WE CAN CHANGE : ТУУЛ ГОЛЫН УСНААС ГЭДЭСНИЙ ӨВЧИН ҮҮСГЭДЭГ САВХАНЦАР НЯН ИЛЭРСЭН БАЙНА
Нийслэлийн иргэдийн 97.5 хувь нь Туул голоос ундаалдаг. Гэвч өөрсдийнхөө ундаалдаг ус руугаа бохир нийлүүлсээр байна.

Тодруулбал, Цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлсний дараа Туул голд нийлүүлдэг байна. Бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Иймд 250 000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа аж.  

Туул голыг бохирдуулж буй гурван үндсэн хүчин зүйлс бол цэвэрлэх байгууламж болон арьс, ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир мөн Туул голын орчмоос элс, хайрга олборлож байгаа явдал нь голын урсацыг багасгах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахад хүргээд байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.  Мөн саяхан хийгдсэн судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн байна.
П.АНИР
Оллоо.мн
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)