WE CAN CHANGE
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний дэд зөвлөл Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээний тухай нээлттэй сонсголыг "Иргэний танхим"-д хийлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, Гэр хорооллын хэрэглэгчдийн халаалтыг цахилгаанаар хангахад шаардагдах хүчин чадлын тооцоог Эрчим хүч дамжуулах үндэсний төвийн ерөнхий диспетчер Ч.Жамбалсүрэн, агаарын бохирдлыг бууруулахад УБЦТС ХК-ийн оролцоог тус компанийн дэд захирал Ч.Өнөрцэцэг, нүүрсний хийн үйлдвэр төслийг MCS интернэйшнл ХХК-ийн инженер Т.Мөнхтөр, газрын гүний дулааны шахуурга бүхий халаалтын системийн үр дүнг "Степпесолар" ХХК-ийн менежер Х.Мянганцоож нар танилцуулсан.

Мөн тэд хүмүүсийн сонирхсон асуултад сэдвийнхээ хүрээнд хариулт өгсөн юм. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн судалгаагаар хязгаарлалтын бүсэд 6000 айл өрхийг эхний ээлжинд цахилгааны хөнгөлөлтөд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ 2013 оноос цахилгаанаар эдгээр айлын халаалтыг хангахад бэрхшээл гарах төлөвтэй аж. Тиймээс тав, зургадугаар цахилгаан станцын асуудлыг яаравчлах хэрэгтэй байгааг нээлттэй сонсголд оролцогчид хэлж байсан.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар хязгаарлалтын бүсийг 2-3 хувилбараар гаргаад байгаа аж. Ирэх долоо хоногоос хязгаарлалтын бүсийн асуудлыг шийдэх, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хийх ажлаа эрэмбэлэхээр зэхэж байгаа гэсэн. Харин тэдний мэдээллээр бол коксжсон түлш бэлтгэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл энэ ондоо гэхэд л хотын гэр хорооллын хэрэгцээний багагүй хэсгийг хангах боломж бүрдэх тооцоо харагджээ.

Зарим хүмүүс "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг шуурхайлах хэрэгтэй. Энэ бол иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой нэн чухал хууль. Ирэх гуравдугаар сараас есдүгээр cap хүртэл юу хийхээ тогтоож, хэдий хэмжээний мөнгө хөрөнгө хэрэгтэйг нэн яаралтай тооцон төсвийн тодотголоор шийдүүлэх нь зүйтэй. Гэр, байшингийн дулаалгын, зуухны стандартуудыг гуравдугаар сард багтаан тогтоож батлуулах шаардлагатай байна" хэмээн анхааруулж байлаа.

Э.Амарсанаа
-Зуны гурван cap утаатай дайтахад бэлтгэх гэнэ- УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн судалгаагаар хязгаарлалтын бүсэд 6000 өрхийг эхний ээлжинд цахилгааны хөнгөлөлтөд хамруулах боломжтой гэж тооцжээ. Гэхдээ эдгээр өрхийг шөнийн бага ачааллаас маргааш оройн их ачаалал хүртэл цахилгааны хэрэглээгээр хоёр жилийн турш хангах боломжтой гэнэ. Харин 2013 оноос хойш өдрийн болон оройн их ачааллын үед эрчим хүчээр хангах боломжгүй. Зөвхөн шөнийн бага ачааллын үед л эрчим хүчээр хангах хэмжээнд хүрэх юм байна. Дотоодын эх үүсвэр болон ОХУ-аас авах чадлын хэмжээ дээд цэгтээ хүрнэ гэсэн үг. 24 цагаар эрчим хүчээр хангах эх үүсвэр шаардагдах аж. Тиймээс дулааны V, VI цахилгаан станцын асуудлыг яаравчлах хэрэгтэйг холбогдох мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Мөн дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх шаардлагатайг хэлж байв. Энэ асуудал Ерөнхийлөгчийн дэргэдэх Түлш эрчим хүчний дэд зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт "Иргэний танхим-д" зохион байгуулсан "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээний тухай нээлттэй сонсгол"-ын үеэр хөндөгдсөн юм. Нээлттэй сонсголын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компанийн захирал Ч.Саранжав нар илтгэл тавив. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хязгаарлалтын бүсийг 2-3 хувилбараар гаргаад байгаа. Тэдний мэдээллээр бол коксжсон түлш бэлтгэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл энэ ондоо гэр хорооллынхны хэрэгцээний багагүй хэсгийг хангах юм байна. Мөн энэ долоо хоногт хязгаарлалтын бүсийн асуудлыг шийдэх, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хийх ажлаа эрэмбэлэхээр зэхэж байгаа юм байна. Тэдний хувьд энэ зун л бүх арын ажлаа нугалж, утааг хазаарлаж чадах бэлтгэлээ хангах гэнэ. Тиймээс даруй бүх дүүргийг хамарсан судалгаа явуулж, төлөвлөгөө гаргана. Судалгааны дүнг харгалзан аль дүүрэгт шинэ төрлийн түлш, газ, цахилгаан халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлэхийг шийдэх аж. Мөн цахилгаан дамжуулах кабель утас солих, шинэчлэх зэрэг ажлыг ч амжуулах юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд дулаан алдалтыг багасгасан өрхүүдийг урамшуулахаар тусгасан. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдоос тодруулахад "Гэрээ эсгий болон дулаалгын зарим материалаар дулаалсан, тоононы яндан гаргасан нүхний хэмжээ бага байх, гэрийн үүдээ дулаалж, амбаартай байх, байшингийнхаа ханыг дулаалах, цонхнууд нь бүрэн вакумтай байх зэрэг шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагыг хангасан өрхөд урамшуулал олгох юм. Хамгийн гол нь дулаан алдагдалгүй болгохыг зорьж байгаа. Одоогоор дээрх шаардлагуудыг аргачлал болгож боловсруулж байна. Тиймээс стандартыг зун тогтоож дуусаад айл өрх бүрт дээрх мэдээллийг хүргэнэ" гэв. Мөн тэрбээр гадны улсаас хуулбарласан стандартуудаа шинэчлэх шаардлага тулгарч байгааг ч онцолсон. Манай улсад өмнө нь стандартуудыг тогтоож гаргадаг байсан ч хэрэгжилтийг хэмждэг багаж, лаборатори байгаагүй аж. Харин одоогоор дүүрэг бүр хэмжих багажтай болжээ. Тухайлбал, зуухны шаталтыг хэмжиж, ялгаруулж байгаа хорт хий, утааны хэмжээг тогтоодог лабораторитой болсон байна. Тиймээс шинээр зохион бүтээж байгаа болон худалдаанд байгаа зуухнуудыг лабораторид судлах аж. Хэрэв хорт хийн ялгарал ихтэй байвал тухайн зүүхыг худалдаанд нэвтрүүлэхийг хориглох юм байна. Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/

Нийслэл 2014 онд утаагүй болох уу?

2011 оны 02-р сарын 27 Нийтэлсэн БАТ
Утаа, утаа, утаа... Жил бүрийн өвлөөр утааны асуудал хурц болдог. Амтай болгон л агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ийм юм хийж байна, ингэх тэгэх ёстой гэж ирээд л элдэв тайлбар хэлсээр сүүлдээ улиг болох тал руугаа хандсан.

Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгч Улаанбаатарын утаатай танилцсан нь агаарын бохирдлын тухай жил бүр яригддаг яриан тэмцлээс арай өөр өнгөтэй байлаа. Удаа ч үгүй Үндэс-ний Аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлын асуудлаар хуралдаж, хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэг дээр санал нэгдэцгээсэн.

Арав гаруй жил иргэдээ утаагаар амьсгалж байхад ҮАБЗ энэ асуудлаар хуралдаж байлуу санахгүй байна. Ямартай ч энэ удаа ҮАБЗ-ийн хэмжээнд дуугарч байж, Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилснаар нийслэлийн агаарын бохирдол олны анхааралд арай өөрөөр орж байна.

Ирэх жилүүдэд утаа буурах байх гэсэн өөдрөг бодол төрж эхэллээ. УИХ-ын намрын чуулганаараа баталсан хамгийн гол хуулийн нэг нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газрын тогтоол, НИТХ-ын шийдвэр, УИХ-аас баталсан хөтөлбөрүүд хэрэгжиж байсан ч тусгайчилж хууль болж батлагдсан нь үгүй.

Хуулийн дагуу утааны гол буруутан гэгддэг гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, стандартын шаардлага хангасан зуух, нар, салхины эрчим хүч, ээлтэй хямд халаалтын шийдлүүдийг хэрэглэхээр болж байгаа. Хууль зөрчсөн албан тушаалтанд төрийн албаны хуулийн дагуу хариуцлага ногдуулах аж. Хоёр удаа зөрчил гаргавал албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авах чангатгасан заалт оруулж өгчээ.

Хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Засаг дарга, БОАЖ-ын сайдын тушаалаар батлах бололтой. Энэ бүсийг холбогдох мэргэжлийн хүмүүс удахгүй тогтоох юм байна. Улаанбаатар хотын төв рүү орж ирдэг утааны эх үүсвэр болсон гурав, дөрөвдүгээр хорооллын эцэс, Телевиз, Тасганы овоо, Дэнжийн мянга, Зуун айл, Сүхбаатар дүүргийн ес, аравдугаар хорооны айлуудыг хязгаарлалтын бүсэд багтаах аж.

Хязгаарлалтын бүсийг гуравдугаар сард багтаан тогтоох юм байна. Агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөр өнгөрсөн хугацаанд хангалттай хэрэгжсэн ч нийслэлийн утаа ихэссэн үү гэхээс буураагүй. Харин энэ удаа агаарын бохирдолтой тэмцэх санаа цаасан дээр л хэрэгжихгүй нь бололтой. Агаарын бохирдлыг бууруулахаар хийж байгаа ажлуудыг уялдуулан зохицуулах хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог бүтэц, бүрэлдэхүүний хамт Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар хуульчилжээ.

Энэ хорооны бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн тамгын газар олон нийтийн байгууллагуудтай хамтарч боловсруулж байгаа юм байна. Уг хороо таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллах бололтой.

Нар, салхи, газрын гүний дулаан болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагууруудыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх аж. Уг асуудлыг Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх гэнэ.

Утааг бууруулахаар стандартын зуух, гэрийн бүрээс авсан, энэ зорилгоор байшингийнхаа дулаалгыг хийсэн айл өрхийг хувь хүний албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсрогдох шатандаа явж байгаа юм байна. Мөн утааг багасгахад хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварыг тодорхой хэмжээгээр хөнгөлөх асуудал ч яригдаж байгаа аж.

Утаатай тэмцэх ажил гуравдугаар сараас эхлэх нь. Хамгийн эхэнд хийх ажлын нэг нь утааг багасгах шийдлийг боловсруулах юм байна. Цахилгааны шөнийн хэрэглээг 50 хүртэл бууруулах талаар ярьж байгаа гэнэ. Мөн орон сууц, гэрийн дулааны стандарт, зуухны стандарт зэргийг боловсруулах ажил ч удахгүй дуусах бололтой. Стандартад нийцсэн утаагүй зуух үйлдвэрлэсэн дотоодын үйлдвэрлэгч-дэд татварын хөнгөлөлт эдлүүлэх аж.

Энэ онд агаарын бохирдолтой тэмцэх хөрөнгийг УИХ-аар оруулж батлуулах юм байна. Хуулийн төслийн танилцуулгад Улаанбаатар 2014 онд утаагүй болохоор байгаа. Агаарын бохирдолтой тэмцэх санаа цаасан дээр биш, амьдрал дээр бодит утгаараа хэрэгжиж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна. Амьдралд хэрэгжихээр бодитой ажлууд төлөвлөгдөж, амжилттай хэрэгжиж чадвал Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль өгөөжөө өгөх нь тодорхой.

Т.Хүслэн
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгын чанар байдалтай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилготой хяналт шалгалтыг энэ оны нэгдүгээр сарын 07-оос хоёрдугаар сарын 15-ны хооронд хийжээ. Шалгалтаар “Эск инженеринг” ХХК-ийн БГД-ийн X хороололд барьж ашиглалтанд оруулсан 65-р байр, “Шилмэл шилтгээн” ХХК-ийн БЗД-т барьж ашиглалтанд оруулсан “Дүнжингарав” хороолол, “Эко констракшн” ХХК-ийн Баянзүрх хотхонд дараах зөрчлүүд илэрсэн байна. “Эко констракшн” ХХК-ийн хувьд угсралт тохируулгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байранд оршин суугчдыг оруулжээ. Улсын комисс хүлээж авсан орон сууцнуудын оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олголгүй хоёр жил болжээ. Мөн барилгадаа чанаргүй материал ашигладаг, улсын комисс хүлээж аваагүй байхад оршин суугчдыг оруулснаас барилгын чанарт нөлөөлсөн байна. Халаалт, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж муу байх, түүнээс үүдээд ус алдах зэргээр оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг байна. “Эск инженеринг” ХХК-ийн хувьд 65-р байранд барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилж, дотор ханыг нь шаардлага хангахгүй материалаар барьсан байна. Үүнээс болж хоёр айлын яриа чөлөөтэй сонсогдож, оршин суугчид амар тайван амьдрах ямар ч боломжгүй болжээ. “Шилмэл шилтгээн” ХХК-ийн хувьд барилгын орцны хаалга, домофон систем нь барилга ашиглалтанд орсноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрч гэмтсэн, чанарын шаардлага хангахгүй байсан зөрчлүүд илэрчээ. Эдгээр зөрчил нь Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудын заалтуудыг тус тус зөрчжээ. Тиймээс хуулийн дагуу “Эск инженеринг” болон “Эко констракшн” ХХК-нд тус бүр 10 сая төгрөг, “Шилмэл шилтгээн” ХХК-д 200 мянган төгрөгийн торгуулийг ногдуулсан байна. Мөн барилгын компаниудад боломж олгож зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд гарсан зөрчлүүдээ засах үүрэг даалгаврыг өгчээ. Үзлэгээр иргэд өөрсдөө гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа гэрээнийхээ заалтуудтай нарийн сайн танилцаагүйгээс хохирдог болох нь ихээр анзаарагджээ. Тухайлбал сууцны талбайн хэмжилтийг хананаас хананы хооронд хийх ёстойг мэдэхгүйгээс иргэд маргаан үүсгэх байдал цөөнгүй гардаг аж. Нийт барилгын компаниуд орон сууцны чанар дээр анхаарах шаардлагатай байгааг мөн санууллаа. 2007 онд гарсан хаалга цонхны стандартыг мөрдөөгүйгээс цонх, хаалгаараа дулаан алдах, ус нэвчих гэх мэт асуудлууд гардаг байна. Бидний яриад байдаг вакум гээд байдаг цонх нь үнэндээ хуванцар цонх бөгөөд энэ цонхны стандарт хэдийнээ гарсан ч барилгын компаниуд огт биелүүлдэггүй аж. Ингээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахаас зарим зүйлийг тодруулсан юм. -Та бүхний торгосон 10 сая төгрөг тэр компаниудад юу ч болохгүй гэж бодож байна. Гэтэл иргэд амьдралынхаа 10, 20 жилийг зээлтэй өнгөрүүлж байж тухайн орон сууцыг худалдаж авсан байдаг. Тэгэхээр энэ компаниуд иргэдийн өмнө ямар хариуцлага хүлээх юм бэ? -Энэ торгууль нь хуулинд заагдсан өндөр хэмжээний торгууль. Бид шалгалтын материалыг цагдаагийн газар танилцуулсан. Эхний хоёр аж ахуйн нэгжийн хувьд хэрэглэгчдэд их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй гэж үзэж байгаа. Хэрвээ энэ асуудал нотлогдвол дээрх аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хэрэг үүснэ. Нөгөөтэйгүүр харилцан гэрээгээр хүлээсэн үүргүүд бий. Түүний дагуу хохирсон хэрэглэгчид шүүхээр дамжуулан өөрийн хохирлыг барагдуулах асуудал нь нээлттэй. Бидний хувьд аж ахуйн нэгжүүд хугацаатай өгсөн үүрэг даалгаврын дагуу дутагдлаа засаасай гэсэн бодолтой байна. -Улсын комисс чанарын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг хүлээж авсан тохиолдолд тэдэнд ямар хариуцлага ногдуулах ёстой юм бэ? -Хариуцлага тооцох ёстой. Улсын комиссыг манай байгууллагаас томилдоггүй. Тиймээс бид холбогдох газруудад нь албан тоот өгнө. Хэрэглэгч өөрөө улсын комисс хүлээж аваагүй байранд дайрч орох асуудал бас гардаг юм байна. Тиймээс хэрэглэгчид өөрсдөө улсын комисс хүлээж аваад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах бололцоотой болсон үед нь байраа худалдаж аваач гэж хэлмээр байна. Түрүүн хэлсэнчлэн гэрээндээ анхаарлаа хандуулаач ээ. Гэрээний тэгш бус байдал их гарч байна. Жишээ нь, Эко констракшн ХХК иргэний талаас төлбөр тооцоогоо хийх хугацаанаасаа өнгөрөнгүүт маргаашнаас нь алдагдал тооцож байгаа атлаа, компани барилгыг ашиглалтанд оруулах хугацаанаасаа өнгөрснөөс нэг сарын дараа алданги тооцно гэсэн заалт бүхий гэрээтэй. Нэгдүгээр ангийн хүүхэд ч ойлгохоор ийм заалтан дээр хэрэглэгч өөрөө гарын үсэг зурчихаж байгаа юм. -Шинээр баригдсан орон сууцны хороололд байр авсны дараа СӨХ-ийн мөнгө гэж өндөр гардаг гэсэн гомдол их бий. СӨХ-ийн нэхэж буй 50, 100 мянган төгрөг үнэхээр зах зээлийн бодит үнэ мөн үү? -СӨХ-ийн асуудал байнга яригдах болсон. Тиймээс СӨХ-ны дээд зөвлөл гэх байгууллагатай бид ойрын хугацаанд уулзаж ярилцахаар төлөвлөж байна. Дахиад л энэ бол хэрэглэгчид өөрсдөө шахаж шаардах ёстой л асуудал. СӨХ-ийн талаар гомдол гаргаад байдаг, гэтэл хурал болохоор өөрсдөө очдоггүй. Нөгөө талаасаа мэдээж СӨХ-үүдийн хариуцлагагүй байдал байгаа. Тиймээс хэрвээ СӨХ их хэмжээний мөнгө авдаг атлаа ажлаа хийхгүй байгаа бол бидэнд ханд. Бид арга хэмжээ авах талаар ажиллах болно. -Баригдаагүй барилга дээр урьдчилгаа аваад байдаг. Гэтэл урьдчилгаагаа өгчихсөн орон сууц нь чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол цөөнгүй. Урьдчилгаа авдаг нь хэр зөв тогтолцоо вэ. -Хэрэглэгчдийн өөрсдийнх нь эрхийн, сайн дурын асуудал. Тухайн иргэний өөрийн хариуцлага юм. Мөнгөө өгөхийн өмнө мэдээлэл цуглуулах, гэрээгээ сайтар хянах гэх мэтээр хариуцлагатай байх шаардлагатай. Түүнчлэн 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг худалдан авах гэх мэтээр сонголтоо сайн хийх л хэрэгтэй. Тухайн компани өр зээлтэй байна уу гэдгийг ч судлах шаардлагатай. -Цаашдаа яах ёстой вэ. Нэг нь сайхан реклам сурталчилгаагаар хуураад, нөгөө нь хууртагдаад яваад байх уу? -Төрийн бус байгууллага, олон түмний оролцоо, хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Барилгын компаниуд барилгын хууль стандарт нормоо хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс бид хэрэгжүүлдэг болгохын төлөө шаардлага тавихаас өөр аргагүй. Дээр нь барилгын салбарын мэргэжлийн боловсон хүчний талаар ярих цаг болжээ. Энэ мэт асуудлуудыг цогцоор нь шийдэх асуудлыг Засгийн газар хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Тэрээр ийнхүү ярилаа. Нэг талаараа иргэд худалдан авах гэж буй орон сууцныхаа гүйцэтгэгч компаний талаарх судалгаа, мэдээлэлгүй, гэрээтэйгээ нарийн танилцалгүй хайнга ханддаг гэх мэт зөрчлүүд байгаа. Гэвч нөгөө талаасаа төрийн байгууллагууд буюу хяналт тавьдаг байгууллагуудын ажил үнэхээр муу явагдаж байгаа учраас иргэд хохирох явдал гарсаар байна. Барилгын явцын хяналтыг техникийн комиссынхон хийхгүй, улсын комиссынхон чанарын шаардлага хангаагүй барилгыг хүлээж авдаг гэх мэтчилэн асуудал байсаар байгаа нь барилгын компаниуд чанарын шаардлага хангахгүй барилгыг сайхан сурталчилгаагаар иргэдэд “шахах” хандлагыг өөгшүүлсээр байна гэж хэлж болох юм. О.Ариунбилэг

Гэр хорооллынхон газраа хурдан чөлөөлөөсэй

2011 оны 02-р сарын 24 Нийтэлсэн БАТ

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Улс, нийслэлээс чамгүй хөрөнгө хаяж, зохион байгуулалтын ажлыг ч нэлээд боловсронгуй хийж байна. Нийслэл өдөр өдрөөр өнгөжиж, барилгажиж байгаад баярлахгүй хүн хаана байхав. Харин орон сууцжуулах барилгажуулах ажилд гэр хорооллынхон багагүй хүндрэл учруулж, тоос шороо шавар шавхайтайгаа үлдэхийг хүсч байна гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Энэ онд орон сууцны долдугаар хорооллыг сүндэрлүүлэхээр болсон. Бидний нэрлэж заншсанаар Ногоон нуур буюу "Дөлгөөн нуур"-ын арын гэр хорооллыг орон сууцны хороолол болгохоор шийдвэр хэдийнэ гарч, удахгүй газар чөлөөлөх ажил эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд зарим айлууд амандаа багтахгүй шахам үнэ хэлж, газраа үнэд хүргэх гээд гэдийчихнэ гэдэгт мөрийцсөн ч болохоор. Уг нь нийслэл газрыг нь зохих үнэ хөлсөөр бодож нэгээс хоёр өрөө байр өгөхөөр тохиролцох юм билээ. Айлуудын түр байрлах орон сууцнуудыг ч барьж эхэлсэн, эхнээсээ ашиглалтад орчихсон. Агаарын бохирдлыг бууруулахын төлөөх хамгийн эхний алхам энэ юм. Тэгээд ч хотынхоо төвд ил жорлонд бие засч, авгай хүүхнүүд гудамжиндаа угаадсаа гаргаад асгачихдаг, шороо тоос бужигнасан бүдүүлэг аж амьдралтай улс орон цөөхөн биз. Түм буман хүн амтай Энэтхэг, Хятадын хөдөө тосгон суурингууд л тийм байдаг юм билээ. Гэр хорооллынхон л нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын ажилд саад болдог. Нарны замыг барьж дуусгадгийн даваан дээр гурван айл хашаагаа ч татдаггүй, гэрээ ч нүүлгэдэггүй гурван жил болж, тэр хэмжээгээр шинэ замын ажил зогссон. Кино үйлдвэрийн баруун талын шинэ зам ганцхан айлаас болж бүтэн хоёр жил гацсан гээд тоочоод байвал бишгүй их төвөг удсан. Удахгүй "Нарантуул"-ын арын, Зурагтын гэр хорооллууд орон сууцны хороолол болох юм гэсэн. Эртхэн шиг тохиролцоод газраа чөлөөлөөд өгчихвөл хэн хэндээ амар баймаар. Бид алийн болгон улсынхаа нийслэлийн төвд эсгий гэртэйгээ амьдрах билээ. Дулаан, тохилог орон сууц бариад оруулаад өгье гэж байхад харин ч дуртай нь аргагүй тохироогоо хийгээд газраа чөлөөлөөд өгчих хэрэгтэй бус уу. Орон сууцны долдугаар хороолол барих сургаар зам дагуух айлуудын газрыг хувь хүмүүс, компаниуд өндөр үнээр худалдан авч, хоёрын хооронд ганц хоёр давхар үйлчилгээний төв, баар сав бариад эхэлчихлээ. Тэд ч бас бүтээн байгуулалтын ажилд саад болно. "Би ийм ч барилга барьчихсан, тийм ч дэлгүүр хоршоо, баар сав ажиллуулдаг" гээд өч төчнөөн мөнгө нэхээд хэвтчихийг байг гэх газаргүй. Тийм зорилготойгоор байшин ч биш, амбаар ч биш савнууд барьж байгаа гэдгийг Ногоон нуур орчмын айлууд ярьж байгаа. Дунджаар нэг айлын 0.7 га газрыг хувь хүн, компаниуд тухайн айлын хэлсэн үнээр нь худалдан авч, газар дээр нь гарааш мэтхэн барьчихсан нь өдгөө ч байж л байна. Худаг ус, түлээ нүүрс гээд гэр хорооллынхонд захаас аван зовлон их. Зовлонгоо хугасалж, үр хүүхэддээ өвлүүлэх хөрөнгөтэй байхын тулд газраа эртнээс чөлөөлж өгцгөө л дөө. Б.Анар

"Улаанбаатар ууршиж эхэллээ"

