Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас тодрууллаа.

-Зөвшөөрөлгүй баригдаад байгаа барилгуудад хэрхэн хяналт тавих талаар өнөөдрийн /өчигдөр/хурлаар яригдсан уу?
-Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг цаашид хэрхэх талаар энэхүү хурлаар нэлээд яригдсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргаж зөвшөөрөлгүй барилгуудад хяналт тавих ажлын хэсэг гаргаж, тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Гэхдээ нэг талаараа барилгын компаниудад хууль сахиулах талаар шаардлага тавьж хариуцлага тооцно.

Нөгөө талаас эдгээр барилгын компаниудад барилга барихад учирч байгаа хүндрэл юу байна гэдгийг мөн судлах болно. Тухайлбал, шинээр барилга барихад 120 гаруй албан тушаалтнаас зөвшөөрөл авч гарын үсэг зуруулдаг.

Энэ бүх зөвшөөрлийн цаана тодорхой хүнд суртал байгаад байгаа юм. Ер нь хүнд суртал өөрөө авлигыг дагуулдаг аюултай үзэгдэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, барилга барих компаниудад хуулийг мөрдөж ажиллахыг шаардана. Нөгөө талаас зөвшөөрөл өгөхдөө гол биш зөвшөөрөл авахад нь үйлчилгээ үзүүлэх чиглэл рүү нь хандах дүрэм журмыг боловсруулан ирэх сард ИТХ-ын хурлаараа хэлэлцэж шийднэ.

-Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах уу, хэрэв нураавал гарах хохирлыг хэн хариуцах вэ?
-Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хуулийн заалт байдаг. Гэхдээ шүүх хурлаар шийдсэний дараа нураана. Түүнээс одоо зөвшөөрөлгүй нь тогтоогдоод байгаа барилгуудыг бол бүгдийг нь нураана. Бид хуулийн дагуу холбогдох байгууллагад нь мэдэгдэнэ. Тухайн холбогдох байгууллагуудын шийдвэрээ гаргах ёстой. Хэрэв зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шүүхийн шийдвэр гарвал хууль зөрчиж барилга барьсан хүн өөрөө зардлыг хариуцдаг байна. Гадуур яриад байгаа шиг төр хариуцахгүй.

-Уг байгууллагуудад цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Зөвшөөрөлгүй барьсан барилгын байгууллага бүр тус тусын шалтгаантай байгаа. Тухайлбал, хүнд суртлын асуудлаас болоод зөвшөөрөл авч чадахгүй, эсвэл үнэхээр хууль зөрчөөд барилга барьсан гэх мэт олон шалтгаан байгаа. Тиймээс ямар шалтгаанаар барилга зөвшөөрөлгүй баригдсан байна гэдгийг тухайн компани тус бүр дээр нь тогтооно.

Тиймээс барилга бүрт нь тодорхой өөр өөр хариуцлагын асуудал яригдана. Тодруулбал, торгох, тухайн барилга нь үнэхээр хөдөлмөр хамгааллын аюулгүйн ажиллагааг удаа дараа зөрчсөн бол тухайн барилгын эрхийг нь цуцлах, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгоно гэсэн үү, шууд нураах уу гээд олон байдлаар хариуцлага тооцогдоно.

-Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтад Зайсанд баригдаж байгаа барилгууд яагаад ороогүй юм бэ?
-Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар Зайсангийн газар Богд Уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байгаа. Тиймээс хуулийн дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өнөөдөр шууд оруулаад шийдвэр гаргах бололцоогүй.

Богд уулын Дархан цаазат газрын хилийн бүсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-аар шийдвэрлэж Богд уулын хилийн хамгаалалтын зурвасыг шинээр батлуулснаар энэ асуудал шийдэгдэх болно. Тиймээс одоогийн байдлаар л зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга 80 байна гэж тогтоогдоод байгаа ч цаашдаа хэд болох нь тодорхойгүй байна.

Ж.Отгонмягмар
НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр болж өнгөрлөө.

Энэ хурлаас гаргасан шийдвэрийг НИТХ-ын дарга Д.Баттулга түүхэн шийдвэр хэмээн нэрлэсэн. Үнэхээр удаан хугацаанд хүлээлт үүсгэж асуудлыг нэг тийш нь болгосон чухал шийдвэрийг өчигдөр НИХТ-аас гаргалаа.

Тухайлбал, АН-ын бүлгээс хотын төвийн 1300 орчим га-д дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр хотын "А" зэрэглэлийн бүсэд ойрын хугацаанд газар олгохгүй болж байна.

Уг шийдвэр нь хэдий болтол хүчинтэй байх нь тодорхойгүй байгаа. Ямартай ч хотын удирдлагуудын зүгээс эхний ээлжинд урьд нь олгосон газар, барилгуудын асуудлыг шийдэж цэгцлэхээр зорьж байгаа юм.

НИТХ-аас гаргасан хоёр дахь "түүхэн" шийдвэр бол явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлийг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох юм. Уг саналыг мөн АН-ын, бүлгээс гаргасан бөгөөд төлөөлөгчдийн олонхийн саналыг авчээ. Саяхан хотын дарга Э.Бат-Үүлийн нийтэд ил болгосон зөвшөөрөлгүй барилгуудын жагсаалтад багтсан барилгуудын олонхи нь сургууль, цэцэрлэгийн барилга, явган хүний зам, ундны усны эх үүсвэрийн орчимд баригдаж байгаа. Байшин барилгуудыг явган хүний замд тулган, хүүхдийн цэцэрлэг сургуулийн ойролцоо барьж байгаагаас болж сүүлийн үед олон осол гарсан.

Газар, барилгын зөвшөөрлийг хавтгайруулан олгосны гайг нийслэлчүүд хангалттай амссан. Долоохон хоногийн дотор 10 гаруй хүний амь эрсдэж хотынхныг айдас түгшүүрт автуулаад байна. Хаа хаанаа хөл толгой нь олдохоо байсан энэ замбараагүй байдлыг цэгцлэхийг иргэд хотын удирдлагуудаас хүсч байсан. Тэгвэл нийслэлчүүдийн удаан хугацаанд хүлээсэн хүлээлтийг тайлж замбараагүй олгосон зөвшөөрлүүдийг хүчингүй болгох шийдвэр гарлаа. Шийдвэр гаргах нэг хэрэг, харин шийдвэрийг хэрэгжүүлэх нь тусдаа асуудал. Ямар ч байсан одоогийн нийслэлийн удирдлагууд удаан хугацаанд буглаж, шийдвэрлэхэд хүнд болчихсон асуудлыг зоригтой барьж авч шийдвэрлэж эхэлж байгаа нь сайн хэрэг. Одоо энэ шийдвэрийг ажил болгож хууль зөрчин, иргэдийг хохироож байгаа хүмүүсийн газрыг чөлөөлж, барилга байгууламжийг нь нураах том ажил эхэлж байна.

Манайд удирдлагуудын гаргасан шийдвэр хэрэгжүүлэх шатанд очоод гацчихдаг гаж үзэгдэл байдаг. Дээдүүл нь өчнөөн шийдвэр гаргаад л байдаг доод шатныхан нь хэрэгжүүлдэг ч үгүй, өөрсдөө ч шийдвэрээ эргэж хардаггүй. Одоо ч гэсэн энэ үзэгдэл давтагдах вий гэж иргэд болгоомжилж байгаа. Ер нь бол иргэд түүхэн гэж нэрлээд байгаа энэ шийдвэрийн биелэлтийг хүлээж, харж байгаа. Э.Бат-Үүл дарга ажлаа зоригтой эхэлсэн шигээ дуусгаж чадах болов уу гэдгийг. Түүний замд барилгын салбарын "Акул"-уудаас эхлээд тэдний нууц эзэд гээд бишгүй саад гарах нь мэдээж. Гэхдээ нэгэнт нийслэлд бий болсон замбараагүй асуудлыг цэгцэлж шийдвэрлэх амлалт байгаа учраас ямар ч асуудал гарсан шийдэх нь түүний үүрэг.

НИТХ-аас гаргасан бас нэгэн шийдвэр бол нийслэлийн өмчийг нэн даруй тоолох, арьс шир, тоосгоны үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах, хайрганы карьеруудыг цэгцлэх асуудал юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас олон чухал шийдвэрүүд гарлаа. Харин энэ шийдвэр хэрхэн биелэгдэхийг харж л байя.

Н Санжаасүрэн
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан боллоо. Энэ сарын 13-нд хуралдаан эхэлсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг мөрийн хөтөлбөрөө батлуулахыг шаардаж хурлаас 14 хоногийн завсарлага аваад байсан юм.

Харин өчигдөр мөрийн хөтөлбөрөө батлаагүй ч хурал үргэлжилсэн юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлээс тодруулахад “Мөрийн хөтөлбөр бэлэн байгаа. Бид МАН-д учирлаж тайлбарласан. Мөрийн хөтөлбөр гэж уриа лоозонгийн шинжтэй юм хиймээргүй байна. Нийслэлийн Анын бодлогын мөрийн хөтөлбөрийг сонгогчид дэмжиж, бид сонгуульд ялсан. Одоо хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг тооцоотой хэрэгжих ажлуудын жагсаалт гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг удахгүй НИТХ-д оруулна” гэв.

Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхий сайд, Засаг даргын хооронд ойлголцлын зөрүү байгаа гэсэн. Үүнээс болж мөрийн хөтөлбөрийг оруулах хугацаа хойшилсон гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Ер нь бид нэг талаар Засаг даргыг дэмжиж байна. Засгийн газар бүх зүйлийг босоо тогтолцоонд шилжүүлж байна. Нийслэлийн Засаг дарга ямар ч гар хөлгүй болох нь. Тухайлбал, Нийслэлийн хөдөлмөрийн газар, НМХГ гэх мэт газруудыг босоо тогтолцоонд шилжүүлж яамдын харьяанд оруулж байна. Ийм асуудлаас болж мөрийн хөтөлбөр оруулах ажил хойшилсон гэж ойлгосон” гэж ярилаа.

Мөн тэрбээр хориглолтын бүсэд орох 1300 га газрын хэмжээг нэмэх саналыг тавьсан. Энэ талаар тодруулахад “Манай намын бүлгээс Улаанбаатар хотын хэмжээнд хориглолтын бүс болгох гэсэн 1300 га газрыг томсгох санал оруулсан. Шударга ёс эвслийн бүлэг, АН-ын зарим төлөөлөгчид дэмжиж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянмонгол хороолол, Оргил рашаан сувиллын орчмын газрыг оруулах санал тавьсан. Ер нь нэмэх ёстой гэсэн байр суурьтай байна”гэв.

Ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгох асуудлыг цэгцлэх, хот байгуулалтын тухай тогтоолын төслөөр намын бүлгүүд, төлөөлөгчдөөс гаргасан саналуудаар санал хураалт явууллаа. АН-ын бүлгээс нийслэлийн төвийн 1300 га газрын хил хязгаар дотор дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөл өгчид 100 хувийн саналаар дэмжлээ.

Мөн явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилга, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг АН-ын бүлгийн саналууд дэмжлэг авлаа.

Төлөөлөгчид нийслэлийн өмчийг нэн даруй тоолох, арьс шир, тоосгоны үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах, хайрганы карьеруудыг цэгцлэх санал гаргасныг мөн дэмжлээ.

Э.Энхцолмон 

Төрийн байгууллагуудын гадна дугуйны зогсоол бий болгоно
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх хоёр сарын арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд нутгийн захиргааны "Хангарьд" ордон болон бусад төрийн байгууллагуудын орчимд унадаг дугуйн зогсоолын стандартыг судлан зураг төсөл боловсруулж байгаа аж.

Б.Заяа
"Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая" аяны нээлтийн өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөгт Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Л. Алтангэрэл нар оролцож иргэд аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлыг ярилцан санал бодлоо солилцох аж.

Э.Энхцэцэг

Цагаа олсон шийдвэр гарлаа

2012 оны 09-р сарын 28 Нийтэлсэн БАТ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хотын төвийн 1300 га талбайд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтоос өөр зориулалтаар газар олгохыг хориглох шийдвэр гаргалаа.

“Ялаа, батгана бөөн бөөнөөр нь шавуулсан өмхий мах шиг” болоод байсан Улаанбаатар хот сая нэг цээжээ тэнийлгэх, уужим амьсгал авах боломжтой болов. Гэхдээ... Бүх юм дөнгөж эхэлж байна. Хууль журам батлах нэг хэрэг, хэрэгжүүлэх өөр хэрэг. Дүрэм, журам батлаад л бүх юм болчихдог бол өдийд Улаанбаатар жинхэнэ метро сити болсон байх байлаа. Яагаад гэвэл манай Хот байгуулалтын тухай хууль тийм сайн хууль юм. “Орон сууц, олон нийтийн бүсэд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно”, “Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүсэд хот орчмын ой, ойн хамгаалах зурвас, амралт, сувилал, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор, наран шарлагын газар зэрэг олон нийтийг хамрах амралт зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан орон зайн задгай орчин, түүнчлэн байгалийн дархан цаазат болон онцгой хамгаалалттай газар нутгийг төлөвлөнө” гээд л, уншихад үнэхээр урамтай. Дашрамд хэлэхэд, энэ бол НИТХ-аас гарсан журам биш, УИХ-аас баталж гаргасан хууль юм шүү. Гэтэл ийм хуультай улсын нийслэл ямар болчихоод байгаа билээ. “Ялаа батгана шавуулсан”, “өмхийрсөн” гэсэн зүйр үг арай хатуудсан байж мэднэ. Гэхдээ л өвөлдөө утааны, зундаа хог, сэг зэмний, хавартаа шавар балчигны өмхий үнэрт ялаа шиг шаваад амьдарч л байсан юм чинь. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, хууль журмыг биелүүлэгчид нь хүн юмаа. Хууль журмыг хэрэгжүүлдэг албаны хүмүүсээ сайн хянаарай, чадваржуулаарай л гэж байгаа юм. Нийслэлчүүд бид 20 гаруй жил цаасан дээр утаагүй өвөлжиж, дарга нарынхаа амны зоргоор хөгжил дэвшилд хүрч амьдарлаа. Дэлхий нийтэд Metro city гэдэг ойлголт байдаг. Саяас дээш хүн амтай байхын зэрэгцээ дэд бүтэц хот төлөвлөлтийг өндөр төвшинд зохион байгуулж, иргэдийнхээ аюулгүй байдал, таатай амьдрах боломжийг хангасан байдлыг бас авч үздэг. Нийслэлийн үе, үеийн дарга нарын үгээр бол Улаанбаатар аль хэдийнэ метросити болчихсон. Утааг устгачих гээд чадахгүй байгаа мөртлөө л “метросити, дэлхийн томоохон хотуудын нэг” гэж ярина шүү. Ийм байдлаар хоёр арваныг үдлээ. Дэндүү урт хугацаа байдаг юм байна. Засч залруулах аргагүй болохоо шахжээ. Хот төллөвлөлтийн хууль байхад хуульгүй юм шиг аашилж байсан улсууд журам мөрдөх болов уу. Үнэнийг хэлэхэд итгэлгүй л байна. Гэхдээ эрх баригч улс төрийн хүчин нь өөрчлөгдсөн юм чинь хэрэгжих байлгүй гэж итгээд хэдэн хов хүргэе.
Үзвэр үйлчилгээ төрийн захиргааны байгууллагууд хотын төвд байрлаж, орон сууцны хорооллууд болон үйлдвэр, аж ахуйн цогцолборуудыг хотын зах руу төлөвлөдөг дэлхий нийтийн тогтсон стандарт бий. Гэтэл манайд эсрэгээрээ төрийн захиргааны байгууллага, үзвэр үйлчилгээний байгууллагаа хотын зах руугаа хөөж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ыг Нисэхэд баригдсан спортын ордон руу нүүлгэх шийдвэр гарсан нь үүний жишээ. Аз болоход амьдралаас тасархай энэ шийдвэр цуцлагдсан байна лээ. Улсын циркийг Тэрэлж рүү нүүлгэж тэнд соёл амралтын хүрээлэн барих гэнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
ИРгэдийн аюулгүй байдлыг хангах нь метроситид тооцогдох гол шалгууруудын нэг. Дээр өгүүлсэнчлэн, өмнө нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй Хот байгуулалтын тухай хуульд “Орон сууц, олон нийтийн бүсэд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно” гэсэн заалт бий. Чин үнэнийг хэлэхэд, зөвшөөрөлгүй барилгуудаас түрүүнд хүн ам олноор суурьшсан газар баригдсан Шатахуун түгээх станцуудыг үгүй болгомоор байгаа юм. Хот нүүгээд явчихгүй, хэрэглээ багасахгүй учир станцын тоо цөөрлөө гээд ашиг багасахгүй. Өчигдрийн хуралдаанаар    ИЗНН-ын төлөөлөгч Г.Ганхүү Яармаг орчмыг газрыг Байгаль орчин Ногоон хөгжлийн яамнаас шилжүүлж авах, 40, 50 мянгатын барилгуудыг нурааж шинэ барилга барих, автомашины зогсоолын хүрэлцээгүй байдлыг орчин үеийн техникийн дэвшил ашиглаж шийдэх гэх зэрэг санал гаргаж байсан. Шатахуун түгээх станцууд бол автомашины зогсоол болгоход яг тохиромжтой газар мөн. Нийслэлд 32 шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй ажиллаж байгаа гэсэн тоо байна. Нефть импортлогчид хэрхэн хууль дүрэм зөрчиж байгаа талаар Нийслэлийн Засаг даргад хандсан өргөдөл хүсэлтээ иргэд ирүүлсээр байгаа гэсэн мэдээлэл хэвлэлд гарч байсан. ШТС-ыг автомашины зогсоол болгох энэ ажлыг хэрэгжүүлж чадвал замын түгжрэл ч буурах магадлалтай юм шүү.
НИТХ-ын ээлжит бус чуулганд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн оролцсон. Тэд орон сууцны хороолол дунд барилга барихаар олгосон зөвшөөрлийг дахин хянаж үзэх, барилга угсралтын ажил эхлүүлсний дараа хүсэлт ирүүлдэг, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгч, бүгд л зөвшиж байна лээ. Эцэст нь,  АН-ын бүлэг хотын төвийн 1300 га газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтоос бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн. Явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага, ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлыг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг АН-ын бүлгийн саналууд дэмжлэг авлаа. Хэлэлцүүлгийн явцад зөвшөөрөлгүй барилгуудын талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүдийн ойлголт НИТХ-аас гарсан шийдвэр хоёр хоорондоо зөрүүтэй байна, үүнээс болж иргэдэд буруу ойлголт өгч байна гэсэн шүүмжлэл ч гарч байсан юм. Ямартай ч өчигдрийн хурал түүхэнд байгаагүй үр дүнтэй
/гэхдээ одоохондоо цаасан дээр байгаа/ болж өнгөрлөө. Одоо цасан дээрээс амьдралд буулгах л үлдэж байх шив.

Х.БАТСАЙХАН

"Цэвэр агаар сан"-гийн мэргэжилтэн Г.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-Засгийн газрын тусгай сан бүхий "Цэвэр агаар сан"-гаас агаарын бохирдлыг бууруула-хаар энэ жил ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Цэвэр агаар сан"-гаас агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт ажлыг зохион байгуулж санхүүжүүлж байна. Үүний нэг нь есөн ширхэг дуобус автобусыг угсарч ажилд нь хүлээлгэж өглөө. Мөн хог тээвэрлэх асуудал нэн яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудал байсан. Иймээс хогны тусгай зориулалтын 28 ширхэг хог тээврийн автомашиныг нийслэлийн дүүргүүдэд нийлүүлсэн.

Яагаад хогны тухай ярих болов гэхээр хогноос маш их хорт хий, тоосжилт агаарт ялгардаг. Тиймээс хогны асуудлыг анхаарахаас арга байхгүй. Мөн цэвэр агаарыг дэмжих зорилгоор тус бүр нь 400 гаруй мянган төгрөгийн үнэтэй 70 мянган турк зуухыг 25 мянган төгрөг болтол буулгаж иргэдэд нийлүүлсэн байгаа. Иргэдийн худалдан авах чадвар төдийлөн сайнгүй байгаа нь харагдаж байсан. Уг нь зуух маань стандартаараа дулааныг барьдаг, хорт утааг багасгадаг гэсэн мэргэжлийн хяналтын газар, лабораториудын дүгнэлт гарсан.

-Үндэсний үйлдвэрлэгч зуух нийлүүлдэг компаниудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс 10 мянган ширхэг зууханд татаас олгож байгаа. "Том хорол" компанийн зуух 15 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь лабораторийн үзүүлэлтээрээ мөн л адил дулаан барина, хорт утааг бууруулна гэсэн дүгнэлт гарсан. Дотоодын аж ахуйн нэгжүүд гэрээний хугацаандаа 10 мянган зуухаа нийлүүлэх ёстой байтал дөнгөж 3000 ширхэг зуух л нийлүүлсэн байна.

-Гэрээт хугацаандаа зуух нийлүүлээгүй ямар компаниуд байна. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ?
-"Анард", "Сөрт-Идэр" гэсэн хоёр компани байгаа. Тэд гүйцэтгэлээрээ санхүүждэг. Г эрээний хугацаа чинь дууслаа, хугацаандаа зуухаа нийлүүлээч ээ гэсэн албан бичиг удаа дараа явуулсан. Одоогоор гэрээг цуцлах арга хэмжээ авна.

-Өнгөрсөн жил түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүс тогтоосон. Ямар ямар түлш хэрэглэж байгаа вэ?
-Баянгол дүүргийн есөн хороонд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Энэ бүсэд хагас коксжсон шахмал түлш, үртсэн шахмал түлшийг нийлүүлсэн. Хагас коксжсон түлш үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжид 60 мянган төгрөгийн татаас олгож байна. Энэ жил 34 мянган тонн түлшийг нийлүүлэх зорилттой байгаа.

Харамсалтай нь манай дотоодын үйлдвэрлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь түлш нийлүүлэх хүчин чадал нь хүрэхгүй байна гэсэн үг. Одоогоор "Мак", "Шарын гол энерго" гэсэн хоёр компани хагас коксжсон түлш нийлүүлдэг. Урьд нь иэг компани байсан гэрээгээ гэрээгээ биелүүлээгүй гэдэг үндэс-лэлээр шүүхийн шатанд явж байна. Үртсэн шахмал түлшний хувьд Зүүн хараагийн Түнхэл тосгон, Эрдэнэтийн Хялганат тосгонд 20-иод аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Том оврын автобусыг газад холбох ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Нийтийн тээврийн 400 автобусыг дизель, газ хосолсон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажилд нийтийн тээвэр их хойрго хандаж байгаа. Өнгөрсөн жилээс хойш л хийгдэж байна. Ер нь их удаашралтай байгаа. Уг нь энэ ажлыг эрчимжүүлбэл агаарын бохирдол буурна шүү дээ. Том оврын автобуснаас хар утаа гардаг. Мөн хийгээр цэнэглэх дөрвөн станцыг нэмж барихаар манай санхүүжилтээр төсөвлөөд "Дашваанжил" компани гүйцэтгэж байна. Газаар явдаг автомашинууд манай нийслэлд олон болж байгаа. Мөн автомашинаас гарч байгаа хорт хий өвөл зунгүй байдаг шүү дээ. Энэ нь агаарын бохирдлын 20 хувийг эзэлдэг гэсэн тоо байдаг. Тиймээс 10 мянган автомашиныг филтержүүлэх ажлыг хийсэн. Туршилтын журмаар хийн халаагуур плиткийг өнгөрсөн жил 1000 айлд туршиж үзсэн. Удахгүй үр дүн нь гарна.

-Хийн газад шилжүүлэх нөөц манайд ер нь хэр байдаг юм бол?
-Нөөц бол байгаа. Хуучин Эрдэс баялаг эрчим хүчний яам гэж байхад хийн нөөц байгааг тогтоосон. Хамгийн гол нь ашиглах, ухаж авах технологи байхгүй гэсэн.

-Агаарын бохирдолд ямар хүчин зүйлүүд голлон нөлөөлдөг юм бэ?
-Агаарын бохирдол гэдэг чинь ус, агаар, хөрсөнд байдаг. Өнгөрсөн жил хөрсний бохирдлыг бууруулахаар томоохон ажлууд явуулсан. Улаанбаатар хотын гэр хорооллуудын нойлуудад био бэлдмэл цацсан. Био бэлдмэлийг цацсанаар нэгдүгээрт гүний усны бохирдол арилна. Хоёрдугаарт шив-тэрийн хий байхгүй болно. Гуравдугаарт хөрсний бохирдол алга болдог. Энэ ажлыг бүх гэр хорооллуудад хэрэгжүүлсэн. Ер нь агаарын бохирдлыг бууруулья гэвэл гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, хотжуулах, хийн газад шилжүүлэх арга замууд бий.

-Гэр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбоно гэлээ. Ямар газрууд хамгийн түрүүнд холбогдох вэ?
-Дэнжийн мянга, Ус-15, Цагаан даваа орчмын айлуудыг төвлөрсөн дулаанд холбох ажил хийлээ. Том болон дунд жижиг оврын олон нам даралтын зуухыг татан буулгасан. Тэр хэмжээгээр түүхий нүүрс түлдэг байсан бол одоо зогссон. Ингэхээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэсэн судалгаа, тооцоо хийгдэж байгаа.

-Жил бүр л агаарын бохирдол тодорхой хувиар буурна гэж ярьдаг. Ер нь хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хэдэн хувиар буурах ёстой вэ?
-Уг нь жилд 30 хувь бууруулна гэдэг. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зуух нийлүүлэгч компаниуд биелүүлэхгүй байгаа болохоор төдийлөн агаарын бохирдол буурахгүй байна. Мөн иргэд бас идэвхитэй хандах хэрэгтэй.

-Сайжруулсан зуухыг хөдөө орон нутгийн иргэд их сонирхож байгаа гэсэн. Нийлүүлэх боломж хээ байна?
-Хөдөө орон нутагт нийлүүлэх боломж байгаа. Иргэдийн худалдан авах чадвар нь хэр байна гэдэг судалгаануудыг хийж байгаа. Энэ зун агаарын бохирдлыг бууруулах бүсийн семинараар хэд хэдэн аймгаар орсон. Аймгууд манай туршлагыг сонирхож, авч хэрэгжүүлэх арга механизимуудыг судалж байгаа. Ялангуяа Өвөрхангайн Арвай хээр, Сэлэнгийн Мандал сум, Дархан-Уул аймаг гэх мэт хөдөө орон нутагт агаарын бохирдол ихэсч байна гэсэн мэдээлэл ирж байгаа.

 Ж.Ганцэцэг

Автомашины зогсоолгүй орон сууцнууд олшров

2012 оны 09-р сарын 27 Нийтэлсэн БАТ
Хотын төвд газар л олдвол барилгын сууц цутгаж тоглоомын талбай, машины зогсоолгүй нар халхалж орон сууц барьдаг болсон нь барилгын компаниудын ашиг хөөсөн явдал яах аргагүй мөн билээ.

Энд тэндгүй автомашины зогсоол байхгүй болохоор иргэд их бухимдалтай хөмсгөө зангидаж нэгнийгээ "хараасан" дүр төрх нүдэнд харагдана. СБД-ийн наймдугаар хорооны нэгдүгээр байрны оршин суугч н.Нараа хэлэхдээ "100 айлын ойролцоо зам дагуу байдаг "Auto plaza, авто сэлбэг засвар, "Авто ком" япон авто сэлбэгийн бөөний худалдаа задаргааны сэлбэгийн худалдаа, "Pajerko isuzu", авто агергат засвар, Вьетнам авто засварын дэлгүүрүүд бүгд автомашины зогсоол байдаггүй.

Түүнчлэн хогийн цэг байхгүйн улмаас машиныхаа сэлбэгийг сольчихоод тэр газраа хогоо хаячихаад явчихдаг. Өглөө болгон овоолон орхисон хог нь нэгдүгээр байрны жижүүрт хүндрэл учруулдаг. Манай байрныхан долдугаар сарын 1-нээс зогсоол ашиглалтад орно гэдэгт найдаж сууна даа" хэмээн ярилаа.

СБД-ийн XYI хороо А байр нь зогсоолтой боловч байрны жижүүр хувиараар нь өдрийн цагт мөнгө авдаггүй, харин орой гаднын машин зогсоход 500-800 төгрөг авдаг юм байна.

Тавдугаар сургууль Чингэлтэй дүүргийн орон сууцнууд явган хүний зам дээр хүртэл машинаа тавьчихсан хүүхдийн тоглоомын зай талбай гэж байхгүй болсны гол шалтгаан нь Байгаль орчны яам, Эрдэс баялаг, Сангийн яам ойрхон байгаатай холбоотой бөгөөд орой болоход яамыг тойроод битүү машин болчихдог.

Мөн СБД-ийн X хороо хорин хоёр, гуч, гучин зургаа, арвандолоо,хорин долоо, хорин ес, хорин гуравдугаар байр тус бүр зогсоол байхгүйгээс машины эд анги хулгайлах хэрэг ихээр гарч байгаа гэв. Газар үнэд хүрч байгаатай холбогдуулан газар дээрээ биш юмаа гэхэд газар доогуураа гарааш хийх саналыг зарим иргэд тавьж байлаа.

Б.Болормаа
Ашгүй дээ, ингэж нэг бөөн юм болсны дараа барилгын салбарыг дарга олон нийтийн анхааралд оруулдаг байж. Уг нь аль эртнээс л иргэнд олгосон амьд явах эрхийг хамгаалах ёстой байсан юм, нийслэлд.

Өнгөрснийг нэхэж үзвэл цөөхөн Монголчуудын хувьд дэндүү харамсмаар тоо гарч байна. “2007 оноос хойш барилга дээрээс унаж нас барсан хүний судалгааг гаргаж үзлээ.

Нийслэлд 109 хүн барилгын ослоор хорвоог орхисон хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир илтгэл тавьж байгаа юм шиг дуржигнуулж буйг хараад сэтгэл өвдлөө. Ийм л хүмүүс хяналтаа тавьж олигтой ажиллаагүйгээс барилга дээр хүний амь сүйдэж өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрлээ. Талийгаач нарыг тоолж, ил зарлаж байгаа нь ердөө л энэ. Харин нуугаад өнгөрсөн нь хэчнээн бол. Хэдэн хүн амийг авч одсон, хэчнээн хүнийг тахир дутуу болгосныг хэлж мэдэхгүй нь.

Жишээлбэл, саяхан багш эмэгтэй МУИС-ийн Худалдааны сургуулийн ойролцоо явж байгаад барилгын компанийн ухсан нүхэнд ойчиж хөлгүй болох шахан өрөөсөн хөлөө шохойдуулав. Түүний ажилдаа байнга явж, ирдэг байсан замыг нь шөнө дөлөөр барилгын компанийнхан ухаад тэмдэг тавиагүй аж. Харанхуйд ухсан нүхийг хэн харах билээ. Ингээд л нэг ослыг нуугаад өнгөрөв. Учир нь түүний хүү шиг залуу барилгаас гүйж гарч ирээд л “Эгчээ ямар нэг асуудал гарвал бидэнд л эхлээд хандаарай. Өөр хүнд энэ талаар битгий хэлээрэй. Дүү нь ажилгүй болно шүү. Та над шиг хүүхэдтэй биз дээ” гэж сүрдүүлж байгаад ам өчгийг нь авч гэрт нь хүргэж өгсөн дуулдсан.

Буруу бүхэн бусдынх

Буруу бүхэн бусдынх гэдэг шиг л юм Мэргэжлийн хяналтад болоод байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нар хувийн унаагаа хуваарь гаргаж авто угаалгын газраар албатай юм шиг үнэгүй угаалгадаг. Рестораны хамгийн үнэтэй хоолыг сорчилж идээд сохор ч зоос төлөхгүй төрийн албан тушаалаар далайлган гарч оддог. Харин алдаа, эндэгдэл гарвал компаниуд л муу ажилласан, бид буруугүй гэнэ. Кран болгоны дэргэд нэг нэг байцаагчаар сахиул хийлтэй биш гэж буруугаа бусад руу чихдэг. Тэд барилгын компаниудаас байр бэлгэнд авдаг гэх мэт онигоо, хошин үзүүлбэр гэмээр яриа нийтийн дунд тарчихаад байхад л дүлий, сохор юм шиг л явна.

“...Зарим байцаагч өөрсдийн хувийн сургууль, барилгыг компаниудаар бариулсан байсан. Зарим нь ганцхан миний эдлэх эрхийг өмнөөс минь хийгээд явж байхтай таарсан. Улсын Ерөнхий байцаагчийн бүрдүүлэх ёстой акт, бичиг баримтыг үйлдээд гарын үсэг зурахад бэлэн болгочихсон тууж явсан. Уг нь тэд өөр зүйлд анхаарах учиртай баймаар. Тийм хүмүүст би арга хэмжээ авахуулж ажлаас нь чөлөөлсөн. Надаас өмнөх дарга нар нэг ч байцаагчид ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалаа урвуулан ашиглалаа гэж арга хэмжээ авч байгаагүй юм билээ. Хувьдаа сургуулийн байр бариулчихсан, барьж буй орон сууцны талыг эзэмшдэг ч гэх шиг”
хэмээн МХЕГ-ын дарга асан Р.Содхүү эгдүүцэн ярьж байсан.

Дураараа дургидаг, хувийн албаа урьтал болгодог нөхөд тэнд ажилладаг нь эндээс харагдаж байна. Энэ бүхний цаана дан ганц барилга, дэд бүтцийн байцаагч гэлтгүй Мэргэжлийн хяналтын бүх байцаагч сүлжээнд орсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хэрэв тэд ингэж эрх ашгийн сүлжээнд нэгдэж ажлаа цалгардуулаагүй бол 109 айлын өрхийн тэргүүн амьд байх байлаа. Олон хүүхэд аавгүй, ахгүй болж өнчрөхгүйсэн. 109 эмээ, ээж, эхнэр хүүгүй, ханьгүй үлдэж гуньж хоцрохгүй байв. Дайн болж байгаа хотод бид амьдраад байгаа юм шиг чанаргүй барилга хэмээх “буу”-нд шүршүүлээд л. Үхэл нүүрлээд л, сонсоход ч аймаар байна.

Сүлжээний “барилгачин” олширсон уу?

Үхэл дагуулсан барилгын салбарыг тэр чигээр нь шинэчлэх цаг болжээ. Ингэхийн тулд мэргэжлийн хяналт нь хяналтын ажлаа ном ёсоор нь хийхэд гүйцээ. Тэгвэл энэ салбарт аав, ээж, хүү, хүргэн, бэр гээд гэр бүлийн сүлжээний “барилгачин” ажиллаад, осол хийгээд байхгүй.

