд тогны хүчдэл ихэссэний улмаас оршин суугчдын цахилгаан хэрэгсэл шатаж, багагүй хохирол учирчээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүрэгт дээрхтэй адил явдал болсон байна. Тогны хэлбэлзлийн улмаас цахилгаан бараа нь шатахад иргэд хаана хандаж хохирлоо барагдуулах талаар сайн мэддэггүй. Ингээд хугацаа алдаж явсаар байгаад эцэстээ хохироод үлдэх нь олонтаа.

Зарим хүн цахилгаан бараагаа даатгуулсан тохиолдолд л хохирлоо барагдуулах боломжтой гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Үүнээс гадна цахилгаан бараагаа шатаалгасан иргэд холбогдох газруудад хандахад хууль журам сайтар судлаагүйг нь далимдуулж "чулуу хөөлгөсөөр" эцэстээ хохирлыг нь барагдуулдаггүй байна.

Энэ мэтээр тогны хэлбэлзлийн улмаас эд материалаараа хохирсон олон тохиолдол байдаг. Айлууд өдөрт хөргөгч, цахилгаан тогоо, зурагт зэрэг хэрэгслээ тогтмол хэрэглэдэг. Иймээс цахилгаан хэлбэлзсэн тохиолдолд дээрх төрлийн хэрэгсэл шатах магадлал өндөр байдаг аж. Эдгээр цахилгаан хэрэгсэл нь хаана үйлдвэрлэсэн, овор хэмжээ зэргээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байна. Тухайлбал, Хятад улсад үйлдвэрлэсэн зурагт 50-150 мянган төгрөг байхад "LG", "Panasonic" зэрэг брэндийн телевизорууд 300 мянган төгрөгөөс дээш байдаг. Иймд бид иргэдэд цахилгааны хэлбэлзлээс шалтгаалж хохирол амссан тохиолдолд хаана хандах, энэ талаар ямар журам байдаг тухай мэдээлэл хүргэхийг зорилоо.

Эхлээд тогны хэлбэлзэл болсон дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг зорьсон юм.

Баруун түгээх төв иргэдийн хохирлыг барагдуулах ёстой
(Баянгол дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн н.Тунгалаг)

-Танай дүүргийн XVI хороонд хүчдэл ихэссэний улмаас айлуудын цахилгаан хэрэгсэл шатсан гэх гомдол манай сонины редакцид ирсэн. Танайд гомдол, санал ирсэн үү?
-Иргэд ирж өргөдлөө өгч байгаа. Одоогийн байдлаар дөрөв, таван өрхийн гомдол ирчихсэн байна. Өглөө хэдэн гомдол ирсэн.

-Энэ тохиолдолд хариуцлагыг нь хэн үүрэх вэ, Иргэдэд учирсан хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?
-Тусгай комисс цахилгааны хүчдэл яагаад ихэссэн талаарх шалтгааныг тогтоосон. Манайд өнгөрсөн даваа гарагт 14.00 цагийн үед дуудлага ирсэн. Ингээд цагийи дараа очиж шалгалт хийсэн. Үүнд "Баруун түгээх төв" буруутай нь тогтоогдсон. Иймд тэд иргэдийн хохирлыг барагдуулахаар болсон.

-Юунаас болж хүчдэл огцом өссөн юм бол, ийм тохиолдол цөөнгүй гардаг гэсэн?
-Шитний боолт суларсан. Нойл нь холбогчоосоо хөндийрснөөс болсон гэж тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл, ачаалал нь ихэссэнээс кабельдаа гэмтэл гарсан гэсэн үг. Одоогоор 16 метрийн урттай шинэ кабелийн утсаар сольсон.

Хохирол барагдуулна гэсэн, гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй
Ямартай ч иргэдийн хохирлыг "Баруун түгээх төв" барагдуулах ёстой гэсэн хариултыг холбогдох газраас өглөө. Тэгвэл иргэд дээрх га-зар хандаж, хохирлоо барагдуулж байгаа эсэх талаар цахилгааны хүчдэл ихэссэн дүүргийн иргэдтэй уулзахыг зорилоо. XVI хорооны оршин суугч Б.Пүрэвдоржтой уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан юм.

-Хэдэн цагийн үед цахилгааны хүчдэл ихэссэн бэ?
-Өглөө 08.00-11.00 цагийн үед тог тасарсан юм. Тэгээд орой ирэхэд цахилгаан хэрэгсэл шатчихсан байсан.

-Тог тасрахын өмнө хүчдэл нь ихэссэн гэсэн?
-Тийм ээ. Тасархаас өмнө тог их хүчтэй ирээд унтарсан.

-Танай ямар цахилгаан бараа шатсан бэ?
-Хөргөгч, пийч, ахуйн хэрэгцээний цахилгаан хэрэгсэл бүгд шатсан. Тухайн үед залгаатай байсан учир шатчихсан.

-Нийт хичнээн төгрөгийн хохирол учирсан бол, тооцож үзсэн үү?
-Сайн мэдэхгүй байна. Хөргөгч л гэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн. Бүгдийг нь тооцвол нэлээд өндөр тоо гарах байх.

-Танайхаас гадна хичнээн айл хохирсон бэ?
-Арав гаруй айл байх шүү.

-Холбогдох байгууллагууд нь ирж шалгаж үзсэн үү?
-Бид холбогдох газар нь хандсан. Гэхдээ манайхаар орж ирээгүй. Ойр хавийн айлуудаар орж шалгасан гэсэн.

-Хохирлыг хэзээ барагдуулна гэсэн бэ?
-Барагдуулна л гэж хэлсэн. Хэзээ гэдгийг тодорхой хэлээгүй.

-Гэмтэл нь хаанаа гарсныг мэдсэн үү, шалтгааныг нь мэдэж байж хэнд хандахаа мэднэ шүү дээ?
-Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хохирол барагдуулах байх. Өнөөдөр өргөдлөө аваачиж өгсөн.

-Өргөдлөөс өөр юу шаардаж байна вэ?
-Шатсан цахилгаан барааны зураг авахуулдаг гэж байсан.

-Зургаа авахуулсан уу?
-Үгүй. Ирж авдаг гэсэн. Утасны дугаар тэмдэглээд л явсан.

-Зарим хүн цахилгаан хэрэгслээ даатгуулсан тохиолдолд л хохирлыг барагдуулдаг гэж ойлгоод байна. Энэ талаар та ямар ойлголттой байна вэ?
-Мэдэхгүй байна. Манайх цахилгаан хэрэгслээ даатгуулаагүй шүү дээ. Ер нь цахилгаан бараагаа даатгуулдаг айл өрх их ховор байх.

-Ер нь та хохирлоо хэрхэн барагдуулах талаар дүрэм журам хэр судалсан бэ, энэ талаар мэдээлэл байна уу?
-За даа, мэдээлэл маруухан гэж болно. Өглөө ажилдаа гараад, орой л орж ирдэг болохоор тэр болгоныг судлаад, хараад суух цаг зав хомс байх юм.

Зөвхөн эрчим хүчний байгууллагыг буруутгаад байж болохгүй
Дээрх ярианаас ажиглахад иргэд цахилгаан бараа нь тогны хүчдэл ихэссэнээс болж шатсан тохиолдолд хэнд хандах, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэддэггүй бололтой.

Түүнчлэн, тухайн хорооны зарим иргэнээс энэ талаар тодруулахад ихэнх нь хэнд хандахаа сайн мэдэхгүй хэмээн хариулж байсан юм. Нөгөөтэйгүүр, дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төв болон холбогдох газрууд энэ талаар хангалттай мэдээлэл өгдөггүй байна. Энэ нь хэрэглэгчийн мэдлэггүйг далимдуулж хохирлыг нь барагдуулахгүй байх сонирхолтой байдаг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байв. Иймээс бид цахилгааны хүчдэл ихэссэний улмаас хохирол амссан тохиолдолд ямар дүрэм журам үйлчилдэг талаар Эрчим хүчний зохицуулах газраас тодруулахаар явлаа. Тус газрын мэргэжилтнээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Цахилгаан хэрэгслээ шатаалгасан айл өрх, албан байгууллага ямар байгууллагад хандах ёстой байдаг вэ?
-Эхлээд буруутай этгээдийг нь тогтооно. Ерөнхийдөө "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компанийн захиралтай уулзвал тодорхой хариулт авч чадна. Ер нь хэрэглэгчийн гомдлыг бүрэн шийдэх ёстой.

Хэрэв байцаагчийн буруугаас болж хэрэглэгч хохирлоо барагдуулж чадаагуй бол байцаагчийг торгох арга хэмжээ авна. Харин хэрэглэгч өөрийн буруугаас хохирол амссан бол тухайн хүн өөрөө хариуцна.

-Энэ талаар ямар журам байдаг вэ?
-Эрчим хүчний тухай хуулийн тавдугаар бүлгийн 30 дугаар зүйл, хэрэглэгчийн эрх, үүрэгт зааснаар "Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх" эрхтэй гэж байдаг.

Мөн заавал шугам сүлжээнээс гэлтгүй иргэдийн буруутай үйл ажиллагаа ч байдаг. Тухайлбал, трактораар газар шорооны ажил хийж байхдаа кабель гэмтээдэг. Үүнээс болж янз бүрийн гэмтэл, доголдол гарна. Тухайлбал, хэт богино долгион үүсч, цахилгаан огцом өсөх явдал байдаг. Иймээс бурууг зөвхөн эрчим хүчний байгууллагад өгч болохгүй. Тийм болохоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын тусгай комисс ажиллаж буруутныг тогтоодог.

-Хууль, журмаа мэдэхгүй байгаа хэрэглэгчид мэдээлэл хаанаас авч болох вэ?
-Ханган нийлүүлэгч байгууллага, хэрэглэгч хоёрын дунд хийсэн цахилгааны гэрээний дэвтэр гэж байдаг. Түүн дээрээ бүгдийг нь нарийвчлаад заачихсан байгаа. Мөн www.era.energy.mn гэсэн вэб сайтаас харж болно. Энэ сайтад бүх хууль, журам нь дэлгэрэнгүй байдаг.

24 цагийн дотор өргөдлөө өгөх хэрэгтэй
Хэдийгээр цахилгааны гэрээний дэвтэрт бүх зүйлийг тодорхой бичсэн байдаг гэх боловч иргэдэд ийм дэвтэр байх нь ховор аж. Энэ талаар XVI хорооны оршин суугчид ярьж байсан юм. Түүнчлэн, тус дүүрэгт түрээсийн байр хөлсөлж амьдардаг өрх олон байдаг. Тэд түрээслэгчээрээ дамжуулан цахилгааны төлбөрийн тооцоогоо хийдэг тул дэвтэр байдаггүй аж. Эрчим хүчний зохицуулах газраас биднийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компанийн удирдлагуудтай уулзахыг зөвлөсөн тул тийшээ явлаа. Ингээд тус компанийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Д.Доржсүрэнтэй уулзав.

-Хэрэглэгчид цахилгаан хэрэгслээрээ хохирчихоод хаана хандахаа мэдэхгүй байх тохиолдол олон байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Техникийн шаардлагаар, хөндлөнгийн ажил үйлчилгээг буруу хийснээс шалтгаалаад гэмтэл гардаг. Үүнээс үүдэлтэйгээр хэрэглэгчдийн цахилгаан хэрэгслүүд гэмтдэг. Иргэд хамгийн түрүүнд манай байгууллагад хандах ёстой. Дүүрэг бүрт хэрэглэгчдэд үйлчлэх төв гэж бий. Уг байгууллагад хохирлынхоо хэмжээг бичээд, өргөдлөө 24 цагийн дотор өгөх хэрэгтэй. Тухайн байгууллага нь холбогдох газар өргөдлийг хүргэж өгнө. Өргөдлийг хүлээн авснаас хойш техникийн гэмтэл саатлаас болсон уу, эсвэл хэн нэгэн буруутай этгээд байгаа эсэхийг нь тогтооно. Тэгээд холбогдох нэгжүүд рүү нь өгдөг. Тухайлбал, манай байгууллагын буруугаас болж цахилгаан хэрэгсэл гэмтсэн бол тухайн харъяаллаас хамаараад Баруун, зүүн түгээх төв буюу техникийг хариуцсан газарт гомдлыг шилжүүлдэг. Жишээлбэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт дээрх хэрэг гарсан бол Зүүн түгээх төвд мэдэгддэг. Ингээд шалгаж үзээд манай байгууллагын буруугаас болсон байвал тухайн хүмүүстээ хам-тарч акт үйлддэг. Сүүлд нь өргөдлийн дагуу гэмтсэн хэрэгслийн жагсаалтыг үздэг. Жишээлбэл, хөргөгч шатсан байвал тухайн хөргөгчний ямар эд анги нь шатсан байна вэ гэдгийг оношилно. Тэгэхгүй хөргөгч шатлаа гэхэд нь шинэ хөргөгч авч өгнө гэсэн үг биш. Тухайн цахилгаан хэрэгсэл дотроо олон эд ангиудтай байгаа. Үүнийг нь нарийн мэргэжлийн комисс нь шалгадаг. Тэгээд тухайн шатсан эд ангийг нь сольж өгдөг.

Сүүлд Чингэлтэй дүүрэгт гарсан цахилгааны хүчдэл манайхтай огт холбоогүй. Хотын хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж байсан компани шугам шилжүүлэхдээ цахилгаан эрчим хүч угсралтын ажлыг буруу хийс-нээс цахилгааны хүчдэл ихэссэн байна лээ. Хотын хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй байгууллага нь эрчим хүчний хууль дүрмийн дагуу ажиллах ёстой. Тэнд группын болон мэргэжлийн мончер, инженер бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллага үйл ажиллагаа явуулах ёстой.

Энэ байгууллагууд нь ажлаа "ба, бэ"-гүй мэдэж байх ёстой байдаг. Гэтэл эдгээр байгууллага нь хоёр галтай утсыг нэг нь нойль паз байна гэж андуурч залгаад хүчдэлийг ихэсгэсэн байсан. Тиймээс тухайн байгууллага хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт гарсан тогны хүчдэлийн улмаас 45 айл хохирсон байсан. Үүнийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар зарласан тендерт шалгарсан "Дэд өртөө" компани гүйцэтгэж байсан. Цахилгааны утсыг буруу нийлүүлснээс хүчдэл ихэссэн. Асуудал тодорхой байхад булзаж болохгүй.

-Цахилгаан хэрэгслийнхээ эд ангийг солиулж, засууллаа ч санаанд нь нийцэхгүй, дутуу дулимаг юм байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд яах вэ?
-Эд зүйлээ засуулсан ч сэтгэлд нь нийцэхгүй, дутуу засчихлаа гэж үзэж байгаа бог. Улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж болно. Гэхдээ хууль дүрмийнх нь дагуу тусгай комисс хамтарч ажиллаж байгаа болохоор дээрх бэрхшээл тэр бүр гараад байдаггүй.

-Иргэдийн дунд тухайн цахилгаан хэрэгсэл даатгал-гүй байвал хохирлыг барагдуулахгүй гэх ойлголт их байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Би дээр дурьдсан, хэн буруутай этгээд нь төлнө. Түүнээс биш даатгалтай, даатгалгүй гэдгээр нь шалтаглаад төлөхгүй гэсэн юм байхгүй. Даатгал гэдэг бол хувь хүний эрхийн асуудал шүү дээ.

-Захын гэр хороололд тог их хэлбэлздэг. Үүнээс шалтгаалж эд материалаараа хохирох нь олон байна. Ер нь захын хорооллын айлуудын тог яагаад муу байдаг юм бол оо?
-Олон хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, нийслэлчүүдийн цахилгааны хэрэглээ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Энэ нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Орон нутгаас шилжин ирж суурьшиж байгаа иргэд цахилгаантай болно гэвэл бид хаах эрхгүй. Нөгөөтэйгүүр, хөдөө орон нутгаас шилжин ирсэн өрх буусан газрынхаа ойролцоох нэг айлын утаснаас тог авдаг. Үүнээс шалтгаалж цахилгааны дамжуулах хүч муудна шүү дээ. Энэ асуудалд төр засгийн зүгээс тодорхой хэмжээнд анхаарч байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар зарим асуудлыг шийдэж байна. Хамгийн сүүлд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, олон станц баригдлаа. Үүний хүчээр олон айл, өрхийн цахилгааны хүчдэл сайжирч байна. Гэхдээ шилжилт хөдөлгөөн байсан цагт дээрх бэрхшээл ундарсаар байх болно. Мөн төлбөрийн чадвар муутай айл, өрхүүд зөвшөөрөлгүйгээр тог хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, тог хулгайлдаг. Энэ нь ч мөн нөлөөлж байна.

-Таны ярьж буйгаар тогны хүч муудаж буй нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой юм байна. Гэхдээ нэг газар удаан суурьшиж байгаа айлын тогны хүч муу байдаг. Гэрлээ асаачихсан байхад лаа асаасан юм шиг байдаг. Мөн угаалгын машин, компьютероо асаахаар тог нь дийлдэггүй. Ийм бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ийм тохиолдол байгаа. Манайд өргөдлөө гаргаж өгөх хэрэгтэй. Мөн тендерт шалгарсан байгууллагуудад тогны чанарын асуудал хамаарна.

-Хуульд ханган нийлүүлэх байгууллага нь бүтээгдэхүүнээ бүрэн өгөхгүй бол төлбөрөөс тодорхой хувийг хасна гэж заасан байдаг. Гэтэл тогны хүч муу байгаа өрхүүд цахилгааны төлбөрийг бүрэн төлж байна?
-Хэрэв гомдолтой иргэн байвал хандаж болно. Бид шуурхай шийдвэрлэж өгнө. Мөн шаардлагатай зөвлөгөөг ч биднээс аваарай.

Т.Дашмаа
УИХ-ын баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд "Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа болон цаашид авах арга хэмжээний тухай" сэдвээр мэдээлэл хийв.

Агаарын бохирдол нь гэр хорооллын 169 мянган айл өрхийн хэрэглэж буй зуух (50.0%), дулааны цахилгаан станцууд (6.0%), 137 мянган авто тээврийн хэрэгсэл (20.0%) болон 1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын халаалтын зуух (10.0%), шороон зам, баригдаж буй барилга байгууламж зэрэг бусад эх үүсвэр (17 %) -ээс үүсч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд "бохирдуулагч нь төлөх" зарчмыг хуульчлан тогтоосон. Харин хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, нийслэл хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, цэвэр түлшний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан аж. Тиймээс уг асуудалтай холбогдуулан дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Мөн агаарын бохирдлыг хянах, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор дулааны цахилгаан станц, автомашины утаанд тавигдах зохистой шаардлагын дээд хязгаарыг тогтоосон хэд хэдэн шинэ стандартыг батлан мөрдүүлсэн байна.

Мянганы сорилтын сангийн компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй төмөр замын төсөлд зарцуулах тусламжийн хөрөнгийг өөр төсөлд шилжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас АНУ, Мянганы сорилтын корпорацитай яриа хэлэлцээр хийсэн аж. Энэ дагуу хоёр цогц төслөөс тус сан нь Салхин эрчим хүчний парк байгуулах төслийг онцлон дэмжсэн байна. Харин уг төслийн саналыг өнгөрөгч сарын 17-ны өдөр хөрөнгө оруулагчдын хорооны уулзалтаар хэлэлцэн 47,2 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэжээ.

Улаанбаатарт 200 квт-аас дээш 180 уурын зуух байгаагаас 2007 оноос хойш төсвийн хөрөнгөөр 11 уурын зуухыг бүрэн шинэчилж, 11 зууханд урсгал засвар хийсэн. Мөн 2007 оноос хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр 10 уурын зуухыг шинэчилснээс 2009 онд гурван зуухыг шинэчилжээ. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ онд зургаан зуух шинэчилж, 10 зууханд урсгал засвар хийж гүйцэтгэсэн байна.

Гэр, сууцны дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэхэд нийцүүлэн "Гэрийн шинэ төрлийн дулаалга"-ыг нийслэлийн 700 гаруй айл өрхөд нийлүүллээ.

Хот доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэл ашиглаж байх тухай асуудлыг зохицуулж 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Умард дэд станцын трансформаторын өргөтгөлийн ажил хийгдэж Монгол Улсыг хөгжүүлэх сангаас найман тэрбум төгрөгийн хөрөнгө гаргахаар төсвийн тодотголд тусгасан байжээ. Үүнээс хотын найман дүүрэгт 15 мянга гаруй айл өрхийн цахилгаан хүчдэлийн уналтыг сайжруулах, цахилгаан сүлжээнд холбох ажлыг хийж ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгааг Ерөнхий сайд онцлон хэлж байв.

Түүнчлэн "Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр"-ийн нэгдүгээр үе шатанд баригдах инженерийн дэд бүтэц, барилгажилтын ажлыг эрчимжүүлэхээр БНХАУ-аас 300,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Үүнээс "Орон сууцны VII хороолол", "Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчмын хороолол"-ын инженерийн шугам сүлжээнд 40,0 сая ам. долларыг, "Орон сууцны XIV хороолол", "Орон сууцны VII хороолол"-д орон сууц барих ажилд 60,0 сая ам. Долларыг тус тус зарцуулахаар шийдвэрлээд байна. Харин нийслэлийн агаарын бохирдлын байдалд бүрэн хэмжилт хийхийн тулд суурин харуулын цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй.

Монгол Улсыг хөгжүүлэх сангаас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нийт 8,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөөс 2009 оны эцсийн байдлаар 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний тухай зарим зүйлийг тодруулсан. Тухайлбал, нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэж байгаа 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрх юм. Тиймээс иргэдээс хамааралтай байгаа агаарын бохирдлыг цаашид зөвхөн төрийн байгууллагууд дангаараа ажиллах бус олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжийн санаачлагыг өрнүүлэх, тэднийг урамшуулан дэмжих зөв зохистой арга хөшүүргийг буй болгон хэрэгжүүлэхээр ажиллах гэнэ.

Ийнхүү Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд, А.Тлейхан, Ц.Цэнгэл, С.Оюун, Ц.Батбаяр, Д.Ганхуяг нарын гишүүд асуулт тавьж, Засгийн газрын холбогдох гишүүдээс хариулт авлаа.

О.Сэлэнгэ
Улаанбаатар хот жил бүр хог, утааны асуудлаа шийдэж чадалгүй амнаас ам дамжин яригдсаар байдаг билээ.

Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг хогны асуудлаа шийдэж чаджээ. Тус дүүргийн "Хог хаягдлын менежментийг сайжруулах" нь удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд СХД-ийн Засаг даргын орлогч Р.Хадбаатар, тус дүүргийн 25 дугаар хорооны Засаг дарга Б.Мөнхцэцэг, СӨХ-ны гүйцэтгэх захирал П.Содномдорж зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Засаг даргын 2009 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 50 тоот захирамжаар "Хоггүй хороо, цэвэр гудамж" аяны ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Тус аяныг эхлүүлэхэд гурван хороо хоггүй, 21 хорооны нутаг дэвсгэрт 127 хог хаягдлын цэг үүсээд байсан аж. Харин одоогоор 10 хорооны 13 цэг хогтой байгаа юм. Энэ нь хүн ам суурьшсан нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь хоггүй болсон гэсэн үг юм. 11 дүгээр хорооны хогыг зургаан сая төгрөгөөр цэвэрлэсэн ч хэд хоногийн дараа эргээд хог үүссэн байсан тул хог цэвэрлэх   нь   чухал биш, хог хаяулахгүй байх нь чухал гэж үзжээ.

Ингээд айл өрх, албан байгууллага бүртэй хог тээвэрлэх гэрээ байгуулж, орчныг цэвэр байлгах талбайг нарийн зурагжуулан, тээвэрлэх өдөр цагийг тодорхой зааж өгсөн хураамжийн дэвтэр хөтлүүлжээ. Мөн төлбөрөө төлөөгүй айлын хогийг нэг, хоёр удаа төлбөргүй авахад дараа сараас нь хогны төлбөрөө бүрэн хийдэг болсон байна. Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэхээр айл өрх бүрээс жилд нэг удаа 1000 төгрөгийн хураамж авч, хог хаяж болзошгүй газруудаар эргүүл хийх, цэвэрлэгээнд ажилласан сайн дурын иргэдээ цалинжуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Нийслэлийн хогны асуудлыг зөв менежментээр зохион байгуулж чадвал хогноос салах нь асуудал биш бололтой. Мөн нийслэлийн шилдэг СӨХ-оор Сонгинохайрхан дүүргийн "Москва" хорооллын "Кремль" СӨХ, шилдэг хороогоор тус дүүргийн 25 дугаар хороо шалгарсан байна.