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн БАТ
Нийслэлчүүд өвөл цас, мөс бус угаадас, нус, цэр, шээсэн бүрхүүл дээгүүр алхдаг болсоор удаж байна. Хальтирч унахгүйн тулд арга ядсан гэр хорооллынхон энэхүү бүрхүүл дээр үнсээ хүртэл "зулж" орхино. Хамгийн аюултай нь хавар өнөөх элдэв "хольцтой" бүрхүүл хайлж гэсэн, ууршиж нийслэлчүүд түүгээр нь амьсгалдаг. Хүний бие бодисын солилцоонд орж хамгийн хэрэггүй зүйлээ шээсээр дамжуулж гадагшлуулдаг байна. Шээс нь эрдэс бодис, хортой бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүн агуулдаг. Хүний шээсээр дамжин гарсан хэрэгцээгүй бодисууд агаарт дэгдэн олон тооны өвчин үүсгэгч нян бактериуд бий болгож, амьсгалын замын болон халдварт өвчин үүсгэдэг аж. Түүнчлэн ил задгай хаясан шүлс, нус, цэр нь шээснээс илүү аюултай ужиг болон халдварт өвчний нянг тараадаг байна. Жирийн томуунаас эхлэн хурц хэлбэрийн сүрьеэ, уушгины болон амьсгалын замын халдварт өвчнүүд агаарт цацагдсан ганц дусал шүлснээс ч халдаж болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Томуу болон томуу төст өвчин, ханиадыг газар авахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь иргэдийн ил задгай хаясан шүлс, цэр байдаг аж. Ийн хаврын улиралтай уралдан Улаанбаатарт "ууршилтын үе" эхэлж байна. Өөрөөр хэлбэл, бид хашааны булан тохойд шээсэн шээс, хаа хамаагүй хаясан нус, цэрээрээ амьсгалж эхэллээ гэсэн үг. Энэ долоо хоногийн эхээр нийслэлд агаарын температур нэмэх градуст хүрч дулаарсан. Хүмүүс хэдий урин цаг ирсэнд олзуурхавч автобусны буудал, энд тэндхийн хашаа булангаар тойрохдоо гэсэж, ууршин агаарт дэгдэж буй шээсний үнэрийг тэсвэрлэх арга алга хэмээн гомдоллож, эдгээр айхтар үнэртэй булан тохойг нэгдсэн журмаар ариутгахгүй бол ямар ч өвчин дэгдэж болзошгүй хэмээж байсан. Хараа хяналтгүй хашаа байшингийн булан тохой байтугай хотын төвд гэгээн цагаан өдөр эрчүүд ер тоосон шинжгүй морь хараад зогсож байдаг. Өчигдөр л гэхэд гудамжинд явж байтал нэгэн эмэгтэй "хөөе Дээд шүүх рүү шээж байна" хэмээн хамт яваа хүндээ хашгирах шахам хэлэв. Эргээд хартал Дээд шүүхийн барилга руу нилээн халамцуу бололтой нэгэн эр шээчихээд, гуйвж дайвсаар олонтой хөл нийлүүлэн одно лээ. Улаанбаатарын нийтийн бие засах газрын асуудлыг нэн даруй шийдэхгүй бол хүн ам өсөхийн хэрээр элдэв "хольцтой" бүрхүүл улам зузаарч нийслэлчүүдийн эрүүл мэндэд чимээгүй аюул заналхийлж буйг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй. Ямартаа ч 371 настай Улаанбаатар хот нийтийн бие засах газрынхаа асуудлыг эдүгээ хүртэл шийдэж чадаагүй явна. Уг нь улс орны хөгжлийг нийтийн бие засах газар, зам зэрэг хэдхэн зүйл тодорхойлдог гэдэг. Нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт нийтийн бие засах газар барих төсөл 2009 оноос яригдаж, 16 газарт нийтийн бие засах газар барих боломжтой хэмээсэн. "Сити тойлет" нэртэй энэхүү төслийг Улаанбаатар сан ХХК хариуцан хийж байгаа юм билээ. Тэд төслийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Улаанбаатар зочид буудлын урд талд сар шинийн өмнө цэвэр, бохир усанд холбогдсон, эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх нийтийн бие засах газар ашиглалтад оруулна хэмээн мэдэгдсэн. Манай сурвалжлах хэсэг өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Улаанбаатар зочид буудлын урд удахгүй үүдээ нээнэ хэмээн мэдэгдсэн нийтийн бие засах газрын ажлыг сурвалжлахаар очлоо. Гэтэл биднийг нэг их том эзэнгүй цэнхэр хашаа угтав. Өнөөх цэнхэр хашаан дээр энд нийтийн бие засах газар барьж байна гэх зэрэг ямар нэг таних тэмдэг, самбар байрлуулсангүй. Юу барьж буйг нь таамаглахад бэрх. Хийсэн ажлаа бүтээчихсэн байсан тул сайн харагдсангүй. Ямар ч байсан энд дөрвөн хана дугуйлж эхэлж байгаа бололтой. Хашаагаар нь нэг барилгын материал хөглөрч харагдсан. Хэрэв нийслэлчүүдийг нийтийн бие засах газартай болгох ажил энэ мэт хурдаар явбал Улаанбаатар цэвэр цэмцгэр, соёлтой хот болоход нэлээд цаг зарцуулах бололтой. Бүх улс оронд энэ мэт асуудал тулгардаг. Гэвч тэд энэ бүхнийг шийдэж чаджээ. Уг нь манайх заавал улсын төсвөөс мөнгө зарж, тусад нь газар гаргуулан нийтийн бие засах газар барих шаардлагагүй. Хотод өдөр бүр шахуу шинээр ашиглалтад орж буй барилгуудад газрын зөвшөөрөл олгохдоо заавал нийтийн бие засах газартай байх ёстой хэмээн хуулиндаа тусгахад болохгүй гэх газаргүй. Энэ мэт асуудлаа хэдийнэ шийдчихсэн улс орнуудад дэлгүүр, оффис, метро, албан байгууллагуудын "00" бүгд нийтэд үйлчилдэг. Хэн ч нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ төлбөр төлдөггүй. Дээрээс нь өнөөх бие засах газар нь цэвэрхэн, тухтай. АНУ-д гэхэд бүх үйлчилгээний газрууд бие засах газартай. Энд ариун цэврийн цаас, саван, гарын алчуур, суултуурын суурь цаасыг хүртэл хангалттай хэрэглэж болно. Мөн бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хэрэгцээг давхар шийдсэн байх жишээтэй. Гэтэл манайхан энэ асуудлыг дэлхийн жишгээс тэс хөндлөн аргаар шийдэх гээд байх шиг. Манай сонин өмнөх дугаартаа "Улсын хөгжлийг бие засах газраар нь тодорхойлдог", "Бие засах газарт соёлын довтолгоон хийе", "Бие засах газраар гачигдсан нийслэлчүүд "горьдож" сууна, "Бие засах газар номер нэг асуудал" зэрэг нийтлэлээрээ томоохон сүлжээ дэлгүүрүүд болон олон нийт ихээр цуглардаг газруудыг нийтийн бие засах газартай болгох санал дэвшүүлсзн билээ. Ямартаа ч хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд үнэгүй, дэлхийн жишигт нийцэхүйц нийтийн бие засах газар яаралтай хэрэгтэй байна. Мөн яаравчлан хийх цаг үеийн ажил гэвэл Улаанбаатар нэгэнт "ууршиж" эхэлсэн тул угаадас, нус, цэр, шээсэн бүрхүүл тогтсон булан тохой бүрийг ариутгах шаардлагатай байна. Т.Сэлэнгэ
Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал академич Б.Чадраа дэлхийд хамгийн хортой гэж тооцогдож байгаа Полихлор дибензопара- диоксин (ПХДД) хэмээх хорт хавдар үүсгэгч цацраг идэвхт бодисоор Улаанбаатарын агаар хордсон хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Цацраг идэвхт бодис болон хорт утааг хэрхэн багасгах арга замын талаар түүнтэй ярилцлаа. -Та агаарын бохирдолттой холбоотойгоор нэлээд ноцтой мэдээлэл хийсэн. Өнөөдөр агаарын бохирдолттой тэмцэх асуудал манайд ямар хэмжээнд тавигдаж байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “Улаанбаатар” хотын утааг багасгах тухай” хууль санаачилж, түүнийг нь УИХ баталлаа. Энэ чухал хууль. Үнэхээр нийслэлд аюул учраад байна. Гамшиг ирлээ гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. “Улаанбаатарын утаа” гэсэн бүтээгдэхүүнийг нийслэлчүүд бид бий болгосон. Түүнийгээ Ерөнхийл өгчөөс аваад эгэл жирийн иргэд хамгийн шударгаар, эрх тэгш хуваан хүртэж байна. Урьд өмнө ийм тэгш эрхтэйгээр хуваасан бү тээгдэхүүнийг мэдэхгүй юм. Монголчууд утааг мэднэ. Бид аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн. Гэхдээ нийслэлийн нүүрсний утаа бол аргалын утаанаас огт өөр. Утааны аюул тоосондоо байдаг юм биш. Хотын утаанд хэд хэдэн хортой бодис агуулагдаж байна. Нүүрс бий болохоос эхлээд химийн дагалдах элемент болох цацраг идэвхт уран, торийг агуулдаг нь тодорхой бол сон. Саяхан НҮБ-ын шугамаар Стокгольм хотод Байгаль орчныг хамгаалах талаар хурал хийлээ. Хурлаар зөвлөмж гаргаж, хавсралтад нь асар хортой гэж үзэх ПХДД-г албан ёсоор зарласан. Өнөөдөр дэлхийн ихэнх орон нүүрс шатааж эрчим хүч гаргах аргаас татгалзаж байна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай зэрэгц үүлэн судлахад бидний хэрэглэж байгаа станцын утааны хор атомын цахилгаан станцаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулж байна. Энэ бол аймшигтай түг шүүр тэй мэдээ юм. Шаталтаас үүс сэн цацраг идэвхт бодис болох уран гэхэд л шилэн бөмбөлөг болж агаарт хөөрч, хүний уушгинд орж, аюул тарьж байна. Тиймээс барууны орнуудад 20-30 жилийн өмнөөс нүүр сээр ажилладаг станцуудыг хааж эхэлсэн. Оросын Чернобыль, АНУ-ын Три-Майл-Айлендын атомын цахилгаан станцад гарсан ос лын хор уршигтай харьцуулж үзээд Европт нүүрсний станцуудаа хаасан. Европын орнууд нүүрсээр ажилладаг станцуудад болгоомжтой ажиллахыг шаардаж, үнс нурмыг нь атомын цахилгаан станцын хаягдал лугаа булж байна. Ямар ч сайн технологитой станц нүүрсний эзэлхүүний 80 хувийг л шатааж чаддаг. Тэр үнс нурам дунд цацраг идэвхт бодис улам идэвхждэг юм. -Таны яриад байгаа ПХДД ямар аюул учруулдаг юм бэ? -Хорт хавдар үүсгэх цацраг идэвхт бодис. Дээхнэ үед хүнд ялтай хүнийг ураны үйлдвэрт ажиллуулдаг байсан нь үнэн шүү дээ. Хүссэн ч хүсээгүй ч тэр хүнд хорт хавдар үүсч хэдхэн хоногт задраад үхдэг юм. ПХДД-гийн үйлчлэх чадвар их. Саяны нэг хэмжээтэй байхад л генийн удмын бүтцийг өөрчилж чадна. Түүнийг Антарктидэд хийсэн судалгаагаар америкчууд нотолсон. Тэд оцон шувууны өндөгнөөс дээрх элементийн саяны нэгтэй тэнцэх хэм жээний хэсгийг олж дэлхийг шуугиуллаа. Өнөөдөр бид нүүрсийг коксжуулна, шахмал түлш болгоно гэж ярьж байна. Тэглээ гээд байдал сайжрахгүй. Нүүрс коксжуулах явцад маш их хортой хий ялгардаг тул хотын орчимд энэ үйл ажиллагааг явуулж болохгүй. -Тэгвэл агаарын бохирдлыг яаж бууруулах юм бэ. Атомын цахилгаан станц барья гээд байгаа юм уу? -Монгол хүн өөрөө өөрийгөө устгах аюулыг бий болгоод байна. Бид монгол хүн болж төрснөөрөө бахархах учиртай. Дэлхийн том эрдэмтэн, улстөрчидтэй уулзаж явлаа. Тэд дэлхийн хүн амаас 2500 дахин цөөн хэрнээ хаанахын, хэнээс ч дутахгүй оюун ухаантай, хүч чадалтай цөөн монгол хүнийг “Та нар хүн төрөлхтний брэнд шүү дээ” гэж үнэлж байхыг сонссон. Тиймээс бид монгол хүний генид өөрчлөлт орж мэдэх өчүүхэн төдий аюул учрахад л түүнийг нэн даруй таслан зогсоох учиртай. Тэр дундаас юуны түрүүнд анхаарах нэг чухал асуудал байна. Бурхнаас бидэнд химийн үйлдвэр хөгжүүлэх гол түүхий эд болох нүүрсийг харамгүй хайрлажээ. Энэ үнэт түүхий эдийг бид зөвхөн шатаах ёсгүй. Дэлхий нийтийн хандлагыг харахад тун удахгүй нүүрсний хомсдолд орохоор байгаа. Нүүрс нөхөн сэргээгдэхгүй. Тиймээс зоосны нүхээр харж нүүрсээ зараад байх нь алс ирээдүйгээ бодоогүй хэрэг болно. Гэтэл бид хэзээ ч барагдахгүй мэтээр 200 их наядаар хэмжигдэх нүүрстэй гэж ханхалзаж сууна. Тэр үнэн. Гэхдээ нүүрсээр цахилгаан үйлдвэрлэхэд экологи маань даахгүй. Энд нэг баримт өгүүлэхэд, БНХАУ хар алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг хэрнээ нүүр сээр ажилладаг цахилгаан станц барихаа больсон. Тэд нүүрс боловсруулж шингэн, хий болгон ашиглах асуудалд гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнөө- дөр дэлхий дээр эрчим хүчний технологийн хувьсгал явагдаж байна. Бид эрчим хүчгүйгээр хол явахгүй. Хотын утааг багасгахын тулд нийслэлийг орон сууцжуулах тухай төлөвлөгөө байна. Тэгвэл эрчим хүчгүйгээр бүтэхгүй. Тиймээс найдвартай, аюулгүй, эко логид ээлтэй, бага зардал гаргах эрчим хүч зайлшгүй хэрэгтэй. Тэр эрчим хүчийг өнөөдөр Атомын цахилгаан станцаар хангахаас өөр аргагүй. Өнөөдөр бид ДЦС барих тухай ярьж байна. Нэг станц барилаа гэхэд наад зах нь 5-6 жил шаардагдана. Тэгвэл атомын цахилгаан станцыг ердөө 20-30 сарын дотор барина. Энд асар их нүүрс зарахгүй. Нэг вагон түлш хийгээд булшлахад тэр станц дор хаяж 60 жил ажиллана. Дэлхийн эрдэмтэд тэр дундаа Нобелийн шагналтай эрдэмтэд хүртэл Монголын ирээдүйд санаа зовж бидэнд үнэтэй зөвлөгөө өгдөг. “Та нар уранаа дангаар нь гаргана гэдэг туйлын буруу. Ураныг үйлдвэрлэлтэй хос луулан ашиглах хэрэгтэй. Түүнийг баруун солгойгүй цацсанаас огт ашиглахгүй байсан нь дээр” гэж зөвлөж байна. ТОДРУУЛГА Олон хлорт нүүрсустөрөгчид хүний үр хөврөлийг хордуулдаг Агаарт цацагдаж байгаа олон хлорт арматик нүүрсустөрөгч гэж юу вэ.Түүний хор хөнөөл ямар болох талаар бид ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Ази-Номхон далайн орнуудын материал судлалын академийн гишүүн, доктор (Sc.D), профессор Б.Пүрэвсүрэн, доктор(Ph.D) Ж.Дугаржавас нараас тодруулав. -Хатуу түлшний шаталтын процессын технологийн горим зөрчигдөх, шаталт бүрэн биш явагдах үед полихлорт дибензо-пара-диоксин (ПХДД), полихлорт дибензофуран (ПХДФ), полихлорт бифенил (ПХБ), гексахлорт бензол (ГХБ) зэрэг онцгой хортой бодисууд үүсэж, агаарт цацагдах боломжтой. Эдгээр бодис нь маш их хортой нэгдлүүд учраас амьтан, ургамлын паразит хортон шавьжуудыг хордуулах устгагчаар хөдөө аж ахуйд хэрэглэдэг. Ийм олон хлорт нэгдлүүд нь хувийн жин ихтэй хүнд учраас хүн, амьтан, ургамлын бие организмд хуримтлагдах чанар нь их өвөрмөц бөгөөд тэдгээрийн хортой чанартай нийлж онцгой аюултай болгодгийг онцлон тэмдэглэж байна. Эдгээр бодис нь хүн ба халуун цустай амьтад, ялангуяа сүүн тэжээлтнүүдэд онцгой хордуулах үйлчлэлтэй, төв мэдрэлийн системүүдийг гэмтээдэг, маш хүчтэй мутаген үйлчлэлтэй, дархлалыг дарангуйлагч, хорт хавдар үүсгэгч, үр хөврөлийг хордуулагч чанартай бодисууд юм. Мөн эдгээр бодис нь хөрс, усанд хуримтлагддаг,хөрснөөс ургамалд дараа нь мал, хүнд шилжиж хордуулах аюултай гэв. Б.Нацагдорж

Дулааныг хадгалах, энергийг хуримтлуулах шинэ эрин үе


Монгол барилгын Герман чанар

Тэргүүний хөгжилтэй дэлхийн аль ч хотын нүүр царайг хотын тохижилт тэр дундаа архитектурын төгс шийдэлтэй байгууламжаас нь харж болдог билээ. 21-р зууны барилгын өнгө төрхийг шил толин дүүргэлт бүхий метал каркасан барилга тодорхойлж байна. Дэлхийн барилгын салбарынхан шилэн барилгын хийц түүний дулаан болон дуу тусгаарлалт зэрэг инженерийн бүхий л шийдэл дээр анхаарч нэгэн цогц болгохоор  ажиллах болсон. Энэ ч утгаараа өндөр хурдаар хөгжиж буй салбарын нэг болоод байна.

Манай орны эрс тэс уур амьcгалтай холбоотойгоор шилэн барилга Монгол оронд хэр таарамжтай вэ гэдэг эргэлзээтэй асуулт  гарч ирдэг. Чухам уншигч таны энэхүү эргэлзээг тайлахыг зорилоо.

Мэдээж шилэн барилгын гол түүхий эд нь шилэн фасад юм. Тэгвэл шилэн фасадны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Schuco” компаний өндөр чанарыг дэлхийн барилгын салбар бүрэн хүлээн зөвшөөрч байна. Энэ компани далан жилийн өмнө  анх үүд хаалгаа нээн хөнгөн цагаан болон фасадны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. ХБНГУлсын нэрийг шилэн фасад үйлдвэрлэлээр дэлхийд таниулсан уг компани одоо 5000 гаруй ажилтан, жаран оронд 12 мянган төлөөлөгч компанитай үндэстэн дамнасан компани болжээ.

Барилгын өндөр зэрэглэлийн дэлхийн 200 гаруй мэргэжилтэн “Schuco”-г Германы хамгийн шилдэг барилгын компани төдийгүй улсынхаа нүүр царай хэмээн тодорхойлоод байна. “Schuco”-гын цонх, хаалга, фасад, нарны энергийн системүүд нь архитектурын бүхий л  шаардлагыг бүрэн хангаж чаддаг төдийгүй төгс хийцээрээ олон улсад нэрд гарчээ. Шилний даац нь 400-600 кг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй аж.

Нэгдмэл чанартай сонгодог болон энгийн автоматжуулсан тоноглолууд нь бат бөх, урт настай, дулаан тусгаарлалт өндөртэй бөгөөд фасад болон барилгад ашигласнаар нарны энергийг хуримтлуулдаг онцлогтой. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг цахилгаан эх үүсвэрүүдийн оронд эдийн засгийн хэмнэлттэй дулаан, цахилгаан ялгаруулж авах боломж бүрдүүлж өгчээ.



“Schuco”-гийн бас нэгэн давуу тал нь галын болон хулгай, гэнэтийн эрсдлийн хамгаалалт зэрэг олон зориулалтаар төлөвлөлт хийх боломж юм. Мөн үйлдвэрлэлийн уян хатан чанар, төлөвлөлт, найдвартай байдлаараа архитектурууд, хөрөнгө оруулагчид, төслийн удирдлагуудад эдийн засгийн хэмнэлт, онцгой үр ашиг олгодог онцлогтой.



Өнгөрсөн сарын 18-нд Монгол улс дахь “Schuco”-гийн албан ёсны төлөөлөгч “Үлэмж” ХХК-тай хамтран ажиллах гэрээг “Цаст Пропертийз” ХХК байгуулснаар  дэлхийн түвшинд бүрэн нийцсэн энэхүү технологийн шийдэл манай оронд нэвтэрч байна.  Ийнхүү нийслэл хотын маань өнгө төрхөнд үзэмж нэмэх “А” зэрэглэлийн оффисын барилгын ажлыг “Цаст Пропертийз ХХК” эхлүүллээ.



Энэхүү “ICC” буюу International Commercial Center” (“Олон Улсын Худалдааны Төв”)-ийн 21 давхар барилгын бусдаас ялгарах гол хоёр давуу талын нэг нь дэлхийд танигдсан Герман чанар  “Schuco”-гийн шилэн фасадаар барьж байгаа явдал юм. Нөгөө нь Бээжингийн олимпийн бэлэг тэмдэг болсон “Усан шоо” буюу Усанд Сэлэлтийн Үндэсний Төв Ордны архитектурыг гаргасан “CSCEC” компани 100 хувийн гүйцэтгэл бүхий зураг төсөлд оршиж байна.



“Schuco” шилэн фасадаа EN-1617 стандартын дээд зэргийн цэвэр ган, төмөр болон пластик материалаар хийжээ. Энэ нь дулаан, дуу чимээг хамгийн сайн тусгаарладаг төдийгүй нарны гэрлийн тусгалыг тохируулах боломжтой байдаг. Түүгээр ч зогсохгүй гадна орчныг 100 хувь, харин гаднаас дотор талыг 50 хувь харагдуулдаг Low-E-гийн ганжуулсан шилийг ашигладаг байна.

Их хотын “толь” болох ийм нэгэн барилга тун удахгүй “мэндэлнэ”.

Сангийн яамныхан толгойн өвчинд автлаа

2011 оны 02-р сарын 22 Нийтэлсэн БАТ
Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хэрэгжилт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тиймээс үүнээс урьтаж хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах үүрэг холбогдох албаныханд ногдоод байгаа.

Нийслэлийн агаарын чанарын алба өнгөрсөн амралтын өдөр ажлын хэсэг байгуулж, хязгаарлалтын бүс тогтоох төслийг урьдчилсан байдлаар гаргажээ. Тэд хоёр хувилбар бэлтгэсэн байна. Төрийн ордонд өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан уулзалтаар дээрх хувилбарыг танилцуулсан юм.

Эхний хувилбараар Улаанбаатар хотын төвийн хэсэг буюу Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 20 мянган өрхийг түүхий нүүрс түлэхийг хориглох юм байна. Үүнд 85 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Дээрх мөнгөөр хязгаарлалтын бүсэд хамаарах өрхийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх, цахилгааны эх үүсвэрээр халдаг шалны халаагуур, газ, боловсруулсан коксон болон үртсэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, түлшний үнийн зөрүү зэрэгт зарцуулах аж.

Жишээ нь, тухай өрх жилд 150 мянган төгрөгөөр түлш худалдан авдаг гэвэл 50 мянган төгрөгийг нь улсаас татаас хэлбэрээр өгөх юм байна.

Нөгөө хувилбар нь 30 мянган өрхийн түүхий нүүрсний хэрэглээг орлуулах бүтээгдэхүүнээр хангах. Үүний тулд боловсруулсан буюу коксжсон түлш их хэмжээгээр хэрэгтэй юм. Гэхдээ коксжсон түлшний үйлдвэрүүдийн зарим нь ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна.

"MCS холдинг" компани жилд 100 мянган тонн хүрэн нүүрсийг газжуулаад хийн хэлбэрт оруулан нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ үйлдвэр ашиглалтад орвол хязгаарлалтын бүсийн гэр хорооллын хүрээ тэлэгдэх юм. Мөн Дархан-Уул аймгийн "Нако" болон Шарын голын хагас коксжуулах түлшний үйлдвэрийн ашиглалтад орохыг хүлээж байгаа аж. Үүнээс гадна Дорноговь аймагт "Элдэв"-ийн уурхайг түшиглэсэн жилдээ 75 мянган тонн түүхий нүүрс боловсруулах үйлдвэр баригдах юм байна.

Мянганы сорилтын сангаас дөрвөн тэрбум төгрөг зарцуулж 60 мянган ширхэг турк зуух оруулж ирэхээр төлөвлөжээ. Одоогоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчны яам, хотын удирдлагуудын хүрээнд яригдаж байгаа аж.

Зуух бүрэн шаталттай тул түүхий нүүрс түлсэн ч хортой бодис ялгаруулахгүй юм байна. Зуухыг иргэдийн амьжиргааны түвшнийг харгалзан хөнгөлөлттэй үнээр өгөх талаар хэлэлцэж байгаа ч тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Зуухыг эхний удаад 100 хувь үнэгүй өгөх болон үнийн гуравны нэгийг өөрсдөөр нь төлүүлэх зэрэг олон хувилбарыг судалж байгаа аж. Аль болох хямд үнээр иргэдэд өгөхийг бодно гэж Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог танилцуулгын үеэр хэлсэн юм.

Улаанбаатар хотыг барилгажуулахад энэ онд нийслэлийн төсөвт 20 тэрбум төгрөг баталсан байна. Дээрх хөрөнгө VII хорооллын барилгын инженерийн шугам сүлжээ тавих, газар чөлөөлөхөд зарцуулагдах гэнэ. Барилгажих хэсэгт 300 өрх байгаа аж. Тэдгээр өрхийг түр байрлуулах байрыг энэ ондоо багтаан хоёр дүүрэгт барихаар болсон байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоогоор төсөвт тодотгол хийх тухай яригдаагүй тухай энэ үеэр талууд хэлсэн.

Энэ оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьд хүрснийг талууд хэлж, төсвийн зохицуулалтыг сайн хийхийг чухалчилсан. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга И.Алтангэрэл шаардагдах 85 тэрбум төгрөгийн эх үүсвэр бодитой эсэхийг шалгах үүргийг Сангийн яамныханд өглөө.

Мөн хөрөнгийг асуудлыг шийдэх ёстой тул Сангийн яамыг мөнгө олох ёстойг хэлж байв. Хэрэв мөнгө олохгүй бол цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулж, бодлого боловсруулаад хэрэгжүүлэх болоход хөрөнгөгүй гацдаг жишгийг дагах эрсдэл бийг онцолсон. Үүнээс харахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотгол хийх гаргах "хориотой" тул өөр эх үүсвэр олох нь Сангийн яамны толгойны өвчин боллоо.

Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/
Эх сурвалж : Нийслэл таймс
Улс орны хөгжлийн хэмийг зам, барилгаар хэмждэг болжээ. Гэхдээ зөвхөн барилгын өнгө үзэмж, хэлбэр дизайнд анхаарахаас бус хэрэглэж буй материал нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг төдийлөн тоодоггүй. Манай улс барилгын материалынхаа 80 орчим хувийг урд хөршөөс оруулж ирдэг. Харин үүнд тавих хяналт гэж байхаа больжээ. Учир нь бидний хэрэглэж буй барилгын материалын ихэнх нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Тухайлбал, барилгын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг хар тугалга, мөнгөн ус, асбест буюу шөрөмсөн чулуу агуулсан материал, хар лак зэрэг нь хорт хавдар үүсгэгч бичил бодисуудыг агуулдаг байна.

Барилгын аюулгүй байдлаас болж нас барах тохиолдол гардаг ч сөрөг нөлөөтэй материалаас болж нас барсан тохиолдол гардаггүй. Энэ нь эдгээр материалуудын нөлөө олон жилийн дараа илэрдэг холбоотой аж. Барилгын салбарт аюултай ажлын орчин, аюулгүй байдал зэргээс шалтгаалан жил бүр 60 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь арван минут тутамд нэг хүн нас бардаг гэсэн үг юм.

Будаг болон хуванцарт хар тугалгыг хамгийн өргөн ашигладаг. Харин будагны тоос нь хоолой руу орж улмаар биед нэвтэрдэг байна.

Биед нэвтэрсэн бодис нь хүнийг чичирч салгануулах, ой санамж алдуулах, жирэмсэн эхийн урагт нөлөөлөх, буйл шүд хавдах, булчингийн ажиллагаа зогсоох, дагуулдаг байна. Өндөр хөгжилтэй орнуудад хар тугалгыг хэрэглэхийг хориглосон байдаг. Харин буурай орнууд хар тугалгын хэрэглээ одоо хүртэл буурахгүй байгаа юм байна. Харин мөнгөн усыг гэрлийн чийдэнд өргөн хэрэглэдэг. Гэрлийн чийдэнгийн шилэнд HG гэсэн олон улсын тэмдэглэгээ байдаг. Энэ тэмдэглэгээ бол мөнгөн устай гэсэн үг юм. Гэрлийн чийдэн хагараагүй үед ямар нэгэн нөлөө байдаггүй ч хагарсан тохиолдолд асар муу нөлөөтэй аж. Мөнгөн ус нь агаараар хүний биед нөлөөлдөг ба ханиалгах, чичрэх, буйл хавдах, бөөр, зүрхний ажиллагааг зогсоох зэрэг аюул дагуулдаг байна.

Мөн бидний дээр үед бохь хэмээн зажилдаг байсан хар лак. Хар тосыг халааж, дээвэр шаланд ашигласаар ирсэн. Гэтэл үүнийг шатаахад утаа нь хоолой руу орж биед нэвтэрдэг байна. Улмаар хүний арьсны өнгө өөрчлөгдөж, нүдний хараа мууддаг байна. Энэ нь цаашлаад сохрох, хорт хавдар үүсгэдэг аж. Учир нь хар тосонд хорт хавдар үүсгэх химийн элементүүд агуулагддаг байна. Үүний уршгаар 1980 оны сүүлчээр манай оронд хорт хавдарын өвчлөл ихэсчээ.

Асбест буюу шөрөмсөн чулуу агуулсан материал. Энэ нь байгаль дээр оршдог мяндаслаг материал юм. Асбестийн ширхэг нь маш нарийн учраас эд эсрүү мөн уушигны гүнд нэвтрэн ордог байна. Харин өнгөрсөн долдугаар сард уг материалыг хилээр оруулахыг хориглосон байна. Мөн өдрийн гэрлэнд өргөн хэрэглэдэг ПХБ. Энэ нь хүний гараар үйлдвэрлэгддэг учир тийм ч-хялбар устдаггүй аж. Гэрлийн чийдэнгийн өдөөгч, трансматраас их илэрдэг байна. Маш хөнгөн, шингэн байдаг учраас цацрах, дэлбэрэх аюултай. Үүнийг гараар баривал арьсанд нэвтэрч тууралт үүсгэдэг, мөн агаараар уушгийг хордуулдаг аж. Ходоодны шархлаа, хорт хавдрын суурь болдог байна.

Эдгээр хорт материалуудыг хэрэглэхгүй байх журам батлагдаж, энэ нь ирэх сарын сүүлээр мөрдөгдөх болжээ. Гэвч эдгээр материалуудыг хэрэглэхээ боливол оронд нь хэрэглэх материал одоогоор байхгүй учир энэ журам мөрдөгдтөл цаг хугацаа их шаардах байх. Тиймээс барилгын салбарын ажилчид болзошгүй аюултай материалуудыг тогтоож чаддаг, хувийн хамгаалалттай байх, уг материалуудтай зөв харьцах ур чадвартай байх хэрэгтэй болж байгаа юм.

Б.Батчимэг

Татвар авалгүй яахав. Өгөлгүй яахав. Гэхдээ яасан гэж, ямар учир шалтгаанаар гэдгийг маргахгүй байхаар тайлбар хийж өгөөрэй. Саяхан манайд ярилцлага өгсөн О.Машбат гэдэг хуульчийн яриагаар бол "Нийслэл хот татвартай байх..." хууль аль 1994 онд гарсан гэж байна.

Энэ хуулийг цааш нь боловсруулж, хэрхэн татвар авах талаар хотын мэр Г.Мөнхбаяр ноднин ажлын хэсэг гарган үүрэг өгчээ. Ажлын хэсгийнхэн нь ажилдаа орж юун түрүүн хотод шилжин ирэгсдээс хураамж авах, хотын байнгын оршин суугчдаас тогтмол татвар авч байх, бүр нарийн яривал цалингийн доод хэмжээ ний 20 хувьтай тэнцэх мөнгө төлдөг байх, хотын төвд амьдрагсдыг өндөр төлбөртэй болгоод зах алсдуугаас нь бараг татвар авахгүй харж үзэх чиглэлийн бодлого боловсруулсан гэнэ. Утга нь гэвэл татвараар дамжуулж төвлөрлийг сааруулах, татвараар дор хаяж арван мянган тэрбумыг жилдээ босгоод тулгамдсан асуудлаа шийдээд явчих боломжтой болох нь гэж тооцоолжээ.