Барилгын ажил дээр ч сахилгатай, хариуцлагатай болно. Миний мэдэхийн л барилга дээр ажиллаж байгаа баг команд бүр л нэг гэр бүлийн гишүүдээс бүрдсэн байдаг түүх бий. Жишээлбэл, аав, ээж нь хувиараа барилга дээр ажиллаж хүнсний технологич хоёр охин нь хүссэн, хүсээгүй аахар, шаахар ажлыг нугалалцах болсон. Удалгүй хоёр хүргэнтэй болж, өөрсдийн төрсөн дүү нараа бөөгнүүлээд барилгын нэгж болчихсон. Тэд барилгын жижиг, сажиг гэлтгүй ажил хийдэг байх хэмээн төсөөлж байтал үгүй юм аа. Барилгачин гэр бүлийнхэн том, том орон сууцнуудыг босгох ажилд хүчин зүтгээд ямар ч завгүй болсон гэж дуулдав.

“Энэ нэртэй компанийн барилгыг манай гэр бүлийнхэн барьсан юм. Бахархмаар шүү. Том компаниуд өөрсдийн ажилтангүй юм билээ. Тэр барилга үнэхээр чанаргүй болсон шүү, бүү худалдаж аваарай. Харин энэ барилгын чанар арай дээр болсон” хэмээн тэд хавь, ойрынхондоо орон сууцны чанарын талаар мэдээлэл өгдөг юм билээ.

Барилгачны хүүхдүүд нь эцэг, эхийнхээ тавьсан шаардлагыг шууд утгаар нь хүлээн авч хэрэгжүүлэх нь юу л бол. Яг л гэртээ эрхэлж байгаа хүүхэд шиг. Хөдөөнөөс ирээд барилга дээр ажиллаж байгаа нөхдийг гэр бүлийн сүлжээнийхэн шоовдорлож хамгийн хүнд, хэцүү, эрсдэлтэй ажлыг даалгадаг. Барилгаас унасан хохирогчдын дийлэнх нь хөдөө, орон нутгаас ирж ажиллаж байгаа хүмүүс байдаг гэнэ. Ийм учраас барилгачин гэр бүл хяналтын байгууллагын хараанаас мултардаг гаж үзэгдэл болсон гэж хэлж болно.

Гэр бүлээрээ барилга барьдаг “моод”-ноос Монголчууд гарах цаг болсон. Өөрөөр хэлбэл, эмчийн охин, эсвэл хүргэн нь түүний ажилд туслаад хүний эрүүл мэндийг хянаад, эм бичээд байдаггүй биз дээ. Яг ийм учраас ажлын байрны дүгнэлт, ажилтнуудын эрүүл, мэнд нийгмийн даатгал, хөдөлмөр хамгаалал гэх мэт хяналтын байгууллагуудын тавьдаг, нэхдэг наян шаардлага барилгын салбарт алга болчихжээ.

Ажлаа хийгээгүй байцаагч нар хариуцлагыг хэн нэгнээс нэхээд сууна. Эндээс ажлаа эхлэвэл жинхэнэ мэргэжилтнүүд салбартаа үлдэж чадна. Мэргэжлийн бус хүмүүс нь ядаж сургалтад сууж мэргэшиг л дээ.

Д.Мягмар
1 цаг 40 минутын өмнө
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаатай уулзаж ярилцлаа.

-Ажлаа хүлээж аваад удаагүй байна. Ажлаа юунаас эхлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Дөнгөж өчигдөрхөн ажлаа хүлээж авлаа. Хийх ажлууд маш их байна. Энэ салбар нь өөрөө их өргөн хүрээнд цогц үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Цаг үетэйгээ уялдуулаад барилгын салбарт ажиллах боловсон хүчнийг бий болгож ажиллана гэж бодож байна. Барилгын инженер, техникийн ажилчдыг сургах дагнасан мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх шаардлагатай юм байна гэдгийг эхний ээлжинд харж байгаа.

Нөгөөтэйгүүр манай улс эрс тэс уур амьсгалтай учраас барилгын салбарт ажиллаж байгаа хүнийг цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажлын байрыг бий болгоход анхаарах ёстой юм болов уу. Сүүлийн үед энэ салбартай холбоотой эмгэнэлт явдлууд дараалан гарлаа. Үүнтэй холбоотой барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн аюулгүй үйл ажиллагааг хангаж ажиллах үүднээс заавар зөвлөгөө өгч ажиллах ёстой гэж үзэж байна.

-Боловсон хүчнийг бэлтгэдэг хэдий ч төдийлөн барилгын салбарт ажиллах хүчин нь бага гэж харагддаг. Та ажиллах хүчнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Энэ нь дан ганц манай яамнаас авч хэрэгжүүлэх ажил хэрэг бас биш юм. Хөдөлмөрийн яамтай, нөгөө талаас хот төлөвлөлт гэдэг утгаар нийслэлтэй, тухайн барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хамтарсан байдлаар ажиллаж байж үр дүнд хүрэх ёстой.

Суралцаж байгаа хүмүүсээ чанаржуулаад ажлын байранд гарахад нь зохих хэмжээний шаардлагатай, бүх зүйлийг хангах үүднээс шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг бий болгох юм. Энэ ажлын хүрээнд энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцөөр сайн хангаж ажиллах ёстой.

-Та энэ салбартаа залуу хүнийхээ хувьд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх вэ?
-Өөрчилье, хийе гэвэл их юм байна. Би бүрэн дүүрэн ажилтайгаа танилцаж амжаагүй байна. Танилцаад л сууж байна. Ер нь барилга барина гэдэг бол ганцхан Барилга хот байгуулалтын яамны ажил биш юм байна. Барилга барих нь цогц олон зүйлээс бүрддэг. Тиймээс бусад яамдуудтайгаа нягт холбоотой ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.  

-Сүүлийн үед чанаргүй барилга ихээр баригдах болсон. Үүнээс үүдэж барилгын салбар дээр гэнэтийн осол аваар их гарах боллоо. Үүнийг эцэслэн шийдвэрлэхийн тулд танай яам ямар бодлого барьж ажиллах вэ?
-Баригдаж байгаа барилгуудыг шууд утгаар нь муу, зөвшөөрөлгүй гэж хэлж болохгүй. Мэдээж баригдаж байгаа барилга дээр аюулгүй ажиллагааны дүрмийг сайн хангаж ажиллах ёстой юм . Дээр нь ажиллаж байгаа хүмүүстээ хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг өгч байх хэрэгтэй. Тухайн барилга дээр аюулгүй ажиллагаа хангагдаж байна уу, хүмүүстээ заавар зөвлөгөө өгдөг хэдий ч хэрэгжилт нь хүрч чадаж байна уу гэдэг иь чухал юм. Үүнийгээ сайн хянаж шалгаж байх хэрэгтэй.

Манай улсад аюулгүй ажиллагааны дүрэм огт хэрэгждэггүй жишиг тогтсон. Ойр орчимдоо бусдад хор хохирол учруулахгүй байх үүднээс өндөр хяналт тавьж ажиллах ёстой. Барилгын компаниуд нэг талдаа хүнд нөхцөлд ажилладаг. Тэгэхээр зөвхөн нэг талаас нь хараад байж болохгүй. Хэрвээ анхнаасаа дорвитой бодлого хэрэгжүүлсэн бол асуудалгүй байх байсан. Хот төлөвлөлтийн бодлого үндсэндээ алдагдчихсан. Ийм нөхцөлд одоогийн энэ барилгуудыг шууд зогсоох нь буруу. Нөгөө талдаа газрын зөвшөөрөлгүй, барилгын компаниудыг зогсоохоос өөр аргагүй л дээ. Яагаад гэхээр энэ нь нийтийн тусын тулд гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлээр барилгын норм дүрэм журмыг шинэчлэх шаардлагатай байна. Дээр нь барилгын салбарт хяналт тавьж байгаа байгууллагыг улам эрчимжүүлэх ёстой.

-Баригдаж байгаа барилгыг шууд нураана гэдэг нэг талдаа хэтэрхий өрөөсгөл юм биш үү. Анх-наасаа л барилга барьж эхлэх үед нь хяналт тавьж, шалгаж болоогүй юм уу?
-Иргэдийн дунд өрөөсгөл ойлголт их байна. Тухайлбал, зөвшөөрөлгүй байсан ч хамаагүй барилгаа барьчихдаг. Нэгэнт бариад эхэлчихсэн хувь хүний өмчид халдаж болохгүй. Ийм ойлголт одоог хүртэл байгаа. Үүнийг өөрчлөх ёстой.

-Тэгвэл үүнийг хэрхэн өөрчлөх нь зүйтэй вэ?
-Хэрэгжүүлэхэд мэдээж зарим хүмүүст хохиролтой тал байлгүй яахав. Олон жил ийм замбараагүй үйл ажиллагаа явагдаад ирчихсэн. Энэ салбарт шинэчлэл хийж, энэ бүт-цийг эвдэх ёстой. Ийм цаг үе нь ирчихсэн гэж бодож байна. Гэхдээ асуудлыг шийдэхдээ хууль эрх зүйн талаа баримтлах хэрэгтэй. Зоргоороо хүний өмчийн барилгыг нураана гэдэг нь асуудал шүү дээ. Тиймээс аль, аль талаа харсан уян хатан чанартай шийднэ.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олголтыг зогсоосон байгаа. Гэсэн хэдий ч захын хорооллуудаар нэмж барилга баригдаад байгаа. Танай яамны зүгээс энд ямар хяналт тавьж байгаа вэ?
-Энэ шийдвэр гарахаас өмнө тухайн барилгын компани барилга барих зөвшөөрлөө авчихсан компаниуд барилгаа барьж байгаа байх. Нөгөө талаар энэ шийдвэр гарсантай холбогдуулаад Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ-аас уялдаатай бодлогоо нэгтгэж ажиллах ёстой юм. Өчигдөр барилгын салбарын хүмүүстэй уулзаж үзлээ. Барилгаа барих гэсэн хүмүүс нь мэдээж ашгийн төлөө, аятайхан газар барихыг хүснэ. Гэтэл нөгөө газар нь үнэтэй байх жишээний. Энэ мэтчилэн асуудлыг шийдвэрлэж хяналт тавьж ажиллаж байгаа.

-Дэд сайдын албан тушаалыг та яг юу гэж ойлгож байна?
-Дэд сайд гэдэг бол яамныхаа бүтэц бүрэлдэхүүнийг толгойлж ажиллах ёстой байх. Засгийн газрыг бүрэн дүүрэн мэдээллээр хангаж бодлогын шийдвэрт нь нөлөөлж ажиллах хүн гэж ойлгож байгаа. Чухал бас хариуцлагатай албан тушаал юм. Өмнө нь хоёр яам нэгдчихсэн байсан шүү дээ. Харин одоо Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам гэж хоёр тусдаа болсон. Яам хоёр салснаар тухайн яамны хувьд ажлыг чанаржуулах шахаж ажиллах нөхцөл нь бүрдсэн гэж үзэж байгаа. Ингэснээр олон ахиц дэвшил гарах болов уу гэж харж байгаа. Иймээс цаашид яамны ажлыг эрч хүчтэйгээр эрчимжүүлэх бодолтой байна. Энэ эрчээрээ яамны үйл ажиллагаа сайжрах байх.

-Энэ удаагийн дэд сайдуудыг улс төрийн шахалтаар томилогдсон гэх шүүмжлэл гараад байгаа. Таны байр суурь ямар байна?
-Улс төрийн шахалт гэж харахгүй байна. Гадуур тийм яриа гарсан байна лээ. Эвслийн Засгийн газар учраас дотроо дэд сайд нарын суудлыг аль нам нь хэдийг авах уу гэдэг дээр асуудал үүссэн байна лээ. АН-ын хувьд тодорхой хэмжээнд ажилласан зүтгэсэн залуучууддаа итгэл өгөх үүднээс дэд сайд нараа томилсон болов уу гэж бодож байна. Дэд сайдуудыг харж байхад харьцангуй залуучууд байсан. Энэ итгэлийг алдахгүйн тулд залуу хүнийхээ эрч хүчээр ажиллана гэж бодож байна даа.

Э.Оюунцэцэг
Барилгын салбар барцад ихтэй байна. Томилогдоод удаагүй байгаа тус салбарын сайд Ц.Баярсайхан болж буй нөхцөл байдалтай уялдуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал- Эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг яаралтай батлахаар болжээ.

Мөн тэрээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрмийн хэрэгжилтийг барилгын салбарт эрчимжүүлэх албан даалгаврыг саяхан гаргасан юм. Ингээд түүний яриаг хүргэе.

-Энэ салбарт болж буй золгүй үйл явдлууд чухам юутай холбоотой гэж та бодож байна вэ?
-Аж ахуйн нэгж, иргэн олгогдсон газрынхаа 70 хувьд нь барилгаа барьж үлдсэн 30 хувьд нь зам талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж бий болгох ёстой. Гэтэл зам талбай руу тулгаж, олгогдсон талбайгаа зуун хувь барилгажуулчихаж байгаа юм. Барилгын шат, өргөгч механизм нь гадна талбайд ажиллаж байгаагаас үүдээд хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гарч хүний амь эрсдэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид, газар эзэмшигчдийн өөрсдийнх нь шунаг сэтгэлээс үүдэлтэй гэж хэлэхээс өөр аргагүй. Яахаараа заавал замд тулгаж барьдаг юм. Тиймээс цаашдаа “Хот байгуулалтын тухай хууль”-д өөрчлөлт оруулж зөвшөөрөл авсан талбайнхаа хэдэн хувьд нь барилгын ажил явуулах вэ гэдгийг хуульчлан тогтоож, хууль зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ нь чанга байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаарх хуулийн төсөл дээр бид ажиллаж байна.

-Барилга барих зөвшөөрөл олгоход маш их чирэгдэл учруулах гэх мэт төрийн зүгээс барилгын салбарынханд үзүүлдэг дарамт цөөнгүй. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Төрийн захиргааны төв байгууллагын хувьд барилга барих тусгай зөвшөөрөл болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг хуулийн дагуу олгодог. Өргөх машин механизм, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх гээд тусгай зөвшөөрлүүдийг яам, түүний харъяа агентлаг олгодог. Бид судалж үзсэн. Нэлээд хүнд сурталтай. Гэхдээ хуучин барилгын тусгай зөвшөөрөл авахын тулд 160-аад гарын үсэг цуглуулж байж авдаг байсан бол  одоо 60 болгож цөөрүүлсэн.

Мөн нэг цонхны үйлчилгээ нээгдсэнээр энэ ажилд бага боловч ахиц дэвшил гарсан байгаа. Бид зарим тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн нийтийн аж ахуйн болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоё гэж үзэж байна. Цаашдаа барилга барих тусгай зөвшөөрөл авах, өгөх  асуудлыг ч болиулах нь зүйтэй гэсэн төсөөлөл бидэнд бий. Энэ талаар мэргэжлийн байгууллагуудтай уулзаж байна. Тусгай зөвшөөрөл олгосноор төрийн байгууллага хариуцлага хүлээж, аж ахуйн нэгжийнхэн тодорхой эрх үүрэг хүлээдэг үү гэвэл тийм биш. Үүний цаана статистик мэдээ, судалгаа авах, мэдээ тайлангаа өгөхгүй бол цуцлах ийм л юм байдаг. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас шалтгаалаад хүндрэл бэрхшээл тохиолдох, хүний амь нас эрсдэх гэх мэт тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэс алга.

-Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар зөвшөөрлийг олгодог юм бэ?
-Засгийн газрын 72-р тогтоолын дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг МХЕГ өгдөг болсон. Энэ зөвшөөрлийг авахдаа тухайн барилга барих хуулийн этгээд маш олон шат дамжлага  давдаг. Жишээ нь, “техникийн нөхцөл” гэж авдаг. Ус хангамж, дулаан цахилгаан зэрэг байгууллагаас гарын үсэг, зөвшөөрөл авна. Энэ нь бас бэрхшээл, хүнд сурталтай. Зарим барилгынхны хэлдгээр шан харамж, авлига авдаг систем бүрэлдэн тогтсон.  Өнөөдөр манай дулаан хангамжийн байгууллага “Улаанбаатарт баригдаж байгаа нэг ч барилгыг нэмж дулаанаар хангах боломжгүй” гэдэг ч зарим барилга холбогдоод л байдаг. Энэ нь нөгөө л “тусгай зөвшөөрлийг” дагасан хүнд сурталтай холбоотой. Тийм учраас барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх асуудлыг орон нутгийн засаг захиргаанд өгөх шаардлагатай юм. Үүний тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулъя, хүндрэл бэрхшээлүүдээс гаргая гэж үзэж байна.

-Хэрвээ ингээд тусгай зөвшөөрлүүдийг цуцалчихвал бүр ч сул задгай болчихгүй байгаа?
-Хуулийн дагуу авсан газар дээрээ барилга барих аж ахуйн нэгжүүдэд л энэ хамаатай. Харин тухайн хөрөнгө оруулагч зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай гэрээ хийгээд, тэр байгууллага нь  барилга угсралтын ажлын явцад хөрөнгийн даатгал болон гуравдагч этгээдэд үзүүлэх эрсдэлээс сэргийлсэн даатгалын тогтолцоотойгоор тухайн барилгыг мэргэжлийн байгууллагаар бариулж ашиглалтанд авдаг байх нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ баригдсан барилгыг ашиглалтанд авах гэж бараг жил шахуу болдог процесс бий. Маш олон хүн цугларсан, ажлын комисс, мэргэжлийн комисс, улсын комисс гэсэн шат дарааллыг больё гэж үзэж байна. Энэ мэт олон асуудлыг бид судалж байна.

-Хэзээ энэ асуудлыг шийдэх вэ?
-Барилгын тусгай зөвшөөрөл зэрэг нь бүгд хуулиар зохицуулагдсан байдаг тул  УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанд тодорхой асуудлуудыг бид Засгийн газраар оруулж УИХ-д өргөн барина. Барилгын тусгай зөвшөөрөл гарчихсан хэрнээ дотор нь  хэд хэдэн ангилал болгоод ангилал бүр дээрээ тусгай зөвшөөрөл олгодог механизм тогтсон байна. Цаанаа энэ нь тогтсон үнэ ханштай байгаа нь нууц биш. Үүнийг арилгана. Ингэж чадвал барилгынхан дулааны улиралдаа багтаагаад ажлаа явуулах боломжтой болно. Барилгын материалын үйлдвэрүүд нь барилгатайгаа адил өвлийн улиралд ажилладаггүй. Энэ үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг боловсруулж, материалын үйлдвэрүүдээрээ орж  ажил байдалтай нь танилцаж байна. Барилгын материалын үйлдвэрүүдийг  өвлийн улиралд үйлдвэрлэлээ явуулах боломжоор хангах  шийдвэрийг бид ойрын үед Засгийн газраар оруулж гаргана. Ингэвэл барилга угсралтын ажил зогссон үед материалын үйлдвэрлэл явагдаад барилгын ажил эхлэхэд материалаар шууд хангаж эхлэх боломж бүрдэнэ.

-Энэ бүх шинэчлэлтийн ажилд тань амжилт хүсье. Гэвч энэ шинэчлэлтүүдийг хийхдээ мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байгаа юу?
-Бид өдөр бүр 18.00 цагаас салбарын хэмжээнд хийх шинэчлэлтийн бодлогын асуудлаар төрийн бус байгууллагууд, даатгалын болон барилгын мэргэжлийн байгууллагынхантайгаа зөвлөлдөх уулзалтуудыг хийж байна. Ингэхдээ гадны туршлагууд түүн дотор Гүржид хийгдсэн өөрчлөлтийн асуудлуудыг ярилцаж байна.  

О.Ариунбилэг

Хог, хог, бас дахин хог

2012 оны 09-р сарын 25 Нийтэлсэн БАТ

Нийслэлийн шинэ удирдлага хотыг хогноос салгах талаар ярьж эхэллээ. Гэвч яриа хогны машинаас хэтрэхгүй, ерөнхий зүйл хэвээр байна. Тодруулбал, хогноос яаж салах талаар тодорхой юмгүй, үүгээрээ өмнөх удирдлагаасаа ялгагдах шахам зүйлгүй байна. Уг нь манай улсад хогны жижиг гэлтгүй ганц хоёр үйлдвэр барьчихад болоод явчих юм. Гэвч дарга нар үүнийгээ мэдсээр байж хийхгүй байгаа нь хөрөнгийг үнэгүйдүүлж үрэн таран хийж байгаатай холбоотой. Өөр зүйл үгүй. Нийслэлд орон сууцанд амьдрагсад бүгд хогны мөнгөө төлдөг бол гэр хорооллынхон хагас дутуу. Гэсэн хэдий ч хогны мөнгө гэж сард 170 шахам сая, жилдээ 3-4 тэрбум төгрөг цуглардаг байна. Энэ бол хотын төсвөөс гадуур орж ирж байгаа мөнгө. Хогны үйлдвэр 2-3-ыг байтугай өлхөн барьчих хөрөнгө.


Ер нь хогоо гаргаж хаяаж байгаа иргэд, хоолны газруудыг буруутгаад яахав дээ. хог хаях газаргүй, хөглөрч байгаа нь хотын удирдлагын ажлын буруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Иргэдийг хогоо ангилуулаад, түүнийг нь авч мөнгө болгодог байх менежмент сая гаруй хүн амтай манай нийслэлийн удирдлагад алга. Тэд хог боловсруулах үйлдвэртэй болно гэж олон жил ярьж буй боловч өдийг хүртэл “хог” гэж яриад суугаад байгаа нь төсвийн хөрөнгө цохидог тэдэнд ашигтай, харин иргэдэд амьдрахад хэцүү, хотын хөгжил, өнгө төрхийг хойш татсаар байна.


Эх сурвалж:”Бизнес Таймс”

“Хавар хаврын хавсарга шуурганд цацраг идэвхит бодистой шороо тоос, үнс агаарт дэгдэж, Улаанбаатарынхан түүгээр нь амьсгалж яваа" гэж нэгэн эрдэмтэн ярилцлагадаа дурьджээ. Алс холын Япон, Чернобылийн атомын цахилгаан станцаар төсөөлдөг цацраг идэвхит бодисын аюулыг бид өөрсдөөсөө дэндүү холд тооцож яваа. Гэтэл амьсгалж буй агаар, гудамжиндаа гаргаад асгадаг үнсэнд цацраг идэвхит бодис агуулагддаг бөгөөд бид түүгээр нь амьсгалж яваа гэхээр аймшигтай. Үр дүнд нь мэдээж ирээдүй хойч маань хорт хавдраар өвчилж, удмын санд нөлөөлөх аймшигт эрсдэл дагаж буй.

Монголчууд уран олборлож, улмаар 2020 он гэхэд цөмийн энерги үйлдвэрлэх талаар ярих болсоор багагүй хугацааг өнгөрүүллээ. Тиймээс ч саяхныг хүртэл бид АЦС барьснаар хямд өртгөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж болох нь гэж хөөрцөглөж байв. Мэдээж эрчим хүчний хомсдолд орсон манай улсын хувьд хямд өртгөөр цахилгаан үйлдвэрлэх нь сайхан боломж. Гэхдээ ураны цаана аюул, эрсдэл байгааг бас мартаж боломгүй. Японд болсон Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа дэлхий даяар энэ нь аюултай зүйл юм гэдгийг ойлгож, хууль, тогтоомжоо эргэж харахад хүрсэн билээ. Харин Монголчууд уранаас татгалзсангүй, айсангүй. Яагаад гэж үү? Хэзээнээсээ эр зоригтой байсандаа уранаас айгаагүй юм биш. Зөвхөн эрх баригчдын шунаг сэтгэл. Монгол төрийн харалган бодлого уранаас болгоомжилсонгүй. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар Монголд цөмийн хог хаягдал булшлах нууц уулзалтыг АНУ, Япон, АНЭУ-ын холбогдох албаны хүмүүстэй хийсэн талаар ОХУ, БНХАУ, АНУ-ийн томоохон хэвлэлүүд 2010 оноос хойш шуугьж байсныг одоо ч санаж байгаа болов уу. Улмаар 2011 оны есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган дээр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг байршуулах асуудал байхгүй” гэж мэдэгдсэнээр дээрх асуудал намжсан.

Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд “Засгийн газрын гишүүд дунд Монголд цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн хүмүүс байгаа” гэж Цөмийн Энергийн Газрын дарга асан С.Энхбат нэгэн ярилцлагадаа дурьдсан байв. Улмаар Японы Майничи сонины өнгөрөгч хоёрдугаар сарын дугаарт “Ерөнхий сайд С.Батболд АЦС барих гэрээ хийх зорилгоор Япон улсад айлчилж байна” гэсэн утгатай мэдээ нийтлэгдсэн юм. Харин ерөнхий сайдын айлчлалын үеэр буюу гуравдугаар сарын 13-нд “Майничи” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд “Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсных нь шанд Америк,Япончууд цөмийн эрчим хүчний технологио Монголчуудад өгөхөөр болжээ”. “Монгол Улс ураны уурхайгаа дөнгөж хөгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдээс нууцаар цацраг идэвхит цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг арай л дэндүү санагдаж байна” гэж бичсэн байжээ.

Булаад, булаад хор хөнөөлийг нь устгаж чадахгүй

Монгол хүн гэхээрээ хогийн сав, төмөр биет биш. Хүний үсээр хийсэн жан, химийн аргаар гаргаж авсан өндөг, амьтны ясаар хийсэн амттанг зөвхөн Монголчууд идэж чадна. Монгол хүний ходоод хар тамхи зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой нь гэсэн. Монгол хүн баргийн өвдөлт, бэрхшээл, байгаль, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадвартай юм гэнэ билээ. Гэхдээ Монгол хүн хорт хавдраар өвчилдөг. Монгол хүн уранд, газар шороо цацраг идэвхт бодист хорддог. Харамсалтай нь үүнийг эрх баригчид тоосонгүй. Тоогоогүйн жишээ бол 2009 онд баталсан “Цөмийн энергийн тухай” хууль юм. 33 хуудас хуулийг ганцхан өдрийн дотор баталж, түүнд уран ашиглах, цөмийн хог хаягдал булшлах, АЦС байгуулах зэрэг бүх асуудлыг зөвшөөрсөн байдаг. АЦС барихаар хямд өртгөөр эрчим хүч үйлдвэрлэх юм шиг ойлгож байна. Тэгвэл ингэх боломжгүй гэдгийг салбарын эрдэмтэд анхааруулсаар буй. Тухайлбал, нүүрснээс гаргаж авч байгаа эрчим хүчний үнэ кВт т 100 төгрөг гэж бодоход цөмийн энергиэс гаргаж авч байгаа нь 120 төгрөг байдаг юм байна. Дэлхий дээр 35 оронд АЦС байдаг хэрнээ нийт эрчим хүчний хэрэглээний дөнгөж 14 хувийг хангадаг.

Тиймээс АЦС гэдэг зүйл та бидний төсөөлж байгаа шиг тийм мундаг эд биш байх. Хамгийн аюултай нь өнөөдрийн байдлаар IV цахилгаан станцын үнс зайлуулах байгууламжийг тойрсон цацраг идэвхит бодисын хэмжээ маш их байгаа. Түүнчлэн гэр хорооллынхон Багануурын нүүрсийг авчирч түлээд үнсээ гудамжиндаа асгадаг. Хамгийн гол нь үнснээс цацрагийг ялгаад зайлуулчихна гэсэн ойлголт байдаггүй юм байна. Булаад, булаад хор хөнөөлийг нь устгаж чадахгүй. Харин Налайхын уурхайн нүүрсийг түлэхэд ямар ч цацрагийн илрэл байдаггүй. Үүнээс гадна Адуунчулууны нүүрсний уур­хайн өгөршсөн давхарга тэр чигтээ уран гэж байгаа. Эдгээр уурхайн нүүрснээс уран ялгаж авдаггүй юмаа гэхэд нүүрсийг тусад нь хамгаалах, хадгалах шаардлагатай юм.

Тиймээс цацрагийн өндөр агууламжтай нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглаж, цахилгаан станцууд түлээд, үнсэндээ оруулаад хаяна гэдэг нь орчныг ихээхэн бохирдуулж буй аюултай үйлдэл юм. Дэлхий дахинд уранаас татгалзаагүй, олборлох сонирхолтой хэвээр байгааг зарим хүмүүс онцолдог. Гэхдээ алт, зэс олборлосон талбайгаа нөхөн сэргээчихэж чаддаггүй салан задгай Монголчуудын хувьд уран олборлох нь галаар тоглосонтой ялгаагүй.

Америкчууд ногоон хувьсгал гэж хэсэг шуугьж, АЦС шиг хэрэггүй зүйл байхгүй гэж байсан билээ. Улмаар ураны үнэ дэлхийн зах зээл дээр унаж байсан юм. Төд удалгүй ураныг олборлож, АЦС барих нь эдийн засгийн хувьд маш их ашигтай юм байна гэсэн даруйд ураны үнэ өссөн. Гэхдээ том гүрнүүдийн ашиг сонирхол, тоглоом тусдаа. Үүнд Монгол Улс ямар байр суурьтай оролцохоо нарийн төлөвлөх шаардлагатай. Мэдээж уран огт олборлож болохгүй гэж хориглох нь ташаарал. Гагцхүү хатуу, чанд хяналтад, нарийн мэргэшсэн боловсон хүчинтэй болсон тохиолдолд уран олборлож, АЦС барьж болох юм. Гэхдээ элсэн доторх алтыг олборлох гэж хэдэн жилийн турш Монголыг орвонгоор нь эргүүлсэн яг одоогийн нөхцөл байдалд бол уран олборлох нь дэндүү эрсдэлтэй алхам юм. Учир нь хууль, эрхзүйн орчин, хариуцлагын тогтолцоо, боловсон хүчин, аюулгүйн байдал гээд шийдвэрлэх асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэсний дараа уран олборлох талаар ярьж болох юм. Учир нь цэг тавиагүй байж дараагийн өгүүлбэрийг эхэлдэггүй шүү дээ.

Х.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Барилгаас болж хүн осолдох нь мэргэжлийн хяналтынхны хувьд энгийн үзэгдэл аж. Өөрсдийгөө буруугүй гэдгийг цайруулахын тулд НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ням-Очир “Өмнө нь барилгаас унаж, бэртэх, амиа алдах хэрэг олон гардаг байсан шүү дээ. Өнгөрсөн жил барилгатай холбоотой осол 46 гарч, 19 хүн амиа алдсан. 2007 онд 40 хүн нас барж байсан. Зөвхөн нийслэлд өнгөрсөн таван жилийн дотор 109 хүн барилгаас болж нас барсан” хэмээн өнгөрсөн долоо хоногт болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр хээв нэг ярьж байв.

Таван жилийн дотор 109 хүн амиа алдсан гэдэг  мэргэжлийн хяналтынхны хувьд сүр болоод байхаар асуудал биш бололтой. Түүний бусдыг гайхуулж алмайруулсан яриа үүгээр дуусаагүй, “Манайд барилгын  хяналтын 11-хэн байцаагч ажилладаг. Ард түмэн биднийг барьж байгаа байшин бүрийн дэргэд нэг хүн зогсоогоод, өдөр тутам хяналт тавьж байх ёстой гэж боддог. Тийм боломж байхгүй, хүн хүч ч хүрэлцэхгүй” хэмээн жинхэнэ утгаар нь үл тоож буйгаа илэрхийлэв. Тангараг өргөсөн төрийн албан хаагч, айл гэрийн эзэн аав хүний амнаас гармааргүй үг байгаа биз.

Уг нь Н.Ням-Очир дарга энэ сард гарсан барилгатай холбоотой ослыг тун сайн мэдэж байгаа. Хичээлээ тараад харьж явсан 12 настай бяцхан охин, 19 настай оюутан залуу, ажлаа хийж явсан 26 настай кранчин залуу барилгын компанийнхны, мэргэжлийн хяналтыхны хариуцлагагүй, хэнэггүй үйлдлийн золиос болж амиа алдсан. Гэтэл тэрбээр ийм хариулт хэлэв. Тэр ч бүү хэл хэвлэлийнхнийг ад үзсэн янзтай “Та нарын бичээд байгаа шиг нэг байшингийн дэргэд нэг байцаагч байна гэж юу байсан юм” хэмээн томров. Уг нь тэр хүн өөрийн ажил үүргийн хариуцлагаа ухамсарладаг байсан бол иймэрхүү тайлбар хэлээд суух биш харин ч осол гарсан барилгууд дээр очиж хамгаалалтын арга хэмжээг авах ёстой. Гэвч тэгсэнгүй. 19-хөн настай залуу харамсалтайгаар амиа алдсан Ялалтын талбайд өчигдөр очлоо. Байдал яг л өмнөх шигээ. “Модун Спеакел”-ийн барилга гэхэд осол гарч хүн нас барьчихаад байхад одоо хүртэл хамгаалалтын хашаа татаагүй хэвээр байх юм. Хэдий үйл ажиллагааг нь зогсоосон ч хэзээ хэний дээрээс төмөр унахгүй байх баталгаа байхгүй шүү дээ. Харин тэр хавьд тамхи чихэр ширхэглэн зардаг хүмүүс “Эднийх саяхан лам авчирч ном уншуулсан” гэж байна. Хүний амь авч одсон бэхэлгээ төмрөө дахин боож, хамгаалалтын тор ч татчихаагүй тус компанийн удирдлагуудыг нас барсан залуугийн араас буян үйлдсэн гэдэгт үнэндээ итгээгүй. Харин өөрсдийн гай барцад, хэл амыг намжаах гэсэндээ барилга барьж буй хашаандаа лам залж ном уншуулсан байх. Муу амлаад буй ч юм биш. Гэхдээ дахин нэг гэр бүлд ийм эмгэнэлт явдал тохиолдохыг үгүй гэх газаргүй. Учир нь, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн хажууд барьж байсан зөвшөөрөлгүй барилгаас хоёр залуу унаж, хүнд гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл хариуцлага алдсан, хууль зөрчсөн байгууллагууд аюулгүй байдлаа сайжруулж хамгаалалт хийх нь бүү хэл, зарим нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
НМХГ, Газрын албанаас зөвшөөрөлгүй 77 барилга байна гэсэн тоог гаргаад байгаа. Уг нь бол Засаг даргын захирамжаар эдгээр барилгын үйл ажиллагааг зогсоочихсон, эсвэл  зөвшөөрвөл цахилгааныг нь тасалсан байх ёстой. Гэвч 77 барилгын 14-ийнх нь цахилгааныг тасалсан аж. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлаас болж Дархан цаазат Богдхан ууланд зөвшөөрөлгүй барилга барихаар газрыг нь ухаж, хог хаягдалд дарагдан хогийн хонхор болгоод байгаа. Мөнгө л олж байвал хэн хохирч, хэнтэй хуйвалдаж, ямар Дархан цаазат газрыг сүйтгэх нь тэдэнд хамаагүй болсон. Зөвшөөрөл өгч болохгүй газар хүртэл мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөөд газар олгосон байх юм.