Т.Дашмаа

Утааг бид, биднийг утаа идэж байна

2009 оны 12-р сарын 18 Нийтэлсэн БАТ
Зайтайхан газраас нийслэлийг єглєє харахад хєвєнтэй хар дээврээр бvгээчихсэн юм шиг хав хар. Хоолой хорсгоно. Нvднээс єєрийн эрхгvй нулимс цувна. Орой тийшээ бол уулын мананд тєєрчихсєн юм шиг, урдах газар бvдэг бадаг харагдана. Улаан хоолой дээр бәен бєєн юм тойглон тээглэнэ. Уушигаа урагдтал хєхvvлж ханиалгана. Нус нулимс бас л єєрийн эрхгvй савирна. Салхигvй зарим єдєр 32-ын тойрог 100 айл, Олон улсын худалдааны тєв, Дарь эх, Баянхошууны орчимд яваа тээврийн хэрэгслvvд зvсэрсэн бороонд яваа юм шиг утаан дотор гэрлээ асаачихсан давхилдана. Ємссєн хувцас утаа тортогны эсэнд идvvлж угаадаснаас гаргаад авчихсан юм шиг бvрсийнэ. Энэ ч яахав. Уушгины гурвансудас л тасарчихаад байгаа юм шиг зовооно. Энэ утаа, хорт хий, угаар юунаас болж жилээс жилд нэмэгдээд байна.

Хаанаас уугиад байна?
2000 онд нийслэлд 82.597 айл єрх гэр хороололд байсан. Єнєєдєр гэр хороололд 144.5 мянган єрх амьдарч аж тєрж сууна. Есєн жилийн дотор гэр хороололд 61.900 айл єрх шинээр нэмэгджээ. Ихэнх айл єрх євєл хавар нvvрсээр галаа бадрааж гэр байшингаа дулаацуулна. Нэг тонн нvvрс шатаахад 0.0039 тн угаарын хий, 0.0067 тонн хvхэрлэг хий, 0.0119 тонн азотын исэл болон хорт бодис ялгардаг. Жилдээ эдгээр айлууд 722.5 мянган тонн нvvрсийг хорт хий утаа болгон нийслэлээ утаагаар утаж байна. Дээшээ гарсан яндантай айлууд нийслэлдээ утаан дээвэр тавьж байхад доошоо яндантай машин техник ямар хорт бодис хєнєєл тарьж байгаад бас нэг тоо баримт тvшиж хэлье.

Юунаас саагиад байна вэ?
Єнєєдєр нийслэлд 110 гаруй мянган тээврийн хэрэгслэл замын хєдєлгєєнд оролцож байна. 2000 онд хотод 42.509 машин явж байсан. Харин энэ хугацаанд хоёр дахин их буюу 67500-иар нэмэгджээ. Зам нь ачаалалаа даахгvй хотолзоно. Зам хотолзоно уу байна уу бидэнд хамаа алга. Хамаатай юм бас байна. Эдгээр тээврийн хэрэгслээс ямар хэмжээний хорт бодис ялгарч байгааг баримт тvшье. 1 кг дизелийн тvлш /нягт 860г/ шатахад 80-100 гр хорт бодис ялгардаг. Vvнд угаарын хий 20-30 гр азотын исэл 20-40 г, нvvрс ус тєрєгч 4-10гр, хvхэрлэг хий 10-30 гр, альдегид 0.81гр, хєє 3-5 гр болон бусад бодис ялгардаг. Энэ бол эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний дvн. Єдєрт хичнээн мянган тонн бензин, дизелийн тvлш, тос масло бидний дэргэд шатаж агаар мандат, хvрээлэн буй орчинд тархаж хор хєнєєл учруулж байна вэ? Дээрээс нь хичнээн олон нам даралтын уурын зуух, ДЦС-аас гарч буй хорт хий, утаа, угаар хєл тушиж, хоолой багалзуурдаж байна. Бодохоос аймшигтай. Химийн хvрээлэнгээс гаргасан судалгаагаар бол нийслэлд нэг хvнд дєрвєн тонн хорт хий утаа ногдож байна гэсэн. Нийслэлд євєл хаврын улиралд амьд явах баталгаа, алтан аяганаас ус уух хувь заяа жилээс жилд бvрхэг болж байна гэхэд хилсдэхгvй. Утаа униар хорт хий бодисыг багасгахаар тєр засгаас тэрбум тэрбумаар хєрєнгє мєнгє зарлагадсаар. Єнєєх бахь байдал улам дордсоор байна. Утаагvй тvлш vйлдвэрлэж хэрэглэгчийг хангана гэж хэд хэдэн компанийн эзэд тєрийн хэдэн тэрбум тєгрєгєєр тvрvvвчээ тvнтийлгэнэ.

Сайн тvлш vйлдвэрлэсэн, утааг багасна гэж єєрсдийгєє сонин телевизороор "рекламдана". "Сайн" тvлшийг хэрэглэгчид эхлээд авна. Тvvхий шавар тvлэх л дутав гэж дахиад vл авна. Тvvхий нvvрс л тvлш юм байна гэж єнєє авч сурсан нvvрсээ тvлнэ. Утаагvй тvлш vйлдвэрлэнэ гэж хэн гэгч ийм нэр томъёо єгч улсаас мєнгє "цохих" арга олдог байна аа. Арц аргалаас ч утаа уугидаг шvv дээ. Мєхєс миний бодлоор утааг багасгаж, Улаанбаатарыг тунгалаг болгож болно. Vvний тулд цахилгааны vнийг л буруулах. Утаагvй тvлш vйддвэрлэх, гэр хорооллынхны утааг багасгахаар єгєєд байгаа тэр их хєрєнгє мєнгийг цахилгааны хэрэглээнд зарцуулбал утаа тортог багасна. Аль эсвэл Улаанбаатарт єдєр тутам салхины хурдыг секундэд тогтмол 20 м-т барьж байх. "Салхины хурд барина" "утаагvй тvлшээр хангана" гэдэг нь єнєєдєр агаар нэг vг болоод байна. Та минь, давын ємнє гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны vнийг багасгаад єгвєл утаа угаар багасах магадлалтай. Тvvнээс биш Улаанбаатарыг утаагvй болгоно гэвэл vлгэр. Энэ хэвээрээ утаа
суугаад байвал хєєгеєр шуурах вий гэхээс айдас тєрж байна. Утааг бид, биднийг утаа идэж байна даа. Энэ бол єнєєдрийн айдас, ирээдvйн эмгэнэл.

Л.ДАШДОРЖ
Нийслэлийн гэр хорооллын хогийг 14-30 хоногт нэг удаа, орон сууцны хогийг єдєр тутам ачдаг. Гаднаа хогийн бункертэй орон сууцны хог хаягдлыг 7-14 хоногт ачдаг талаар албаны хvн мэдээлжээ. Євлийн улиралд гэр хорооллын хог хаягдлын дийлэнх буюу 60-70 хувийг vнс, нvvрсний нунтаг хог эзэлдэг байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хог хаягдлын менежментийн хэлтсээс нэг хvн єдєрт 235-956 гр хог гаргадаг гэсэн тооцоо гаргажээ. Иймээс єдєрт нийслэлээс 300 машин хог ачдаг байна.

Ядуурал огцом буурч байгаа юм гэнэ ээ

2009 оны 12-р сарын 17 Нийтэлсэн БАТ
Улаанбаатар хотын өрхүүдийн ядуурлын төвшин эрс буурсан байна гэнэ. Өмнө нь буюу хагас жилийн өмнө нийслэлийн иргэдийн 57, 5 хувь нь ядуу байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 14,3 хувиар буурч 43,2 хувь болсон юм гэнэ. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн Хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаанд ийнхүү нийслэлчүүдийн ядуурлын төвшин эрс буурлаа гэж бахдалтайгаар мэдээлсэн байх юм. Нийслэлчүүд бид ядуурлаасаа суга үсэрч гараад амьдрал нь сайжраад бүр башийсан юм байх аа. Бүр доогуур боловсролтой болон гэр хорооллын өрхийн ядуурлын төвшин бараг 20 хувь судалгааны тайланд өгүүлснээр бол шүү дээ. Харин хүснэгтээс харах юм бол 18,1 хувь буурсан гэжээ буурсан байх юм. Бага боловсролтой болон гэр хорооллын өрхүүд илүү ядуу байдаг гэдэг манайд батлагдсан “сонгодог” онолоор ийн тусгаарлан үзэж байгаа хэрэг шүү дээ.

Гэсэн ч энэ мэдээллийг сонссон хүмүүс “Хаана байна, тэр буураад байгаа “ядуурал” нь…?” гэж гайхаширч байна. Амьдрал өдөр ирэх тусам доройтож байгааг харсаар байж ийм тоо сонсох нь нэн тохуурхалтай бөгөөд гомдмоор. Албан тасалгааны цонхоор л амьдрал сайхан харагддаг юм болов уу, мэдэхгүй. 

Засгийн газар бол мэдээж хэрэг өөрсдийгөө аль болох сайхан харагдуулахын тулд ядуурал багасч байна, ядуурлыг багасгана энэ тэр гэж улин донгодож байдаг болохоор ядуурлын төвшинг яг үнэнээр нь харуулсан судалгаа хийнэ гэж горьдохын хэрэггүй л дээ. Гэтэл манайдаа л харьцангуй хараат бус гэгдэх төрийн бус байгууллага харин ийн эргэлзээтэй гэмээр судалгааны дүн танилцуулсан нь бас гайхашрал төрүүлээд байгаа юм. Харин судалгааны багийнхан үүнийгээ судалгааны зорилго ядуурлын төвшнийг тодорхойлох биш бөгөөд нэгэнт хэрэглэгчийн талаар судалгаа явуулж байгаа болохоор ядуурлын төвшний асуулгыг далимд нь дайсан. Тэгээд ч нэг мянган хүн оролцсон түүвэр судалгаагаар ядуурлын төвшинг тогтоох боломжгүй гэж тайлбарлалаа. 

Гэхдээ энд бас өөр гайхалтай асуудал бий. Судалгааг хийхдээ амьжиргааны доод төвшинг 101 100 төгрөгөөр бус 94800 төгрөгөөр тооцож авсан аж. Хэрвээ яг одоогийн албан ёсны баталсан доод төвшин гэх 101 100 төгрөгөөр тооцсон бол ядуурал 62,2 хувьтай гарах байсан аж. Үүнийгээ Үндэсний статистикийн хорооноос амьжиргааны доод төвшинг өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэчлэн тогтоосон байсан боловч албан ёсоор зарлаагүй байсан учраас тавдугаар сард хийсэн анхны судалгаандаа хуучин хэмжүүрийг ашигласан. Харин  хоёр дахь судалгаандаа шинэ “хэмжүүр”-ээ хэрэглэх гэтэл өмнөх судалгаатай харьцуулах боломжгүй болчих гээд байсан гэж тайлбарлажээ. Судалгааны тайланд тухайн өрхийн орлого өөрчлөгдөөгүй ч “хэмжүүр” нь өөрчлөгдөхөөр дөрөвдүгээр сард ядуу ангилалд ордоггүй байсан айл арваннэгдүгээр сард мөнөөх ангилал руугаа гулсаж орчих гээд байсан гэж тайлбарлажээ. Булзаж бултуулж байхаар шууд л ядуусын тоо хэт олон болчих гээд байсан гэсэн үг юм даг уу.

Үүнтэй зэрэгцээд өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг багасгах талаар асуудал яригдаж байна гэсэн сураг сонсогдов. Уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ахиулж байсан уу гэхээс доошлуулж байсан тохиолдол тун цөөн. Үйлдвэрлэл, уул уурхайн хөгжлийн гарц дээр байна гээд байсан монголчуудын цалин хөлсний доод хэмжээг яагаад ийн буулгах болсон нь бас л тодорхойгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эдийн засгийн хямралтай байгаа учир гэсэн тайлбар дайж магадгүй байгаа юм гэсэн. Уг нь эдийн засаг сэргэх хандлагатай байна гэж зарим нь яриад буй. Мунхагийн ухаан хойноо гэдэг…

Гэвч ийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, хасах нь дээр өгүүлсэн амьжиргааны төвшний үзүүлэлтийг их багаар авч үзэхэд л ядуурлын төвшин 19 хувиар нааш цааш “хөдөлчихөж” байгаатай адилхан олон зүйлийн илэрхийлэл болдог. Хөдөлмөрийн хөлсний доод төвшин өөрчлөгдлөө гээд компаниуд учиргүй цалингаа багасгаад байдаггүй юм аа гэхэд аливаа торгууль, нөхвөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү гэж “томьёологддог” гэдгийг мэдэх буй за. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, хасах гэдэг нь албан бус мэдээлэл учир түр орхиё.

Ингэхэд монголчуудын хэд нь ядуу хүнд нөхцөлд амьдарч байна. Хэнийг ядуу гэж нэрлээд байна вэ?

Яг ийм асуултад түс хариу өгөх мэдээлэл тун ховор. Ядуус олонтойгоосоо ичдэг юм байлгүй гүйцэтгэх засаглалынхан энэ талаар ам ангайх нь ховор. Уг нь Үндэсний статистикийн хорооныхон 2008 онд ядуурлын талаар судалгаа хийсэн л гэдэг. 

Албаны хөшүүн хэллэгээр бол ядуурлын төвшин гэдэг зүйлийг дагаад 30 орчим хувь гэсэн тоон дээр л эргэлдээд байдаг. Арав гаруй жилийн өмнө л ядуурлын төвшин 34 хувь гэж байсан. Эдүгээ хүртэл ядууралтай дайн зарлаад байлдаад л байсан байлдаад  байсан. Ядуурлаас нь аварч байгаа юм гээд л гадаадаас тусламж тэтгэлэг аваад л байсан аваад л байсан. Гэтэл мөнөөх хувь хэмжээ заасан тоо нь хэв хэвэндээ. Үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг ихэвчлэн нэг янзандаа л байдаг энэ тоогоор эрх баригчид тухайн “цаг үеийнхээ” байдалд тааруулаад яаж ч тоглож, өөрчилж чадна гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой. Ядуурлын төвшинг тогтоодог аргачлал, дээр дурдсан шиг амьжиргааны доод төвшинг илэрхийлэх тоо зэргээ өөрчилж байгаад л хүссэн тоогоо гаргаад ирнэ. Аягүй бол бас нэг тоо гаргаж ирчихээд ядуурлыг устгаад дуусчихсан “баатрууд” болж ч магадгүй. Эсвэл ядуурал хэт ихэссэн тул зээл тусламж хүсэхээс өөр аргагүй гэж уйлан дуулахын тулд төвшнөө “үржүүлчихэж” ч магадгүй, тэд. Тийм ч учраас төрийн сангаас цалинждаг эрх баригчдын мэдэлд байдаг статистикийн хорооны гаргаж байгаа мэдээлэл хийгээд, эрх баригчдын хүсэл сонирхолд нийцүүлэхээр хийсэн судалгаанд итгэх хэрэггүй гэж тэрслэгчид олон байдаг юм билээ.

Дээр өгүүлснээр харьцангуй өөр “ашиг сонирхол” багатай байх магадлалтай Нээлттэй нийгэм хүрээлэнгийн гаргасан судалгаагаар нийслэлчүүдийн 43,2 хувь нь ядуу юм байна. Бүр цаашилбал дээр өгүүлсэн өнөөгийн албан ёсны амьжиргааны төвшнөөр судалгааг авсан ахул нийслэлчүүдийн 62,2 хувь нь үгээгүй ядуу байх нь. Бараг энэ нь амьдралд илүү ойр тоо байсан ч байж магадгүй. Үгүй юм аа гэхэд 43,2 хувь гэдэг тоо юуг илэрхийлж байна вэ? Амьдрал хамгийн боломжийн, үгээгүй ядуу хөдөөгийнхний дэргэд “дээдсүүд” амьдардаг нийслэлчүүдийн хоёр хүн тутмын нэг нь үгээгүй ядуу гэсэн үг. Аймаар тоо байгаа биз. 62,2 хувь хэмээх тоогоор баримжаа авья гэх юм бол бүр аймаар дүр зураг харагдах буй за. Уг нь хөгжингүй орнуудын ядуурлын хувь 10 хувь руу дөхөөд ирэхээр л аюулын харанга дэлддэг гэдэг. Гэтэл манайд…

Нүүрсний шуудайн стандарттай болохыг дэмжив

2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн БАТ

"Нийгмийн толь" сониноос гэр хорооллын иргэдэд амин чухал асуудал болсон нүүрсний шуудайн талаар хөндөж, агаарын бохирдолтой холбоотой хэд хэдэн цуврал нийтлэл нийтэлсний дагуу өөрийн санал бодлоо нэмэрлэхийг хүслээ. Юуны өмнө нүүрсний шуудайг зохих стандарттай болгохыг дэмжиж байна.

Миний бодолтой олон хүн санал нийлж байгаа байх. Хуучин цагт албан байгууллагууд ажилчиддаа өвөл, зуны турш түлшээр хангадаг байсан. Зун дөрвөн куб мод, өвөл мөн тооны мод, дээр нь дөрвөн тонн нүүрс өгдөг байв. Тухайн үед 12 шуудай нүүрс нь нэг тонн хүрдэг байлаа. Сүүлдээ уутны хэмжээ бага зэрэг багасч 50 кг-ийн шуудайтай болсон юм. Харин иргэдийг албан байгууллагууд нь түлшээр хангахаа больсноос хойш нүүрсний шуудайн хэмжээ багассаар ирэв. Хувь хүмүүс нүүрс худалдаалж эхэлснээс хойш 25 кг-ийн шуудайнд зарах болсон.

Одоо энэ нь дэгсдүүлж хэлбэл 10 кг-ийн тор шиг болоод байна. Үүнийг дагаад ойрын жилүүдэд нүүрсний үнэ буурах бус улам нэмэгдсээр байгаа билээ. Ченж нар бид нүүрсний үнийг нэмээгүй хэмээн ярьдаг. Тэгвэл нүүрсний шуудайн жижгэрээд байгаа нь үнэ нэмснээс ялгаа юу байна аа. Залуу байхад 70 кг-ийн шуудай нүүрсийг тийм ч амархан аваад явчихдаггүй байв.

Одоо нас ахисан хэдий ч гэр хорооллоор зарагдаж буй шуудайтай нүүрсийг тортой юм авч яваа юм шиг л бариад алхах болж. Бүр хоёр гартаа нэг, нэг шуудай нүүрс бариад гэр рүүгээ хөнгөхөн алхчихаж байна. Нүүрсний үнэ бөөний цэг дээрээ ямар уурхайгаас олборлосноос хамаарч харилцан адилгүй үнэтэй байна.

Хамгийн хямд нь Бангануурынх аж. Шуудай нь 900-1000 төгрөг гэв. Нүүрс жижиглэнгээр худал-даалагдахад дээрх үнэ нэмэгдэнэ. Тэтгэврийн хэдэн төгрөгөөр амь амьдралаа залгуулж яваа бид чинь тэр болгоныг дийлж авахад хэцүү. Уут модоор нэг удаа л хоол, цай хийнэ. Модныхоо төрлөөс хамаарч үнэ нь бас өөр байна. 1000-1200 төгрөг байгаа юм. Шуудай нүүрсээ хуваагаад хоёр түлнэ.

Ёс эхэлж ид хүйтэрсэн үед гэрээ сайн халаахын тулд шуудай нүүрсийг нэг өдөр л түлчихнэ. Өдөр, шөнийн турш дөрвөн удаа нүүрс хийнэ гэвэл хоёр шуудай болж байгаа юм. Дээрээс нь шуудайтай нүүрсний гуравны нэг нь нунтаг хог байдаг.

Машинаар нь авбал бага зардал гарах боловч орлого багатай тэтгэврийн бид авч дийлэхгүй. Хэдэн сарын тэтгэврийн мөнгөө урьдчилж аваад машин нүүрс авлаа гэхэд хоол, ундаа юугаар авч, гэрэл цахилгааны мөнгөө хэрхэн төлөх вэ гэдэг асуудал үүснэ. Хогны мөнгөө өгөхгүй бол хороо хүлээж авахгүй. Гэрэл цахилгааны мөнгийг өгөлгүй удвал тог тасалчихна.

Зарим бололцоогүй иргэд нүүрс, мод худалдаж авч чадах-гүй. Арга буюу хаймар, хуванцар, хөөсөнцөр, хар цаас, гутал хувцас хүртэл түлнэ. Нэгэнт л улсаас түлшээр хангахгүй байгаа тул хувь хүн нүүрс зарж ашиг олох нь ойлгомжтой. Тэдэнд шуудайн тогтсон стандарт байх-гүй тул буруутгах арга байхгүй. Иймд аль альных нь эрх ашигт нийцсэн, хор хохиролгүй байх үүднээс шуудайн стандарттай болъё. Стандартыг мөрдүүлж, хэрэв зөрчсөн тохиолдолд торгож, нүүрс зарах эрхийг нь ч хаах хүртэл арга хэмжээ авч болох юм. Уурхайнууд зах зээлийн жамаар нүүрсний үнийг нэмэх саналтай байгаа.

Магадгүй ойрын хугацаанд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Иймд төр засаг, хотын удирдлагууд нүүрсийг олон дамжлага дамжуулан үнийг нь хөөрөгдөж буй явдалд анхаарах шаардлагатай байна.

Үүнээс гадна жил бүр олон сая төгрөг гарган агаарын бохирдолтой тэмцдэг ч үр дүнд хүрэх-гүй байгаад анхаарах хэрэгтэй. Шалтгаан нь юунд байгааг тогтоох нь зүйтэй. Тортог, утаагүй түлш хэрэглэнэ. Цахилгаанаар халдаг халаагуур ашиглана гэлцдэг. Ингэж ой модоо хамгаална гэдэг боловч мөн л үр дүнд хүрэхгүй байна.

Шахмал түлш утаа гаргадаггүй гэдэг. Гэтэл тодорхой хэмжээний утаа гаргадаг юм шиг байгаа юм. Мөн авч хэрэглэхэд зардал өндөр байна. Нийслэлийн гэр хороололд амьдардаг ихэнх иргэн амьдралын боломж хангалуун бус тул үнэтэй түлш сонгох нь юу л бол. Түүнчлэн, зарим шахмал түлш нүүрс шиг илчтэй байж чаддаггүй. Тиймээс хүмүүс сурч дадсан нүүрсээ авч түлдэг. Утаа гаргадаггүй зуух нь аль хэр сайн юм. Хүмүүс нэг их сайшаан ярихгүй байна. Бид мэт нь дийлж авахгүй бололтой. Нэг хэсэг нь ядуу өрхүүдээр үнэгүй тараалаа л гэх юм. Ямар айлаар нь тараа-сан юм бол доо.

Би тэр зуухнаас өгч туслаач хэмээн хот, дүүрэг, хорооны удирдлагуудад хүсэлт гаргаж, өргөдөл өгөөд олдсонгүй. Би тамхи татдаггүй. Гэтэл гэрэлд харуулан, шинжилгээ хийлгэхэд уушгины бронхиттой гэнэ. Мөн сүрьеэгүй ч уушгинд хар толбууд байна гэх юм. Ханиад хүрэхээр цээж давчидаад байх нь хэцүү. Үүнийг би агаарын бохирдолтой холбоотой гэж боддог. Нийслэлийн ихэнх иргэн ийнхүү уушги, амьсгалын замын өвчтэй болсоор байна. Хямд үнэтэй, боломжийн хэмжээтэй, утаа тортог багатай түлшээр хангаж, цахилгаан бага иддэг халаагуур хэрэгтэй байна. Ингэж байж л ой мод, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаална. Үүнийг төр засаг, хот, дүүргийн удирдлагууд онцгой анхаарч шийдвэрлэхийг би төдийгүй, Монголын ард түмэн ихэд хүсч байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Зундуйхүү

Нийслэлд хамгийн их тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол. Агаарын бохирдол ямар сөрөг нөлөөтэй, үүнийг арилгах ямар арга байгаа талаар бид цуврал сурвалжлага, ярилцлага, нийтлэл явуулж байгаа билээ.

Энэ удаагийн дугаартаа Нийслэлийн агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн Ц.Цолмонтой ярилцлаа.

-Агаарын чанарын алба байгуулагдсанаасаа хойш ямар чиг үүрэг гүйцэтгэж ирэв?
-2006 оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 444 дүгээр захирамжаар Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэд Агаарын чанарын алба долоон хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан. 2009 оны 1-р сард Монгол Улсын Засгийн газрын 68-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 14-р тогтоолоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус албаны үндсэн үүрэг, зорилт нь агаарын чанарыг тодорхойлох, хяналт, шинжилгээ хийх, холбогдох мэдээ гаргах, бохирдлыг бууруулах, багасгах болон агаар хамгаалах талаар төр, засаг, нийслэлийн удирдлагуудаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, хөтөлбөр, стандартын төсөл боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг.

-Байгуулагдсанаасаа хойш тоног төхөөрөмжийн хувьд хэр бэхжиж чадав?. Хэдэн суурин болон явуулын харуул ажиллаж байна вэ?
-Агаарын чанарын албаны чадавхийг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт, тусламж гээд хэд хэдэн эх үүсвэрээс багаж, тоног төхөөрөмжүүд авч ашиглаж байна.