Татвар гэнгүүт зөвхөн мөнгө бодож, хэнээс нэхвэл амархан олдох, угсруулаад олсон татвараараа ингэж тэгж "идэж уух"-аа л яриад унасан байна. Ийм ялгавартай татвар аваад эхлэхээр хотынхон төвөөсөө зугтан дайжиж бөглөрлийн түгжээ арилах ба агаарын бохирдлыг арилгах зөндөө мөнгөтэй болно гэчихжээ. Татвар төлөгчдийн мөнгийг тонож амьдраад гаршчихсан гаруудаас энэнээс өөр олигтой сэтгэлгээ яавч гарахгүй. Яахлаараа хотын захад амьдрагсад татвар төлдөггүй юм. Тэнд хэн ирсэн билээ. Агаарын бохирдол хотын төвөөс гараад байна уу, захаас гараад байна уу. Нийгмийн тулгамдсан асуудал Дөчин мянгатад уу, Толгойтын баруун салаанд илүү байдаг уу. Хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй хотын төвийнхнийг өөрөөр хэлбэл унаган хотынхныг татвараар дарамталж мөнгө босгоод хамаг малаа бараад модоо түлээд орж ирсэн цагаачдыг тэжээнэ гэсэн үг юм байна. Нэг иймэрхүү хачин хандлага байсгээд л яригддаг.

Ялангуяа тэр нэг хоёрдугаар бүс гээчид оршин суугчдыг ер амар суулгахгүй газарт оруулах, элдвээр шахах, төрийн нэрээр дарамтлах явдал бүх л үед давтагдсаар ирсэн байдаг. Хотынхонд ч гэсэн унасан газар угаасан ус гэж бас байдаг юм шүү. "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэдэг байсан бол одоо "Хөдөөнөөс ирээд хот минийх, хотод ирээд газар нь минийх" гэх боллоо. Арай даварч байгаа юм биш үү? Хэрэв бодлого, шударга хоёроо баримталъя гэвэл нийслэлийн иргэдээс дээрхийн эсрэг байдлаар татвар авах нь зүйтэй. Хотын захад амьдрагсдаас илүү өндөр төлбөр авах ёстой. Тэр төлбөрөөр нь тэнд нь хар зам, сургууль эмнэлэг барих учраас тэр. Тэр төлбөр нь Толгойтын арын, Гачууртын өврийн модыг хяргаж түлсний төлөөс болог.

Тэр нь хотод нүүж ирсний татвар нь хамт шийдэгдэж байгаа хэрэг. Хотын хаяанд буугаад төлбөрөө төлж барахгүй бол нутагтаа буцна биз. Хотын бидэн шиг ямар явъя гэсэн ч очих нутаггүй улс биш. Хэрэв төвлөрлийг үнэхээр сааруулах гээд байгаа юм бол ийм л арга бий. Хэдэн үеэрээ дөрвөн уулаа түшээд амьдарсан Улаанбаатарчууд ба Төв аймгийнхныг төрсөн тооно тоосоо холдсонгүй гэж торгох нь л дээ. Хотын төвийнхнийг төвлөрлийг сааруул гээд хаашаа нүү гэх гээв. Улаанбаатар хотод хэрэггүй, хотын амьдралд ямар ч хамаагүй зөндөө олон салбар, нэгж байгууллага, хувь хүн, айл өрх байна. Тэндээс татвар авах ёстой. Тухайлбал чаа гэх ямаагүй энэ хотод байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг арьс ширний үйлдвэрүүдийг татвараар дарамталж хотоос хөөж гаргах хэрэгтэй байна. Хотын баруун талыг нэлд нь өмхийртэл шир идээлж Туулыг бохирдуулж дууслаа.

Тариан талбай байдаггүй энэ орчинд гурилын үйлдвэр биш гурил нь байх ёстой. Хотод мал биш мах байвал уг нь зохимжтой юм шиг санагддаг. Сүүний үйлдвэрүүд үнээнийхээ дэргэд хөдөө байж яагаад болдоггүй юм. Энэ бүгдээс л татвар авах ёстой байхгүй юу. Мөн хотод үйл ажиллагаа явуулдаг тэр аймгийн тэр сумын нутгийн зөвлөлүүдээс хураамж авах нь шударга ёсонд нийцнэ. Цоллуулах магтуулах болохоороо тэр аймаг, сум, баг болчихдог энэ олон бөхчүүдээс бүр их татвар нэх. Тэд өөрсдийгөө хотынх гэхээс их ичдэг гэсэн. Иргэний бүртгэлд хамрагддаггүй, хороо хорин тодорхой бус айл өрхүүд, одоо болтол хурууны хээгээ өгөхгүй хотынх болж жүжиглээд байгаа хөдөөний хармааны хулгайч нараас наад татвараа нэхээч.

Энэ бүгд мөнгө олохдоо гол биш, төрийн бодлого, хотын бодлого ухаалгаар сууж байгаа эсэхэд оршино. Улаанхуарангаас I-p хороолол хүртэлх "А" бүсэд амьдрагсдын амьдралын өртөг тэртэй тэргүй өндөр байдаг. Гэрэл цахилгаан, дулаан, ус, бохирын төлбөрийн дарамтаас бултах ямар ч гарц байхгүй. Цаашид ч өсөн нэмэгдэнэ. Тэрэн дээр нь тэнэг юм шиг нэмж татвар нэхэж яах нь вэ. Төв хэсэгтээ татваргүй юм байна гээд одоогийнх дээр нэмээд ороод ирье гэж бодоход ганц айлын ч гэрийн сул буурь хаана байна. Татвар төлөлгүй яахав. Гэхдээ "Чи яасан их хотын хүүхэд юм" гэж хэлүүлэн төлөөс өгөх нь гомдолтой байна.

Манайхан сүүлийн 370 жил Төв аймгаасаа гарч нүүж үзээгүй. Одоо хаачих вэ? Нэг л буруу үйлдэл хийж торгуулаад байгаа юм шиг энэ татвар чинь ойлгогдоод байх юм. Мөнгийг нь өгч чадахгүйдээ биш. Дор хаяж 400000 хүн, түүний үр хүүхдийг өссөн төрсөн орчиндоо байгааг буруутгасанд зэвүү хүрээд байна.

Ж.Гангаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдолтой биечлэн танилцаж, утааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүлснээр хот "Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль"-тай болов.

Хуульд зааснаар гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг сайжруулж, хязгаарлалтын бүс тогтоож агаарын бохирдлыг бууруулах юм байна. Улмаар хязгаарлалтын бүсэд багтсан газар стандартын шаардлага хангасан зуух, нар салхины эрчим хүч, байгальд ээлтэй хямд халаалтын цахил-гаан   шийдлүүдийг хэрэглэх ажээ. Түүнчлэн энэ хязгаарлалтын бүсэд багтсан өрхүүдэд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг 50 хүртэлх хувиар бууруулах урамшууллын систем тогтоох юм байна. Гэхдээ энэ урамшууллыг хязгаарлалтын бүсэд л хамрагдсан бол эдэлнэ хэмээн ташаа ойлгож болохгүй.

Учир нь урамшуулалд хамрагдахын тулд айл өрхүүд гэртээ стандартын шаардлага хангасан зуух тавьж, дулаалга хийсэн байх шаардлагатай юм. Хэрэв энэ үзүүлэлтийг хангасан бол 18 цагаас өглөөний 08 цагийн хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй эрчим хүч хэрэглэнэ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрүүлэхэд эдийн засгийн аргаар дэмжиж туслах аж. Хэрэв агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой үүрэг аваад түүнийгээ биелүүлэхгүй бол албан тушаалаас нь халж хариуцлага тооцох тухай ч хуульд тусгасан байгаа юм.

Мөн хуулийн талаар хийж байгаа ажлуудыг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий хяналтын хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлах болсон. Энэ хуультай уялдуулан нар салхи, газрын гүний дулаан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн нам даралтын зуух болон дулаалгын материал, халаалтын систем, хийн халаагууруудыг оруулж ирж буй газруудыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. Утааг бууруулах талаар зуухаа шинэчилж, гэр, байшингаа дулаалсан өрхийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуулийг ч гаргах юм байна. Түүнчлэн энэ ажилд тодорхой хэмжээний хандив өргөсөн аж ахуйн нэгж, хувь хүнийг хандив өгсөн хэмжээгээр нь орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлт ч байгаа юм.

"Нийслэлийн агаарын бохирдлын хууль" гарсантай холбогдуулан өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр ажлын хэсэг байгуулагдаж, эхний хурлаа хийлээ. Энэ хуулийг хэрэгжүүлэх, агаарын чанарыг сайжруулах, хязгаарлалтын бүс тогтоож, зураглал гаргах, хязгаарлалтын бүсэд зарцуулах тооцоог боловсруулахад чиглэсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ахалж байгаа юм. Өчигдрийн хуралдаанаар уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч сонордуулсан. Ажлын хэсгийнхэн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтооход тооцоо, судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм.

Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч дарга, Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, хууль зүйн хэлтсийн дарга, санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, статистикийн газрын дарга, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Агаарын чанарын албаны дарга, Байгаль хамгаалах газрын дарга, Газрын албаны дарга, Авто замын газрын дарга, Зураг төслийн хүрээлэнгийн дарга, Нийтийн тээврийн газрын дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч нар багтаж байгаа аж.

Улмаар энэ ажлын хэсгийнхэнд хэн ямар ажил хариуцахыг нь даалган өгсөн. Тухайлбал, Хязгаарлалтын бүсийг хотын хөгжлийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах, хяналт тавих ажлыг НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Нандинжаргал, энэ бүсэд мөрдөгдөх журам боловсруулах, хууль, эрх зүйн актаар хангах, санал өгөх, хяналт тавихыг НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга О.Машбат, хязгаарлалтын бүс дэх гэр хорооллын хүн ам өрхийн тоо, иргэдийн амжиргааны түвшинг тодруулах, санал өгөхийг Нийслэлийн Статистикийн газрын дарга Ч.Баянчимэг нар хариуцах юм. Түүнчлэн харъяа газрын дарга нар өөрийн эрхэлдэг ажлын чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын хэсэгт ажиллах аж.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд холбогдох тооцоо судалгаагаа хийж, өнөөдрийн дотор Нийслэлийн Агаарын чанарын албанд ирүүлсэн байх ёстой. Улмаар Нийслэлийн Агаарын чанарын алба нь хоёрдугаар сарын 18-ны өдөр эхний хувилбарыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчид танилцуулах юм байна. Энэ сарын 28 гэхэд эдийн засгийн тооцоо гарсан байх ёстой ажээ. Ажлын хэсгийнхэн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтоож, зураглал гарган, хязгаарлалтын бүсэд зарцуулах төсвийн тооцоог нарийвчлан гаргаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх юм. "Утаагүй Улаанбаатар" үндэсний хөтөлбөр төслийн хүрээнд өнгөрсөн жил хотын даргын 368 дугаар захирамж гарган түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүс тогтоож байсан.

Энэ бүсэд Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо, Баянгол дүүргийн 9,10,11,16 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хороо багтаж байсан билээ. Тэгвэл "Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль"-ийн хэрэгжилттэй холбоотойгоор эдгээр хороод дээр шинээр хороо нэмж хязгаарлалтын бүс тогтоохоор болжээ. Харин ямар дүүргийн хэдэн хороо хязгаарлалтын бүсэд нэмэгдэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ж.Тагтаа
Он гараад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдолтой биечлэн танилцаж, утааны асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэлэлцүүлсэн. ҮАБЗ-өөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг дүгнэсэн билээ.
Ерөнхийлөгч “Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль”-ийг богино хугацаанд боловсруулан УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр батлуулаад авсан. Энэ хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болох ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-аар баталсны дараа арав хоногийн дотор төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа хүчин төгөлдөр болох аж. Хуульд зааснаар Агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн гол нь гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг сайжруулж, хязгаарлалтын бүс тогтоох юм байна.
Энэ бүс дээр стандартын шаардлага хангасан  зуух, нар салхины эрчим  хүч, байгальд ээлтэй хямд халаалтын цахилгаан шийдлүүдийг хэрэглэх юм байна. Ингэснээр хязгаарлалтын бүсэд байгаа айл  өрхүүдэд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг 50 хүртэл хувиар бууруулах урамшууллын систем тогтоох аж. Урамшуулалд хамрагдахын тулд айл өрхүүд гэртээ стандартын шаардлага хангасан зуух тавьж, дулаалгаа хийсэн бол оройны 18 цагаас өглөөний 08 цаг хүртэл 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг.
Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрүүлэхэд эдийн засгийн аргаар дэмжих юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой үүрэг аваад түүнийгээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь халж хариуцлага тооцно гэж хуульд тусгажээ. III, IV хороолол, Тасганы овоо, Дэнжийн мянга, Зуун айл, Сүхбаатар дүүргийн 9, 10 дугаар хороо гэх мэт хэсгийн гэр хорооллын бүсэд багтаах аж.  Энэ хэсэгт дээр дурдсан арга хэмжээнүүдийг авч 2011, 2012 онуудад Улаанбаатар хотын утааг бууруулах талаар хүмүүст мэдэгдэхүйц үр дүн гаргая гэсэн зорилгоор энэ хуулийг хийсэн. Мөн хуулийн талаар хийж байгаа ажлуудыг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий хяналтын хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлах аж.
Энэ хууль батлагдсанаар нар салхи, газрын гүний дулаан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн нам даралтын зуух болон дулаалгын материал, халаалтын систем, хийн халаагууруудыг оруулж ирсэн бол гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. Мөн утааг бууруулах талаар зуухаа шинэчилж, гэр, байшингаа дулаалсан өрхийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хууль дагалдан гарч байгаа аж. Түүнээс гадна энэ ажилд тодорхой хэмжээний хандив өргөсөн аж ахуй нэгж, хувь хүнийг хандив өгсөн хэмжээгээр орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлт ч бий юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгаас “Нийслэлийг агаарын бохирдлын тухай хууль”-д заасан зарим заалтуудыг тодруулсан юм.
-Тавдугаар цахилгаан станцыг барих ажил ямар шатандаа явж байна?
Энэ онд багтаагаад тавдугаар цахилгаан станцыг барих талаар Засгийн газрын тогтоолд орсон байна. Мөн зургадугаар цахилгаан станцыг одооноос эхлээд ярих хэрэгтэй гэсэн санаа мөн яригдсан. Тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулагдсан байгаа тул энэ жил баригдаж эхлэх байх. Гэр хорооллыг цахил-гаан эрчим хүчээр халаая гэхэд эрчим хүчний эх үүсвэр дутагдах нь мэдээж. Үсрээд л 20 мянгаас илүү айлыг цахилгаан эрчим хүчээр хангах боломж байхгүй. Тиймээс цахилгаан эрчим хүчний асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага урган гарч ирж байна.
-Өвөл болохоор утаа ярьж эхэлдэг ч урин дулааны үеэр орхичихдог. Үндэсний хороо ямар  зарчмаар ажиллах вэ?
-Санал нэг байна. Зун болохоор утаагаа мартчихдаг, өвөл болохоор санадаг, сандардаг. Утаатай тэмцэх хугацаа бол ерөөсөө л гуравдугаар сараас эхлээд л ажиллах ёстой. Нэг яндангаас гарч байгаа утааг яаж багасгах талаар бүх шийдлүүдийг боловсруулж ажиллаад өвөлдөө үр дүнгийг нь хүлээнэ. Үндэсний хороо энэ чиглэлээр  ажиллана.
-Хэдий хугацаанд эрчим хүчний чадлаа сайжруулж, хэзээнээс 50 хувь хөнгөлж эхлэх вэ?
-Үүнийг хамгийн товч томъёоллоор хэлэхэд хязгаарлалтын бүсэд байгаа айл өөрийнхөө гэрийг стандартын дагуу дулаалаад, шаардлага хангасан зуух авч тавьсан бол тэр айлын шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах урамшуулал олгоно. Хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар иргэд бүх хүн үүрэг хүлээж байна. Утаа бол нас хүйс, нам эвсэл харгалзахгүй бүх хүнийг хордуулж байна. Утаанаас бид өөрсдөө л салгана. Өөр хэн нэгэн хүн ирж салгахгүй. Маш олон судалгаагаар харахад бид авсан дулааныхаа 50 гаруй хувийг хаалга, шал, цонх, хана, тааз, дээврээрээ алдчихдаг. Энэ хуулин дээр орсон заалт бол дулаалгын стандартыг тогтооно. Энэ стандартыг хангасан айл өрх дээрх  хөнгөлөлтийг эдэлнэ.
-Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль гарч байгаатай холбогдуулан төсөвт ямар тодотгол оруулах вэ?
-Гуравдугаар сарын 15-ны дотор энэ хуулийн дагуу болон бусад хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын утааг бууруулах төлөвлөгөө болон шаардагдах хөрөнгийн хэмжээг Засгийн газар, УИХ-д барих ёстой. Тэр үед нэлээд тодорхой болно.
-Хязгаарлалтын бүсийг яг хэзээ тогтоох вэ?
-Бидэнд хугацаа байхгүй. Хязгаарлалтын бүсийг мөн л гуравдугаар сард багтаана. Маш хурдан хязгаарлалтын бүсээ тогтоож, стандартаа тогтоох ёстой.
-Энэ бүсэд байгаа айлуудын дулаалгын асуудал яригдлаа. Монголд гэр байшин, орон сууц дулаалах стандарт гэж байдаг юм уу?
-Гэр, байшин, орон сууцны дулаалгын стандарт гэж одоохондоо Монголд байхгүй. Энэ стандартыг нэн яаралтай боловсруулаад Засгийн газар, стандарт хэмжилзүйн төвөөс гурав-дугаар сард багтаж батлах учиртай. Мөн дулаацуулах тоног төхөөрөмжийн стандартыг ч бас стандарт хэмжил зүйн төв баталж гаргана.
-Хуулинд зааснаар бол Улаанбаатар хот 2014 онд утаагүй болно гэсэн. Энэ биелэх  үү?
-Танилцуулган дээр 2014 он гэж заасан байгаа, үүний төлөө л ажиллана. Ерөнхийлөгч цагаан сарын өмнө ярилцлага өгөхдөө “Зоригтой, тодорхой бөгөөд том тавьж байя” гэж хэлсэн. Биелэхгүй байх гээд айгаад байвал хэзээ ч том зорилтод хүрэхгүй. Тиймээс 2014 онд утаагүй байя гэдэг бидний зорилго.
-Стандартын зуух, халаалтын систем зохион бүтээсэн үндэсний аж аж ахуй нэгж, хувь хүн ямар хөнгөлөлт эдлэх вэ?
-Хууль баталж байх явцад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан хууль орсон юм билээ. Энэ нь ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн дагуу стандартын шаардлага хангасан зуухыг дотооддоо үйлдвэрлэх юм бол аж ахуй нэгжийн татвараас чөлөөлөгдөнө.

Б.Энхжаргал

Энэ хавраас барилгын ажил оволзох гэнэ

2011 оны 02-р сарын 16 Нийтэлсэн БАТ
Утаан дундах Улаанбаатарыг зовлонгоос нь салгах цорын ганц арга замаар гэр хорооллыг барилгажуулах төслүүдийг нэрлэж байгаа билээ. Одоогийн байдлаар нийслэлд энэ хүрээнд гурван хорооллыг барихаар төлөвлөөд байгаа юм. Эдгээрт Баянзүрх дүүргийн XI, XIV хороо, Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт барих орон сууцны хороолол багтаж байгаа.

Гэхдээ хэдэн жилийн өмнөөс ярьж, төлөвлөж байсан гэр хорооллыг барилгажуулах эдгээр төслүүдийн үр дүн тодорхойгүй шалтгааны улмаас одоог хүртэл харагдахгүй байгаа юм. Харин нийслэлийн болон холбогдох байгууллагын удирдлагууд үүнийг хөрөнгө мөнгө олдохгүй байгаатай холбон тайлбарладаг билээ. Ямартай ч нийслэлийн Засаг дарга оны өмнөхөн 100 айл, Баянбүрд орчмын айлуудын газрыг чөлөөлж дэд бүтэц бий болгох ажлыг эхлүүлэх хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн хэмээн мэдээлсэн юм. Орон сууцны долдугаар хороололд 11 мянга орчим айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа бөгөөд нийт 210 га газрыг хамрах юм.

Харин энэ онд 50 га газарт 7000 айлын орон сууц барина хэмээн холбогдох хүмүүс нь мэдээлж буй. Удахгүй барилгын салбарт бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Харин нийслэлийн нийт хүн амд хамааралтай гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, хөтөлбөр үүд амьдрал дээр хэрэгжиж эхлэх болов уу. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны барилга, орон сууц, нийтийн аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Ю.Доржпагмаас дараах асуултад хариулт авлаа.

-Удахгүй барилгын улирал эхлэх гэж байна. Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд төлөвлөсөн ажлууд эхлэх үү?
-Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд төлөвлөсөн хорооллуудын барилгын ажлыг энэ хавраас эхлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр хорооллын ажлыг эхлүүлэхээр" төлөвлөөд байгаа. Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт барих хорооллын барилгын ажил эхэлнэ.

-Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороололд барьж буй хорооллыг уг нь 2009 онд ашиглалтад оруулах ёстой байсан шүү дээ?
-Анх тэгж төлөвлөж байсан. Хятадын Засгийн газраас манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний 100 саяыг барилгын салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Уг хороолол нь ч уг зээлийн хүрээнд баригдаж буй газруудын нэг юм. Гэрээнд зааснаар хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийж буй ажлуудын гүйцэтгэгчээр хятадын компани ажиллах ёстой юм. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа тендер зарласан. Тэр бүрт их цаг хугацаа ордог. Оролцогч компаниуд бидний төлөвлөснөөс өндөр үнийн санал ирүүлдэг. Тиймээс гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлаад дахин тендер зарласан. Одоо гүйцэтгэгч компанийг шалгаруулсан байгаа. Барилгын ажил удахгүй эхэлнэ.

-Тэгвэл Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд төлөвлөсөн хорооллын ажил аль шатандаа байна вэ?
-Уг хорооллыг барих компанийг шалгаруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Барилгын ажил нь энэ хавраас эхэлнэ. Санхүүжилтийн 15 хувийг Монголын талаас хийх ёстой. Сангийн яам үүнийг хэлэлцэж байгаа.

-Барилга барихаар төлөвлөсөн газарт оршин сууж буй иргэдийг хэрхэх вэ. Тэдэнд ямар хэлбэрээр нөхөн төлбөр олгох юм бэ. Газрыг нь худалдаж авах уу?
-Айл өрхүүдтэй харилцан тохиролцоно. Газрыг нь худалдаж авахгүй. Оронд нь орон сууц өгнө гэсэн болзол тавина. Иргэд барилга ашиглалтад ормогц орон сууцанд орж болно, Эсвэл түүнийгээ зарж, борлуулж ч болно шүү дээ.

-Энэ хугацаанд иргэдийг хааш нь нүүлгэн шилжүүлэх юм бэ?
-Айл өрхүүдийг түрээсийн орон сууцанд оруулна. Нийслэлийн өмчид бүртгэлтэй авто баазын хашаанд 300 айлын түр орон сууц барина хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн зарим айл өрхүүд нь өөрсдөө энэ асуудлаа шийдэх байх. Хэсэг хугацаанд өөр айлын хашаанд гэрээ бариад амьдарч болно шүү дээ.

Тэрбээр ийн ярив. Ямартай ч түүний хэлснээр бол энэ хавраас барилгын ажил оволзож эхлэх бололтой. Улмаар Сүхбаатар дүүр-гийн долдугаар хороонд оршин суудаг айл өрхүүдийг хаа нэг тийш нь нүүлгэх хэрэгтэй болж таарч байна. Ингэхдээ тэдэнд "Та бүхэн барилга ашиглалтад ортол нэг газар аргалаад амьдарч бай. Түр орон сууц барьж байгаа. Зарим нь тийшээ орж болно. Гэхдээ та бүхэнд газрын нөхөн олговор өгч чадахгүй. Байр ашиглалтад орохоор орон сууц авахаас өөр арга зам байхгүй" гэсэн утгатай зүйл хэлээд тохиролцохыг оролдох бололтой.

Т.Урангэрэл

Аймаг биш ээ, хот...

2011 оны 02-р сарын 16 Нийтэлсэн БАТ
Бөөрөнхий дэлхийн нэгээхэн бөөрөнд орших Улаанбаатар хэдийнээ метрополис хотуудын эгнээнд оржээ.

Үндэстний тэн хагас нь амьдран буй нийслэл түмэн бэрхшээлийг дааж ядан "амьсгална". Өдрөөс өдөрт хаяагаа тэлэх гэр хороолол, хорт утаан манан, хажууд шахам айлсах "чимээгүй хот", хааяагүй хөглөрөх хог, бухимдал дагуулсан замын түгжрэл, хамар шүргэх нь халаг зэрэгцсэн барилгууд гэхчилэн мундахгүй олон бэрхшээл...

Их хотод тулгардаг асуудал боловч манай нийслэлийн хувьд савнаасаа халиад байгаа нь жинхэнэ бэрхшээл болж байна.

Хүн амын төвлөрөл, утаа униарыг багасгах талаар олон жил ярьж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэн зүйлгүй, харин ч ужгирсан. Байдал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн хойно Ерөнхийлөгч Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль санаачилж, парламент дэд хороо байгуулж овоо нааштай алхмууд хийж эхэлсэн ч мэдээж тодорхой цаг хугацаа шаардах нь гарцаагүй.

Энэ цагт Монгол Улс байгалийн баялгаа ашиглан үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирж буй эдийн засгийн таатай нөхцөл бүрэлдэж эхлэв. Энэ л үеийг ашиглан их бүтээн байгуулалтыг зоригтойгоор хийхгүй бол "маргааш" гэж хэлэхэд оройтсон байж мэднэ.

Дөтлөн буй мөнгөний их урсгалыг бүтээлчээр нутагшуулах олон хувилбарыг төр засаг, иргэний нийгмийн төлөөллөөс аваад жир иргэн хүртлээ санаачлан ярьж, сэдэж байна. Тухайлбал, хотын ачааллыг багасгахын тулд Яармагт оюутны хотхон байгуулах, Багануур, Налайх дүүргийг дагавар хот болгон хөгжүүлэх гэх мэт олон төлөвлөгөө бий. Удаашралтай байгааг нь эс тооцвол зөв зүйтэй ажлууд.

Утаа багасгах ажилд ханцуй шамлан орсон Ерөнхийлөгчийн багийнхан Улаанбаатарыг нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ.

Нийслэлийн утаанд жил бүр тэрбум тэрбумаар хөрөнгө төсөвлөдөг ч утаа багасах нь бүү хэл улам өтгөрсөн. Барилгажуулах ажил бүтэл муутай, гэр хорооллынхны газар дээр барилга барилаа ч нэгж талбайд ногдох хүн амын тоо ихсэх учир хүн амын төвлөрөл улам нэмэгдэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тооцоолжээ.

Одоогоор ажлын хэсэг гадны туршлагаас судалж, монгол хувилбар гаргахаар зорьж байгаа аж. Улаанбаатарыг нүүлгэх хувилбар бол анхаарч үзүүштэй, байж болохуйц гаргалгаа юм.

Нийслэлээ бүхэлд нь нүүлгэхгүй юмаа гэхэд төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлж болно. Угаасаа нийслэлд утаанаас гадна хөрс, усны бохирдол, төлөвлөлтгүй хот байгуулалтын "гамшиг" дээд цэгтээ тулсан. Тэгэхээр хөдөө орон нутгаа л хөгжүүлэхгүй бол хэчнээн хөрөнгө төсөвлөөд ч хотын утаа багасахгүй, хүн амын механик өсөлт хазаарлагдахгүй болов уу.

Харин Улаанбаатарыг хаашаа нүүлгэх вэ? Энэ асуултад олон хүн Хархориныг хэмээдэг. Энд эртний Монгол овог аймгууд төвхнөж, нийслэлээ байгуулж байсан учир түүхэн бэлгэдлийн хувьд учир шалтгаантай. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004-2005 онд Ерөнхий сайд байхдаа Хархориныг жишиг хот болгоно гэж газар олголтыг нь зогсоож байсан юм.

Хархориныг төр захиргаа төвлөрсөн, бүтэц, зохион байгуулалтын хувьд Америкийн Вашингтон шиг хот болгоход болохгүй юмгүй. Тэгвэл Хархориныг дагаад төвийн бүсийн аймгууд ч хөгжинө. Хархорин биш юмаа гэхэд Багануур ч байж болмоор. Хоёр, гурав... хувилбарууд бол бий. Бид чинь өргөн уудам газар нутагтай шүү дээ.

Хотуудыг хөгжүүлье

Манай улс нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж хуульчилсан буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нийслэлээс өөр хот байхгүй гэсэн үг.

Уг нь Дархан, Эрдэнэтийг аж үйлдвэрийн төв болгон байгуулж, хотын зэрэглэлтэй хөгжүүлж байсан үе бий. Харин УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан-Уул, Орхон аймаг болгон өөрчилсөн. Тухайн үед эл шийдвэрийг хотуудын удирдлага, иргэд тийм ч таатай хүлээж аваагүй. Одоо ч уугуул иргэд нь дассан сурснаараа хот гэж хэлэх дуртай.

Хотын статустай байгуулагдсан энэ хоёр аймагт манай улсын аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүд бий.

Дархан-Уул аймаг өнөө жил 50 нас хүрч байгаа. Нийслэлээс 220 км-ын зайд орших энэ аймаг хүн ам, дэд бүтэц, үйлдвэр, нутаг дэвсгэрийн хувьд Монгол Улсын хоёр дахь том хот байхуйц зиндаатай. Хүн амынх нь 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг гэхээр шинэ хөгжлийн бодлогоор хөгжүүлбэл ЭКО хот байж болно. Тус аймгийн харьяанд Хөтөл, Шарын гол гээд барилгажсан тосгод бий. Ирээдүйд Дархан тэлбэл Хөтөл, Шарын голыг түшиглэн дагавар хотууд байгуулж ч болно. Том харж, томоор сэтгэвэл ийм боломж бий.