Хотын дарга уг нь энэ бүхэнтэй тэмцэж байгаа. Баахан захирамж үзэглээд л. Гэвч  үр дүн нь хаана байна вэ. Нэг их том цаас, гоё үг, гарын үсэг. Хэрэгждэг бол үнэхээр сайхан юм аа гэж бодохоор тушаал шийдвэр. Харамсалтай нь, түүнийг нь биелүүлж байгаа хүн бараг алга. Та сайн ярьж буй ч ажлын чинь эхлэл тийм ч сайнгүй байна.  Таныг ажлаа авснаас хойш амиа алдаж, хүнд бэртсэн хүний тоо дэндүү их юм. Зөвшөөрөлгүй барилгыг зогсооно, цахилгааныг нь тасална, харицлага тооцно л гэх юм. Гэхдээ хэрэгжиж байгаа зүйл алга байна шүү дээ. Хариуцлагагүй байдлаасаа болж олон хүний амийг хохироосон хүн өнөөдөр зүгээр л ажлаа өгөөд, өөр албан тушаал эзэгнээд сууж байгаа юм биш үү. Гэтэл та “Би шийдвэр гаргаад байхад, хэрэгжүүлэхгүй юм” хэмээн бухимдаж суух. Үнэндээ бол олон нийтэд мэдэгдээгүй болохоос өөр хэчнээн хүн гэмтэж бэртэж байгааг бүү мэд. Ямар ч байсан хэд хоногийн өмнө барилга дээр ажиллаж байсан гурван хятад ажилчны толгой дээр тоосго унаж хоёр нь газар дээрээ нас барж, нэг нь бэртсэн. Гэвч энэ хэрэг яаж шийдэгдсэнийг хэн ч мэдээгүй. Харин Мэргэжлийн хяналт хэмээх нэр зүүсэн хяналтгүй байгууллага буруутай гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Ядахдаа шинэ Засаг даргынхаа гаргасан захирамжийг хэрэгжүүлэхгүй тоомжиргүй хандсаар. Уг нь Э.Бат-Үүл дарга энэ сарын 7-нд зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох захирамж гаргасан. Захирамжид “Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоо, цахилгааныг тасла” гэсэн шийдвэрийг гаргасан. Гэвч хэрэгжээгүй. Үүнээс болж хүн амиа алдсан. Засаг даргын захирамж хэрэгжихгүй байгаа байдал үүгээр дуусахгүй. НМХГ-ын дарга байсан Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг энэ сарын 3-нд гаргалаа. Гэвч ажлаа өгөхгүй хэмээнд зууралдаж НМХГ-ын үйл ажиллагаанд багагүй саад учрууллаа. Л.Бямбасүрэнг ар өврийн хаалга хэрэглэн албан тушаалаа хэвээр үлдэх гэсэн заль мэх сэдэж суух хугацаанд гурван ч хүн хорвоог орхисон нь үнэн. Ер нь бол түүнийг явуулахгүй хэмээн зүтгэсэн МХЕГ-ын дарга асан Р.Содхүү, Шадар сайд Д.Тэрбишдагва нартай ч хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой. Тэгж байж албан тушаалын амт хүний аминаас илүү үздэг дарга нарын ханд нь дарагдах биз. Бас “Манайх цөөхүүлээ, барьж буй барилга олон” хэмээн жишим ч үгүй ярьж суудаг төрд хэрэггүй төрийн албан хаагчид цөөрөх биз ээ. Хотын дарга таны үзэгний үзүүр тэдэн рүү ч бас чиглэг.

Б.АЗЗАЯА

"ӨДРИЙН ШУУДАН" сонин


“Тэнгис” кино театрын зүүн урд зөвшөөрөлгүй баригдаж байсан 11 давхар  барилгын дээрээс өчигдөр бэхэлгээний төмөр унаж, хүний амь нас хохироосонтой холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанд Удирдах зөвлөлийн гишүүд болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэхчлэн хэд хэдэн байгууллагын удирдлагууд оролцсон юм.


Удирдах зөвлөлийн хурлын дараа Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Таны бодлоор өчигдрийн осолд хэн буруутай вэ?

-Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлөөс есдүгээр сарын 07-нд зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг үүрэгдсэн байгаа. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, барилгын ажлаа зогсоохгүй байгаа барилгуудад нэмэлтээр арга хэмжээ авч, цахилгааныг нь таслах арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ захирамжийн биелэлт хангалтгүй байгаагаас осол аваар шил даран гарч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үүргээ биелүүлж ажилласангүй гэж би хэлнэ. Өнөөдрийн хуралдааны үеэр НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир өөрөө энэ байдлаа  хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа 77 барилгаас 53 барилгад акт бичээд, удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан байна. Харин цахилгааныг нь тасалж, үйл ажиллагаа явуулахыг нь хязгаарлах үүргийг биелүүлээгүй, дөнгөж 14 барилгын цахилгааныг тасалсан байна.

-Ямар учраас цахилгааныг нь таслаагүй юм бол?

-Энэ талаар сая хурал дээр холбогдох албан тушаалтнуудаас асуулаа. Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний дарга нь хэлэх үггүй л сууж байна. Тэдэнд хандаж “Яг одоо гараад зөвшөөрөлгүй баригдаж байгаа бүх барилгын цахилгааныг тасла” гэсэн үүрэг өгөөд байна.

-Өчигдрийн осол гарсан барилга зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын жагсаалтад ороогүй байсан юм уу?


-Харин энэ асуудал их эргэлзээ төрүүлж байна. Осол гарсан барилгын газрын зөвшөөрлийг анх авахдаа усан оргилуур барина гэж авсан гэсэн.  Тэгээд яваандаа 16x24-ийн хэмжээтэй байшингийн хамт усан оргилуур барихаар болсон байгаа юм. Гэтэл энэ нь хууль бус болж хувираад өнөөдөр усан оргилуур ч байхгүй болж, оронд нь 30x24 хэмжээтэй 16 давхар үйлчилгээний барилга барьж байна. Ийм их хууль зөрчсөн үйлдэл гаргаж, тэр барилга 11 давхар болтлоо хууль бусаар баригдсан байхад НМХГ-аас энэ барилгыг 250 мянган төгрөгөөр нэг удаа торгосон байгаа юм. Өөр ямар ч арга хэмжээ аваагүй гэсэн.

-Усан оргилуурыг өөр газар барьсан гэж байсан?

-Энэ ажлын цаана маш бохир булхай байна. Торуулбал, тэр анх барина гээд байсан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V хороонд барьж байгуулсан гэсэн. Гэхдээ барилгын компанийн бус орон нутгийн төсвөөр усан оргилуурыг барьсан. Энэ ажилд бас Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан байгаа юм. Хөдөлмөрийн аюлгүй байдлыг хангаагүй  болон зөвшөөрөлгүй газар дээр баригдаж байгаа барилгын ажлыг өөгшүүлэх болсон энэ зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үүргийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Батжаргалд өнөөдөр мөн үүрэг болгосон. Сүүлийн үед барилгын бизнес албан тушаалтнуудын зохион байгуулалттай, танил талынхаа хүрээг хамарсан гэмт хэрэг болж хувирсан байгааг би хатуу хэлмээр байна.

-Эдгээр барилгуудад ямар арга хэмжээ авах вэ?

-Дахин дахин давтан хэлээд байхад үүргээ биелүүлэхгүй байгаа барилгын компаниудад эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох болно. Өнөөдрөөс эхлэн цахилгааныг нь шууд тасалснаар барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.

-НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхгүй их удсан.  Ямар учиртай юм бол?

-Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд баригдаж байсан барилгаас бетон шахагч унаж, 12 настай охин газар дээрээ нас барсан хэрэг саяхан гарсан. Энэ хэрэгт НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн тодорхой хэмжээгээр хариуцлага алдсан. Тиймээс түүнийг нь ажлаас чөлөөлөх захирамжийг гаргасан юм. Тэр хүн захирамж гарснаас хойш арав гаруй хоносны дараа арайхийж суудлаа тавьж өглөө. Л.Бямбасүрэнг өөгшүүлж байдаг хүн бол Шадар сайд  Д.Тэрбишдагва.

-Д.Тэрбишдагва сайд НМХГ-ын даргыг томилгоонд оролцох үндэслэлгүй биз дээ?


-Хуулинд зааснаар Шадар сайд Д.Тэрбишдагва энэ томилгоонд оролцох ямар ч эрхгүй. НМХГ-ын даргын томилгоонд МХЕГ-ын дарга Р.Содхүү болон бид хоёр л оролцох ёстой. Л.Бямбасүрэнг хал гэсэн захирамж гаргасаар байтал НМХГ-аас “Өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөв” гэж хандсан байна лээ. Энэ ямар учиртай болохыг үнэндээ мэдэх юм алга. Уг нь тэр хүн ажлаа хийж чадаагүй, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Харин ч ажлаас нь халаад  өнгөрч байна.

-НМХГ-ын даргаар хэнийг томилох вэ?

-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга  В.Эрдэнбатыг томилохоор түүний танилцуулгыг хүргүүлсэн байгаа. Гэтэл Д.Тэрбишдагва В.Эрдэнбатын танилцуулгыг аваад явчихсан гэсэн. Энэ ажилд Д.Тэрбишдагва оролцох ямар ч эрхгүй. Би тэр хүнийг гайхаж байна.

-МХЕГ-ын дарга Р.Содхүү зөвшөөрөлгүй барилгуудад мэргэжлийн хяналтын газар  чадах чинээгээр хяналт тавьж байгаа гэж ярьсан байсан. Таны бодлоор?

-Би бол хангалтгүй ажиллаж байна гэж хэлнэ. Гэтэл Р.Содхүү гэж нөхөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл өгөөд яваад байгаа юм. НМХГ аливаа зөвшөөрөлгүй эхэлсэн, баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг хянах, түр зогсоох, таслан зогсоох, шаардлагатай бол нураах ч эрхтэй байгууллага гэдгийг мартаж болохгүй.

Д.ЖАРГАЛСҮРЭН
“Тэнгис” кино театрын хажууд зөвшөөрөлгүйгээр баригдаж буй барилгын найман давхраас бэхэлгээний багана унаж 25 настай иргэн Ч-гийн амь насыг хохироосон харамсалтай хэрэг гараад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан болж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд нийт 77 зөвшөөрөлгүй барилгыг нэрлээд байсан. Гэтэл хэн ч харсан зөвшөөрөлгүй уг барилга яагаад жагсаалтад байхгүй мөн зөвшөөрөлгүй барилгуудад арга хэмжээ авахгүй байгаа гээд бүх асуудлын хариу нь МХЕГ-тай холбоотой, ажил үүргээ гүйцэтгэхгүй байна хэмээн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдсэн юм.

Харин МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгч н.Бямба-Очирын хэлж буйгаар бол тус байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байгаа бөгөөд хэрэг болсон уг барилгыг зөвшөөрөл авсан, харин тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэлээ.

“Эко” констракшны гүйцэтгэж байгаа уг барилга нь анх МХЕГ-аас “Усан оргилуур барина” хэмээн 16х24 хэмжээтэй талбайн зөвшөөрлийг иргэн К.Пүрэвийн нэр дээр авсан боловч 30х24 болгон талбайгаа томруулан 16 давхар барилга болон сүндэрлэх явцад уг хэрэг болсон байна.

Хэн бүхний нүдэн дээр ил уг барилгыг өнөөх захирамжийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох, нэмэлт арга хэмжээ авч цахилгааныг нь таслах гээд бололцоотой арга хэмжээг аваагүй нь ч гэсэн хүн хүч дутмагаас болсон хэмээлээ.

Болсон хэрэг явдал хуулийн дагуу мөрдөн байцаалтанд орсон талаар  Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргал хэллээ.

А.Сүрэн
Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн  хурандаа Т.Сайнжаргал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр сүүлийн өдрүүдэд гарч буй ослын талаар  “Нийслэлийн иргэдийн амь насанд нь баталгаа гаргаж чадахгүй байж тухайн компаниудын ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь сонин биш шүү дээ. Барилга барьж байгаа бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангах ёстой” гэв.

Түүнчлэн бүх дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хаана, ямар хэрэг гарч байгаа талаар байнга мэдээлэл авч байгаа бөгөөд МХЕГ-тай хамтран зөвшөөрөлгүй баригдсан компаниудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ дагуу иргэдээс мэдээлэл хүлээн авч байгаа бөгөөд цаг алдалгүй арга хэмжээ авахыг хичээж ажиллаж байгаа аж. Дашрамд дурьдахад энэ оны эхний найман сарын байдлаар 14515 гэмт хэрэг бүртгэгдсэн ажээ.

Х.Өнөр
"Тэнгис" кино театрын урд талд усан оргилуур байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь зорчих газаргүй шахам нийслэлчүүдийн мэдлийн цөөхөн газрын нэг нь. Гэтэл үүнийг 2011 оны арванхоёрдугаар сард нийтийн эзэмшлээс гаргах захирамжийг засаг дарга асан Г.Мөнхбаяр үйлдэж улмаар К.Пүрэв гэх иргэнд барилга барих зөвшөөрлийг олгожээ.

Тус иргэний нэр дээр олгогдсон газар эхэндээ усан оргилуур барих хэмжээтэй, гаднах хашаандаа ямар сайхан олон нийтийн газар бий болох талаарх танилцуулга самбартай байсан боловч удалгүй газар нь томорч, барилга нь өндөрссөөр өдгөө 16 давхар оффис үйлчилгээний барилгын 11 дэх давхар нь баригдаад байна. Ингэхдээ 11 давхрын тулаас төмөр унаж 25 настай иргэн Ч-ийн амь насыг бүрэлгэсэн хариуцлагагүй явдал гарсан.

Явган хүний зам, автобусны буудал, автозамтай шууд нийлсэн энэ барилгад зориулан Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл олгож, Нийслэлийн ерөнхий архитектор баталгаажуулж, газрын зөвшөөрөл өгч, зураг төсөл, улсын экспертизээр хянагдаж баталгаажсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зөвшөөрсөн гээд бодвол “ар” томтой болох нь мэдэгдэнэ.

Хэдийгээр газар нь иргэн К.Пүрэвийн нэр дээр олгогдсон ч "Эко" констракшных гэдгийг МХЕГ-аас хэлсэн. Харин барилгын гүйцэтгэгчээр нь D&N компани ажиллаж буй бөгөөд болсон осолтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, хөдөлмөр хамгааллын хуулийн дагуу 250 мянган төгрөгний торгууль ногдуулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ДБХХ-ийн дарга Ч.Мөнхжаргал хэлж байна.

Өнөөдөр тус осолтой холбоотой Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийхдээ МХЕГ-тай ослын хариуцлагыг холбосон. Харин тус газраас “манай байцаагч нарын орон тоо хүрэлцээгүй учраас бид мэдээгүй” гэсэн хариултыг өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх зөвшөөрөл нь хууль ёсных байсныг хэлээд чухам яагаад нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрлүүдийг олгосон болохыг шалгана гэлээ.

Энэ мэт осолтой барилга нийслэлд чухам хэд байгааг асуухад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ДБХХ-ийн дарга Ч.Мөнхжаргал “дахиад 79 барилгын асуудал яригдаж байгаа. Бид тодруулж хянаж, шалгана” гэсэн юм.

О.Ариунбилэг
38 минутын өмнө
Үүнээс өөр арга бидэнд алга. “Хаашаа л харна энд, тэндгүй баригдаж буй барилгууд. Гишгэх ч зай алга” гэж ярьдаг байсан цаг өнөөдөр сайхан түүх төдий болон үлджээ. Бид өнөөдөр гишгэх зайндаа бус хүний аминд харуусаж сууна.

Баригдаж байгаа барилгын хажуугаар өнгөрч явсан хүмүүс краны хугархай, тогтоогч төмөр, тоосгонд даруулж нас барах нь бараг энгийн үзэгдэл болж байна. Өчигдөрхөн л гэхэд “Тэнгис” кино театрын урд талбайд “Эко констракшн” компанийн барьж байсан барилгын хажуугаар өнгөрч явсан 20 гаруй настай залуу тогтоогч төмөрт даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Талийгаач залуу надтай нас чацуу байсан юм билээ. Тэгэхээр тэрээр над шиг л хийж бүтээх их хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн нэгэн байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Найзуудтайгаа кино үзэх гээд л явж байсан хүн шүү дээ. Гэтэл хэн нэгэн эрх мэдэлтний хайнгаас болж тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Өөрийн гэсэн орон зайгаа үлдээгээд зүгээр л яваад өгчихлөө. Түүн шиг харамсалтай тохиолдлоор нас барсан хүмүүс энэ сард хэдэн арваар тоологдож байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ангийнхантайгаа уулзаж зуны амралтынхаа сонин хачинг ханатлаа ярилцаж амжаагүй бяцхан зүрхэндээ эрдмийн баяр тээсэн 12-хон настай охин бас л баригдаж буй барилгын хажуугаар өнгөрч яваад харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач охины ангийнхан түүний зуны амралтын сонин хачинг үргэлжлүүлэн сонсож амжаагүй юм. Тэр бяцхан охин хорвоод 12-хон жил амьдрахдаа өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгочихсон байсан гэж бодохоор л цаашид ямар их зүйл хийх байсан бол гэж бодож харамсдаг юм.

Ажлаа хийж байгаад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны XIV хороонд “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” орон сууцны хороололд өргөгч краны толгой салснаас болж 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсны хариуцлагыг өнөөдөр хэн хүлээж байна вэ гэж асуумаар байна. Хууль бусаар зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргачихаад байхад үйл ажиллагаагаа нууцаар явуулсаар байсан барилгын компанийн эзэд хүлээх үү. Хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж барилгынхаа ажлыг үргэлжлүүлэх боломж олгосон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар хүлээх үү. Аль эсвэл хөрөнгөтний өмнө бөхөлзсөн мэргэжлийн хяналтын байцаагч нар хүлээх үү.

Дээрх тохиолдлуудаас гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд дутуу баригдсан цахилгаан шатны нүх рүү хүн унаж гэмтсэн хоёр тохиолдол гарсан аж. Тодруулбал Баянзүрх дүүргийн XXV хороо “Хос” гутлын захын хажууд баригдаж байгаа “Гангар инвест“ ХХК-ийн барилгын дутуу баригдсан лифтний нүх рүү туслах ажилтан нь унасан бол мөн л тус дүүргийн IV хороо Хил хамгаалах ерөнхий газрын ард баригдаж буй барилгын цахилгаан шатны нүх рүү нэгэн эмэгтэй унасан тохиолдол гарсан байна. Тиймээс л амьд үлдэхийн тулд гэртээ бүгцгээе гэсэн юм. Гэхдээ энэ байдлаар барилгын ажил цаашид өрнөх юм бол бид гэртээ байж байгаад л харамсалтайгаар амиа алдах бололтой.

Бороо ороход дусаал гоожиж, өвлийн хүйтэнд паар хагарч, зундаа мөөгөнцөртөж, өдөр бүр болж байдаг мэдэгдэхгүй шахам хэмжээний газар хөдлөлтөд хана нь цуурч байдаг орон сууцанд айж амьдардаг хүмүүс шүү дээ бид. Улаанбаатар хотын хэмжээнд баригдсан нийт барилгын 50 орчим хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг юм билээ. Гэхдээ үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй нь бүр ч харамсалтай. Ингэхэд бид цаашид хэрхэн амьдрах ёстой юм бэ.

Р.Сарангоо

Гэр хороололд зориулсан эхний хууль

2012 оны 09-р сарын 17 Нийтэлсэн БАТ
З.ЭНХБОЛДЫН АМЛАЛТ

“Гэр хороолол руу орохгүй шүү” гэх анхааруулгыг таксины жолооч нар сануулах болсоор удаж байна. Энэ нь нүх сүв, ус шавран дундуур явж машинаа эвдэхгүй гэсэн санаа. Гэвч машин техник халшрам энэ замаар иргэд өдөр бүр туучсаар л байна. Өвөлд нь угаартаж, урд яваа хүн байтугай машиныг ч харахаа болино гэдэг нь хэтрүүлэг биш. Ийн хөгжихөөр яарч буй хотын дугаар нэг асуудал нь гэр хороолол болжээ. УИХ, Засгийн газрыг үүнд анхаарлаа хандуулж буй гэж итгэх нь бүү хэл байгааг нь мартчихсан юм биш биз гэж бодоход хүргэв. Гэвч энэ удаагийн парламентаас гэр хорооллыг арай өөр болгочихож магад гэж найдах нэг шалтгаан байна. Тэр нь шинэхэн УИХ-ын даргын хамгийн анх гарган авсан хуулийн төслийн зорилго нь гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хуулийн төсөл гэдэгт байна. Ажлаа дөнгөж хүлээн авсан УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Болд, Г.Баярсайхан нарын өргөн барьсан хуулийн төслийн нэр нь “Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хууль”. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд төслийг хүлээн аваад “Энэ бол зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зөв гарцыг олж харсан сайн хуулийн төсөл. Засгийн газраас санал авахад нь би оролцож гарын үсгээ зурж байсан. Ойрын хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуультай зэрэгцүүлэн яаралтай батлах хуулийн нэг байх болно. Энэ хууль батлагдсанаар гэр хороолол дэд бүтэцтэй болох ажил бодитой болно” хэмээж байсан юм. Орон нутгийн хуулийн төсөл нь батлагдчихлаа. Одоо З.Энхболдын УИХ-ын дарга болсныхоо дараа амласан, магадгүй эхний амлалт болох энэ хуулийн төслийг батлах үлдээд байна. Уг хуулийг товчхон тайлбарлавал гэр хорооллын дэд бүтцийг төлөвлөгөөтэй барих, шаардагдах хөрөнгийг зорилтот татварын хүрээнд шийдвэрлэх тухай аж.

ХУУЛЬ ХЭНД ХАМААТАЙ ВЭ?

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүн ам 2.78 саяд хүрч, нийслэлийн хүн ам 3-4 дахин нэмэгдэж, гэр хороололд амьдарч буй өрхийн тоо 184 мянга болж өсчээ. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг гэр хорооллын хүн ам эзэлж байдаг. Өөр нэгэн статистикаар нийслэлд 1.2 сая хүн буюу 307 мянга орчим өрх амьдарч, үүнээс нийслэлийн нийт өрхийн 39.8 хувь нь буюу 122 мянга 400 өрхийн 470 мянга орчим иргэн дэд бүтэцтэй орон сууцны хороололд амьдарч байгаа аж. Харин дэд бүтэцгүй гэр хороололд нийслэлийн нийт өрхийн 60.2 хувь нь буюу 184 мянга орчим өрх. Эдгээр өрхүүдийн 55 хувь нь ямар нэгэн байшин сууцанд, үлдсэн нь монгол гэрт амьдарч байна. Дэд бүтэцгүй хорооллын хүн ам нь нийслэлийн хүн амны 60.9 хувь нь буюу 736 мянга орчим байгаа гэнэ. Хэдий дэд бүтэцтэй хэсэгт амьдарч буй боловч өвлийн улиралд утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирсоор буй нийслэлчүүдийг тооцвол хууль нийслэлчүүдэд бүгдэнд хамааралтай болж байна. Энэ утаанаас болж нийслэлийн иргэдэд учрах хохирлыг тооцох боломжгүй ба утааны 70 гаруй хувь нь гэр хорооллоос хамааралтай гэсэн судалгаа байдаг аж.

ХЭРХЭН “МӨНГӨ БОСГОХ” ГЭЖ?

Хэдийгээр улс болон нийслэлийн төсвөөс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд тодорхой санхүүжилт хийсээр байгаа боловч энэ хурдаар явах юм бол ойрын 10 жилд шийдэж амжихааргүй байгааг судлаачид тооцож. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд ойролцоогоор 1.8 их наяд төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Энэ нь 2012 оны төсвийн нийт орлогын 32 хувьтай тэнцэх хөрөнгө юм. Тиймээс өнөөгийн байдлаар ирэх 3-4 жилд улсын болон нийслэлийн төсвөөс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах дээрх хөрөнгийг гаргах нь бараг боломжгүй зүйл аж. Иймээс хууль боловсруулагчид Япон зэрэг бусад хөгжилтэй орнуудын туршлагыг судлаад олсон гарц нь зорилтот татварын тогтолцоо байж. Ихэнх улсууд өөрсдийн өмнө тулгамдсан том асуудал, тухайлбал дэд бүтцийн асуудлаа хурдан шийдэхийн тулд зорилтот татварын тогтолцоог ашигладаг байна. Тодруулбал, зарим төрлийн татварын орлогыг улс орныхоо тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 хувь зориулдаг жишээ ч байдаг аж.

ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ХЭРХЭН ТООЦОВ?

Монголд зорилтот татварын ямар хувилбар байж болохыг хууль санаачлагчид дараах байдлаар тооцжээ. Хуулийн төсөлд “Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай 1.8 их наяд төгрөгийг нүүрсний экспортын татварын 3-4 жилийн орлогоос бүрдүүлнэ” гэж төлөвлөжээ. Мөн үүнийг нь нарийвчлавал, нүүрс болон төмрийн хүдэрт боловсруулалтын түвшингээс хамааруулж 7 хүртэл хувийн экспортын татвартай болгосноор жил бүрийн улсын төсөвт 488 тэрбум буюу 370 сая ам.долларын орлого орох гэнэ. Энэ орлогын хэмжээ жилд 20-иос доошгүй хувиар нэмэгдэнэ гэж тооцвол Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ татварын 3-4 жилийн орлогоос бүрдүүлэх бүрэн боломжтой тооцоо гарч байгаа аж. /Энд экспортын татвараар улсын төсөвт орох орлого жил бүр нэмэгдэх ба үүнийг дээрхи тооцоонд оруулаагүй/

МӨНГИЙГ ЯАЖ ЗАРЦУУЛАХ ВЭ?

Зорилтот татвараар мөнгийг босгосны дараагаар хэн, хэрхэн ашиглах вэ гэдэг дараагийн асуулт гарч ирэх нь тодорхой. Хуулийн төсөлд үүнийг салбарынх нь яамдад гол ачааг үүрүүлэхээр төлөвлөж. Тодруулбал, “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нь дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын инженерийн дэд бүтэц барих дөрвөн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, батлуулж шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан байна. Сайд нь дэд бүтэц барих төлөвлөгөө боловсруулахдаа холбогдох бусад байгууллагын санал авч зөвшилцсөн байна. Тодруулбал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нь дэд бүтэц барих төлөвлөгөө Засгийн газраар батлуулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй” гэж заажээ. Гэвч энэ бүхэн УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Ямартаа ч хуулийн үзэл санааг нь алдагдуулахгүй батлаж, хуулийг хэрэгжүүлж чадвал иргэдийн өмчилж авсан хашааны газрын үнэ цэнэ хэд дахин нэмэгдэх болно.

Б.МАНД

Төлөвлөлтгүй нийслэл төлөвлөлттэй болох уу?

2012 оны 09-р сарын 17 Нийтэлсэн БАТ
Сүүлийн хэдэн жилд Улаанбаатар хотын үйл ажиллагаа маш буруу байсан нь тодорхой болсон. Ямар ч төлөвлөлтгүй олон барилга овоолж, хувийн байгууллагуудад төлбөр болоод дүрэм журмын олон дарамтыг учруулдаг байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ярьж байна. Улаанбаатар хотын удирдлагууд барилгын салбарынхантай уулзаж, газар олголт, шинэ бүтээн байгуулалт, дүрэм журмын хэрэгжилтийн талаар зөвлөлдсөн хурлын үеэр ярьсан нь энэ. Угтаа энэ үгийг удирдлагууд баталж цаашид хэрэгжүүлэх ажлыг одоогийнхоос боловсронгуй болгохыг дуу нэгтэй дэмжсэн юм.

Учир битүүлэг дүрэм шинэчлэгдэнэ

Энэ онд “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг шинэчилж, байршилын тоймыг шинэчлэн, гарын үсэг зурдаг албан тушаалтны тоог цөөлөхөөр болжээ. “Бид үүнийг шинэчилснээр олон ажлыг иргэдэд нээлттэй, хурдан шуурхай хүргэх боломжтой болж байгаа юм. Ажил авснаас хойш олон хүн энэ талаар санал гомдолоо хэлсэн” гэж Улаанбаатар хотын ерөнхий архитектор ч бөгөөд нийслэлийн Газрын албаны дарга Н.Хүрэлбаатар ярилаа.

1950 онд Улаанбаатар хот төлөвлөлттэй болж байсан түүх бий. Угтаа энэ төлөвлөгөөний дагуу 40, 50, 120 мянгатыг босгожээ. Түүхийн шарласан хуудсыг сөхөж үзвэл тухайн үед Төрийн ордныг тойроод газар олгохгүй байхаар тусгасан төдийгүй Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсангийн амыг тойроод газар олгохгүй, барилга босгохгүй байхаар төлөвлөж байсан аж.

Хотыг тэлэх боломж бий

“Бид ямар ч төлөвлөлтгүй хол явахгүй. Хэдэн жилийн дараа засч залруулж, шинээр эхэлчихэж болохгүй том асуудал болон хувирна. Зүй нь бол хотод овоолоод байлгүй тэлэх бодлого баримтлах хэрэгтэй. Налайх, Гачууртын сул газар, Багануур, Эрдэнэт, Сэлэнгэ гээд тэлэх боломжтой газар руу л тэлэх нь зүйтэй” гэж доктор, профессор З.Халтар ярьсан юм. Энэ тухай олон жилийн өмнөөс ярьж байсан ч өнөө хэр нь бодлого болсон нь үгүй. Одоогоор Улаанбаатар хотын шинэ удирдлагуудад энэ талаар бодлого байхгүй ч гэр хороолол болоод алслагдсан дүүргүүд рүү инженерийн шугам сүлжээ татах ажлыг эхлүүлж байгаа юм. “Ойрын хэдэн жилдээ бололцоогүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хоёр жилийн хугацаанд бүх төлөвлөгөө зардалаа нарийн гаргачихвал, алслагдсан дүүргүүдэд хороолол барих ажлыг хувийн компаниудтай хамтраад хийчихэж болно” гэж З.Халтар ярив.

“Хувийн байгууллагуудыг дарамтлахаа больё”

Энэ үг их гоё байгаа биз. Хотын удирдлагууд хэлсэн гэхээр бүр гоё болоод явчихна. Гэхдээ амьдрал хэрхэн хэрэгжих бол. Энэ оноос эхлэн хувийн хэвшлийн байгууллагуудын бичиг цаасны ажлыг багасгаж, хүнд суртал гаргахгүй гэдгээ хотынхон амлалаа. Нэг хүн барилгын зөвшөөрөл авахын тулд 19 төрлийн баримт бичиг цуглуулдаг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ үүнийг төрийн байгууллагууд өөрсдийн хүнд сурталаараа далайлган авлига хээл, хахуулийн үндэс суурь болгодог аж. “Энэ бүх зүйлсийг бид халах ёстой. Жирийн иргэн хүн бизнес хийж, таван цаас олох гэснийхээ төлөө ял хийчихсэн юм шиг байж болохгүй” гэж Э.Бат-Үүл ярив. Нийслэл болоод Улсын мэргэжлийн хяналтын газраас явуулдаг хяналт шалгалтын ажлыг дээшлүүлэх нь бас нэн тэргүүний ажил болжээ

“Энэ олон барилга нураад, тоног төхөөрөмж нь унаж хүн алаад байхад мэргэжлийн хяналтынхан юу хийдэг юм бэ” гэж Баянгол дүүргийн иргэн Ц.Баярсайхан ярьж байна. Харин үүнд мэргэжлийн хяналтын газраас “Манайх тэр олон байгууллагуудыг бүртгээд, шалгаад явах цаг зав болоод хүн хүчний чадал байдаггүй” гэсэн үгээр амыг нь таглаж байна. Гэхдээ үүнийг бууруулна гэдгийг хотынхон хэлээд байгаа. Харин үүнийг дөрвөн жилийн хугацаанд өргөс авчихсан юм шиг арилгаж чадах уу гэдгийг дүгнэх эрхийг уншигч танд үлдээе.

Манайхтай адил төлөвлөлт ихээр шаардаж байсан Гүржийн нийслэл Тбилис хот өнөөдөр барууны орнуудын хотын хэмжээнд хүрчээ. Манайх шиг замбараагүй байгаагүй ч арваад жилийн өмнө томоохон асуудал болж байсан удаатай. Тэд маш энгийн аргаар л үүнийг шийджээ. Английн хот төлөвлөлтийн хоёр мэргэжилтэнг удаан хугацаагаар Тбилисд ажиллуулж, хотын төлөвлөгөөг гаргасан байна. Бид яагаад үүнийг хэрэгжүүлж болохгүй гэж. Ямар ч байсан хот төлөвлөлтөд бид одооноос онцгойлон анхаарч эхлэв бололтой. Утаатай долоон жил дайн зарлаад амжилт олоогүй уйтгарт дүр зураг хот төлөвлөлт дээр л битгий хэрэгжээсэй гэж хүслээ шивнэе.

Б.БОЛОРСҮХ

Орон сууцны үнэ сүүлийн хэдэн жилд маш их савалгаатай байна.  Харин бодит зах зээлийн үнэ нь 1 сая төгрөг ч хүрэхгүй байх  хандлагатай байна.

Учир нь :  Өвөрхангай аймагт барьсан барилга м2 нь 1 сая бөгөөд бүх барилгын материалаа замын үүдээс Улаанбаатар -  Улаанбаатараас Өвөрхангай аймагруу зөөвөрлөж , барилгын стандарт чанар нь Улаанбаатарт барьж байгаа барилгаас хавь илүү чанартай байхад  үнэ нь м2 нь 1 сая төгрөгөөр борлуулж байна.  Харин Улаанбаатарт шинэ орон сууцны м2 –ын үнэ дор хаяж 1.8 сая төгрөгийн ханштай байгаа нь  хэтэрхий шударга бус явдал юм.

Өөр нэг бодит жишээ гэвэл Хятад улс  Орос улсад м2 –ийг 250$ - оор орон сууц барьж өгий гэсэн санал тавьсан явдал юм. Энэ бүгдээс үзвэл ямартай ч орон сууцны үнэ хамгийн ихдээ м2 нь 1 сая төгрөх байх боломжтой юм байна. Харин орон сууцны үнэнд хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл гэвэл газрын байршил болон, газар олгож байгаа газрын алба , бусад хяналтын авилгал хээл хахууль юм. Энэ бүгдийг зөвөөр шийдэж чадвал Улаанбаатар хот 2 тийшээгээ сунгах хангалттай газартай билээ.

Харин орон сууцны үнийг буулгаж чадах ганц хүн бол одоогийн хотын мэр баатар Бат-Үүл юм.  Иргэн та бид Бат-Үүл баатарыг хэрхэн орон сууцны үнийг буулгаж чадахыг харах л үлдэж байна

Нийтлэгч :  Иргэн  Шаавар  

НИТХ-ын дарга Д.Баттулгатай ярилцлаа.


-Хотын төвийн бүсэд газар олгохгүй, нэмж барилга барихгүй  гэсэн зарчим барьж байгаа гэсэн. Тэгэхээр орон сууцны 200 айлын хөтөлбөр хэрэгжихээр хаана газар олгох юм бэ?


-Улаанбаатар хотын төвд барилга барих газар бараг  байхгүй ээ. Үлдсэн жаахан газартаа барилга бариад шавах  биш тохижуулъя, дэд бүтцийн асуудлыг нь шийдье.  Дулаан, бохирын гээд шугам сүлжээ татах газар байхгүй боллоо шүү дээ. Шинээр хотын төвд барилга бариулахгүй, тиймээс хотын зах руу барь. Тэгж байж хотыг тэлнэ. 1300 гаруй га дотроо чихцэлдэж амьдраад байх хэрэггүй, дэд бүтцээ сайжруулж, хотоо тэлж амьдарцгаая. Байгууллагуудад барилга барих бол хотын захаар барь гэсэн шаардлага тавьж байгаа.