AQMS-9000 агаар орчинд мониторинг хийх хөдөлгөөнт автомат систем нэг, орчны агаарын тоосны шинжилгээний Dust Trak 8520 зөөврийн багаж хоёр, Яндангийн утаанд хэмжилт хийх Тесто 350 XL- 454 багаж хоёр, Авто тээврийн хэрэгслийн яндангийн утаанд шинжилгээ хийх FTY-100 зөөврийн багаж нэг, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн яндангийн утааны тортогжилтийг хэмжих FGA - 4100 зөөврийн багаж нэг, Германы Техникийн Хамтын ажиллагааны нийгэмлэгээс манайд тусламжийн журмаар нийлүүлсэн, агаарын чанарын байнгын шинжилгээ хийх суурин автомат харуул дөрвийг авч ашиглаж байна.

-Нийслэлийн агаарт одоогийн байдлаар ямар ямар хэмжилт хийж байна вэ?
-Манай Агаарын чанарын албаны суурин харуулуудын агаарын чанарын мэдээнээс үзэхэд өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ автомашины хөдөлгөөний нягтрал ихсэх, гэр хорооллын айл өрхүүдийн түлш шатаахтай давхцан оройн 18 цагаас хойш эрчимтэй ихэсч байгаа нь тод ажиглагдаж байна. Ерөнхийдөө, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизийн сувгуудаар тухайн суурин харуул байрласан орчны агаарын чанарын мэдээг 24 цагийн дундаж байдлаар мэдээлж байгаа нь агаарын бохирдол чухам хэдий үед ямар хэмжээгээр ихэсч байгааг илэрхийлж чадахгүй. Энэ байдлыг тодруулах үүднээс 2009 оны 11 дүгээр сарын 16 -25-ны өдрүүдэд AQMS-9000 агаар орчинд мониторинг хийх хөдөлгөөнт автомат системийн тусламжтайгаар Нийслэлийн 6 дүүргүүдийн 35 хорооны гэр хороолол ихээр төвлөрсөн, автомашины хөдөлгөөний нягтрал ихтэй цэгүүд дээр агаарын чанарын хэмжилтийг хийж оройн 18 цагаас хойшх Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдалд хэмжилт хийсэн.

-Энэ хэмжилтээс Улаанбаатарт агаар хаана хаана хамгийн их бохирдолтой байгаа харагдаж байна?
-Хэмжилтийн дүнгээс үзэхэд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодуудын нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарын хэмжилтийн дүнгээс үзэхэд үзүүлэлтүүд нь Монгол улсын MNS 4585 : 2007 стандарт буюу "Агаарын чанар, техникийн ерөнхий шаардлага" стандартын шаардлагыг хангахгүй байна. Хэмжилтийн дүнг зургаан дүүргийн дунджаас харахад CO-угаарын хий 1.64 дахин бага, NO2-азотын давхар исэл 1.9 дахин их, SO2-хүхэрлэг хий 6.62 дахин их, РМ10-том ширхэглэлт тоосонцор 4.42 дахин их байсан. Энэ хэмжилтийн дүнгээс харахад Баянзүрх дүүргийн Сансрын колонк, Дарь эх, Чингэлтэй дүүргийн 32-ийн тойрог гэх мэт цэгүүдээр бохирдол хамгийн их байлаа.

-Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулах талаар шийдэх юм уу үр дүнг нь үзэх хамгийн том арга хэмжээ юу вэ? "Утаагүй хороо” арга хэмжээг аль дүүрэг хорооны хэдэн айлд туршиж байгаа вэ? Энэ арга хэмжээнд хамрагдаж байгаа айлуудад юуг нь шийдэж өгч байгаа вэ? Одоогийн байдлаар эхний үр дүн мэдрэгдэж байна уу?
-2009 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл арга хэмжээний хүрээнд үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэр барих ажил хийгдэж байна.

Нийслэлийн Агаарын чанарын алба нь 2007 оноос эхлэн нүүрсэн болон үртсэн шахмал түлш үйлдвэрлэдэг аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж байгаа юм. 2007 онд шахмал түлшний стандарт батлагдаж энэ стандартад нийцсан шахмал түлшээр иргэдийг хангахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотод түлшний зориулалттай түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зуны улиралд 2200 тн үртсэн шахмал түлш үйлдвэрлэж нөөцөлсөн.

2009 оны 9-р сараас "Утаагүй хороо" аяныг Баянгол дүүрэгтэй хамтран зохион байгуулаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 2-р бүс буюу хотын төв хэсэгт хамгийн ойр орших Баянгол дүүргийн 9,10,11,16-р хорооны нийт 10 мянган айл өрхөд түүхий нүүрсний оронд үртсэн шахмал түлш болон нүүрсэн шахмал түлшийг хэрэглүүлэх ажлыг зохион байгуулж одоогийн байдлаар 150 борлуулалтын цэгээр дамжуулан 1200 тн боловсруулсан түлш иргэдэд хүргээд байна. Энэ бүхний дүнд энэ онд түүхий нүүрсний хэрэглээг долоон хувиар буурууллаа.

-Газрын гүний дулааныг ашиглан цэцэрлэгийн халаалтыг шийдсэн гэсэн. Энэ талаар товч танилцуулаач. Хэрэв үр дүн нь сайн гарвал цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой юу? Хөрөнгө мөнгөний талаасаа ч, техник технологийн талаасаа ч...
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг шийдвэрлэх нэг гарц бол хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй сэргээдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал юм. Иймд газрын гүний дулааныг дулаан хангамжид нэвтрүүлэх төслийг Монголд анх удаа"Степпсолар" ХХК-тай гэрээ байгуулан Сонгино-Хайрхан дүүргийн "Сод" хүүхдийн цэцэрлэг т шинэ дэвшилтэт технологи, байгалийн сэргээгдэх эрчим хүч болох газрын гүний дулааныг ашиглан дулаан хангамжтай болгох төсөл амжилттай хэрэгжин 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад оруулаад байна.

Газрын гүний дулааны цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэх боломжийг бид судалж байгаа.

-Агаарын бохирдлын гол эх үүсвэрийг бид зөвхөн гэр хороолол, автомашин, цахилгаан станц гэж боддог. Ер нь хэр олон хэр үүсвэр байна вэ?.
-Агаарын бохирдлын гол эх үүсвэрүүд нь гэр хорооллын 145 мянган айл өрхийн хэрэглэж буй зуух 50, гурван дулааны цахилгаан станц зургаа, 137 мянган авто тээврийн хэрэгсэл 20, 1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын халаалтын зуух 10, бусад эх үүсвэр шороон зам, баригдаж буй барилга байгууламж гэх мэт үүсвэр 14 хувийг эзэлж байгаа тооцоо судалгааг гаргаад байна. Дулааны цахилгаан станцууд, нам даралтын зуухнууд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд жилдээ 5.9 орчим сая тонн түүхий нүүрс, 237195.8 шоо метр мод шатааж агаарт 260.0 мянган тонн хорт бодисыг цацаж байгаа нь хотын нэг оршин суугчид 317.8 кг хорт бодис ногдож байгаа гэсэн үг юм.

-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулж байгаа хор холбогдлын талаар хэлж өгөөч?
-Сүүлийн үед техник, технологийн дэвшил, нөөц баялгийн ашиглалт болон хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр агаар мандалд үзүүлж буй хүний үйл ажиллагаатай холбоотой сөрөг хүчин зүйлүүд ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байна.

Дэлхийн хэмжээнд жилд 55 сая хүн нас барж байгаагийн таван хувь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг бөгөөд жил бүр үүнд ойролцоогоор 1,4-6 сая ам доллар зарцуулдаг.

Дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй арван асуудлын нэг нь хатуу түлшний хэрэглээнээс үүсэх сөрөг үр дагавар болоод байна.

Түүнчлэн бага насны хүүхдийн нас баралтын хамгийн түгээмэл тохиолдол нь амьсгалын дээд замын цочмог халдварт өвчин, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Yүний зэрэгцээ ургамал, амьтан хордох, хүн амын амьдрах орчин бохирдох, барилга байгууламжийн ашиглалтанд ч сөргөөр нөлөөлж байна. Хүйтний улиралд хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэх, ялангуяа хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлд агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.77 хувь, хүүхдийн бронхитын өвчлөлд агаарын бохирдол 90.91хувиар нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу 0,2 м өндөрт цацагддаг бөгөөд түүний найрлагад 200 гаруй төрлийн хорт бодис байдаг нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэдийн дунд харшлын гаралтай өвчлөл нэмэгдэж байгаа болон хавдраар өвчлөх тохиолдол өссөн нь агаарын бохирдолтой зохих хэмжээгээр холбоотой гэж судлаачид үзэж байна. Агаарын түгээмэл бохирдуулагчид Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөх талаар энд дурдая л даа.

Хүхэрлэг хий (SO2) нь амьсгалын замын хамгаалах тогтолцоог алдагдуулах, ханиалгах, нүд хорсгох, цээж хөндүүрлэх шинж тэмдэг илрэх, багтраа болон уушгины архаг өвчлөл үүсгэдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) нь зүрхний шигдээс болон зүрхний бусад өвчлөл үүсгэх, багтраа өвчин үүсэхэд нөлөөлөх, хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулан эд эрхтэнд гэмтэл учруулах, дутуу төрөлтийг нэмэгдүүл эх, ажлын чадвар бууруулах хор нөлөөтэй. Азотын давхар исэл (NO2) болохоор нүд, уушги, арьс, салст бүрхэвч, амьсгалын замын эд, эрхтнүүдийг гэмтээх, уурсан хоолойн багтраа, уушгины хатгалгаа, томуу, томуу төст өвчин, зүрх, судасны өвчлөл үүсэхэд шууд нөлөөлөх, амьсгалын замын архаг өвчлөлийг нэмэгдүүлэх аюултай бол тоос нь уушги тоосжих өвчлөл үүсгэдэг байна. Хар тугалга (Pb) төв мэдрэлийн тогтолцооны эмгэг, цус багадалт, жирэмсэн эх, хүүхдэд сөргөөр нөлөөлж хүний биеийн ясанд удаан хугацаагаар хуримтлагддаг. Мөн хоолны дуршил буурах, бөөрний хавдар үүсгэх, дутуу төрөлт үүсгэх магадлалтай.

-Агаарын бохирдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн төр захиргааны байгууллагууд агаарын бохирдлыг багасгах найман гол арга замыг тодорхойлж тэдгээрийг хэрэгжүүлэх бодит ажлыг зохиож байна. Үүнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулж журамтай шилжилтийн тогтолцоо нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, түлшний бүтцийг өөрчлөх (хагас коксжсон болон бусад шахмал түлш хэрэглэх, түлшинд тохируулан түлш зуухны хослол бий болгох), нам даралтын уурын зуухны технологийн шинэчлэл хийх арга хэмжээ авч байна. Мөн гэр хорооллын айл өрхийн цахилгааны болон хийн хэрэглээг нэмэгдүүлэх , нийгмийн халамжийн шугамаар олон тооны гэр олгож их хэмжээний түүхий нүүрс түгээх, утааг "дэмждэг" үйл ажиллагааг цаашид өөрчлөх, шинэ боловсронгуй механизм бий болгох, гэр хорооллын өрхийн эдийн засгийн байдлыг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэг байгуулах, гэр хорооллын хашааг цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа орж байна.

Ш.Эрдэнэчимэг

Хүний хэрэглээ барагдашгүй аж. Хөгжил урагшлах тусам хэрэглээ улам ихэснэ.

Хүний асар олон хэрэглээний нэг нь гялгар уут, хуванцар сав. Бид иймэрхүү сав баглааг нэг удаа хэрэглээд л хог руу хаядаг. Олон улсын судалгаагаар хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хог болгон хаядаг аж. Бүх төрлийн хуванцар сав, гялгар уут байгальд хамгийн хортой бүтээгдэхүүний нэг. Гялгар уут гэхэд хөрсөнд 50-400 жил хадгалагдан байгаль орчныг бохирдуулж байдаг. Түүнчлэн байгальд хор нөлөөгүй болох хугацаа нь 1000 жил ч үргэлжилдэг байна. Хэдийгээр хотод хогийг ихэнх газар өдөр бүр ачдаг болсон ч нийт хог хаягдлын 30 хувь нь ачиж цуглуулах явцад тухайн орчиндоо хаягддаг бол 5.4 хувь нь хогийн төвлөрсөн цэг рүү хүргэгдэх замдаа хаягддаг аж.

Хүн төрөлхтөн техник, технологийн дэвшлээр шат ахих тусам байгальд хор нөлөөлөл үзүүлэх зүйлсээс татгалзахыг эрмэлзэх болсон ч хэрэглээнээс болоод энэ эрмэлзлэлээ төдийлөн ажил хэрэг болгож чадахгүй байна. Гэвч ийм хэрэглээнээс татгалзахын сацуу хэрэглэсэн хог хаягдал гялгар уут, хуванцар саван хаягдлыг дахин боловсруулах замаар энэ төрлийн хогноосоо салах боломж бас байна. Тэр ч байтгуай полимер материалаар эмээл хийснээ үзэсгэлэнд тавьсан байсныг нэгэн багш үзэж, энэ тухайгаа “Шинжлэх ухаан, танин мэдэхүй” сэтгүүлд бичсэн байсан. Харин гялгар уут, хуванцар сав боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн жижиг үйлдвэр Дархан хотод үйл ажиллагаагаа эхлүүлээд таван жил болж байна. Ийм үйлдвэрийн үйл ажиллагааг зөв чиглүүлэн дэмжиж чадваас байгаль орчноо бохирдуулахаас сэргийлж, ой модоо хамгаалж, ядуурлыг бууруулахад тус нэмэр болж, импортыг орлуулсан бүтээгдэхүүнтэй болж болох боломж байна. Энэ талаар “Сан-Оргиу” ХХК-ийн захирал Г.Олонбаяртай ярилцлаа.

-Та зоотехникч мэргэжилтэй хүн гэсэн. Гэтэл шал өөр салбарт бизнес эрхлэх болж. Тэгэхээр "Сан-Оргиу" ХХК-ийг анх яагаад байгуулах болов?
-Би уг нь зоотехникч мэргэжилтэй хүн. Зах зээлд шилжих үед мал хувьчлагдаад бүх зоотехникч ажилгүй болсон. Тэгээд 1992 онд Увс аймгаас Дарханд шилжиж ирсэн. Тэрнээс хойш олон ажил хийсэн дээ. Зохиомол хээлтүүлгийн аж ахуй байгуулж үзсэн. Худалдаа наймаа ч хийж үзлээ. Тэгж байгаад 2004 оноос эхлээд хаягдал хоёрдагч түүхий эд авах цэг ажиллуулж эхэлсэн. Үүнээсээ улбаалаад хог хаягдлын дийлэнх нь хуванцар, гялгар уутыг дахин боловсруулах санаа төрж судалгаа хийгээд 2005 онд энэ компаниа байгуулсан. Сан гэдэг нь арвижихын нэр, Оргиу гэдэг нь манай нутгийн өвөлжөөний нэр.

- Хог хаягдлын дийлэнх нь гялгар уут байх шиг байдаг. Тэгэхээр түүхий эдийн хувьд хангалттай биз дээ?
-Түүхий эдийн зах зээлийн судалгаа хийсэн. Дархан 23 мянган өрхтэй. Нэг өрхөөс хамгийн багадаа сард 5 кг хаягдал хуванцар гардаг. Үүний нэг хэсэг нь гялгар уут, нөгөө хэсэг нь цөцгийн тос, кетчупний сав гэх мэт полимер сав баглаа боодлууд байдаг. Улаанбаатар 230-240 мянган өрхтэй гэдэг. Нэг айлаас 5 кг гэж бодоход сард 1000 орчим тонн ийм төрлийн хаягдал гарна гэсэн үг. Улсын хэмжээгээр 700 мянган өрх гэж бодоход 35 мянган тонн хаягдал гарч байдаг. Энэ хаягдал байгальд шингэдэггүй, бохирдол үүсгэж байдаг. Тэгээд л энэ их хаягдлыг байгальдаа хаяж бохирдуулж байхаар дахин боловсруулж үзье гэж бодоод янз бүрээр туршсаар байгаад аргыг нь олсон доо. Траншейны нүхний таг, сандал, хашааны шон бас банз орлуулсан бүтээгдэхүүн зэрэг зүйл хийж байна. Тэгээд ч байгаль орчинд ээлтэй болох нь харагдаж эхэлсэн.

-Зарим төрлийн гялгар уутыг хилээр нэвтрүүлэхгүй байхаар хууль баталсан. Тэгэхээр танай түүхий эд багасах уу?
-Дэлгүүрээс хүнсээ аваад явахдаа хийгээд явдаг уут, хүнсний бүтээгдэхүүн савладаг гялгар уут нийт хуванцар хог хаягдлын маш өчүүхэн, ердөө 0.5 хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ хогийг зайлуулах гэж нэг их хөрөнгө заралгүй, шийдэх боломжтой. Хэдийгээр хуванцар хог хаягдлыг багасгая гэж байгаа ч бүх юм гялгар уут, хуванцар саванд савлагдаж байна. Ширээ сандал, компьютер гээд өч төчнөөн зүйлүүд полимер гаралтай бүтээгдэхүүнээр хийгдэж байгаа болохоор дэлхий нийтээр хэтэрхий их нэвтэрсэн. Тийм болохоор ойрын 100 жилдээ лав хуванцар хог хаягдал арилахгүй.

-Нэг сандал хийхэд ямар хэмжээний гялгар уут орох вэ?
-50 кг гялгар уут орж байна. Нэг гялгар уут 1 грамм гэж бодоход 50 мянган гялгар уут орно. Тэгэхээр асар их хогийг алга болгож байгаа биз.

-Анх үйлдвэрээ байгуулахдаа санхүүгийн асуудлаа яаж шийдэв?
-Банк санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээл аваад өчнөөн зүтгэлээ. Өнгөрсөн 5 жилд зөвхөн хүүнд 130 сая төгрөг төлсөн. 1100 гаруй тонн хаягдлын боловсруулж бүтээгдэхүүн болголоо. 330 сая төгрөг хог хаягдал худалдаж авсан. 700 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. 120 саяыг нь цалинд, 330 саяыг хог хаягдал түүдэг хүмүүст очсон. 460 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хог хаягдал цэвэрлэх тээвэрлэх ачиж буулгах гэж асар их зардал гардаг. Энэ зардлыг бага ч гэсэн хэмнэлээ. Улс эх орондоо ашигтай юм хийж байна гэж бодож байна.

-Улс орондоо ашигтай гэснээс банз орлуулсан бүтээгдэхүүн танайх хийдэг гэсэн. Банзыг хуванцараар орлуулаад байвал модны хэмнэлт багагүй гаргаж болох нь ээ?
-Ой модны баялгийг их хэмжээгээр хэмнэж болно. Нэг тонн хуванцараар хийсэн банз мод орлуулсан бүтээгдэхүүн 1.5 шоо метрээс доошгүй цэвэр банз материалтай тэнцдэг. Ингээд бодохоор өнгөрсөн хугацаанд 1650 шоо метр банз хэмнэжээ.

-Түүхий эдээ хаанаас, яаж авдаг юм бэ?
-Дархандаа түүхий эдийн цэгүүд байгуулсан. Тэр цэгүүд цаашаа ажилгүй, орон гэргүй гэх мэт түүгээд өгдөг хүмүүстэй холбоотой. Улаанбаатараас хэд хэдэн үйлдвэрүүдийн хаягдлыг авна. Улаанчулуутын хогийн цэгийн дагуу бас түүхий эд цуглуулдаг хэсэг бий. Гэхдээ үйлдвэрлэлтийн цар хүрээ жижиг учраас жилдээ 250-300 тонн хаягдал л авч боловсруулдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр ачдаг, цэвэрлэдэг буулгадаг зардлын нэг хэсгийг үүрч байна. Хог хаягдлын тэн хагас нь хуванцар бүтээгдэхүүн байдаг болохоор энэ үйлдвэрийг маань анхаараад боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх юм бол олон талын ач холбогдолтой байх болов уу.

Маш олон хүн хуванцар хаягдал тушааж хоногийн хоолтой золгож байгаа болохоор ядуурлыг бууруулахад ч нэмэр болно, байгаль орчид ээлтэй, хог хаягдлыг бууруулахад тустай, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлоготой тэнцэж байна. Дээр нь багахан хэмжээний ойн нөөцөө хэмнээд, мод орлуулан дахин дахин ашиглаад байж болно.

Түүхий эдээс цаасыг дахин боловсруулдаг болсон. Зарим барилгын материалыг буцаагаад ашиглаж байна. Шил, төмрийг мөн л эргүүлээд ашиглаж байна. Заавал хог боловсруулах том үйлдвэр байгуулалгүй, аймаг бүрт жижиг ийм үйлдвэртэй болчихвол импортоор авдаг зарим бүтээгдэхүүнийг ч орлуулдаг болно.

-Гялгар уутыг хайлуулж юм хийхэд агаар бохирдуулах зэргээр байгальд хортой зүйл гарахгүй юу?
-Манайх гялгар уутыг хайлуулж хийдэг. Гялгар уутыг хайлуулахад молекул бүтцэд нь өөрчлөлт гардаггүй учраас тийм хортой зүйл гардаггүй. Харин шатаахад л их хортой утаа агаарт цацагддаг.

-Түүхий эдээ ч, зах зээлээ ч бодсон Улаанбаатар руу нүүж ирвэл дээргүй юу? Энд тэнд салбар үйлдвэр бий юу?
-Дарханд амьдарч байгаа болохоор тэндээ энд тэндээс элдвийн тоног төхөөрөмж авч эвлүүлж янзлаад л хийсэн. Хөрөнгө мөнгөний бололцоо байвал Улаанбаатарт орж ирэх шаардлагатай байгаа л даа. Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Улаанбаатар усны байгууламж гэсэн 4 газар жижиг үйлдвэр байгуулж өгсөн. Авч явж байгаа хүнээсээ шалтгаалаад янз бүр л явж байна. Зарим нь сайн ажиллаж, зарим нь ч тэгсгээд зогссон.

-Яг ямар хуванцар бүтээгдэхүүнээр танайх бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Манай үйлдвэр зөвхөн гялгар уут, зөөлөн хуванцар боловсруулах технологитой байгаа. Ер нь 100 гаруй төрлийн хуванцар материал байна. Хайлах, даац, уян хатан чанар, галд тэсвэрлэх чадвар гэх мэтээрээ өөр өөр байдаг. Хамгийн их уршиг тарьж, хог хаягдал болоод байгаа ойр зуурын гялгар уутыг зөөлөн хуванцар савтай хамт боловсруулж байна. Гэхдээ бүх полимерийг боловсруулах асар их боломж бий.

-Шинэ техник, технологи нэвтрүүлэх талаар юу бодож, төлөвлөж явна даа?
-Янз бүрийн шийдэл олсон. Шинэ технологи, техник нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал манай бүтээгдэхүүн эрс өөр болно. Эрэлт хэрэгцээ ч өндөр болно. Бидний бүтээгдэхүүн үйлдвэртээ авч байгаа зүйл бол нийт хог хаягдлын маш өчүүхэн хувийг эзэлдэг. Дэлхий нийтэд хуванцар материалын хэрэглээ асар их нэвтэрсэн. Оймсны уутнаас эхлээд хүнсний бүтээгдэхүүн тэр чигээрээ полимер материалаар хийсэн саванд савлагддаг. Машин техник, үйлдвэрлэлийн эд анги хүртэл хуванцар байна. Үүнээс бодохоор импортын хөрөнгийг ч хэмнэж байна. Бидний хувьд үйлдвэрээ гарцаагүй өргөжүүлэх шаардлагатай байна. Ганцхан санхүүгийн эх үүсвэр олдохгүй байна. Бидэнд наад зах нь 200-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Зээл, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж үзэв үү? Энэ жил чинь жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил гээд харьцангуй их зээл өгөөд байх шиг байна. Энэ зээлээс авч чадаагүй юу?
-Барьцаа хөрөнгө муутай, хямрал гээд төсвийн байгууллагууд юм худалдаж авах нь багасаад, зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй байна. Дээрээс нь банкууд зээл нэмж олгохгүй байгаа. Үүнээс болж үйлдвэрлэл маш их хумигдаж байна. Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ техник хэрэгтэй байна. Тэрний төлөө хөрөнгө оруулагч, зээл олгогч хайгаад л явж байна. Борлуулалт муу байгаагаас өмнөх зээлээ төлж чадаагүй болохоор жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээс авч чадсангүй. Урьд нь борлуулалт жилдээ 150-200 сая төгрөг хүрчихдэг байсан. Энэ жил дөрөвний нэгд нь ч хүрэхгүй байна.