Тиймээс зохих хуулиудад өөрчлөлт оруулж, Дархан, Эрдэнэтийг хотын статуст нь буцаан аваачих нь хөгжлийн шаардлага юм.

Эдийн засгийн нөөц, газар зүйн байршлын хувьд Өмнөговь аймгийг ч хотын зэрэглэлтэй хөгжүүлэх юм уу чөлөөт бүс болгох боломж байна. Монгол байтугай дэлхийн анхаарлыг татах болсон тус аймагт Тавантолгой, Оюутолгой, Нарийн Сухайтын стратегийн ордууд бий. Өнөөдөр эл аймагт нүүж ирэх хүмүүс олширч, орлоготой иргэд нь баян амьдарч байна.

Дорнын говьд ч хөгжлийн үүд нээгдлээ. Өнгөрөгч зургадугаар УИХ-аас төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг баталсан нь Сайншанд аж үйлдвэрийн төв болох гарааг эхлүүлэв. Таван-толгой-Зүүн-баян-Сайншандын чиглэлийн төмөр зам тавих их бүтээн байгуулалтын үр шим жишиг чөлөөт бүс хөгжих суурь болох учиртай.

Үйлдвэржилт, төмөр зам дагасан шинэ суурьшил нь засаг захиргааны хуваарийг томсгох хэрэгцээ шаардлага байгааг харуулна. Өнөөгийн хэт тархай суурьшил өндөр зардал гаргахаас цаашгүй байна. Тэгэхээр хотууд, чөлөөт бүсийг дорвитой хөгжүүлбэл нийслэлийн хэт төвлөрөл аяндаа багасна.

"Төр бидэнд итгэж дэмжвэл ойрын таван жилд чөлөөт бүсийг хөгжүүлж чадна" гэж үндэсний компаниудын төлөөлөл зоригтой дуугарсан. Төр амласнаа хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө үлгэрлэж, ачаагаа хөнгөлөхийн тулд хувийн хэвшлийнхэнд итгэх л хэрэгтэй.

Л.Эрдэнэмаа

Богд уулын урдуур төмөр зам тавигдана

2011 оны 02-р сарын 15 Нийтэлсэн БАТ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүүтэй ярилцлаа.

-Олон жил парк шинэчлэлт хийгдээгүй байсан төмөр замын нэлээн том хөрөнгө оруулалт орж ирж шинэ зүтгүүртэй болж байгаа юм байна. Хаанаас оруулж ирсэн зүтгүур вэ?
-Үндсэндээ УБТЗ-д сүүлийн 25 жил парк шинэчлэлт хийгдээгүй гэж болно. Зарим нэг жижиг шинэчлэлтүүд л хийгдэж байсан. Монгол-Оросын Засгийн газрын хамтарсан шийдвэрийн дагуу 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд хийгдэхээр болсон. Үүний дагуу өнөөдөр (өчигдөр) эхний ээлжинд долоон зүтгүүр орж ирлээ. Цаашид гол замын нийт 30 зүтгүүр, сэлгээний долоон зүтгүүр орж ирнэ. Мөн сая чуулган завсарлахаас өмнө томоохон шийдвэр гаргалаа. Энэ нь УБТЗ-ын бүтээн байгуулалтыг Засгийн газрын баталгаагаар санхүүжүүлж шийдвэрлэнэ гэсэн явдал юм. Үүний хүрээнд Хөгжлийн банкаар дамжуулаад стратегийн том хөтөлбөр хэрэгжихэд Засгийн газар энэ онд хоёр тэрбум орчим ам.долларт баталгаа гаргахаар болсон байгаа. Энэ бол бидэнд маш том боломж юм.

-Зүтгүүрийн өртөг, хүчин чадал ямар вэ, сэлгээний зүтгүүр гэдэг нь гол замын зүтгүүрээс ямар ялгаатай юм?
-Хуучин бол бид Орос улсаас түрээсийн зүтгүүр авч хэрэглэдэг байсан. Эдгээр зүтгүүрийн хувьд дээрхээс дизелийн хүчин чадлаар гурав дахин их байгаа. Мөн машинистын хөдөлмөрийн нөхцөл сайн хангагдсанаас гадна компьютерийн удирдлагатай тоног төхөөрөмжүүд нь бүгд сүүлийн үеийнх юм. Тиймээс ирэх 30 жилдээ лав алзахгүй. Нэг зүтгүүр 3.850 мянган ам.долларын үнэтэй. Харин сэлгээний зүтгүүр нь 1.2 сая ам.долларын өртөгтэй. Гол замын зүтгүүр нь хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдсан чиглэлийн дагуу явдаг бол сэлгээний зүтгүүр өртөө зөрлөг дээр маневр хийдэг дизелийн хүчин чадал арай багатай байдаг.

-Манай орны нөхцөлд тохируулж хийгдсэн гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу, хэзээ үйлчилгээнд гарах вэ?
-Оросын мэргэжилтнүүд техник үйлчилгээг нь манай орны нөхцөлд тохируулан хийсэн. Манай замд асуудал их бий. Жишээ нь анх баригдахдаа замынхаа даацын хэмжээг нарийн тооцоогүйгээс болж их хэмжээний ачаа тээвэрлэх боломжгүй байсан. Одоогоор зүтгүүрүүд ажиллах арай болоогүй байгаа. Учир нь үйлчилгээнд явах ажилчид, зам, техникийн системүүд хийгдэж байж явна.

-Та манай орны төмөр зам их асуудалтай гэлээ, хүндрэлийг хэрхэн шийдэх вэ?
-Тийм ээ. Удахгүй хамгийн их ачаалалтай чиглэл рүү, Богд уулын урдуур 170 километр төмөр зам тавих гэж байгаа. Ер нь бол манайд нийтдээ 500 гаруй километр замыг засч сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Би Хөгжлийн банкаар дамжуулан зээл авч төмөр замын бүтээн байгуулалт хийхэд Засгийн газар баталгаа гаргана гэж дээр хэлсэн. Энэ нь УИХ-аас гаргасан жижигхэн шийдвэр мэт сонсогдож байгаач бидний хувьд том асуудал. Үүний хүрээнд замаа сайжруулах асуудлаа шийдэх гэж байна даа.

-Дархан болон ихэнх өртөөний зүтгүүр хуучирч муудсанаас болоод зорчигчдод ихээхэн хүндрэл учруулдаг. Мөн замын гарцгүйгээс болж хүний амь нас хохирч байна. Үүнийг хэзээ зохицуулах вэ?
-Эдгээр асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэх болно. Шинэ зүтгүүр ирлээ гээд бүгдийг нэг амьсгаагаар шинэчлэх боломжгүй. Тиймээс хамгийн хүндрэлтэй хэсгүүдээс эхэлнэ гэж бодож байна.

-Өнгөрсөн жил ОХУ-аар дамжуулж далайн боомтод нүүрс хүргэх туршилтын тээвэрлэлт хийсэн. Ингэж тээвэрлэхэд ашигтай байж чадах нь уу?
-Өнгөрсөн жил туршилтын журмаар Тавантолгойн нүүрснээс алс Дорнодын боомтоор 30 вагоныг Орос руу гаргасан. Ер нь бол дахин гаргах байх туршилтын шугамаар гаргасан болохоор ашигтай, ашиггүйг тодорхойлох боломжгүй. Ямартаа ч амжилттай гаргасан.

-Орос улсаас манай улсад үзүүлэх тээврийн тарифын хөнгөлөлтийн асуудал шийдэгдсэн үү?
-Хэлэлцээр хийгдэж байгаа. Алс Дорнодын далайн боомтуудаар дамжиж тээвэрлэгдэх нүүрсэнд ОХУ 52 хувийн хөнгөлөлтийг 25-н жилийн турш үзүүлэхээр шийдсэн. Энэ   хөнгөлөлтийг эдэлснээр талаас бага хувийн үнээр нүүрсээ тээвэрлэхээр болсон. Гэхдээ хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Хэлэлцээрийн сүүлийн уулзалт нөгөөдөр болно.

Н.Оюундалай http://niigmiintoli.mn/
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ онд 79 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Энэхүү мөнгө нийслэлчүүдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хаанаа ч хүрдэггүй. Өөрөөр хэлбэл нийслэлчүүд нийт хэрэгцээт мөнгөнийхөө дөнгөж арван хувиар бүхнийг болгодог гэсэн үг. Тиймээс хийе гэсэн ажлаа хийж чаддаггүй, Гэвч байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлан нийслэл энэ оноос төсвийн дутуугаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар нөхөхөөр зэхэж байна.

Өөрөөр хэлбэл, урд нь орон нутгийн болон улсын өмчийг хувьчилдаг байсан бол эдүгээ хувьчлахаас илүү шинэ өмч бий болгож хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд нийслэл дутагдаж буй санхүүжилт дээр Концессын хуулийг хэрэгжүүлэх ажлуудын бэлтгэлийг хангаж эхэлжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас концессоор хийгдэх 101 ажлын жагсаалтыг гаргасан. Үүний 45 ажлыг нь энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжүүлэхтэй холбоотой Концессын зөвлөл байгуулагджээ. Энэхүү зөвлөл нь байгууллагуудын ажлыг уялдуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгөх аж. Мөн Концесс буюу онцгой эрх олгохтой холбоотойгоор сонгон шалгаруулалтын комисс байгуулжээ.

Концесс манай улсад урд нь хэрэгжээгүй шинэ ажил хэмээн холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Нийслэлийн хэмжээнд Концессын хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын  есөн захирамж гарчээ.

Концесс бол харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг
"Концессын тухай хуулийг түшиглэн төр хувийн хэвшлийн туншлэлээр гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хөгжилд татан оролцуулах гэж байна. Энэ зорилгоор НИТХ-аас 45 багц ажлын жагсаалт батлагдсан. Багц ажил дээр одоогийн нөхцөлд санхүүжилт хязгаарлагдмал байтаа учраас энэ удаа хувийн секторын хөрөнгө оруулалтаар тухайн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Харин тодорхой урт хугацааны гэрээний үндсэн дээр эргэж хувийн байгууллагуудын өмнө төр үүрэг хүлээж. зардлыг тооцох механизм үйлчилнэ. Үүнтэй холбоотойгоор бидэнд автозам, сургууль, цэцэрлэг, усан бассейн, давхар гүүр зэрэг ямар хэрэгцээ байгаа. Хэрэгцээг хэрэгжүүлэхэд санхүүжилт яагаад хязгаарлагдмал байна.

Энэхүү хязгаарлагдмал санхүүжилтийг нөхөхийн тулд Концессын ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд бид бэлтгэл ажил хийж байгаа. Америк, Мексик, Герман, Сингапур зэрэг Концессын хууль хэрэгжсэн орнуудын туршлагыг судалж үзлээ. Эндээс гэрээний нөхцөл үйлчлүүлж байгаа иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, аж ахуйн нэгжид төлбөрийн болон тухайн цэцэрлэгт хүрээлэн, оношлогооны төвийг ашиглах хэлбэртэй байж болно. Эсвэл эмнэлэг, сургууль, цэцэрлэг бариад төрд буцааж шилжүүлж, өмчлүүлдэг. Уг хэлбэрүүд нь тухайн ажил зарлагдаж буй төрлөөсөө шалтгаалж ялгаатай байх жишээтэй. Тиймээс Концесс бол хувийн хэвшил төрд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр" гэв.

Концессоор нийслэлд 2011-2012 онд хүүхдийн номын ордон, оношлогоо, эмчилгээний төв, 12 чиглэлд авто замууд, усан бассейн, спортын орднууд баригдах юм байна. Эдүгээ эдгээр ажлуудад тавигдах стандарт шаардлагуудыг боловсруулж эхлээд байгаа аж. Концессоор хийгдэж буй ажлуудыг оролцогчид болон иргэд хөндлөнгөөс хянах бүрэн боломжтой. Учир нь хөрөнгө оруулагчид нь өөрөө сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдөж, өөрсдийнхөө хөрөнгийг тодорхой гэрээний үндсэн дээр хийх тул хөндлөнгийн хяналт сайтай ямар нэгэн асуудал гарахгүй хэмээн үзэж байгаа аж. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж концессын бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй хэмээн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг онцлов.

Т.Сэлэнгэ

ТЭД БИДЭНТЭЙ АДИЛХАН

2011 оны 02-р сарын 14 Нийтэлсэн БАТ
Тэд бидэнтэй адил малаа дагаж нүүдэллэн, гэрээ барьдаг. Давстай сүүтэй цай уудаг. Айргаа исгэж, ааруулаа хийдэг.  Тэнд цаст өндөр уул, модтой сайхан хангай, өвс халиурсан тал бий.  Асуудалд тайван уужуу ханддаг талын нүүдэлчдийн зантай, царай төрх ч бараг Монголчууд. Гэхдээ тэдний хэл, шашин ялгаатай. Бидэнтэй адил цагийн бэрхийг давах гэж зүдэрч яваа үндэстнүүд. Цагтаа бид нэг газар нутаглаж, нэг уснаас ундаалж явсан. Тийнхүү аж төрж байсны ул мөрийг санагдуулам олон нийтлэг зүйл бидэнд бий. 

Төрийн далбаандаа гэрийн тооныг дүрсэлсэн энэ ард түмнийг Киргизүүд гэдэг. Ингээд та бүхэндээ Киргиз орны аж амьдрал, ахуй заншлыг харуулсан фото зураг хүргэж байна. Заримдаа Монгол минь биш биз дээ гэж эндүүрмээр юм байна лээ шүү. (Анзаарах нээ, Иссык-куль нуурыг дээрээс харсан зураг нь Монголын газрын зурагтай адилхан юм байна гэж...)

























НҮҮДЭЛЧИД ГЭЖ ХЭН БЭ?

2011 оны 02-р сарын 14 Нийтэлсэн БАТ
Хорвоо дээр хосгүй ганц нүүдэлчин удамт Монголчууд хүн төрөлхтний хамгийн мундаг ард түмэн гэж нэг хэсэг нь хөөрцгөөх. Гэтэл цагтаа хаад ноёд нь хүртэл малаа дагаж нүүдэллэж ирсэн Монголчуудын хот хүрээ газар өссөн хүүхэд залуучууд  өдгөө тэмээ харахаараа “эвэртэй тэмээ” үзсэнээс ч илүү гайхах болж, цаашлуулаад эвэртэй тэмээ байдаг тухай хэлвэл толгой дохин итгэх хэмжээнд очтлоо төсөөрөх болсон нь цаг үеийн онцлог юм биз ээ.  


Иймээс нүүдэлчид гэж хэн болох, тэдний нийтлэг ахуй заншлыг товч өгүүлээд биднээс өөр ямар нүүдэлчид энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 
Мал ахуйгаа дагаж, нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмнийг нүүдэлчид гэж нэрлэдэг байна. Гэхдээ ан агнуур, загас барьж амьдардаг нүүдэлч ард түмэн ч бий. 
Нүүдлийн соёлын аж ажуйн гол төрөл нь эрчимт бус мал аж ахуй байхын зэрэгцээ хүн ам, мал сүргийн ихэнх хэсэг нь үе үе нүүдэллэж байдгаараа онцлог. Ерөөс нүүдлийн соёл нь ертөнцийг үзэх үзэл, соёл, ахуйн өвөрмөц хэв маягийг өөртөө тээж байдаг бүхэл бүтэн ертөнц юм. Нүүдэлчид мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой хуурай тал, хагас цөл, өндөр уулсын бүсээр аж төрдөг.

Яагаад нүүгээд байдаг вэ? Нэг газраа суурин байгаад байж болдоггүй хэрэг үү. Малаасаа гарах мах сүүгээр тэжээгдэж, арьс үсээр нь хувцаслаж, нэг үгээр малын буянаар оршин амьдардаг тул мал сүрэг ямар бэлчээр ус хүснэ тэрийг нь дагаж нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрэв үгүй гэвэл мал хүн хоёр хоёулаа үхдэггүй юмаа гэхэд өсөж арвижахаа болино.
Цэндийн Дамдинсүрэн гуай:
Маш  дэлгэр нутаг минь
Мал сүргээр дүүрэн
Малчин олон монголчууд
Жаргал цэнгэлээр дүүрэн гэж шүлэглэсэн нь орчин үеийн хэлээр мал гэдэг амьтанд бэлчээрлэх их том газар нутаг хэрэгтэй байдаг, харин мал сүрэг нь олон байвал нүүдэлчид дээд зэргээр аз жаргалтай байх тухай буюу товчхондоо нүүдэлчдийн мөн чанарыг товч тодорхой, ончтой нь аргагүй хэлээд өгсөн хэрэг. Эсрэг тохиолдолд мал ахуйгаас хэт хамааралтай тул ган гачиг, зуд турхан, халдварт өвчин зэргээс шалтгаалж нэг өдрийн дотор юу ч үгүй хоосрох нь ч бий. Иймээс мал амьтныг дээдэлж шүтэх явдал нь тэдний оршин тогтнолын гол үндэс байх нь аргагүй юм.
Нүүдлийн ахуй оршин тогтнох зайлшгүй нөхцөл гэдэгт: 1) их бага хэмжээгээр ой модгүй орон зайтай байх, 2) байнгын цасан хучлагагүй буюу эсвэл цасны зузаан нь 40см-ээс хэтрэхгүй байх, 3) суурьшмал хот суурин, тосгонтой их бага хэмжээгээр хөршлөн амьдрах зэргийг шаарддаг байна. 
Нүүдэлчдийн ахуй
Нэгэнт мал дагаж амьдардаг учраас нүүж суухад тохиромжтой, авсаархан, хөнгөн орон байртай байх шаардлагын дагуу малын арьс ноос, мод чулуу зэрэг гарын дорх зүйлээр бүтээгдсэн гэр, майхан, урц зэргийг ашиглаж иржээ. Гэр ахуйн тавилга хэрэгсэл,  сав суулга ч цөөн агаад мөн л арьс үс, мод зэргээр бүтээдэг аж.

Гэхдээ эдгээр нь газар тариалан, гар урлал, дарх эрхлэдэггүй гэсэн үг биш юм. Их бага хэмжээгээр нүүдэлчдийн тэдгээр хэрэгцээг хангаж байдаг цөөн тооны хүмүүс ямагт байдаг. Нүүдэлчид угаас газар тариалан эрхлэхэд тааламжгүй газар оронд аж төрдөг тул тариа ногоо тарих явдал оршин амьдарч буй газар нутгийн тун өчүүхэн хэсэгт л явагддагийг хэлэх юун.
Нүүдэлчдийн арилжаа худалдааны үндсэн таваар нь давс байв. Одоо ч энэ уламжлал африкийн бэдэн болон төвдүүдийн хувьд хадгалдан үлджээ.  Африкийн зарим улс орнууд тухайлбал, Мавритани, Мали, Алжир, Нигерт овог аймгуудаас авах татвараа давсаар бүрдүүлдэг гэнэ. Монголчуудын хувьд ч давс нь хоол хүнсэнд хэрэглэхээс гадна арьс үс зэрэг түүхий эдээ боловсруулах үндсэн бодис байсан тул давстай холбоотой түүх домог, газар усны нэр тун чиг арвин баялаг байдаг ажээ.
Нүүдэлчид орон зай, цаг хугацааны өвөрмөц ойлголт баримжаа, тэвчээр хатуужил, хээ шаагүй зан, зочломтгой байдлаараа суурин соёлтнуудаас ялгагдана. Тэд эртний болон дундад зууны өөрсдийн цэрэг дайчид, морьтон ба тэмээтэн баатруудын тухай ам дамжсан домог, баатарлаг туульсаараа хоорондоо тун төстэй аж.

Нүүдэлчдийг эдийн засаг, суурьшсан түвшнээр нь үндэслэж:
•    Нүүдлийн
•    Хагас нүүдлийн буюу хагас суурьшмал
•    Бэлчээрийн
•    Хагас бэлчээрийн буюу зуслант (зуны өндөр уулан дахь бэлчээрийг түрэг хэлэнд яйлаг, жайлау хэмээх үгээр тэмдэглэдэг) гэж ангилдаг байна.
•    Босоо нүүдлийн буюу уул тал хослуулсан нүүдэл
Хэвтээ буюу өргөрөгийн, босоо буюу уртрагийн дагуу нүүдэлдэг, мөн тойрог байдалт нүүдэл гэсэн ангилал бий. Энэ ангиллын үүднээс мөчидхөн харвал халимагууд нь өргөргийн дагуу нүүсээр баруун тийш тасран одсон бол хөх нуур, шинжаан уйгарын монголчууд уртрагийн дагуу нүүдэг байсаар маниасаа тасран одсон болтой. Харин тойрон эргэх байдлаар нүүдэг нүүдэлчид нь одоогийн голомтоо сахин үлдсэн байх магадлалтай. 
Нүүдэлчдийн тархац
Газар зүйн хувьд нүүдэлчдийг зургаан гол бүсэд хуваадаг байна.
1.    Евразийн тал - таван хошуу мал (адуу, том эвэрт үхэр, хонь, ямаа тэмээ. Бид таван хошуу мал гэдэгт юу ордгийг нэг бүрчлэн мэддэг бол гадныханд энэ нь харь ойлголт юм) үржүүлэн өсгөдөг монгол, казах, түрэг, киргизүүд орно. Энэ бүс нутагт нүүдэлчид талын хүчирхэг гүрнүүдийг (скиф, хүннү, түрэг, монгол гэх мэт) үүсгэж байсан юм. 
2.    Ойрхи Дорнод – мухар эвэрт үхэр болон уналга эдэлгээнд адуу, тэмээ, илжгийг өргөнөөр ашигладаг бахтияр, бассер болон пуштун зэрэг нүүдэлчид үүнд багтана.


 3.    Аравийн элсэн цөл, Сахар – тэмээний аж ахуй эрхлэдэг бэдэн, туарег зэрэг нүүдэлчид оршин амьдрана.
4.    Дорнод Африк, Сахарын өмнөх саванн – том эвэрт үхэр өсгөн үржүүлдэг нуэр, динк, масайчууд амьдардаг байна.  


5.    Өвөр азийн өндөр уулсын бүс болох Төвд, Памир ба өмнөд Америкийн Андын нуруу – сарлаг, лам гөрөөс, альпак өсгөн үржүүлдэг оршин суугчид багтана.
6.    Хойд зүгийн буюу субарктикийн бүс – цаа бугын аж ахуй эрхлэдэг саам, чукча, эвенкүүд оршин амьдрана.


Анзаарах нь ээ, манайд лам гөрөөсөөс бусад нь байдаг болтой.

Нүүдэлчдийн өнөө ба өчигдөр
Цагтаа нүүдэлчид дэлхийг нэгтгэсэн гүрнийг байгуулж, суурьшмал соёл иргэншлүүдийг захирч, тэдгээрийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө бэлчээрийн талхдал, хомсдол, цөлжилт, ядууралд улам бүр автаж, даярчлалын давалгаанд цохигдон, суурьшмал соёл иргэншил, аж үйлдвэрийн эдийн засагт улам бүр түрэгдэн шахагдсаар. Одоо дэлхийн хүн амын 0.5 хүрэхгүй хувь буюу нийт 35-40 сая нүүдэлчид хойд, өвөр, төв ази болон ойрхи дорнод, африкт нүүдлийн мал аж ахуйгаа үргэжлүүлэн эрхэлж байна. Зөвхөн Нигер, Сомали, Мавритани зэрэг африкийн улс орнуудад л хүн амын зонхилох хувь нь нүүдэлчид эзэлдэг байна. Харин Монголд хүн амын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байгаа аж.
Өдгөө нүүдэлчин гэгдэх ард түмэнд Австралийн абориген, Бэдэн, Масай, Пигмей, Туарег, Монгол, Төвд, Саамичуудыг батгаадаг болсон байна.
Харин түүхэнд нүүдэлчин байсан угсаатнуудад – скиф, авар, азербайжан, башкер, хүннү, казах, киргиз, печенег, полов, сармат, үзбек, хазар, цыган, түрэг, туркменүүдийг тооцдог ажээ.
Хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, байгаль ертөнцтэй дасан зохицох гайхалтай чадвартай, нүүдэлчин ард түмний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Гэр хороолол хөгжүүлэх арга барил

2011 оны 02-р сарын 14 Нийтэлсэн БАТ
Гэр хороолол хөгжүүлэх гурван хувилбар:
 1) Гэр хорооллыг орон сууцны цогцолбор болгон хувиргах,
2) Одоо байгаа гэр хорооллын нийтийн үйлчилгээний нөхцөлийг үе шаттайгаар сайжруулах,
3) Хотын захын гэр хорооллыг цаашид өргөжүүлэн тэлэх.  Гурван төрлийн гэр хороолол (хотын төвийн, хотын ойр орчмын, хотын захын гэр хороолол) –ыг гэр хорооллыг хөгжүүлэх 3 хувилбарын төлөөлөл болгон сонгон авав.  

Судалгааны үндсэн дүгнэлт:

Энэ судалгаа нь “ухаалаг өсөлт”-ийн бодлогыг зарчмаа болгох эдийн засгийн мэдрэмж бий болгоно. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр ихэнх гэр хороололд өндөр нягтаршилтай хөгжилд хүрэх боломжгүйд хүргэж буй олон хүндрэл байна.      
•    Нэгдүгээрт, хотын төвийн гэр хорооллыг орон сууцны комплекс болгоход урт хугацаа шаардлагатайгаас гадна гэр хорооллын оршин суугчдад хэт өндөр өртөгтэй тусна.  Моргажийн санхүүжилт, хөрөнгийн зах зээлийг сайн хөгжүүлэх хэрэгтэй байна.  
•    Хоёрдугаарт, хотын ойр орчмын гэр хорооллыг нийтийн ахуйн үйлчилгээнд холбоно гэдэг хэтэрхий өндөр өртөгтэй. Жишээ нь: Нэг айлын төвийн усан хангамжийн системд  холбогдох зардал 5.6-16.1 сая төгрөг, дулааны шугамд холбогдох зардал 2.8-5.6 сая төгрөг, цахилгаанд холбоход 0.28-0.56 сая төгрөг шаардагдана.  Хэрвээ оршин суугчдын орлого нэмэгдвэл цөөн давхартай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон хэд хэдэн айлын орон сууц барих замаар орон байрны нөхцөлийг сайжруулах боломжтой. Тийм учраас хотын ойр орчмын гэр хорооллынхон орон байрандаа сэтгэл хангалуун байдаг ч нийтийн ахуйн үйлчилгээг сайжруулахыг хүсч байгаа одоогийн байдалд оршин суугчдын төлбөрийн чадвар, улсын төсвийн санхүүгийн боломжийн хүрээнд нийтийн ахуйн үйлчилгээг үе шаттайгаар сайжруулах нь хамгийн бодитой арга зам байна.
•    Гуравдугаарт, судалгааны дүнгээс хотын захын, алслагдсан гэр хорооллынхон одоогийн орон байрны нөхцөлдөө сэтгэл тун хангалуун бус байна. Тэдний орлого бага, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу байна. Тиймээс, тэд өөрсдийн санхүүгийн чадамжаар боломжийн газарт шилжин суурьших боломжтой.  Нийтийн ахуйн үйлчилгээг хүний хамгийн наад захын хэрэгцээг хангах түвшинд байлгах хэрэгтэй.

Орон байр, газар:

 •    Хотын ойр орчмын гэр хороололд өртөг багатай, жижгэвтэр нийтийн орон сууц барих боломжийг судлаж үзэх хэрэгтэй.  Засгийн газрын хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах хөтөлбөр нь гэр хорооллынхны хувьд хэт үнэтэй байна. Гэр хорооллын нэг өрхийн сарын дундаж хуримтлал  16800- 93800 төгрөг байхад одоогийн гэр хороололд орон сууцны дундаж үнэ 68 сая төгрөг , хувийн байшин 18.0- 29.0 сая төгрөг байна. Гэхдээ олон хүмүүс газраа нийлүүлээд нэгдсэн, цөөн давхартай нийтийн орон сууц барихыг таашааж байгаа.

•    Хотын санхүү, банк санхүүгийн салбар, улмаар моргажийн зээлийн санхүүжилтийн талаар цаашид нарийвчлан судлаж үзэх ёстой. Засгийн газар маш тодорхой бодлогын чиглэлээ тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гэр хорооллын  оршин суугчдын олонхи нь ихэнх зүйлсээ өөрсдийн хувийн хуримтлалаараа санхүүжүүлдэг байна.


 Хотын зам, нийтийн тээвэр:

•    Олон гэр хорооллуудын газар нутаг дээрх дэд бүтцийг сайжруулж, оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнд, явган хүний зам, явган гүүр, хүүхэд залуучуудын төв орно. Явган хүний замыг барьснаар агаарын чанарыг сайжруулж чадна.

•     Гол замаас хороодын газар нутаг руу зам салаалан хөгжүүлэх төлөвлөгөөтэй болох хэрэгтэй байна. Эдгээр зам нь ус зайлуулах шуудуу, гудамжны гэрэлтэйгээ цогц байх ёстой. Гэр хорооллынхонд зах зээл, ажлын газар, сургууль, бусад үйлчилгээний хүртээмж харьцангуй муу байдаг.  Мөн автобусны үйлчилгээ хүрэлцээгүй, найдваргүй байна. Гэр хорооллын оршин суугчдийн 58 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг,  буудлаас сургууль, ажилдаа хүртэл 2,5-8,0 км явган алхаж хүрч байна.