-Хотыг дахин төлөвлөх гэж  байгаа гэл үү?


-Үүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Хүмүүс ч зөв шаардлага тавих болсон байна.  Баянгол, Дүнжингарав гээд олон хороолол баригдаад ашиглалтад орж байна. Гэтэл тэнд нэг ч  цэцэрлэг, сургууль баригдаагүй  байх жишээний. Тэгэхээр энд дахин төлөвлөлт хийе. Наад өгсөн газруудаа дахиж хяна. Ийм олон хороолол барьчихаад яахаараа сургууль байдаггүй юм. Хот төлөвлөлтийн стандарт байх ёстой. Тэдэн оршин суугчидтай, тэдэн хүүхэдтэй орон сууцны хороололд тэдэн сургууль, цэцэрлэг байгуулах шаардлагатай гээд төлөвлөөд д барих газрыг үлдээх учиртай. Төлөвлөлт хийгээд   газрыг нь үлдээсэн тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийг бариад явах шаардлагатай байна. Гэтэл өнөөдөр ямарч нүх сүв үлдээхгүй шигүү хотхон олноор барьчихаад дунд нь цэцэрлэг, сургууль барих газар байдаггүй.  Тэгээд эцэг, эхчүүд нь хотын төвийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх гээд  шавж түгжрэл нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд дахин төлөвлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг нь улсын төсөвт суулгаж, ирэх жилээс барьж эхэлье.


Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн барилга, байшин барихыг хэлэхгүй ээ, төрийн үйлчилгээг ард түмэнд ойртуулж, Баян хошуунд амьдарч байгаа хүн Улаанбаатар хотын төвд ирж төрийн үйлчилгээ авдгийг болиулах хэрэгтэй байгаа. Тиймээс төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй байна.


-Гэр хорооллын иргэд энэ удаагийн НИТХ бидний амьдрах орчин нөхцлийг өөрчлөх дорвитой ажил хийх байх гэж хүлээж байгаа. Юунаас ажлаа эхлэх вэ?


-Бид нар сонгуулиар гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийднэ гэж амалсан. Мэдээж, үүнийг нэг, хоёрхон жилийн дотор хийчихгүй. Ирэх  жилээс  гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг эхлүүлнэ.   Нөгөөтэйгүүр бүгдийг эд нар хийнэ биз гээд хараад суухгүй, өөрсдөө сэтгэл санаагаараа нэгдээд хороо, хашаагаараа газраа дахин ингэж төлөвлөе, энд нь зам барья, дэд бүтцэд ингэж холбуулъя гэсэн зөвшилцөлд хүрч санаачилга гаргахыг иргэддээ уриалж байна. Иргэдийн энэхүү оролцоог нь төр дэмжиж,  Улаанбаатар хотын захиргаанаас архитекторын зураг төслийг нь гаргаад, дэд бүтцийг хөгжүүлэх техникийн шийдлийг нь гаргаж өгөөд шийдэж болохоор байгаа юм. Дахин онцолж хэлэхэд, иргэд өөрсдөө хүсч, санаачилга өрнүүлж, зүтгэвэл илүү орчноо хурдан өөрчилж тохилог болгох  боломжтой. Хотоос бид очоод та нарыг ингээд, тэгээд өгмөөр байна гээд хүчлэх, албадах нь хэцүү.  Жишээ нь 100 айл ийм төлөвлөлт  хиймээр, үүнд төсөл хэрэгжүүлээч гэсэн санаачилга өрнүүлээч ээ. Энэ есдүгээр сарын сүүлчээс НИТХ-ын дэргэд Иргэдийн оролцооны алба байгуулна.
Энэ албаныхан  бүх гэр хорооллоор явж, тодорхой санал тавина. Та бүхэн орчин тойрноо яаж сайжруулах гэж байна, хотын зүгээс ийм зүйлийг хийж чадна, та бүхэн ийм асуудлаа дотроо шийдээч  гэсэн ухуулга явуулна. Та бүхэнтэйгээ хамтдаа л гэр хорооллынхоо орчин нөхцөлийг сайжруулж, хөгжүүлж чадна.


-Сэргэлэн, түрүүлж эвлэж нэгдсэн иргэд л  улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцээ шийдүүлээд, асуудлаа шийдвэрлүүлэх юм байна гэж ойлгож болох уу?


-Яг тийм. Урьд нь хүмүүс удах тусам миний газар үнэ хүрнэ гэсэн бодолтой байсан байх.
Одоо бол хэн овсгоотой, дэд бүтцээ шийдүүлэх гэж санаачилга өрнүүлсэн нь хожино шүү гэдгийг хэлье.


-НИТХ-ын хуралдаанаар  газартай холбоотой асуудал хэлэлцэх үед МАН-ын төлөөлөгчид 14 хоногийн хугацаатай  завсарлага авснаар гацлаа. Улстөр яваад байна уу, үгүй юу?


-Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бий л дээ. Үндсэн чиглэл, хөтөлбөр батлуулна гэсэн заалтууд байгаа. Гэхдээ мөрийн хөтөлбөрийг үнэндээ ард түмнээр батлуулсан гэж миний хувьд ойлгодог. Зургадугаар сарын 28-нд ард түмэн саналаа өгөхдөө сонголтоо хийгээд баталсан. Бид нийслэлийн сонгуульд 5А гэсэн хөтөлбөрийг дэвшүүлснийг түмэн олон санаж байгаа. Агаарын бохирдолгүй, аюулгүй, авлигагүй, ажилтай, орлоготой гээд. Ажил явах гол хөшүүрэг бол санхүүжилт.


Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төсөвт тусгаж, санхүүгийн асуудлыг шийдэх учиртай гэж үзэж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уяж, тодорхой санхүүжилтийг төсөвт суулгах нь чухал.
МАН-ын төлөөлөгчид ойлгомжгүй зүйл яриад байгаа юм . Засгийн газрын болон Засаг даргын мөрийн хөтөлбөр тусдаа гэх нь утгагүй. Монгол Улс нэгдмэл шүү дээ. Засгийн газрын бодлоготой бид бодлогоо заавал уялдуулах шаардлагатай. Засгийн газар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхгүй гэвэл яах вэ?
Ингэж хандвал бидний зорилт биелэхгүй. Улаанбаатар хотын хувьд дэвшүүлсэн томоохон зорилт заавал Засгийн газрынхтай уялдаж байх учиртай. Хот зөвхөн өөрийн хүчээр хийнэ гэвэл хүчин мөхөстөнө. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсны дараа бид нар түүнтэй уялдуулж,хотынхоо мөрийн хөтөлбөрийг батлах хэрэгтэй гэж бодож байна.
Нийслэлийн төсөвт  тодотгол хийхгүй байна гэж МАН-ын төлөөлөгчид шүүмжилж байна. УИХ-аар 2012 оны Монгол Улсын төсөвт тодотгол хийх гээд хэлцэгдэж байна. Парламентаар төсвийн тодотгол батлагдсны дараа НИТХ түүнийг  хараад хоттой холбоотой ямар санхүүжилт танагдав гэдгийг харж, ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ хэлэлцэх учиртай.  Энэ бүгдийг мэдсээр байж МАН-ын төлөөлөгчид шалтаг хайж газрын  асуудлыг гацаах нь өөр учиртай болов уу гэж харж байгаа. Улс төр хийхээ багасгаад хамтдаа  ажлаа хийх нь дээр.

www.times.mn

Барилгын салбарын “бараан” ирээдүй

2012 оны 09-р сарын 14 Нийтэлсэн БАТ
Иргэн Дорж Монголын нэгэн уул уурхайн компанид ажилладаг, боломжийн цалинтай. Тиймээс хэдхэн сарын цалингаа цуглуулаад ирэх зун худалдан авах байрныхаа урьдчилгаа мөнгийг төлчихсөн. Одоо байрандаа ороход шаардлагатай үлдэгдэл мөнгөө цуглуулахаар ажиллаж байгаа. Гэтэл дэлхийн санхүүгийн хямрал эдийн засагтаа нөлөөлж, Европын орнуудын худалдан авах чадварыг бууруулжээ.

Үүнийг дагаад Европын орнуудын гол ханган нийлүүлэгч болох Хятадад экспортын илүүдэл гарсан байх юм. Холын Европын хямрал Хятадаар дамжин иргэн Доржийн амьдралд ч нөлөөлөх юм гэж тэр санаагүй биз.

Түүний ажилладаг уул уурхайн компани Хятад руу нүүрсээ борлуулдаг. Гэтэл гол түншлэгч болох хятад компани алдагдал хүлээх болсон учраас Монголын нүүрсний компанитай худалдаа хийхээ багасгажээ. Ингээд нүүрсний компани хүнд байдалд орсноор ажилтнуудаа цомхтгоод эхэллээ. Цомхтголд  хэдэн цаасны орлого хийж, байр авах гэж явсан иргэн Дорж хамрагдчихав.

Байр авах гээд хэдэн цаас цуглуулж, урьдчилгаа төлбөрөө төлчихсөн байсан ч Дорж ийнхүү ажилгүй болжээ. Нэгэнт ажилгүй, орлогогүй болчихоор юун байрны мөнгө манатай. Хурдхан шиг дараагийн ажлаа хайна. Гэсэн хэдий ч уул уурхайн компаниуд ерөнхийдөө хүнд байдалд орчихсон тул шинэ ажилтан авна гэх зар харагдахаа байж. Түүний худалдан авах гэж байсан орон сууцны тухайд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацав. Мэдээж урьдчилгаа төлбөрөө төлчихсөн учраас барилгын компани өөр хүнд зарчихаж болохгүй. Гэтэл мань хүн үлдэгдэл мөнгөө төлөөд байрандаа орох боломжгүй, нэг ёсны хүлээлтийн байдалтай үлдэнэ. Ийм байдлаар Дорж ажилгүй болсон нь өөр бас нэг барилгын компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Хэрвээ Дорж шиг мянга, мянган хүн уул уурхайн салбарын хямралын нөлөөгөөр ажилгүй болчихвол дагаад барилгын салбар уналтад орохоос өөр гарцгүй гэсэн үг. Ажлаасаа шууд халагддаггүй юм гэхэд цалин, орлого нь буурахад л барилгынхан "сандарна". Учир нь уул уурхайн салбарынхан илүү их орлоготой, тэр хэрээрээ аль ч барилгын компанийн борлуулалтын ихэнх хувийг бүрдүүлж байдаг гэнэ. Гол худалдан авагчдынх нь худалдан авах чадвар муудахаар дагаад барилгын компаниуд хямралд өртдөг "жамтай".

Энэ жишгээр 2008 он гарсаар эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал 2009 онд Монголд ирэхэд банк санхүү, барилгын салбарынхан хамгийн их хохирол амссан билээ. Хямралаас хатуу сургамж авсан гэх Монголын барилгын салбар өнөөдөр ямархуу байдалтай байна вэ. "Бас ч гэж хөл дээрээ тогтчихсон" гэж энэ салбарынхан өөрсдөө хэлж байгаа. Гэхдээ гол "тэжээгч" болох уул уурхайн салбарт тийм ч сайн дүр зураг харагдахгүй байна. Тийм ч учраас удахгүй урд хөршөөр дамжих ирэх хямралын "шуурга" уул уурхайн салбарыг цохиж, дагаад барилгын салбар ч уналтад оруулах эрсдэлтэй болжээ.

"Хэрвээ 2008 оных шиг хямрал уул уурхайн салбарт тохиовол барилгын салбар ямар ч эргэлзээгүйгээр хямарна" гэдгийг Барилгын үндэсний ассоциацийн захирал Ц.Эрдэнэбаяр хэллээ.

Түүнчлэн "Хятадаар дамжин ирэх хямралтай холбоотойгоор энэ өвөл Монголын барилгын компаниуд хүндхэн байдалд орно" гэсэн таамгийг "UMC Alpha" компанийн аналистууд гаргажээ.

Хятадын эдийн засгийн өсөлт 2010 оноос хойш тасралтгүй буурсаар энэ оны хоёрдугаар улирлын байдлаар дөнгөж 7.6 хувьтай гарсан. Дээрээс нь үйлдвэрлэлийн индекс сүүлийн есөн сарын байдлаар хамгийн доод төвшиндөө хүрч буурсан гэх мэт таагүй мэдээллүүд байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар хямрах магадлал тун өндөр байна. Хэрвээ уул уурхайн салбар хямарвал барилгын салбар ч бас "цохигддог" гэдгийг дээр дурьдсан.

Хэрвээ барилгын салбар хямарвал дагаад банк, санхүүгийн системд ч "аюул" учирна. Манай арилжааны банкуудын нийт зээлийн активын багагүй хувь нь барилгын салбарт ногдож байгаа. Барилгын салбар хямарснаар зээлийн эргэн төлөлт муудаж, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр банкууд ч эрсдэлд орох магадлалтай.

Барилгын салбарыг хямралд дагуулж болзошгүй байгаа бас нөхцөл үүссэн нь хотын даргын шийдвэртэй холбогдоно. Үүл баатар маань сонгогдохдоо гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татна гэж амласан. Хэрвээ энэ бодлого үнэхээр хэрэгжээд эхэлбэл, газрын үнэ тэнгэрт хадаж, байрны үнэ хямдарна. Хүмүүс хашаандаа байшин бариад эхэлбэл, орон сууцны эрэлт багасна шүү дээ. Тэгээд барилгын компаниуд үнээ хямдруулахаас өөр аргагүйд хүрнэ. Гэтэл барилгын материалын үнэ урд хөршид тийм ч хямд биш л байна. Манай улс барилгын салбарт ашиглаж байгаа түүхий эдийнхээ 60-аас дээш хувийг урд хөршөөс хангадаг нь бас нэг "нэрмээс" болж байгаа юм.

Эрэлтийг багасгах өөр ч хүчин зүйл байгаа. Хотын дарга саяхан хийсэн мэдэгдэлдээ нийслэлд нийт 79 барилга зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа гэдгийг дуулгасан. Сүүлийн үед барилгын талбайд ойр ойрхон гарах болсон ослууд иргэдийн сэтгэл зүйд ч нөлөөлсөн биз. Нэг ёсондоо шинээр баригдаж байгаа барилгуудын чанарт эргэлзэж эхэлсэн. Энэ бүх мэдээлэл цаашид шинэ байрны эрэлтийг багасгаж, үнэ буурахад нөлөөлнө. Товчхондоо бол барилгын салбарын ирээдүй тийм ч "аятайхан" биш байна.

Магадгүй Иргэн Дорж шинэ байр авах гэж урьдчилгаа төлж байхын оронд мөнгөө цуглуулаад, хүлээж байсан бол нэгдүгээрт арай хямд, хоёрдугаарт хямралын шуурга өнгөрсний дараа илүү найдвартай орон сууцанд орох боломжтой байж дээ.

Л.Энхдэлгэр
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүрэгт ажлаа авч, багаа бүрдүүлснээс хойш олон шийдвэртэй алхмуудыг хийж, хууль журмыг уландаа гишгэж байгаа нөхдүүдтэй тэмцэж эхэлсэн.

Өнөө цагт Улаанбаатар хотын хамгийн том авлигын сүлжээг газрын наймаачид бүрдүүлж байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх. Тиймдээ ч газар шилжүүлэх нэрийдлээр авлига авч, бизнес хийдэг гэж байгаа. Газрын асуудлыг дагаж явдаг нэг зүйл бол барилга. Нийслэлд сүүлийн 10 гаруй жил барилгажилт эрчимжиж, хууль бус газар олголт, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих байдал тартагтаа тулчихсан.

Нэг барилга барихын тулд олон албан тушаалтнаас цөөнгүй хэдэн гарын үсэг цуглуулах болдог. Тэр тоолонд их хэмжээний авлига өгөх хэрэгтэй болдог гээд яриад байвал асуудал. Ямар ч шалтгаан байсан өнөөдөр Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барилга барьж, дураараа авирлаж байгаа нөхдүүд маш олон.

Тиймээс хотын дарга энэ бүхэнтэй тэмцэхээр шийдэж, зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоосон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрийг нь зарласан байгаа. Манай сонин зөвшөөрөлгүй  нэрсийн дагуу сурвалжлага хийж байгаа билээ. Эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа барилгуудын зах зухаар орж, сурвалжилсан.

Тэгвэл өчигдөр Хан-Уул дүүргээр явж, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын нөхцөл байдал ямар байгаатай танилцлаа. Хан-Уул дүүрэг байгаа хамгийн байрлал сайтай, ашигтай газартай  нь III хороо. Тиймдээ ч тус хороонд олон барилгын компани зай завсаргүй элдэв загвар хийцтэй барилга сүндэрлүүлж байна.

Дүүргийн замын цагдаагийн хэлтэс зөвшөөрөлгүй барилга барьсаар

Манай сурвалжлах хэсэг юуны өмнө Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, дүүргийн Засаг даргын тамгийн газрын урд баригдаж байгаа “Саруул өглөө” орон сууцны барилга дээр очсон юм. Барилгын карказын ажил аль хэдийнэ дуусч, өрлөгийн шатандаа яваа юм байна. Иргэн Б.Бямбасэлэмийн захиалгаар барьж байгаа уг барилга ямар ч зөвшөөрөлгүй гэдгийг нийслэлээс гаргасан жагсаалтад дурьдсан байна билээ. Харин биднийг талбайн инженертэй нь уулзахад “Манай ном журмынхаа дагуу барилгаа барьж байгаа. Нийслэлээс андуураад биччихсэн байх. Саяхан манай дээр албаны хүмүүс ирээд, бүх бичиг баримтыг маань шалгаад явсан. Тэгэхдээ албаны хүмүүс нь бас гайхаад байна билээ” хэмээн хэлсэн юм.

Ямар ч байсан “Саруул өглөө” орон сууцны хотхоны барилга хэвийн явагдаж байна. Нийслэлийнхэн андуурна гэж баймааргүй юм. Сайн шалгахад гэмгүй байх.

Түүний дараа Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн конторын барилга дээр очлоо. Мөн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм билээ. Манай сурвалжлах хэсгийг тэнд очиход барилгын ажил хэвийн үргэлжилж байсан. Дүүргийн замын цагдаагийн тасаг гэдэг төрийн байгууллага. Тэд байрлаж байгаа байраа шинэчлээд, тохилог оффист үйл ажиллагаа явуулж, алба хаагчид нь тухлаг суухыг хүссэн биз. Түүнийг нь буруутгах юу байх вэ. Гэхдээ хамгийн түрүүнд хууль дүрмийг мөрдөж байх ёстой төрийн байгууллагийнхан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулаагүй. Тодруулбал, газрын зөвшөөрөлгүй гэсэн үг. Дээрээс зураг төслөө батлуулаагүй, Ерөнхий архитектортой зөвлөлдөөгүй байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн хяналтын газраас яасан гэж барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөх вэ дээ. Тэд ямар ч зөвшөөрөл аваагүй гэдгийг үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөлгүй аваагүй барилгын жагсаалт дээр тун ч тодорхой бичсэн байна билээ.

Ямар ч байсан нийслэлээс холбогдох техникийн бичиг баримтаа шалгуулах үүргийг өгчихсөн байгаа аж. Барилгыг барих захиалгыг “Яшилт-Лүн” гэдэг компани өгсөн гэдгийг манаач хэлсэн. Одоогоор барилгын цутгалтын ажил дуусаад, гадна тохижилтыг хийж байна билээ. Барилга хариуцаж байгаа албаны хүмүүс нь хаашаа ч юм явсан гэсэн. Бичиг баримтаа шалгуул гэсэн болохоор ажлаа үргэлжлүүлж байгаа байх. Хамгийн гол нь ямар ч асуудалгүйгээр зөвшөөрөл аваад, байрлаж байгаа байраа нэмж, сунгаж болох л баймаар. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр эхэлсэн нь төрийн байгууллагууд хэзээ ч зөвшөөрөл энэ тэрийг авч чадна гэдэг утгаар ханддаг байж болох юм гэсэн харыг төрүүлж байсан юм.    

Нураагаад оронд  нь сургууль, цэцэрлэг барьвал таарна

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны газар нутгийг зөвшөөрөлгүй барилга баригчид харин ч нэг эзэгнэх шиг болсон байна билээ. Замын цагдаагийн барилгаас гараад дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн хойд талд баригдаж байгаа “Ди Би Би” ХХК-ийн оффис, орон сууцны барилга дээр очлоо. Аль хэдийн гуравдугаар давхартаа хүрчихсэн барилгын үүдэнд тулгаад том машин тавьчихсан байсан. Харин барилга дээр ажиллаж байгаа хүн огт байгаагүй. Манаач нь ч харагдахгүй байв. Тухайн барилгыг барих захиалга өгсөн “Ди Би Би” компани газрын зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төсөлд ямарч шалгалт хийгдээгүй, Ерөнхий архитектортай зөвлөлдөөгүй байгаа юм. Тэр ч битгий хэл өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн байгууллагуудаас 1665 тоот албан шаардлага хүргүүлсэн боловч барилга угсралтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байж.

Мөн албан шаардлагын хариу болгож нэг ч бичиг ирүүлээгүй юм билээ. Манай сурвалжлах хэсгийг барилгын хашаа руу орох хаалга хайж байх зуур хашааны үүдэнд зогсч байсан жижиг тэргийн жолооч хаалгаа онгойлгож, ямар учиртай хүмүүс эргэлдээд байгааг асуув. Бид ч хэрэг явдлаа хэлсэн. Мөн барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаа эсэх, уулзах албаны хүнд суртал “Барилгын үйл ажиллагаа зогссон. Гэхдээ хотын дарга шийдвэр гаргахаас 10-аад хоногийн өмнө зогссон байгаа. Учир нь барилга дээр гэрээгээр ажиллаж байсан хятадуудын гэрээний хугацаа дууссан юм. Тэгээд ажилчид байхгүй болоод зогсчихсон. Одоохондоо хариуцаж байгаа хүмүүс нь байхгүй байна. Манаач л байгаа байх. Тэр хүн нарийн ширийнийг мэдэхгүй” хэмээсэн.

Уг нь тухайн барилга барьж байгаа газар байрлал сайтай, багагүй том юм билээ. Нэг томоохон дунд сургууль, цэцэрлэг барьчихаж болохоор. Зөвхөн Хан-Уул дүүргийн хэмжээнд 2-3 мянган хүүхэд цэцэрлэг хүрэлцэхгүйн улмаас гэртээ хүмүүжиж байгаа тухай албан бус тоо байгаа. Дүүргийн хэмжээнд багадаа л 5-6 цэцэрлэг хэрэгтэй байгаа юм. Гэтэл газар байхгүйн улмаас барьж чадахгүй байгаа тухай албаны хүмүүс өгүүлдэг. Энэ тухай иргэд нь ч ярьж байсан. Тэгвэл энэ мэт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа том толгойтнуудад хариуцлага тооцож, барилгыг нь нураагаад, оронд нь цэцэрлэг барьвал яг таарна. Аятайхан байрлалтай газар, подхийсэн цэцэрлэг босоод л ирнэ шүү дээ. Үүнийг хотын дарга анхааралдаа авна буй за.

Өөрийнхөө толгой дээрх бухлыг харах хэрэгтэй байна

Монгол ардын зүйр цэцэн үг байдаг даа, “Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харав” гэж. Манай төрийн байгууллагуудад яг ийм хачин зан байгаа юм. Бид түрүүчийн барилгаас хөдлөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн оффис, спорт заалны барилга дээр очлоо. Мөн л төрийн байгууллага байж ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр том барилга бариад, юу юугүй ашиглалтад орох шахаж байна. Нийслэлээс албаны хүмүүс очиж, холбогдох бичиг баримтаа шалгуулах мэдэгдэл өгсөн юм байх.

Манай сурвалжлах хэсэг барилгын талбай дээр очиход УСУГ-аас албаны хүмүүс ирж, шалгаж явсан юм. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа  “Өлзийт чимэг” компаниас нэг эмэгтэй барилгын талбай дээр байсан. Мөн манаач нь албаны хүмүүстэй уулзаж, тайлбар өгч байлаа. Ямар ч байсан шийдвэр гарсан учир барилгын ажил зогссон байсан. Чухам ямар шалтгаанаар зөвшөөрлөө авалгүй, хэл ам татлаад байгааг албаны хүнээс тодруулахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани руу орсон ч амжилтыг эс олов.

Үүдэнд суух угтагч бололтой хижээл наснаа эр хиг ёг хийж, доог тохуу болгов. “Барилгын ажил хариуцаж байгаа даргатай чинь уулзах гэсэн юм” гэж хэлэхээр эгдүү нь хүрсэн бололтой юм. Манайд дарга гэж байдаггүй маягтай юм ярьсан. Сониноос яваагаа учирлахад “Барилгын ажил зогссон болохоор хариуцаж байгаа хүн нь бөөн бухимдалтай гадуур явж байгаа. Ажлаа хөөцөлдөж байгаа байлгүй. Одоогоор байхгүй байна” гэлээ. Төрийн албаныхан гэдэг жижүүрээсээ авахуулаад хүнд суртал гаргаж, иргэдийг хүндэлдэггүй хэвээрээ л байна.

Энэ ч яах вэ, Хан-Уул дүүргийн төр захиргааны нэгдсэн байрыг хуучин байрныхаа өмнө бариулж байгаа. Нийслэлийн Засаг даргаас газраа авсан. Бусад бүх зөвшөөрлөө авсан ч мэргэжлийн хяналтаас барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй байх юм. Уг нь захиалагч тал нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Тэгсэн хэр нь төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахгүй байна уу, гүйцэтгэгч компани буруу стандартаар барилгаа барьсан уу, ямар ч байсан барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй байна. Тиймээс бас л зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтад орчихсон тууж явна.

Аль өнгөрсөн жилийн зургадугаар сарын 28-ны өдөр 235 тоот акт гаргаж, суурийг нь бүрэн буулгасан юм билээ. Бүр албаны хүн харж байгаад буулгасан гэсэн. Тэр үед суурийн ажил дуусаад, нэгдүгээр давхартаа орчихсон явж байж. Учир нь барилгын ажил буруу хийгдсэн юм гэсэн. Ингээд л бүхэл бүтэн дүүргийн төр захиргааны нэгдсэн байр зөвшөөрөлгүй баригдаж байна. Дахиад нэг жишээ байна. Бас л төрийн байгууллагатай холбоотой зөвшөөрөлгүй барилга барьж байгаа асуудал.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын 19 дүгээр байрны урд талд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчдын орон сууцны барилга баригдаж байна. Бас л ямар ч зөвшөөрөлгүй гэж өнөөх жагсаалтад бичсэн байсан. Гэхдээ биднийг барилга дээр очиход ажил нь хэвийн үргэлжилж байсан. Гэхдээ бидэнтэй уулзах албаны хүн байгаагүй юм. Бас л өнгөрсөн долдугаар сарын 31-нд мэргэжлийн байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй аж. Одоо ч барилгын ажил үргэлжилж л байна. Ахиад ч төрийн байгууллагатай холбоотой жишээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны цогцолбор барилгыг мөн л зөвшөөрөлгүй барьж байна. Зөвшөөрөлгүй гэдэг нь БУАЭҮЗ-гүй гэсэн үг. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард албан шаардлага хүргүүлсэн ч бас л хариу өгөөгүй.  Энэ мэтээр Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын багагүй хувь нь төрийн байгууллагуудтай хамааралтай байна. Дээр нэг зүйр цэцэн  үг дурссан. Тэр үгийг хувийн компаниуд дурсч, барьцах вий гэдгийг энд хэлэх гээд байна.  Уг нь төрийн албан хаагчид, байгууллагууд хууль дүрмээ ягштал мөрдөж, үлгэр жишээ үзүүлээд явбал хувийн хэвшлийнхэнтэй ч хатуухан харьцаж болох учиртай. Гэхдээ одоо ч оройтсон гэсэн үг биш. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл хатуухан шийдвэр гаргасан шигээ эрчимтэй “дайрах” хэрэгтэй.

Нийслэлийн иргэд хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүйд хүрч байна. Сурагчид гурваараа нэг ширээнд сууж байгаа. Ямар ч сурах аятайхан орчин алга. Гэтэл төрийн албан хаагчид том оффис барьж, биеийн тамирын заал байгуулаад, цэнгэх гэж байна шүү дээ. Юун дураараа хүмүүс вэ, тэд. Түүний оронд нэг томхон сургууль бариад, Хан-Уул дүүргийн ачаалал нь хэтэрсэн сургуулиудыг бага ч болов “амраах” хэрэгтэй. Тэд тэгж л их заал хүсээд байгаа юм бол сургуулийн зааланд хичээлгүй үеэр нь үнэ төлбөргүй сагс, гар бөмбөг тоглоод, биеийн тамираар хичээллээд байсан ч яадаг юм.  

Нэгэнт нийслэлийн “өвчин” хүндэрсэн учраас “гашуун” эм хэрэглэнэ гэж ИХ-ын дарга Д.Баттулга мэдэгдэж байсан. Тэгвэл Хан-Уул дүүрэгт лав “гашуун эм” хэрэглэх хэд хэдэн барилга байна. Байрлал нь ч аятайхан юм. Оронд нь сургууль, цэцэрлэг барих ч боломжтой юм билээ. Тиймээс дарга нар тэмцлээ үр дүнд хүртэл, авлигын сүлжээ тасартал зүтгэнэ байгаа. Одоо барилгын ажлаа зогсоолгосон компаниуд дээгүүр, доогуур хөөцөлдөж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийг “найрах” арга хайж яваа байх. Түүнийг ч бас бодолцоно буй за.

Н.Пунцагболд
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт өнөөдөр 12:00 цагт Хан-Уул дүүргийн 4-р хороонд болно.

Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцоно. Энэхүү төсөл нь 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22,6 сая ам долларын санхүүжилттэй. Уг төслийн хүрээнд хоногт 20 000 метр куб ус олзворлох хүчин чадалтай,2 ш гүний худагтай 4000 метр куб багтаамжтай 2 ш усан сантай, 5,3 км дамжуулан шахах хоолойтоогоор барих юм.

Цэвэр усны нөөц багатай Улаанбаатар хотод шинэ усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох,түүний ашиглалт үр дүнг сайжруулах, Яармаг орчмын орон сууцны шинэ хороолол болон түүний ойр орчмын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулсанаар иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэн эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмрээ оруулах аж.

Мөн усан хангамжийн байгууламж болон нарны эх үүсвэрийг ашиглан хэрэглээний усаар хангах системийг бий болгох, ус хангамжийн мастер төлөвлөгөөг боловсруулах, цэвэр усны тоолуур суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэснээр Нийслэлчүүдийн ундны усны хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах,хотын хэт төвлөрлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Яармагийн шинэ хорооллын оршин суугчид болон ойр орчмын гэр хорооллын оршин суугчид 120,000 хүн ам үр шимийг нь хүртэх юм.

Б.Хүдэр

Хотын хог, хаягдлын талаар хэлэлцэнэ

2012 оны 09-р сарын 12 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн Иргэний танхим гурав дахь удаагийнхаа хэлэлцүүлгийг Улаанбаатар  хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэг энэ сарын 14-ний 10:00 цагт  болно. Хэлэлцүүлэгт  НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцохоос гадна  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулна.

Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт  оролцох хүсэлтэй иргэд 321731 утсаар болон  НЗДТГ-т ирэн өөрийн биеэр бүртгүүлж болно. Биечлэн болон утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо хэлэх боломжтой.

Орон сууцны зээлийн тогтолцоог шинэчилнэ гэв

2012 оны 09-р сарын 12 Нийтэлсэн БАТ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны явцад гишүүдээс санал, асуулт гараагүй учир байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар болов.

Тус байнгын хороогоор “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Энэ төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлэх төрийн орон сууцны сан байгуулах асуудлыг тусгаж өгөөч гэсэн санал гаргаж байсан. Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар “Хөтөлбөрт орон сууцны зээлийн тогтолцоог шинэчилнэ гэж тусгасны дагуу бага, дунд орлоготой иргэдэд орон сууцыг хүртээмжтэй болгох үүднээс гэр хорооллыг орон сууцжуулах,  бага хүүтэй, урт хугацааны зээл олгох, өмчилж авсан газарт нь амины орон сууц барих бололцоог бүрдүүлэх зэрэг асуудлуудыг шийдэж өгөхөөр төлөвлөж байна. Тиймээс хөтөлбөрт заавал орон сууцны сан байгуулна гэж нарийвчлахгүйгээр ерөнхий нэр томьёогоор байх нь зүйтэй” гэсэн хариулт өгч байлаа. Н.Батцэрэг гишүүн сайд нарын дээрх тайлбарт санал нэгдсэн учир байнгын хорооны гишүүдээс санал хураалгасангүй. Мөн тэрээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гэр бүлийн тэргүүн нь хэн байх вэ гэдгийг мөн тодорхой зааж өгье гэсэн санал гаргасныг гишүүд харин дэмжсэнгүй. Энэ санал нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эхнэр нөхөр эрх тэгш байх эрхийг үгүйсгэнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, түүнийг саналаа татаж авахыг хүсч байв. Хуралдааны эцэст Н.Батцэрэг гишүүний зарчмын зөрүүтэй санал бүхий байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: http://open.parliament.mn
Нийслэлд 80 барилга зөвшөөрөлгүй барилгдаж байна гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт хотын дарга Э.Бат-Үүл нийтэд дэлгэсэн. Энэ мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж бас гайхшруулж байгаа. Яагаад энэ олон барилга Нийслэл хотод тэр дундаа “А” зэрэглэлийн бүсэд зөвшөөрөлгүй баригдаж байдаг билээ. Ямар учраас зөвшөөрөлгүйг нь мэдсээр байж барилгын ажлыг үргэлжлүүлсээр байсан гээд олон асуулт гарч байна.

Гэхдээ одоо зөвхөн жагсаалтыг дэлгээд зогсох бус, даварсан компанийн эздэд хариуцлага тооцож, барьсан барилгуудыг нураах хэрэгтэй болов уу. Нэгэнт зөвшөөрөлгүй барьсан юм чинь. Тэгээд нураахад гарсан зардлыг компаниудаар нь төлүүлэхэд болохгүй гэх газаргүй. Тэгж байж л цаашид хэн дуртай нь, хүссэн газартаа барилга барьдаг, түүнээс нь болж хүн амь насаараа хохирдог замбараагүй байдлыг арилгана.

Хотын даргын ил болгосон “нууц” жагсаалтад манай улсын барилгын салбарын “акул”-ууд олон байгаа нь бас анхаарал татсан. Тухайлбал, “Гацуурт”, “Авзага трейд”, “Орчлон констракшн” гэх зэргээс гадна солонгосчуудын эзэмшдэг “Сүнжин гранд” ХХК багтаж байна. Үүнээс гадна ХУД-ийн цагдаагийн хэлтэс, Гаалийн ерөнхий газар, БХИС гэх мэт төрийн байгууллагууд хүртэл зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлчихсэн байх юм.