-Байгаль орчинд ээлтэй ийм үйлдвэрийг дэмжих газар байгаа байлгүй дээ? Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байгаа. Тэнд танай бүтээгдэхүүн нэлээн хэрэгтэй болох юм биш үү?
-Дэлхийн зөн, Швейцарийн хөгжлийн агентлагийнхан манайхтай хамтарч ажиллаж байгаа. Байгуулсан жижиг үйлдвэрийг маань хөрөнгө оруулалтаар дэмжээд өгөх хэрэгтэй байна. Олон ч хүнтэй уулзсан. Нэг л болж өгөхгүй байна. Олон улсын байгууллага болохоор хувийн компанитай харьцдаггүй, Засгийн газар юм уу төрийн бус байгууллагатай хамтардаг гээд байдаг. Би сая УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нартай уулзахаар ирсэн. Төсвийн хэлэлцүүлэг эхлээд завтай хүн алга, уулзаж чадсангүй. Өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүдтэй уулзах гэсэн бас болж өгсөнгүй. Сонгогдсоноосоо хойш хоёр удаа уулзсан. Гэхдээ бас тоймтой шийд гараагүй л байна. Байгаль орчны сайдтай ярих хөөрөх юм их л байна. Баянгол дүүрэг дэх Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд хашаа хийхээр болж гэрээ байгуулсан байсан ч хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй болсон гээд больсон. Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нартай уулзаж, асуудлаа танилцуулсан. Тэд дэмжиж байгаа. Одоохондоо бололцоо нь гарахгүй л байх шиг байна.

Хүний хөдөлмөр их ордог учир бид бүтээгдэхүүнээ хэт хямд борлуулах боломжгүй. Ядаж л хашааны шон авсан малчинд тариаланчдад дэмжлэг үзүүлэх ч юм уу ямар нэг хэлбэрээр дэмжиж болно шүү дээ. Байгаль орчноо хамгаалахад хамтарч ажиллаач ээ гэж дамжуулж хүсмээр байна.

-Татвараас чөлөөлөх гээд санхүүгийн талаар ямар нэг дэмжлэг үзүүлж байна уу?
-Тийм дэмжлэг үзүүлээгүй ээ. Манай байгууллага чинь түүхий эдээ хаанаас авдаг билээ. Сэлбэг хэрэгслээ болохоор зах дээрээс жижиг худалдаачдаас авдаг. Тэгэхээр тэдэнд ямар юмны падаан энэ тэр байхав дээ. Гэтэл манайх болохоор бүтээгдэхүүнээ худалдахдаа НӨАТ-тай борлуулдаг. Иймэрхүү байдал дээр харж үзээд, байгаль экологид ээлтэй, ядуурлыг бууруулахад тустай гэдэг талаас нь татвараар ч юм уу ямар нэг аргаар дэмжээд өгөөсэй л гэж бодож байна.

-"Тогтвортой амьжиргаа" зэрэг янз бүрийн хөтөлбөрүүд иймэрхүү санал санаачилгыг их дэмждэг шүү дээ? Өөр хөрөнгөтэй том компаниудад санал тавьж үзсэн үү?
-Тийм хөтөлбөрүүд болохоор 3-5 сая төгрөгийн санхүүжилт хийхээр байдаг. Гэтэл манайх үйлдвэрлэлээ өргөтгөх шинэ технологи оруулах талаар ярьж байгаа болохоор 100-аас дээш сая төгрөг хэрэгтэй байгаа. Эм Си Эс, Жаст группийнхэнтэй ярьсан. Бүтээгдэхүүн худалдаж авах замаар дэмжье гэж байгаа. Одоохондоо манайх тэдний шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд техник технологийн боломжгүй байна. Тэд манай хүчин чадлаас давсан юм шаардаж байна. Манай компанитай хамтарч ажиллах, техник технологийг дээшлүүлэх санаа байвал бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна. Ер нь санхүүжилт байгаад техник, технологио сайжруулчих юм бол борлуулалтад айлтгүй шүү.

-Ажлын байр харин нэлээдийг бий болгосон байх аа?
-Түүхий эд цуглуулах шатандаа 200 гаруй хүний ажлын байр бий болгосон. 27 орчим хүний ажлын тогтмол байр бий.

Ш.Эрдэнэчимэг

Нийслэлийн төлөвлөлтийг боловсруулж байна

2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн БАТ

Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар "Нийслэл 2009-2015" хот байгуулалтын төсөл боловсруулж байна. Ирэх таван жилд 75 мянган айлын орон сууц, бизнес үйлчилгээний төв, 75 гаруй сурагч хичээллэх сургууль, 18900 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 11 мянга гаруй хүн үзэх өрхийн эмнэлэг, амбулатори, 945 ортой эмнэлэг барих зорилт тавьжээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, орчны иж бүрэн тохижилт бүхий орон сууцны хороолол, хотхон барьж байгуулахаар төлөвлөсөн аж. Уг зорилтын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга багтаасан дээрх төслийг боловсруулж байгаа аж. Монгол-Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ЖАЙКА-аас "Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөр"-ийн судалгааг хийсэн. Уг хөтөлбөрт хэд хэдэн зүйл онцолсон байна. Өөрөөр хэлбэл, хотыг зүй зохистой төлөвлөж, гаргасан алдаануудаа залруулахад дээрх зөвлөмж чухал зэрэгтэй аж. Тухайлбал, хотын төвийн нягтралыг сайжруулж, орон сууц барихыг зөвлөсөн байна. Мөн хотын гаднах нөөц талбайд орон сууцны хороолол, хотхон барьж байгуулах хэрэгтэй аж. Түүнчлэн, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа хуучин барилгуудыг буулган өөр сууц барих нь зүйтэй аж. Нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй явагдаж байна. Энэ нь хотын газар нутаг, дэд бүтэц, нийгэм ахуйн салбаруудад ачаалал өгөх болжээ. Иймд нийслэлийг тэлэх, гэр хорооллыг барилгажуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Нөгөөтэйгүүр, хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшигчдын 37.0 хувь нь амьдралын доод түвшинд хамаарагддаг аж. Мөн 72.7 хувь нь Улаанбаатар хотын зах хэсгээр, төлөвлөгдөөгүй нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй суурьших болжээ. Сүүлийн таван жилд л гэхэд хотын гэр хороолол дахь хашааны тоо 35.3 мянга буюу 65.0 хувиар, өрхийн тоо 70.2 мянга буюу 55.0 хувиар тус тус нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын эзлэх хэмжээ, тэнд оршин суугчдын тоо хоёр дахин өссөн гэсэн үг. Үүнээс шалтгаалж хотын агаар, хөрс, усны бохирдол өндөр хэмжээнд хүрэх болжээ. Г.Батзориг

Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй явагдаж, өнгөрсөн оны эцсийн байдлаар нийслэлд 1 067.5 мянган хүн ам оршин суух болсноор хотын газар нутаг, дэд бүтэц, нийгэм ахуйн салбаруудад ачаалал өгөх болсон. Хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшигчдын 37 хувь нь амьдралын доод түвшингийнх бөгөөд 72.7 хувь нь Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр амьдарч байна. Нийслэл хотын хэмжээнд 2008 оны байдлаар нийт 234.7 мянган өрх айл оршин сууж байгаагаас гэр хороололд 142.2 мянган өрх буюу 60.6 хувь, орон сууцны хороололд 92.5 мянга буюу 39.4 хувь нь амьдарч байна. Сүүлийн таван жилд хотын гэр хороолол дахь хашааны тоо 35.3 мянга буюу 65.0 хувиар, өрхийн тоо 70.2 мянга буюу 55.0 хувиар тус тус нэмэгдэж гэр хорооллын эзлэх хэмжээ, тэнд оршин суугчдын тоо хоёр дахин өссөн нь Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлын гол эх үүсвэр нь болж байна. Тиймээс “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хотын инженерийн хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх ажил хийснээр сүүлийн дөрвөн жилд нийслэл хотын хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууцны барилга барьсан байна. Ажлын байрны нөхцлийг сайжруулсан үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, нийгмийн халамжийн үйлчилгээний барилга байгууламж дотоод, гадаадын хувийн хэвшлийн байгууллагууд, төсвийн хөрөнгө оруулалтаар бариад байна. Ж.ГЭГЭЭ

Ахуйн хог хаягдлыг баялаг болгоход суралцъя

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн БАТ
-Бид хэчнээн жил хогоо булах вэ, булсаар л байх уу-

Хүн бид байгалийнхаа хишиг буянаар ивээгдэн амьдардаг мөртлөө тэр гайхамшигт үнэ цэнийг үнэлж хамгаалах ухаан дутмаг, амь зуух нөөц боломжуудаа бүрэн ашиглахгүй хог хаягдал хэмээн үзэн яддаг нь арвич хямагч, ажил хэрэгч бус байдалд дассаныг бидний хүрээлэн буй орчинд байгаа хог хаягдлын далай батлаад байна. Үүнд манай эрүүл мэндийн яам, эрүүл ахуйн үүргээ умартаж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд үүргээ биелүүлж анхаарал тавихгүй байгаа нь тэдний хариуцлага ямар байгааг илэрхийлж байна.

Би энд бидний үйл ажиллагааны илүүдэл хог хаягдлын түүхий эдийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нийгмийн шинэ баялаг бүтээх зайлшгүй шаардлага тулгамдаад байгааг сануулах гэсэн юм. Хог хаягдлын стандартыг хэрэгжүүлж чанарыг дээшлүүлэн үнэлгээжүүлж эргэлтэд оруулан өөрийгөө хөгжүүлж улс орныхоо хөгжилд тус болох л бидний зорилт болоод байна. Экологийн элдэв эрсдэлээс эх орноо хамгаалахад экологийн хөгжлийн шинэ системийг төр санаачлан байгуулж, орон нутгийн бие даасан байдлыг хангах учиртай. Монголчууд бид ядуурлаас гарахын тулд иргэн бүр чин сэтгэлээрээ нийгэмд зөв хөдөлмөрлөх эрх зүйн боломжийг хангах үүрэг төрийн нуруун дээр байгаа, үүнийхээ төлөө ажилладаг гэж ойлгодог.

Жишээлбэл: хог хаягдал хэмээх асар их нөөц баялгаа 100 хувь газарт булахын тулд асар их зардал гаргаж байна. "Хог хаягдлыг менежментийг сайжруулах төсөл"-ийн үр дүнд ахуйн хогийг баялаг болгож болдгийг олж харлаа. Уг төслийг монголын үндэсний "Ногоон" хөдөлгөөн боловсруулж, "Мобиком" корпораци ивээн тэтгэсэн юм. Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, алтнаас үнэтэй түүхэн баялаг мөн гэдгийг нээн харуулахад сэтгэл итгэл гарган тусалж чадсан "Мобиком" корпорацийн удирдах зөвлөлийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн БЗД-ийн ЗДТГ, 14-р хорооны удирдлага хамт олон, хог хаягдлын сан, Нийслэлийн захирагчийн ажлын алба байгууллагуудын идэвхтэй оролцоо дэмжлэг туслалцаатайгаар уг төсөл амжилттай хэрэгжсэнийг илэрхийлж төсөл хэрэгжүүлэгч монголын "Ногоон" хөдөлгөөний хамт олонд баяр хүргэе!

Эх орондоо амар мэнд амьдарч яваагийн мялаалга болгон экологийн хураамж төлдөг шинэ тогтолцоог буй болгох хэрэгтэй болж байна. Энэ өглөг хураамж бий болсноор гарах үр дүн:

1. Улс үндэстнээрээ эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах
2. Байгаль эхийн үнэлэмж нэмэгдэж, экологийн бүрэн бүтэн байдлын хөгжлийг хангах, шинэ шинэ аж ахуйн нэгжүүд байгуулагдаж орон нутаг өөрийгөө хөгжүүлэх эдийн засгийн шинэ тогтолцоо бий болно.
3. Байгаль, хүн, малын хаягдал түүхий эдийг тавааржуулж, нийгмийн олон талт эрэлт хэрэгцээг хангах зорилгоор МАА, зам барилгын салбаруудын материаллаг баазыг бэхжүүлэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлэн технологиудыг тоног төхөөрөмжийн хамтаар орон нутгуудыг хангаж ажилгүйдлыг цаг алдалгүй шийдэх тогтолцоонд орох
4. Хаягдал түүхий эдээр байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүний үнэлэмжийг төр нь дэмжиж чаддаг байвал хүн эх байгальтайгаа хамтран хөгжих шүтэлцээг хангаж, экологийн аюулгүй байдал хангагдана.
5. Байгаль, хүн, мал гурвын зохицон амьдрах шүтэлцээг хангах уламжлалт технологиудыг хөгжингүй орнуудын орчин үеийн технологитой хослуулан хөгжүүлэх

Монголчууд бид амьжиргааны түр аргацаасан муу тогтолцооноос чанартай зөв тогтолцоо руу яаралтай шилжих хэрэгтэй. Тухайлбал: Хүний хэрэгцээний өртөг шингэсэн хог хаягдал түүхий эдийг жилээс жилд зуу зуун сая тонноор нь эх байгаль дээрээ дарж булж байдгаа төр засаг, ард түмэндээ сануулж байх хэрэгтэй. Хог хаягдлыг бага зардлаар мөнгө болгох менежмент хийх хэрэгтэй. Хийж эхэлмээр энэ мэт ажлуудыг юунд хойш тавина вэ. Бид хэчнээн жил хогоо булах вэ, булсаар л байх уу.

БЗД 14-р хороо иргэн "Эко" ажилчин Д.Дарамренчин

Т.Наран: Шууд унах ангалын ирмэгт ирлээ

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн БАТ

Нүүрсний үнийн өсөлт иргэдийн амьжиргаатай холбогдон яригддаг. Нөгөө талд үнэ нэмэхээр санал тавьсан уурхайнуудын байдал хүнд байна. Энэ талаар Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай ярилцлаа.

-Нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал хүндхэн байгаа тухай их яригдах юм. Өр, авлага ч их үүссэн бололтой?
-Цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг төрийн өмчит станцуудад нүүрс нийлүүлдэг уурхайнуудын байдал хүнд байгаа. Жилээс жилд улам уруудсаар ирлээ. "Үүнээс цааш явах газар үгүй" гэдэг шиг одоо үүнээс цааш уруудах замгүй болж, шууд л унах ангалын ирмэг дээр ирээд байна. Мөнгө, санхүүгийн гачаалд урт удаан хугацаагаар орж, тэр нь уурхайнуудыг техник, технологийн, хүний нөөцийн болон нийгмийн гээд бүх л талаар доройтуулж байна.

-Ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн гол шалтгаан нь үнийг барьсантай холбоотой байх?
-Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний дотоодын зах зээл төрийн мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, цахилгаан, дулааны станцууд юм. Эдгээрт хэрэглэдэг нүүрсний үнийг төрөөс тогтоодог. Төр энэ эрхээ эдлэхдээ зөвхөн хэрэглэгч талын эрх ашгийг дангаар хамгаалсан өрөөсгөл бодлого барьж нүүрсний үнийг олон жилийн турш өөрийн өртгөөс нь доогуур тогтоож ирсэн. Үүнээс болоод нийлүүлэгчдийн алдагдал хуримтлагдсаар дааж давшгүй болсон. Нүүрсний үнийг алдагдалтай тогтоогоод зогсохгүй авч хэрэглэсэн нүүрснийхээ үнийг ч төр өгөхгүй байсаар маш их өрийн сүлжээ бий болгосон. Нүүрсний уурхайнуудад станцад, станцуудад түгээх сүлжээ, түгээгчдэд хэрэглэгчид гэх мэтээр өрийн гинжин хэлхээ үүссэн. Тэр нь газар авсаар одоо эрчим хүчний системээ бүхэлд нь боомилж алахдаа тулаад байна. Бодлогогүй төрийн балгаар манай улсын эрчим хүчний систем тэр чигээрээ дампуурч байна.

-Өрийн хэмжээ их үү?
-Хэлэхээс ч төвөгшөөмөөр дөө. Одоогийн байдлаар цахилгаан станцуудаас Багануур 14 тэрбум, Шивээ-Овоо долоон тэрбум, Шарын гол хоёр тэрбум орчим төгрөгийн авлагатай байгаа. Ойрын өдрүүдэд төлчихсөн гэж сонсогдсонгүй, өссөөр л байгаа байх.

-Энэ байдлыг Засгийн газар, холбогдох яам, албан тушаалтнууд мэддэг. Засаж залруулах гарц байхгүй юу?
-Мэдэлгүй яахав. Засаж залруулахгүй бол улс орон, ард иргэдэд ихээхэн хор хохиролтой гэдгийг ч бүгд мэдэж байгаа. Гэхдээ хийхийг хүсдэггүй, бас яаж хийх учраа сайн олдоггүй л байхгүй юу.

-Яагаад?
-Бараг 1990-ээд оны дундаас хойшх үе үеийн Засгийн газар, эрх мэдэлтнүүд эдийн засгийн асуудлыг улс төрийн явцуу сонирхолдоо нийцүүлэх гэж оролдсоор ирсэн. Бас хувийнхаа эрх ашгийг улс орныхоос дээгүүр тавьж ирсний балаг нь энэ.

Нүүрсний үнийг бодитоор тогтоох юм бол жилээс жилд бага багаар өснө. Учир нь уурхайн зардал уурхайн гүнзгийрэлт, тэлэлттэй холбоотойгоор зардал ямагт өсч байдаг. Яг зах зээлийнхээ жамаар явбал нүүрсний үнэ өсөхөөр цахилгаан, дулааны үнэ өсөх болно. Үнэ өсөхөөр иргэд уурлаж бухимдана. Тэгэхээр тэр нам, тэр хүн засгийн эрхэнд гарахад саад бэрхшээлтэй тулгарна. Эсвэл сонгогдож чадахгүй. Ердөө ийм л ядруу тооцоо бодоод дээрх ажлыг хийлгүй ирсэн. Одоо ч хүсэхгүй байгаа нь харагдаж л байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл саяхан зурагтаар ийм байх нь зөв, улс төрөөс ангид байлгах аргагүй гэсэн утгатай юм яриад л байна лээ.

-Нүүрсний үнийг чөлөөлөх юм уу өсгөвөл ард иргэдэд хүндхэн тусах байх?
-Ер нь бол хуучин социалист хэв загвараасаа салж зах зээлийн шинэ нийгэмд орохын тулд хүн болгоноос тодорхой хэмжээний хүчин чармайлт, эрсдэл, ачаа даах чадвар шаардагдах ёстой. Энэ ертөнцөд үнэгүй юм гэж байдаггүй. Юм болгон өөрийн гэсэн тодорхой үнэтэй. Тэр үнийг нь төлж байж л түүнийг хэрэглэж, ашгийг нь хүртдэг учиртай. Өнөөдөр үнийг нь төлөхгүй байлаа ч ирээдүйд ямар нэг хэлбэрээр нөхөн төлөх л болно. Зугтах арга байхгүй. Тухай бүрт нь төлөхгүй орхиод байвал дараа бөөнөөр нь төлөхөд улам л хүнд, хэцүү байх болно. Нүүрс, цахилгаан, дулааны үнэ ч мөн адил. Гэхдээ өнөөдөр яриад байгаа шиг заавал үнэ нэмж иргэдийн нуруун дээр ачааг дангаар нь үүрүүлэхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой хувилбарууд хангалттай бий. Жишээ нь, цахилгаан станцаас 30 төгрөгийн үнэтэй гарч буй нэг киловатт цахилгаан эцсийн хэрэглэгчдэд очихдоо яагаад хоёр дахин өндөр үнэтэй болж буйг тогтоох хэрэгтэй байна шүү дээ. Бусдын үйлдвэрлэсэн юмыг дамлан зарж байж үнийг яагаад өсгөж байгааг тогтоох хэрэгтэй. Тэнд гаргадаг үлэмж их үргүй зардлыг та бид төлж суугаа ч юм билүү. Иймэрхүү тооцоо судалгаа хийх, эрчим хүчний үнийг хямдруулах арга хувилбаруудыг бодож боловсруулах, судлах, хэрэгжүүлэх талаар төр засаг юу ч хийхгүй байна шүү дээ. Юу ч хийхгүй байгаагаа ард иргэдээ өрөвдөн хайрласантай холбож тайлбарлаад, тэгж ойлгуулах гээд байх юм. Яг үнэндээ жирийн иргэнээ бодоод байгаа юм ч бага.

Харин өөрсдийгөө л хамгийн түрүүнд бодож байгаа гэвэл хилсдэхгүй байх. Гэр хорооллын жирийн нэг айл өвлийг өнгөрөөх гэж цахилгаан, дулаандаа хэдэн төгрөг төлдөг билээ. Тэдний ихэнх нь ямархуу ахуй амьдралтай, орлоготой билээ. Гэтэл хямд нүүрс, хамгийн хямд цахилгаан, дулааныг хэн хэрэглэж байгаа билээ. Хотын төв, Улаанбаатарын хамгийн тохилог дүүрэг, газруудыг эзэгнэн суудаг өндөр албан тушаалтнууд, хууль ёсоор болон хууль бусаар хөрөнгө мөнгө хураан цуглуулагчид гэр хороололд амьдардаг тэтгэврийн хөгшдөөс хамаагүй хямд цахилгаан, дулаан хэрэглэж байна. Тэгээд томоохон хурлын заал шиг хэд хэдэн өрөө тасалгаа бүхий харшуудад залран тансаглаж суудгийг та бид мэднэ шүү дээ. Нэг кв.м талбайг халаахад зориулж гэр хорооллын нэг айл, нэг эрх ямбатан хоёрын төлдөг үнэ ямар их зөрүүтэй байдгийг зориуд сонирхоорой. Тэгэхээр хямд нүүрс, хямд дулаан, цахилгаантай байх нь зөвхөн ядарсан ард иргэдээ бодсон хэрэг гэдэг бол эргэлзээтэй.

-Байгаль орчны яамнаас "Цэвэр агаарын сан" байгуулсан. Агаарыг бохирдуулж байгаа гол эх үүсвэрүүдээс мөнгө татаж ажил хийх тухай ярьсан. Ингэхээр уурхайн байдал улам хүндрэх байх даа?
-Нөгөө л төрийн албаныхны маань сэтгэлгээ ямар их ядууг харуулж буй хэрэг. Хоёр жилийн өмнө билүү дээ, яндангаас татвар авах нь зөв юм байна гэж нэг хэсэг шуугиж байгаад ашгүй дуугүй болсон чинь одоо хот руу түүхий нүүрс нийлүүлэгчдээс татвар авч, тэгснээрээ хотын агаарын бохирдлыг арилгах юм гэнэ. Гэр хорооллын айлуудын авдаг нүүрсний үнэ л тэр хэрээр нэмэгдэнэ шүү дээ. Хоёр уут нүүрсээр шөнийг өнгөрөөдөг байсан нэг ядарсан хөгшин түүнийгээ авч дийлэхээ болиод ганц уут нүүрс авдаг болно. Хөлдөж үхэлтэй биш нөгөө нэг уут нүүрснийхээ оронд машины дугуй, хуучин гутал гээд шатааж болох л юм байвал түлнэ биз дээ. Тэгэхээр агаарын бохирдол буурах юм уу.

-Нүүрс олборлогчдод татвар ногдуулж агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол өөр ямар арга байж болох вэ?
-Хамгийн наад зах нь нүүрсийг угааж хот руу оруулах талаар юм бодох хэрэгтэй байна. Нүүрс угаадаг олон янзын арга технологит байдаг юм шиг байна лээ. Бид нэг их гүнзгий боловсруулалт ярихаасаа өмнө зүгээр л нүүрсийг элдэв шороо, тортог, үл шатах нунтгаас нь салгаад түлдэг болвол дор хаяж л хот руу орж ирэх нүүрсний хэмжээ багасна, түүнээс гарах үнс, хог хаягдал буурна. Үнэ нь бага зэрэг өсөх байх. Гэхдээ угаасны дараа нүүрсний чанар сайжирч хэрэглэх хэмжээ багасах болохоор эцсийн дүндээ өмнөхөөс нэг их илүү зардал хэрэглэгчээс гарахгүй болов уу гэж би хувьдаа боддог.

-Болж бүтэхгүй зүйл байгаа ч ололттой ямар тал байна вэ?
-Бахархмаар, баярламаар юм бишгүй бий. Аль хэдийн ашиглалтын хугацаа нь дуусаад хэзээ ч эвдэрч зогсоход бэлэн болчихоод байгаа бүх техник тоног төхөөрөмжүүдээ цэвэр өөрсдийн ур ухаан, хичээл зүтгэлээрээ ажиллуулж, технологийн шинэчлэл хийх ямар ч мөнгө хөрөнгөгүй, хийж бүтээснийхээ хаана нь ч хүрэхгүй цалин хангамжтай хэрнээ бүхий л нөөц боломжоо шавхан уурхайгаа авч яваа Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун, Шарын голынхны сэтгэл зүтгэлээр бахархахгүй байх аргагүй. Мөн манай нүүрсний салбарт дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн томоохон төслүүд Тавантолгойн ордыг түшиглэн түрүүчээсээ хэрэгжиж эхэлж байна.