Ус, цахилгааны хангалт

•    Хотын захын хороололд ус, цахилгаан, дулаан зэрэг нийтийн ахуйн үйлчилгээг хүний хамгийн наад захын хэрэгцээг хангах түвшинд хүргэсэн байх хэрэгтэй. Одоогоор төвийн сүлжээнд холбоход хүндрэлтэй,  хэт өндөр зардалтай, тэгээд ч ихэнх төвлөрсөн сүлжээнүүд бүрэн хүчин чадалдаа нэгэнт хүрчихсэн байна.  Нийтийн ахуйн үйлчилгээний үнэ тогтоолт (тарифын тохируулгыг хамруулан), зохицуулалтад шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна.
•    Гэр хорооллын усны одоогийн тариф 1000төг ($0.71)/м3 .  Ус түгээх цэгийн нэгжийн зардал 3,200 – 4,300төг ($2.29 – $.3.07)/м3 .  Гэр хорооллын ус түгээх цэг бүр жилд  10 - 26 сая төгрөг ($7,100-$18,600)- ийн алдагдалтай ажиллаж байна. УБ хотын ус түгээх цэгүүдийн үйл ажиллагааг дэмжих татаасын сайн системийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхэдээ ус түгээх үйл ажиллагааны алдагдлын ихэнхийг орон сууцан дах хэрэглээний усны борлуулалт эзэлж байна. Орон сууцны усны тариф нь  167 төг /м3    байгаа нь холбогдох зардлын 50 хувьт ч хүрэхгүй байна.   
•    Гэр хорооллын оршин суугчид 100-110 квт цахилгаан хэрэглэж, орлогынхоо 4-5%-ийг төлдөг.


Дулаан хангамж

•    Гэр хороололд цэвэр, үр ашиг өндөртэй пийшин, түлшний хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй . Үүний үр дүнд эрүүл мэндийн хувьд ноцтой түвшинд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах болно. Мөн орон байрны дулааны үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай; дулаалга муутайгаас гэрийн дулаан алдалт маш өндөр байдаг.


Хатуу хог, хаягдын менежмент
•    Гэр хорооллын хатуу хог, хаягдын менежментийг сайжруулах шаардлагатай. Одоогийн байгаа систем нь үр ашиггүй, найдваргүй, тогтмол бус, өртөг өндөртэй байна. Эрүүл ахуйн нөхцөл ч тун муу байна.


Нийгмийн үйлчилгээ – боловсрол, эрүүл мэнд

•    Гэр хорооллын хүүхдүүдийн боловсролыг сайжруулах хэрэгтэй. Шинээр ирж байгаа сурагчдыг хамруулах нөхцөл хомс байна. Чанартай боловсрол олгох сайн багш, илүү  таатай нөхцөл (зам, усан хангамж, эрүүл ахуй) гэх мэт зүйлсэд хангалттай хөрөнгө оруулалт хийх шаардлагатай  байна, 

ГАНДАНГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС..

2011 оны 02-р сарын 14 Нийтэлсэн БАТ
Гадны жуулчдад улсын нийслэл Улаанбаатарынхаа хэрхэн хөгжин цэцэглэж буйг харуулж, орчин цагийн барилгууд, ресторан баар, үзвэр үйлчилгээг үзүүлж, аль чадах хэрээр харь хэлээр магтан дуулж яваад яалт ч үгүй “Гандангийн дэнжийн хажуугаар галигуулах” шаардлага гардаг юм байна. “Энэ юу вэ” хэмээн нүд нь орой дээрээ гарсан жуулчны асуултад овоо гадарлаж байсан харь хэл толгойноос гэнэт арчигдаж, харц маань бүлтгэнэн, хэл маань ээрэв. Гадаадынхны өмнө байгаагаараа байж, үнэн юмыг үнэнээр нь харуулахгүй юу гэж үү?

Гандан бол бурханы олон шавь нарын номын дуу хонх дамрын аятай хоршиж, арц хүжийн анхилуун үнэр, зөвхөн буяныг сэтгэх хүмүүсийн дөлгөөн намуун аяс хөдөлгөөн хэдэн мянган сүсэгтнүүдийн сэтгэлийг өөрийн эрхгүй тийш нь татах бөлгөө. Яг 19-20 зууны Бурхан номын ариун газар шигээ.  
Гэвч зулын дор харанхуй гэдэг шиг Гандангийн дэнж нь золбин нохой, угаадас, үнс нурам, хогон овоолго, ялгадас, өмхий самхай, утаа униар, бохир шалбааг, хэв загваргүй хашаанууд, гуйлгачдын сонгомол дүр зураг. Яг 20-р зууны эхэн шигээ.
Гандан үнэхээр аймаар уу? Тийм, аймаар. Гэр бүл маань хагас жил тэнд нэг умгар өрөө хөлслөн амьдарч байсан юм. Өвөлдөө жорлон нь дүүрч овойгоод, орох байтугай харах арга байхгүй. Орон сууцанд өссөн зан минь хөдөлвөл, Гандан хийдийн арай дөнгүүр модон жорлон луу нь маарш. Харин дургүй хүрч, биеийн амраа харвал амьдарч байгаа хашаа руугаа гадна талаас нь... Хашааны эзний сүүлд ухсан жорлонгийн нүх гэрийнх нь хаалганаас яг долоон алхам (нээрээ би сониуч зангаараа алхаж үзсэн юм шүү).
Нохой байгаа хэр нь дээвэр нийлсэн байшингуудаар дамжаад, гадаа хатаасан цайны хэдэн цамц өмдийг маань тэсгээхгүй байнга. Нэг удаа цагаан сараа хөдөө яваад, шөнө гандангийн муу хөлсний дан өрөөндөө орж ирээд сайхан гал түлэх гэтэл нэг л юм дутаад болдоггүй. Хартал зуухны маань янданг сугалаад одож. Хөлдөж үхэлтэй биш дээ, аргаа барсан эхнэр бид хоёр айлд очиж нэг хоногийг өнгөрөөж билээ.
Зундаа жаахан бороо орохоор жорлонгийн бохир нь хог үнстэйгээ хамт урсаад гудамжаар нэг заваан шалбааг. Яаж гутлаа тослоод ч арван жил арчаагүй мэт заваан юм хотын гудамжинд гарч ирнэ дээ.
Өвөл өнөө бохир, угаадас нь гудамжаар нэг хөлдөөд, аз болж хальтралгүй төв зам руу орж чадвал, өнөө тэнгэрийн ... атгасан мэт баярлаж, өдрийн турш баяр жаргалтай явна.
Харин гай болж унавал, хавийн амьтан айж үргэхээр халтар, үнсэн саарал амьтан доёогнон гарч ирээд, ажлынхаа зүг маажигнан алхана. Өдрийн турш гуниг, биеэс өмхий ханхлаад ч байх шиг...
Гандан бол нийслэл хотын маань төвд байрладаг ядуучуудын хаалттай хот. Хот ч гэж дээ, энд бусад гэр хороолол руу татаж буй халуун хүйтэн усны шугам, гэрэлтүүлэг байхгүй, шонгийн утаснууд нь нүд эрээлжлэм хэрж, ачааллаа даадаггүйгээс цахилгаан байнга тасраастай. Хогийн болон түргэний тэрэг, галын машин орж ирэх зай сүв нэг ч үгүй. Тэжээмэл, золбин нь мэдэгдэхгүй нохдууд нь шөнийн цагаар гэнэт дайрахаас сэргийлж галзуугийн вакцин байнга хийлгээстэй. Энд бизнес эрхлэгчид нь хүртэл газар авч, үйлдвэрлэл үйлчилгээ хийхээс халгаастай.
Энэхүү газар бурханы олон шавь нар нь бөөсөө алахаас ч айдаг нүглийг тэвчих зангаараа амгалан нүдээр орчноо мэлэрмүй. Өглөгийн эзэд сүсэгтэн олон нь Жанрайсэг бурханаа тойрч, буяны модоо эргээд бушуухан холдоод үл анзаарсу. Их тэнгэр - төв талбай гэсэн маршруттай, гадаад руу байнгын айлчлалаас өөрийг үл мэдэх төр засгийн томчуул, засаг захиргааны эзэд нь нүгэл үйлдсэн үедээ л түүн лүү харж залбирдаг амуй.
ГАНДАНГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС нь эхэлж цэвэрлэн, бүхий л гэр хорооллыг нүүлгээд, Төв азийн цээжин дээр орших Буддийн шашны хамгийн том төв болгон тохижуулаад, бусдын нүдийг хужирлаж, өөрсдийн сэтгэлийг баясгах ариун дагшин газар болгож хувиргая.
Гэр хорооллынхон нь нүүхгүй гэж үү. Одоо нүүнээ, өөрсдөө ч яаж амьдрах вэ? гэж халгаж суугаа наад хэд чинь. Харин бурхан номыг бясалгагч лам нар нь хамба тэргүүнтэйгээ хамт энэхүү газрыг тийнхүү өөрчлөх тухай том уриалга гаргаж, бүтээх ном судрыг нь нэгэн дуугаар уншвал хамгийн том буян тэр болох ажгуу.
Ум ма ни бад мэ хум...

Ухаад л байх уу?

2011 оны 02-р сарын 12 Нийтэлсэн БАТ
Дээхнэ үед “Япон далайдаа живэх юм гэнэ. Тэгээд манайхаас говь нутгийг маань түрээсэлж суух юм гэнэ шүү” гэсэн яриа хөгшчүүлийн дунд гарч, амнаас ам дамжин яригдаж байсныг санаж байна уу. Тэгвэл Япончуудыг усанд живэхээс өмнө бид “шатаж” үхэж магадгүй болчихоод байна. Биднийг бүү хэл дэлхийг айлгасан шар шороон шуурганы давтамж ойртож, ган зуд гээд байгаль дэлхий Монголчуудад өгсөн бүхнийхээ хариуд авч болдог гэдгийг сануулж эхэллээ. Байгаль эх дэлхийгээ хайр найргүй ухаж төнхөн, хөрсийг удаан хугацаагаар ургамлан бүрхэвчгүйгээр байлгасны гор нь энэ ээ.



Өрөг ба өрөгийн бетон зуурмаг

2011 оны 02-р сарын 12 Нийтэлсэн БАТ

Барилгын туслах ажилчны өрөгийн болон бетон хийцлэлийн зуурмагийг зуурч бэлтгэх ажилбар нь өндөр хариуцлага шаарддаг бөгөөд барилга угсралтын ажлыг өндөр чанартай барих нөхцлийг бүрдүүлж өгдөг. Ийм учраас хэрэглэгддэг түүхий эд материалын шинж чанар, зуурмагийн маркийн тухай анхны мэдэгдэхүүн ойлгоцтой байх шаардлагатай.

Тухайлбал:

• Бетон ба өрөгийн зуурмагийн элсний ширхэглэл нь 5 мм хүртэл хэмжээтэй байгалийн ба чулууны бяцлалтаас гарсан гэж ангилалтай байна.Ер нь бетон зуурмагын элсэнд 5-10мм-ийн том ширхэглэлтэй хэсэг 10%-иас ихгүй байх. Зуурмагийн элсний ширхэглэл 5 мм-ээс товируун байж болохгүй. Мөн элсэнд шаварлаг буюу тосорхог хольц бохирдол нь бетон зуурмагт бол 5 %, өрөгийн зуурмагийнх бол 10%, шавардлагынх бол15 %-иас хэтэрч болохгүй.

Хүснэгт 1


Элсний ангилал /групп/

Ширхэглэлийн модуль

0.63 номерийн торлолтой шигшүүр дээр бүрэн үлдэх хувь

Том ширхэгийн

3.5-2.4

50-70

Дунд ширхэгийн

2,5-1,9

30-50

Нарийн ширхэгийн

2,0-1,5

20-35

Онц нарийн ширхэгийн

1,6-1,1

7-20

Нунтаг—тоосонцор

1,2—оос бага

7-оос бага

• Бетон хийцний бетон зуурмагт хэрэглэгддэг хайрга нь ширхэглэлийн байдлаас болж 3-10 мм, 10-20 /25/мм, 20 /25/ -40мм, 40-70 мм, хамгийн том 70 мм гэсэн 5 ангиллын бүрдэлтэй байна.
Байгаль дээр өргөн тархсан элсний хольцтой хайргыг бетон зуурмаг бэлтгэхэд хэрэглэдэг учир тодорхой сорьц болгон авсан хайрга элсний холимогийг авч шигшин ангилахад:

Хүснэгт 2


Хайрганы ширхэглэлийн хэмжээ мм

Сорьц болгон авсан холимогт элсний агуулагдах хэмжээ хувь

20 мм
40 мм
80 мм
150мм

40-45
35-40
30-35
25-30

Ийм хэмжээний бүрдэлтэй бол бетон зуурмаг бэлтгэхэд шууд хэрэглэхийг зөвшөөрдөг.

Хүснэгт 3

Бетон зуурмагийн хайрга болон дайрга /бяцалсан чулуу/-ны ширхэгийн хэмжээ/мм/


Хайрга, дайрганы зэрэглэл

Ердийн олзворлолтоор

Ангилан сортолсон олзворлолт

Онц нарийн
Нарийн
Дунд зэргийн
Том

-
-
5-40
5-150

3/5/-10
5-20/25/
20/25/-40
40-70

Бетон зуурмагийн хайрга дайрганд шар шавар болон бохир шороон хольц байж, мөн тоосонцор хольц 1 хувиас хэтэрч болохгүй. Та бетон болон өрөг шавардлагын зуурмагийн маркийн тухай ойлгоц авахгүйгээр чанартай зуурмаг бэлтгэж чадахгүйгээс гадна зуурмагийн марканд тохируулан элс хайрга, цементний орцыг тодорхойлж чадахгүйд хүрнэ.

Бетон ба зуурмагийн марк гэдэг нь таны зуурсан зуурмагнаас сорьц авч гурван тал ирмэгээр 10-20 см хэмжээтэй шоо дервөлжин баталгаат/ кубокт нягтруулан хийж+15° дулаан, 90 хувийн чийглэгтэй орчинд 28 хоног байлган хатаасны дараа лабораторийн аппарат хэрэгсэлээр даралт өгөн шалгахад 1 см2 талбайд хичнээн кг ачаа дааж байгаа чадварыг "марк" болгон тодорхойлдог. Харин үүнийг тусгай лабораторид эрх бүхий мэргэжлийн хүн ажиллан тодорхойлж чанарын магадлал тогтооно.

Тийм учир барилгын суурийн, хана, ханын хэлхээ, багана нуруу, хучилтын бетон хийцийн бетон зуурмаг, ханын тоосгон өрөгийн зуурмагийн маркийг тухай бүр тогтоолгож баталгаажуулбал зохино.

Өнөөгийн байдлаар барилгын бетон зуурмагт 300-600 маркийн портланд цемент хэрэглэж 50-300 маркийн бетон, 25-100 маркийн өрөгийн зуурмаг бэлтгэн барилга барьж байна. Харин шавардлагын зуурмаг 5-10 марктай байна. Бетон зуурмагийн талаар авч үзвэл: Зохих маркийн цементийг усанд уусган зутагнан дүүргэгч материалтай /том.жижиг ширхэглэлийн элс, хайрга, дайргатай/ сайтар хольж, гар болон механик ажиллагаагаар зуурч хийцлэлд хэрэглэнэ. Бетон зуурмагийг хэрэглэх зориулалтаас хамаарч

  • өтгөн-аргуун /их том эзэлхүүнтэй бараг арматургүй шахам цул бетон хийцлэл тэрчлэн ханын гулдмай, угсармал бетон хийц хийхэд хэрэглэдэг/
  • шингэвтэр / арматуржлал ихтэй бетон хйицлэлд хэрэглэдэг/
  • хэт шингэн гулсах чадвартай гэж ангилна.

Бетон зуурмагийн өтгөн шингэн болох буюу зөв найрлагыг сонгон авахад ус - цементийн харьцааг мэдэх шаардлагатай.

Хүснэгт 4

Ус цементийн харьцаа


Цементийн марк

Өгөгдсөн бетоны марк 14 хоногийн бэхжилтээр

Өгөгдсөн бетоны марк 28 хоногийн бэхжилтээр

90

110

140

170

90

110

140

170

300
400
500

 0.80 0,95
-

0,75 0,85 0,95

0,60 0,75 0,85

0,55 0,65 0,75

0,90 1,00
-

0,80 0,95
-

0,70 0,80 0,95

0,60 0,75 0,85

Ус-цементийн харьцааг мэдэж авснаар зуурмаг зуурах хэмжээнд хэдий хэмжээний ус орохыг тодорхойлдог. Зуурмагны өтгөн, шингэний байдлыг зуурсан зуурмагийн (баталгаат хэмжүүр "конусан бортогны" тусламжтайгаар) суултын хэмжээг тодорхойлдог. Дээр дурьдсан онолын ухагдахууныг үндэслэн бетон зуурмагийн найрлагын бүрдэл буюу дундаж орцыг тодорхойлж болно. 

Хүснэгт 5

Бетон зуурмагийн найрлага болон 1 м3 зуурмагт орох цементийн дундаж харьцаа


Бетон зурмагийн суулт /мм/

Ус-цементийн харьцаа

Нарийн ширхэглэлтэй хайрга, дайрган дүүргэгчтэй

Том ширхэглэлтийн хайрга, дайргын дүүргэгчтэй

Том ширхэгийн элстэй

Нарийн ширхэгийн элстэй

Том ширхэгийн элстэй

Нарийн ширхэгийн элстэй

Орох цемент, кг

Найрлагын харьцаа

Орох цемент, кг

Найрлагын харьцаа

Орох цемент, кг

Найрлагын харьцаа

Орох цемент, кг

Найрлагын харьцаа

Вибратораар нягруулах бетон суулт 10-50 мм

0,45
0,50
0,55
0,60
0,65
0,70
0,75

370
350
320
295
280
260
240

1:1,7:3,2
1:1,9:3,3
1:2,1:3,6
1:2,2:3,8
1:2,3:3,9
1:2,6:4,2
1:2,8:4,5

400
380
355
330
300
280
255

1:1,6:2,9
1:1,7:3,1
1:1,8:3,3
1:2,0:3,5
1:2,2:3,7
1:2,3:4,0
1:2,4:4,3

350
325
295
270
250
235
220

1:1,8:3,4
1:2,0:3,6
1:2,2:3,8
1:2,4:4,0
1:2,6:4,3
1:2,7:4,5
1:2,8:4,8

380
360
345
310
270
250
240

1:1,7:3,1
1:1,8:3,2
1:1,9:3,4
1:2,1:3,7
1:2,4:4,0
1:2,5:4,3
1:2,8:4,9

Гараар бетон суулт 60-120 мм

0,45 0,50 0,55
0,60
0,65
0,70
0,75

310
375
340
320
290
275
255

1:1,6:2,7
1:1,7:2,9
1:1,9:3,0
1:2,0:3,2
1:2,2:3,5
1:2,4:3,6
1:2,5:3,9

425
395
370
350
325
305
280

1:1,5:2,5
1:1,6:2,6
1:1,7:2,7
1:1,8:2,9
1:1,9:3,1
1:2,1:3,2
1:2,3:3,5

380
350
325
305
280
255
235

1:1,7:2,9
1:1,8:2,1
1:2,0:3,2
1:2,1:3,4
1:2.3:3,7
1:2,5:4,0
1:2,7:4,2

420
385
355
305
290
270
255

1:1,5:2,7
1:1,6:2,8
1:1,8:2,9
1:1,9:3,2
1:2,1:3,3
1:2,2:3,5
1:2,4:3,6

Хүснэгтэд дурьдсан бетон зуурмагийн найрлага харьцаа нь: цемент+элс+хайрга буюу дайрга гэсэн үг бөгөөд тус бүрийг нэгж эзлэхүүнтэй хэмжих саваар хэмжиж хийнэ гэсэн үг. Харин 1 м3 зуурмагт орох усыг доор дурьдсанаар ойролцоогоор авч үзвэл:

Бетон зуурмагийг гараар зуурвал 0,5-1 м3-ийн багтаамжтай төмөр болон модон тэвшинд шаардлагатай маркийн зуурмагийг өгөгдсөн жороор найруулан хүрзний байнгын сэлэлтээр улдан эргүүлж холих байдлаар, нэг удаагийн найруулалтыг 3-5 минутанд багтаан, тасралтгүй хөдөлгөөний үйлдлээр зуурч гаргана.

Нэг зууралтын хэмжээнд тохируулан цемент, элс, хайргыг тусгай хэмжээтэй ящик /хайрцаган дамнуур/-аар хэмжиж зуурна. Ер нь 1 м3 бетон зуурмагийн эзлэхүүний 35-40%-ийг элс, 70-65%-ийг хайрга буюу дайрга эзлэж ус+цемент нь зутан болж элс хайргыг гагнаж ямарч завсар зайгүй нэгэн хиймэл чулуулаг буюу бетон хийц болдог. Өрөг шавардлагын зуурмагийг 70,7x70,7 х70,7мм-ийн хэмжээний кубикээр шалган марк тогтоох бөгөөд 4,10, 25, 50, 75, 100 гэсэн марктай байна.

  1. 4 маркийн зуурмаг нь зөвхөн шохой элсэн зуурмаг
  2. 10-25 маркийн зуурмаг нь портланд цемент* бага зэрэг шохой+ элстэй зуурмаг 
  3.  50 ба түүнээс дээш маркийн зуурмаг нь портланд цемент дээр өндөр идэвхжилтэй шохой үл ялиг нэмээн холимог зуурмаг юм.

Хүснэгт 6

Өрөгийн зуурмагийн марк

Ашиглагдах нөхцөл

Варилгын ангилапд тохирсон         зуурмагийн марк

I

II

III

Хэвийн дотоод чийгшилтэй өрөөний гадна хана баxvvoaй хөрсөнд суух суурийн өрөгт

10

10

4

Ихээхэн чийглэгтэи арөөний гадна хана, карниз, цоколын ба чийгтэй хөрсөнд суух суурийн өрөгт

25

25

10

Байнга ус чийгт автдаг өрөөний хана, гадна бүх тоосгон хийцлэл. байнгын устай хөрсөн дээр суух суурийн өрөг

50

25

10

 Хүснэгт 7

Өрөг шавардлагын зуурмагт зарцуулагдах цементийн хэмжээ

Цементийн марк

Зуурмагийн маркийн ангилалд зарцуулагдах    цементийн хэмжээ кг/м2

100

50

25

10

4

 400

350

200

340

47

5

185

240

300

90

120

153

-

-

-

-

-

-


Иргэдтэй тохиролцож газрыг нь байраар солиод эхэлсэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр санаачлан нийслэлд шинээр баригдах орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хороог хамарсан 210 га талбайд төлөвлөгдсөн. Авто зам болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд байрлаж буй 854 нэгж талбайг нөхөн олговортойгоор чөлөөлөхөд шаардагдах 20 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр ч гарсан. Тус хороололд 10956 айлын орон сууц баригдахаас эхний ээлжийн барилгажих 50 га талбайд 7000 гаруй орон сууцны барилга баригдах юм. Тэгвэл энэ онд инженерийн шугам сүлжээ болон 1050 айлын орон сууцны барилга баригдаж эхэлнэ. Одоогоор тус хороололд 280 гаруй айлын орон сууцны барилга баригдаж ашиглалтад орсон бол 300 шахам айлын барилга угсралтын ажил хийгдэж байна. Энэ тухай Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын орлогч дарга Э.Анараас тодруулаа.

-Шинээр баригдах VII хорооллын айл өрхүүдийн газрыг ямар зохицуулалтаар авч байгаа вэ?
-Газар өмчлөгч, эзэмшигчид болон барилгын компаниуд харилцан тохиролцох замаар шийдвэрлэгдэнэ. Одоо бол ОССК иргэдтэй тохиролцож газар чөлөөлж байгаа туршлагаас харахад 400 ам.метр талбайтай бол нэг өрөө байр, 700 ам.метр хүртэл бол хоёр өрөө байр гэх мэтээр тохирч байгаа. Солонгос, Япон зэрэг хөгжилтэй орны туршлагаас харахад газар чөлөөлөх айл өрхийн 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд дахин барилгажуулах нөхцөл бүрдлээ гэж үздэг.

-VII хороололд орон сууц барих компаниудын нэр тодорхой болсон уу?
-Одоогоор "ОССК", "Анд интернэшнл", "Чин удам" компаниуд иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулах замаар газраа чөлөөлж байгаа. Цаашид ерөнхий төлөвлөгөөний дагуу эскиз зургаа сайн боловсруулан газар эзэмшигч, өмчлөгч, хувь хүн барилга барих асуудал нээлттэй болно. Заавал тийм компани байх ёстой гэсэн хатуу шаардлага байхгүй боловч манай байгууллагаас мэдээлэл авч тодорхой газраа чөлөөлж ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх юм.

-Барилгажилтын ажил хэзээ бүрэн биеллээ олох вэ?
-VII хорооллыг барилгажуулах төсөл 2020 он хүртэл үргэлжилнэ. Уг хороололд 10956 айлын орон сууцнаас гадна шинээр 920 хүүхдийн сургууль, 300 хүүхдийн цэцэрлэг, 50 гаруй үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламж, 28 га-д ногоон байгууламж, соёл спортын цогцолбор баригдана.

-Нэг хашаанд хүү, охиных гэх мэтээр 3-4 айл амьдардаг. Энэ тохиолдолд хэн нь байр авах вэ?
-Тухайн хашаанд амьдарч байгаа өрхийн тоогоор бус хашааны өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн гэрээ хийх, эсвэл худалдан авах зэрэг арга замаар энэ ажил явагдана. Үлдсэн оршин суугчдын дунд судалгаа явуулж хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах бодлого
боловсруулж байгаа.

-Газраа чөлөөлж өгч байгаа иргэдийг тур суурьшуулах түрээсийн орон сууц бариулах тухай захирамж гарсан. Үүнийг тодруулна уу?
-Хотын утаа, агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд эхний ээлжинд газраа чөлөөлж өгсөн айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд бариулахаар захирамж гарсан. Уг барилга угсралтын ажлыг тендерт шалгарсан "Бэрэн констракшн" компани гүйцэтгэж байна. Гэрээний дагуу энэ ондоо багтаж ашиглалтад оруулна. Энэ барилга нь нийт 14.2 мянган ам.метр талбай бүхий зоорьтой, 15 давхар хос барилга байна. 27-35.5 ам.метр талбайтай нэг өрөө сууцнууд байх юм. Цаашид Чингэлтэй дүүрэгт 300, Баянгол дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 150 айлын түрээсийн орон сууцны барилга баригдах болно.

М.Мөнхтунгалаг http://niigmiintoli.mn/

Бүтэн гудамжаараа усанд автав

2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Х хорооныхон өнгөрсөн зунаас ундны усны гачаалаас гарсан юм. Гүний худгаас газар доогуур хоолойгоор ус татдаг болж, усны машин хүлээх зовлонгоос ангижирсан. Гэтэл сар шинийн дараахан газар доогуурх хоолой залгаасаараа задарч их хэмжээний ус хөрсөөр нэвчин гарч ирж хорооны айл өрхүүд усгүй болсны зэрэгцээ гудамж талбайд халин зарим айл усанд автсан. Түүнийг ус сувгийнхан хоёр хоног ноцолдон байж засварласан ч бүтэн гудамж дүүрэн нэлийсэн мөсийг арилгалгүй үлдээснээс болж хүн, машины аль аль нь явах аргагүй болж хоцорчээ.
Ялангуяа Х хорооны байрны өмнөх хэсэг бусад хэсгээс илүү мөстөж, хорооны зэргэлдээ орших цэцэрлэгт хүүхдээ хүргэх, хөгшид өрхийн эмнэлэгт үзүүлэхэд хэцүү болсон байна. Харин үүнд Х хорооны Засаг дарга, ажилтнууд огтхон ч анхаарал тавихгүй хэд хонолоо. Хүн бэртэж гэмтэж, авто осол гарвал Х хорооны эрх мэдэлтнүүд хариуцлагыг хэнд хүлээлгэх вэ.

                        Д.ОЮУН
Өнгөрөгч оны зургадугаар сард УИХ-аар баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн 4.1.5-д “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Уул шугамандаа анх Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр боловсруулсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр УИХ-д орж ирсэн хойноо хот, хөдөөгөөрөө талцсан хэдэн гишүүн, өөр өөрийн сонирхолтой яам, салбаруудын хооронд цавчуулсаар агуулгаа бүрмөсөн гээж “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр болсон билээ. Эцэст нь тэр хөтөлбөр дотор агаарын бохирдлыг бууруулах тухай ганц өгүүлбэр үлдсэн нь дээрх заалт. Инээдэмтэй ч шиг, эмгэнэлтэй ч шиг.

Хөтөлбөр батлагдсаны дараа буюу буюу өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 72 тоот тогтоолыг баталсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас боловсруулсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүн Лу.Гантөмөр “Нийслэлийн утааг багасгахын тулд хамгийн түрүүнд гэр хорооллын өрхийн хэрэглээний цахилгааны шөнийн тарифийг тэглэх хэрэгтэй” гэсэн саналыг гаргасан. Ингэснээр гэр хороололд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, цахилгаан халаалтыг нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн хэрэг. Гал түлж байгаа цагт утаа их ч бай, бага бай гарах нь гарцаагүй хойно Л.Гантөмөр гишүүний тавьсан саналыг дэмжихээс өөр аргагүй. Тиймээс “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” хэмээх УИХ-ын 72 дугаар тогтоолд “Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээг бүрэн шинэчилж, өвлийн улиралд шөнийн цагаар ахуйн цахилгааны хэрэглээний үнэ, тарифыг “0” төгрөгт шилжүүлэх талаар бодлого боловсруулах”-аар заасан байна. Бүрмөсөн тэглэчихье гээгүй боловч энэ талаар судалж үзье гэсэн хэрэг л дээ.