Хувийн компаниуд дур мэдэн барилга барьж хууль зөрчиж байдаг юм гэхэд цагдаагийн хэлтэс, гаалийн байгууллага, төрийн өмчийн их сургуулиуд хүртэл зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн байгааг юу гэж ойлгох вэ. Эдгээр барилгын олонхи нь хотын төвийн дүүргүүдэд баригдаж байгаа. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 16, Сонгино хайрхан дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт 18, Баянгол дүүрэгт 12, Налайх дүүрэгт нэг барилгын ажлыг хууль зөрчин барьж байсан байна. Энэ барилгуудаас илэрсэн гол зөрчил нь зураг төслөө бүрэн гаргаагүй, улсын экспертизээр магадлал хийгдээгүй байсан бөгөөд зарим барилгыг мэргэжлийн хяналтынхан акталчихсан байхад гүйцэтгэгчид нь дур мэдэн үргэлжлүүлж байжээ.

Мэргэжлийн байгууллагаас эдгээр барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон. Хүмүүсийн хэл ам намжтал түр зогсоож байгаад үргэлжлүүлээд бариулах болов уу эсвэл нураах  уу гэдгийг олон нийт харж байгаа. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа энэ олон барилгыг нийтэд мэдээлсэн нь түр зуурын сенсаци уу эсвэл үнэхээр газрын асуудлыг нэг тийш болгохоор шийдэмгий хөдөлж байна уу. Нэгэнт л хуулийг уландаа гишгэж хориглосоор байхад зүтгүүлсээр байгаа нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон. Хотын газрын асуудлыг нэр мөр шийдэж, аалзны тор мэт хэрсэн энэ бохир сүлжээг тасалъя л гэж  байгаа бол сүр дуулиантай эхэлсэн шигээ дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, нураах нэгийг нь нурааж нураахгүй нь хууль дүрмээ баримталдаг болтол нь “чангалмаар” байна. Магадгүй барилгыг нураана гэхээр барилгын компаниуд “Нэгэнт бариад эхэлчихсэн” гэх биз. Өнгөрсөн хугацаанд ч бас тэгж л “ам таглаж” ирсэн. Харин энэ удаад арай өөр шүү, нөхдүүд минь. Хууль хэрэгжүүлэхгүй бол “уучлаарай, барьсан барилгыг чинь нураана, дараа нь гарсан зардлыг өөрөөр чинь төлүүлнэ” гээд хатуухан хөдлөхөд болохгүй гэх газаргүй шүү дээ.

Хэдий хүртэл хууль зөрчигчдөөс болж иргэд хохирч байх юм бэ. Амин хувиа хичээж хууль зөрчний балаг яаж гарч байгааг иргэд сайн мэдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт  болсон хэд хэдэн гэнэтийн осол үүнийг харууллаа. Зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгуудад осол гарч долоохон хоногийн дотор гурван хүний амь эрсдлээ. Өөрчилж, шинэчлэхгүй бол цаашид хэдэн ч хүний амь эрсдэж мэднэ.

Н.Санжаасүрэн
“Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалтын хаалтын ажиллагаан дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний түмэн амгаланг айлтгая. Шууд ардчиллын үндэсний сургалтад Улаанбаатар хотоос иргэд маань амжилттай оролцож шууд ардчилалтай холбоотой олон чухал саналуудыг сонссон байх гэж бодож байгаа.

Ер нь Монгол Улс ардчилсан өөрчлөлтийг хийгээд магадгүй хамгийн чухал сэдвийг өнөөдөр ярьж байгаа байх. Бид өмнө нь хэдэн зуун жил хэрхэн замнаснаа мэднэ. ХХ зуун гараад ямар бүтээн байгуулалтаар явснаа мэднэ, ерөөсөө энэ явж ирсэн түүхийг л мэднэ. Хаан мэддэг, ноёд мэддэг явдал өөр хувьсгалуудаар өөрчлөгдсөн байх. Дараа нь тодорхой хэсэг бүлэг нам, удирдлага мэддэг ийм системээр бид явсан.

Явсаар байгаад манай иргэдийн дунд бүр соёл болсон, сэтгэхүй, амьдрах арга болоод тогтчихсон. Дарга л үүрэг өгөхгүй бол, нам шийдэхгүй бол би яаж шийдэж чадах юм бэ гэдэг ойлголттой болчихсон. Ямар учраас өнөөдөр 22 жилийн том өөрчлөлтийн тухай ярьж байна вэ гэхээр эхлээд хүний хувьд, иргэний хувьд, ойлголтын хувьд сэтгэхүйд өөрчлөлт бий болох ёстой.

Бид улс төрийн системээ өөрчилж болно, нийгмийнхээ асуудлуудаа шийдээд явж байгаа. Хамгийн хэцүү зүйл бол сэтгэхүйн өөрчлөлт, хүн нь өөрөө өөрчлөгдөхгүй удаан өөрчлөгдөж байгаа юм. Манай дарга нар ингэж удаан өөрчлөгдөж байгаа, иргэд ингэж удаан өөрчлөгдөж байгаа. Тийм учраас энэ үйл явц бүтэн 22 жил боллоо. Уг нь ардчилсан хувьсгал гэдэг даргад эрх өгөх тухай асуудал биш. Өмнө нь нэг нам шийддэг байсан бол одоо нэг хэсэг нам шийддэг болсон. Ялгаа нэг их байхгүй. Олон намын нэр дэвшигчтэй болж сонголттой болсон л байх. Сонгоод л явуулдаг. Нөхдүүд очоод хамаг эрхийг өөртөө төвлөрүүлж байна. Ийм байдалтай 22 жил явсан юм. Тийм учраас энэ байдлыг өөрчилье гэсэн юм. Үнэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. Улаанбаатар хотын шинэ удирдлага гарч ирээд сэтгэлтэй байгаа учраас иргэдийн оролцоог дэмжиж байна. Сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлж байна вэ гэхээр иргэдэд “эрхийг нь өгдөг” хүнийг хэлж байгаа.

Манай дарга нар иргэдээс “авдаг” хүн, газрыг нь булааж авдаг, баялгийг нь булааж авдаг, эрхийг нь булааж авдаг. Сэтгэлтэй хүн гэдэг бол иргэндээ өгдөг төрийг хэлж байгаа, тусалдаг даргыг хэлж байгаа. Манай нийгэм тэр чигээрээ эрх мэдэлд үйлчилдэг ийм л системээр явж ирсэн шүү дээ. Эрх мэдэл нь уг нь иргэндээ үйлчлэх ёстой. Энэ үйлчилгээг бий болгох ёстой.

Миний бие Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хамгийн анхны гаргасан зарлиг бол иргэний боловсрол. Ерөөсөө хүүхдээсээ эхлээд энэ сэтгэхүйгээ өөрчилье. Эхлээд энэ хэдэн хүүхдүүдээ ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ, хаашаа ямар нийгэмд амьдрах гэж байгаа юм, ямар ирээдүй эднийг маань хүлээж байгаа юм, ямар Үндсэн хуультай улс юм, ямар түүхтэй улс юм, ямар соёлтой ард түмэн юм, яаж өвөг дээдсээ хүндэлдэг юм, яаж байгальтайгаа харилцдаг уламжлалтай юм, бид яаж мэндэлдэг юм, үүнийгээ хүүхдүүддээ заах ёстой гэж бодсон.

Эхлээд хүүхдүүдээ “монгол хүн” болгоод авъя. Хүүхдүүд маань өөрчлөгдөж байгаа нийгэмд биднээс илүү мэдээлэлтэй байгаа. Биднээс илүү бие даасан сэтгэхүйтэй байгаа. Биднээс илүү асуудлаа бие дааж шийддэг чадвартай байгаа. Би Төрийн ордонд орж ирээд надаас өмнөх Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нарын төрийн тэргүүн сууж байсан тэр өрөөг Иргэний танхим болгосон. Бид тийм шийдвэр гаргасан.

Энэ бол хүндэтгэл талаасаа, монгол ёс талаасаа өмнө нь тэр дарга нар, төрийн тэргүүнүүд монголын бодлогыг тодорхойлдог байсан гэж үзэж байж магадгүй. Одоо бол монголын төрийн тэргүүн монгол хүнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Монгол Улсын иргэд өөрсдөө асуудлаа шийддэг байх ёстой. Иргэд төрийн дээр байх ёстой. Төрийн эрх бол иргэдээсээ үүсдэг, түүнээс биш даргаасаа ч биш. Тийм учраас иргэд маань байгаа учраас монголын төр байгаа, монголын нийгэм байгаа гэж үзэж анхны алхмаа хийсэн.

Аливаа өөрчлөлтийг хийхэд өөрөөсөө л эхлэх ёстой. Хүн өөрөөсөө л эхэлж өөрчлөгдөх ёстой. Хүн дэлхийг өөрчлөх гээд, хүн нийгмээ өөрчлөх гээд нас хүрэхгүй байж магадгүй. Хүн өөрөө өөрийгөө өөрчлөх чадалтай байдаг шүү. Өнөөдрөөс эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг авчрахад ийм урт удаан хугацаа зарцуулсан. Бид зөвхөн энэ сэдвээр 40 гаруй удаа хэлэлцүүлэг хийсэн. Монгол телевиз, бусад телевизийг оролцуулаад 15 удаа телевизийн хэлэлцүүлэг хийсэн байна. Энэ гурван жилд иргэдийн оролцоог хангах чиглэлээр зүтгэсэн. Өмнө нь Ерөнхийлөгчид хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх гэж байгаагүй. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа хүний эрх, иргэний оролцооны зөвлөх гэж орон тоог бий болгосон. Энэ юуг харуулж байгаа юм бэ, хүний эрхийг дээдлэе, иргэний оролцоог дээдлэе гэсэн санаа. Яг ийм байдлаар бүх дарга нар ажиллах ёстой. Хамгийн чухал албан тушаалын нэг бол иргэдийн оролцоог дэмждэг тэр албан тушаал байх ёстой.

Улсын Их Хуралд өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулагдаж байхад би хэлж байсан. Иргэний оролцоог өргөдөл, гомдлоор харж байна, иргэний оролцоо гэдэг үгийг оруулж өгвөл яасан юм бэ гэж хэлж байсан.  Иргэдийн оролцоог хариуцсан нэг байнгын хороотой болсон, тэгсэн яасан юм “өргөдөл, гомдлын хороо” болгосон байна билээ.  

Улсын Их Хурлаасаа эхлээд иргэдийн оролцооны өргөдөл, гомдлын байнгын хороо. Засгийн Хэрэг эрхлэх газар энэ асуудлаа хариуцсан түшмэдтэй, энэ асуудлаа хариуцсан хэлтэстэй, Улаанбаатар хотод бүр тусад нь ийм газрыг бий болгосон. Та бүхэн мэднэ, Баттүвшин гэдэг залуу иргэдийн оролцооны талаар 1990 оноос хойш ярьж байгаа. Сая Э.Бат-Үүл даргын хэлж байгаа үгийг та бүхэн сонслоо шүү дээ. Яг ийм маягаар манай бүх Засаг дарга нар, бүх түвшиндээ ажиллах ёстой. Өнөөдрөөс эхлээд энэ хувьсгалаа эхлүүлье. Одоо бид хангалттай хүлээлээ, хангалттай ярилаа. Нийгэмд энэ уур амьсгалыг бий болгохын тулд эхлээд наад зах нь дэргэдэх хүндээ ойлгуулах ёстой. Нийт иргэддээ ойлгуулахын тулд 2 жилийг авлаа. Одоо боллоо. Одоо хувьсгалаа эхэлье.

Өнөөдрөөс эхлээд ажлаа эхэлье. Энэ ажлыг эхлэхэд хуулийн хувьд саад тээг байхгүй. Манай Үндсэн хуульд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох” эрхийг заасан. Ард нь өөрийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрхээ хэрэгжүүлнэ гэж тусгасан. Тэгэхээр шууд оролцоно гэдэг үг Үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт байж байгаа.

Төсвийн тухай хууль иргэний танхимд хэлэлцэгдэж байхад тусад нь санал өгөөд Төсвийн хуульд иргэдийн оролцооны тухай орууллаа. Хэзээ Төсвийн хуульд “иргэдийн оролцоо” гэдэг үг байсан билээ өмнө нь. Төсвийн хууль дотор иргэдийн оролцоо гэдэг үгийг орууллаа. Дотор нь орон нутгийн хөгжлийн сан гэж бий болгоод тэнд нь мөнгө тусгаж өгөөд тэр мөнгийг нь шийдэх эрхийг иргэдэд нь өгөхөөр болж байгаа. Тэгэхээр эхний алхам хийгдэж байна. 2004 онд анх Ерөнхий сайд болж гарч ирээд Дэлхийн банктай хэрэгжүүлж байсан төслийг яг сая хэлсэн маягаар шийдэж байсан. Өмнө нь “Тогтвортой амьжиргаа 1” гэж төсөл явдаг, тэр төсөл дээр тодорхой хэмжээний мөнгө тавьчихсан, тэгээд хөдөө сумууд, аймгуудад хэрэгжүүлдэг, тэндээс Засаг дарга нь асуудлаа гаргаж ирээд тэрийг санхүүжүүлдэг байсныг болиулаад ерөөсөө тухайн сум дээр хэрэгжих төсөл, тухайн сумын төслийн талаар энэ төсвөөс, энэ мөнгөнөөс юу авч хиймээр байна гэдгийг иргэдийнх нь санал дээр шийдвэрлэе, багийнх нь хурлаас эхлүүлье. Багийн хурлыг хуралдуулдаг болгоод, сумын иргэд нь цуглаж хуралддаг болоод “манайд нэг ийм асуудал байна, үүнийг бид шийдүүлмээр байна” гэх маягаар асуудалд ханддаг болгон 2004 оноос хойш явсан. Үүнийг хөдөө, орон нутгийн ард иргэд сайн санаж байгаа.

Иргэдийн оролцоо гэж чухам юуг хэлээд байгаа юм, цуглараад асуудлаа ярихыг хэлж байгаа юм. Цуглараад асуудлаа ярихын тулд аливаа хурал өөрийн дэгтэй байдаг. Эхлээд дэгээ гаргачих, дараа нь шийдэх гэж байгаа, ямар асуудал ярих гэж байгаагаа тогтчих. Иймэрхүү маягаар асуудлууд явах ёстой. Цаашдаа ийм системээр явах ёстой. Би олон удаа хэлж байсан, та бүхэн сонссон байх. Энэ бол иргэдээ хүндэтгэдэг бүх оронд шийдсэн асуудал шүү дээ.

Үндсэн хөрөнгийн татварыг орон нутагт иргэдэд нь өгдөг юм, тэр нь тухайн орон нутагтаа үлддэг, түүгээрээ дамжуулж асуудлаа шийддэг байх ёстой. Дээрээс нь миний бодож байгаагаар газрын татварыг орон нутагт нь үлдээх хэрэгтэй. Ингээд татварынхаа асуудлыг шийдээд ирэхээр мөнгөний чинь эх үүсвэр бий болж байгаа юм. Ер нь хорооны түвшинд улс ийм асуудлаа шийд, заавал бүх асуудлаа Улаанбаатарт шийдэх хэрэггүй, сумын төв чинь үүнийг шийднэ, орлого нь энэ байна, аймгийн түвшинд энэ асуудлаа шийднэ, ингэж бүрэлдэнэ, улсын түвшинд энэ асуудлаа шийднэ, батлан хамгаалах асуудлыг улсын түвшинд ярина, гадаад бодлогыг улсын түвшинд ярина гээд ингэж холбож өгдөг байх ёстой.

Энэ эрхийг л иргэддээ өгөх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн оролцоо гэдэг бол явж явж санхүүгийн тухай, санхүүгийн эрхийн тухай, тэр эрхийг иргэд рүүгээ шилжүүлэх тухай асуудал байгаа юм. Үүнийг хуулиар шилжүүлэх ёстой. Хуулиар булааж авсан эрхийг хуулиар буцааж өгнө гэдэг үг байдаг. Энэ ажлыг бид хийх хэрэгтэй болж байгаа юм. Даргаар эрхээ мэдүүлээд яваад байхаар дарга улам мэдээд байна. Шинэ Засгийн газарт шинэ нөхдүүд гарч ирээд цаашаа буруу замыг битгий хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа. Ер нь Ерөнхийлөгч ажиллаж байгаад нэг өдөр солигдоно, дарга нар ажиллаж байгаад нэг өдөр явна. Бидний ард юу үлдэх ёстой юм. Үүнийг байнга бодож байх ёстой. Өглөө бүхэн бодож байх ёстой. Би ер нь яах гэж энэ 4 жил ард түмнээс энэ итгэлийг нь авч, намайг сонгоод өгөөч гэж хэлж гарч ирсэн, би юу үлдээх гэж, юу шийдэх гэж гарч ирсэн юм?

Харин миний эрх шилжүүлж болох бүх эрхийг иргэддээ шилжүүлснээр дүгнэгдэнэ гэж боддог. Миний ард түмэн эрхтэй болоод үлдэх ёстой. Зарим хүмүүсийн толгойд “би ингэдэг болно, би томилдог болно” гэж байна шүү дээ. Сонгуулийн дүнг та бүхэн харсан. Иргэд ямар зүйлийг дэмжсэн гэхээр “та нарт эрхийг чинь өгнө” гэсэн бодлогыг дэмжсэн. “Ийм боломжийг бид олгоно, энэ боломжийг хуулиар олгоно” гэсэн. Ингэж хэлж гарч ирсэн гэж бодож байгаа. Ингэсний төлөө биднээс юм авна гэхгүй байгаа юм байна, бидэнд эрхийг нь өгөөд биднээр юм хийлгэе гэж байгаа юм байна, биднийг иргэдээ гэж үзэж байгаа юм байна, биднийг хүн гэж үзэж байгаа юм байна, ийм учраас бид энэ хөтөлбөрийг дэмжинэ гэж иргэд сонголтоо хийсэн болов уу. Аливаа зүйл энгийн байх тусмаа зөв байдаг. Том асуудлуудыг ингэж шийдэж ирсэн. Улаанбаатарт байр хувьчлалын асуудлыг хэн шийдсэн юм бэ гэхээр дарга нар шийдээгүй. Улсын Их Хурал дээр бид шийдвэрийг гаргаад өгсөн, өмчилж байгаа байраа өөрсдөө ав ингэж бүртгүүлдэг журмыг нь гаргаад өгсөн, энэ асуудал явсан.

Одоо газрын асуудлыг мөн ингэж шийдэх ёстой. Монгол Улс орон даяар хичнээн хэмжээний газар байна, Улаанбаатарын нутаг дэвсгэрт өгөгдөөгүй хичнээн газар байна гэдэг газрынхаа бүртгэлийг эхлээд бүгдийг нь гаргах ёстой. Энэ бол урт удаан хугацаа. Түүнийг хэрхэн шийдэх вэ?, хуулиа маш нарийн гаргах ёстой. Ер нь дарга газар өгдөг биш, энэ иргэдийн хувьчилж авах боломжтой газраа иргэд нь авдаг байх ёстой. Үүнийг нь мэдэх эрхийг нь иргэдэд өг. Тэгээд л болоо. Зөвхөн Улаанбаатарт ч биш, монголын бүх газар нутаг дээр тэгж өг. Энэ талаар шинэ гарч ирсэн удирдлагууд ажиллаж байгаа гэж бодож байгаа.

Даргад мөнгө төлдөг биш, иргэнд мөнгө төлдөг байх ёстой. Иймэрхүү маягаар асуудлыг шийддэг болох ёстой. Тэгэхээр газрын шинэчлэлийг дагаад эдийн засгийн асар том хөрөнгө орж ирэх ёстой гэж харж байгаа. Газрын шинэчлэлийг дагаад уудам монгол нутагтаа нэг хүнд ногдох нутгаараа Монгол Улс дэлхийд нэгдүгээр байр эзэлдэг мөртлөө дөрвөн уулын дунд хүн амынх нь тал хувь нь утаанд хахаж үхэх гээд байж байх хэрэг байна уу.

Үнэхээр бид тархаж амьдрах хэрэгтэй. Өгсөн газрынх нь мөнгө нь Төв аймгийн нэг сумын газар дээр очиж байгаа бол тэр сумандаа тэр газрынх нь татвар нь ордог байя. Тэгээд л болоо. Эхлээд нийгмийнх нь дэд бүтцийг нь бий болго. Тийм учраас эмнэлэг, цэцэрлэг, сургууль гурвынх нь асуудлыг төрөөс шийдээд өг. Дээр нь дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд өг. Хичнээн олон жил энэ тухай ярив аа. Хичнээн дургүй хүмүүс боомилж зогсоовоо. Одоо эхлэх цаг болсон, одоо иргэдийн авах цаг нь болсон, одоо явах цаг болсон, одоо хөдлөх цаг болсон.

Улсын Их Хурлын бүрэлдэхүүнийг гайгүй бүрэлдэхүүн гэж бодож байгаа. Манай ард түмний сонголт. Ямар бүрэлдэхүүн гарч ирнэ, бид гоочлоод яах юм бэ, бидний сонгосон хүмүүс шүү дээ. Тийм учраас би яагаад гайгүй бүрэлдэхүүн гэж бодож байгаа вэ гэхээр нэг нам нь орж ирээд 76 суудлын 70-ыг нь аваагүй. Энэ бол хэн нь ч олонхи болоогүй, хэдхэн суудлаар бие биенээсээ дутуу, шударга ёс ярьсан тийм улсууд нь олонхи болсон Их хурал юм. Тийм учраас хуулиа сайн боловсруулаад иргэд нь сайн оролцоод өгөх юм бол энэ их хурлаас бид сайн үр дүн хүлээх боломжтой. Тийм учраас энэ Их Хурлын үед миний ярьж байгаа олон зүйлийг шийдүүлэхийн төлөө явна. Би төрийн ажлыг буянтай ажил гэж боддог. Буянтай ажлын гол агуулга нь хүнд юм өгөх, хүнд тус болоход л байдаг юм. Ийм ажил хийж чадахгүй байгаа хүмүүс өөр зүйл хийгээд яв л даа. Тэгэхээр цаашдаа энэ шалгуур руу орно. Тиймээс төрийн албаных нь хуулийг бүрэн өөрчлүүлээд төрийн алба гэдэг биш олон нийтийн алба байх ёстой, иргэдийн алба байх ёстой. Би энэ хуулиудыг бүрэн өөрчлүүлэх тал дээр ажиллана. Би энэ хугацаандаа энэ өөрчлөлтийг хийлгэхийн төлөө бүх хүчээ тавина. Бид хуулийнх нь төсөл дээр ажиллаж байгаа. Хамтраад та бүхнээс саналыг нь авна. Аль болохоор иргэддээ эрхийг нь өгөх боломжийг нь хангаж өгнө. Дээрээс нь нэг хууль санаачлахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Барак Обама Ерөнхийлөгчтэй уулзах үеэр төсвийг иргэдээр хянуулдаг болъё, ерөөсөө нээлттэй засгийг дэлхий нийтээр явуулъя гэдэг санаачилга гаргасан.  

АНУ-аас эхлээд хуулиа хийгээд зарим нь батлуулаад явж байгаа. Монголд энэ ажлыг эхлүүлэх гэж байгаа. Явж явж мөнгө л сонин. Мөнгийг яаж зарцуулж байна вэ гэдгээр тэр даргын хариуцлага тогтоогддог. Иргэд нь оролцоод тэр төсвийнх нь зүйл заалтыг шийдэж өгдөг ийм хуультай бол гоё байна уу? Ийм хуультай болох ёстой. Ийм хууль Монголд хувьсгал авчирна. Энэ хууль авлигын эсрэг, дарга нарын албан тушаалаа буруу ашигладаг, мөнгийг буруу ашигладаг тогтолцоог устгана. Зарим аймаг бүр аюултай түвшинд хүрсэн, баахан хүмүүсээ гадагшаа явуулчихаад тэр хүмүүсээ монголд байгаа гэж нэрлээд, Улаанбаатарт ч мөн адилхан. Зарим газар ажиллаж байгаа нөхдүүд баахан хүмүүсийг гадагшаа явсан гэж бичээд тэгээд нийгмийн халамжийн баахан мөнгийг тэр хүмүүсийнхээ нэр дээр аваад дундуур нь тэр мөнгийг нь завшдаг, иргэдэд очихоо больсон.

Ямар учраас монголд халамж хавтгайраад байна гэхээр иргэд оролцож асуудал шийддэггүй нийгэмд халамж хавтгайрдаг юм. Тэр мөнгийг даргаар биш, иргэд нь шийдэж авмаар байна. Ингэж мөнгө идэж байна шүү дээ. Энэ удаа машинаар санал өгүүлж байж юм хийе гэсэн хүмүүс нь гарч ирж байх шиг байна. Ер нь хүн нь муу юм олж бодно уу гэхээс биш машин муу юм бодож олно гэж байхгүй шүү дээ. Бид ухрах тухай бодож болохгүй ээ, өмнө нь алдаа гарсан бол сайжруулаад цаашаа явах ёстой. Энэ албан тушаалтнуудын албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн эрмэлзлэлээсээ болоод бухимдаж байгаа бухимдлыг ойлгож болно. Үүнээс болоод монголын ирээдүйг худалдаж болохгүй. Зүгээр л ажлаа хий. Заавал дарга байж, заавал эрх мэдэлтэй байж, заавал иргэдийг дарамталж байж ажлаа хийх гээд байгаа юм уу. Тэгэхээр энэ байдлыг өөрчилье гэж байгаа. Одоо бол “дарга” гэдэг сайхан ажил биш л байх ёстой. Төрийн албаны хуулийг гаргаад ямар асуудлыг шийдэх гэж байна вэ гэхээр шударга шалгуураар ажилд орох тэр л боломж иргэнд хэрэгтэй байна. Тэр эрхийг л өгчих л дөө. Үүнийг өгч байж асуудал шийдэгдэнэ. Энэ бүхэн нээлттэй явах ёстой.

Монголд архи уудаг цэнгээний газар, албан тасалгаа хангалттай байна. Одоо болих хэрэгтэй. Монголд цэцэрлэг хэрэгтэй байна. 70 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. 70 мянган хүүхдээр бодох юм бол 1000 цэцэрлэг монголд хэрэгтэй байна. Ноднин би энэ үгийг хэлж байсан. Жил бүхэн 100 цэцэрлэг бариач ээ гэж. Монгол олуулаа болоод эхэллээ, хүүхдийг нь хүлээж авдаг цэцэрлэгийг нь бий болгох хэрэгтэй. Хувийн цэцэрлэгийг нь дэмж. Сургууль, эмнэлэг барья гэж байгаа бол газрыг нь өг. Манайд намын байрууд хичнээн хурдан баригдаж байна вэ, шорон хичнээн хурдан баригдаж байна, төрөх ямар удаан баригдаж байна вэ, ийм төртэй байж болох уу.

Одоо өөрчлөх болсон шүү. Иргэдийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг газар нь Засаг даргын тамгын газар. Уг нь иргэдэд үйлчилдэг газар байх ёстой. Та бүхэн иргэдэд үйлчлэх газрыг мэднэ шүү дээ. Юм дампуурахаараа яаж дампуурч байна. Хамгийн гол нь үүнийг би яагаад шаардаж байна вэ гэхээр хүн өөрөө оролцож байж шинэчлэлийг мэдэрдэг юм. Хүн өөрөө мэдэрч байж бялууны амтыг мэдэрдэг юм. Тэр бялуугаа иргэнд идүүл л дээ. Энэ бол маш чухал эрх юм. Үнэхээр би дотроо элэг эмтэрч явдаг.

Дарга болохоороо хамгийн олон хүнийг томилох гэж, хамгийн их мөнгө хуваарилдаг болох гэж шуналтдаг хүмүүс олон байна. Энэ бол муухай соёл. Энэ соёлыг зогсоох ёстой. Тэр эрхийг иргэд рүүгээ шилжүүлж, иргэдээрээ асуудлаа шийдүүлдэг болцгооё. Энэ бол сайхан соёл. Энэ соёлыг бий болгох ёстой. Одоо хэдүүлээ ийм замаар явна. Би сая бүгдийг нь хэллээ. Иймэрхүү маягаар асуудлаа шийдээд явах юм бол би хувьдаа монгол орон хөгжинө гэж бодож байна. Монгол орон дарга нар нь хүчтэй байж, дарга нь мэдэлтэй байсан цагт хөгжихгүй. Иргэд нь хүчтэй байж, иргэд нь асуудал шийддэг байж монгол орон хөгжинө. Үүний төлөө сэтгэлтэй хүн, үүнийг боддог хүн явдаг юм. Би бол нам бус, намаасаа татгалзсан байгаа. Надад ямар нам эрхэнд гараад ирэх нь хамаагүй. Надад нам ялах нь гол биш, монгол ялах нь гол байна. Надад хэн нэгэн дарга ялах нь гол биш, монголын ард түмэн ялж байх нь гол байна.

Хамгийн гол нь иргэд оролцоод ирэхээр бүтээлч болоод эхэлдэг. Үнэхээр энэ систем буруу яваад байгаа юм. Шинэ удирдлагууд хуулиа оролцуулаад засах байх гэж бодож байна. Үнэхээр асуудлаа иргэд нь шийдсэн, дээр нь иргэд нь хяналт тавьдаг, төр нь стандартыг нь гаргаад өгөх хэрэгтэй. Хууль зөрчиж байгаа нөхдүүдтэй иргэд нь нэг нүүртэй юм шиг тэмц.

Миний бодлоор Улаанбаатар хотын удирдлага, Улсын Их Хурлын гишүүдтэйгээ ярьж байгаад иргэд рүү эрхээ шилжүүлэх, орон нутгийн удирдлагатай холбоотой хууль дээрээ ажиллаж энэ хугацаанд Улсын Их Хурлаар оруулж батлуулахын төлөө ажиллана. Иргэдээ газар нутагтаа сайхан амьдрахын төлөө зүтгэнэ гэж бодож байна. Иргэд нь эрх мэдэлтэй, иргэд нь чадалтай монгол байх юм бол монгол чадалтай байна. Яагаад үүнийг яриад байна гэхээр явж явж монголын дархлаа байгаа юм. Сайн даргатай байгаад ч дандаа сайн даргын хангалт байхгүй шүү дээ. Сайн хуультай байгаад өөрсдөө асуудлаа шийддэг байх юм бол энэ бол монголын баталгаа, монголын дархлаа болно. Явж явж үндэсний аюулгүй байдлын дархлаа.

Монгол хүн өөрийнхөө газар нутагт эзэн болсон, өөрийнхөө баялагт эзэн болсон, өөрсдийн гаргах шийдвэрт эзэн болсон, түүнийгээ манай ард иргэд шийддэг болсон байх юм бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал монголын хүн бүрийн тоогоор үржиж баталгаажиж байгаа юм.

Үүнийг бодож явах ёстой. Цаашид бидний шийдэх ёстой асуудал бол иргэддээ аль болох эрх мэдэл, аль болох боломжийг нь шилжүүлэх ёстой. Тэгэхээр энэ үйл явдал өнөөдрөөс эхэлж байгаа. Та бүхэн эндээс гараад өнөөдрийн хичээл, энэ бүхнийг сонссон байх. Гэрчилгээ олгох байх. Гэрчилгээ олгох нь зөв гэж бодож байгаа. Гэрчилгээгээ аваад “Шууд ардчиллын багш” болж байна. Дээр үеийн “шинэ үсгийн багш” гэдэг шиг та нар шууд ардчиллын багш болох нь ээ. Та нар монголын итгэл шүү. Та бүхэн нийт ард иргэддээ ярьж өгөөрэй. Тусгай өдөртэй болоорой. Та бүхэнд амжилт хүсье.

www.president.mn

Газар үнэгүйдэх ёсгүй

2012 оны 09-р сарын 10 Нийтэлсэн БАТ
Бага, бунд орлоготой иргэдийг бүрийг орон сууцжуулах "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулж, хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хаа сайгүй барилга сүндэрлэж эхэлсэн.

Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд эрэлт нэмэгдсэнээр орон сууцны үнэ ханш өсч, газрын үнэ буурч эхэлсэн. Тэр үед 30-40 сая төгрөгийн үнэтэй байсан нэг өрөө орон сууц өнөөдрийн байдлаар 50-60 сая төгрөг болчихсон. Халуун, хүйтэн устай чийг үнэртсэн хэдхэн метр квадрат орон сууцны үнэ өсөөд, га-гаар хэмжигдэх газар үнэгүйдэх болсныг нийслэлийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж болно.

Харин одоо бол эсрэгээрээ. Ажлаа аваад удаагүй байгаа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шинээр барилга барихыг хориглож, иргэдийн газрыг дэд бүтцэд холбох шийдвэр гаргасан. Тэрбээр гэр хорооллын иргэдийн газрын үнийг бууруулах биш үнэд хүргэх талаар сонгуулийн өмнөөс ярьсан. Мөн гэр хорооллоор явж, иргэдтэй уулзах үеэрээ "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг оноос өмнө хиймээр байна. Ирэх жил 40000 айлыг тохилог орон сууцтай болгох ажил эхэлнэ. Гэр хорооллын замыг засна, инженерийн шугам сүлжээнд холбоно, цэцэрлэг, сургууль, гудамжны гэрлийг хаана байрлуулах зэрэг ажлыг төлөвлөх хэрэгтэй байна" гэж ярьсан. Хотын даргын энэхүү яриаг сонссон гэр хорооллын иргэд үнэгүйдээд байсан газрынхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмж эхэлсэн юм.

Иргэд газраа хэдэн төгрөгөөр үнэлж байгааг сонирхлоо. Орон сууцны үнэ ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байгаатай адил газрын үнэ ч өссөөр байгаа ажээ. Иргэд газраа ийн үнэлсэн байна.



Дээрх харьцуулалтаас харахад хашаа байшингийн ханш хотын захирагчийн шийдвэр гарснаас хойш нэмэгджээ. Өмнө хашаа байшингийн үнэ 5-10 сая төгрөгөөр хямдхан байсан юм. Хашаа байшингийн үнэ өсч байгаа нь сайн хэрэг. Хэдхэн метрквадрат орон сууц зуун сая гарсан үнэтэй байхад га-гаар хэмжигдэх газар маань яагаад хямд байна гэж. Өмчлөөд авсан газартаа тохилог амины орон сууц хаус барьчихаад 200 гаруй сая төгрөгөөр зарна гээд сууж байхыг үгүй гэх газаргүй.

Улаанбаатар хотдоо янз бүрийн хэв маягтай гоёмсог барилга барьж хөгжүүлэх нь зөв ч чанарын шаардлага, хөдөлмөрийн хамгааллын аюулгүй ажиллагаагаа зэргийг хангаагүйгээс наанадаж хүний эрүүл мэнд цаашлаад амь насанд хүрч байгаа нь нууц биш. Тиймээс чанартай барилгын компаниудаар тоотой хэдхэн барилгыг ээлж дараалалтай сүндэрлүүлбэл зүгээр сэн.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын нэгэн адилаар орон сууц бус өөрсдийн өмчилж авсан газартаа хаус барьчихаад жаргаж суух цаг хэзээ ирэх нь Э.Бат-Үүл дарга хэрхэн ажиллахаас шалгаалах байх даа.