-"Энержи ресурс" компани БНХАУ-ру у төмөр зам тавьж нүүрс экспортлох гэж байгаа талаар олон янзын үзэл бодол байх шиг байна. Таны хувьд?
-Монгол Улс уул уурхайгаа түшиж хөл дээрээ босох гэж байгаа бол олон улсын зах зээлд гарч, өрсөлдөж, өөрийн орон зайгаа олох шаардлагатай. Ингэхийн тулд их мөнгө хий мөрөөдөөд суулгүй бодитой ажлыг шуурхай хийх хэрэгтэй. Олон сайхан төслийн тухай хоосон яригчдаас "Энержи ресурс"-ын ялгаатай нь энэ чиглэлд бодитой ажил хийж байгаа явдал. Олон улсын нүүрсний борлуулалтын зах зээл рүү гарах цорын ганц боломж бол далайн боомт руу гарах юм. Тэр тусмаа Хятад, Зүүн Өмнөд Ази руу гарах хэрэгтэй. Тэр зах зээл рүү, тэр бизнесийн орон зай руу дэлхий нийтээрээ зүтгэж байна. Дэргэд нь байгаа бид бүү хэл хэдэн арван мянган километрийн цаанаас гарц хайн тийш зүтгэцгээж байна.

"Энержи ресурс"-ынхан хоёр жил түүхий нүүрс экспортлоод гурав дахь жилээсээ баяжуулж гаргах гээд үйлдвэрээ барьж эхэлж байна. Та биднийг Сайншандад аж үйлдвэрийн парк барьж жаргах тухай үлгэр зохиож, түүндээ зарим нь итгэн манарч суух хооронд Өмнөговийн Цогтцэций суманд аль хэдийн уул уурхайн томоохон цогцолбор баригдаж эхлээд, тэнд манай залуус хэдэн зуугаараа өдөр шөнөгүй ханцуй шамлан хөдөлмөрлөж байна. Гашуун Сухайтаар зам тавихаар ганцхан Хятад руу гардаг, Сайншандаар болохоор дэлхий рүү гардаг юм уу. Хятадыг тойроод Номхон далай, бас маш олон улс гүрнүүд байдаг.

-"Энержи ресурс"-ын ажил улсын бодлогод нийцэхгүй байгаа юм биш үү?
-Манай төр хэзээ тийм бодлоготой болчихоо вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд, улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн амбиц, ашиг сонирхол л төрийн нэр барьж илэрдэг болохоос манай төрд Гашуун Сухайтаар нарийн төмөр зам барьж хэзээ ч болохгүй. Харин Сайншандаар Хятад руу гарвал тусгаар тогтнолд тустай гэсэн бодлого байхгүй байх аа. Арайхийж уул уурхайн ганц төсөл эхэлмэгц тэрийг унагах гэж ингэж улайрч байх хэнд ямар хэрэгтэй юм бэ. Үнэхээр л тэр эх орон, тусгаар тогтнолдоо хайртай юм бол дор дороо юм хийж бүтээе л дээ.

О.Урантогос

Нүүрсний үнэ ялимгүй буурчээ

2009 оны 12-р сарын 14 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн гэр хороололд 170 мянга орчим өрх амьдардаг гэсэн тооцоо байдаг. Нэг өрх жилд дөрвөн тонн нүүрсний хэрэглээтэй гэж тооцвол тэдгээр айлд 700 гаруй мянган тонн нүүрс шаардагдана. Гэтэл гэр хорооллын айл өрхийн 67 хувь нь жилд 2.5 тонноос бага нүүрс хэрэглэдэг ажээ. Энэ нь амьжиргааны түвшин доогуур айл өрх жилд нүүрснийхээ хэрэглээнд 100 мянган төгрөг, түүнээс доош зардал гаргадаг гэсэн үг юм. Гэтэл нүүрсний үнэ нэмэх, түүнийг дагаад зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь иргэдэд дарамт болж байна. Мөн нүүрсний ченжүүд тонн тутамд үнэ нэмж зардаг нь жинхэнэ дарамт учруулж байна. Нэн ядуу өрхүүд нүүрс авч чадахгүйн улмаас дугуй, хуванцар, хог хаягдал түлдэг нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг үндэс болдог аж. Гэхдээ өнгөрсөн жилийг бодвол нүүрсний үнэ бага зэрэг хямдарсан байна. Жижиглэнгээр худалдаалах нүүрсний үнэд багахан хэмжээний өөрчлөлт орсон. Харин тонноор авбал нэлээдгүй хямдарсан байна. Тухайлбал "Цайз", "Хангай" захуудад нүүрсний үнэ таван тонн тутамд 20-30 мянган төгрөгөөр буурчээ. Портер машины тэвш нүүрсийг 100-130 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол энэ сард үнэ харьцангуй буусан байна. Гэхдээ хаанахын нүүрс гэдгээсээ шалтгаалж буй юм. Одоогоор Налайх, Багануурын нүүрс тонн нь 70-85 мянга, хамгийн чанартай үнэтэйд тооцогдох Алагтолгойн нүүрс 90-100 мянган төгрөг байна. Харин "Зил-130" машин нүүрс 280-300 мянга болж хямдарчээ. Ийм машины тэвшинд таван тонн нүүрс багтдаг бөгөөд 330 мянган төгрөгийн ханштай байсан юм. Шуудай нүүрсний үнэ ганц хоёр зуун төгрөгөөр л буурсан байлаа. Нүүрсний үнэ ийн буух болсон шалтгаан нэг талаас цаг агаарын дулааралттай холбоотой гэнэ. О.Урантогос

Хүн л юм чинь хөдөөгийнхөн

2009 оны 12-р сарын 10 Нийтэлсэн БАТ

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2020 он гэхэд Улаанбаатар хотод 1 сая 250.0 мянга орчим хүн оршин суухаар тооцсон. Одоогоос арван жилийн дараа гэсэн үг л дээ. Гэтэл хоёр жил хагасын өмнө сая дахь иргэнээ хүлээн авсан нийслэлийн хүн ам өнөөдөр аль хэдийн нэг сая гурван зуун мянгад хүрээд байгаа. Хотын удирд­лагуудын хийсэн хуудуутай төлөвлөгөө ингэж 10 жилийн өмнө биеллээ оллоо.

Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын барилгажсан хэсэгт дахин төлөвлөлт хийх, нягтралыг сайжруулж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гол гол гудамжны  барилгажилт, архитектур төлөвлөлтийн шийдэл гаргах, хотын захын ашиглагдаагүй газрыг барилгажуулах, дэд бүтцийн хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нийтийн болон жижиг орон сууцны хороолол байгуулах, гэр хорооллыг дэд бүтэц бүхий жижиг орон сууцны хороолол болгох гээд олон зүйл бурж буй ч хугацаанаасаа өмнө хүрсэн хүн амын өсөлт үүнд сөргөөр нөлөөлж байна. Урагшгүй ноёдыг тасалгаандаа зураг зурж суух зуур хөдөөнөөс ирсэн нүүдэлчид хаа дуртай газраа хашаа хатгаж байна. Ингээд өчигдөр зурсан зургаа зургаа өнөөдөр баллуурдах ажил хотынхонд гарна. Ахиж зураад, дахиад баллуурдана. Тэгэхийн оронд толгойгоо өндийлгөөд нэг харчихдаг болоосой.

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан судалгааг түшихэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирэгсийн 37.0 хувь нь ядуу байгаа нь анхаарал татах асуудал. Шилжин ирэгсдийн 72.7 хувь нь Улаанбаатар хотын захын хэсэг, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй зэрэг дүүргийн төлөвлөгдөөгүй бүсэд зөвшөөрөлгүй суурьшдаг гэнэ. Хот руу чиглэсэн энэ их шилжилт хөдөлгөөн, хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хүрээлэн буй орчин болоод хүн амын амьжиргааны чанартай холбоотой олон олон асуудлууд хуримтлагдсаар байгааг сэтгэх зовних хүн олон. 

Улаанбаатар хотын ядуурлын түвшин хотын төвийн болон захын дүүр­гүүдийн оршин суугчдын хооронд ялгаатай байсаар байна. Хотын захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуур­лын түвшин харьцан­гуй өндөр. Гэр хороололд оршин суугчдын эдийн засгийн чадавхи орон сууцныхнаас доогуур буюу 45.0 хувь нь ядуу байхад байшин хороололд суугч­дын 15.0 хувь нь ядуу амьдарч байна. Сүхбаатар дүүргийн нийт өрхийн 18.9 хувь ядуу байхад Налайх дүүрэгт үүнээс хоёр дахин өндөр байна.

Хөдөө, орон нутагт байдал үүнээс ч хэцүүх. Тэнд Засаг даргын Тамгын газрын 20-30 албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн багш, сумын эмч тэргүүт­нээс өөр орлоготой хүн байхгүй. Улсын төсвийн талаас илүү хувийг эзэлдэг орон нутгийн төсөв энэ хэдхэн хүний амьдралыг залгуулахад зарцуулагдаж байна гэж хэлж болно.

Худлаа гэвэл улсын төсвийн орлого зарлагын тооцоог харъя л даа. 2008 оны төсвийн гүйцэтгэлээр Дорноговь 1 тэрбум 213,1 сая, Өмнөговь 4 тэрбум 835,8 сая, Сэлэнгэ 2 тэрбум 503,1 сая, нийслэл 9 тэрбум 132,2 сая, Орхон 25 тэрбум 140 сая улсын төсөвт төвлөрүүлэх аж. Харин бусад нь буюу үлдсэн 17 аймаг нь төсөвт нэг ч төгрөгийн орлого өгдөггүй. Өгөх нь битгий хэл байнгын татаас авсаар олон жилийг ардаа үдэж байна. Уул уур­хайн ганц нэг ордтой, дэд бүтэц гайгүй хөгжсөн аймгууд л төсөвт мөнгө оруулж байгаа.

Харин улсын нэгдсэн төсвийн хуваарилалт үүнээс шал эсрэгээрээ. Хамгийн их мөнгө улсын төсөвт төвлөрүүлсэн аймаг, нэг ч төгрөг төлөөгүй айм­гийн төсөвтэй яг ижил байх жишээтэй. Товчхондоо нэг нь ажиллаж нөгөө нь хөлсийг нь авдаг утгагүй тогтолцоо энэ оронд үйлчилж байна. Сум суурин болгоныг тэр­бум тэрбумаар санхүү­жүүлж, гэрэл цахилгаантай болгох цэцэн мэргэн төлөвлөгөөг ч манайхан жил дараалан хэрэгжүүлж бай­гаа. Нийслэлээс 1000, 2000 км зайтай алслагдсан сумд руу яст мэлхий шиг дөхөх эрчим хүч очиж ядсаар байтал хөдөөгийнхөн хөлтэй нь хөлхөөд, хөлгүй нь мөлхөөд хот хүрээг шавчихаад байгаа нь энэ. Харин дарга нар нутаг усандаа нэг их хайртай хүн болж жүжиглэн эзэнгүй баг, иргэнгүй сум, өвчтөнгүй эмнэлэг, сурагчгүй сур­гуулийг цахилгаанжуулах гэж зүтгэсээр.

Даац нь хэтэрч хэзээ мөдгүй зад тавихад бэлэн болсон эвдэрхий тэвш адил нийслэл, 100 мянга давсан хүн амтай  ганц хоёр аймгийг эс тооцвол өөр төвлөрсөн то­моо­хон хот суурин манайд алга. Төвлөрөл байхгүй газарт амьдрал ч алга. Бизнесийн орчин нөхцөл, зах зээл гэх мэт тухай бол яриад ч хэрэггүй. Гэтэл хөгжлийн ямар ч ирээдүйгүй хөдөөгийн энэ олон сум сууринг луу цахилгаан­жуулж, барилга байшин барьж, эмнэлэг сургууль байгуулж, тэртэй тэргүй хүрэлцэхгүй байгаа төсвөө тараан цацаж байгаа нь хөдөөгийн хүн амын амьдралыг улам дор­дуулж, үхэж өгдөггүй, сэхэж чаддаггүй нийгмийн хэсэг бүлгийг бий болгож байна. Сум суурингууд руу гэрэл цахилгаан тавиад л амьдрал дээшилчихдэг бол дээшлэ­хээр их хөрөнгийг өнгөрсөн найман жилд зарсан байна. Гэтэл амьд­рал өөдлөх биш уруудах тал руугаа улам явж байгаа нь төрийн бодлого зах зээлийн жам ёсноос гадуур явж байна гэсэн үг. Жам ёсны энэ шилжилт хөдөлгөөнийг жам ёсных нь дагуу эмчилэх нь орон нутагт төвлөрлийг бий болгож, аймаг сумдаа нэгтгэх явдал.

Анх зах зээлд шилжсэн цагаас л засаг захиргааны нэгжийн энэ үрэлгэн,  бутархай байдлыг засъя залъя, бүсчилсэн хөгжил, төвлөрсөн хот суурингуудаа дэмжье  гэж ярьж эхэлсэн ч айж бэргэсээр өдийг хүрсэн нь энэ. Үүнийх нь үр дүнд өнгөрсөн 20 жилийн дотор дэндүү хол тасарсан хөдөө, хотын иргэншил хоорондоо дайсагнан, хөдөөгийнхөн нь хотынхноо, хотынхон нь хөдөөгийнхнийг үзэн ядах байдалд хүрчихээд байна. Хүн л юм чинь хөдөөгийнхөн хот орон газар амьдарч, хүний үздэгийг үзэж, эдлэ­лийг хүснэ. Харин хотынхон арай гэж бий болгосон энэ иргэншлээ хаа газраас ирсэн хэнд ч юм буртаг­луулаад, утаа тортог, хир буртагт нь дарагдаад суухыг хүсэхгүй. Үүнийг шийдэх ганц арга нь орон нутагт төвлөрсөн хот суурингийн тогтолцоог бий болгох, хот хөдөөгийн хөгжлийг ижил төвшинд аваачих явдал.


Л.НарантӨгс 

Барилгын компаниуд орон сууцныхаа метр квадратыг 650 мянган төгрөгөөр борлуулахгүй байгаад төрийн албан хаагчид ихээхэн дурамжхан хандаж байна.

Уг нь Засгийн газрын тогтоолд 650 мянган төгрөг, түүнээс доош үнээр борлуулах талаар заасан. Иймд иргэд боломжийн үнээр орон сууцтай болох нь гэсэн хүлээлттэй байсан юм. Харамсалтай нь дээрх шийдвэрийг биелүүлж байгаа газар алга. Бүр Монголын барилгын үндэсний ассоциациас өчигдөр зарласан хурал дээр барилгын компанийн төлөөлөл болон холбогдох удирдлагууд 650 мянган төгрөгт овоохой л олдоно хэмээн мэдэгдэв.

Тэдний хэлж буйгаар 650 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа орон сууцнууд чанаргүй бололтой. Үзэсгэлэнд оролцож буй компаниуд чадах ядахаараа орон сууцны метр квадратын үнийг буулгасан гэв. Тухайлбал, өмнө нь 950 мянган төгрөгөөр борлуулж байсан бол 850 болгожээ, Ингэж буулгах нь маш хүнд байснаас гадна ихээхэн эрсдэл үүрч байгааг гэдгийг дахин дахин хэлж байна лээ. Үүнээс гадна төр засаг ард түмэнд сайн хүн болж харагдахын тулд орон сууцны үнийг буулгана гэсэн элдэв амлалт өгөхөө болих хэрэгтэй гэдгийг сануулсан.

Ямар ч байсан хямралын хүнд хэцүү цагт Засгийн газраас салбараа дэмжүүлэхээр 180 тэрбум төгрөгийн бонд гаргуулахаар болчхоод одоо орон сууцны үнэ буурахгүй хэмээн мэдэгдэж эхэллээ. Мөн 650 мянган төгрөгийг хаана хаанаа буруу ойлгосон гэв. Засгийн газрын тогтоолд орон сууцны метр квадратыг 650 мянга, түүнээс бага үнээр тооцох талаар заасан.

Тухайн үед Сангийн яамнаас барилгын компаниуд хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл орон сууцны метр квадратын үнээ 650 мянган төгрөгт багтаах хэрэгтэй. Бид хүчлэхгүй гэдгийг хэлж байсан. Тэгвэл ассоциацийнхны тайлбарлаж буйгаар 650 мянган төгрөг нь зээлжих эрх аж. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч хэдэн төгрөгийн цалин авдаг, үүнийг хэдэн хувийг сар бүр орон сууцныхаа зээлд өгөх боломжтой вэ гэдгийг судалж үзээд дээр хүнийг тогтоосон гэнэ. Хэрэв дээрх үнээс өндөр тогтоох юм бол зээлээ төлж чадахгүй аж. Иймд 650 мянган төгрөгийг орон сууцны метр квадратын үнэ гэж ойлголгүй, харин таны цалингийн хэмжээнд тааруулж Засгийн газраас олгож буй зээлийн хэмжээ хэмээн ойлгохыг зөвлөв. Энэ бүхнээс үүдээд Засгийн газрын ойлгомжгүй тогтоолыг барилгын компаниуд засаж тайлбарлаж буй мэт. Анх орон сууцны метр квадратыг 650 мянган төгрөг гэж тооцохдоо салбар хариуцсан яамны судалгааг үндэслэж тогтоосон гэдгийг мэдэгдэж байсан. Харин үүнийг барилгынхан эсэргүүцэж байгаа нь яам буруу тооцоо хийсэн, эсвэл бусад олон зардлыг тооцоогүй гэж үзэхэд хүргэж байна. Орон сууцны үнийн энэ мэт ойлгомжгүй байдал нь олон жил үргэлжилж байна. Өмнө нь эрдэмтэн, судлаачид орон сууцны метр квадратын үнэ 590 мянган төгрөг байх боломжтой гэж байв. Тухайн үед үүнийг бас л эсэргүүцэж байсан. Одоо болохоор яамнаас гаргасан дүн мөн л буруу болж таарлаа. Иймд орон сууцны жишиг үнийг нэг мөр болгох шаардлагатай нь харагдаж байна. Нэг талд иргэд сууцны үнэ буурна хэмээн хүлээгээд байдаг. Гэтэл нөгөө талд барилгынхан буурах ямар ч боломжгүй хэмээн мэдэгддэг.

Хурлын үеэр барилгын компанийн төлөөллөөс "иргэд одоогийн ханшаар орон сууц худалдан авах чадваргүй юм биш үү. Энэ талаар судалгаа хийсэн үү" хэмээн асуусан. Хариуд нь судалгааг төр хийх ёстой, мөн иргэд байр худалдаж авах чадваргүй байлаа гээд яах ч аргагүй гэдгийг хэлж байлаа.

Г.Батзориг

’Тєрийн албан хаагчид иргэдийг орон сууцаар хангах тухай’’ Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 14-ний єдєр 321 дvгээр тогтоол гарч 180 тэрбум тєгрєгийн бонд гарган уг арга хэмжээг санхvvжvvлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолын нэгдvгээр зvйлд ‘’Барилгын салбарт vvсээд байгаа санхvvгийн хvндрэлийг шийдвэрлэх’’, мєн гуравдугаар зvйлд ‘’Засгийн газрын бондыг арилжааны банкуудаар дамжуулан зєвхєн орон сууцны урт хугацаат зээлийн зориулалтаар иргэдэд олгох vйл ажиллагааг зохион байгуулна’’ гэж заасан байдаг. Энэхvv арга хэмжээний эхлэл болгож Монголын барилгын vндэсний ассоциаци нь ОССК-тай хамтран ‘’Орон сууц 4000’’ vзэсгэлэн биржийг Баянмонгол хороололд энэ сарын 2-12-ны єдрvvдэд зохион байгуулж дуусах шатандаа ороод байгаа.

Гэвч энэхvv vзэсгэлэн биржээр зочилсон иргэд сэтгэл дундуур байгаа юм. Учир нь, тєрєєс баримталж байгаа бодлого иргэдэд орон сууцны нэг ам метр талбайг 650 ам доллар байхаар тооцоолоод байгаа. Харин тухайн vзэсгэлэн биржид оролцож байгаа барилгын компаниудын vнийн саналын доод хэмжээ нь ам метр нь 750 ам доллар байсан. Энэ нь иргэдийн дунд ихээхэн бухимдал vvсгээд байгаа юм. Харин єнєєдєр Монголын барилгын vндэсний ассоциациас энэ талаар мэдээлэл хийсэн юм. ус ассоциацийн гvйцэтгэх захирал Д.Цэндийн хэлж буйгаар аль болох иргэдийнхээ боломжийг харгалзан барилгын компаниудтай ам метрийнхээ vнийг бууруулах талаар ярилцаж байгаа гэнэ. Мєн зээлийн хvvг бууруулах, хугацааг нь уртасгах талаар ч судалж, бололцоо ямар байгаа талаар хэлэлцэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Хамгийн гол нь vнэ бууруулах тал дээр дан ганц ассоциаци биш нийгэм бvхэлдээ тэмцэх хэрэгтэй гэнэ.

Засаг захиргааны зохиомол хуваарийн золиос

2009 оны 12-р сарын 09 Нийтэлсэн БАТ

Монголд гурван хүн тутмын нэг (30%), хөдөөд хоёр хүний нэг нь (50%) ядуу гэсэн статистик үзүүлэлтэд сүүлийн хориод жил өөрчлөлт орсонгүй ээ. Ядуугийн шалтгааныг “ухаантнууд” янз бүрээр л тодорхойлж, эцэстээ энэ нь өөрсдийнх нь залхуу хойргоос болж байна гэсэн дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байх юм.

Тэдгээр ухаантнуудад хэлэхэд монголчууд залхуу биш байлаа ч хийх ажил байхгүй, ажил байлаа ч тэр нь ашиггүй, тийм ч учраас та бүхний дүгнэж буйчлан залхуу, бас ядуу байгаа хэрэг. Нийслэлийг эс тооцвол ямар ч зах зээл байхгүй учраас баргийн ажил, үйлчилгээ, бизнес хөгжих, орлогын эх үүсвэр болох найдваргүй энэ улс оронд иргэд нь ядуу байхаас ч яах вэ.

Уудам, том газар нутагт цөөн хүн амтай хэрнээ тэднийхээ талыг хөдөөгийн 300 гаруй сум, мянга гаруй багт тараагаад цацчихаар хаана нь төвлөрөл, зах зээл бий болох юм бэ?

Хотжилтын онолоор бол дорж хаяж 40 мянган хүн төвлөрсөн газар л талх барих, гутал загнах, гуанз ажиллуулахад ашиг олох, нэг үгээр бол зах зээл үүсэх боломжтой аж. Тэгвэл өнөөдөр аймгийн төвүүд нь ч 40 мянгад хүрэхгүй хүн амтай Монголд хэн юу хийж, хэрхэн мөнгө олж, хүн шиг амьдрах нь хэтэрхий ойлгомжгүй байна.

Өнгөрсөн хориод жилд гадаад, дотоодын сайн санааны болоод төслийн байгууллагуудын зээл, тусламжаар хөдөөгийн иргэдэд зориулан өрхийн орлогыг дэмжих, ажлын байр бий болгох бишгүй олон төсөл, хөтөлбөрийг төр засаг, төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлсээр ирсэн ч үр дүн нь элсэнд ус цацсан аятай оргүй замхарлаа. Хөдөөд ажлын байр, өрхийн үйлдвэрлэл үүссэн ч юмгүй, хот л хөл, толгойгоо олохоо байтлаа хүн амдаа дарагдчихав. Төсөл, хөтөлбөр биш төвлөрөл, зах зээлийн хууль асуудыг ийн шийдсэн хэрэг.

Уг нь аль эртнээс хөдөө рүү цацах хөрөнгө оруулалтаа нийслэл рүү татаж, цорын ганц том зах зээл болох Улаанбаатартаа хөдөөгийнхнийг угтах бэлтгэл хийсэн бол нийслэлийн асуудал өнөөдрийнх шиг хүндэрч ужиграхгүй байлаа.

Нэг үгээр бол өнөөдрийн тархай, бутархай засаг захиргааны нэгжээ эртхэн өөрчилж зориглосон бол нийслэлээс дутахгүй томоохон зах зээл, төвлөрөл нэгээр тогтохгүй бий болж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүр төрх өнөөдрийнхөөс арай л гэрэл, гэгээтэй байх байв.

Зах зээл, жам ёсоор биш зохиомлоор бий болгосон өнөөдрийн засаг захиргааны бүтэц монголчуудын гурван хүний нэгийг хоосруулж, хөдөөгийнхэн нэртэй хөөрхийлэлтэй “иргэншлийг” бий болгосон юм. Өмнөх тогтолцооны үед гадаад, дотоодод их, дээд сургууль төгсч ирсэн залуу боловсон хүчнүүдийг хүн шиг амьдрах мөрөөдөлтэй нь хамт хөдөөд цөлж, өөрийн хүслээр нүүн суурьших эрхийг нь хасч байж хүчээр бий болгосон засаг захиргааны нэгж, суурингууд өнөөдөр ямар байдалтай байгааг бүгд гадарлана. (Эзэндээ аж ахуй болж чадахгүй, үржил шим муутай малаа дагаж мал болсон бүүр хөдөөгийнхний тухай энд ярих ч хэрэггүй.)