Үүнээс санаа аваад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас нэгэн хуулийн төслийг УИХ-д оруулж ирлээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай нэртэй. “Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаарх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготой” гэх ч нэрнээсээ авахуулаад Үндсэн хууль зөрчсөн гэж харагдах энэ төслийг УИХ хэлэлцээд эхэлчихлээ. Хэрвээ хэн нэг хувь гишүүн, хэсэг бүлэг санаачилсан бол хуулийн төсөл ингэтлээ хурдан хэлэлцүүлэгт ороод явчихгүй байсан биз. Ямартаа ч агаарын бохирдол, түүнээс үүдсэн нийгмийн олон асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж, түүнд анхаарал хандуулж эхэлсэн нь сайн хэрэг. Саяхан ҮАБЗ-өөр агаарын бохирдлын асуудлыг авч хэлэлцээд “агаарын бохирдол манайд гамшгийн түвшинд хүрчээ” гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч асуудлыг ярихын тулд ярьж байна уу, шийдэхийн тулд явж байна уу гэдэг өөр асуудал.

Нэрний тухайд

Аливаа хууль тогтоомж гэдэг нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ. Тэр тусмаа Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Иргэд хаана оршин суугаагаасаа үл хамааран эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гээд хуульчилчихсан. Харин зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гаргаснаар хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн эрх, эрүүл мэндийн асуудлыг төр хяналтынхаа гадуур үлдээж байна гэсэн. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлд төвлөрөөд байгаа гэдэг утгаараа уг хууль хүн амын олонхийн эрүүл мэндийг хамгаалж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өнөөдөр аймгийн төвүүдэд ч агаарын бохирдол бодитой асуудал болоод байгаа. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах бодлогоо бүхэлд томьёолж, түүн дотор нийслэлийн хэмжээнд шийдэх асуудлаа тусад нь хуульчлах ёстой шиг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /уг хуулиар Хот төлөвлөлт болон экологийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний түгжрэл гээд хотыг тойрсон хамаг асуудлыг зохицуулдаг/, түүнийг дагалдаж гарсан 120 гаруй хууль бий. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулах замаар. Хэрэв одоо тулгамдуу байгаа гэдэг утгаар нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар дангаар нь хуульчиллаа гэхэд хожим аймаг орон нутагт дахиад л асуудал хүндэрнэ. Тэр цагт “Хөдөөгийн агаарын бохирдлыг бууруулах” гээд дахиад баахан хуулийн төсөл, хөтөлбөр бариад, мөнгө төсөвлөөд явах уу?

Мөнгө, мөнгө, дахиад мөнгө

“Утаагүй Улаанбаатар” нэрээр УИХ-д орж ирээд “Шинэ бүтээн байгуулалт” болж дээлээ сольсон хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 18 их наяд төгрөг хэрэгтэй гэдгийг сонсоод монголчуудын оройны үс боссон нь лав. Энэ мөнгөний дийлэнхийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас босгож, тун бага хувийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж байгаа. Хөтөлбөрт тусгаснаар ямар ч байсан зам, барилгын салбарт дийлэнх хөрөнгө оруулалтыг нэмэх юм билээ. Улаанбаатар хотод 100 мянган айлын орон сууж барих, орон нутгийн автозамын сүлжээг өргөтгөх зэрэг ажил багтаж байгаа. Тэгэхээр одоо нэгэнт нүүрлээд, гамшиг болчихоод байгаа утааны асуудлыг шийдтэлээ удна л гэсэн үг. Угаасаа манайхан хууль гаргана, хөтөлбөр батална гэдгийг асуудал шийдэх бус, мөнгө батлах гэж ойлгож, юм бүхнийг зоосны нүхээр хардаг болчихсон. Нийслэлийн айл өрхүүд /гэр хорооллынхныг хэлж байна/ жилдээ 83 орчим тэрбум төгрөгийг түүхий нүүрс, мод худалдан авахад зарцуулдаг аж. Харин нийслэлийн удирдлагууд сүүлийн гурван жилд жил бүр найман тэрбум гаруй төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан гэсэн байна. Зарцуулсан мөнгөөр нь бодоод үзвэл утаагаа дор хаяж 10 хувиар бууруулсан байх ёстой биз дээ. Тэгэхээр утааны эсрэг гаргасан мөнгө утааг бууруулахад биш, утаатай тэмцэж байгаа нөхдүүдийг л санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн утаанаас мөнгө олдог л хүмүүс нэмэгдсэнээс биш, утаа буурсангүй ээ. Хоёрхон хоногийн өмнө УИХ дээр “Агаарын бохирдлыг бууруулах түр хороо” гэгчийг байгууллаа. Удахгүй энэ асуудлыг хариуцсан яам, агентлаг ч байгуулна гэж магадгүй. Утаатай тэмцдэг газар нь олшроод, бүтцээ улам томруулаад, санхүүжилт нь нэмэгдээд байгаагаас бус, утаа нь бол багасахгүй л байна. Тэгэхээр яах ёстой вэ.

Утаатай тэмцэх үү, утаа гаргагчидтай тэмцэх үү

Хуулийн төсөлд заасан нэг зүйл бол Улаанбаатарын утааны 60 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хорооллынхонд түүхий нүүрсний хэрэглээг хориглох явдал. Үүнийхээ хариуд шөнийн цагаар гэр хорооллын цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх тухай ярьж байна. Үүний эх үүсвэр нь шинээр байгуулах тавдугаар цахилгаан станц. Сэрчихгүй бол сайхан л зүүд. Харин агаарын бохирдлын 20 хувийг гаргаж байгаа Улаанбаатарын 137 мянган автомашиныг яах вэ. Өнгөрсөн намар автомашины моторын хүчин чадал, насжилтаас хамааруулан татварыг нь нэмэх тухай асуудал яригдсан ч сонин хэвлэлээр ганц нэг шүүмжлүүлээд хуулийн төслөө буцааж татсан. Агаарын төлбөрийн тухай хуульд нүүрс олборлогчдод түүхийгээр борлуулж байгаа нүүрсний тонн тутамд нь 1000-2000 төгрөгийн татвар ногдуулж, Цэвэр агаарын санг санхүүжүүлэхээр заасан ч үйлдвэрлэгчид “Нүүрснийхээ үнийг чөлөөлчихөөд татвараа ав аа, битгий хуц” гээд сууж байгаа. Баталсан хуулийн хэрэгжилт ийм байхад дахиад хууль батлах хэрэг байгаа ч юм уу, үгүй юу.

Уг нь бол агаарын бохирдлын 60 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хорооллынхны нүүрсний хэрэглээг хориглоно гэж байгаа бол 20 хувийг нь үйлдвэрлэж байгаа автомашинуудад ч бас татвар тавих л ёстой. Гэтэл шинэ хуулийн төсөлд тийм юм байхгүй. Үнэнийг хэлэхэд өнөөг хүртэл утаатай нь тэмцээд байгаа болохоос биш утаа гаргагчидтай нь хийсэн тэмцэл алга. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх харин сүүлийн үед "Бохирдуулагч нь төлбөрөө төлж, хэрэглэгчид өөрсдөө хамгаалах" тухай яриад байгаа. Сайд л хэлсэн болохоос биш үнэн үг. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ, агаарын чанарын үндэсний стандартаас 10-20 дахин хэтэрч, хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Зөвхөн 2009 онд агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн зардал 775 тэрбум төгрөг болсныг Дэлхийн банкны судалгаагаар тогтоожээ.

Тэгээд ч аливаа улсын нийслэл хот болгон өөрийн гэсэн шалгууртай, өртөгтэй байдаг. Наад захын нэг шалгуур нь татвараа төлдөг байх. Нэг айл хог түлснээс болж нийтээрээ өвчлөөд байж болохгүй гэдэг зарчим. Нэг хэсэг нь татвар төлдөггүй, хуулиа биелүүлдэггүйгээс болж, нийт үндэстнээрээ амиа хорлоод, өөрсдийгөө хордуулаад байх нь ямар утгатай вэ. Улаанбаатар хотыг чиглэсэн, агаарын бохирдлын эх үүсвэр болсон энэ их нүүдлийг хязгаарлах хамгийн зөв гарц нь эдийн засгийн хөшүүрэг гэж олон жил ярилаа, хэзээ ажил хэрэг болох вэ.
Эцэст нь сануулахад манай хууль тогтоогчид сэрүү орж, утаа өтгөрөөд ирэнгүүт баахан асуудал барьж аваад ноолж ноолж цас ханзран утаа нь багасаад ирэхээр хаяад арилаад өгдөг заншилтай. Эргээд өвөл болохгүй юм шиг, утаа гарахгүй юм шиг. Тиймээс энэ удаа харин муу ч сайн ч нэг хууль гаргаад, ирэх өвлөөс урьтаж хэрэгжүүлэх арга замаа бодоосой. Хамгийн гол нь урьд өмнөх хууль тогтоомж, төсөл хөтөлбөрүүд шиг мөнгө төсөвлөдөг биш, асуудлаа шийддэг хууль гаргаасай билээ.

Б.СЭМҮҮН

Нийтийн эзэмшлийн тухай хуультай болъё

2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн БАТ
Нийтийн эзэмшлийн тухай хуультай болъё
Бултаараа эзэмших ёстой газарт шатахуун түгээх станц, машины зогсоол, барилга байгууламж барих гэж байна, хэдийнэ хашаа хатгачихаж гэх иргэдийн гомдол тасардаггүй. Нийтийн эзэмшлийн талбайд санаархагчид оршин суугчдыг нэг өглөө сэрэхэд барих барилга байгууламжийнхаа суурийг хэдийнэ цутгаад эхэлчихсэн байдаг тул иргэд дорвитойхон эсэргүүцэж болиулбал эз. Чадахгүй бол хүүхэд хөгшид нь нарлаж, салхилах газаргүй болж хоцорно.

Иргэдийн эзэмшилд байх ёстой гудамж, талбайг зарим нэг нь мөнгө болгож хардаг бол дийлэнх нь "шоовдорлоно". Хамгийн наад захын жишээ дурдахад өвлийн гурван cap эдгээр газрын цас мөсийг нь арилгах эзэд олддоггүй. Өөрөөр хэлбэл, "эзэнгүй" талбар болж хувирдаг.

Тохижилт үйлчилгээний компанийн 270 гаруйхан үйлчлэгч нийслэлийн сая гаруй иргэний тарьсан хог шороог цэвэрлэх гэж багагүй ачаалал үүрдэг. Нэг үйлчлэгч өдөрт 7000-13000 метр квадрат талбайгаас 100-150 кг хог хаягдал цэвэрлэдэг гэсэн тооцоо бий. Үйлчлэгч нар энэ их ажлын хажуугаар нийслэлийн бүх гудамж, талбай нийтийн эзэмшлийн газрын мөс цасыг арилгана гэвэл үлгэр. Тэд ямар робот биш. Түүний оронд нийтийн эзэмшлийн эдгээр газруудыг хариуцсан эзэнтэй болгочихвол амьдралд илүү өгөөжтэй хэмээн иргэд ярьдаг юм билээ. Хэрэв хариуцах эзэнтэй болчихвол ядаж л мөс цасыг нь арилгаагүй гудамж талбайд иргэд хальтирч унан явганаас бэртэж гэмтэх нь багасна. Эзэнтэй болгоно гэхээр зүгээр л нэг журам, тогтоолоор зохицуулаад яваад байх биш. Манай сонин энэхүү нийтлэлээрээ Нийтийн эзэмшлийн тухай хуультай болох санал дэвшүүлж байна.

Урд нь нийтийн эзэмшлийн газарт СӨХ болон иргэдийн зөвшөөрөлгүй нэг ч барилга бариулахгүй хэмээн холбогдох албан тушаалтнууд амлалт өгсөн удаатай. Тухайлбал, 2005 онд УИХ-аас нийтийн эзэмшлийн газрыг СӨХ ашиглах тухай тогтоол гарсан билээ. Уг тогтоолд "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, орчны газрыг нь баталгаажуулах ажлыг 2005 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Мөн дээрх ажлыг улсын хэмжээнд дуусах хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад орчны газарт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргахгүй байхыг газрын харилцааны асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг дарга нарт үүрэг өгсөн байдаг.

Гэвч энэхүү тогтоол амьдрал дээр хэрэгжээгүй. Эдүгээ нийтийн эзэмшлийн гэх тодотголтой бүхнийг зохицуулах хууль яах аргагүй үгүйлэгдэж байна. Хэрэв Нийтийн эзэмшлийн тухай хуультай болчихвол газрын наймаа хумигдаж, бүгдээрээ эзэмших ёстой гэх нэрэн дор "шоовдорлогдсон" газрууд эзэнтэй болж, аливаа асуудал буух эзэнтэй буцах хаягтай болно гэсэн үг. Уг зохицуулалтын ачаар хот хогноосоо ч салж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариун цэвэр, тохижилтод нэг стандарт мөрддөг болохыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн нийслэлд газар эзэмших, ашиглах зориулалттай таван бүс байдаг аж. Эдгээр таван бүсийг газар эзэмшилт, ашиглалтын зориулалтаар нь 15 хуваадаг. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглах түрээс гэж бий. НИТХ-ын тогтоолоор эдүгээ 440 төгрөг төлөхөөр тогтоосон юм билээ.

Энэ нь томоохон аж ахуйн нэгжээс гадна автобусны буудал, нийтийн эзэмшлийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ, гутал засварын газарт хамаатай аж. Гэвч нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй газар эзэмших асуудлыг бууруулах ач холбогдол бүхий энэхүү шийдвэрийг хуулиар бус тогтоол төдийгөөр зохицуулж буй нь учир дутагдалтайг иргэд хэлдэг. Монголын газар доорх баялаг ард түмний өмч. Гэтэл эдүгээ ард түмэн өмчөө "идэх" гэхээр манайд нийтийн эзэмшлийн хууль байдаггүйгээс алсдаа багагүй асуудал үүсч мэдэхээр байна. Өнөөдөр орон сууцны гаднах талбайд байшин барилаа гэхэд зөвшөөрлийг Засаг дарга өгсөн хэмээн бөөн маргаан үүсдэг. Гэтэл өнөөх байшин босох гээд буй газар нь нийтийн эзэмшлийн талбай гэсэн нэртэй. Ийм нэртэй газар атлаа Засаг дарга шийдвэр гаргадаг нь утгагүй. Тиймээс манай улс Нийтийн эзэмшлийн тухай хуультай болох зайлшгүй шаардлага байна.

Т.Сэлэнгэ

Улаанбаатар байр зүйн зураггүй байна

2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн БАТ
"Геодези, зураг зүйн тухай", "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай" хуулийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Нарантуяагаас тодруулсан юм.

-МУ-ын Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд шилжсэн байна. Шалгалтаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор WGS-84 солбилцолыг, UTM тусгалыг хэрэглэхээр шийдвэрлэсэн. Гэвч энэ тогтоол нь Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал саяны хийсэн хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагуудад өөрсдийн ажлын хүрээнд байр зүйн зураг ашиглан мэдээллийн сан үүсгэх, бүртгэл хийх ажиллагаа хийгдэж байгаа боловч орон нутгийн солбилцолын системд хийгдсэн, газар дээр байгаа байгууламжууд тухайлбал барилга, инженерийн шугам сүлжээ бүрэн ороогүй өөрчлөлт, шинэчлэлт технологийн дагуу хийгдээгүй агуулга нь хуучирсан байр зүйн зураг ашиглаж байна. Мөн шинээр баригдах байгууламжуудын зураг төслийг боловсруулахдаа цахилгаан шугам сүлжээг төлөвлөх үед газрын кадастрын зураглалыг зориулалт бусаар ашиглаж байна. Газрын кадастрын зураг нь МУ-ын иргэдэд газар өмчлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөхөд бүртгэл хийх зориулалтаар хийгдсэн зураг бөгөөд энэ зурагт эдэлбэр газар, барилга, гол замуудаас бусад байр зүйн зургийн элементүүд дүрслэгдээгүй. Иймд зураг төсөл төлөвлөхөд ашиглах боломжгүй юм. Шинээр барилга, байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулахдаа ашиглах байр зүйн зураг нь тухайн объектыг төлөвлөх шаардлагын дагуу хийгдсэн байр зүйн болон дэвсгэр зураг байх шаардлагатай. Үүнийг Барилга байгууламжийн инженер геодезийн ажил БД 81-103-06-д тодорхой заагдсан байгаа.

-Нийслэл хотод байр зүйн зургийг хэн, хаанаас олгох вэ?
Геодези, зураг зүйн тухай хуульд зааснаар төрөл бүрийн масштабтай байр зүйн болон дэвсгэр зургийг олгох худалдах, шилжүүлэх, мэдээллээр хангах ажиллагаа геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт байдаг. Нийслэл хотын хувьд байр зүйн зургийн мэдээллийн сан нь Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хөтлөгддөг боловч хуулиар нийтийн хэрэгцээнд байр зүйн зургаар үйлчлэх эрх зүйн орчин байхгүй бөгөөд нийслэл хотод зохицуулалтгүй байгаа учир нэлээд хүндрэл учруулж байна.

-Нийслэлийн байр зүйн зураг хамгийн  сүүлд хэзээ өөрчлөгдсөн байдаг юм бол?
-Улаанбаатар хотын байр зүйн зургийг хамгийн сүүлд 2001 онд тоон зураг болгож түүнээс хойш өөрчлөлт, шинэчлэлт бүрэн хийгдэж чадаагүй байна. Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам шинээр барилга, байгууламж нэмэгдэж, суурьшлын бүс тэлж байгаа өнөөгийн нөхцөлд бүрэн зурагжуулж чадаагүй байгаа юм.

-Зургийг ер нь яаж шинэчилж байх ёстой вэ?
Байр зүйн зургийг технологийн дагуу байнга, шинэчилж байх шаардлагатай байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл шинээр бий болж байгаа зам барилга, байгууламж, шугам сүлжээ, тохижилтийн ажлуудад гүйцэтгэлийн зураглалыг байр зүйн агуулгатай хийж мэдээллийн санд оруулснаар шийдвэрлэж болно. Хуулийн зохицуулалтыг Геодези, зураг зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-д тодорхой заасан байгаа. Энэ ажлыг хийгээгүйн улмаас хүндрэл гараад байгаа юм.

Д.Сүхбаатар

Шувууны хараал иднэ хэмээн хүрээнийхэн өндөгнөөс жийрхдэг байжээ
-Хүрээ соёл-

Хүрээ гэдэг үгийн утга угаасаа бараг тодорхой. Зарим нэгний яриагаар бол нүүдэлчид нэг газар буудаллахдаа тойрог маягаар хүрээ гаргаж хоноглодог байсан бөгөөд энэ нь ахуйн шинжээсээ илүүтэй хамгаалалтын ач холбогдолтой байсан гэх. Нүүдэлчин монголчууд 1778 оноос Их Хүрээг Сэлбэ голын хөндийд анх тулгынх нь чулууг тавьсан түүхтэй. Ийн суурин амьдралын хэвшил нь бас хүрээ соёл аж төрөх ёсыг үүсгэн хөгжүүлжээ.

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байжээ. Энэ нь одоогийн жижгэвтэр аймгийн төвийн хүн амтай тэнцэхээр тоо.

1911 онд Монгол Улс үндэснийхээ тусгаар тогтнолоо зарласнаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэх болсон байна. 1921 оны ардын хувьсгал ялах хүртэл энэ нэрээрээ нэрлэгдэж байжээ.

Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон. Үүний зэрэгцээ Хүрээ соёлын тухай өнөө ч ахмад үеийнхэн дурсан ярьдаг. Хүрээнийхэн бол эдүгээ цагийн нийслэлчүүд гэсэн үг. Тийм болохоор тэдэнд аж амьдрал, ахуй соёл, боловсролын ихээхэн өвөрмөц ялгаа байсан нь тодорхой. Энэ талаар Улаанбаатар хотын түүх болон бусад мэдээллийн эх сурвалжуудад дурдсаныг сонирхож үзлээ. Түүхэн сурвалжид өгүүлснээр Хүрээнд 38 аймаг байжээ.

Хүрээнийхэн гэж хүрээ соёл хүрээ заншлаа, эртний өв соёлоо уламжлан авч үлдсэн, хүмүүс бөгөөд Хүрээнд ирсэн гадаадын худалдаачид, жуулчидтай танилцаж, нүүр хагарч, нүд тайлсан хүмүүс байжээ. Хүрээний ван, гүн, бэйл, тайж, баян худалдаачид, охид хүүхнүүд голдуу дорно зүгийн соёлын нөлөөнд өссөн манж, хятад, төвд хэлтэй нэлээд боловсролтойн зэрэгцээ Хүрээнд байсан Оросын консул, орос худалдаачид цэргийн сургагч, цэргүүд олноор ирж банк, сургууль, клуб нээгдсэнээр Оросын соёл аажмаар нэвтэрч Хүрээ хотын дэгжин гангачуулын өмсгөл, зүүлт европ хувцасны маяг оруулсан монгол дан дээл ноёлж гангарч дэгжирхсэн үе эхэлжээ.

1903 оноос Хүрээнд нээгдсэн Орос клубт орос цэргийн балалайка хөгжмийн оркестр, гармон хөгжмийн аялгуунд европ маягийн нийтийн бүжгийг гарамгай бүжиглэдэг байсан нь бидний үед хүрч иржээ. Оросын хувьсгалаас зугтаж ирсэн баян худалдаачин, цэргийн офицер дарга нар, хүүхнүүд, хэрмэл хөгжимчид орос клуб, гудамж зээл, гуанз, ресторанд пянз тоглуулагч тавьж, бүжиг хийж, дуу дуулж хөгжимддөг байсан нь хүрээнийхэн манж болон дорнын соёлоос, мөн өрнийн соёлтой нийлэгжсэн "Хүрээний" гэх онцгой соёлын бий болгож хөгжүүлж ирсэн юм. Дээр үеэс хүрээ айлд эрхэмлэж ирсэн хэд хэдэн зүйл. байжээ. Үүнд:

-Өрх айл бүхэн номыг эрхэмлэн оюун ухаанаа мөнхөд гийгүүлж явна гэсэн бэлгэдлээр ном судрыг ихэд дээдэлдэг.
-Сэтгэлийг уярааж ариусгана гэсэн бэлгэдлээр морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдэлдэг.
-Голдуу боржигон овогтой айлд бороохой буюу өргөстэй улаан харгана байдаг.

Үүнийгээ хаалга үүднийхээ зүүн хатавчинд хавчуулсан байх агаад хэл ам, хэрүүл шуугианаас хамгаалсан утга бэлгэдэлтэйгээс илүү судар номоор гийгүүлж, хөгжмөөр сэтгэлийг ариусгаснаар гэрт "төр" бий гэсэн санааг дээдлэн эрхэмлэдэг байжээ. Энэ утга бэлгэдлийг Хүрээ, хөдөөгүй дээдлэн эрхэмлэдэг байжээ. Хүрээнийхэн оройн цагаар хүүхэд багачууддаа үлгэр хэлж хэвшсэн бөгөөд жилд нэг удаа үлгэрч ерөөлчийг урьж залан гэртээ авчран, хот айлаараа үлгэр туульс хэлүүлж, сонсож идээ будаа болж цагаан эсгий дэвсэж хүндэтгэл үзүүлдэг байсан нь монгол үлгэр туульсаа өвлүүлж сургамжилж байсны нотолгоо юм. Хүүхдийг багаас нь тоглож өссөн тоглоомоор нь шинжиж, хүү охиноо ямар хүн болохыг нь сонжиж Хүрээний номч мэргэд, уран дархан, сайн мужаан, хөгжимчин, дуучин оёдолчин, уран хүнд шавь оруулан сургадаг байжээ.

Туул голын ус тунгалаг хэрнээ ширүүн урсгалтай учраас усны шувууд эрэг дээр нь түр үдлэн буух нь харагдахаас биш удаж зунших нь ховор. Харин Сэлбэ, Дунд голын орчим усны шувууд их байсныг үргээж буудах, загас барих нь элбэгшсэнд Богд хаан 1919 оны дөрөвдүгээр сард "Маймаа хотын зүүн өмнөд ба Туул говь Сэлбэ, Дунд голын зуурх газруудад шувуу агнах, загас гөрөөлөхийг бүрмөсөн зогсоо. Мэдтүгэй!" бичгийг Дундад улс, Орос улсын элчин сайдуудад гардуулжээ. Тэд "Бүрэн зогсоов" гэсэн хариуг Богд хаанд ирүүлжээ. Ингэж байгалиа хамгаалж иржээ. Тэр үед Туул гол Мөрний дайд хэлэгдэхээр дүүрэн устай сал тавьж мод урсгаж, үертэй үед битгий хэл хур бороо татуу үед гарам сонгож өглөө оройны сэрүүнд гардаг байсан гэдэг.

Манай хүрээнийхэн. хэзээний ажигч, ажилсаг одоогоор бол зах зээлийн сэтгэлгээтэй сониуч зантай, аливааг хийхдээ сурмаг, гоц авъяастай хөдөлмөрч улс байжээ. Оросууд том том бор өндөгийг зарж буйг анх хараад Орос гэдэг чинь яасан муухай улс вэ галууны өндөг түүж зарлаа. Шувууны хараал иднэ гэж эхэндээ авдаггүй байж. Сүүлдээ орос айлуудын хашаанд том том галуу нугас байхыг хараад тэжээж болдог ашигтай амьтан гэдгийг мэдсэн гэдэг. Галуут харынх гэж галуу тэжээдэг монгол айл байжээ. Гахай, тахиаг хүрээнийхэн хэнээс ч дутахааргүй тэжээж, өсгөж өндөг махыг зарж хэрэглэж сурсан билээ.

Хүрээгээр дамжин өнгөрөх гадаадын жуулчин, худалдаачид оргодол босуул, тонуулчид, цэргийн оргодол зэрэг олны хөл ихсэх хэрээр Хүрээнд дэн буудал, дэлгүүр, ресторан, пүүс хоршоо цэнгээний газар зах дэлгүүр олон болж хөдөөнөөс Хүрээнд ирэгсэд нэмэгдэж архи ууж мөрийтэй тоглох болсон. Богд гэгээнтэний айлдвараас ишлэе. 1914 оны наймдугаар сард Богд хаан "Аливаа хүн архи ууж, тэвэг өшиглөх, даалуу, хөзрийн зэрэг наадмаар зугаацах, нуруу үүрэх, золиг, монди хэмээх өлзий бусын хараал хэлэх лам нар эмс охид лугаа самууран явалцах зэргийг бүү гарга" гэж цагдаа цэргийн дарга Цолмонд зарлиг болгожээ.

Тэгэхдээ хүрээнийхэн одоогийнх шиг архи уудаггүй байсан тухай хөгшчүүл ярьдаг. Ялангуяа хүүхнүүд уруул хүргэх төдий архийг амсаж алчуурандаа шингээж суудаг байж. Эмэгтэй хүнд архи шахаж уулгах цээртэй. Харин хүүхнүүд цэнгээний газар, гэр орондоо, хаа нэг газар эелдэг зөөлөн аалиараа хүндэтгэлийг олж, түүгээрээ хүмүүсийг тайвшруулах, аяар аргадаж, үгээрээ ухааруулсан дуу хөгжөөдөг ёс заншлаа эрхэмлэдэт байв. Хүний сэтгэл зүрхийг гижигдэж, түүнийхээ хэрээр суртал ёс дэлгэрүүлэх, дуу зохиосон нь Хүрээний уламжлалт соёлын ном зохиолд тэмдэглэн үлджээ.

Нийслэл метротой болоход хэд хэдэн асуудал давхар шийдэгдэнэ
Нийслэлийн хүн ам сая давлаа. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байна гэсэн үг. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх "хүнэн урсгал" нийслэлийн гэр бүлийг зузаатгаад зогсохгүй хүндрэл учруулсаар байна. Наад зах нь хөл дүүжлэх унаанаас авахуулаад хүрэлцээ муудаж байна.

Нэг үе хотын гудамжаар хоосон таксинууд сүнгэнэж, хүнээ булаацалддаг байсан бол эдүгээ такси олдохоо байжээ. Хотод үйлчлүүлэгчгүй такси ер нь их цөөрсөн харагддаг. Тэр тусмаа хүйтэн болон бороо, шороотой өдөр такси барина гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил болжээ. Нийслэлчүүдийн цалин хангамж хүрэлцээтэй болж, бүгд такси хөлөглөдөг болсон гэвэл өрөөсгөл ойлголт болно. Замын түгжрээнд гацахгүйн тулд хүмүүс такси барьж, түгжрэл тойрч ажилдаа явцгаадаг болж. Нийтийн тээврийн үйлчилгээ ч нийслэлчүүдийн хэрэгцээг хангахуйц байж чадахгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг төвөггүйхэн шийдэхийн тулд метро барих нь хамгийн зөв шийдэл юм.