Монгол Улсын иргэн бүр 0.7 га газар өмчлөх эрхтэй болсноор хэнд ч хэрэггүй байсан булан тохой, намаг, жалга гэх мэт газрууд эзэнтэй болсон. Иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа ирэх оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болох байсан. Гэвч иргэнд газар өмчлүүлэх хугацааг таван жилээр буюу 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсныг УИХ-ын гишүүд олонхиороо дэмжсэн юм. Хуулийнхаа дагуу иргэд ч газраа өмчилж, үл хөдлөх хөрөнгөтэй болсон ч орон сууцтай болох мөрөөдөл "өдрийн бодол шөнийн зүүд" болдог байлаа.

Орон сууцтай хүн, хүний тоонд орж, гэр хороололд амьдардаг хүмүүс доод давхаргын борчууд гэх ойлголт бий. Уг нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боломжийн амьдралтай хүмүүс нь бидний ярьж заншсанаар гэр хороололд амьдарч тааруухан амьдралтай хүмүүс нь нийтийн орон сууцад амьдардаг гэсэн. Гэвч энэ нь манай улсад эсрэгээрээ байна даа.

Ж.Баттуул

Орон сууцны үнэ ямар байна вэ

2012 оны 09-р сарын 10 Нийтэлсэн БАТ

Улаанбаатарт орж ирэгсдийн гурван үеийнхний мөрөөдөл нь энэхүү орон сууц гэгч юм. Хуучин цагт бол ихэнх хүмүүс хотод хоёр өрөө байртай болчихвол амьдралын дээд туйл­даа хүрчихэж байгаа нь тэр.

Одоо­ны чиг хандлага бол түр амьдрах байр тэгж байгаад амьдрал болом­жийн болоод ирвэл нэг мөсөн хаус­, үл хөдлөх хөрөнгөтэй болоод авах тийм л бодол хөгшин, залуу хүн бүрт л яваа.За хаус нь ч яахав, гайгүйхэн газраас байрлал сайтай, чанартай, бас боломжийн үнэтэй байр хайгаад эцсийн байдлаар алийг нь сонгох вэ гэдэг чинь харин хэцүү байдаг юм байна.

Оноос өмнө байраа солих бодолтой байдаг. Та нарын амьдарч байгаа байр ямархуу байна. Хаагуур сайн байр байна ? Миний сонирхоод байгаа байр гэвэл хажуудаа сайн сургуультай, утаанаас хол, гараад дэлгүүр, банк, үсчин, зурагчин гээд бусад үйлчилгээндээ ойр байвал их зүгээр байгаан эсвэл би их даварсан юм хүсээд байна уу.

Хүмүүсийн ярих нь Экогийн Маршал таун нээх сайн биш гэх юм тэгсэн мөртлөө метрквадрат нь 2,800,000 төгрөг, юу ч гэлээ барилгын ажлын туршлагагүй байгууллагын Кристалл таун гэсэн байхаа уул нь боломжийн байснаа бас л метр квадрат нь 2,800,000 төгрөг даварцан байгаа биз, Номингийн барьж байгаа Ривер гарденийн үнийг асуугаад ч хэрэггүй дундаж квадраттай гурван өрөөг тооцоод үзэхэд 350 сая хол даваад явчихаж байна лээ уул нь үнэхээр сайн баригдсан бол бас болохгүй ч юм биш гэхдээ 10-р хорооллын тэнд барьсан Өнөр хороолол нь бас л хүмүүсийн ам муутай байх юм. Жапан таун гэхээр үнэтэй тэгсэн мөртлөө үнэндээ хүрэхгүй чанар. Уул нь Авзага дажгүй гэхдээ утаанаас хол дажгүй байрлалтай орон сууц алга гэхдээ үнэ нь төгрөгөөр шилжүүлээд үзэхээр 3 сая хол гараад явчиж байна. Аан нээрээ Алтайн Элит орон сууц, Коёотэ ч гэнэ үү компанийн One residence гээд хотын төвд яг утаа, машины түгжрэл, дуу шуугиан дунд барьж байгаа орон сууцуудаа 3,500,000 гэж байх юм.

Ер нь яг худалдан авалт хийх гэхээр бас шийдвэр гаргалт тийм ч амар биш юм, олон барилгын компаниудтай болж, их ч барилга баригдаж байна. Барьж байгаа байгууллагуудыг нь харахаар хятад, солонгос, япон, хонгокг гээд таних танихгүй, чадах чадахгүй олон компаниуд болжээ. Хүмүүсийг хараад байхад хэтэвчний зузаан нимгэнээсээ болж янз бүрийн л сонголт хийдэг юм байна. Бусад хүчин зүйлийг эс тооцвол нийт хэрэглэгчид байршил сайтай, чанартаа тохирсон үнэтэй, тухайн салбартаа олон жил ажилласан, хэрэглэгчдэд танигдсан байгууллагын байрыг их сонирхдог юм байна.

Хэрхэхийг хэрэглэгч бид л хэлэлцэж шийдэн өөр өөрийн дүгнэлтээ хийцгээх биз ээ.

Д.Ганболд

Гэр ба гудамж

2012 оны 09-р сарын 10 Нийтэлсэн БАТ
-Жижиг хэрнээ том асуудлууд-

...Монголчууд бид их л гэрсэг хүмүүс.  Бас өөрийн амьдардаг гэр болон орон сууцандаа их анхаарал тавьж, янз бүрээр л гоёцгоодог.  Хөдөөгийн айлын эзэгтэй нар өөрсдийн хатгасан хатгамалтай гоёлоор орны  унжуурга болон хөшиг, хөнжлийн уут зэргийг  хийсэн байдаг нь их содон харагддаг сан.

Хотынхон нэг хэсэг өөрсдийн чинээлэг байдлаа бусдад илэрхийлэх гэж  орон сууцныхаа  шаланд хивс дэвсэж, хана болгонд хивс өлгөж, тэр ч бүү хэл таазандаа хүртэл хивс хадсан байсныг харан гайхаж байснаа санаж байна. Гэр болон орон сууцны дизайн тэгтлээ хөгжөөгүй байсан ч энэ бүхэн монголчууд өөрийн амьдран суугаа орон байрныхаа төлөө байнга анхаарал тавьж байсны нэгэн илрэл болон сэтгэлд үлджээ.

Одоо бол шал өөр болсон.  Хүн болгон өөрийн амьдардаг гэр, орон сууцны тохижилт, гоёмсог хэрнээ цэвэр цэмцгэр байдалд илүүтэй анхаарах болж.  Тавилга сэлтийн байрлал нь өнгө будаг болон гэрэлтүүлгийн зохицолдоонтой  хэрхэн  нийцэж байгаад  гол анхаарлаа хандуулна. Гэрийн эзэгтэйн ихэнх цагаа өнгөрүүлдэг  гал тогооны өрөөний зай болон  цахилгаан бүх хэрэгслэлүүдийн хэрэглэхэд  дөхөм байдлыг ч чухалчилдаг болжээ.  Мэдээж өрөө тасалгаа бүртээ хогийн сав байрлуулж, хүн болгон өөр өөрийн гэсэн ариун цэврийн хэрэгслэлтэй, бие засах газар нь гэр бүлийн гишүүд болон зочдод тусдаа байлгахыг ч хичээх аж. Гэр, орон сууц хэдийчинээн тохь тухтай байх тусам гэрийн эзэд сэтгэл хангалуун болж, гэр рүүгээ яарч, гэртээ илүү олон цагийг өнгөрүүлэхийг хүснэ.

Амрах амьдрах боломж сайн сайхан байх тусам хүүхдүүдийн хөгжил хүмүүжилд сайнаар нөлөөлдөг нь нэгэнт батлагдсан зүйл. Бидний бага байхад, хүүхдүүд хоол идсэн аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлэж, хогоо асгадаг байв. Эхэндээ дургүй албадлага маягтай байсан ч аав ээжээсээ эмээсэн сэтгэл нь аяндаа хэвшил болон төлөвшинө. Аав  ээждээ гэр орноо тохижуулах болон хоол хийхэд нь тусалж байхдаа тэд  амьдралын зөв хэвшилд суралцаж байдаг. Ийм орчинд байхдаа тэд хэзээ ч гэртээ шүлсээ шалан дээр хаядаггүй.  Хогоо хоймортоо цацдаггүй. Дуртай газраа бие засдаггүй.  Учир нь завааруулсан зүйлээ тэд өөрсдөө л цэвэрлэх болохоор.  Жижиг биед ахадсан юм шиг тэр хөдөлмөр нь хүүхдүүдийг бусдын хөдөлмөрийг хүндлэх хүндлэлд аажим аажмаар сургана. Гэр орон нь цэвэр цэмцгэр байх тусам гэр бүлийн гишүүд нь бие биенээ хүндэлж, ямагт сайхан байлгахын тулд хамтдаа  хичээж байдаг.

Харин гудамжинд бол бид өөр байдаг

Монголчууд бид өөрсдийн амьдардаг гудамжийг "хүнийх" гэж бодоод сурчихжээ.  Гэр хорооллынхон  болохоор хашааныхаа хогийг цэвэрлээд  бөөгнүүлсэн хогоо хашаанаасаа гаргаад л хаяж орхино. Арай ичингүйрэх сэтгэлтэй нь ойр хавьд байгаа гуу жалганд дөхүүлээд хаячихна.  Угаадас, муу усаа ч ялгаагүй хашаанаасаа гаргаад л асгаж орхино. Арай дөмөгхөн хүмүүжилтэй нь  шөнө орой болохыг хүлээдэг. Хэн нэгэнд харагдахгүй гэсэндээ тэр шүү дээ. Гудамж орчин хичнээн заваан байсан ч өөрийнх нь хашаа, гэр цэвэрхэн байгаа болохоор тэгтлээ санаа зовохгүй. Гэсэж үнэр орсон муу уснаас ам хамраа таглаад ч болов холдоно. Овоолж асгасан элдэв хогны хажуугаар тойрч дөлөөд ч болов  гарч одно. Гэхдээ л хичнээн тохитой сайхан гэрт  байх боловч мөнөөх л гудамжны хог, муу усны эвгүй үнэр холдох нь үгүй.

Орон сууцныхан арай давилуун.  Хогоо хогийн бункер руу асгах боловч мөнөөх хогны овооролдоон,  элдэв хүнсний муудсан хаягдал элдэв бактер, нян үржүүлсэн хэвээр.  Бид  энэ тухай бодохдоо "энэ бол бидний бус орон сууцны конторынхны ажил" гэнэ.  Заримдаа бухимдахдаа "сар болгон хогны мөнгө авсаар байгаа хэрнээ арай дэндүү хариуцлагагүй юм аа" гэж хэнд ч юм бэ хэлэх үгээ өөртөө л үглэх. Заримдаа заргалдмаар санагдавч "тэгж амьтан хүнтэй муудалцаад яах вэ, аягүй бол цонх хага цохиж орхивол яршиг" гэж өөрийгөө тайтгаруулна.  Хааяадаа залхуурсан сэтгэлдээ бага зэргийн хогийг балконыхоо цонхоор гаргаад хаяж орхих. "Арай хүний толгой онож гай болох  вий дээ" гэж бодовч "за тэгж аз нь ар дээрээ гарсан юм гэж хаана байх билээ"  гэж аархана. Байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай байхгүй болохоор хүүхдээ гэртээ л хорино. Хэрэг болгож найз нартай нь тоглуулчихсаны дараа "наад хог шороогоо сайн угааж цэвэрлээрэй " гэж үглэхээ мартахгүй.

Хотын төв болохоор бүр ч амаргүй. Олон олон хүмүүс холхилдож байдаг тэр газарт хэн ч хэнийгээ гэх билээ.  Хайртай хосууд сугадалцан алхахдаа  хамтдаа цөмсөн самрын ясыг хаа ч хамаагүй хаяж л орхино. Гишгэх тоолонд хөл дор шажигнах тэр хогийг хэн ч анзаарахаа больж. Барьж яваа цаасны хогоо базаж байгаад гудамжинд чулуудчихна. Дэлгүүрээс авсан гоёмсог барааныхаа баглаа боодлыг хаана ч хамаагүй тавьж л орхино.  Алхам тутамд хогийн сав байхгүй болохоор, арай үзэмжтэй савыг нь хэн нэг нь хашаандаа аваачаад тавьчихдаг болохоор, үзэмж муутайг нь  хэн  ч тоохгүй болохоор, өөрсдөө бид хогоо хаяж сураагүй болохоор бидний эргэн тойронд хаа сайгүй хог хаягдал дүүрэн. Харин бид бодохдоо "Хотын захиргааныхан ажлаа хийж чадахгүй байна" гэнэ.  Бид энэ л далай мэт хогон дундаа дасч орхисон болохоор юу ч анзаарахгүй. Халамцуу нэгэн хашааны ёроолд шээж зогсоход  "байдаг л үзэгдэл" мэт ярвайж одно.  Харин өөрөө "хүндрэх" хэрэгтэй бол хэн нэгэн танилын гэр рүү л яарах.  Бидний толгойд "нийтийн бие засах газар бол нийтийнх л байдаг" гэсэн бодол бий. Нийтийнх  л  бол "бохир заваан" гэсэн ойлголт биднээс өнөө хэр салсангүй.

Анзаараад бодвол бидний толгой ч хогоор дүүрч орхиж...

-Бидний толгойд "гэр бол минийх"," гудамж бол хүнийх" гэсэн итгэл бат шингэж орхижээ. " Бид л өөрсдөө болж байвал булт олон ч яамай байнаа" гэх аминчхан үзэл хоногшиж орхижээ.  Бидний орчинд байнгад хөглөрөх хог, угаадсанд бидний өөрсдийн сэтгэхүй дасч орхижээ.  Бид гэртээ өөрсдийн үр хүүхдээ цэвэрхэн, цэгцтэй байлгаж чаддаг мөртлөө гудамжинд гарахдаа хамтдаа л хог хаягдал, шүлс цэрээ хаа хамаагүй хаяцгаах.  Тийм болохоор дунд, ахлах, дээд сургууль төгссөн Монгол орны минь ирээдүй болсон залуус, нийслэлийнхээ төв талбайд  "Хонхны баяр" аа халамцуухан тэмдэглэж лонхны шил, шоколадны цуглуулга, чихрийн цаас, ундааны лааз гээд ууж идсэн бүхнээ хог хаягдал болгон талбайг дүүргэж байхад хээв нэг баяр бахдалтайгаар хараад л зогсож байх болж. Улаанбаатар хотын захиргаа, Улс орны удирдагчид, хууль сахиулагчид, хүндэт эрхэм багш эцэг эхчүүд бид  "ийм л байх ёстой" мэт  сэтгэнэ. Хэн үүнийг цэвэрлэх ёстой юм бол?

-Монголчууд бид  "баяжих" хэрээрээ амарч зугаалах нь их болжээ. Гэхдээ хараа хяналтгүй, ямар ч зохицуулалтгүйгээр. Ууж идсэн, асгаж цутгасан болгон нь хог болон үлдэж байна, байгальд. Бидний эх болсон байгалийг гадныхан сүйтгэж байна гэж үглэх хэрнээ өөрсдөө бохирдуулж байгаагаа анзаарахгүй.  Сууж яваа машиныхаа цонхоор чулуудсан гялгар хальсан уут, байгальд уусаж шингэхгүйгээр 100 жил болдгийг  ч тооцохгүй. Тал нутгийн салхины аясаар хийсэн аль нэгэн ургамлын оройд дүүжлэгдэн торох олон хальсан уутнуудыг  "цэцэг" гэж андуурах хүртлээ л төөрөлдөх юм бид.   Байгалын сайхныг бахадсан сэтгэлдээ, хогоор дүүргээд холдон одохдоо хэзээ харамсдаг болох юм бол бид. Хэн үүнийг цэвэрлэнэ гэж найдаж байгаа юм бол, бид?

-Социализмын үед л "цэвэрлэгч" гэж нэрлэдэг  ажилчнаар гудамж талбай, байрны орц, гадаах талбайгаа цэвэрлүүлсээр байгаад сурч орхижээ.  Тэгээд ч болоогүй тэр хүнээ хамгийн бага цалингаар ажиллуулж, дотор сэтгэлдээ "өрөвддөг" ч, хэрдээ дорд үзэх янзтай.  Тийм болохоор хэзээ ч бид өөрсдөө энэ ажлыг хийж болох юм гэж төсөөлдөггүй. Бид өөрсдийн гэрээ хэрхэн гоёж, тохижуулж сайхан байлгадаг шиг өөрсдийн амьдран суугаа гудамж талбай, орчин тойрондоо санаа тавьж сурах хэрэгтэй байна даа. Яагаад гэвэл, гэрээс гараад бидний амарч тухлах орчин бүхэн бидний амьдралын нэгэн хэсэг нь. Тэнд хог хаяж бохирдуулж байгаа,  шүлс цэрээ хаяж, бие засч хүртэл завааруулж байгаа бүхэн та бидэнд хамаатай.  Энд та биднээс хойш ч үр хүүхдүүд маань амьдарна. Ач зээ нар чинь ч тоглож наадаж өснө. Тэгэхээр яагаад бидэнд хамаагүй гэж?

Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү...

Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын "дарга" болсонд зарим хүн эгдүүцэж, олон хүн баярлаж байгаа бололтой. Түүнийг УИХ-д нэр дэвшилгүйгээр энэ албанд зүтгэснийх нь төлөө би л лав түүнд  талархаж байгаа.  "Михайлд нэг бодол бий" гэдэг шиг түүнд нэг бодол байгаа байх.  Гэр хорооллынхны хөгжлийн талаар түүний гаргасан санаа ч надад таалагдсан.  Өмнөх үеийн олон удирдлагуудын завааруулсан хот төлөвлөлтийг эмхэлж, энэ хотод амьдарч байгаа иргэн болгоныг "эзэн" сэтгэлтэй болгох амаргүй ч хийхээс өөр сонголт үгүй. Гэр гудамж хоёрын хөгжил хэрхэн ойртох нь зөв эхлэлээс л хамаарна.

-Улаанбаатар хотод дөрвөн хананы дундах талбайг  орон сууц гэж үздэг бол өндөр хөгжилтэй орнуудад  бүхэл бүтэн цогцолборыг орон сууц гэж тооцдог.  Тэр цогцолборт нь авто машины зогсоол, угаалгын газар, усанд сэлэх бассейн, интернет өрөө, амарч тухлах тасалгаа, баярлаж цэнгэх танхим бүгд багтдаг юм. Харин үүнийг СТАНДАРТ болгон боловсруулж, барилга барих компаниудад  заавал мөрдүүлбэл өөрсдөөсөө мөнгө гаргалгүйгээр олон асуудлыг шийдэж болно.

-Аль нэгэн дүүрэгт баригдах амины орон сууц хаус-ны загвар болон дизайныг хотын захиргаа нэгэн загвараар  хийлгэж иргэдэд санал болгодог жишиг бий. Тэр ч бүү хэл байшингуудын өнгө болон гаднах цэцэрлэгжүүлэлтийг хүртэл адил загвараар шаарддаг. Хаусанд амьдрах дуртай хүмүүс цэцэрлэгч болдог уламжлал бий. Учир нь тэд хотын захиргааны шаардсанаар гадаад орчны үзэмжээ өөрсдөө л хариуцах учиртай. Хэрэв өөрсдөө хийх дургүй болоод боломжгүй бол мэргэжлийн компанийг хөлсөлж хийлгэж болно.  Таны амьдарч байгаа газар зөвхөн танд биш, хөрш амьдарч байгаа хүмүүст ч хамаатай.

-Гудамж талбай бүрт, айл болгоны гадаа нэг загварын хогийн сав байрлуулж тодорхой өдрүүдэд тусгай зориулалтын машинаар ачиж болно. Байнга ингэж сургавал аажимдаа хүмүүс урамшиж, хогоо ангилж савладаг болдог. Хогийн сав нь адил загварынх байх аваас заавал хулгайлж хашаандаа аваачиж тавих шаардлагагүй. Албан газар бүр өөрсдийн хогийн савтай байж, дүүргээд ачих бүрт мөнгөө төлдөг болбол илүү хариуцлагатай болно. Мэдээж хэн нэгний авчирч хаясан хогны төлөө хэн мөнгө төлөхийг хүсэх билээ.

-За тэгээд гудамжинд хогоо хаясан хүнийг 100 000 дээш төгрөгөөр торгож, ил задгай бие зассан хүнийг 1 сая төгрөгөөс дээш хэмжээгээр торгож шийтгэж байвал, хэн ч зовж хөдөлмөрлөж олсон мөнгөө дэмий зүйлд хураалгахыг хүсэхгүй. "Хоггүй орчин" сарын аян, "Хоггүй цэвэр хот болцгооё" уриалга, "Та хогоо саванд хийсэн үү?" гэх мэт ухуулгын самбараас,  хуульчилж хэрэгжүүлсэн торгуул илүү үр дүнтэй байх болов уу даа. Харин цагдаа нар нь "найраад", торгохынхоо оронд  торгуулийн мөнгөний хагасыг кармаалж, эхнэртээ аваачиж өгөөд байхгүй бол шүү дээ.

...Мэдээж монгол хүн болгон л  гэртээ төдийгүй, гудамж талбай, ойр орчиндоо айж түгшиж, уурлаж уцаарлахгүйгээр тайван сайхан амьдрахыг хүсч байгаа.  Бас гадаа сандал дээр нарлаж суугаад тоглоомын талбай дээр хөгжилдөн наадах үр хүүхдүүдээ харан өхөөрдөж суухыг хүсч байгаа. Сайхан орчинд санаа тэнэгэр алхалхыг хүсч байгаа. Тэгээд энэ бүхнийг хэн бий болгох юм бэ? Гадаадынхан уу? Бид өөрсдөө л бий болгоно. Э.Бат-Үүл даргатай хотын захиргааныхан их зүйл хийж, санаачлах байх л даа. Харин бид өөрсдөө зөв сайн бүхнийг дэмжихгүй бол бас амжилт олохгүй. Тэгэхээр бид бага гэлтгүй өөрсдөөсөө олон зүйлийг эхлэх хэрэгтэй байна. Үр хүүхдүүддээ гэртээ үлгэрлэдэг шиг гудамж талбайд ч үлгэрлэж эхэлбэл тэд дахиад төв талбай дээрээ архидаж, хог хаялахгүй байх аа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

“Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна”
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгын “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалтад оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр, тодорхой ойлголцолд хүрэхээр манай Улаанбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.

Хотод маш олон асуудал шийдвэрлэгдэх шаардлагатай байгааг хэн хүнгүй мэднэ. Замын түгжирлээс эхлээд хогоор үргэлжилнэ. Сүүлийн үед  гараад байгаа  аюулгүй байдал, үүнээс улбаалан аюулгүй орчинд амьдрах эрх гээд олон асуудал тулгамдаж байна.

Гэхдээ ямар арга замаар шийдвэрлэх вэ? Хэн шийдэх вэ? Энэ асуултад бид бүхэн тодорхой хариулт өгөх гэж өнөөдөр энд цугласан. Тийм ч учраас өнөөдрийн “Шууд ардчилал” сэдвийн дор өрнөх үндэсний сургалт  маш чухал гэж онцолж хэлмээр байна.

Улаанбаатарчууд бид бүхэн ямар орчинд амьдарч байгаа вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардчилсан нам нийслэлийн сонгуульд оролцохдоо Улаанбаатарыг утаагүй хот болгоё, түгжирэлгүй хот болгоё, хог хаягдалгүй, авлигагүй, хүнд сурталгүй нийслэл болгоё гэж асуудалд хандсан. Улаанбаатарчууд ч дэмжсэн.

Харин одоо бид иргэдтэйгээ хамтран  бодит ажил хийх ёстой. Үр дүнг нь гаргах үүрэгтэй!  

Олон асуудал ярихаасаа өмнө хэдхэн тоог онцлон хэлэхийг хүсч байна. Улаанбаатарчууд үүнийг мэдэж байх ёстой. Улаанбаатар хот маань жил бүр 600,000 м/к хог хаягдал хаядаг. Агаарын бохирдол дэлхийн бусад  хотуудаас 10 дахин  их байна. Ийм мөртлөө нэг хүнд ноогдох ногоон байгууламж 10 дахин бага байдаг. Улаанбаатар хотын нийт өрхийн 30 хувь орон сууцанд амьдардаг.  70 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгэхээр 70 хувь нь дэд бүтэцгүй, гадаа бие засдаг, дулаанаа өөрсдөө галлаж халаадаг гэсэн үг. Улаанбаатарт 1.250.000 хүн амьдардгаас  220.000 хүн тогтмол ажилгүй байна. Энэ бол маш өндөр тоо, бараг хориод хувь нь гэсэн үг. Тэгсэн мөртлөө дэлхийн дундаж цалинтай хүмүүстэй харьцуулахад  3.5 дахин бага цалинтай байдаг. Хоногт Улаанбаатарт 3 эндэж, 3 хүн гэмтэж байна. Энэ бол аюултай тоо.

Олон улсын жишгээр нэг хүнд ноогдох архины хэмжээ 8-9 литр байвал харанга цохиж байна гэж үзэж, төр засаг нь анхаарч эхэлдэг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт нэг хүнд  28 литр архи оногдож байна. 270 хүнд нэг архины цэг оногдож байна.

Бид аюулгүй хотод амьдарч байна уу, үгүй юу?  

Улс орны хэмжээнд Авлига маш их байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотод хүмүүс, албан тушаалтнуудад жилдээ 479 тэрбум төгрөгийн авлига өгдөг юм байна. Хотын төсөв 300 орчим тэрбум!  Хотын төсвөөсөө илүү хэмжээний авлига авдаг гээд боддоо. Тэгэхээр хотод ямархуу хэмжээний асуудал байна? Үүнийг шийдэхэд бидэнд ямар асуудал бэрхшээл тулгарах вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Энэ бүхнийг иргэдтэйгээ л ярьж шийдэж байя. Иргэдээсээ саналыг нь авъя. Дарга нар ухаантай царайлахаа болъё! Тэр хорооны СӨХ-ийн асуудлыг хэрхэн яаж шийдэхийг иргэд л мэднэ. Тэднийхээ оролцоотойгоор  шийдэх нь хамгийн зөв. Та бүхэн бод...!  Бид энэ бүхний эхлэлийг тавьсан гэж ойлгож байгаа. Бид бүхэн газрынхаа асуудлыг шийдэж байгаа,  түгжрэлийнхээ асуудлыг ярьж байна. Үүнийхээ дагуу тодорхой асуудлыг хэлэлцэж байна.

Чингэлтэй дүүргийн татварынхан төрийн албан хаагчиддаа орон сууц барих гээд  газар гуйсан. Иргэд “үгүй ээ” гэж нэгэн дуугаар эсэргүүцсэн!  Тэр дагуу хотын дарга газар олгох захирамжийг нь хүчингүй болгосон. Энэ бол иргэдийн оролцооны эхлэл гэж би ойлгож байна. (Алга ташив)

Өнгөрсөн жил төсвийн тухай хууль батлагдсан. Энэ төсвийн хуулиар орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж байгаа. Хотын, дүүргийн, хорооны гээд. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тангараг өргөснөөсөө хойш орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлье, асуудлыг орон нутагт нь шийдүүлье гэж санал санаачилга тавьж байсан. Энэ шинэ төсвийн хуулиар санал Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилга батлагдсан гэж ойлгож байгаа.  Гэхдээ аливаа асуудлыг орон нутагт шийдэхэд хэн нэгэн даргын, хэн нэгэн албан тушаалтны, санхүүгийн эрх мэдлийг дээшлүүлж байна гэж иргэд ойлгож болохгүй. Тэгэх юм бол дээд даргын асуудал доод дарга руу шилжиж байна гэсэн үг. Орон нутагт ганц хоёр газар эрх мэдлийг өгөхөд 50 сая төгрөгийн бие засах газар барьчихсан байдаг юм байна. Орон нутагт эрх мэдэл өгсөн чинь 200 сая төгрөгөөр бие засах газар барихыг үгүйсгэхгүй. Гэтэл нэг талд нь орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг өгч байгаа, нөгөө талд нь орон нутгийн иргэдийнхээ оролцоог дээшлүүлж, сайжруулж гэмээ нь орон нутгийн эрх мэдлийн тэнцвэр хангагдана. Тэр утгаараа өнөөдөр яг цаг нь боллоо. Тийм учраас 2013 оны төсвийн хууль батлагдахад бид иргэдтэйгээ нэгэн зэрэг эхлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Өөр нэг том асуудал ирэх 7 хонгийн Пүрэв гарагт буюу 9 сарын 13-нд газрын асуудлаар, газар зохион байгуулалтын асуудлаар УБ хотын ИРГЭДИЙН ХУРАЛ томоохон шийдвэр гаргах гэж байна. Олон асуудал байна. Ганцхан асуудлыг сөхөхөд орон сууцны дундах хүүхэд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай дээрх бүх захирамжийг хүчингүй болгоно. Цаашид нэг ч захирамжийг бид шинээр гаргахгүйгээр шийднэ. (Алга ташив)

Энэ шийдвэрийг Пүрэв гаригт гаргана. Тэгэхээр энэ хугацаанд сургуулийн хүүхдүүдийн талбайг байхгүй хойгуур хэн гэдэг хүн байшин барилга барих вий, биеийн тамирын талбайг маань аваад барилга барьчих вий гэсэн сэтгэл зовинолоо одоо хая!

Одоо бол  хэрхэн газраа зүлэгжүүлэх вэ?  Ногоожуулж,  биеийн тамирын спортын талбай бий болгох вэ? Гэдэгт л санаа тавьцгаая.  Ер нь бид аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн оролцоотойгоор гурван үндсэн нөхцөлийг зайлшгүй тавьж байгаа.

Нэгдүгээрт : Иргэд маань заавал оролцдог байх ёстой!
Хоёрдугаарт: Ийнхүү иргэд оролцож гаргасан шийдвэрээ иргэд өөрсдөө  хянадаг байх ёстой.
Гуравдугаарт: Энэ шийдвэр заавал биелэгддэг байх ёстой гэсэн энэ гурван зарчим дээр бид заавал нэгдэх ёстой.

Хамгийн гол нь бид иргэдийн оролцоотой байна, оролцож байна гээд гээд хэдхэн хүн байх биш! Тодорхой дүрэм журам, стандартыг мөрдүүлэх учиртай.  Түүнийгээ иргэдийнхээ оролцоотойгоор харах ёстой. Энэ стандарт, дүрмээ барих учиртай. Тэрхүү дүрэм стандартыг та бид өнөөдөр энд хэлэлцэх гэж байгаа юм. Үүнийгээ бид үнэлэх бас дагах ёстой.  

Та бүхний санаа оноог авч бид буцаад та бүхэнтэйгээ хамтраад иргэд рүүгээ чиглэсэн бодлого болгож гаргана. Та бүхэн ямар бодолтой байна гэж? Энэ эхлэлийг бид тавьж байна. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье! Баярлалаа.

Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(31)
  • Зочин 180.235.182.XXX
    2012 оны 9-р сарын 8

    дэмжих хүн алга өө

    [ Хариулах ] 7 12
    • Зочин 202.5.201.XXX
      7 цаг 6 минутын өмнө

      Иргэд оролцож шийддэг болох нь зөв тэхгүй бол энэ хэдийг гоочилж байгаад унагаж аваад нөгөө мафийнууд нь яаж ийж байгаад буцаад гараад ирэхээрээ газрын наймаагаа хөгжүүлээд, хужаа нараар хотоо дүүргэчээд монгол хүнд амьдрах зай ч үлдээхгүй болно. Тийм болохоор хэн ч гарч ирсэн адилхан иргэдээс асууж байж шийддэг тогтолцоо бүрдүүлээд авбал алсдаа хэрэгтэй. Ухвар мөчид бэртэгчингүүд харааж л байг. Сайн хүнд дэмжүүлж муу хүнд зүхүүлж явах нь төрийн хүний ариун үүрэг шүү. Зоригтой байж зөв эхлүүлсэн бүхнээ амжилттай хэрэгжүүлээрэй. Шинэчлэлийн засгийн газар ба шинэ хотын удирдлага бас төрийн шудрага албан хаагчиддаа амжилт хүсье.

      [ Хариулах ] 2 1
    • Оюун 202.131.235.XXX
      6 цаг 15 минутын өмнө

      Дэмжиж байна. Иргэд бид хэн нэгэн хэлэх байх, хийх байх гээд гараа хумхиад суудаг, өнгөрсөн хойно нь халагладаг. Зөв зүйтэй санаачлагыг дэмжээд оролццод явна аа. Оргин байгаа газарь хүүхдийн сургууль, зам харгуй гээд үзгээ хэлэх зүйл санлаа оруулах зүйл маш их байна. Харин хэрхэн ямар арга замаар дуу хоолойгоо нэгтгэх, хаана яаж хандахаа төдийлөн мэдэхгүй байна. Хороон дээрээ ороод нэг санал хэлэхээр чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Ийм тохиолдолд жишээ нь яах вэ. Ямар шугамаар яаж хандах вэ, хэн хариуцах вэ гэх мэтийг батлаад, зүйлчлээд хуульчлаад өгөөч.

      [ Хариулах ] 2 1
  • Зочин 182.160.35.XXX
    2012 оны 9-р сарын 8

    hutsaa gej helev. ( alga tashiv ).

    [ Хариулах ] 2 7
    • Зочин 176.61.46.XXX
      3 цаг 54 минутын өмнө

      chi *** gar bna. alga tashiv, chinii *** deltend

      [ Хариулах ] 0 0
  • Иргэн 203.194.115.XXX
    2012 оны 9-р сарын 8

    сайхан байна, хэрэгжүүлж ажиллахыг хүсье, амжилт.

    [ Хариулах ] 12 1
  • Зочин 182.160.38.XXX
    2012 оны 9-р сарын 8

    Шаана биз. Одоо удтал алга нижигнүүлэн ташив гээд социализмын үеийн намын их хурлын тайлан шиг юм бичих л үлдэж дээ. Сда нар минь ээ, та нарын тэр бөөн онигооны төлөвлөгөө зохиож гийгүүлэх ч яамай байна аа. Би танай Улаанбаатарын ажилгүй 220 000 сдагийн чинь нэг байна. Би танай төрөөс юу ч гуйлгүй өөрийнхөө 1 му у ямбий Экселээр халтуур хийж амьдардаг юм. Тэгтэл одоо төв замаар явахаар 1 дүгээр эгнээнд орж болохгүй гээд торгоод амар заяа үзүүлэхгүй юм. Үнэхээр л ардын төлөө юм бол халтуурчид ч гэсэн 1 эгнээнд ороод хүнээ аваад, эсвэл буулгаад л буцаад 2 эгнээндээ орох ёстой гэж захирамжаа гаргах ёстой шүү. Тэгэхгүй өмхий сда нар аа, та нарын захирамж хэнд хэрэгтэй юм. Бүх дарангуйлагчид, дарамтлагчид сөнөтүгэй!