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тэдгээр суурингууд үйлдвэр аж ахуйн ямар нэг зориулалт, чиглэлтэй байсан бол тэдгээр нь шилжилтийн дараахан  үгүй болсноос оршин суугчид нь юуны тулд яах гэж тэнд амьдарч, суурьшсанаа өнөөдөр ойлгодоггүй юм. Гахай шиг газрын үндэс малтаж, төмс шиг шороонд өсч үржих гэж тэнд ирж суурьшсан аятай амьдарцгааж байгаа Сэлэнгэ аймгийн нэгэн тосгоны амьдрал, оршин суугчдынх нь бүдгэрсэн сэтгэлийн гал үүнийг танд хэлээд өгнө. Урд нь тэнд цэргийн анги, мод боловсруулах үйлдвэр ажиллаж, түүнийг даган хүмүүс суурьшиж байжээ. Суурьшиж байжээ ч юу байхав, суурьшуулж байв. Өнөөдөр мод боловсруулах үйлдвэр, цэргийн ангийн аль аль нь үгүй болсон ч үе дамжин хүмүүс амьдарсаар. Тэнд цагтаа хөрөө рам тачигнаж, өглөө, оройн тоонд цэргүүд жагсаалын дуу хангинуулж байсан гэхээргүй. Тэр бүхнийг уг нь “ардчилал” гарч ирээд арчаад хаячихсан юм биш, үнээр үнэнийг хэлж болдоггүй хуучин эдийн засгийн тогтолцоотойгоо хамт дампуурсан хэрэг. Бодвол боловсруулж байсан мод нь өөрийн өртгөөсөө хямдаар зарагддаг байсан биз... Иймэрхүү хий хоосон, үл гүйцэлдэх социалист төлөвлөгөөний үр дүнд бий болсон ашиггүй аж ахуй, үйлдвэрийн газрууд энд тэнд баригдаж, тэр бүрт суурин үүсгэж, хүмүүсийг хүчээр суурьшуулж, засаг захиргааны зохиомол нэгж бий болгосон өнгөрсөн зууны алдааг өнөөдөр бид засахгүйгээр Монголд юу ч өөрчлөгдөхгүй.

Мянган баялаг байгаад ч хөдөлмөрийн насны хүн амаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр, төвлөрөл зах зээл үүсгэж, түүнийг дагасан ажлын байр, ашиг орлогыг бий болгохгүйгээр Монгол Улс, монгол хүн хөгжихгүй. Хүмүүс нь ядуу чигтээ, нүд сэтгэл нь харанхуй хэвээрээ үлдэнэ.

Харин засаг захиргааны өнөөгийн тархай бутархай нэгж 76 гишүүнд л ашигтай байх. Жалга бүрийн 10 мянган иргэнийг төлөөлөн төрийн эрхэнд гарах нь тэдэнд хэрэгтэй. Тийм ч учраас тэд тэрбум, тэрбум төгрөгийг тойрогтоо төсөвлөж, өөрсдөө бол хэзээ ч амьдрахгүй хөдөөгийн жаахан суманд хүн хаяад нүүж ч болохгүй, хоргодоод амьдарч ч чадахгүй хоёрын хооронд “гоё юмнууд” барихаар болчихлоо. Тэр мөнгөөр эмнэлэг, сургууль, дотуур байрыг оодож гоёно. Болж өгвөл ганц нэг шинэ байшин барина. Уг нь муу ч юм юу байхав. Гэхдээ тэр бүхэн нь тэнд хүмүүс аятайхан хүн шиг амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй шүү дээ.

Амьдарч буй нөхцөлөөсөө болоод бүгдээрээ шахам шүдний хорхойтой, бөөрний өрөвсөлтэй болсон сумынхан чухам юугаар амь залгуулдаг гэж бодож байна гишүүд ээ?

Харьцангуй амьжиргаа сайтай, газар нутаг нь үржил шимтэй гэдэг Сэлэнгэ аймгийн дээрх жижигхэн тосгонд л гэхэд оршин суугчид нь бүгдээрээ хууль бус аргаар амьжиргаагаа залгуулдаг. Засаг дарга нь иргэдтэйгээ зэрэгцээд хууль бус зүйл хийдэг гэж хэлж чадахгүй ч хууль бус үйлдлийг хорьж цагддаггүй нь харин үнэний ортой. Иргэд хууль бусаар мод огтолно, ан хийнэ, алт ухна. Засаг захиргаа нүдээ анина. Ингэхгүй гээд иргэдэд амьжиргаа залгуулах эх үүсвэр харагдахгүй байхад тэднийг өлбөрч үхэг гээд хууль, дүрэм харж, хотоос мэргэжлийн хяналт, мэдээллийн хэрэгсэл дуудаж дөвчигнөх хэрэг үү. Уулын мод, усны эхээс илүү тэнд байгаа хэдэн хүнийг өлбөрч үхэхээс хамгаалах нь Засаг даргын хувьд хамгаас чухал биз дээ? “Хэн гуайнх хүүхдүүдээ сургууль, соёлыг нь төгсгөөд хоолонд нь хүргэчихлээ. Одоо хөрөө, рамыг нь одоо хураая даа” гэж ярьж яваа Засаг даргыг хууль ёс сахиулсангүй гэж буруутгахаасаа өмнө хүнлэг байгаад нь баярлах ёстой. Яагаад гэвэл энэ бүхэнд Засаг дарга биш засаг захиргааны оновчгүй бүтэц л буруутай юм. 

З.БОРГИЛМАА

Улаанбаатар хот хамгийн их тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах талаар гадаадын тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж, цогц бодлого боловсруулахаар боллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд Японы олон улсын Жайка байгууллагатай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Дотоод нөөц боломжоо ашиглан багагүй ажил зохиож байгаа ч гадаадын улс орон, тусламжийн байгуулагуудын туслалцааг ч авах шаардлагатай байгаа юм.  

Нийслэлийн агаарын бохирдлын 90 гаруй хувийг гэр хорооллын  утаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний галлагаа, зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөн, оршин суугчдын ядуурал нь гол шалтгаан болдог байна. Иймд Нийслэлээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, түлшний бүтцийг өөрчлөх, нам даралтын уурын зуухнуудад технологийн шинэчлэл хийх, стардартаас өндөр хэмжээнд утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авч байгаа.

Гадаадын улс орнуудын туршлагаас харахад агаарын бохирдлоос салахад доод тал нь 5-10 жил шаардагддаг агаад Жайкатай хамтран ажиллаж, иж бүрэн судалгаа хийснээр Улаанбаатар хот ч гэсэн мөн ийм хугацааны дараа утааны асуудлаа шийдвэрлэсэн байх боломжтой гэж талууд үзэж байна хэмээн Нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

М.Жаргал
-ОССК-аас зохион байгуулж байгаа үзэсгэлэнд орон сууцны нэг мeтр  квадрат талбайг 650 мянган төгрөгөөр  байтугай 700 мянгаар үнэлсэн барилгын компани нэг ширхэг ч  алга. Засгийн газрын тогтоол хуурамч байв уу, эсвэл Засгийн газрынхаа тогтоолыг үл тоомсорлов уу-  

Төрийн албан хаагчид баярлан гомдов. Баярласандаа алга таших нь холгүй суусан тэд гомдсондоо нулимс дусааж магадгүй байна. Засгийн газраас  төрийн албан хаагчид, иргэдийг урт хугацаагаар орон сууцтай болгоно хэмээн амалсан амлалт, гаргасан тогтоол нь  молиго байжээ. Молигодуулжээ гэдгээ иргэд сая л ухаарсан бололтой.  “Орон сууц-4000” үзэсгэлэн яармагт оролцож байгаа барилгын  компаниудын санал болгож буй байрны үнийг сонссон  иргэд  бараг л “шоконд” орсон  гэх. Өнгөрсөн зунаас хойш ярьсан өнөөх хямдхан орон сууц нь хааччихваа, хэн дундуур нь  будлиан тариад булхай хийгээд байна вэ гэсэн асуултыг олон хүн тавьж байна. Учир нь “Орон сууц-4000” үзэсгэлэнгээс  орлого багатай албан хаагч байтугай, олигтойхон бэлтэй нь  дийлээд авчих орон сууц тун ховорхон байна.  “4000 айлын орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд  Орон сууцны санхүүжилтийн корпорациас  зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнд орон сууцны нэг мeтр  квадрат талбайг 650 мянган төгрөгөөр  байтугай 700 мянгаар үнэлсэн барилгын компани нэг ширхэг ч  алга. Засгийн газрын тогтоол хуурамч байв уу, эсвэл Засгийн газрынхаа тогтоолыг үл тоомсорлов уу.  “Макс центр” гэхэд орон сууцныхаа нэг мeтр квадратыг 1200 ам.доллар , “Дако” 900 ам.доллар, “Flowers town” 1200 ам.доллараар тоожцээ. Түүнчлэн “Цогттулга”  компани нэг сая 200 мянган  төгрөг  “Увт инвест”  нэг сая 150 төгрөг , “Индустр”  нэг сая 150 мянга төгрөгөөр орон сууцныхаа ам мeтрийг үнэлж буйгаа иргэдэд дуулгаад байна.

Төв банкаас  гаргасан Монгол Улсын нутаг дэвсгэрт валютаар үйлчлэхийг хориглосон хуулийг ч зөрчиж  байгаа барилгынхан Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолоос  ч дээгүүр эрх мэдэлтэй гэдэг нь илт. Ийм өндөр үнэтэй барилгуудыг иргэдэд шахах байсан бол элдэв тогтоол гаргаж иргэдийг баярлуулан гомдоох шаардлага байсан ч юм уу, бүү мэд. Халуун зунаас л эхлэн бөөн сурталчилгаа, хэл ам, хүлээлт дагуулсан “4000 айлын орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд  төрийн албан хаагч болон иргэдийг урьдчилгаа авахгүйгээр урт хугацааны зээлээр хямдхан орон сууцаар хангах шийдвэр гаргаж, Сангийн яамнаас 180 тэрбум төгрөгийн санхүүжилтийг барилгын салбар хийхээр болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл өнгөрсөн аравдугаар сарын 14-нд гарсан Засгийн газрын тогтоолоос хойш хоёр сар болжээ. Эрх баригчдын  гаргасан шийдвэр нь хэрэгжиж, иргэд нь орон сууцандаа орчих л хугацаа. Гэвч 4000 айлын орон сууц дэд хөтөлбөр хэрэгжиж ч эхлээгүй байна. Засгийн газрын тогтоолоос эсрэгээр ажиллаж байгаа Зам тээвэр барилга, хот байгуулалтын яам, Орон сууцны санхүүжилтийн корпораци хэний талд, юуны төлөө үйлчлээд байгаад гайхашрах, эргэлзэх шалтгаан тун олон байгаа юм. Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамныхан  барилгын компаниудтай үгсэн хуйвалдаж, өндөр үнэтэй орон сууцыг шахах ажиллагааг тун ч  дадамгай, овжин гэгч гүйцэтгэж байна.  Засгийн газраас тогтоосон нөхцөлөөр бол зээлд хамрагдсан төрийн албан хаагчийн орон сууцны vнэ 40 сая төгрөгт багтах ёстой. Тэгвэл Монголын үндэсний барилгын  ассоциацийнхны хэлж буйгаар бол төрийн албан хаагчид, иргэд төрөөс 40 сая төгрөг зээлээд дээрээс нь цөөнгүй саяыг нэмэх шаардлагатай гэнэ. Төрд нэг өр, түмэнд хоёр өртэй байж л байртай болохгүй юм бол барилгынхны хэлсэн үнээр орон сууцтай, орон оронтой болно хэмээн саналтгүй юм байна.  

Аравдугаар сарын 14-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолыг үсэгчилж, үгчилбэл, барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцны мeтр талбайн үнийг   нийслэлд 650 мянган төгрөгөөс хямд байх зарчим баримтлахыг  Сангийн яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Орон сууцны корпораци, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.  Харин үүрэг хүлээсэн “цэргүүд” үүнээс өөр байр суурьтай байгаа юм. Тиймдээ ч 650 мянган төгрөг бол “зээлжих эрх” шүү хэмээн шинэ нэр томьёо зохиож, түүндээ өөрсдөө бүр итгэчихсэн бололтой.  Засгийн газраас барилгын үндэсний компаниудаа болон иргэд, төрийн албан хаагчдаа дэмжих зорилгоор 180 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж буйгаа зарласан.  Гэтэл барилгын компаниудад  650 мянган төгрөг бага санагджээ. Ёстой л гуймтгай мөртлөө голомтгой гэдэг шиг. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлангийн ярьж буйгаар бол Засгийн газраар дээрх дэд хөтөлбөрийг дахин хэлэлцүүлэхээр болоод байгаа гэнэ. Нэгдүгээр 650 мянган төгрөг “зээлжих эрх” үү, эсвэл орон сууцны ам.мeтрийг үнэлсэн бодит үнэлгээ юу гэдгийг эцэслэхээс гадна яамдуудад хуваарилах квотын тоог нь тогтоох юм байна. “Бид Засгийн газрын тогтоолоо барина” хэмээн ярьж байгаа ч тогтоолынхоо эсрэг үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буйг нь хэрхэн тайлбарлаж, яаж ойлгохоо мэдэхгүй байна. Ямар ч байсан Орон сууцны санхүүжилтийн корпораци бизнeсийн байгууллага биш. Гэтэл биe биe рүүгээ хардлагын үг шидэлж суусан Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын үндэсний барилгын  ассоциацийнхан хоорондоо гэнэтхэн л найзархаж, үнийн хувьд үгсэн тохирох болсон. Тиймдээ ч “зээлжих эрх” гэдэг шинэ нэр томьёгоор иргэдийг мөлжиж, ихээхэн мөнгөн дээр ажиллах “квот”-оо аль хэдийнэ тогтчихсон гэх хардлага төрүүлж байгаа юм. Үнэхээр Засгийн газрын тогтоол бодит үнээс доогуур байна уу, эсвэл барилгынхны үнэлгээ бодит амьдралаас хол тасрав уу гэдгийг олж мэдээд, олонд мэдээлж өгнө үү, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрынхаан. “4000 айлын орон сууц” дэд хөтөлбөр сэрчихээгүй л бол сайхан зүүд байлаа. Сэрүүнээрээ мөрөөдсөн төрийн албан хаагчид хөөрхийлөлтэй eэ.

Ж.Нямсүрэн

Та өөрийн орон сууцтай болох боломжтой юу?

2009 оны 12-р сарын 08 Нийтэлсэн БАТ

Хэрэв Та орон сууц худалдаж авах зайлшгүй шаардлагатай гэдэгтээ үнэхээр бүрэн итгэлтэй болсон бол одоо ямар орон сууц худалдан авч чадах вэ гэдгээ тооцох хэрэгтэй болно.

Гэхдээ Та гоё тансаг, тохилог орон сууцтай боловч бусад шаардлагатай хэрэгцээндээ ганц төгрөг ч зарцуулах боломжгүй амьдрахыг хүсэхгүй нь мэдээж. Таны, хувьд сарынхаа зарлагыг зөв зохицуулж, орон сууцныхаа зээлийн сарын төлбөрийг цаг хугацаанд нь төлж мэдээж байраа алдахгүй байх нь гол асуудал тань байх болно.

Одоогийн зардлаа тооцож үзэх

Шинээр орон сууц худалдан авагчдын дийлэнх нь орон сууцны зардлаа /сар бүрийн орон сууцны зээлийн төлбөр, нүүх, засвар тохижилт хийх болон даатгалын г.м./ тооцож үзээд өмнө нь төлж байсан түрээсийн зардлаас нь нэлээд их болох нь гэж боддог. Хэрвээ танд үнэхээр тийм санагдаж байгаа бол өнөөдөр гарч байгаагаасаа илүү зардлыг орон сууцанд зориулан гаргах боломжтой юу? Танд бүх зардлаа төлсний дараа ямар нэгэн хэмжээний мөнгө үлддэг үү? Хэрэв үгүй бол та үнэхээр орон сууц худалдан авах эсэхээ дахин тунгаан бодож, орон сууц худалдан авахаасаа өмнө зарим зардлаа хэмнэж, худалдан авдаг зүйлээ өөрчлөх хэрэгтэй.

Хэрэв та зардлаа хэзээ ч төлөвлөж байгаагүй бол долоо хоног болон сардаа хэчнээн хэмжээний мөнгө зарцуулдаг талаар тодорхой ойлголтгүй байж болох юм. Тийм бол зардлаа төлөвлөж эхлэх хэрэгтэй. Гэхдээ таны зарим зардал тухайлбал, татвар, өдөр тутмын жижиг зардал, машины зардал г.м. нь тогтмол байгаа. Зарим зардал нь өөрийн тань үзэмжээр хийгддэг буюу хэр зэрэг мөнгө зарцуулахыг ойролцоогоор мэдэж байдаг зардлууд байдаг. Тухайлбал, хувцас, эд зүйл худалдан авах, үзвэр үзэх г.м. Та өөрийн орон сууцтай болохоор нэгэнт шийдсэн бол одооноос эхлээд сар бүр, зардал тус бүрээсээ тодорхой хэмжээний мөнгийг хэмнэн орон сууц худалдаж авахад зориулсан хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал та өөрийн орон сууцтай болох боломжтой болно. Хэрэв та зээл авсны дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, сар бүрийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй байх юм бол өөрийн орон сууцтай болж чадахгүй нь ойлгомжтой.

Орон сууц худалдан авахад гарах зардал

Орон сууц худалдан авахад хоёр төрлийн зардал гардаг. Эхний зардал нь орон сууц худалдан авахын тулд өөрөөс гаргах хөрөнгийн зэрэгцээ зээлийн хувийн хэргийг бүрдүүлэхтэй холбогдон гарах зардал байна. Дараагийн зардал нь орон сууц худалдан авсны дараа тогтмол төлөх зардлууд болох зээлийн сар бүрийн төлбөр, орон сууцны ашиглалтын зардал буюу дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны г.м төлбөр байна.

Эхний зардал

Урьдчилгаа төлбөр. Орон сууц худалдан авах гэж буй иргэд гол төлөв банк, санхүүгийн байгууллагын зээлд найддаг. Гэвч орон сууцны зээлийн бүтээгдэхүүний хувьд тодорхой хувийг өөрийн хөрөнгөөс гаргах тохиролцоо хийхийг банк, санхүүгийн байгууллагууд шаарддаг. Нэгэнт та орон сууцандаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан тохиолдолд   санхүүгийн байдал тань хэдийгээр доройтлоо ч гэлээ орон сууцаа та зүгээр л хаяад яваад өгөхгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас зээл олгож буй банк, санхүүгийн байгууллагууд зээлээ эргэн төлүүлэх илүү баталгаатай байлгахын тулд таныг өөрийн хөрөнгөө мөн оруулсан байхыг шаарддаг юм.

Зээл олгогч гол төлөв орон сууцны үнийн дүнгийн 30-аас доошгүй хувийг зээлдэгчээс гаргуулахыг илүүд үздэг. Жишээлбэл, 30 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авах тохиолдолд зээлдэгч 9 сая төгрөгийг нь өөрөөс гаргах хуримтлалтай байх ёстой.

Эхний үеийн зардал. Орон сууц худалдан авахад гаргах өөрийн хөрөнгө буюу урьдчилгаа төлбөрөөс гадна бусад хэд хэдэн төрлийн зардал гарна. Үүнд банк, санхүүгийн байгууллага таны зээлийн материалыг хүлээн авч хянах зардлаа авахаас гадна банкнаас шаардах төрөл бүрийн лавлагаа авах, зээлийн шимтгэл төлөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэх, орон сууцны зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулах, зарим тохиолдолд даатгал хийлгэх зэрэгт тодорхой зардлууд гарна.

Нүүх, тохижих зардал. Та шинээр худалдан авсан орон сууцандаа нүүж орох болон түүнийгээ тохижуулахад зайлшгүй гарах зардлыг мөн тооцоолсон байх ёстой. Хэрэв та хуучин орон сууц худалдан авсан бол яаралтай хийх засварт шаардагдах хангалттай хэмжээний, мөнгийг авч үлдсэн байвал зохино. Мөн цахилгаан зуух, хөргөгч зэрэг зарим эд хогшил шинээр худалдан авах шаардлага ч гарч болох юм. Энд юу гэж хэлэх гэсэн юм бэ гэвэл зөвхөн орон сууц худалдан авахад бүх мөнгөө зарцуулалгүй нүүх, орон сууцаа тохижуулах, шинээр эд хогшил худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг авч үлдсэн байх ёстойг сануулж байгаа юм.

Орон сууц худалдан авсны дараах зардал

Хэрэв та орон сууц түрээслэгч бол таны орон сууцны үндсэн зардал тань сар бүрийн түрээсийн төлбөр л байна. Зарим тохиолдолд түрээсийн төлбөр дээр нэмж хэрэглэсэн ус, цахилгаан, холбооны зардлыг төлдөг. Харин та өөрийн орон сууцтай болсон нөхцөлд орон сууцны зардалд сар бүрийн зээлийн төлбөр, цахилгаан, дулаан, цэвэр; бохир ус, холбоо, телевиз, хог, СӨХ-ийн төлбөр / хэрэв банк шаардсан бол жилийн даатгалын төлбөр/ зэрэг орно.

Зээлийн сарын төлбөр. Зээлийн сарын төлбөр нь ижил хэмжээтэй байдаг бөгөөд түүнд нь зээлийн үндсэн өрийн тодорхой хэсэг /таны зээлсэн мөнгө/ болон зээлийн хүү /зээл ашигласны төлбөр/-ийн төлбөр багтдаг. Таны зээлийн сарын төлбөр нь нийт авсан зээлийн хэмжээ, зээлийн хүү, зээл эргэн төлөх хугацаа, тогтмол эсвэл хувьсах хүүгийн алийг нь хэрэглэж байгаагаас хамааран өөр өөр байна.

Тухайлбал, тогтмол хүүтэй зээлийн төлбөрийн хувьд:




Хүснэгтээс, зээлийн хэмжээ болон хүү өсөх тусам зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нэмэгдэж байгааг харж болно. Та зээлийн сарын төлбөрийг хэрхэн тооцож буйг сонирхож байж магадгүй. Энэ нь зээл төлөх хугацаа дуусах /сар бүр ижил хэмжээний төлбөр хийсээр 10 жилийн дараа ч юм уу 15 жилийн дараа/-д таны авсан үндсэн зээлийн өр болон зээл олгосон байгууллагын авах ёстой хүүгийн төлбөр бүхэлдээ төлөгдөж дуусна гэсэн үг юм. Үүний дараа орон сууц тань бүрэн таны мэдлийн өмч болж, түүнийгээ захиран зарцуулах асуудал тань чөлөөтэй болно.

Орон сууцны зээлийн сарын төлбөрөө тооцож үзээрэй

Хэрэв та хэчнээн хэмжээний зээл авах шаардлагатайгаа /орон сууц худалдан авах үнээс урьдчилгаа төлбөрт өөрөөс гаргах хэсгийг хасаад/



Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хүнд байдалд орсон барилгын салбарыг дэмжих зорилгоор "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны үзэсгэлэн нээгдэж, иргэд байраа сонгох боломжтой болсон юм. Харамсалтай нь Засгийн газраас метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөр тогтоож байсан нь биеллээ олсонгүй. Энэ нь иргэдэд орон сууц зээлээр авахад ихээхэн хүндрэл учруулах бололтой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлээр орон сууц авсантай ижил түвшинд дөхөж очих нь. "4000 орон сууц" хөтөлбөрөөс байртай болоход танд хэдэн төгрөг байх хэрэгтэй талаар тооцоо хийе.

Хөтөлбөрийн хүрээнд байртай болох хүсэлтэй иргэд ихэвчлэн хоёр өрөө орон сууц сонирхож байна. Нэг өрөө байр олон ам бүлтэй айлд жижигдэнэ. Гурван өрөө гэхлээр үнийг нь дийлэхэд төвөгтэй. Хоёр өрөө байрны метр квадрат 38-45 байна. Тэгвэл дунджаар 40 метр квадрат хэмээн тооцож авъя. Орон сууцны метр квадратын үнэ 1.1 сая төгрөг гэж бодъё. Ингээд тооцохоор хоёр өрөө байр ойролцоогоор 44 сая төгрөг болж байна. Засгийн газар 650 мянган төгрөгт зээл өгнө хэмээсэн. Тэгэхлээр та 26 сая төгрөгт зээл авах боломжтой аж. Гэхдээ уг үнийн 10 хувьд урьдчилгаа төлөх ёстой. Энэ нь 2.6 сая төгрөг болж байна. Үүн дээр та 40 сая төгрөгөөс үлдсэн 18 төгрөгийг нэмнэ. Учир нь таны сонгосон байрны метр квадратын үнэ 650 мянган төгрөгөөс илүү гарсан тохиолдолд зөрүүг нь шууд төлөх ёстой. Үүгээр тооцоход 18 сая төгрөг шууд төлөх болж байгаа юм. Урьдчилгаа 2.6 саяаа нэмбэл 20.6 сая төгрөг хэрэгтэй болох аж. Өөрөөр хэлбэл, та хоёр өрөө байртай болохын тулд дээрх хэмжээний бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй. Энэ нь орон сууцны үнийн бараг 50 хувьтай тэнцэж байна. Тэгвэл арилжааны банкууд иргэдэд орон сууцны зээл олгохдоо 30-50 хувийн урьдчилгаа төлбөр авч байгааг сануулахад илүүц биз. Тэгэхлээр урьдчилгаа төлбөрийн хувьд "4000 орон сууц хөтөлбөр", арилжааны банкны зээлд хамрагдах хоёрын хооронд ялгаа алга.