Нийслэлд метротой болох аваас хүмүүс замын түгжрэлд орж ажлаасаа хоцрохгүй, цаг хэмнэх сайн талтай. Метротой болчихвол хотын төвийн хүн амын нягтаршил ч саарах боломжтой. Хүмүүс нийслэлийн төвд амьдрахаар тэмүүлдэг нь ажил, сургуульдаа ойртох гэж байгаа нэг хэлбэр нь. Хэрэв метротой болчихвол хотын захаас ч ажилдаа явахад болохгүй гэх газаргүй. Партизанаас өглөө эрт давхиад 61-ийн гарам дээр машинаа орхиод метрогоор ажилдаа явж, орой нь ажлаа тараад машинаа унаад гэртээ харьж болно. Холоос явж байгаа юм чинь ажлаасаа хоцорно, замын түгжрэлд гацна гэсэн ойлголт ер байхгүй. Хотыг утаанаас нь салгаж байж, метро барих талаар ярих нь зүйтэй хэмээн үзэх хүмүүс байдаг юм билээ. Харин дэлхийн бусад орны жишгээс харахад метро барьснаар хэд хэдэн асуудал давхар шийдэгдэх боломжтой байдаг юм байна.

1863 онд Лондон хотод метроны 3.6 км урт төмөр зам ашиглалтад орсон байна. Анх ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ, хүн ам, ачаа эргэлтийн өсөлт ихсэж, ачааллаа даахаа болихоос өмнө 1853 онд газар доор төмөр зам тавих асуудал яригдаж эхэлсэн байна. Анхны метроны уурын зүтгүүрийн утаа, хонгилын тоосоор дүүрсэн орчин нь тав тухгүй байсан боловч 1863 онд тус улсын парламентын комисс дахин 30 км орчим тойрог хэлбэрийн газар доорх төмөр зам барихыг дэмжсэн бөгөөд энэ метро 1884 онд ашиглалтад орж байжээ. Улмаар 1890 онд Өмнөд Лондонгийн чиглэлд цахилгаан зүтгүүрийг нэвтрүүлсэн байна. Харин энэ үед Москва хотын хүн ам нэг сая давж байсан учир газар доогуур төмөр зам тавих асуудал хурцаар тавигдаж эхэлсэн байна. Москва хотын газар доорх төмөр зам нь анх 155 сая рублийн өртөгтэй байхаар төлөвлөгдөж байжээ.

Уг асуудал асар их хүндрэлтэй тулгарч байсан ч 1902 онд Москва хотын Дум хэлэлцсэн байна. Үүнээс хойш арван жилийн дараа буюу 1912 онд Москва хотын метро барих төслийг Думаар хэлэлцэж баталж байсан түүхтэй аж. Улмаар иргэний дайны дараа Москва хотын нийтийн эзэмшлийн аж ахуйг түргэн хугацаанд сэргээн босгохын тулд Москвагийн нийтийн эзэмшлийн аж ахуйн захиргааг тусгайлан байгуулсан бөгөөд түүний бүрэлдэхүүнд Москва хотын төмөр замын метро байгууламжийн захиргааг оруулсан байна. Метроны байгууламжийн барилгын захиргааны техникийн хэлтсийн гаргасан зургаар Москвагийн төмөр замын бага тойргийн метроны барилгын уулын ажлыг 1931 онд эхлүүлж, 1934 онд хоёр вагоноос бүрдсэн галт тэргийг шугаманд гаргасан байна. Хоёр вагоны эхнийх нь толгой, хоёр дахь нь чиргүүл байсан аж. Ингэж хүн төрөлхтөн метро хэмээн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж байсан байна.

Дэлхийн хотууд хүн ам нь нэг сая хүрэхэд метроны асуудлыг хөндөн тавьж шийдвэрлэж ирсэн түүхтэй ажээ. Энэ жишгээс үзвэл манай улсын нийслэлийн хүн ам хэдийнэ нэг саяд хүрч метротой болох асуудал тавих цаг нь ирчихээд байна. Анх нийслэлд метро барих санаачилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргасан билээ. Тэд метро байгуулах төсөл боловсруулж, нийслэлээ хөгжүүлж улмаар өмчийг нь нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийслэл хотоо дэлхийн жишигт хүрсэн хөгжингүй хот болгоход метроны төсөл ач холбогдлоо өгнө хэмээн үзсэн байна. Метроны байгууламжийг хичнээн гүнд байгуулах тусам зардал ихтэй, хүнд нөхцөлтэй болж ирдэг аж. Байгууламжийн гүн нь усны болон геологийн нөхцөлөөс ихээхэн хамаардаг бөгөөд газар дээрх байгууламжаас хамаардаггүй юм байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас метро байгуулах төслийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийсэн байна. Метрог таван чиглэлийн 60 орчим км замтай байхаар төлөвлөжээ. Тодруулбал, Зайсангаас Долоон буудал, Улиастайгаас Таван шар, Чингис хаан нисэх онгоцны буудлаас Цагаан хаалга, Шар хаднаас Сансарын Шатахуун түгээх станц, Их тойрууд тойрог хэлбэрээр байгуулахаар төлөвлөсөн байна. Тойрог хэлбэрээр төлөвлөсний учир нь уг замд зорчигчид чиглэлээ өөрчлөхийн тулд шилжин сууж үйлчлүүлэхийг бодолцсон аж. Түүнчлэн нэг шугам тавихад дунджаар 60 тэрбум төгрөг шаардагдана гэсэн урьдчилсан тооцоог ч хийсэн байна. Метроны барилгыг гурван давхар барихаар төлөвлөж, нэгдүгээр давхар нь 9.75 метрийн гүнд байрлах ба тус давхарт үйлчилгээний цогцолбор буюу мини зах, хоёрдугаар давхарыг 14.85 метрийн гүнд байрлуулахаар төлөвлөжээ.

Энэ давхарт телефон утасны хэсэг, билет борлуулах, таслах хяналтын хэсэг байрлуулахаар санаачилжээ. Харин гуравдугаар давхар нь 19.95 метрийн гүнд байрлах ба энд метроны зорчих хэсэг байрлах аж. Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан нэг ширхэг вагоны урт нь 19.206 метр, өргөн нь 2.712 метр, өндөр нь 3.650 метр, суудлын тоо 40-45 хүний багтаамжтай байхаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны мөрийн хөтөлбөрт метроны техник эдийн засгийн үндэслэл боловсруулах талаар тусгажээ. Нийслэлийн метроны техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор өнгөрөгч онд олон улсын тендер зарласан билээ. Энэ уралдаант шалгаруулалтаар БНСУ-ын "Soosung engineering" болон "Seoul metro" компанийн хамтарсан консерциум шалгарч, наймдугаар сард зөвлөх үйл ажиллагаагаа эхэлжээ. Уг ажилтай холбогдуулан ЗТБХБЯ, нийслэлийн мэргэжлийн байгууллагууд хамтарч санал, тооцоо судалгаагаа гаргасан аж.

ТЭЗҮ боловсруулж байгаа ажлын хүрээнд урьдчилсан байдлаар таван их наяд буюу 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар хотод метроны нэг ба хоёрдугаар шугамыг барьж байгуулах урьдчил-сан тооцоог гаргасан байна. Эхний шугамыг Орбитын урд хэсгийг Амгалантай холбох маягаар тавихаар төлөвлөжээ. Үүнийг төв зам дагуу газар доогуур 20 метрийн гүнд байхаар, мөн хотын төв хэсгээр ил гүүрэн хэлбэрээр, харин Офицерүүдийн ордноос Амгалан хүртэл хотын захын хэсгээр газар доогуур барихаар төлөвлөсөн талаар албаны хүн хэлж байна. Харин эл замтай огтлолцох хэлбэрээр буюу босоо чиглэлээр "32-ын тойрог" болон шинээр баригдан сүндэрлэх 7 дугаар хорооллыг Нисэхтэй холбох, гурав дах шугам нь эдгээр шугамыг хотын тэлэлттэй холбоотойгоор өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн ирэх оноос ТЭЗҮ-ийн дагуу зураг төсөл хийгдэж эхлэх аж. Улмаар метроны анхны үйлчилгээг 2017 онд нэгдүгээр шугамаар гүйцэтгэж эхлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Монголд тохиромжтой бага оврын 5000-30000 хүний багтаамжтай хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрдсэн вагоныг сонгоод байгаа юм байна. Бусад хотуудын жишгээс харахад метро дагаж, тодорхой асуудлууд шийдэгдсэн байдаг аж. Харин манай нөхцөлд бол замын түгжрэл, утааны асуудал лавтай шийдэгдэх биз ээ. Мөн иргэд метрогоор үйлчлүүлэхэд ч тав тухтай орчин ч бүрдэх юм. Метро ашиглалтад орчихвол машины хэрэглээ багасч, үүнийг дагаад айл өрх, албан байгууллага цаашлаад улс орны эдийн засагт ч хэмнэлт гарна.

Нэг үе зүүд мөрөөдөл мэт санагдаж байсан метро байгуулах санаачилга удахгүй ажил хэрэг болж эхлэх нь. Ямартаа ч энэ ажилд шат шатны удирдлагууд анхаарлаа хандуулаад эхэлчихэж. Нийслэлийн иргэд ч уг асуудлыг дэмжих нь зүйтэй юм. Хэдий хүртэл нийслэлчүүд замын түгжрэлд гацаж, утаан дундаа төөрч амьдрах вэ дээ. Дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн алхах цаг иржээ.

Ж.Тагтаа

Гэр хорооллын газрыг барьцаалж зээл олгоно

2011 оны 02-р сарын 10 Нийтэлсэн БАТ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн шалгарсан арга бол гэр хорооллыг орон сууцжуулах явдал гэж Монголын парламент үзлээ. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Ингэхдээ уул уурхайгаас орж ирэх хөрөнгийг урт хугацаат, бага хүүтэй зээл болгон “хувиргаж” гэр хорооллын иргэдэд газраар нь барьцаалан олговол Засгийн газраас зарласан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэдхэн жилийн дотор хэрэгжиж, төр ачаагаа хөнгөлнө. Гол нь тухайн иргэн газраа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар баталгаажуулсан байх ёстой гэж үзэж буй юм.

Гэхдээ Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог тул хэн дуртай нь орон сууц барихаар зээл авах нь аюултай. Энд тэндгүй газар хөдлөлийг даахгүй орон сууц баригдчихвал хожим гарах үр дагавар их. Мэргэжлийн байгууллагад барилга барих ажлыг даалгах ёстой гэсэн байр суурь баримталж буй гишүүд ч бас байна. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр нийслэлийн гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийг нь шийдэх ёстой. Гэр хороололд өнөөдөр орон сууц барьдаггүй нь дулаан, цахилгаан очих бололцоогүйгээс болж буй. Тодруулж хэлбэл, нийслэлийн гэр хорооллын 167 мянган өрхөөс ердөө 20 мянгыг л цахилгаан халаагуураар халаах бололцоотой. Өнөөгийн станцуудын байгаа хүчин чадал энэ. Мөн дулааны шугам гэр хороолол руу татлаа ч түүнд дулаан нийлүүлэх эх үүсвэр байхгүй. Тав, зургадугаар Дулааны цахилгаан станц барьж гэмээнэ шийдвэрлэнэ. Тиймээс гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг урт хугацаа шаардсан ажил болох тул Ерөнхийлөгчийн зүгээс богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслийг өргөн барьсан тухай онцлов.

Өнгөрсөн түүхээ эргэн харвал УИХ-аас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон хууль, төсөл хөтөлбөр баталсан. Үндсэндээ нийслэлийн агаарын бохирдолтой 10 гаруй жилийн турш тэмцсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба ч гар хумхин суусангүй, Мянганы сорилтын сангийнхны анхаарлыг ч энэ зүгт татаж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн гэр хорооллын зарим иргэдэд гэрийн бүрээсийг хөнгөлөлттэй үнээр буюу 250 мянган төгрөгөөр нийлүүлж үзсэн. Мөн утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрүүд ч энд тэндгүй бий болсон. Утаа ялгаруулдаггүй 10 гаруй төрлийн зуухыг зохион бүтээж, элдэв туршилт явуулсан. Харамсалтай нь, өнөө хэр үр дүн гараагүй төдийгүй өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын 60 орчим хувийг гэр хорооллын яндангаас ялгарах утаа тарьж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргачихаад сууж буй тул дэлхий нийтийн бэлээхэн туршлагыг ашиглаж, гэр хорооллоо орон сууцжуулах хөдөлгөөнийг Засгийн газар өрнүүлэх ёстой гэж УИХ-ын чуулганы лхагва гаригийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ ажлыг үр дүнд хүргэхэд зөвхөн Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар төгсгөл болчихгүй, хөдөөгийн иргэдийг давхар бодолцох ёстой. Хэрвээ дан ганц нийслэлийн гэр хорооллын газрыг “чулуу” болгоод, тэдэнд цахилгааны хөнгөлөлт эдлүүлээд, дээрээс нь гэрийг нь дулаан бүрээс хөнгөлөлттэй үнээр нийлүүлээд бөөцийлөөд байвал хөдөөгийнхөн ч мөн хот руу тэмүүлнэ. Малчны гэрийн бууц үнэд хүрэх биш, хэдэн малаа зарж үрээд хот бараадахад хүрнэ. Энэ цагт Монголын алс хязгаар нутаг эзэнгүйдэж, тэр хэрээр Улаанбаатар хотын 167 мянган өрхийн яндангаас гарах утааг багасгах мөрөөдөл биеллээ олохгүйд хүрэх тул хөдөөгийн иргэдийн ая тухтай амьдрах бололцоог хангах зорилгоор бүсийн нэмэгдэл олгодог болъё гэж нэр бүхий гишүүд санал гаргасныг мөн дэмжлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт хамаарах Багануур, Багахангай, Налайхыг дагуул хот болгон өргөжүүлж, нийслэлийн хүн амын нягтаршилтыг сийрүүлэх. Төв, Дархан-Уул, Орхон аймгуудыг ч мөн ийм жишгээр хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэв.

Хөдөөгийн иргэд оршин суугаа нутагтаа жижиг, дунд үйлдвэр байгуулах бол урт хугацаат бага хүүтэй зээлийг тэргүүн ээлжинд олгохыг гишүүд гар өргөн дэмжив.
Хэдийгээр эх үүсвэр нь тодорхойгүй, дээр нь хэдий хэмжээний хөрөнгө шаардах тооцоо нь бас бүрхэг  мөрөөдлийн гэж хэлж болохуйц ийм нэг “гоё” санаачлагыг УИХ гаргалаа. Мөрөөдөл биеллээ олох болтугай.

Г.Дарь

Дээдсийн нутаг "Шарга морьт"

2011 оны 02-р сарын 10 Нийтэлсэн БАТ

Дээдсийн нутаг
Улаанбаатар хотын оршин тогтносон "Алтан тэвш"-ийн хөндийд түүхийн дурсгалт газар дэндүү олон. Манайхан зун болохоор хотын чийгнээс салах гэж Шарга морьтын зуслан тийш "бэлчицгээдэг". Хүмүүс Шарга морьт гэдэг нэрийн учрыг төдийлөн мэддэггүй. Үнэхээр байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар байсан билээ.

Одоо энэ газар ямар болсныг нийслэлийнхэн мэдэж байгаа. Шавааралдсан зуслангийн байр, явган хашаа хөглөрч хөрсний бохирдол, хогоор дүүргэснээ иргэд нь мэдэж байх учиртай. Шарга морьтын зуслан, шарга морьтын рашаан хэмээн нэрлэгдсэн энэ газар бол Монголын түүхэн хүн Богд Жавзандамба хутагт, их дагина хоёрыг хөдөөлүүлсэн газар юм. Энэ газрыг эрт дээр үеэс Шамбалын орон хэмээн үзэж ирсэн учир Шарга морьтын хөтөл хэмээн нэрийдэж дээдсийг нутаглуулж иржээ.

Эх дагина Дондогдуламыг таалал төгсөхөд найман шарга морь хөлөлсөн гашуудлын цуваа, их хатныг амьд ахуй цагтаа ууж сууж байсан рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад, найман шарга морийг нь онголж тавьсанаас "Шарга морьт" хэмээн нэрлэсэн гэдэг. Богдын ордны дуу, хөгжим, цам, майдарын бүжиг наадам, гар урлал, уран хатгамал, зээгт наамал, мужаан, дарханы үйлийг хөгжүүлэхэд их дагинад тусласан, уригдсан хүн бол Дэндэвдулам хатан гэж хүрээнийхэн ярьдаг байжээ.

Дэндэвдулам Дондогдуламыг өөд болоход:
Нарт ертөнцөөс халилаа даа эгч минь
Найман шаргыг хөллөөд одлоо доо
Шарга морьтын аман дахь
Шамбалын аманд очлоо доо
Зуны дунд сардаа хө
Жуузан дундаа холбирвоо хө
Залагдаж ирсэн Дондогдулам эгчдээ
Даншиг мандал өргөе дөө гэсэн үгтэй дуу зохиосон гэдэг.

Ийнхүү бидний Шарга морьт хэмээн нэрлэсэн зуслангийн газрын түүх ийм учиртай ажээ. Өнөөдөр үзэсгэлэнт сайхан Шарга морьтын олны дээдлэн хүртдэг байсан рашаан нь хүмүүний зохисгүй үйлдлээр ширвэгдээд байгаа нь дэндүү харамсалтай. Монголчууд дээдсийг нутаглуулсан газраа эрхэмлэдэг учиртай билээ.

Н.Лхагва
-Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа-    

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал болон салбарын ажилд баримтлах бодлого норм, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын нөлөөг багасгах, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл санаачилсан байна.

Засгийн газар нь эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах, эрчим хүчний аюулгүйн нөөцийн жагсаалт батлах, нөөц бүрдүүлэх, түүний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн дүрэм батлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.  

Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгт салбарын хэмжээний бодлогыг боловсруулахад шаардагдах зарим дүрэм, журам боловсруулан батлах, халаалтын улирлын хугацааг тогтоох, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үүргийг нэмж тусган, байгууллагын эрх, үүргийг тодотгож өгсөн байна.

Эрчим хүчний дамжуулалтын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна орон нутгийн удирдлагын эрх, үүргийн нэг байхаар тусгасан байна.

Зохицуулах газрыг Зохицуулагчдын зөвлөл болгон өөрчилж даргыг нь аж ахуйн ажлаас чөлөөлж, зөвхөн зохицуулалтын ажлаа хийх, зөвлөлийн бие даасан байдлыг хангах, орон тоог нэмэгдүүлэн үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Монголд эко хот байгуулна

2011 оны 02-р сарын 09 Нийтэлсэн БАТ

 “Ногоон дэлхий, цэнхэр гариг” гэсэн уриа дэлхий нийтийг хамарч, улс үндэстэн бүр байгаль орчноо хамгаалах шинэ зорилготой болжээ. Тиймдээ ч ногоон байгууламж, ногоон бизнес, ногоон хүнс гээд бүх л ногоон зүйлс моодонд орж, ногоон өнгийг амьд гэдэг утгаар хэрэглэгддэг болжээ. Тэгвэл энэхүү ногоон даяарчлалаас манай улс хоцорсонгүйгээр барахгүй Дорноговь аймагт 30-60 мянган оршин суугчтай эко хот байгуулах төлөвлөгөө гаргажээ.

Энэ бол утаа униаргүй, хог хаягдалгүй “Шинэ Сайншанд” буюу “Эко Таун” төсөл юм. Төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтад усны зохистой хэрэглээг бий болгох, хог хаягдал болон усыг дахин боловсруулж ашиглах зэрэг хэмнэлттэй санаа багтжээ. Саяхан Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Японы “НИКИ” компанитай хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг зурсан нь эко хот байгуулах хамтарсан ажлын эхлэл болов.

Гэрээний дагуу Японы тал Дорноговь аймгийн хөрсөнд судалгаа хийж, хот төлөвлөлтөө гаргасан байна. Өчигдөрхөн Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Шинэ Сайншанд” буюу “Эко Таун”-ы план зургийг бидэнд илгээлээ. Сонирхуулахад анхны эко хот Шанхайн Чунмин арал дээр Донтань нэрээр сүндэрлэх гэнэ. Хоёр жилийн өмнө барилгын ажил нь эхэлсэн энэ бичил хот 2025 онд бүрэн ашиглалтад орно.

Экологийн тэнцвэрт байдлыг 100 хувь хангасан, цэвэр тунгалаг агаартай энэ хотод хагас сая орчим хүн амьдрахаар төлөвлөж байгаа гэнэ. Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа эко хотын цахилгаан хангамж нь биотүлш, нарны зайн үүсгүүр, салхин сэнс зэргээс бүрдэх юм байна. Түүнчлэн устөрөгч бүхий түлшээр ажилладаг автобус, нарны эрчим хүчээр асдаг усан түлштэй машин Донтань хотыг ямар ч утаагүй, цэнгэг агаартай байх баталгаа болох гэнэ.

Т.НЯМЖАВ

Байгаль орчны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дээрх хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьсан бөгөөд өчигдрийн хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга оролцож гишүүдийн асуултад хариулсан.           

Гэвч хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Ганбямба утаагаар шоу хийдэг улс төрчид олон болсон. Энэ төслөөс харахад ҮАБЗ ямар учраас Мэргэжлийн хяналтын газрын үүргийг гүйцэтгэж, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний ажлыг хийдэг юм бэ гэж хэлснээс болж ЕТГ-ын дарга Д.Баттулга Н.Ганбямба гишүүн хоёрын хооронд багахан маргаан өрнөсөн юм. Учир нь Н.Ганбямба гишүүнд тайлбар хариулт өгөх гэсэн тамгын газрын даргын үгийг эрхэм гишүүн сонсоогүй юм.

Д.Батгулга сайд сүүлдээ байнгын хорооны дарга П.Алтангэрэлд хандан "Популист гишүүнийхээ амыг барьчих" гэж байлаа. Хуулийн гол үзэл санаа Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсийг тогтоох. Улаанбаатарын төв рүү орж ирж байгаа утааг салхин талаасаа буюу Тасганы овоо, гуравдугаар хорооллын гэр хороолол, зуун айл, Дэнжийн мянгын айл өрхүүд гаргаж буй тул энэ хэсэгт одоо байгаа уламжлалт зуух, нүүрсийг түлэхгүй байхыг тусгаж өгсөн гэдгийг Д.Баттулга дарга онцолж байв.

Мөн шөнийн эрчим хүчний үнийг бууруулах замаар гэр хорооллын айлууд цахилгаанаар дулаанаа шийдэж өгөхийг оруулсан. Гэвч гишүүд Улаанбаатар хот руу нүүж ирэгсдийн цувааг багасгахгүй бол утаа хэзээ ч багасахгүй. Гэтэл Улаанбаатар хотод унаа нь хөнгөлөлттэй, газар нь үнэтэй, цахилгаан нь үнэгүй бол бүгд л хот руу цувна. Тиймээс эхлээд хөдөө амьдрах иргэдийн нөхцөлийг сайжруулж өгөх хэрэгтэй гэж байв. Мөн зөвхөн Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүд ч гэсэн утаатай. Аймгийн утааг бууруулахыг энэхүү хуулийн төсөлд яагаад тусгаж өгсөнгүй вэ гэж байлаа.

Түүнээс гадна хэрэгжилтийнх нь хариуцлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэн хүлээхийг лавласан. Үүний хариуд Үндсэн хуулинд УИХ-аар батлагдсан хууль түүний хэрэгжилтийг Засгийн газар хариуцна гэж заасан байдаг. Үүний дагуу явна. Бид аливаа зүйлийг хийхдээ тал тал тийшээ хандаад аль нь ч үр дүнгээ өгдөггүй. Тиймээс эхлээд хамгийн их өтгөн утаатай, гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн утааг бууруулах хуулиа гаргах нь зөв гэсэн хариултыг өглөө. Энэхүү хууль хэрэгжсэнээр 2014 он гэхэд нийслэлийн утаа 50 хувь бууруулна гэсэн тооцоо гарчээ.

Ийнхүү асуулт асууж хариулт өгсний дараа байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хурааж дэмжигдсэнээр энэхүү төслийг ерөнхийд нь дэмжин УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлэв.

Орон сууцны зээлийн хүү буурах улирал эхэллээ

2011 оны 02-р сарын 09 Нийтэлсэн БАТ
Хавар ирлээ. Цагаан сарын бууз, банштай өдрүүд алсран одож, бүсээ чангалах цаг хором хормоор дөхөж байна. Гэхдээ сайн мэдээ бас бий. Орон сууцны үнэ, зээлийн хүү буурчээ.

Өнгөрсөн онд ийм төрлийн зээлийн хүү 1,9-2 хувьтай байсан бол одоо 1,25 хүртлээ хямдарчээ. Дэлхийн хямрал Монголд дахин нөлөөлж эхэлсэн нь энэ. Монголчууд шинэлж байхдаа зэрэгцэн Египетэд төрийн тэргүүнээ суудлаас нь “ховхлох” гэсэн сөрөг хүчин, олон нийтийн бослого дэлхийн мөнгөний урсгалыг саатуулав. Учир юу гэвэл, Ирландын улайсан дансыг хоосруулахгүйн тулд Европын холбоо болоод Дэлхийн банк, Олон улсын валютын сан байдгаа “сэгсэрсэн”.

Харин одоо эртний фараонуудын өлгий мөргөлдөөний талбар болж, банкны систем нь тэр аяараа зогссон. Монголын дөрвөн оюутан тэнд үлдэх хүсэлтэй байгаа тухай телевизийн мэдээ олны анхаарлын төвд бас байна. Америкуудын ажилгүйдэл буурч Хятад, Японоос авах импорт нь нэмэгдсэнээр даяаршсан хямрал намжих нь гэж эдийн засагчид итгэж байв. Гэтэл сфинксийн элсэн далай дахь буун дуу ирж яваа улирлыг сэдрээлээ. Өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн энэ жагсаалын улмаас египет паунт “ногоон”-той харьцах ханш хоёр хувиар унажээ. Бослогын улмаас өдөрт 250 сая еврог пирамидын эзэд салхинд хийсгэж байна. Энэ алдагдал бол хямрал сэдэрсний эхний шинж. “Монгол Улсад дэлхийн эдийн засгийн хямрал огт нөлөөлөхгүй. Сэтгүүлчид л хөөрөгдөж байна” гэж Сангийн сайд С.Баярцогт хэлсэн.

Гэтэл хямрал юань, ам.долларын ханшийг өөрчлөх төдийд л алдагдал хүлээдэггүй гэж үү. “Санхүүгийн хямрал эхлэхээс өмнө ам.долларын ханш 1160-70 төгрөгтэй тэнцэж байлаа. 1160-1460 төгрөгийн хооронд 300 төгрөгийн зөрүү байна. Манай гадаад худалдааны дийлэнх нь Хятадтай хийгдэж, ихэнх нь ам.доллараар тооцогдож байна. Нэг тэрбум ам.долларын арилжаа Хятадтай хийлээ гэхэд, 300 төгрөг маань 300 тэрбум төгрөгийн алдагдал болоод ирж байна. Юанийн ам.доллартай харьцах ханш нэг юаниар чангарлаа гэхэд бид дахиад төгрөг-ам.долларын ханшин дээр алдагдал хүлээж байна” гэж нийтлэлч Б.Оюунбилэгт хэлсэн.

“Ройтерс” агентлагийн өчигдөр Улаанбаатарын 14.50 цагийн байдлаар мэдээлснээр еврогийн ам.доллартай харьцах ханш 1,36 болж сүүлийн хоёр сарын хамгийн доод үзүүлэлтэд хүрчихэж. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн хүлээлт байна. Цагаан сарын бэлэг, сэлтэнд шингэсэн үнийн өсөлт хэзээ буурах бол гэсэн хүлээлттэй хамт орон сууцны үнийн таамаг газар авчээ. Хямралаас өмнө болон дараа нь зээл авсан барилгын компаниуд одоо “шарх”-аа нөхөх ганц боломж нь хавар.

Тиймээс хямдралыг хамгийн түрүүнд зарлах ёстой нь тэд гэдэгт эдийн засагчид эргэлзэхгүй байна. Алдагдлаас эмээж, жоорлосон сууцаа ирэх улиралд багтаан худалдаж чадахгүй бол бизнесийн дараагийн мөчлөгийнхөө тухай бодох ч боломжгүй болж байна. “Эргэлтийн хөрөнгөө зузаатгаж, дэлгүүрээ хаачихгүйн тулд захын үнээс ч доогуур ханшийг санал болгохоор шийдсэн. Энэ бол хямралын үед баримтлах миний шинэ менежмент. Ихийг цааш хийхдээ бус бизнесээ дампууруулчихгүй эргэлтийн мөнгөтэй байх нь хамгийн чухал” хэмээн барилгын материалын дэлгүүрийн эзэн Ц.Манлай ярьж байна.

Бизнесмэнүүд хямралын үеийн шинэ менежментэд шилжсэний нэгэн илрэл нь банкны орон сууцны зээлийн хүү буурчээ. “Голомт” банкны зээлийн хүү 1,3, харин ХАС банкных 1,4, ХААН банк 1,5, Худалдаа хөгжлийн банк 1,25 хувийн хүү санал болгож байна.

Ж.Цогзолмаа
Нийтийн зориулалттай орон сууцанд амьдардаг иргэд гэртээ аюулгүй, амар тайван амьдрах арга алга хэмээн гомдоллох болсоор 20 шахам жил болж байна. 1990-ээд он буюу Монголчууд амьдрах ухааны шалгалт өгч байх үеэр зарим нэг овжин нөхдүүд орон сууцны нэг давхарын зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж эхэлсэн хэрэг.