    [ Хариулах ] 6 11
    • Зочин 202.55.191.XXX
      2012 оны 9-р сарын 8

      чиний бичсэн сэтгэгдэл, тэр дотор байгаа хараалууд... яана даа яана

      [ Хариулах ] 2 2
      • Зочин 182.160.38.XXX
        2012 оны 9-р сарын 8

        май, сд чамд, энэ салаавчийг үзүүлчихье. салаавч үзүүлэх бол ёс зүйн асуудал, хүн зодох бол эрүүгийн асуудал гэж ан-ын ахлах слесарь д.эрдэнэбат зурагтаар монголын ард түмэнд зарласан. май, чамд өгөх миний салаавч!!! hope that you liked it! манай барлагууд ийм их боловсролтой ш дээ! мэдэж ав!

        [ Хариулах ] 4 8
        • Зочин 202.131.235.XXX
          6 цаг 13 минутын өмнө

          өөртөө хаин татаж гэнэ. ухвар мөчид чам шиг хүнээс л болж улс орон чинь өөдлөхгүй, бас чиний үйлс бүтэхгүй байгаа юм за.

          [ Хариулах ] 2 1
    • Зочин 87.89.229.XXX
      2012 оны 9-р сарын 9

      har amia *** bod, tertei tergui zagiin aysaar chinii ajil yavzgui bno, tiimees odoonoos uur ajil erelhiilehgui yu mongol shig huviin mashin taxi boldog oron barag haana ch baihgui.

      [ Хариулах ] 1 0
    • 65464 202.72.243.XXX
      2012 оны 9-р сарын 9

      аргагүйл таксинчин гар байна даа, такси барьдаг хүн ийм үг хэллэг хэрэглэхгүй бол өөр хэн хэрэглэх билээ, машинд нь суухад заваан гэж, үйлчлүүлэгч суулгачихаал тамхиа татаал.

      [ Хариулах ] 2 1
    • Зочин 58.40.126.XXX
      8 цаг 49 минутын өмнө

      cham shig haltuurchid yamar durmeeree yavdag bish. oor ajil hiij amidar gej helie!

      [ Хариулах ] 1 0
  • Зочин 202.55.191.XXX
    2012 оны 9-р сарын 8

    ёооо тийм байлгүй дээ. тоглоомийн талбай, хуучин байсан барилгын хашаан дотор ямар ч зогсоолгүй барилга, бас зогсоол, эргэн тойрны айлуудад асуудал үүсгэх өндөр өндөр барилгуудыг цуцлуулёооо. их шинэчлэлд их гарз гардаг. тэр гарзыг нь хуулиа дээдэлдэггүй шуналын микробууд амсаг. драмын театрын ар тал, хүүхэд залуучуудын техникийн ордон. богд уул, болор мэлмийн байр г.м

    [ Хариулах ] 7 1
  • Зочин 182.160.38.XXX
    2012 оны 9-р сарын 8

    за, *** минь, миний оролцоо ингээд эхэлж байна шүү. хувийн халтуурын таксинууд нэгдүгээр эгнээ рүү ороод хүнээ аваад, эсвэл буулгаад буцаад хоёрдугаар эгнээ рүү орох ёстой. би ерөнхийдөө хотын даргын захирамжийг эсэргүүцээгүй ш дээ, зүгээр л амьдралд ойр байх ёстой гэж л хэлж байна. тэгэхгүй бол төв замын шар зураасны дагуу хүмүүс огт бууж, суулгүй жирийлгээд байх болж таарч байна. тийм амьдралгүй юм гэж хаа байх вэ!

    [ Хариулах ] 4 2
    • Зочин 202.55.191.XXX
      2012 оны 9-р сарын 9

      тэгээд тэрийгээ ингээд олигтой *** багатай хэлчихийн хооронд юун ч харааж ерөөдийн. аа тийм чи надад өгөх гээд байгаа салаавчаа өөртөө ав.өгсөн бэлгийг аваагүй бол бэлэг хэнд үлддэг вэ. бэлэг өгсөн эзэнд. :-p хохохохо. hope you liked your own thumb! *** ын үг сураагүйн болохоороо чиний салаавчийг чиний мундаг мэддэг язык дээр юу гэж хэлдэгийг мэддэггүй ээ. (sarcastic loud laugh muawhahahahaaa)

      [ Хариулах ] 2 1
  • Зочин 182.160.45.XXX
    2012 оны 9-р сарын 9

    Большевикууд үнэн завтай шөнөжингөө жижүүрлээд сээгийнд хариу бичээд л сууж байдаг. Хэ хэ. Одоо шөнийн 12 цаг өнгөрчээ. Гадаа архи зарахгүй гээд байна. Яахав, хоёулаа нэг юм шаах уу. Тэгээд танилцъя, чи өмөөрч бичээд хэдэн цаас авдаг юм, би дургүй хүрэхээрээ архины халуунаар бичихээрээ юу ч авдаггүй ш дээ. Хойшдоо жоохон зах зээлд оруулж, хэрвээ хэдэн цаас өгвөл би танай халзан малзан баагий нарыг магтаад өгье л дөө. Ямар гарзтай юм биш. Хэ хэ. Спокойной ночи! Good Night!

    [ Хариулах ] 4 2
    • Зочин 87.89.229.XXX
      2012 оны 9-р сарын 9

      chamd shuumjlehees uur ajil alga uu?

      [ Хариулах ] 0 0
  • Зочин 182.160.45.XXX
    2012 оны 9-р сарын 9

    Тэгээд л Ху намын сда мизда гэж бас хараахаа боль. Би хэзээ ч Ху намын гишүүн байгаагүй, бас миний аав ээж, эмээ өвөө ч Ху намыг ид хүчээ авч байхад гишүүн нь байгаагүй. АН-ын эсрэг үг хэлсэн хүн бүхэн дайсан биш. Бас та нарыг өмөөрөөд хошногыг чинь долоогоод байгаа бүхэн танай сайн найз аа биш ээ. Би цөөнх байх тавилантай хүн, би төөрөг тавилангаа дагаад олонхийг дагаж хошуурч бялуурч биш, цөөнхийг өмөөрч үгээ хэлсээр байгаад өчиггүй буудуулсан ч яахав! Цогт тайж үхэвч, Монгол улс мөнх гэдэг бил үү! Тэрэн шиг сээгий бичигч би бээр үхэвч, сээгий бичлэг үүрд мөнх! Баахан Болдбаатарууд байгаа ш дээ! Сээгийчдийг барьж өгнө, ална хядна! гээд байдаг. Би та нарыг чадахгүй гээгүй ш дээ, бас жоохон цаг хугацаа орох байлгүй дээ! Как говорят русские, увидимся! Ой, язык! Опомнись!

    [ Хариулах ] 3 2
    • Зочин 27.123.214.XXX
      2012 оны 9-р сарын 9

      ugaasaa l tuv zam deer tur zogshiig horigloson temdeg haa saigui bdag. cham shig olihoogui durem zurchdug uuriinhuu erh ashigiig bodogch bertegchinguud l zogsdog yum.

      [ Хариулах ] 0 0
  • Зочин 93.167.111.XXX
    2012 оны 9-р сарын 9

    Сургуулийн хүүхдийн талбай дээр барьж байгаа барилгуудыг ч гэсэн буулгах хэрэгтэй. Нэгэнт ашиглалтад орсон бол одоо яая гэхэв. Ер нь замын түгжрэлийн тухайд бол замын цагдаагийнхан ажлаа муу хийдэг нь бас нэрмээс болоод байгаа юм. Өдөр болгон мөрдөгдөх дүрэм журмыг жолооч нар нь биелүүлдэггүй. Цагдаа нар нь биелүүлүүлэх гэж заавал нэг гоё нэртэй аян зохиож нэг хэсэг дүвчигнэдэг. Аяны хугацаа нь дуусахаар тэр тухай мартчихдаг. Одоо УБ-ын замаар суудлын бүсээ зүүдэг жолооч хэд байна. Цагаан шугам дээрээ зогсож байгаа жолооч хэр их байна. Цагдаа нар нэг урсгалын түгжрэлийг гаргах гээд нөгөө урсгалууд дээр нь түгжрэ үүсгэдэг гээд их асуудал байна аа.

    [ Хариулах ] 3 1
  • DFG 182.160.57.XXX
    2012 оны 9-р сарын 9

    ман-ын дарга нарын завааруулсан хотыг өөрчлөх амаргүй биз ээ. бат-үүл маш сайн ажиллаж байна. нийгмийн эрүүл тогтолцоо эхэлж байх шив. нээлттэй...нээлттэй, ил тод ил тод....баймаар байна.

    [ Хариулах ] 4 1
  • mgl 49.0.128.XXX
    2012 оны 9-р сарын 9

    amjilt husey.

    [ Хариулах ] 1 0
    • 6465 202.72.243.XXX
      11 цаг 54 минутын өмнө

      энэ такси барьдаг хүмүүс ийм ажил хийхээ болио, наадах чинь ажил биш. ашиг хэзээч та нар хийж чадахгүй, энэ дэлхий дээрхи хамгүй утгагүй ажил. улс оронд ямарч бүтээл байхгүй, өөрт нь ч тэр.

      [ Хариулах ] 4 1
  • UB uuguul irgen 122.201.18.XXX
    2012 оны 9-р сарын 9

    tenguudiin oron bugdeeree deereesee dooshoo lumpen boltson. aimshigtai, tarhinii doroitol, setgetsiin doroitol, eruul mendiin doroitol, arhichid n arhichin udmaa uldeegeed l, aimshgiin aimshgiin, uneheer gutamaar.

    [ Хариулах ] 0 0
  • Suuguul irgen 202.126.89.XXX
    9 цаг 16 минутын өмнө

    yamar neg yum uurchluh oroldlogo hiij baigaa ni zuv. tuuniig demjij bolno. harin neg oroldlogo hiimegts tugs saihan bolson meteer toti shig davtah ni une hundee aldaj baina shdee. ajil ehluullee, ur dung ni haraad bolohgui baigaa zuil deer ni irgedteigee yariltsaad yavbal jinhene ardchilal yum daa. tuunees bish irgedee sonsood helsen buhniig ni bieluuleed geed yariad ehelvel ulge rshuu

    [ Хариулах ] 1 0
  • Emee 202.126.89.XXX
    9 цаг 12 минутын өмнө

    unaand suuj chadval arai hurdan yavj baih shig bna lee. harin unaand suuhsd hugshid huuhded hetsuu l bolson baisan shuu. avtobus ni haaguur yavj haana hureh ni todorhoigui. hul muutai nastai humuus orj suuhsd hundreltei. taksi barih ni bitgii hel huuhedunaatai ireed abya gehed zogsoh gazargui. zuvhun mashintai humuus, niitiin teevreer asuudalgui zorchdog humuust ahitstai bolohoos buh hund saihan boloogui baigaa shuu

    [ Хариулах ] 0 0
  • Зочин 49.0.134.XXX
    6 цаг 1 минутын өмнө

    3-р хороололын худалдааны гудамжны арын байруудын айлуудын цонх палконуудын доорх дүүрэн бааснуудын зурагийг авч хариуцсан хороо Сөх-үүдийг торгодог болох хэрэгтэй энэ нь салхины чиглэлээр үмхий үнэртүүлээд байна. үүнийг хянадаг хог баасыг нь өдөр тутам цэвэрлүүлдэг болгох систем нэвтрүүлээч мэргэжилтэн гээд комьпютерийн ард хийх зүйлгүй тоглоод өдрийг өнгрөөдөг хүмүүсийг ажилтай болгож тэдэнд хариуцуулах хэрэгтэй. Шууд нээлттэй утас нээж зөрчлийг газар дээр нь зурагийг авч холбогдох хороо СӨХ-ийг торгож байж дарга нар нь ажилладаг ажиллуудаг болно. Хэдэн үйлчлэгч нартаа ар өвөрийг нь бүгдийг хариуцуулаад тэд нар нь хийсэн дүр үзүүлээд цалин авч бн. Захиргааны ажилчдыг нь өдөр тутам хянах хяналтын систем бүрдүүлэхийг хүсэж бна. Эрхэм дарга гишүүдээ.

    [ Хариулах ] 1 1
    • Зочин 119.40.100.XXX
      5 цаг 15 минутын өмнө

      сөх тэнд чинь ямар хамаатайн ?

      [ Хариулах ] 1 1
  • pkxny 49.0.144.XXX
    1 цаг 42 минутын өмнө

    иргэд тэгээд яаж оролцох юм бэ шийдвэр гаргах түвшинд санал аа бичиж өгөх юм уу яах юм эсвэл иргэний тбб ын шугамаар ажиллах юм уу иргэдийн оролцооны эрх зүй гэж юу байна аа

    [ Хариулах ] 0 0
    • тул загас 180.235.177.XXX
      46 минутын өмнө

      эхний ээлжинд хотын иргэн ямар байх ёстой вэ. замын хөдөлгөөнд яаж оролцох вэ.гудамжинд яах вэ.цэвэрлэгээ ямар байх ёстой вэ зэрлэг ургамалаа зулгаах уу яах вэ.барилга барьвал явган хүний замаас ямар зайнд хашаагаа хатгах гэх мэт бүх зүйлийг багтаасан тогтоол шийдвэр гаргаад тэрийгээ мөрдвөл ямөр вэ.тэр хууль тогтоомжийг хүн бүр мэдтэл нь сурталчилаад өгвөл ямар вэ.хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолын тухай мэдээг хот иргэдээсээ хүлээн авч . мэдээлэлийн дагуу өндөр торгууль тавьж тэрнийхээ дагуу ажилдаг болмоор байна торгуулаас мэдээлсэн иргэн хувь хүртдэг болвол ямар вэ.иргэд болохгүй буруутай зүйлсийг баримтжуулаад интэрнэтээр явуулдаг болвол ямар вэ.

ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич Ж.Тэмүүжинг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж ярилцлаа.

Тэрбээр Эрдэс түүхий эд болон үйлдвэрлэлийн хаягдал тэдгээрийн боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар голчлон судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд түүний “Цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх” судалгааны ажил нь “Барилга-2012” үзэсгэлэн яармагаас “Дэвшилтэт шинэ материал үйлдвэрлэлд нэвтрүүлэгч” шагналыг хүртсэн юм.

-“Цахилгаан станцын хаягдал үнсийг дэвшилтэт аргаар боловсруулж геополимер-барилгын материал үйлдвэрлэх технологи” судалгааны ажил ямар төвшинд явна вэ. Үйлдвэрлэлд хэзээ нэвтрэх бол?
-Би 2007-2010 онуудад Австралийн Куртины их сургуульд “Цахилгаан станцын хаягдал үнсээр галд тэсвэртэй геополимер төрлийн материал үйлдвэрлэх” сэдэвтэй шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлж байсан. Үүнийхээ дүнд цахилгаан станцын хаягдал үнсээр явган хүний замын хавтан үйлдвэрлэж, Куртины их сургуулийн 200 гаруй метр замыг хийсэн. Тухайн үед Монголд энэ талаарх судалгаа байгаагүй. Тиймээс Монголдоо энэ төрлийн судалгааг хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлье гэсэн үүднээс 2010 онд буцаж ирсэн. Одоо судалгааны ажлын явц нэлээд ахицтай байна. Бид лабораторийн хэмжээнд бүтээгдэхүүн гаргасан байгаа. Ингэхдээ бетон дахь цементийг цахилгаан станцын үнсээр орлуулсан юм.

Цементний оронд цахилгаан станцийн үнсийг хэрэглэж, натрийн шүлттэй хольж, элс хайрга хийж зуурснаар хаягдал үнсээр шинэ төрлийн барилгын материал үйлдвэрлэх болно. Үүнийг барууны орнуудад геополимер төрлийн барилгын материал гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн үед нэлээд сонирхож, хийж байгаа аж. Энэ нь төдийлөн амьдралд нэвтрээгүй байгаа. Одоогоор лабораторын нөхцөлд хөнгөн блок, бетон, плита шиг хавтан, замын хавтан зэрэг олон төрлийн барилгын материал хийж байна. Тиймээс үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд патентаа авахаар Оюуны өмчийн газарт өргөдөл өгчихсөн. Мөн туршилтаа томсгон жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулахаар ажиллаж байна.

-Хаягдал үнсээр хийсэн барилгын материал бат бөх чанарын хувьд ямар байна вэ. Үүнийг амьдралд нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Бетонон эдлэл 100 гаруй жилийн түүхтэй, олон жил шалгагдаж, туршигдсан зүйл. Харин энэ бол цоо шинэ бүтээгдэхүүн, хэрэглээнд гаргаж туршаагүй болохоор бетонтой адилхан бат бөх байх уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар үзэхэд бетонтой адилхан шинж чанартай байгаа. Монгол Улсын стандартаар цементийн төрлийн барилгын материал хийхэд 150 кг/см дээш байх ёстой. Энэ стандартыг хаягдал үнсээр хийсэн бүтээгдэхүүн бүрэн хангасан. Цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх нь маш чухал ач холбогдолтой.

Тухайлбал, агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэж байгаа зүйл бол цахилгаан станцуудын нарийн ширхэгт үнс байдаг. Энэ нарийн ширхэгт үнс нь утаатай хамт яндангаар цацагдаж гардаг. Энэ үнсийг шүүлтүүрээр шүүж аван бүтээгдэхүүн хийхэд ашиглах хэрэгтэй. Харин цахилгаан станцуудын бүдүүн ширхэгтэй хаягдал үнс зуухныхаа ёроолд үлддэг. Үүнийг ашигладаггүй учраас усаар угааж, станцаасаа 3-4 км-ийн зайтай газарт байрлах үнсэн бассейн гэх томоохон нууранд юүлдэг. Үнсэн бассейн нь 1.4 сая м3-ын багтаамжтай. Энэ нь хэдий том ч дөрөв, тавхан жилийн дотор дүүрдэг. Тиймээс дахиад л өөр газар бассейн байгуулдаг.

Энэ бүхний эцэст дан үнсээр дүүрсэн ашиглах боломжгүй талбай үлдэнэ. Хэрэв хаягдал үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлбэл байгаль орчин бохирдуулахгүй байхаас гадна үнсээр дүүргэж буй газрыг өөр хэрэгтэй зүйлд ашиглах боломжтой болно. Мөн үнс бетон дахь цементний хэмжээтэй ижил хувиар ордог тул гаднаас оруулж буй цементийг орлож чадна гэсэн үг юм. Манай улсын цементийн жилийн хэрэглээ өнгөрсөн жил 1.2 сая тонн орчим байсан бол 2017 он гэхэд 1.7 сая тонн орчим болно гэсэн тооцоо байдаг. Харин дотоодын хэрэглээнийхээ 30 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж, бусдыг нь хятадаас авдаг. Тэгвэл хаягдал үнсийг хэдий чинээ ашиглана, төдий чинээ хятадаас цемент авахаа болино гэсэн үг юм. Энэ утгаараа эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

-Үнснээс гадна эрдэс түүхий эдээ боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар саяхан болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр санал тавьсан гэсэн. Энэ чиглэлээр ямар боломж байна вэ?
-Хаягдал үнсээр бүтээгдэхүүн хийж байгаа технологийг уул уурхайн хаягдал түүхий эдийг боловсруулахад бас ашиглаж болох юм. Өмнө нь бид эрдэс түүхий эд болон үйлдвэрлэлийн хаягдал, тэдгээрийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалж байсан. Тиймээс үүнийхээ дагуу нүүрснээс үлдэж буй нарийн ширхэгт нүүрс, шороог ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судлахыг хүсч байна. Олон улсын туршлагад энэхүү нарийн ширхэгт нүүрс, шороогоор барилгын материал үйлдвэрлэсэн байдаг. Эсвэл хатууруулж, тоос гаргахгүй байдлаар хадгалдаг. Манай компаниуд одоо нүүрсээ угааж байгаа. Тиймээс  нүүрснээс гардаг 10-20 орчим хувийн хаягдал нүүрс, шороо ч бас үлдэж байна.

Одоогоор манай компаниуд энэ шороог хийсгэхгүй гэсэн үүднээс нойтон байдлаар хадгалдаг ч говийн халуун нөхцөлд амархан хатаж, хийсч, шороо тоос үүсгэдэг. Тиймээс үүгээр барилгын материал үйлдвэрлэх, эсвэл хатууруулж хадгалах боломж байгаа юм. Үүнийг уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтарч ажиллах санал тавьсан. Украйны зарим эрдэмтэд ил нүүрсээ авсаныхаа дараа шороо нь нүүрстэйгээ үлдсэн байдаг. Үүгээр тоосго хийдэг гэсэн судалгааны материалуудыг уншиж байсан. Тоосгыг хэвлэчихээд 1000 градуст шатаахад тоосго нь нарийн ширхэгт нүүрс агуулсан байдаг болохоор шатаахад тодроосоо илүү сайн халаад бат бөх болдог.

-Шингэрүүлсэн түлш үйлдвэрлэх талаар бас судалж байгаа. Нүүрс, шатдаг занараас түлш гаргаж авахын аль нь илүү боломжтой вэ?  
-Манай улсын хувьд нефть, нефтийн бүтээгдэхүүнийхээ хувьд ганц улсаас 100 хувь хамааралтай байгаа. Тиймээс энэ хамаарлаас гарахын тулд нефть нэрэх ажлыг хэд хэдэн газарт хийгээд эхэлчихсэн байна. Гэвч одоогоор Дорнодын газрын тосны үйлдвэрээс төдийлөн нефть олдохгүй байгаа. Энэ нь Монголын хэрэгцээг хангах боломж багасч байна гэсэн үг. Гэхдээ цаашид олдохыг үгүйсгэхгүй ч одоогоор маш бага гарч байна. Тиймээс бидэнд хамгийн их байгаа нүүрсээ ашиглаж түлш үйлдвэрлэх хэрэгтэй. Манай нүүрсний боломжит нөөц нь 150 тэрбум тонн гэж байгаа. Энэ бол асар их нөөц. Бид өнгөрсөн жил 20 гаран сая тонн нүүрс экспортолсон.

Манайх тээвэрлэлтийн хүчин чадлаасаа шалтгаалаад жилд хамгийн ихдээ 50 сая тонн нүүрс гаргах боломжтой. Тэгвэл бидэнд 3000 жил гаргахад хүрэлцэхүйц их нүүрс байна гэсэн үг. Ийм их нүүрс байгаа юм чинь үүнийг ашиглаж, кокс химийн үйлдвэрийг байгуулвал ашигтай. Нүүрсээ хийжүүлж, шингэрүүлж болно. Саяхан бид нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн судалгааны чиглэлээр БНӨАУ-ын “Сасол” компанитай хамтрах талаар ярилцсан. “Сасол” компани хоёр төрлийн технологиор түлш хийдэг. Нэг нь нүүрсээ шингэрүүлдэг. Нөгөө нь хийгээ шингэрүүлэх юм. Тиймээс үүний аль нь тохиромжтой, ашигтай байна гэдгийг судалж, туршаад аль болох яаралтай хийх хэрэгтэй. Шатдаг занарын хувьд ч нөөц ихтэй гэдэг. Тиймээс шатдаг занарыг ашиглах талаар судалгаа эхэлсэн.

-Манай улсын газрын ховор элементийн нөөцийг өндөр технологи хөгжсөн орнууд сонирхох болсон. Үүнийг олборлоход юуг анхаарах ёстой вэ?
-Газрын ховор элементийн нөөц ихтэй гэж ярьдаг. Дэлхийн банкны мэдээгээр 10 тэрбум ам.долларын газрын ховор элементийн нөөцтэй гэж байсан. Гэхдээ энэ нь хэр үнэн мэдээлэл гэдгийг мэдэхгүй ч одоогийн байдлаар манайд баталгаатай нөөц нь тогтоогдсон Лугийн гол, Халзан бүргэдэй, Мушгиа худаг гээд гурван ордтой. Гэхдээ алинаас нь ч олборлолт хийгээгүй байна. Газрын ховор элементийн хувьд үнэхээр анхаарал татаж байгаа.

Хятад улс экспортоо хязгаарлаж, гадаадын компаниудыг газрын ховор элементийн үйлдвэрлэлээ хятадын нутагт хийх шаардлагыг тавьж байгаа. Тиймээс одоо өндөр технологи хөгжсөн орнууд нэгдүгээрт, хаягдлаа боловсруулж газрын ховор элементийг дахин ашиглах, хоёрдугаарт, өөр төрлийн химийн элементээр орлуулах, гуравдугаарт өөрсдийн болон бусад орны нөөцийг ашиглах гэсэн гурван чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлаа явуулж байгаа. Үүний дагуу манай улсыг сонирхож эхэлсэн. Тиймээс одоо ид сонирхож байх үед нь аль болох хурдан олборлох ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол гадаадын улс орнууд өөр төрлийн элементээр орлуулаад эхэлбэл энэ ашиггүй болно.

Газрын ховор элементийг олборлох ажлыг маш их судалгаа шинжилгээний баазтай, туршлагатай компаниуд хийж чадна. Тиймээс сонирхож байгаа компаниудыг энэ чиглэлд оруулах хэрэгтэй. Гол нь газрын ховор элементийг олборлоход байгаль орчин маш их бохирддог гадаадын жишээнүүд байгаа. Тиймээс  байгаль хамгааллын тал дээр анхаарч, үүнийг хангасан компаниудыг ажиллуулах хэрэгтэй. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавих ёстой.

-Манай улс уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар чухалчилж байгаа. Үүнийг хэрхэн ашигтайгаар хийх вэ?
Монгол Улс жижигхэн зах зээлтэй учраас эрдэс баялгаа экспортлоод дэлхийн зах зээлд “тоглогч” болно гэдэг хэцүү. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүгээрээ дотоодын зах зээлээ хангаж, өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй. Тэр нь яваандаа гадаадын улс орныг хангадаг болно. Ашигт малтмалын үнэ буухад баяжмалын үнэ, түүхий эдийн үнэ унадаг бол түүхий эдийг ашиглаж хийсэн эцсийн бүтээгдэхүүний үнэ унадаггүй. Тайвань улсад сүүлийн жилүүдэд чипний үйлдвэрлэл хүчтэй гарч ирсэн.  Үүн шиг манай улс инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгвэл манайх шиг тээвэрлэлтийн гарцгүй орны хувьд бага овортой, маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүгээ онгоцоор тээвэрлэдэг болох хэрэгтэй. Энэ бол жинхэнэ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм.  

М.Ариунсувд

Бид усны нөөцгүй болох нь

2012 оны 09-р сарын 08 Нийтэлсэн БАТ
XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байна. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэлж буйг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд сэтгэл зовнин өгүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд Монгол орны цөлжилт урдаасаа биш төвөөсөө эхэлж байгааг судлаачид тогтоожээ. Энэ асуудлаар болон бэлчээрийн даац, доройтлын талаар Ботаникийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор, академич Г.Эрдэнэжавтай ярилцлаа.

-Бэлчээрийн даац хэтэрч байна гэж манайхан ярих болсон. Ямар шалтгаанаас болж ийм байдал үүсэх болов?
-Монголын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамран ургасан өвс ургамлыг бэлчээр гэнэ. Газар бүрд экологийн нөхцөл харилцан адилгүй байдаг юм. Тухайлбал, говьд тэмээ, ямааны иддэг өвс түлхүү, хээр тал нутагт төрөл бүрийн өвс ногоо ургадаг учраас таван хошуу мал бэлчээрлэх бүрэн боломжтой. Экологийн нөхцөл гэдэгт хөрс шороо ус, агаар орно. Түүнийг яаж зохицуулж ашиглахыг малчин хүн мэддэг байсан. Тиймээс 1980-аад он хүртэл манайд бэлчээр талхагдаж байна гэж ярьдаггүй байв. Харин сүүлийн үеэс энэ асуудал хүчтэй яригдах болсон. Уур амьсгалын хуурайшилтай халуун хүйтэн тэнцвэргүй болсноос хөрс чийг авч чадахгүй байгаа нь бэлчээрийн талхагдал, доройтол үүсэх гол шалтгаан болж байна.

Манай улс 1970 он хүртэл маш сайхан чийглэг уур амьсгалтай байлаа. Жилийн дөрвөн улирал нь яг таг ялгардаг. байсан. Зуны бороо жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр ордог байв. Харин одоо хавар нь халуун салхи, шороон шуургатай байх болсноос зуны саруудад өвс ногоо хожуу ургаж байна. Тэгээд мал тарга тэвээргээ авч эхэлж байтал намрын cap гарчихдаг. Дээхэн үед өвөл маш их хүйтэрдэг байсан, одоо тэгж их хүйтрэхгүй байна. Өвлийн дулаарал, зуны хуурайшилт зэрэг нь бэлчээр доройтох бас нэг шалтгаан болж байгаа.

Мөн гол ус ширгэж эхэлж байна. 1976 онд 5000 горхи булаг шанд цөөрөм байсан, одоо тэр бүгд байхгүй болж. Сэлэнгэ аймгаас урагш Орхоны хөндийд 1969 онд Шаамарын тэжээлийн аж ахуй гэж байлаа. Тэр үед энэ хөндийн нэг га газраас 20 тонн өвс хадаж, жилд 70 мянган тонн хадлан бэлтгэж байсан. Гэтэл одоо тэндээс 2-3 центр өвс авч байна.

-Бэлчээрийн доройтлыг багасгах арга бий юү?
-1970-аад онд манайд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байсан. Тэр үед Монгол оронд хэдий хэмжээний мал маллаж болох судалгааг гаргахад жилд 90 орчим сая малыг тэжээх бүрэн боломжтой гэж гарч байсан. Мөн 75 нэр төрлийн өвс ургамал бэлчээрт ургаж байлаа. Зах зээлийн  нийгэмд шилжээд газар эзэмшил эмх замбараагүй явагдаж бэлчээр талхагдах болжээ. Талхагдалд хүний буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уурын нөлөөлөл нөлөөлж байна. Мөн мал сүргийн бүтэц алдагдаж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын ойролцоо идээших малын тоо даацаасаа хэтэрсэн. Дэлхийн уур амьсгал хуурайшиж байгаа энэ үед манай бэлчээрт цөлжилт явагдаж байна. Үүнийг багасгахын тулд төрийн цогц бодлого үгүйлэгдэх болсон.

-2020 он гэхэд Монголын цаг агаар бараг таван градусаар дулаарах судалгаа гарсан мэдээ уншсан. Бүр хэтийн төлөвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрнэ гэж зарим эрдэмтэн ярьж байсан.
-Хэт их дулаарахаар агаарт халалт үүсдэг. Сүүлийн 20 орчим жил уурхайн үйлдвэрлэл манайд эрчимтэй явагдаж байна. Энд голын усыг ашиглаж бохирдуулж байгаа. Мөн ой модыг дураараа огтолж байгаагаас ус бүрдүүлэх ойн нөөц багассан. Хөрсний усан хангамж муудаж, ялзмаг үүсэхээр экологийн доройтолд орж байгаа юм. Нөгөөтэйгүүр өвс ногоо муудахаар мал тарга тэвээргээ сайн авч чадахгүй байна. Дулаарлыг багасгах талаар сайтар судалж, ой, усаа хамгаалах хэрэгтэй л дээ.

-Уул уурхайд гүний усыг ашиглана гэж яриад байгаа. Гэтэл гүний усыг ашиглаж эхэлбэл хэдэн жилийн дараа хөрс доош сууж хатаж эхэлнэ гэж зарим эрдэмтэн яриад байгаа. Энэ үнэн үү?
-Үнэн байлгүй яах вэ. Гүний ус олон мянган жилийн өмнө хуримтлагдсан. Газрын дор байгаа усыг ашиглаж эхэлбэл усны ойролцоох газрууд хатаж эхэлнэ. Ганцхан жишээ хэлье. Дорноговь аймгийн Мандал сумын Цагаан суваргаас зэс молибден олборлоход хажууд нь байгаа Цагаан цавын хоолойн усан санг ашиглах тухай яриа болж 1976 онд тусгай баг илгээсэн. Оросын зургаа, Монголын гурван мэргэжилтэн очиж судлахад 120 км орчим урт, өргөнөөрөө 10-40 км далай байлаа. Цагаан суваргад үйлдвэр барьсан бол "Эрдэнэт"-ээс 1.5 дахин том болох байсан. Гэтэл "Эрдэнэт" хоногт 60 мянган шоо метр усыг Сэлэнгийн доороос татаж авч байсан. 1976 онд ашиглаж байсан гүний шахуурга нэг шоо метр усыг хоёрхон минутад сорж байгаа юм. Гэтэл ийм хэмжээний ус 99 жилийн дотор нөхөгддөг гээд бодоход ашигласан бол яах байсан нь ойлгомжтой байгаа биз.

Хөрсний усыг соруулаад авчихаар тэнд хоосон орон зай үлдэнэ. Ингэхээр газрын гадарга деформацид орж доош сууж таарна, өөрөөр хэлбэл, газар хөдөлж магадгүй гэсэн үг. Сэлэнгэ мөрөн, Орхон гол хоёр Байгаль нуурын жилийн авдаг усны 53 хувийг цутгадаг. Одоо Байгаль нуур руу Сэлэнгэ мөрнөөс очдог ус багасч байгаа. Орхон голын ус тасарбал Байгаль нуурын цутгах усны нөөц хумигдаж тэр орчмын хөрс хуурайшиж эхэлнэ.

-Гадагшаа урсгалтай голуудын урсгалыг өөрчлөх тухай нэлээд ярьдаг. Бүр хааж боох санал ч гарч байсныг санаж Цөлжилтийг сааруулах нэг арга энэ байж болох уу?
-Болохгүй. Мөнх цаст уулын мөс хайлж байгаа. Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн гол хэдэн жилийн өмнө тасарсан. Эгийн голын усны түвшин буурна гэдэг энгийнээр ярихад Хөвсгөл далай доошилж, цаазын тавцандаа очиж байна гэсэн үг шүү дээ.

-Экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхийн тулд ямар ажил хийх ёстой вэ?
-Энэ асуудлыг төрийн хэмжээнд үндэстний бодлого болгож явуулахгүй бол аж ахуйн нэгж дийлэхгүй болсон. Тухайлбал, уул уурхайд Өмнөговийн аймгийн хэмжээнд нүүрс ашиглаж буй томоохон уурхайнуудад гүний ус их ашиглабал хөрсний ус нүүрс олборлосон хонхор руу орж, өнгөн хөрсний ус багасч бэлчээрийн хөрс хуурайшина. Тэр хэсэгт цөлжилт явагдаж зэргэлдээх аймаг, сумын нутаг дэвсгэрт нөлөөлнө. 33 говь гэж нэрлээд байгаа нутаг дэвсгэр 50 болбол Монголд аюул нүүрлэнэ шүү дээ. Тийм учраас төрөөс эрдэмтдийнхээ үгийг сонсож, гадны мэргэжилтнүүдийг авчирч хамтарсан ажил өрнүүлэхгүй бол бид усны нөөцгүй болох нь. Сэлэнгэ мөрний ай савын тухай судалсан судалгааг үзэхэд ус ургац нь буураад л байгаа.