Засгийн газар танд ердөө л 25.4 сая төгрөгөө 10 жилийн хугацаанд жилийн 10 орчим хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх боломж олгож байгаа аж. Арилжааны банкуудын хувьд дээрх хүү нь жилийн 21 орчим хувь байна. Сүүлийн үед инфляци тогтворжиж байгаатай холбоотойгоор зээлийн хүү бага зэрэг буурч, 20 руу дөхөж байгаа. Тэгэхлээр хүүг бууруулсан гэдгээрээ хөтөлбөрийн гол ач холбогдол нь чиглэгдэж байна.

Анх 650 мянган төгрөг гэх жишиг үнийг тогтоохдоо салбарын яамны судалгааг үндэслэж буйгаа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлийн ханшаар тооцож үзэхэд нэг метр квадратыг дээрх үнээр борлуулах боломжтой аж. Хамгийн гол нь хямралын үед барилгын салбарыг аврахад хэн хэн нь эрсдэл хүлээж, орон сууцаа дээрх үнээр борлуулна хэмээн ойлгогдож байсан. Харамсалтай нь барилгын компаниуд хичнээн туйлдаа хүрсэн ч дээрх үнээр борлуулах хүсэлгүй байна. Энэ нь тэд яамны тооцсон дүнгээс өөр зарлага гаргасан хэмээн үзэхэд хүргэж буй. Тухайлбал газар худалдан авахад яамнаас тооцсон дүнгээс илүү зарлага гаргасан байж болох. Магадгүй элдэв зөвшөөрөл авах зэрэгт авлига явдаг гэх яриа бий. Үүнээс гадна компаниуд иргэд дээрх үнэтэй орон сууцыг худалдан авах санхүүгийн чадавхтай хэмээн үзэж байгаа бололтой.

Г.Батзориг

-Агаарын бохирдлыг бууруулах төсвийн мөнгө ач тусаа өгсөнгүй-

Утаан дундаа сааралтах Улаанбаатарын өвөл болдгоороо болж, уушгины өвчлөл залуужих хандлагатай, улаан хоолойн өрөвсөлтэй хүмүүсийн тоо үргэлж дээшээ заалттай өдрүүд үргэлжилсээр. Амтай болгон л агаарын бохирдол хэмээн үглэж, асуудал шийдэж мөнгө хуваариладаг дарга нар 20-30 сая ам.долларын өртөгтөй утаагүй түлш, яндангүй зуух хийсэн тухай “ардын аман зохиол”-оо хүүрнэсээр. УИХ-аас баталж байгаа утаанд зарцуулах мөнгөний тоо өсөхийн хэрээр нийслэлийн агаарын бохирдол улам ихэсч, нүд аргуулан сэтгэл эмзэглүүлэхийн учир юу вэ? 2006 онд хийсэн нэгэн судалгаанаас узюл, агаарын бохирдлоос шалтгаалан өвдөж нас барсан хүний тоо Монголд 7000 хол гарсан байх юм. Агаарын чанараар нь авч үзвэл агаарын найрлаган дахь хорт хий, тоосонцорын хэмжээ нь 17 сая хүн амтай Бээжингийнхтэй дүйж байгаа аж.

Уг нь бид хотын агаар юунаас болж бохирдоод байгааг сайн мэднэ. Нийт хүн амынх нь хагасаас илүү нь амьдарч байгаа гэр хорооллын хоёр буман яндангаас гарч буй дутуу шатсан нүүрс, эсвэл түлшгүй нэгний орлуулж шатаах дугуйны резин, машины ашигласан тосонд шингээсэн тоосго сэлт. Энэ бол хамгийн эхний шалтгаан. Удаах шалтгаан нь унаж, ашиглахыг нь Солонгос, Японд хориглочихсон, 150 гаруй мянган “тэтгэврийн насны” автомашин.

Хамгийн том, хамгийн үр дагавар ихтэй шалтгаан болох гурав дахь хүчин зүйл нь төлөвлөсөн, хийсэн дүртэй, нураасан, хумсалсан засаглал, тал тал тийш тарамдсан төсвийн хөрөнгө, түүнийг нь тодорхой бодлогоор бус дур зоргоороо өөр өөр зүйлд хуваарилж, зарцуулж буй албан тушаалтнууд.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан яг энэ асуудлыг тойрч хэлэлцлээ. Тэд “Агаарын бохирдлыг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн хөрөнгийн зарцуулалт болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт”-ийн байдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг багасгах талаар авч хэрэгжүүлж буй ажлын үр дүнг шалгах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир ажилласан юм байна. Ажлын хэсэг энэ оны долдугаар сараас эхлэн ажиллаж, шалгасныхаа дүнг байнгын хороонд танилцуулсан нь энэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд 2006,2007 онд улсын төсвөөс 500.0 сая төгрөг, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 1683.0 сая төгрөг, 2008 онд мөн сангаас 2061.9 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 155.0 сая төгрөг тус тус зарцуулсан тоо байна. Энэ нь нийт дүнгээр 2006-2008 онд 4.9 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин 2009 онд орон нутгийн төсвөөс 2774.9 сая төгрөг төсөвлөөд 1379.6 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Гэвч УИХ-ын ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдолттой тэмцсэн ажлыг туйлын хангалтгүй хэмээн дүгнэсэн юм. Хотын агаарыг бохирдуулж буй нөхцөл, байдлыг багасгах талаар хийсэн ажлууд үр дүнгүй шахам өнгөрсөн төдийгүй төсвийн хөрөнгийг мөн л үр ашиггүй зарцуулсан нь ажлын хэсгийн танилцуулж буй тоо баримтаас харагдаж байв.

Агаар бохирдуулахад гол нөлөө үзүүлдэг зуух, түлшний асуудлыг ч төгс шийдэж чадаагүй аж. Ганц нэг шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, хувийн хэвшлээр дамжуулан хэдэн зуух оруулж ирснийг эс тооцвол авсан арга хэмжээ нь үр дүнгүй, хангалтгүйн зэрэгцээ төсвийн хөрөнгийг оновчгүй, зүй бусаар зарцуулсан тухай шүүмжлэл өрнөлөө. Ганцхан жишээ дурдахад агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн мөнгөнөөс тролейбусны компанид хуваарилсан, трансформатор зассан гэх мэтээр өөр зүйлд зарцуулсан нь Төсвийн хууль зөрчиж байгаа тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд үзэж байна.

2006-2009 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна хэмээн нийтдээ 8.7 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 2009 оны 11 сарын байдлаар 6.2 тэрбумыг энэ мэтээр олон тийш тарамдуулж, салхинд хийсгэсэн гэдгийг байнгын хорооны гишүүд шүүмжилж “УИХ-аас баталсан утаанд зарцуулах мөнгө зорилгодоо хүрсэнгүй” хэмээн санал нэгтэй дүгнэлээ.

Цаашид энэ асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны статусыг дээшлүүлэх, мэдэгдэхүйц үр дүнтэй ажил зохион байгуулахад яг хэдий хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай тачаар тодорхой судалгаа хийх, төлөвлөсөн мөнгийг олон газарт тарааж цацаж хэрэглэх биш, асуудлыг цогцоор нь авч үзэн санхүүгийн нэг урсгалаар гаргадаг байхаар өөрчлөх зэргийг даруй зохион байгуулахаар болов. Хорт утаатай тэмцэх төрийн түшээдийн ажил утаа шигээ замхарчихгүй байгаасай гэж иргэд хүсэн хүлээсээр байна.

Э.Адъяасүрэн
Энэ жил нийслэлд 266 барилга шинээр сvндэрлэжээ. Vvнээс улсын комиссын шалгуур даваагvй нь 122. Ирэх жилээс барилгын компаниуд дутуу барилгаа гvйцээж, дутагдал зєрчлєє арилгах биз. Гэхдээ тэдэнд наана нь хийж амжуулах ёстой олон даваа байна. Єнєєдрийн байдлаар нийслэлд барилгын ажил нь гvйцсэн хэдий авч хvн амьдарч болохгvй гэсэн vнэлгээтэй 14 орон сууц бий. Дээрх барилгын компаниуд барилгадаа иргэдийг оруулсаар л байна. Зарим иргэд байрандаа ороод хоёр жил болчихсон гэх юм. Ирэх жил тэгэхээр орон сууцандаа ороод гурван жил болно гэсэн vг. Барилгын тухай хуулинд орон сууцны баталгаат хугацаа гурван жил гэж заасан. Тэгэхээр улсын комиссын шалгуурыг давсан ч даваагvй ч гурван жилийн дараа барилга ан цав гарч цуурч эхэлбэл компаниуд ямар нэг хариуцлага хvлээхгvй болж таарах нь. Арай ч дээ монголчуудын ихэнх нь хvний нутагт хєлсєє дуслуулан хар бор ажил хийж байж олсон мєнгєє хулхи барилгад єгєєд алдах гэж vv. Тиймээс борооны дараах мєєг шиг олширч, євєл зунгvй баригдаж байгаа барилгуудыг чанартай чанаргvйгээр нь цэгцэлж иргэдийг хохироохгvй байх тал дээр анхаарлаа хандуулах цаг нь ирж.

Vvний тулд анхан шатнаас л тэмцэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр нь барилгын компаниудад тусгай зєвшєєрєл єгєхдєє анхнаас нь няхуур нямбай ултай суурьтай хандаач гэсэн vг. Барилгын тусгай зєвшєєрлийг зєвхєн Зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас олгодог. Тус яам зоосны нvхээр харж тусгай зєвшєєрєл олгосоор 1600 орчим, компани барилга барих эрхтэй болжээ. Гэтэл мэргэжлийн хvний vгээр бол 1600 тусгай зєвшєєрєлтэй компанийн 400 нь мэргэжлийн тєвшинд vйл ажиллагаа явуулах чадамжтай гэж байгаа. Бусад 1200 тусгай зєвшєрєл авсан компани нь мэргэжлийн биш ер нь л хариу нь олдохгvй оньсого шиг таашгvй зvйл болж хувираад байгаа юм. Ерєнхийдєє ийм компаниудын захирлууд гадны хєрєнгє оруулагч байдаг. Харь орны барилгын бус мэргэжилтэй иргэд монголд ирж компани байгуулах нь жирийн vзэгдэл болсон. Эхэндээ инженерvvдэд єндєр цалин єгч ажилд аваад шаварчин єрлєгчин зэргийг бол хямд єртєгєєр ажиллуулна. Ингээд л нэг зуны дотор тав, ес гээд хэд л бол хэдэн давхар орон сууц маналзаад л босоод ирнэ шvv дээ. За тэгээд танил тал харж мєнгє цаасаар аргалж байгаад чанаргvй байрыг улсын комисст хvлээлгэн єгдєг гэх. Чанаргvй барилга барьсан ч иргэдийн мєнгийг нэгэнт авч халаасаа дvvргэсэн болохоор нутаг буцна. Хилийн дээс алхаад сураггvй болсон тэднийг мэргэжлийн хяналт, улсын комиссынхон бvv хэл цагдаагийнхан ч олж баривчилна гэж байх уу даа. Улсын комисст мэргэжлийн хяналт, онцгой байдал, барилга хот байгуулалтын газар, салбарын яам, ус, цахилгаан дулаан хариуцсан компани зэрэг 12 байгууллагын тєлєєлєл ордог. Нийтдээ 18 хvн ажилладаг юм билээ.

Яаж ч бодсон 18 хvн жилдээ хэдэн зуугаараа баригдаж байгаа орон сууцны барилгуудад хяналт тавьж хvрэхгvй. Мэргэжлийн хяналтын газрын барилгын 12 байцаагчийг нэмээд ч барилгын чанарыг шалгах ажил гvйцэгдэхгvй. Социализмын vед таван давхар барилгыг хоёр жил барьж баталгаат хугацаагаа арван жилээр єгдєг байсан гэсэн. Одоо vед юун хоёр жил, жилийн дотор л арван давхар барилгыг ядаж цєхєх юмгvй барьж байна. Арай л дэндvv. Тvрvvнд хэлснээр баталгаат хугацаа нь гуравхан жил. Гурван жил дотор хана нь цуурч, за ер нь барилгатай холбоотой бvхий л зєрчил бодитой нь нотлогдвол тєлбєргvйгээр засуулж болдог юм билээ. Иргэд нэг хэсэг нь мэдэхгvйгээсээ болж хохироод нєгєє хэсэг нь мэдсээр байж чанаргvй барилгад орж хохироод байх юм. Иргэдийг байранд орохоос ємнє Улсын комисс тухайн байрыг хvлээж авсан дvгнэлтээ гаргасан байх учиртай. Шалгалтад бvдэрсэн бол хvлээж авахгvй бєгєєд иргэдэд анхааруулга єгнє. Харин иргэд нэгэнт мєнгєє тєлсєн, євєл орох оронгvй болчихоод байна гэсээр vгэнд оролгvй чанаргvй барилгад ордог ажээ. Тvvнчлэн энэ намар МХЕГ-аас барилгуудын компаниудад шалгалт хийж 1142 зєрчил илрvvлсэн байна. Улмаар Улсын комисс хvлээж аваагvй хэр нь иргэд оршин суугаа 14 байрны судалгааг гаргасан байна.

Эдгээр барилгын ажлыг захиалсан, гvйцэтгэсэн бараа материалаа нийлvvлсэн компаниудад арга хэмжээ авч, албан шаардлага хvргvvлжээ. Улмаар зєрчлєє арилгаж, орон сууцыг иргэдэд зохих ёсоор хvлээлгэн єгєєгvй тохиолдолд байрны ус цахилгаан дулааныг таслах хvртэлх арга хэмжээ авах юм байна. Дээрх 14 компани орон сууц барьсныхаа дараа зураг тєслєє гаргасан, газар хєдлєлтийн vед аюулгvй байдлыг хангаж бэхэлгээ хийгээгvй, ханын шавардлагаа хийхдээ цемент бага хийж зуурсан зэрэг зєрчилтэй юм байна. Эдгээр компанийн барилгыг нураах эрхзvйн орчин нь байхгvй хуулийн заалт зvйл ч байдаггvй. Ямартаа ч мэргэжлийн хяналтын газраас удаа дараа чанаргvй барилга бариад байгаа Хар дизайн, Икс ди Эд компаниудын тусгай зєвшєєрлийг цуцлуулах саналыг гаргажээ. Тусгай зєвшєєрлийг нь цуцлах саналыг аль долдугаар сард гарган ЗТБХБЯ-нд хvргvvлсэн ч єнєєг хvртэл ямар ч шийдгvй байгаа нь ойлгомжгvй юм.

Тvvнчлэн барилгын компаниудад ажиллаж байгаа 60 мянган хvний 40 мянга орчим нь мэргэжлийн бус хvмvvс байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс хуурамч бичиг баримт, чанаргvй , мэргэжилгvй боловсон хvчний хууль бус vйл ажиллагаан дор цэцэглэн хєгжиж байгаа барилгын салбарыг зохих байгууллагууд нь анхааралдаа авах цаг иржээ.

Шохоорхохоос бус байр шууд авах нь цөөн байна

2009 оны 12-р сарын 04 Нийтэлсэн БАТ

Ихэнх орон сууц 650 мянган төгрөгөөс дээш үнэтэй байв
Засгийн газраас барилгын салбарыг дэмжих, төрийн албан хаагч, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах зорилгоор "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 180 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан барилгын компаниудыг санхүүжүүлэх юм. Ингэхдээ тухайн компанийн барилга дуусч, улсын комисс хүлээн авсан байх шаардлагатай. Мөн арилжааны банкны зээлийн барьцаанд байх ёстой. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Орон сууц-4000" үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Баянмонгол хорооллын үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Иргэд үзэсгэлэнд оролцож буй 60 гаруй компанийн орон сууцнаас сонголтоо хийж, тодорхой шалгуур хангасны үндсэн дээр хөтөлбөрт хамрагдах боломжтой. Орон сууцтай болохыг хүссэн иргэн олон байгаа нь анзаарагдсан. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс барилгын компанийн танилцуулгатай хичээнгүйлэн танилцаж, олон зүйл лавлаж байсан. Мөн Орон сууц санхүүжилтийн корпорацийн мэргэжилтнүүдээс хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар тодруулж, зарим нь ойлголт сайн авахын тулд жишээн дээр тайлбарлуулж байв. Гэвч иргэд орон сууц шохоорхохоос бус хөтөлбөрт шууд хамрагдах хүсэлтэй нь цөөн байх шиг санагдсан. Ихэнх нь "Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдэд дэмжлэг" үзүүлж байгаа ч орон сууцнууд үнэтэй байна. Нийслэлд хөтөлбөрт хамрагдах хэцүү бололтой" хэмээн ярьж байсан юм. Иргэд ийн урам хугарах болсон нь хэд хэдэн шалтгаантай байв.

Юуны өмнө Засгийн газрын 321 дүгээр тогтоолын хоёрт "Орон сууцны метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөс хямд /нийслэлд/ байх зарчим баримтлах..." гэж заасан. Уг жишиг үнийг Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан тооцоог үндэслэж авсан тухай мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээр өртөг зардлыг тооцож, стандарт хангасан орон сууцыг дээрх үнээр барих боломжтой аж. Тухайн үед үүнийг барилгын компаниуд ихээхэн эсэргүүцэж байсан. Бид орон сууцаа метр квадратыг нь 650 мянган төгрөгөөр борлуулж алдагдал хүлээхгүй гэж үзэж байв. Үүний хариуд төр засгийн зүгээс хөтөлбөрт хамрагдах эсэх нь барилгын компаниудын дур, хамрагдахыг хүсвэл орон сууцаа метр квадратыг нь 650 мянган төгрөгөөр борлуулах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан. Тэгээд ч хөтөлбөрийн гол зорилго нь бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах явдал байв. Иймд иргэд үзэсгэлэнд борлуулагдаж буй орон сууцны метр квадратын үнэ 650 төгрөгөөс хэтрэхгүй болов уу хэмээн тооцоолж байсан. Харамсалтай нь хөдөө орон нутагт байгаа орон сууцыг эс тооцвол компаниуд барилгаа 650 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулж байлаа. Ойролцоогоор нэг сая орчим төгрөгийн үнэтэй байв. Гэхдээ энэ нь өндөр зэрэглэлийнх бус жирийн орон сууцнууд юм. Үүнээс гадна хөтөлбөр бага, дунд орлоготой иргэдэд чиглэж байгаа гэх ч дээд зэрэглэлийн, өндөр үнэтэй сууцнууд ч цөөнгүй байсан. Мэдээж үүнийг төрийн албан хаагчид цалингаараа авч чадахгүй. Тэгэхээр хөтөлбөр иргэдийг орон сууцаар хангахаас илүү барилгын компаниудыг илт дэмжсэн нь харагдаж байсан. Тэдгээр нь манай улсын урдаа барьдаг барилгын компаниуд байв. Нөгөөтэйгүүр, өндөр орлоготой иргэдэд чиглэгдэж байсныг нь хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 650 мянган төгрөг гэдэг цаасан дээр буулгасан, ямар ч хэрэгцээгүй тоо бололтой.

Хэрэв иргэний сонгосон орон сууцны метр квадрат нь 650 мянган төгрөгөөс дээш үнэтэй байвал зөрүү мөнгийг тухайн барилгын компанид шууд төлж хөтөлбөрт хамрагдах гэнэ. Жишээ нь, сонгосон байр нь нэг сая төгрөг байвал зөрүү 350 мянган төгрөгийн шууд төлж, үлдсэн хэсгийг төрөөс зээлж авах юм. Үнэхээр орон сууцыг 650 мянган төгрөгт борлуулах ямар ч боломж алга уу гэвэл тийм биш бололтой. Учир нь нийслэлд дээрх үнээр борлуулж буй хэд хэдэн компани байснаас гадна хөдөө орон нутгийн орон сууцнууд бүр 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй байв. Тэд ийн борлуулж болоод байхад бусад нь яагаад буулгахгүй байна вэ.

Засгийн газрын 321 дүгээр тогтоолд "Барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн, арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууц..." гэж заасан. Гэтэл үзэсгэлэнд оролцож буй орон сууцнуудын гүйцэтгэл 90 гаруй хувьтай цөөнгүй тохиолдол байв.

Зөрүү төлбөрийг шууд төлөх ёстой
Хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой талаарх мэдээлэл хүргэе. Эхлээд та хөтөлбөрт хамрагдаж буй компаниас орон сууцаа сонгоно. Үүний дараа төрийн байгууллагуудад тогтоосон квотод багтах ёстой. Жишээ нь, танай байгууллагаас 10 хүнийг хөтөлбөрт хамруулах ёстой гэвэл та үүнд нь багтах ёстой юм. Төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад орсон төрийн албан хаагчдыг зээлийн судалгаанд хамруулна. Ингээд судалгааны мэдээлэл дээр үндэслэн эцсийн шийдвэрийг Орон сууц санхүүжилтийн корпораци гаргах юм. Түүнчлэн, таны сонгосон орон сууцны метр квадрат 650 мянган төгрөгөөс дээш байвал зөрүүг шууд төлөх ёстойг мартаж болохгүй.

Зээлийн ерөнхий нөхцөл
-Зээлийн хэмжээ: 40 сая хүртэл төгрөг
-Зээлийн хүү: Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хүү, хугацаанаас шалтгаалан Сангийн яам тогтооно /энэ нь жилийн 10 хувь/
-Урьдчилгаа: Орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна

Зээлийн шалгуур
-Төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх
-Зээл хүсэгч нь хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн тохируулга хийх боломжтой байх
-Зээл хүсэгч нь Зээлийн ерөнхий нөхцөлийн нэгд заасан зээлийн хэмжээг бүрэн ашиглах тохиолдолд зээлд хамрагдах өрхийн хоёр гишүүний сарын дундаж цалин 650 мянган төгрөгөөс дээш байх

Бүрдүүлэх материалын жагсаалт
-Төрийн албан хаагчийн зээлийн өргөдөл, анкет
-Иргэний бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хамтран зээлдэгч, өрхийн насанд хүрсэн бүх гишүүний/
-Гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Ажлын газрын тодорхойлолт /орлого олж байгаа өрхийн бусад гишүүнд адил хамаарна. Тодорхойлолтод ажил, албан тушаал, ажиллаж буй хугацаа, цалингийн хэмжээг тусгасан байх/
-Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан, Нийгмийн даатгалын байгууллагаар бүрэн баталгаажуулсан хуулбар /өрхийн орлоготой бүх гишүүний/
-Өрхийн бусад орлого тодорхойлох баримтууд /гэр бүлийн бусад гишүүдийн бизнесийн, түрээсийн, ажил үйлчилгээний гэх мэт/
-Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа

Г.Батзориг

"Баянмонгол" хороолол ойрын єдрvvдэд олны хєлд дарагдах нь. Учир нь, орон сууцны зээлд хамрагдахыг хvссэн иргэдэд зориулсан "Орон сууц-4000" vзэсгэлэн тус хорооллын vзэсгэлэнгийн танхимд єчигдєр нээлтээ хийсэн нь ийн олны урсгалыг ийш чиглvvлэхэд хvргэжээ. Тєрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хєтєлбєрийн хvрээнд зохион байгуулсан тус vзэсгэлэнд 60 гаруй аж ахуйн нэгж, арилжааны таван банк оролцон орон сууц, зээлтэй холбоотой мэдээ, мэдээллийг нь єгч байлаа. Барилгын компаниудыг орон сууцных нь байрлалаас хамааран дvvрэг дvvргээр байрлуулсан нь иргэдэд дєхєм болжээ.

650 мянгаар vнэлсэн барилга олдсонгvй

Иргэдийн сонирхож буй гол зvйл нь орон сууцны талбайн vнэ. Засгийн газрын тогтоолоор энэ зээлд хамрагдах орон сууцны ам.метр талбайн vнийг 650 мянган тєгрєг байхаар тогтоосон. Харамсалтай нь, энэ
удаагийн vзэсгэлэнгээс ийм vнэтэй байр хайгаад олсонгvй. Хотоос зайдуухан Бэлхэд байрлалтай "Town house" компани орон сууцныхаа талбайн ам. метрийг 699 мянган тєгрєгєєр vнэлжээ. Хамгийн доод ханш бол энэ. Дашрамд хэлэхэд, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бvх тєрлийн тєлбєр тооцоог vндэсний мєнгєн тэмдэгт тєгрєгєєр хийх ёстой. Гэвч тус vзэсгэлэнд оролцож буй ихэнх барилгын компаниуд ам.доллараар тооцоогоо гаргажээ. "Макс центр" 1200, "Дако" 900, "Flowers town" 1200 ам доллар гэх мэтээр тоожцээ. Тєгрєгєєр vнэлсэн нь ч ялгаагvй єндєр ханштай. "Цогттулга" сая 200, "Увт инвест" сая 150, "Индустр" сая 150 мянга зэргээр сая тєгрєгєєс дээш хєвєрсєн нь дийлэнх. Vнэндээ ам.метр талбайг 650 мянган тєгрєгєєр vнэлсэн байрнаас сонголт хийхээр ирсэн иргэд vvнд дургvйцэж буй нь илт байлаа. Уг нь барилгын салбар дахь гацааг арилгахаар 180 тэрбум тєгрєгийн бондыг арилжаалах замаар тєрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх vvсвэрийг бvрдvvлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл барилгын компаниудад энэ босго vнэ таалагдаагvй бололтой.