Гэвч энэхүү овжин арга эдүгээ нийслэлчүүдийн аюулгүй, амар тайван амьдрахад хүндрэл учруулаад зогсохгүй явган хүний замаас хумсалсаар мөд авто зам руу орох нь. Ийн орон сууцны зориулалтыг өөрчилж, өргөтгөх нь нийслэлийн өнгө үзэмжийг дарахаас гадна даацын хананд нь гар хүрсэнээс эдгээр барилгууд газар хөдлөлт гэлтгүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон нь иргэдэд айдас төрүүлдэг.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 1997 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр захирамжаар "Орон сууцны барилга байгууламжийн хийц зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход мөрдөх журам баталж байжээ. Эдүгээ ч холбогдох газрууд орон сууцны зориулалтыг өөрчлөн үйлчилгээ явуулах журам мөрдөн ажилладаг. Уг журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвшөөрөл олгодог байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Доржцэнд "Өнгөрсөн оны сүүлээр нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны зориулалтыг өөрчлөн 176 цайны газар, 179 ресторан, 164 кафе нийт 520 гаруй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажиллаж байна. Мөн 146 хүнсний дэлгүүр иргэдэд үйлчилдэг. Орон сууцны зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж буй цэгүүдийг журамлах, цэгцлэх, иргэдийг аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх асуудалд хотын төр захиргааны зүгээс байнга анхаарч ирсэн.

Тухайлбал, Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулах нийтлэг журмыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НИТХ-аар батлуулсан. Энэ журамд нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт дэн буудал, диско, караоке, биллъярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ явуулах, дуу чимээ ихтэй, хурц эвгүй үнэр гаргаж үйлдвэрлэл явуулдаг үйлдвэр, цехийг орон сууцны нэг болон суурийн давхарт ажиллуулах зэргийг хориглохоор заасан" гэв.

Уг нь аливаа үйлчилгээ иргэдэд ойр байх учиртай. Гэвч иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор орон сууцны зориулалтыг өөрчлөн явуулж буй худалдаа, үйлчилгээ цэгцэрнэ хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.

Түүнчлэн орон сууцны зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж иргэдийн ая тухтай амьдрахад саад болж буй гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага, хот, дүүргүүд хяналт тавьж, иргэдийн аюулгүй, амар тайван байдалд харшилсан үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд үйлчилгээний төрөл чиглэлийг өөрчлөх, үйлчилгээг бүрмөсөн зогсоох зэрэг арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлдэг байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод эдүгээ. орон сууцны зориулалтыг өөрчлөн үйл ажиллагаа явуулдаг 176 цайны газар байдаг байна. Эдгээр цайны газарт архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгодоггүй. Харин ресторанд архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл өгдөг. Кафед сулруулсан согтууруулах ундаа буюу шар айраг, дарс худалдаалахыг зөвшөөрдөг байна. Ямартаа ч холбогдох хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт яаравчлан оруулж, дорвитойхон бодлого явуулахгүй бол нийтийн орон сууцны зориулалттай байшингуудын өргөтгөл явган хүний замын зай талбайг хумьж, мөд машин зам руу орох нь байна.

Т.Сэлэнгэ
Нийтийн зориулалттай орон сууцанд амьдардаг иргэд гэртээ аюулгүй, амар тайван амьдрах арга алга хэмээн гомдоллох болсоор 20 шахам жил болж байна. 1990-ээд он буюу Монголчууд амьдрах ухааны шалгалт өгч байх үеэр зарим нэг овжин нөхдүүд орон сууцны нэг давхарын зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж эхэлсэн хэрэг.

Гэвч энэхүү овжин арга эдүгээ нийслэлчүүдийн аюулгүй, амар тайван амьдрахад хүндрэл учруулаад зогсохгүй явган хүний замаас хумсалсаар мөд авто зам руу орох нь. Ийн орон сууцны зориулалтыг өөрчилж, өргөтгөх нь нийслэлийн өнгө үзэмжийг дарахаас гадна даацын хананд нь гар хүрсэнээс эдгээр барилгууд газар хөдлөлт гэлтгүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон нь иргэдэд айдас төрүүлдэг.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 1997 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр захирамжаар "Орон сууцны барилга байгууламжийн хийц зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоход мөрдөх журам баталж байжээ. Эдүгээ ч холбогдох газрууд орон сууцны зориулалтыг өөрчлөн үйлчилгээ явуулах журам мөрдөн ажилладаг. Уг журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвшөөрөл олгодог байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Доржцэнд "Өнгөрсөн оны сүүлээр нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны зориулалтыг өөрчлөн 176 цайны газар, 179 ресторан, 164 кафе нийт 520 гаруй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажиллаж байна. Мөн 146 хүнсний дэлгүүр иргэдэд үйлчилдэг. Орон сууцны зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж буй цэгүүдийг журамлах, цэгцлэх, иргэдийг аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх асуудалд хотын төр захиргааны зүгээс байнга анхаарч ирсэн.

Тухайлбал, Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулах нийтлэг журмыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НИТХ-аар батлуулсан. Энэ журамд нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт дэн буудал, диско, караоке, биллъярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ явуулах, дуу чимээ ихтэй, хурц эвгүй үнэр гаргаж үйлдвэрлэл явуулдаг үйлдвэр, цехийг орон сууцны нэг болон суурийн давхарт ажиллуулах зэргийг хориглохоор заасан" гэв.

Уг нь аливаа үйлчилгээ иргэдэд ойр байх учиртай. Гэвч иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор орон сууцны зориулалтыг өөрчлөн явуулж буй худалдаа, үйлчилгээ цэгцэрнэ хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.

Түүнчлэн орон сууцны зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ явуулж иргэдийн ая тухтай амьдрахад саад болж буй гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага, хот, дүүргүүд хяналт тавьж, иргэдийн аюулгүй, амар тайван байдалд харшилсан үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд үйлчилгээний төрөл чиглэлийг өөрчлөх, үйлчилгээг бүрмөсөн зогсоох зэрэг арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлдэг байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод эдүгээ. орон сууцны зориулалтыг өөрчлөн үйл ажиллагаа явуулдаг 176 цайны газар байдаг байна. Эдгээр цайны газарт архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгодоггүй. Харин ресторанд архи, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл өгдөг. Кафед сулруулсан согтууруулах ундаа буюу шар айраг, дарс худалдаалахыг зөвшөөрдөг байна. Ямартаа ч холбогдох хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт яаравчлан оруулж, дорвитойхон бодлого явуулахгүй бол нийтийн орон сууцны зориулалттай байшингуудын өргөтгөл явган хүний замын зай талбайг хумьж, мөд машин зам руу орох нь байна.

Т.Сэлэнгэ

Жилд 10 мянга гаруй өрх нийслэлд нүүж ирдэг

2011 оны 02-р сарын 08 Нийтэлсэн БАТ
Улаанбаатарын утаа бүх нийтийн санаа зовох асуудлуудын нэг болсон. Утааны асуудлыг сүүлийн 30-д жил ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй байгаа юм. Нийслэл хот Утаат Улаанбаатар гэсэн нэрийг зүүх болсон  гол шалтгаан нь гэр хорооллын айл өрх нэмэгдэх, хотын төвлөрөл, түүхий нүүрс хэрэглэх гэх олон хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа юм. Харин үүнээс хамгийн гол нь гэр хорооллын айл өрхүүд нэмэгдсэнээс шалтгаалж байгаа хэрэг. Судалгаагаар жилд 10 мянга гаруй айл өрх байнгын хөдөлгөөнтэйгөөр нэмэгддэг. Зарим жилд 20-30 мянга болтлоо өсдөг аж. Сүүлийн 7 жилд 60 мянга гаруй айл өрх нэмэгдсэн бөгөөд үүнийг нэг өрхийг дөрвөөр үржүүлбэл хэд болох нь ойлгомжтой. Энэ тоог ойлгомжтойгоор тайлбарлавал дөрвөн Говь-Алтай , зургаан Өмнөговь аймаг нүүж ирсэнтэй адитгаж болох юм. Ямартаа ч хотын хөгжлийг дагасан энэ төвлөрлийг багасгахын тулд дагуул хотыг бий болгох нь хамгийн хэрэгтэй хэмээн үзэж манай төрөөс тодорхой ажлуудыг хийж байгаа.

Facebook хувьсгал буюу дундаж ангийн хувьсгал

2011 оны 02-р сарын 08 Нийтэлсэн БАТ
Тунисээс эхэлсэн Жасминий хувьсгал Египет, Иордан, Йеменд халдварлаад байна. Сүүлийн 3 долоо хоногт BBC-гээр эдгээр хувьсгалыг ажиглалаа. Тэгээд ажигласан мэдсэнээ хуваалцья гэж бодлоо. Нөгөө талаар Монголд сүүлийн үед хувьсгал хийх талаар их ярьдаг болоод байгаа. Тэр хувьсгал хийх гээд байгаа, тэр хувьсгалыг хийлгэхгүй гэж байгаа хүмүүс, тэдний хэрүүлийг сониноор уншиж суудаг бусад хүмүүст хэрэг болж магад гэж бодлоо.

Арабын хувьсгал хэд хэдэн шинж чанараараа өмнөх өнгөт хувьсгалуудаас ондоо болж байна. Юуны түрүүнд хувьсгалыг ядуучууд хийдэг гэсэн стереотипийг /тогтсон хэв загварыг/ өөрчилж байна. Тунист ч тэр, Египетд ч тэр гудамжинд жагсаж буй хүмүүс бол ядуус биш харин дундаж ангийн төлөөлөл болсон залуус байгаа юм. Тэд Facebook-ээр харилцдаг, блог уншдаг, бичдэг, бас Youtube дээр гар утаснаасаа авсан бичлэгээ тавьдаг. Түүнээс биш Каирын борчуудын хорооллынхон хувьсгал болох гэж байгааг ч мэдээгүй, юу болж байгааг одоо ч сайн мэдэхгүй явна. Тиймээс ч эрх баригчид хамгийн түрүүнд интернетийг хаасан. Тэгсэн ч гар утсаараа нетд ороод л хоорондоо мессеж нисгээд байна. Үүндээ хөрш орнуудын интернет провайдеруудыг ашиглаж байна.

Дараагийн нэг шинэ зүйл бол өмнөх хувьсгалууд шиг хэн нэгэн баруунд бэлтгэгдсэн болон бусад ямар нэгэн удирдагч тэнд байсангүй, удирдсангүй. Тиймээс ч АНУ байр сууриа илэрхийлж, томьёолж чадахгүй олон хонолоо. Учир нь тэдэнд бэлэн дэмжчих лидер байхгүй. Хүмүүс зүгээр л нетээр ярьж байгаад жагссан. Түүнээс биш нэг хүн тэднийг ухааруулаад, ойлгуулаад, бэлдээд байсан юм байхгүй. Харин АНУ удаж удаж өөрийн хүн болох Эл- Барадейг хувьсгалын удирдлагыг гартаа ав хэмээн явуулсан ч нөгөөх нь эх орондоо тийм ч нэр хүндтэй биш юм. Эсвэл хүмүүс хаанаас яах гэж ирсэнийг нь мэдсэн байх.

 Хамгийн гол зүйл нь ядуурлаас илүүтэйгүүр хүмүүс өөрчлөлтийн төлөө жагсаж байна. Харьцангуй баян гэгдэх Иорданд ч хүмүүс жагсаж эхэлсэн. Тэд иргэний болон улс төрийн эрх чөлөөний төлөө, дарамт шахалт, авилгын эсрэг жагсаж байна. Хүмүүс олон жил улс төрийн бодлогын талаар санал бодлоо илэрхийлэх боломжгүй байсан. Нэг хэсэг, цөөхөн хүмүүс улс орныг олон жил удирдаж, бусад хүмүүст үгээ хэлэх, манлайлах боломж олгосонгүй. Гэтэл боловсролтой жирийн залуусд амбиц байхгүй хаачих вэ.

Одоо Монголтойгоо харьцуулья. Араб маягийн хувьсгал Монголд гарах боломж байна уу. Монгол Арбын орнуудад ижил төстэй зүйл маш бага гэж бид боддог. Гэхдээ л төстэй шинж байгаа юм. Нэгдүгээрт, хүн амын хувьд бид Арабын орнуудтай л адил залуу. Ядуурлын түвшин бас төстэй. Хүн амд эзлэх интернет хэрэглэгчдийн тоо ч бараг ижил. Доорх хүснэгтээс Арабын хувьсгалт болон хувьсгал гарч болзошгүй орнуудыг Монголтой харьцуулсан байдлыг харна уу.


*- CIA World Factbook/НҮБ
**- CIA World Factbook/Дэлхийн Банк

Дэлхийн Бакны судалгаагаар манай улсын хүн амын 60 гаруй хувь дундаж давхаргад хамрагдаж байна. Манай интернет хэрэглэгчдийн дийлэнх олонхи нь оюутан залуус болон дээрх дундаж ангийнхан.

Улс төрийн тогтолцооны хувьд эрс ондоо ч, улс төрийн элитүүд маань “цус ойртох”  шинж тэмдэгт автаж цөөн хэдэн гэр бүлд эрх мэдэл, санхүүгийн нөөц төвлөрч байгаа нь ирээдүйд амбицтай дундаж ангийнхны дургүйг хүргэж магадгүй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мөн эдгээр хүмүүсийн мэдэлд байгаа учир интернет нь бусад хүмүүсийн /дундаж ангийнхны/ хувьд дургүйцлээ илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх гол хэрэгсэл болж болно.

Монголд хэсэг хугацааны дараа ирээд ажиглаж байхад манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дундаж ангийхны дуу хоолой ер гарахгүй байгаа юм. Нэг бол улс төрчид, бизнесийнхэн том том төсөл ярьдаг, нэг бол маш ядуу, борчууд амьдрал хэцүү, махны үнэ өсөж буй талаар ярьдаг болсон байна. Дээр нь бөө, зөн билигтэнгүүд болон бусад шидтэн хүмүүс сүнс сүүдэр, энерги, онгод гэх мэт зүйлс ярих юм.

Энэ нь эцэстээ элитүүд болон дундаж ангийхны хооронд үл ойлголцол, давхаргын зөрчил үүсгэх магадлалтай. Үүнийг манай улс төрчид болон хувьсгалчид мэдэж байгаа үгүйг мэдэхгүй. Хувьсгалчид одоохондоо борчууд, “эмзэг бүлгийн” гэж нэрлэгддэг хүмүүст бооцоо тавиад байх шиг байна. Лениний онолоор ч тийм л байх ёстой. Уул нь тэдэнд “өнгөт хувьсгалын” загвараар явах нь амар. Гэвч тэдэн дээр бооцоо тавих гадны хүчин байхгүй.

Эрх баригчид маань аль аль онолыг нь мэддэгийн хувьд хувьсгалчдын удирдагчдыг барина, хорино гэж айлгаж байна. Арабын үлгэрээр бол удирдагчидгүйгээр ч хувьсгал болоод байна. Боловсорсон, мэдээлэлтэй дундаж ангийнханд пролетариуд шиг удирдагч хэрэггүй юм байна. Тиймээс тэднээс тэгтлээ айгаад байх хэрэг байгаа ч юмуу. Манай дундаж ангийнхан ч хувьсгал дээрээ тулбал Магнай, Уянгаар удирдуулахгүй л байх.

Эрх баригчид маань үүний оронд дундаж ангийн залуусдаа анхаарлаа хандуулж тэдний дуу хоолойг сонсож эхлэх хэрэгтэй байна. Заавал намд элсэх, хүн таних, улс төрчдийн фракцад хамрагдаж байж эрүүл саруул амбицаа хэрэгжүүлдэг одоогийн байдалд дүн шинжилгээ хиймээр байна. Өнөөдөр дундаж ангийнхан, тэр дундаа залуусд хэлэх санаа оноо зөндөө л байгаа. Одоогоор тэрнийг нь сонсож байгаа, жинхнээсээ хүлээж авч буй байдал эрх баригчдад ч, хувьсгалчдад ч алга. Тэд борчуудад мөнгө хишиг хуваарилах, тэдэнд шударга хувь хүртээх талаар л популизм хийгээд байна. Тэр нь дундаж ангийнханд зөвхөн тв-ээр үздэг жүжиг төдий. Одоохондоо сарын 500 000 төгрөгийн цалинтай залуус орлогоо сая руу дөхүүлэх , моргэйжийн зээлд хамрагдах, утаанаас үр хүүхдээ хамгаалах гээд завгүй л байна. Одоохондоо тэдэнд итгэл байгаа. Хэрвээ тэдний асуудлыг шийдэхээсээ өмнө борчуудад зориулсан популизмд хамаг цаг, нөөцөө зарцуулаад байвал нэг өдөр Facebook дээр маш олон хүнтэй бүлэг бий болох болно. Тэр үед интернетээ хаах л арга үлдэж магадгүй.    

С.Энхтөр
turuu02@yahoo.com

Сая гаруй хүн амтай хотын 13 цэгт л "00" бий

2011 оны 02-р сарын 08 Нийтэлсэн БАТ
Улаанбаатарт нийтийн бие засах газар олно гэдэг өвсөн дотроос зүү эрэх мэт. Хэдэн жилийн өмнө "Био-00" гэгчийг хаа сайгүй байрлуулж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан ч өнөө хэр ажил хэрэг болсонгүй.

Монголд хөл тавьсан гадныхан бие засах газар олдохгүй нь үнэхээр асуудалтай юм гэдэг. Мөн улсынхаа нийслэлд хэд хоног саатаж ажил хөөцөлдсөн орон нутгийн иргэд "Улаанбаатар ууж болохгүй, бие засч болохгүй газар байна" гэлцдэг.

Хотын оршин суугчид өөрсдөө ч гэр, ажлаасаа тав алхсан л бол бие засах газаргүйн зовлонг амсдаг гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн оны долдугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дөрвөн улирлын турш иргэдэд үйлчлэх, ариун цэврийн шаардлага хангасан бие засах газрыг 33 цэгт барихаар төлөвлөж, захирамж тушаал нь ч гарсан билээ. Үүнээс 16 газарт "00" барих боломжтой гэжээ.

Нийтийн бие засах газрыг барихад төвийн шугамд холбогдсон бол 60, гэр хороололд 80 сая төгрөг шаардагдах аж.

"Улаанбаатар сан"-гийн хариуцан гүйцэтгэж буй "Сити тойлет" төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Улаанбаатар зочид буудлын урд талд сар шинийн өмнө цэвэр, бохир усанд холбогдсон, эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх нэг нийтийн бие засах газар барьж сар шинээс өмнө ашиглалтад оруулна гэсэн ч чадсангүй.

Нийтийн бие засах газар барих мөнгө төсөвт суугаагүйгээс тус сан өөрийн санхүүжилтээр ажлаа хийж байгаа аж. Мөн өнөө хэр нийтийн бие засах байгууламжийн газрын гэрчилгээ олгогдоогүй, бүрэн шийдэгдээгүй байгаа гэнэ.

Нийслэлийн Газрын алба уг асуудлыг даруй шийдэж өгөхгүй бол бие засах газраар гачигдсан Улаанбаатарчууд дахиад л хүлээх хэрэг гарч магадгүй бололтой. Алга дарам газрын зөвшөөрөл олгоод түүнийгээ нийтийн эзэмшил болгочих эрх мэдэл дутаад байгаа гэж бодохоор нийслэлийн ирээдүй бүрхэг санагдана.

Гадуур явахдаа бие засах газар олдохгүй тул давсаг чангатай байх, эсвэл шингэн зүйл бага уух шаардлагатай. Гэхдээ үнэхээр болохоо байхад хүрэхэд аль нэг баар ресторан, цайны газрыг хайна. Харин зарим нь тэр бүр 00-ынхоо үүдийг нээхгүй. Эрчүүдэд энэ асуудал тийм ч хүндрэлтэй биш. Тэд хүний нүд хариулж байгаад "морь харчихна". Байрны булан, хашааны өнцгийг "бие засах газар" болгож, өвөлдөө цас мөс тогтоод, хавар хайлж, Улаанбаатарын агаарын бохирдолд хувь нэмэр оруулна.

Одоогоор нийслэлд улирлын чанартай ажилладаг нийтийн бие засах газар 13 цэгт бий. Гэвч эдгээр нь ажиллуулж буй хүмүүст зориулсан суух газаргүй, хүйтэнд тэсвэргүй материалаар баригджээ. Тиймээс цаашид нийтийн бие засах газрын тоог нэмэхийн зэрэгцээ орчны тохижилт, үйлчилгээнд анхаарах шаардлагатай юм.

Э.Мөнхнасан

Ажлаа чанартай гүйцэтгэхийг анхаарууллаа

2011 оны 02-р сарын 08 Нийтэлсэн БАТ
Улаанбаатар хотод энэ жил эрх шилжүүлсэн нийт 93 нэр төрлийн ажил хийгдэнэ. Эдгээрээс барилга байгууламжтай холбоотой ажилд зураг, төсөв зайлшгүй шаардана. Иймд дүүргийн удирдлагууд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Төрийн сантай салшгүй холбоотой ажиллах учиртайг Хотын дарга шуурхай хуралдаан дээр онцгойлон анхааруулсан байна.

Мөн эрх шилжүүлсэн бүх ажил дээр техник болон авторын зардлаа татаж ав. Одоо үерийн далангийн зураг төсөв (70 хувьтай), мөн гэрэлтүүлэг гэсэн хоёр ажил л дутуу байгаа. Гэрэлтүүлгийг зам, тохижилттой сайтар уялдуулах учиртай хэмээн Г.Мөнхбаяр дарга сануулсан байна.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас нэг зүйл нэхэв. Тэр нь цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын үр дүн ирэх хавар гэхэд гарах ёстой гэсэн даалгавар байлаа. Гадны баг ажиллуулж чамгүй ч цаг хугацаа орлоо. Иймд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажилтай байхыг хүсэв. Ганц энэ байгуулага гэлтгүй нийслэлийн бүхий л газрууд эргэх холбоотой ажиллахыг санууллаа.

Туулай жилд орон сууцны хороолол дундах замуудыг засна. Доод тал нь 400 саяас тэрбум төгрөгийн өртөгтэй эдгээр ажилд эхнээс нь хяналтаа тавихыг холбогдох албан тушаалтны чихэнд хүргэв. Энэ жилийн онцлог замын ажилд нөхөөс огт хийгдэхгүй. Тиймээс зураг төсөвт онцгой анхаарал тавих хэрэгтэй гэв. Энэ сүүлд хяналт тавихад хялбар болгох аж. Энэ үеэр ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт хатуухан сануулга өгсөн байна.

Тухайлбал, тохижилт үйлчилгээний компаниудыг гартаа авч, хариуцлагатай ажиллуулаагүйгээс болж тэндэхийн ажилчид ердөө 140 мянган "цаас"-ны цалин авч байна. Тэр өчүүхэн цалингаас нь хувцасны мөнгө гээд суутгаад авчихдаг юм билээ. Ингэж хүйтэн сэтгэл гаргаж болохгүй гэв.

http://www.niigmiintoli.mn/

Хятадын нэгэн сайт дээр Монголчуудын тухай мэдээлэл ба фото зураг нийтлэгдсэн байгааг орчуулан хүргэж байна.

2010 оны 3- сарын 5 Монгол улс Улаанбаатар хотын хаягдал хогон дээр амьдарч амь зогоож байгаа эдгээр хүмүүс өвлийн 25 –аас 30-н градусын хүйтэнд ажиллаж байна.Уг нь Засгийн газар нь ард иргэдээ эрүүл аяулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн тунхагласан улс юм. Монгол улсад гадаад улс орны урт хугацааны зээл, тусламж хэрэгтэй байгаа нь илт байна. Хүн амьдрахын эцэсгүй бохир заваан, усгүй, тоггүй соёлоос хоцорсон энэ амьдарлаар олон Монголчууд өлөн зэлмэн амьдарч байна.









































Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг дүүрэг, хороогоор нь ангилж, түүнд чиглэсэн тодорхой арга хэмжээ авах боломжтой аж.

Тухайлбал, агаарыг бохирдуулагч эх үүсвэрээс хуримтлуулсан хөрөнгийг хамгийн их утаатай байгаа дүүрэг, хороодод зарцуулах замаар зохицуулах юм. Жишээ нь тухайн бүс нутгийн хүн амыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хорт бодисын үйлчлэлийг сааруулах хүнс, бусад зүйлсээр хангах, мөн утаагүй түлшний хэрэглээг нэмэгдүүлэх байдлаар ашиглаж болно.

Өнөөгийн нөхцөлд хамгийн их бохирдолтой байгаа цөөн хороодыг сонгон авч “Утаагүй түлш” хөтөлбөр хэрэгжүүлж байгааг эс тооцвол агаарын бохирдол хамгийн өндөртэй бүс нутгийн иргэдийг дэмжсэн ажил алга байна. Оршин сууж буй дүүрэг, хороо нь агаарын бохирдол өндөртэй байх тусам хүн амын эрүүл мэнд тэр хэрээр эрсдэлд орно гэсэн үг.

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээнээс харахад агаарын бохирдол, тоосжилт хамгийн багатай хэсэгт Хан-Уул дүүрэг багтаж байна. Тодруулбал, 120 мянгат, цаашлаад Зайсан, Үйлдвэр, Яармагт утаа харьцангуй бага байгаа юм.

Энэ нь гэр хорооллын айл өрх цөөн, мөн Туул голыг дагаад жавар гүйдэгтэй холбоотой аж. Харин 100 айл, Баруун дөрвөн зам, Офицеруудын ордон, “Хархорин” зах, Нэгдүгээр хороолол орчим агаарын бохирдол хамгийн өндөр байна. Энэ хэсгүүдэд азотын давхар исэл, нарийн ширхэгтэй тоос хүлцэх хэмжээнээс 22-30 дахин өндөр байгаа аж. Ялангуяа, 32-ын тойрог орчим, Баруун дөрвөн зам, “Хархорин” зах гэсэн хэсгүүдэд агаарын бохирдол өглөө, оройн цагт, мөн эрс хүйтэрсэн болон тогтуун өдрүүдэд маш их хэмжээгээр нэмэгдэж байна.

Хотын төвийг бохирдуулж буй гол эх үүсвэр нь Гандангийн гэр хорооллын өрх аж. Энд албан ёсоор 800 гаруй өрх байгаа гэх боловч нэг байранд маш олон өрх түрээсээр суудаг, тус тусдаа гэрээ галладаг гэж үзвэл утаа үйлдвэрлэгч эх үүсвэр 1000 хол давах боломжтой аж.

Нийслэлийн агаарын чанарын албанаас тус хэсгийн айл өрхийг “Утаагүй түлш” хөтөлбөрт хамруулсан ч үр дүн гарсан гэж хэлэхэд төвөгтэй байгаа талаар XVI хорооны Засаг дарга ярьж байна. Учир нь шахмал түлшээр өвлийг давж байгаа нэг ч өрх байхгүй аж. Харин шахмал түлш, нүүрсийг хослуулан хэрэглэж байгаа цөөн тооны өрх бий гэнэ. Энэ нь ч Ус цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээллээр батлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус бүсэд агаарын бохирдол өмнөх онтой харьцуулахад буурах бус харин ч өссөн байна.

Ер нь шахмал түлш шууд хэрэглэхийг шаардах төвөгтэй. Түүний оронд Гандангийн гэр хорооллыг төв шугаманд холбож өгвөл агаар, хөрсний бохирдлоос салах бүрэн боломж бий. Бидний тооцоогоор нэг өрхөөс сая гаруй төгрөгийн зардал гарна. Энэ мөнгийг гаргаад гэртээ халуун, хүйтэн устай болох хүсэлтэй олон өрх бий. Гол нь энэ эрхийг өгөх хэрэгтэй хэмээн ярьж байна.

Г.Батзориг http://www.niigmiintoli.mn/
Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцээд 100 хувь дэмжжээ.

Монгол Улсын нийт хүн амын 40 хувь буюу 1.2 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотод өнөөдөр агаарын бохирдол чанарын стандартаас 10-20 дахин ихэсчээ. Мөн амьсгалын замын эрхтний өвчлөл тэр дундаа уушиг, гуурсан хоолойн архаг үрэвсэл, багтраа, харшил, ларингит эрс ихэсч, 2009 оны төвшинд 775 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгаа ч гарсан байна. Иймд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх төсөлд гэр хороололд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтоох, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл дамжуулах шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, Улаанбаатар хотод цахилгаан станцуудаас бусад хэрэглэгчийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох. Шөнийн цахилгааны хэрэглээнд үнийн урамшуулал үзүүлэх, стандартад нийцсэн зуух,  тоног төхөөрөмж, халаагуурын импортод татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг 10 гаруй арга хэмжээг тусгасан аж.

Эдгээр саналыг бүлгийн гишүүд санал нэгтэй дэмжиж, УИХ-ын гишүүн Д.Батбаяраар ахлуулсан П.Алтангэрэл, Л.Гансүх, Д.Одхүү, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг энэхүү хуулийн төсөлтэй холбоотой бүлгийн санал дүгнэлтийг ирэх сарын 2-ны дотор бэлтгэж, танилцуулах үүрэг хүлээсэн байна.

Түүнчлэн бүлгийн гишүүд дээрх хуулийн төслийг цаг алдалгүй УИХ-аар хэлэлцэж, батлах нь чухал” гэж үзсэн аж. Ингэхдээ анхаарах асуудал байгааг ч бас сануулжээ. Тухайлбал,  Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авахын  зэрэгцээ шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, иргэдтэй үүрэг,  хариуцлагын гэрээ байгуулах, халаалт дулаалгын стандарт батлахад ч анхаарлаа хандуулан ажиллах ёстой гэжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээр хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр дахь асуудал нь Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан ч,  асуудал хариуцсан сайд Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралдаанд энэ талаар мэдээлэл хийж,  давхцсан тул эл асуудлыг түр хойшлуулжээ.