Г.Мөнхдэлгэр

Бид усны нөөцгүй болох нь

2012 оны 09-р сарын 08 Нийтэлсэн БАТ
XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байна. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэлж буйг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд сэтгэл зовнин өгүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд Монгол орны цөлжилт урдаасаа биш төвөөсөө эхэлж байгааг судлаачид тогтоожээ. Энэ асуудлаар болон бэлчээрийн даац, доройтлын талаар Ботаникийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор, академич Г.Эрдэнэжавтай ярилцлаа.

-Бэлчээрийн даац хэтэрч байна гэж манайхан ярих болсон. Ямар шалтгаанаас болж ийм байдал үүсэх болов?
-Монголын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамран ургасан өвс ургамлыг бэлчээр гэнэ. Газар бүрд экологийн нөхцөл харилцан адилгүй байдаг юм. Тухайлбал, говьд тэмээ, ямааны иддэг өвс түлхүү, хээр тал нутагт төрөл бүрийн өвс ногоо ургадаг учраас таван хошуу мал бэлчээрлэх бүрэн боломжтой. Экологийн нөхцөл гэдэгт хөрс шороо ус, агаар орно. Түүнийг яаж зохицуулж ашиглахыг малчин хүн мэддэг байсан. Тиймээс 1980-аад он хүртэл манайд бэлчээр талхагдаж байна гэж ярьдаггүй байв. Харин сүүлийн үеэс энэ асуудал хүчтэй яригдах болсон. Уур амьсгалын хуурайшилтай халуун хүйтэн тэнцвэргүй болсноос хөрс чийг авч чадахгүй байгаа нь бэлчээрийн талхагдал, доройтол үүсэх гол шалтгаан болж байна.

Манай улс 1970 он хүртэл маш сайхан чийглэг уур амьсгалтай байлаа. Жилийн дөрвөн улирал нь яг таг ялгардаг. байсан. Зуны бороо жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр ордог байв. Харин одоо хавар нь халуун салхи, шороон шуургатай байх болсноос зуны саруудад өвс ногоо хожуу ургаж байна. Тэгээд мал тарга тэвээргээ авч эхэлж байтал намрын cap гарчихдаг. Дээхэн үед өвөл маш их хүйтэрдэг байсан, одоо тэгж их хүйтрэхгүй байна. Өвлийн дулаарал, зуны хуурайшилт зэрэг нь бэлчээр доройтох бас нэг шалтгаан болж байгаа.

Мөн гол ус ширгэж эхэлж байна. 1976 онд 5000 горхи булаг шанд цөөрөм байсан, одоо тэр бүгд байхгүй болж. Сэлэнгэ аймгаас урагш Орхоны хөндийд 1969 онд Шаамарын тэжээлийн аж ахуй гэж байлаа. Тэр үед энэ хөндийн нэг га газраас 20 тонн өвс хадаж, жилд 70 мянган тонн хадлан бэлтгэж байсан. Гэтэл одоо тэндээс 2-3 центр өвс авч байна.

-Бэлчээрийн доройтлыг багасгах арга бий юү?
-1970-аад онд манайд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байсан. Тэр үед Монгол оронд хэдий хэмжээний мал маллаж болох судалгааг гаргахад жилд 90 орчим сая малыг тэжээх бүрэн боломжтой гэж гарч байсан. Мөн 75 нэр төрлийн өвс ургамал бэлчээрт ургаж байлаа. Зах зээлийн  нийгэмд шилжээд газар эзэмшил эмх замбараагүй явагдаж бэлчээр талхагдах болжээ. Талхагдалд хүний буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уурын нөлөөлөл нөлөөлж байна. Мөн мал сүргийн бүтэц алдагдаж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын ойролцоо идээших малын тоо даацаасаа хэтэрсэн. Дэлхийн уур амьсгал хуурайшиж байгаа энэ үед манай бэлчээрт цөлжилт явагдаж байна. Үүнийг багасгахын тулд төрийн цогц бодлого үгүйлэгдэх болсон.

-2020 он гэхэд Монголын цаг агаар бараг таван градусаар дулаарах судалгаа гарсан мэдээ уншсан. Бүр хэтийн төлөвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрнэ гэж зарим эрдэмтэн ярьж байсан.
-Хэт их дулаарахаар агаарт халалт үүсдэг. Сүүлийн 20 орчим жил уурхайн үйлдвэрлэл манайд эрчимтэй явагдаж байна. Энд голын усыг ашиглаж бохирдуулж байгаа. Мөн ой модыг дураараа огтолж байгаагаас ус бүрдүүлэх ойн нөөц багассан. Хөрсний усан хангамж муудаж, ялзмаг үүсэхээр экологийн доройтолд орж байгаа юм. Нөгөөтэйгүүр өвс ногоо муудахаар мал тарга тэвээргээ сайн авч чадахгүй байна. Дулаарлыг багасгах талаар сайтар судалж, ой, усаа хамгаалах хэрэгтэй л дээ.

-Уул уурхайд гүний усыг ашиглана гэж яриад байгаа. Гэтэл гүний усыг ашиглаж эхэлбэл хэдэн жилийн дараа хөрс доош сууж хатаж эхэлнэ гэж зарим эрдэмтэн яриад байгаа. Энэ үнэн үү?
-Үнэн байлгүй яах вэ. Гүний ус олон мянган жилийн өмнө хуримтлагдсан. Газрын дор байгаа усыг ашиглаж эхэлбэл усны ойролцоох газрууд хатаж эхэлнэ. Ганцхан жишээ хэлье. Дорноговь аймгийн Мандал сумын Цагаан суваргаас зэс молибден олборлоход хажууд нь байгаа Цагаан цавын хоолойн усан санг ашиглах тухай яриа болж 1976 онд тусгай баг илгээсэн. Оросын зургаа, Монголын гурван мэргэжилтэн очиж судлахад 120 км орчим урт, өргөнөөрөө 10-40 км далай байлаа. Цагаан суваргад үйлдвэр барьсан бол "Эрдэнэт"-ээс 1.5 дахин том болох байсан. Гэтэл "Эрдэнэт" хоногт 60 мянган шоо метр усыг Сэлэнгийн доороос татаж авч байсан. 1976 онд ашиглаж байсан гүний шахуурга нэг шоо метр усыг хоёрхон минутад сорж байгаа юм. Гэтэл ийм хэмжээний ус 99 жилийн дотор нөхөгддөг гээд бодоход ашигласан бол яах байсан нь ойлгомжтой байгаа биз.

Хөрсний усыг соруулаад авчихаар тэнд хоосон орон зай үлдэнэ. Ингэхээр газрын гадарга деформацид орж доош сууж таарна, өөрөөр хэлбэл, газар хөдөлж магадгүй гэсэн үг. Сэлэнгэ мөрөн, Орхон гол хоёр Байгаль нуурын жилийн авдаг усны 53 хувийг цутгадаг. Одоо Байгаль нуур руу Сэлэнгэ мөрнөөс очдог ус багасч байгаа. Орхон голын ус тасарбал Байгаль нуурын цутгах усны нөөц хумигдаж тэр орчмын хөрс хуурайшиж эхэлнэ.

-Гадагшаа урсгалтай голуудын урсгалыг өөрчлөх тухай нэлээд ярьдаг. Бүр хааж боох санал ч гарч байсныг санаж Цөлжилтийг сааруулах нэг арга энэ байж болох уу?
-Болохгүй. Мөнх цаст уулын мөс хайлж байгаа. Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн гол хэдэн жилийн өмнө тасарсан. Эгийн голын усны түвшин буурна гэдэг энгийнээр ярихад Хөвсгөл далай доошилж, цаазын тавцандаа очиж байна гэсэн үг шүү дээ.

-Экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхийн тулд ямар ажил хийх ёстой вэ?
-Энэ асуудлыг төрийн хэмжээнд үндэстний бодлого болгож явуулахгүй бол аж ахуйн нэгж дийлэхгүй болсон. Тухайлбал, уул уурхайд Өмнөговийн аймгийн хэмжээнд нүүрс ашиглаж буй томоохон уурхайнуудад гүний ус их ашиглабал хөрсний ус нүүрс олборлосон хонхор руу орж, өнгөн хөрсний ус багасч бэлчээрийн хөрс хуурайшина. Тэр хэсэгт цөлжилт явагдаж зэргэлдээх аймаг, сумын нутаг дэвсгэрт нөлөөлнө. 33 говь гэж нэрлээд байгаа нутаг дэвсгэр 50 болбол Монголд аюул нүүрлэнэ шүү дээ. Тийм учраас төрөөс эрдэмтдийнхээ үгийг сонсож, гадны мэргэжилтнүүдийг авчирч хамтарсан ажил өрнүүлэхгүй бол бид усны нөөцгүй болох нь. Сэлэнгэ мөрний ай савын тухай судалсан судалгааг үзэхэд ус ургац нь буураад л байгаа.

Г.Мөнхдэлгэр
100000 айлын орон сууцны хөтөлбөр хэмээх тунчиг сайхан нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэр гаргахад бараг л баярласан хэрээ бархирав гэгчийн үлгэр болсон юмдаг. Ганцхан би бишээ, миний эргэн тойрны бараг л 10 гаруй хүн “ура” хашгираад ханцуй шамлан дайрсан. Арга ч үгүй дээ, бас ч үгүй ажил төрөлтэй, нөхөр сүүдэртэй товхийсэн амьдралаар амьдарч байгаа ч эсвэл хадмынхаа хаяанд, эсвэл гэр хороололд байшин, нийтийн байр, нэг өрөө байр хөлслөн хэцүүхэн амьдарч байгаа хүмүүс чинь түрээсэндээ сард өгөх мөнгөөрөө л зээлээ төлөөд байртай болох нь гэсэн томоос том итгэл өвөрлөсөн нь тэр. За ингээд л байрны эрэлд мордлоо, анхандаа хөтөлбөрийнхөө нарийн “нууц”-ыг мэдээгүй бидний хэдэн нөхөд “гуймхай хэрнээ голомхой” гэгчээр байрнуудыг анхандаа хол, жижиг, хэтэрхий дээд давхарт гэх мэтчилэн “маяглаж” өгөв өө. Ингээд бусад асуудлаа судалж байх хооронд байр олдчихно гэсэн найдвар өвөрлөн Төрийн банкны ажилтнаас зөвөлгөө авахаар очлоо. Би муухай харагдсан уу, эсвэл угаас ажилдаа түүртээд /уг нь намайг харахад сайтаас хачин сонин уншсан шигээ баясаж суусан/ бухимдсан уу нэг л таатай хандсангүй. Гэвч би гуйлга гуйж байгаа аятай Шрекийн муур шиг царайлан байж, аргадаж хэдэн асуултанд хариуллаа. Түүний асуултаас тодорхой болсон зүйл нь миний цалин хаанаа ч хүрэхгүй нь. Ажил мэргэжлийн онцлогоос болж үндсэн ба шагналт цалин авдаг хүн бишгүй. Жишээлэхэд миний цалин 250000 төгрөг, дээрээс нь сар бүр 500000 орчим төгрөгийн шагналт цалин авдаг ч үндсэн цалингаасаа НДШ төлдөг. Хамтран зээлдэгчийнхээ цалингийн хамтаар хангалттай гэж маадгар байсан миний сэтгэл рүү “Яахаараа байгууллагын нуусан орлогыг бид орлогод тооцох ёстой юм” гэсэн банкны ажилтны хэгжүүн үг ус цацаж орхив. Банк муулах гэсэнгүй, энэ удаад би дотроо байгууллагаа баахан хараав. Байр хайгаад сар гаруйн хугацаа өнгөрөв, хүн л юм хойно хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийг бодон төв бараадуулж авчих санаатай, гэтэл төвийн бүсийн байрнуудын үнэ  м,кв нь 1500000 төгрөгөөс эхлэх бөгөөд  38м,кв ба түүнээс дээш талбайн сонголттой. 38*1500000=57000000 болчихож байгаам. Тавин саяын байр авна гэж бодоод арай гэж таван сая төгрөг цуглуулсан би цалин буухаар 700000 төгрөг нэмж төлөөд л болчих юм байна гэж баярлаж байсан ч их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов. Тавин саядаа л багтааж зээлжилтэнд хамрагдах болох бөгөөд илүү гарсан сая тутмыг өөрөө төлөх юм байна. Тэгэхээр миний тооцолсноор 57 саяын байр авахад бараг л арваад саяын урьдчилгаа төлөх аж. Буруу ч ойлгосон байж болох, нэгэн компанийн борлуулалтын албаны тооцоолж өгсөн тоо. За энэ ч бүр дүүрч, арчаатай нь амьдарч арчаагүй нь үлддэг хойно, амьтан ах дүүгээсээ гуйж царайчлаад болговол болгоё гэхсэн. Гэтэл сүүлийн үед үнэн голоос бухимдал төрүүлсэн явдал гарах болов. Утсаа улайтал 100000 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд руу ярьсан ч байр олж чадсангүй. Хэд хэдэн компани “Манайх хөтөлбөрт өргөдөл өгсөн ч шийдэгдээгүй байгаа- Үгүйээ, энэ жагсаалтанд байна шүү дээ. –Харин тийм л байна билээ. Гэхдээ албан ёсны зүйл байхгүй” гэж ам тагласан бол нөгөө хэсэг нь “Хөтөлбөрт хамрагдсан. Гэхдээ зээлээр захиалга авахгүй” гээд утсаа тасалчихав. Жагсаалтанд багтсан “Дако”, “Хос багана”, “Ирээдүй” гээд хэд хэдэн компани зээлээр байраа өгөхгүй гэсэн шүү.

Зээлээр байраа өгөхгүй юм бол яах гэж хөтөлбөрт хамрагдсан юм бол оо. Гай болохоор зай бол гэсэн үг байдаг даа. Тэр хүсэлт өгөөд хүлээгээд байгаа компаниудад байраа тавиад өгчихвөл яасан юм. Гэхдээ тэд анхандаа борлуулалтгүй болчих вий гэсэн болгоомжлолоосоо болоод хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн байх л даа. Гэтэл байдал эсрэгээр болж тэд бөхийж байснаа одоо бид бөхийж тэд гэдийх болсон нь энэ.  Энэ хөтөлбөрийг хариуцаж байгаа ОСССК гээд нэг газар байна. Эд юугаа хийж, хуйхаа маажиж байдаг улс вэ гэх яриаг автобус, гудамжинд бишгүйдээ л нэг сонсож байснаа яг энэ үед санав. Бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах зорилготой гэж байсан санагдана, хэрэв буруу санаагүй бол. Амьхандаа орон сууц авч чадахгүй, гэр хорооллын хаяаг тэлж хотын утаанд нэмэр хандив өргөөд байгаа “товарищ”-уудыг байранд оруулж, ер нь энэ хэрээр эдийн засгаа ч идэвхижүүлэх гэсэн хэрэг гэж би ойлгосон юм л даа. Зээл авсан хүн ажилгүй байхын аргагүй, банканд мөнгөө төлөхийг тулд зүтгэж л таарна, хөдөлмөрийн бүтээмж ч нэмэгдэнэ. Гэтэл үгүй бололтой. Жагсаалтад орсон байрнуудын үнийг хараад нэг үзээрэй. Метр квадрат нь 1600000-2100000 төгрөгийн үнэтэй хүртэл байрнууд тууж яваа. Яаж сэрүүн зүүдлэхээрээ ийм үнэтэй байрыг бага, дунд орлоготой хүмүүс авч чадна гэж бодсон юм бол. Эсвэл чаддаг юм бол аваарай гэж тавлаад байна уу. Аль эсвэл хэсэг бүлэг хэдэн нөхдийг бага хүүтэй зээлээр хөрөнгөжүүлэх бодлого юм уу. Яахав уул уурхайн салбарынхан тун ч давгүй цалин авдаг гэх юм билээ. Тэднээс энэ зээлийн байрыг авчих хүн багагүй гарч ирэх нь сайн хэрэг, харин мань мэтийн хүүхэдтэй зууралдсан, шохой идсэн, бичиг цаас шагайсан хүмүүс л лав авч чадахгүй дэг ээ. Үүнд төрийг буруутгах утгагүй, харин хэрэгжүүлж байгаа дунд шатны байгууллагуудад томоос том “БАЯРЛАЛАА” гээд хэлчихье.

Б.МӨНХЦЭЦЭГ

НИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт Дэлхийн банкны төслөөр СБД-ын 15,17 хороо буюу Дамбадаржаад хэрэгжиж байгаа 96 өрх, найман байгууллагыг дулаан, цэвэр бохир усны системд  холбосон төслийн нэгжийн ажлын талаар танилцуулахад оролцлоо. 

Төслийн нэгжийн менежер Бадамхорол тухайн ажлыг “техникийн хувьд боломжийн. Харин манай оронд өвөлдөө хэт хүйтэрдэг тул түүнд дасан зохицох чадвар таруу, хөлдөж байна” хэмээн хэлсэн нь Ерөнхий сайдыг” дэлхийн бусад оронд хэрэгжүүлээд байгаа төсөл Монгол улсад болохоороо болохоо больдог. Энэ байдал яагаад өөрчлөгдөхгүй байна. Танай төсөл сайн хэрэгжиж байгаа төсөл биш. Түүнийг би мэдэж байна. Гэхдээ одоо бол сайн муугийн талаар ярьж хэн нэгэнд бурууг тохох гээгүй. Шинэ эрх баригчдын хувьд гэр хорооллыг дахин төлөвлөж дэд бүтцийг нь сайжруулна. Дулаан цэвэр, бохир устай болгоно. Тэгэхээр энд юун дээр алдав. Цаашдаа тэр алдааг дахин давтахгүйн тулд бид энд хүрч ирээд байгаа юм “гэв.

Төслийн шугамаар 86 өрх өнөөдрийн байдлаар хэрэглэсэн ус, цахилгааныхаа төлбөрийг төлдөг байна. Ашиглалтын зардал одоогийн байдлаар төлж эхлээгүй байгаа аж.  Цахилгааны үнэ өндөр гарна гэж болгоомжилдог тул иргэд шугамыг хөлдөөхгүй ийм байдалд хүрвэл халаах үүрэг бүхий хучилтын  кабелийг залгадаггүйгээс  хөлдөх явдал өвөл гардаг байна. Төслийн нэгжийн хувьд ерөнхий маргистерал шугамаа хариуцдаг. Харин айлууд гэр рүүгээ орсон шугамын засвар үйлчилгээг хариуцдаг байна. 

Бохир усаа эргүүлэн татан төвлөрүүлж цэвэршүүлээд хөрсөнд нь шингээх технологитой. Гэвч цэвэршүүлсэн ус нь хөрсөндөө шингэж өгөхгүй байгаа аж. Түүнээс гадна үнэр гарч байгаа нь цэвэршүүлэлт технологийн дагуу явагдахгүй байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. 

Хөрсөнд эргэж шингэхгүй байгаа  усыг  шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандсанаар хотын төсвөөс 117 сая төгрөг нэмж  гаргуулан хөрсөнд шингэхгүй байгаа усыг зөөвөрлөж байгаа гэнэ. Бага оврын цэвэрлэх байгууламж бохироо 96 хувь хүртэл цэвэршүүлээд усаа газрын гадаргуугийн усанд нийлүүлэх технологитой аж. Тэгвэл энэ цэвэрлэх байгууламж усаа цэврэлдэгч гадаргуугийн ус буюу гол руу урсгах төхөөрөмжгүй хийгджээ.

Энэхүү 96 өрхийн газар дахин төлөвлөлт хийгээгүйгээс инженерийн шугамд холбогдож байгаа нийт өрхүүд 5,6 га газрыг эзэлжээ. Том талбайд инженерийн шугам сүлжээ байгуулсан тул өртөг өндөр гарчээ гэж албаны хүмүүс хоорондоо зөвлөлдөж байв. Төслийн нийт 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй аж. Дэлхийн банк төсөл гэж нэрлэгдэж байгаа боловч 1,2 тэрбум төгрөгийг Засгийн газар төлөх аж. Ерөнхий сайд нэгэнт  татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлнө. Тэгэхээр төлөвлөт,  тооцоогоо сайн хий. Дэлхийн банктай ярьж мөнгө нэмж аваад доголдлыг нь арилгах ёстой. Төслийн нэгж та бүхэн монгол хүн шиг монголчуудынхаа төлөө өөриймсөг ажиллахыг чухалчиллаа. 

Тэгвэл НИТХ-ын дарга  төслийг улсын комисс хүлээж аваагүй байхад мэргэжлийн байгууллага уг объектийг авч явна гэдэг агууллага Ус суваг зэрэг байгууллагууд комисс хүлээж аваагүй байхад урьдчилан хүлээж авч болохгүй  гэдгийг /Төслийнхөн мэргэжлийн байгууллагын оролцоо шаардлага хэрэгтэй гэж тайлбар тавьж байгаад мэргэжлийн байгууллагад улсын комисс хүлээн аваагүй байхад хүлээлгэн өгдөг муу зуршил төсөл хэрэгжүүлэгчдэд байдаг бололтой/маш тодорхой санууллаа.

Иргэдийн хувьд төсөл гэсэн байдлаар хайнга ханддаг, шугам сүлжээгээ арчилаж тордох тал дээр алдаа гаргадаг. Өвлийн цагт хөлдөөх явдал байдаг байна. Байгалмаа гэдэг иргэн өөрөө гурван сая төгрөг гаргуулаад байшиндаа дулаан оруулжээ. Тэднийх бол харин шугам сүлжээгээ бусдаасаа илүү хайрлаж хамгаалж торддог гэнэ. Нэгэнт ийм сургамж авсан тул гэр хорооллыг дулаан цэвэр бохирт холбохдоо,  дахин төлөвлөлт хийхдээ  айл өрхийг нягтруулж шинээр эхлэх нь илүү  үр дүнтэй  хэмээн дээрх  төслийн нэгжийн ажилтай танилцсан албаны хүмүүс санал нэгдэв.

Дараа нь НИТХ-ын дарга, Ерөнхий сайдад газарчилан СХД-ийн 28-р хороо буюу Баянхошуунд очлоо. Тус хорооны иргэн Базаррагчаа эргэн тойрныхоо 49 өрхийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан төрөөс дэд бүтцийг нь оруулсан нөхцөлд тухайн орчинд газрыг дахин төлөвлөлтөд оруулахад бэлэн хэмээн хэлж байна. Тэд ийм нэгдсэн зохион байгуулалтад орохын тулд “Сайн хөрш” холбоо байгуулсан байна. Иргэд үүсгэл санаачлагаараа нэгдэхээс гадна шинэ зураг, төлөвлөлтөө  1,8 тэрбум төгрөгт багтаан  хэрэгжүүлэх  тооцоо гаргажээ. 

Duulian.mn  Б.Үжин

Гэр хороолол гэдэг ойлголтоос салах цаг болжээ

1 цаг 2 минутын өмнө

 



Амралтын өдрөөр нийслэлийн Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүрэгт ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм дүгнэлтэд хүрлээ. Иргэд өөрөө л хүсвэл худгаас ус зөөдөг, гадаа гарч бие засдаг ийм нөхцөлөөс өөр орчинд амьдрах боломж байгааг Засгийн газрын тэргүүн онцолж байна.

Ерөнхий сайдын эхний очсон газар нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны системд холбох загвар төслийн үйл ажиллагаа байв. Одоогийн байдлаар энэ төсөлд 1.4 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд 96 айл өрх, 8 байгууллага хамрагдаад байгаа юм байна. Цэвэр усны 4.6 км, бохир усны 2.4 км шугам тавигдсан бөгөөд хоногт 90 м3 бохир ус цэвэрлэх  хүчин чадалтай  ажээ. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгох дэд бүтцийн шийдлийг гаргасан, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өссөн, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан, айл өрхүүд нэмж холбогдох техникийн нөхцөл бүрдсэн гээд энэ төслийн хувьд сайн талууд бий ч хүндрэл бэрхшээл багагүй гарсныг  гүйцэтгэх засаглалын тэргүүнд дуулгаж байлаа.

Тухайлбал, иргэд энэ төслийг төдийлөн дэмжихгүй байгаагаас салбар шугамууд хөлдсөн, түүнчлэн өнгөрсөн өвөл ид хүйтний үед цэвэрлэгдээд гарсан усны шингэлт муудаж буцаж хальсан хүндрэл ч гарчээ. Гэр хорооллыг орон сууцтай болгох гарцыг хайж буй анхны тохиолдол хэдий ч амжилт нэг их гараагүйд Ерөнхий сайд багагүй гонсойлоо. Гарч буй усаа хөрсөндөө шингээж чадахгүй, хэрэв усаа 96 хувь цэвэрлэж чадвал гол руу урсгах боломжтой хэдий ч ийм шийдлийг анхнаасаа хийгээгүйгээс нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон гэх мэдээлэл гүйцэтгэх засаглалын тэргүүнээс зэмлэл хүртэх шалтгаан ч болж байсан.



Ямартай ч энэ тохиолдол бидэнд сургамж боллоо гэдгийг Ерөнхий сайд онцлоод, иргэдийнхээ усны хэрэглээнд ханддаг мэдлэг мэдээлэл, хандлагыг өөрчлөх, иргэдийн хүсэлтийг төрүүлэх гээд тодорхой үүрэг даалгаврыг өглөө. Түүнчлэн гадны хөрөнгө мөнгөөр хэрэгжүүлж байгаа иймэрхүү олон ажилд монголчууд бид өөрсдөө сэтгэл гарган ажиллах нь чухал гэдгииг тэмдэглэж байна.

Дараа нь Ерөнхий сайд тус дүүргийн иргэн Б.Ичинхорлоо гуайнхаар орлоо. Тэрбээр энэ төслийн хүрээнд хамрагдаагүй ч өөрөө хүсэлт гарган гэрээ цэвэр, бохир усны системд холбуулжээ. Хувиасаа 3 сая төгрөг гаргасан байна. Сайхан амьдрах таатай нөхцөл бүрдсэнийг энэ буурай яриад, орон сууцны айлаас усаа халаах нь л ялгаатай гэдгийг дурьдаж байв. Ийм айлуудыг олноор бий болгож, санаачилгыг нь дэмжихийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Сонгинохайрхан дүүргийн хувьд иргэн Л.Рагчаабазар хөршийн холбоог хүрээ соёл болгох санаачилга өрнүүлж, 48 айл нийлж амьдрах нөхцөлөө сайжруулах зорилго бүхий хүсэлтээ барьсаар Ерөнхий сайдыг угтлаа. Түүний ярьснаар эдгээр 48 айл газраа чөлөөлөхөд ч бэлэн бөгөөд энэ газар дээрээ тэд нийлж, цэвэр бохир усанд холбогдсон тохилог орон сууц барих зорилготой гэнэ.

Түүний энэ санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүнд мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан ойрын хугацаанд төлөвлөлт хийе гэлээ. Түүнчлэн энэ хавраас ч энэ ажлыг эхлүүлэх боломжтой юм гэдгийг тэмдэглээд, цаашид иргэн Л.Рагчаабазарын энэ санаачилга үлгэр жишээ, загвар суурин болох боломжтойг ч онцоллоо. Дэд бүтцийн асуудлыг төр засгаас шийдэж өгч, харин иргэдээс гарах зардлыг эргэн төлөгдөх урт хугацаааны зээл болгон дэмжих бололцоотойг энэ уулзалтын үеэр тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл байшин барих мөнгийг нь зээл болгон өгөх боломжийн тухай юм.

Тиймээс иргэд энэ тухай дахин сайн ярилцаж, энэ саналаа ажил болгох төлөвлөгөө болгон авчрахыг Ерөнхий сайд тэдэнд зөвлөлөө. Мөн тус дүүргийн иргэн Даваалхагва 6 айлтай нийлж, цэвэр бохир усны асуудлаа шийдэн, бүр ус ашиглан гэрээ халааж байгаа сайхан жишээг ч үзүүллээ. Гэр хорооллын асуудлыг шийдэх бас нэг сайхан жишээ энэ гэдгийг Засгийн газрын тэргүүн сайшаагаад, ийм санаачилгыг үргэлж дэмжинэ гэдгээ онцоллоо.

Ийнхүү Ерөнхий сайд амралтын өдрөө гэр хорооллыг орон сууц болгох боломжийг эрж хайх бололцоог харуулж буй айл өрх, төслийн явцтай ийнхүү танилцлаа. Гэр хороололд сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн онцолж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Нийслэлийн 5000 барилгын дулаанд аюул нүүрлэжээ

2012 оны 09-р сарын 03 Нийтэлсэн БАТ

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд хүндрэл үүсч, энэ өвлөөс эхэлж орон сууцны айлууд багагүй бэрхшээлтэй тулгарах нөхцөл бүрджээ. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер, Дулааны шугам сүлжээ тоноглолын хүрээний зөвлөх Д.Самдан юу ярьсныг хүргэе.

-Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүндрэлийг сүүлийн жилүүдэд баригдсан олон барилгатай холбож тайлбарладаг. Таны хувьд үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Ер нь хотын төвийн зургаан дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн системийн ажиллагаа ойрын таван жилд хүнд байгаа. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Наад зах нь сүүлийн 25 жилд "ТЭЦ-2"-ийн хэмжээний дулааны эх үүсвэр ашиглалтад орсонгүй. Үүнээс үүдэн хотын халуун усаар дулаан түгээж буй хэрэглээний 70 орчим хувийг ТЭЦ-4 ганцаараа, 27 хувийг ТЭЦ-3, дөнгөж гурван хувийг ТЭЦ-2-ooc хангаж байна. Тэгэхээр энэ хэмжээний эх үүсвэр ороогүй байна гэдэг бол бэрхшээл л дээ. Нэг ёсондоо эх үүсвэр талаасаа дутагдал үүссэн гэсэн үг. Дээр нь өнөөдрийг хүртэл дулаан дамжуулан түгээх 13 магистраль шугамын 60 орчим цэгт байрласан хэсэгчлэн таслах хаалтууд алсын удирдлагаар хангагдаагүй хэвээр байна. Энэ нь аваарын саатал гарсан тохиолдолд хугацаа алдаж, хотын нийт дулаан хангамж доголдох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Ойрын хэдэн жилд Улаанбаатар хотод өндөр барилга, орон сууц олноор баригдсан нь үнэн. Одоо дулааны эх үүсвэрүүдийн чадал 5000 гаруй барилга байгууламжийн хэрэглээ хоёр талаас тулчихаад байгаа. Тиймээс шинээр баригдаж байгаа олон арван барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжгүй болчихоод байна.

-Тэгэхээр төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжгүйд хүрсэн шинэ барилгууд яах болж байна. Яагаад ийм байдалд хүрэх болов оо?
-Энэ бүхэн инженерийн шугам сүлжээний кадастрын зураглал анхнаасаа буруу, дутуу гарсантай холбоотой. Тэгээд ч зургаан дүүргийн 100 орчим хороодын нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний бүртгэл тооллого манайд байдаггүй. Тиймээс тэдгээрийг сэргээн засварлах, сольж шинэчлэхэд гарах зардлыг ч урьдчилан төлөвлөх боломжгүй.

-Та энэ салбарт олон жил ажилласан хүний нэг. Төвлөрсөн дулаан хангамжийн системийг сайжруулахын тулд юу хийх ёстойг судалсан байх?
-Мэдээж судалсан. "Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль"-ийн зургаагийн V, VI зүйлд зааснаар орон тооны бус мэргэжлийн зөвлөлүүд байгуулж, тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хотын зүүн хэсэгт 200-400 мв-т чадалтай "Усан халаалтын зуухны газар"-ыг байгуулах хэрэгтэй. Ингэснээр төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачааллыг багасгаж, аваарын саатлын эрсдэлийг бууруулах боломжтой юм. Дээр нь 2010 оноос хойш дулаан авсан барилгууд "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит компанис олгосон техникийн нөхцлийн жагсаалтыг гаргаж, барилгын хэмжээ, дулааны ачааллыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох хэрэгтэй болж байна. 2012-2016 онд дулаан авахаар хөрөнгө оруулалт хийгдсэн барилгуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан зөвлөгөөн хийх цаг нь болсон. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр, одоо хаа сайгүй өндөр барилга баригдчихаад байдаг. Гэтэл тэнд дулаан өгөх эх үүсвэр нь ч алга. Тэрийг хүчээр холболоо гэхэд одоо баригдсан байгаа 5000 барилгын дулааны асуудлыг хүндрүүлэх аюул нүүрлээд байна.

-Үүнийг ажил хэрэг болгоход хэдий хугацаа шаардагдах вэ?
-Багаар бодоход хоёр жилд багтаан шийдвэрлэх болно. Манайхны яриад байгаа тавдугаар цахилгаан станц 2016 оноос нааш баригдах боломжгүй. Эх үүсвэр байхгүй, шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон энэ нөхцөлд зайлшгүй шаардлагатай зүйлд улс хөрөнгө зарах хэрэгтэй байгаа юм. Саяхан Ерөнхий сайд нэг км замыг нэг тэрбум 300 сая төгрөгөөр барих тухай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд танилцуулж байсан. Миний тооцоолсноор төвлөрсөн дулаан хангамжийн системийн ажиллагааг сайжруулахад 200 сая ам.доллар шаардлагатай.

Манай дулааны төв шугамууд дээр байрласан 60 орчим цэгийн 500-1200 мм-ийн диаметртэй 120 ширхэг хэсэгчлэн таслах хаалт бий. Энэ хаалтыг цахилгаан хөдөлгүүртэй, алсын зайн удирдлагатай хаалтаар сольж, өвлийн оргил ачааллын үед усны алдагдлын нормыг хэмжээнд барих, станц, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, даралтын горим алдагдаж, дулаан хангамж доголдохоос сэргийлж болно.

-Төвлөрсөн дулаан хангамж асуудалтай байгаа талаар хотын үе үеийн удирдлагууд олон жил ярилаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудалд тус салбарын мэргэжилтэн, инженерүүдийн саналыг нэмэрлэж байв уу?
-Энэ тал дээр дулааны инженерүүдээс зөвлөгөө авч, ажил хэрэг болголгүй, чимээгүй явсаар өдий хүрсэн. Одоо бол энэ асуудалд инженер архитекторуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хотын зургаан дүүрэг бүрт инженер архитекторын аж ахуйн тооцоотой алба ажилуулж, инженерийн шугам сүлжээний дэвсгэр зураглалын дагуу бүртгэл, тооцоо явуулж, жил бүрийн хөрөнгө оруулалтын төсөв, төлөвлөгөөг өргөтгөх, засварлах, шинээр барих инженерийн шугам сүлжээний хэмжээг нутаг дэвсгэр, хороо тус бүрээр нь гаргах хэрэгтэй. Мөн гүйцэтгэлд нь хатуу хяналт тавьж ажиллах шаардлага байна. Газар доорх инженерийн байгууламжид орон нутгийн дарга, захиргаа, нийслэл, дүүргийн удирдлага анхаарахгүй бол аюул нүүрлэх нөхцөл хэдийнэ бүрдчихсэн.

-Өнгөрсөн онд нийслэл дулааны шугам сүлжээний газар доорх "хот"-той болсон. Энэ ажил хэр үр дүнгээ өгөв?
-Мэдээж үр дүнгээ өгсөн. Гэхдээ энэ ажлыг хийхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Тэгэхээр бид ядаж шинээр баригдаж буй хотхон, хорооллууддаа хонгилын системийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм.

Ч.Оргил

Нийслэл таймс