Засгийн газраас тогтоосон нєхцєлєєр бол зээлд хамрагдсан тєрийн албан хаагчийн орон сууцны vнэ 40 сая тєгрєгт багтах ёстой. Гэхдээ vнийн 10 хувийг урьдчилж тєлнє. Харин талбайн vнэ vvнээс дээш гарвал зєрvv мєнгийг тухайн иргэн хувиасаа тєлєх ёстой. Гэтэл уг vзэсгэлэн тєрийн албан хаагч байтугай тvрийвч зузаан хvнд ч хэтийдсэн аж. Тиймээс ч "Урьдчилгаа мєнгєє хуримтлуулж ядаж буй бидэнд барилгын компаниудын заасан мєнгєєр зєрvv тєлнє гэвэл орон сууцтай болох хvсэл минь мєрєєдєл хэвээр байх бололтой" гэх иргэн цєєнгvй таарсан юм.

Ашиглалтад орсон байр байна уу
Ингэж асуух иргэд ч таарлаа. Уг нь ЗТБХБ сайд Х.Баттулга vзэсгэлэнгийн vеэр,
-Улсын комисс хvлээж авсан, авч амжаагvй ч дууссан орон сууц vзэсгэлэнд оролцоно гэж заасан. Гэхдээ 80, 90 хувийн гvйцэтгэлтэй байр байхыг vгvйсгэхгvй хэмээн єгvvлж байсан. Гэвч vзэсгэлэнд оролцож буй барилгын компаниудын дийлэнх орон сууц ашиглалтад ороогvй, орох хугацаа нь болоогvй барилгууд байв. Нєгєєтэйгvvр vзэсгэлэнг тєрийн албан хаагчид, жирийн иргэдийг орон сууцтай болоход дэм болох vvднээс зохион байгуулж буй. Гэвч ачир дээр ийм байрыг эндээс олоход хэцvv байсныг нуух юун. Яагаад гэвэл, ихэнх орон сууц хоёр єрєє гэх ч талбайн хэмжээ том. Хэмжээг дагаад vнэ нь ч єндєр аж.

Баянгол дvvргийн иргэн Н.Эрдэнэбат:
-Жирийн иргэн орон сууцтай болох боломж байхгvй юм биш vv. Банкуудын мэдээллийг ч сонирхлоо. Тэдэнд иргэдэд зээл олгох нь гол биш харин 180 тэрбум тєгрєг рvv зvтгэж буй хvмvvс юм уу даа гэж бодлоо. Яагаад гэвэл, зээлийн сарын хvv доод тал нь 1.6 гэж байна. Шулуухан хэлэхэд мєнгє хvvлэлт байна. Тэгээд ч энд орон сууцныхаа ам.метр талбайг 650 мянган тєгрєгєєр vнэлсэн байр ног ч алга. Мєн 10 хувийг нь урьдчилж авах барилгын компани ч алга. Бvгд л эхлээд 30 хувиа тєл гэх юм. Энэ бvгдээс харахад ард тvмнийг хуурсан шоу юм биш vv гэж л хэлмээр байна. Тєрийн албан хаагчдад 0.9, харин жирийн иргэн надад 1.6 хувийн хvvтэй зээл єгнє гэх юм. Энэ хоёрын зєрvvг тооцоод vз дээ. Ингээд бодохоор энгийн хvн байр авах бололцоо алга.

Сvхбаатар дvvргийн нэгдvгээр хорооны иргэн Д.Дашжамц:
-Vзэсгэлэнд орон сууцныхаа ам.метр талбайг 650 мянган тєгрєгєєр vнэлсэн барилгын компани байхгvй юм биш vv. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 650 нь банкнаас санхvvжvvлэх мєнгє. Зєрvvг хувь хvн єєрєє тєлнє гэсэн. Ер нь энэ 650 мянга гэдгийн учрыг нэг л ойлгохгvй явна. Яахав, байрны хувьд бvгд л сайхан. Vзэсгэлэн ч боломжийн. Гэхдээ бvх банк зєвхєн ийм компаниудын орон сууцыг авсан тохиолдолд зээл олгоно гэх юм. Уг нь тэдний хvсэлтээр биш бид єєрсдєє сонголт хийх ёстой биз дээ. Шахааны ийм байр ямар болохыг хэлж мэдэхгvй байна.

"Mogul town" ХХК-ийн маркетенгийн менежер Б.Баясгалан:
-Орон сууцныхаа ам.метр талбайг 650 мянган тєгрєгєєр зарж байгаа барилгын компани алга хэмээн иргэд шуvмжилж байна. Иргэд Засгийн газраас тогтоосон нєхцєлєєр талбайн vнэ 650 мянган тєгрєгєєс дээш гарвал зєрvv мєнгийг тухайн иргэн хувиасаа тєлєх ёстой гэдгийг ойлгоогvй бололтой. Гэхдээ иргэдийн буруу vvнд байхгvй. Гол нь vзэсгэлэнг зохион байгуулагчид энэ талын мэдээллийг иргэдэд vнэн, зєвєєр єгєх ёстой байсан. Нєгєєтэйгvvр дээрх vнийг ямар тооцооллоор гаргаж ирснийг барилгын компаниуд мэдэхгvй байна. Єнєєдєр манайд газар ямар vнэтэй билээ. Хотын тєв, дvvргээсээ хамаараад vнэлгээ янз бvр. Барилгын бараа материал ч ялгаагvй. Гэтэл иргэд барилгын компаниуд ашиг олох гэж ингэж єндєр vнэлж байна гээд ойлгоод байх шиг.

"Ачлал терейд" компанийн менежер Ц.Хvрэлбаатар.

-Бид мєнгєє гаргаж авах гэж л ийм vнэ тогтоосон. Тvvнээс 650 мянган тєгрєгєєр борлуулах орон сууц барьсан бол бараа, материал нь єєр байна шvv дээ. Муу л гэсэн уг. Сангийн яам ямар тооцоон дээр ийм vнэлгээ гаргасныг хэлж мэдэхгvй.

Ж.СVРЭН
дугаар 239
“Орон сууц-4000” үзэсгэлэн Баянмонгол хороололд өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан нар оролцсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд  нийслэлд  үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж, арилжааны таван  банк, орон сууц зуучлалын гурван компани оролцож байна. Их барилгаар овоглосон 1600 гаруй компани улсын хэмжээнд бүртгэлтэй байдгийн 400 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж улсын төсөвт татвараа төлж байдаг гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Эдгээрийн ердөө 60 гаруй нь л үзэсгэлэнд оролцож байлаа. Үүнийг салбарын сайд нь энэхүү үзэсгэлэнд зөвхөн баригдаж дууссан, дуусаагүй ч гүйцэтгэл нь 90-ээс дээш хувьтай яваа компаниудыг онцлон оруулснаар тодотгон тайлбарласан юм. Анх төрийн албан хаагчаар овоглон гарч ирсэн 4000 орон сууцны үзэсгэлэнг орон сууцны  хороолол дунд  анх удаа зохион байгуулсан нь төвлөрлийг сааруулах сайн талтай боловч сонирхогчдын хувьд унааны хүндрэл гарч байгаа нь анзаарагдаж байлаа. Гаднах орчны хувьд гайхал төрүүлэхүйц сайхан тохижуулсан Баянмонгол хорооллыг зорин очигсдын олонх нь өөрийн гэсэн унаатай хүмүүс байсны дээр үзэсгэлэнгийн гадна талд эгнүүлэн байрлуулсан хүчирхэг төмөр хүлгүүд олны нүдийг эрхгүй соронздож байлаа. Эдгээр “Хаммер”, “Хонда фит” маркийн цоо шинэ машинууд бол орон сууц худалдан авсан хамгийн азтай худалдан авагчид очих ажээ.Будаг нь ханхалсан шинэхэн машинаас гадна сая төгрөгийн шатахуун,орон сууцны үнийн хөнгөлөлт гэхчилэн олон сайхан амлалтаар худалдан авагчдын хорхойг хүргэсэн үзэсгэлэнгийн танхим  чамин тансаг орд харшийн танилцуулга, тараах материал, скизээр дүүрэн байлаа. Харин үзэгчдийн хөл их ч орон сууц худалдан авахаар сэтгэл шулуудан шийдвэр гаргасан хүн тааралдсангүй. Үүнийг үзэсгэлэн дөнгөж уржигдар эхэлсэн юм даа гэж цайруулж болох ч орон сууцны үнэ ханш харьцангуй өндөр байгаа нь хамгийн гол шалтгаан байлаа. Эхлээд 650 мянган төгрөгт багтаан орон сууц олгоно хэмээн мэргэжлийн байгууллагууд, яамныхан хүртэл мэдээлж байсан. Гэвч одоо 650 мянга бол зээлжих эрх болон хувирчээ.Энэхүү зээлжих эрхэд багтаан орон сууцаа үнэлсэн хэд хэдэн компани бий гэж ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан өгүүлсэн боловч сурвалжлагч нар тэдгээр компанийг нь хайгаад олж уулзаж чадсангүй. Хотын төвд, нэг, хоёрдугаар зэрэглэлд баригдсан барилгын ам метр талбайн хөлс 900 доллараас огт буухгүй байгаагийн дээр алслагдсан дүүргийнх боловч тохилог гэсэн  тодотголтой орон сууцны нэгж талбайн үнэ сая төгрөг орчим байлаа.

Төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн хэмжээ 40 сая төгрөг хүртэл байх ба орон сууцны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг тухайн албан хаагч урьдчилгаа төлбөр болгон өгөх учиртай. Харин зээлийн хүү, хугацааг одоогоор нарийвчлан тогтоогүй байгаа юм. Ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн квот болон зээлийн хүү, бас бус зарим асуудлыг нэгмөсөн шийднэ гэдгийг Х.Баттулга сайд онцолж байлаа. Засгийн газраас гаргаж буй 180 тэрбум төгрөгийн бондын хүү 10 хувь байгаа нь орон сууцны зээлийн хүү түүнээс бага байх боломжгүйг харуулж байна. Төрийн албан хаагчдаа харж үзэж байгаа л юм бол урьдчилгаа төлбөрөөс чөлөөлчихөж болоогүй юм уу гэсэн асуултад сайд “Аливаа эрсдлийг нэг тал дангаар үүрэх боломжгүй. Тухайн албан хаагч орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг зайлшгүй төлөх учиртай” гэсэн хариулт өглөө. Харин орон сууцыг чухам  хэн гэдэг төрийн албан хаагч авахыг тухайн байгууллага, хамт олон шийднэ.Үүнд ОССК шийдэхгүй, танил тал, найз нөхдөө сэм шургуулна гэж ч айх хэрэггүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ. Зээлийн гол шалгуурт тухайн албан хаагч төрийн байгууллагад гурваас төрийн байгууллагад ажилласан , зээл хүсэгчийн өрхийн сарын орлого 650 мянган төгрөгөөс дээш байхыг шаардах ажээ. Орон сууцны зээлийг арилжааны банкуудаас авахад 32 төрлийн бичиг баримть бүрдүүлдэг бол  “Орон сууц-4000”-д багтсан хүмүүст ердөө л найман төрлийн бичиг баримт хэрэгтэй юм байна. Монгол Улс 140 орчим мянган төрийн албан хаагчтай. Эдгээрийн олонх нь гэр хороололд амьдрах буюу байр хөлслөн аж төрдөг гэхээр 4000 орон сууц дэндүү чамлахаар тоо. Гэвч эдгээр орон сууцнууд эзэндээ оччих юм бол араас нь 29-30 мянган орон сууц эзнээ хүлээж буй ажээ.  “Орон сууц-4000” үзэсгэлэнгээс байр орон сууц худалдан авахыг хүссэн хэн бүхэн  “UB март” худалдааны төвөөс үнэ төлбөргүй унаагаар үйлчлүүлж болох юм. Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Түүнээс хойш ирэх оны нэгдүгээр сарын 12-ныг хүртэл интернэтээр онлайн хэлбэрээр үргэлжлэх бөгөөд уншигч та дээрх хугацаанд манай сайтаас онлайн үзэсгэлэнд оролцож, орон сууцаа сонгон авах боломжтой юм.

Үзэсгэлэн, худалдааны үеэр иргэдийн саналыг сонслоо.

 Худалдаа хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа:

-Манай банкны хувьд орон сууцны зээлийн хүүг маш бага тогтоосноороо бусад банкуудаас давуу талтай. Төгрөгийн зээлийг  1,6 хувь, ам.долларын зээл 1.45 хувьтай олгоно. Мөн зээлийн хугацаагаа 120 сар байсныг 180 сар болгон уртасгалаа. Ингэснээр зээлдэгчид ноогдох хүндрэл эрс буурсан. Бид олон жил тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй барилгын компаниудтай хамтран ажиллаж байна. 


 Голомт банкны зээлийн ажилтан Г.Отгончулуун

-Иргэд шинээр баригдсан орон сууцнаас гадна хуучны чанар сайтай барилгуудыг сонирхох нь элбэл байдаг. Тиймээс хүмүүсийн энэхүү сонирхлыг хүндэтгэн манай банк шинэ хуучин бүх төрлийн орон сууц худалдан авахад зориулж зээл олгож байгаа. Зээлийн нөхцөл ч урьд урьдаас хөнгөлөлттэй болсон. Зээлийн хүү нь урьдчилгаа төлбөрөөсөө хамаараад 1.6-1.65 хувь байгаа. 120 хүртэлх сая төгрөгийн зээлийг 15 жилийн хугацаатай олгож байна.


 Малайз улсын иргэн Хэлэн Лим:

-Монгол Улсын Засгийн газраас ард иргэддээ, тэр дундаа төрийн албан хаагчдад зориулан орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа нь тун сайн хэрэг. Манай улсын хувьд ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаггүй. Бид гэр бүлээрээ Монголд амьдрахаар ирсэн. Тэгээд чанар сайтай байр хайж явна. Цаашдаа Монголын барилгын салбарт хөрөнгө оруулах хүсэл бий. Тэр дагуу судалгаа хийж байна.


 Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан О.Оюунбилэг:

-Манай байгууллагын хувьд орон сууцанд амьдардаг хүн тийм ч олон биш. Зээлд хамрагдах хүсэлтэй хүн маш олон байгаа. Гэтэл одоогоор журам нь ч гараагүй түүхий хэвээр байна шүү дээ. Би хувьдаа Баянгол дүүрэгт хоёр өрөө байр авах хүсэлтэй барилгын компаниудыг судлаад явж байна. Орон сууцны хувьд ч төдийлөн хөнгөлөлттэй хямд зүйл ховор байна.



Д.Цээпил

Дээр үеэс "Зөвлөлтийн III сургууль" гэж Монголчуудад нэрлэгдсээр ирсэн одоо ч тэгж нэрлэгддэг дунд сургуулийн эргэн тойронд багагүй улс төржсөн зүйлс сонин хэвлэлээр яваад удаж байна. Тус дунд сургууль нь яг хотын төвд байрлалтай, хажуудаа Оросоос уригдан ирсэн багш нар нь амьдардаг таван давхар тов хийсэн орон сууцтай хотхон гэмээр газар бий. "Далай ээж" захын чанх өмнөөс харсан хүүхдийн хөл бөмбөг, спортын томоо гэгч талбайтай ийм л сургууль байгаа. Харин 2007 оноос эхлэн тус сургуулийн спортын талбайг үл мэдэгдэх нэгэн компани хашаагаар хүрээлж, аваад удалгүй асар том 12 давхар орон сууцны барилга сүндэрлүүлсэн.

Хотын төвийн газрууд ийм л хувь тавилантайгаар сүүлийн хэдэн жилийг үдэж байгаа болохоор яалт ч үгүй Орос гурвын хашаан дотор баригдаж байгаа байрнуудын талаар үймээн шуугиан эсэргүүцэл үзүүлсэнгүй тэгс гээд өнгөрсөн. Иргэд нь ч чимээгүйхэн байраа зараад, хөлслөөд нүүцгээсэн юм. Гэтэл өнгөрсөн жил эдийн засгийн хямрал гэцгээж бараг бүх барилгууд зогсчихсон байхад мөнөөх орос III сургуулийн хашаанд урд баригдсантайгаа ихэрлүүлэн бас нэг 12 давхар орон сууцны барилгыг Хятадууд өдөр шөнөгүй нүдсээр сүндэрлүүлчихлээ. Одоо эдгээр орон сууцны барилгууд оршин суугчдаа хүлээн авч эхэлсэн. Гэхдээ энэ хоёр барилгыг хэн гэдэг компани, хувь хүн барьсныг хэн ч мэддэггүй. Тэр бүү хэл байрыг нь худалдаж авч байгаа иргэд ч анзаардаггүй нь сонин. Цаадуул нь ч маш нууц байдалд ажилладаг. Гэхдээ ингэж олны хараанаас далд байх сонирхол байдаг гэнэ. Угаасаа хууль зөрчиж барьсан барилгын эздээр төр засгийн томоохон хүмүүс тодорч, үгүй ядаж зөвшөөрлийг нь олгочихсон байдаг юм билээ.

Мөнгөтэй чадалтай нь хүссэн газраа чаддагаа хийдэг цаг ирчихсэн болохоор аргагүй гэх хүн олон. Гэхдээ л тухайн газарт амьдрах иргэдийн хувьд орон гэргүй болох аюул хаалгыг нь тогшчихсон зогсож байгаа гэсэн. Яг л зөвлөлтийн байруудад амьдарч байгаад гэрээсээ хөөгдөөд байгаа бусад хүмүүс шиг. Тун саяхнаас Оросын элчин сайд солигдож, Орос III сургуулийг багш нарых нь таван давхар сууц, гаднах эдэлбэр газартай нь хамтаар Монголын засгийн газарт үнэ төлбөргүй бэлэглэх шийдвэр гарч элчин сайдын яамнаас бичиг баримтыг нь бэлтгэх ажил ундарсан.

Энэ ажлын хүрээнд тус сургуулийн багш, оросын харъяат нэгнийг элчин дээрээ дуудан тодруулга авсны яг маргааш нь Монгол иргэдийг орон сууцнаас хөөж, дарамтлаад эхэлсэн байна. Одоо тэнд амьдарч байгаа иргэд нь хоёр улсын бат найрамдалт гэрээний ачаар орох оронгүй болоод, эсвэл мөнгөн дарамтанд орж байгаа учраас хэнд хандахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг үгийг яс махаараа мэдэрч яваа гэнэ.

Б.Өлзийдэлгэр

Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээллээр нийслэлийн гэр хорооллын 126 мянга 300 гаруй өрхийн 17 хувь нь хогны төлбөрөө төлдөг байна. Өрх толгойлсон, нэн ядуу зэрэг шалтгаанаар хороодын Засаг дарга нар 45.4 мянган өрхийг хогны төлбөрөөс чөлөөлсөн байдаг.

Энэ нь нийт гэр хорооллын өрхийн 36 хувийг эзэлдэг. Тэгэхээр гэр хорооллын өрхийн тал нь төлбөрөө төлдөггүй атлаа далан суваг руу хог хаягдлаа асгаж, ил задгай хогийн цэг үүсгэдэг гэсэн үг. Үндэсний аудитын газраас Улаанбаатар хотын хог, хаягдлын менежментийг хэрхэн хэрэгжүүлж байгаад аудит хийжээ. Аудитад БОАЖЯ, Захирагчийн ажлын алба, хот, дүүргийн Тохижилт үйлчилгээний газар, Хог хаягдал үйлчилгээний сан, ТҮК-ууд хамрагдсан байна.

Улаанбаатар хот өнгөрсөн онд хог хаягдлын төлбөрт 3.3 тэрбум төгрөг төвлөрүүлж цуглуулан тээвэрлэх зардалд зарцуулжээ. Энэ нь хог хаягдлын менежментийн үйл ажиллагааны санхүүжилтэд хүрэлцдэггүй гэнэ. Хог хаягдлын төлбөрийг айл бүрийн хаалга нэг бүрээс очиж хураадаг тогтолцоо манайхаас гадна ОХУ-ын Буриадад л хэрэгждэг аж. Харин Европын холбоо компаниуд өөрийн үйлдвэрлэсэн бараанаас гарах хог хаягдлын зардлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хог хаягдлын зардал бүтээгдэхүүний өөрийн өртөгт шингэсэн гэсэн үг. Тухайлбал, АНУ-ын Иллиннойс мужид худалдан авсан бараа тутмын үнэнд нэг центийн татвар ногдуулж тусгай санд төвлөрүүлэн хог хаягдлын менежментийг санхүүжүүлдэг аж. Харин Японы Осака хот иргэн бүрийн татварыг амьдарч байгаа бүсээс хамааран тогтоодог байна.

Гэтэл манайд нэг өрх их, бага ч хог ачуулсан сард 2500 төгрөг төлдөг. Энэ нь бага төлбөр төлөхийн тулд нууцаар гудамж, жалганд хог хаягдлаа (бага хог хаядаг хэмээн харагдах гэж) асгахаас сэргийлсэн арга. Гэсэн ч энэ нь хэрэгжихгүйн дээр төлбөрөө ч өрх бүрээс авч чадахгүй байна. Тиймээс аудиторууд хог хаягдлын зардлын эх үүсвэрийг татварын системээр бүрдүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байна. Тодруулбал, төлбөрөөс зайлсхийх, эсвэл иргэд далан, жалга, гудамжинд хог хаях, мөн хог тээвэрлэгчдийн цалин саатах, үүнээс шалтгаалж ажил хаях зэрэг сөрөг нөлөө гарахгүй юм. Мөн Хог хаягдлын үйлчилгээний сан, Тохижилт үйлчилгээний компаниудын хооронд маргаан гарахгүй. Уг татвар хуульчлагдвал тулгамдсан асуудлын нэгийг шийдлээ гэсэн үг. Тиймээс хог хаягдлын зардлыг татварын системээр дамжуулан бүрдүүлэх талаар судалж хэрэгжүүлэхийг БОАЖ-ын сайдад Үндэсний аудитын газраас зөвлөмж болгожээ.

Япон улсын 9.1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах" мастер төлөвлөгөө боловсруулж Улаанчулуутын хогийн цэгийг стандартын дагуу булж, шинээр Нарангийн энгэрийн хогийн цэгийг нээж, шинэ технологи худалдан авсан байна. Мөн өнгөрсөн онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 105 автомашин, механизм худалдан авснаар нийслэл хот хог тээвэрлэх бүрэн боломжтой болсон аж. Гэвч дээрх хөрөнгөөр авсан зарим автомашины ашиглалт хангалтгүй байгаа нь аудитаар илэрчээ. Тухайлбал, 87.7 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хог хаягдал тээвэрлэх машин хог тээвэрлэх захиалга ирээгүй, 338.4 сая төгрөгийн үнэ бүхий мод сугалан суулгах машин ажиллагааны горимд таарахгүй, шатахуун их зарцуулдаг зэрэг шалтгаанаар ашиглалтгүй байна. Мөн 2007 оноос Улаанбаатар хотын өмнө хүлээх үүрэг хариуцлагын гэрээ байгуулан дүүргүүдийн ТҮК-уудыг хувьчилсан ч 60 хувь нь үүргээ хангалтгүй биелүүлжээ. Нийслэлээс 2007 онд 500, өнгөрсөн онд 800 сая төгрөгийг хог тээвэрлэх зардалд илүү тусгасан байна.

Дээрх зөрчил дутагдлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер хүлээн зөвшөөрч 2003 онд батлагдсан ахуйн ба хатуу хог хаягдлын тухай хууль өнөөгийн байдалтай зөрчилдөж байгааг хэлэв. Мөн хог хаягдлын хураамжийн тогтолцоог өөрчлөх, импортоор оруулж ирсэн дахин боловсруулж болохгүй бүтээгдэхүүний хог хаягдалд татвар ногдуулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар хэлсэн юм. Хот ТҮК-уудыг хувьчилсан нь алдаа болсныг ч онцолж байв. Харин төлбөрөө төлөөгүй өрхийн хогны төлбөрийг хаанаас санхүүжүүлж байсан зэрэг аудиторын асуултад тодорхой хариулт өгөлгүй "бөөрөнхийлсөн" юм.

Б.Мягмансанж